Categories
мэдээ нийгэм

Паралимпийн мөнгөн медальт тамирчнаа Сүхбаатар аймаг 50 сая төгрөгөөр шагналаа

“Парис-2024” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн таеквондогийн 63 кг-д дэлхийн хошой аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн билээ. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул түүнийг төрөлх нутгийнхан нь хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр Сүхбаатар аймгаас түүнийг 50 сая төгрөгөөр урамшуулжээ.

Түүнчлэн Г.Болор-Эрдэнийн анхны багш, таэквондогийн “Эхлэл” клуб, “Амжилт кибер” сургуулийн багш Н.Нэргүйг 15 сая төгрөгөөр, олимпын хорооны дасгалжуулагчийг 5 сая төгрөгөөр тус тус шагнажээ.

Categories
мэдээ нийгэм

Хангарди ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэв DNN.mn

Нийслэлийн захиргааны Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэнтэй холбоотойгоор Хангарди ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гарсан. Хангарди ордны барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар танилцууллаа.

Хангарди ордон болон газрын хөндлөнгийн үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэж байсан. Тухайлбал, НИТХ-ын шийдвэрийн 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлж байсан. Харин 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ.

Categories
мэдээ цаг-үе

120 мянгатын уулзвараас “И-март“ дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хаах хуваарь DNN.mn

Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ. Хойд хэсгийн замыг 9 дүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагаас 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ. Харин урд хэсгийн замыг 9 дүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Толгойт дэд төв орчмын 133.3 га талбай буюу гэр хорооллыг орон сууцжуулна DNN.mn

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 733 га талбай, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаа дэд төв орчимд 71.8 га талбай, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайг буюу гэр хорооллыг орон сууцжуулна.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороо, Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хэрэгжүүлж байна.

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг баталсан. Тус хуульд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжинд орон сууцжуулахаар тусгасан байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Баянгол дүүрэгт 2.71 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэлээ DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаанаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцлээ.

Энэ удаа нийт 5.2 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж авч байгаа юм. Эдгээр газрыг олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 16 байршлын 2.71 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авч байна. Мөн Баянзүрх дүүрэгт 0.42 га, Сонгинохайрханд 2.06 га газрыг нийтийн эдэлбэр газарт тус тус бүртгэх юм. Эдгээрийн 2 байршилд нь хүүхдийн тоглоомын талбай, 6 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 13 байршилд авто машины зогсоолын тохижилтыг тус тус хийх аж.

2019-2024 онуудад Нийслэлийн ИТХ-ын 9 удаагийн тогтоолоор нийт 287 байршлын 293.56 га газрыг нийтийн эдэлбэрийн газарт бүртгээд байна.

Categories
мэдээ цаг-үе

4000 залуус 6 байршилд хог хаягдал цэвэрлэнэ DNN.mn

Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн есдүгээр сарын 21-нийг “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” болгон албан ёсоор зарласан. Монгол Улсын хувьд өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд “CleanUP” арга хэмжээг зохион байгуулж, 4000 гаруй залуус зургаан чиглэлд хог хаягдал цэвэрлэнэ.

 

Дэлхийд 198 орны 20 гаруй сая хүмүүс нэг өдөр нэг дэлхийгээ цэвэрлэх уриатай хэрэгжих тус төслийг Монголд 4 дэх удаагаа зохион байгуулж байна.

 

Залуус энэ өдрийн өглөөний 08:00 цагаас Төв цэнгэлдэхийн гадна талбайд цугларч цэвэрлээгээгээ эхэлжээ. Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамж, “Монгол тэмүүлэл” сургуулиас зүүн тийш “Эко хаус сип” үйлдвэр хүртэл, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Улиастайн гүүрний урд хэсэг хүртэл нийт 12000 м2 талбайг хамруулан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан байна.

 

Уг өдөрлөгийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар зохион байгуулж, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хог хаягдлын 3R буюу хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах зарчмыг таниулахад чиглэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: 23 шуудай ховор ургамал тээвэрлэж явсныг илрүүлэв DNN.mn

Цагдаагийн байгууллагаас 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэл рүү иргэн Э нь ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин арц тээвэрлэн явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

  • Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хонин арц нэн ховор ургамал нь Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Монгол Алтай, Дунд халх, Говь-Алтайн тойрогт тархсан байдаг. Хонин арц нам дор газар ургана гэж бараг үгүй. Өндөр уулын тагийн бүслүүрийн нураг хад, ойн дээд захын хушин ой, ширэнгэнд ургадаг байна. Түүнийг үрээр болон мөчрөөр үржүүлдэг төдийгүй 200 жил ургадаг урт настай ургамал юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөрөө өөртөө хүндэтгэлтэй бай DNN.mn

Бид өөрийгөө хүндэтгэхгүй юм. Бас өөрийгөө хайрлахгүй юм. Ихэнх хүн хамгийн хэрэггүй, үзэхэд өөрт нь нэг хэрэгтэй санаа ч өгөхгүй хогийн бичлэгийг ямар ч сонголтгүйгээр утаснаасаа үзэж цаг нөгцөөдөг. Архичин, адгийн тэнэгүүдийн тавьсан бичлэг маш өндөр хандалттай байдаг. Тийм бичлэг шимтэн үзэж байгаа хүмүүс тэр хавьцаа л сэтгэнэ. Магадгүй, өөрөөсөө дор сэтгэж, амьдарч байгаа хүнийг харж тайвширдаг байж мэднэ. Гэхдээ ийм тайвшрал бол сэтгэцийн өөрчлөлт гэж хэлмээр байдаг.

Өөрийгөө хайрлаж, хүндэлдэг хүний сонголт эрүүл, амар байдаг. Хамгийн наад зах нь тэд сошиалд хэнийг дагах, хэний бичлэгийг үзэхээ мэддэг. Өглөө босоод өөдрөг үгс бичдэг, сургамжит түүх хааяа сануулдаг, өдөр тутмын амьдралд хэрэгтэй зөвлөгөө өгдөг, эерэг зөв хандлагатай пост оруулдаг хүмүүс сошиал орчинд түүний найзууд байдаг. Ийм эерэг дулаан цахим найзуудын хүрээлэл тухайн хүнд ч зөв, зөөлөн хандлага үүсгэдэг. Ямар урамтай гээч.

Та өөрийгөө яаж хайрлаж, хүндлэхээ мэдэхгүй бол эхлээд амжилттай яваа, ажилсаг хүмүүсийг дуурайгаад үз. Тэдний үйлдлийг дуурай, үгийг нь сонс, унш. Уншсанаа дараа нь тухайлаад бодоод үзээрэй. Яагаад ингэсэн юм бол, ийм гайхалтай түүх бүтээхийн тулд ямар замыг туулсан бол гэх мэтээр.

Сайхан хүмүүсийг дагах, тэдний хүрээлэлд байна гэдэг та өөрөө тийм болохын эхлэл юм. Өөрөө ч мэдэлгүй та өөрийгөө хайрладаг болно. Сайн, зөв хандлагатай болж бусдыг үлгэрлэж эхэлнэ. Бас бусдыг хүндэлдэг болно. Нэг хүнд ч гэсэн та итгэл найдвар төрүүлнэ гэдэг ямар гайхалтай билээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч М.Хандармаа: Хүүхэд үе тэнгийнхнээ дээрэлхэж, гэмтэл учруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ DNN.mn

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар хэрхэн тусгагдсан талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хуульчдын холбооны хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.


-Хүүхдийн эрхийн тухай хууль гэж бий. Хүүхэд хамгааллын тухай хуульд шинэчлэлт ороод байгаа. Энэ хоёр хуулийн ялгааг тодруулж өгөхгүй юу?

-Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн эрхүүдийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Харин Хүүхэд хамгааллын тухай хууль нь хүүхдийг насанд хүрэгчид яаж хамгаалах, тэр тусмаа гэр бүл, боловсролын орчинд албан тушаалтан хэрхэн хамгаалах, аюулгүй байдлыг бий болгох тал руугаа чиглэгдсэнээрээ ялгаатай.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад онцлох гол өөрчлөлтүүд таныхаар юу байсан бэ?

-Хүүхэд хамгааллын хуулийг илүү нарийвчлалтай болгосон нь онцлог. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд хүн тус бүрийн үүргийг буюу гэр бүлийн орчинд эцэг эхийн, боловсролын орчинд багшийн үүргийг нарийвчлах зорилгын хүрээнд энэхүү шинэчлэл хийгдсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хороо бүрд хүүхдийн эрхийн нийгмийн ажилтан ажиллана. Томилогдсон ажилтан нь хүүхдийн эрхийг нарийвчлан үзэж эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг тогтоон цааш цаашдын арга хэмжээг авах зэргээр ажиллана.

Сүүлийн үед хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргүүд тасралтгүй гарсаар байна. Нийгэмд өрнөж буй бүхий л асуудлуудад хүүхэд хамааралтайгаар зогсохгүй онц ноцтой, олон нийтийг цочирдуулсан хэргүүд олширсон. Хүүхэд хамгааллын орчныг нарийвчилснаараа хэн нь алдаа гаргасныг, хүүхэд юунаас болж хохирогч болох нөхцөл байдал бүрдсэн эсэхийг тогтооход чухал юм.

-Хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигддөг вэ?

-Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүүхэд эрсдэлтэй байгаа. Хараа хяналтгүй байдлаас үүдэлтэйгээр эрх зөрчигдөх нөхцөл байдал хамгийн өндөр байна. Гэвч үүгээр зогсохгүй бусад орчинд ч аюулгүй байдал алдагдаж байгаа.

-Энэ хуулийн шинэч лэлд үе тэнгийн дээрэлхэлтийг нэлээд онцгойлж, зохицуулснаараа онцлог хууль болсон. Үе тэнгийн дээрэлхэлтээс үүдэн хүүхдийн эрх зөрчигдвөл эцэг эх, асран хамгаалагч, сургууль, цагдаагийн байгууллагын зүгээс ямар арга хэмжээг авах вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ өгөх нь нэн тэргүүний алхам. Мэдээж хүүхэд ямар байдлаар хохирсон, дээрэлхэлтэд өртсөн зэргээс хамаарч авах арга хэмжээ, шийдэл нь өөр өөр байна.

-Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэд, тухайн хүүхдийн асран хамгаалагч хариуцлага хүлээх үү?

-Эрүүгийн эсвэл зөрчлийн шинж чанартай эсэхээс нь хамаарна. Гэмт хэргийн субьект болох насны доод хэмжээ нь 14 нас  байдаг. Түүнээс дээш насны хүүхэд гэмт хэргийн шинжтэй үе тэнгийн дээрэлхэлт ү йлдэхдээ бусдын биед гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ. 14-өөс доош насны хүүхэд бол асран хамгаалагчтай нь тусгайлан уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Хохирлын хэмжээнээс шалтгаалан эцэг эх, асран хамгаалагч нь Иргэний хуулиар хариуцлага хүлээнэ.

-Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн 102 дугаар сургуулийн охидын хооронд зодоон болсон. Гэвч найм хоногийн дараа буюу 14-ний өдөр цахим хуудаснаа бичлэг нь цацагдсанаар нийтэд ил болсон. Тухайн үед тус сургуулийн багш ажилчид, эцэг эх асран хамгаалагч, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Харин сурагчдыг хооронд нь гар бариулж эвлэрүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ тохиолдол нь Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн үү?

-Багш нар Хүүхэд хамгаал лын хуулийн талаар мэдлэггүйгээс болж боловс  ролын сургалтын бай  гууллага, насан туршийн суралцахуйн төв нь дээрх хуулийн 23.4.3-д хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Олон нийт энэхүү шинэчилсэн найруулгын талаарх мэдээлэлгүйгээс үүдэн хүүхэдтэй холбоотой асуудлууд тасралтгүй гардаг.

Т.Оюунтүлхүүр

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

2024.09.22 / Ням гариг

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 06.39-18.50
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 9 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 20, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:39-18:50. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Намрын хугас дунд болох улирал (22ц 10м ) эхлэнэ.