Categories
мэдээ нийгэм

Усан зам тээврийн хэрэгслийн хөвөлтийг Архангай аймагт зогсоолоо DNN.mn

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах хугацааг 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр байхаар тогтоосон.

Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг Монгол Улсын Далайн захиргаанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ DNN.mn

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас дараах хоёр байршилд зам засварлана. Тодруулбал,

  • Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын хэсэгчилж хааж, шинэчилнэ.
    • Баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 цагт нээнэ.
    • Зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  • Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хаан, засварлана.
    • Хойд хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
    • Урд хэсгийн замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

25.9 тэрбум төгрөгийн НӨАТ-ын баримт хуурамчаар үйлджээ DNN.mn

Цахим орчинд “НӨАТ зарна, шивнэ” гэх зар тавьсан иргэн Д.Б, Х.А, Г.Б нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тэднийг 25.9 тэрбум төгрөгийн 1119 ширхэг санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэн 216 аж ахуйн нэгж, иргэнд худалдаж, 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэх хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1/Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын 102 police аппликейшн ажиллаж эхэллээ DNN.mn

Иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой 102 police аппликейшн ажиллаж эхэлжээ.

Тус аппликейшныг гар утсандаа татаж авснаар дуудлага, мэдээллийг зурвас хэлбэрээр өгөх боломжтой аж.

Мөн замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалтын бүстэй холбоотой мэдээллийг авах боломжтой. Замын хар цэгийн мэдээлэл буюу осол хамгийн их гардаг замын мэдээллийг ч багтаажээ. Улмаар эрсдэлтэй буюу осол их гардаг бүс дээр очсон тохиолдолд иргэдийн утсанд мэдэгдэл ирэх юм. Цагдаагийн байгууллагын байршил, холбоо барих дугаарыг ч мөн багтаажээ.

Categories
мэдээ нийгэм

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn

Энэ сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэх газарт самар түүхээр явсан иргэн алга болжээ.

Төв аймгийн харьяат иргэн Н дөрвөн хүний хамтаар самар түүхээр яваад одоо болтол сураггүй байгаа талаар албаныхан мэдээллээ. Одоогийн байдлаар цагдаагийн албан хаагчид, онцгой байдлынхан болон ар гэрийнхэн нь орон нутгийн хүмүүстэй хамтран эрэн хайх ажлыг мориор болон явганаар эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ DNN.mn

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг 9 дүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас 26-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин хойд хэсгийн замыг 9 дүгээр сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ спорт

Монгол Улсад боксын Дэлхийн цомын тэмцээн болж байна DNN.mn

“Улаанбаатар-2024” боксын Дэлхийн цомын тэмцээн өчигдөр эхэлсэн.

Тус тэмцээн нь анх удаагаа Азид тэр дундаа Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагаар онцлог.

Энэ сарын 23-26-ны өдрүүдэд “UG Arena”-д үргэлжлэх тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Вэйлс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, БНХАУ, Филиппин зохион байгуулагч Монгол Улсын нийт 170 тамирчин өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээнээр анх удаа “World Boxing” холбооны эрэмбийн оноог өгөх болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 29-нийг дуустал үргэлжилнэ DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Өчигдрөөс эхлэн үзэсгэлэн худалдаа гарч буй бөгөөд энэ сарын 29-нийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой уг арга хэмжээнд шинэ ургацын дээж, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн худалдаалж байна. 

Categories
мэдээ нийгэм

Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Баянзүрх дүүргийн 16, 22 дугаар хороо, Дандарбаатарын гудамжны авто зам буюу Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ.

Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.