Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар ирэх 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Төсвийн тухай хуулийн шинэчлэлтээр:

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн саналаа жил бүрийн долдугаар сарын 25-ны дотор Сангийн яам, төрийн аудитын байгууллага, УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Засгийн газар төсвийн төслийг мөн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх,
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ 9 дүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Төрийн аудитын төв байгууллага дүгнэлтээ 9 дүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх өөрчлөлтүүдийг хийсэн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны урд камер байршуулж, I эгнээгээр зорчсон, буудал дээр зогссон машинуудыг торгож эхэллээ DNN.mn

Нийтийн тээврийн 1100 автобусанд теле камер байршуулжээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийтийн тээврийн автобуснуудад теле камерыг байршууллаа. Эдгээр камераар автобусны буудал дээр зогсож байгаа автомашины зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж байгаа юм. Ингэснээр тухайн автобусны буудал дээр зогссон автомашины жолоочид Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Теле камерыг 1,100 автобусанд байршуулснаар автобусны буудал дээр  06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсож байгаа болон нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудын зөрчлийг баримтжуулж байгаа.

Иймд автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсох, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулж байна” гэж мэдээллээ.

 

Categories
мэдээ спорт

Ж.Анударь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Перу Улсын Лима хотод болж буй өсвөрийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр шөвгийн 16-д Казахстаны Гульхан Шинггисханыг цэвэр, наймд дэлхийн чансааг тэргүүлэгч Германы Шарлотти Ниттесхеймийг вазаригаар, шөвгийн дөрөвт, Польшийн Барбара Тваровскаг ялснаар финалд шалгарчээ. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын жүдоч Клариси Рибейрод ялагджээ. Түүний хувьд он гарснаас хойш европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртээд байсан юм.

ДАШТ-ий эхний өдөр Монголын жүдочид мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ DNN.mn

“Монгол Улсад ХДХВ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, дэмжих, үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг үе шаттайгаар нийлүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр эхний 5 өрхийн эмнэлэгт нэг бүр нь 197,791,425 төгрөгийн өртөг бүхий хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг гардуулж өглөө.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэхүү аппаратын үр дүнд сүрьэгийн эрт илрүүлэг нэмэгдэж, өвчний тархалт, оношийн хожимдол, тусламж үйлчилгээний чирэгдэл, зардал буурах боломжтой болохыг онцолж, энэ нь манай улсын эмнэлгүүд хиймэл оюун ухааныг ашиглаж тусламж үйлчилгээ үзүүлэх эхлэл болж байгааг тодотгож цаашид дэлхий дахинтай хөл нийлүүлж, технологийн дэвшлийг ашиглан тусламж үйлчилгээг иргэнд улам ойртуулахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ 2 нас, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эцэг, эхийн ЭМД-ын шимтгэлийг төр хариуцна DNN.mn

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө.

Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандах боломжтой.

ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Чингэлтэй дүүрэг 11, 12, 13 дугаар хороо, 32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна DNN.mn

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх есдүгээр сарын хуваарийн мэдээллийг Улаанбаатар Цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээлэв. 

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-аас хүслээ.

Categories
гадаад мэдээ

“Telegram”-ыг үндэслэгч батлан даалтаар суллагдав DNN.mn

Франц, Арабын Нэгдсэн Эмират, Карибын тэнгисийн Сент-Китс болон Невис арал улсуудын иргэн, барууны мэдээллийн сувгуудтай өрсөлдөж Ази тив, орос хэлтэй хэрэглэгчдийн өргөн хэрэглээ болсон “В Контакте”, “Telegram” сувгийг үндэслэгч, Оросын тэрбумтан Павел Валерьевич Дуров Францын нисэх буудалд саатуулагдсан билээ. Тэгвэл Францын шүүх “Павел Дуровыг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хэргээр албан ёсоор шалгаж эхэлсэн” гэж мэдэгдэн таван сая еврогийн батлан ​​даалтаар суллаж, түүнийг тус улсаас гарахыг хориглосон шийдвэр гаргав. Ингэснээр Дуров долоо хоногт хоёр удаа цагдаад бүртгүүлж байх ёстой болж байгаа бөгөөд Францын хуулиар түүнийг саатуулах боломжтой хамгийн дээд хугацаа буюу 96 цаг дууссан тул Дуравыг ийнхүү батлан даалтанд гаргаж байгаа юм байна. Францын прокурорын газраас Дуровыг 10 жил хүртэл хорих, эсвэл 500 мянган еврогийн торгуулийн ялтай онлайн платформыг ашиглан хууль бус гүйлгээний зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн мөнгө угаах ажиллагаанд оролцсон гэх мэт 12 гэмт хэрэгт буруутгаж байгаа аж. Харин мэргэжлийн хуульчид “Энэ хэргийг мөрдөж дуусгах, шүүх явц урт хагацаа шаардах бөгөөд энэ нь Дуров шоронд хоригдоно гэсэн үг биш” гэж мэдээлж байна. Учир нь Telegram-ын гэмт хэрэг байж болзошгүй контентыг зохицуулаагүй, т а г н у у л ы н а л б а д т а й х а м т р а н а ж и л л а х а а с татгалзсан тухай Дуровын эсрэг нэхэмжлэлийг өмнө нь зөвхөн Франц төдийгүй олон орны хууль сахиулах байгууллага, тэр дундаа Оросын хууль сахиулагчид хүртэл гаргаж байсан юм байна. Ф р а н ц т э р б у м т а н г саатуулангуут Кремлийн эрх баригчид, Оросын ГХЯ, суртал ухуулагчид түүнийг эрчимтэй өмөөрч, Европын “давхар стандарт”ын хохирогч болсон хэмээн Дуровыг суллахыг шаардсан нь ажиглагчдын анхаарлыг т а т а ж э х э л с э н ю м . Тухайлбал, “Telegram”-ын аюулгүй байдал, Кремльтэй холбоотой харилцааг судалдаг мөрдөн байцаах идэвхтнүүдийн бүлгийн т э р г ү ү н Н а з а р Т о к а р Politico-д өгсөн ярилцлагадаа “ О р о с у у д б ү г д и й г “Telegram”-аар хийдэг. Тэд энэ сувгаар Укаины эсрэг тэмцэх тагнуулууд болон бусад хүмүүсийг элсүүлдэг. Т у х а й л б а л , ө н ө ө д ө р “Telegram”-аар Украинд тэдний цэргийн машиныг шатаах хүмүүсийг элсүүлэх кампанит ажил өрнөж байна. Кремлийн иймэрхүү ажил нэлээд амжилттай явагддаг” г э ж я р ь ж э э . Д у р о в ы г х о р и г д о н г у у т О р о с ы н суртал ухуулагч Маргарита Симонян “Мэдрэмжтэй яриа, чат хийхдээ “Telegram” ашигладаг хүн бүр түүнийгээ нэн даруй устгах ёстой боллоо. Оросын эрх баригчид “Telegram”-ын шифрлэлтийн т ү л х ү ү р ү ү д и й г Д у р о в францчуудад шилжүүлж магадгүй гэж санаа зовж байна” гэж мэдээлсэн бол ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Владислав Даванков “Дуровыг баривчилсан нь улс төрийн зорилготой бөгөөд “Telegram” хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нэвтрэх хэрэгсэл байж болзошгүй” гэж мэдэгдэж байв. Тэгвэл Америкийн Дайны Судлалын Хүрээлэн “Телеграм одоо Оросын цэргийн ангиудыг удирдах бараг үндсэн хэрэгсэл нь болсон” гэж мэдээлж байсан билээ. Д у р о в 2 0 1 4 о н д “Тусгай алба Telegram-ын шифрлэлтийн түлхүүрүүдийг надаас шаардаж байгаа учир би ОХУ-ын иргэнээс татгалзаж, энэ улсаас холбоогоо тасалж байна” гэж мэдэгдэн ОХУ-ын паспортыг шатааж байсан нэгэн. Харин саяхан нийтийн сүлжээнд Оросын хилийн цэргийн маш нууц бүртгэл ил тавигдсанаар Дуров 2014 оноос хойш ОХУ-д нийт 50 удаа орж, гарсан нь тодорхой болоод байгаа юм. Мөн ОХУ-д валютын нөөц хомсдож, эхлээд Турк дараа нь Бээжин, Киргиз хамгийн сүүлд Арабын Нэгдсэн Эмират улсын банк оросуудын гүйлгээг хориглож эхэлсэн учир энэ есдүгээр сарын нэгнээс Кремль цахим валютын арилжааны туршилтыг олон нийтийн сүлжээгээр явуулж, амжилттай болсон т о х и о л д о л д М о с к в а , Петербург хотод хоёр хөрөнгийн бирж нээхээр ш и й д э э д б а й с а н ю м . Гэтэл энэ туршилтаас хэдхэн хоногийн өмнө Павел Дуров Францад саатуулагдаж шүүхээр орохоор болж байна. Ийнхүү Кремль өөрсдөд нь онцгой ач холбогдолтой байсан “В Контакте”, “Telegram” сувгуудаас хагацаж “гар мухардаж” буй нь тодор

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хунан: Есдүгээр сарын 1-нээс хойш ашиглалтад орох барилгад хүүхдэд ээлтэй эсэх дүгнэлт гаргуулдаг болно DNN.mn

ХЭҮК-оос ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хүүхэд хамгааллын хуулийн талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл өгөв. Энэ үеэр Комиссын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.


-Хуулийн шинэчилсэн найруулгад орсон хүүхэд хамгааллын чухал заалтуудыг танай байгууллага яаж харж байгаа вэ?

-Шинэ хуулиар хэд хэдэн чухал зүйл заалт, зохицуулалтууд бий болсон. Юуны өмнө хүүхэд хамгааллын ажлууд салбар бүрт хэрэгжих эрхзүйн орчныг бүрдүүлсэн гэж харж байгаа. Үүнээс хүүхэд хамгааллын зардлыг байгууллага, салбарын төв байгууллага болох орон нутгийн байгууллагууд өөрийн төсөвтөө тусгадаг байх зохицуулалтуудыг оруулж өгсөн. Ингэснээр хүүхэд хамгааллыг бодлого үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бий болж байна гэж харж болно.

ХЭҮК-оос хүүхэд хамгааллын хуулийн шинэчлэлтэй холбоотой дараах хэд хэдэн асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй гэж харж байгаа. Энэ хүрээнд боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын ажил хичээлийн жилийн турш тасралтгүй үргэлжлэх эрхзүйн боломж нөцхөлийг бий болгож өгсөн. Дээрээс нь хүүхэд хамгааллын асуудлыг боловсролын салбарт сургалтын орчны нөхцөл байдлын зураглал гаргах замаар эрсдэлийг үнэлэх, үүнийг тогтмол буюу улирал тутам хийх нь ач холбогдолтой. Ингэснээр хүүхэд хамгаалал боловсролын салбарт тасралтгүй хэрэгжинэ. Үүнийг хувийн болон төрийн боловсролын байгууллагууд мөрдөж ажиллах, хэрэгжүүлэх шаардлагатай.

-Хүүхдийн эрүүл мэнд, эрхийг хамгаалах тал дээр ямар өөрчлөлтүүд байна вэ?

-Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх зохицуулалт орж ирсэн. Харьяаллын хүүхэд биш байна гэдэг үндэслэлээр татгалзах боломжгүй болж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийг харьяалал, дараалал харгалзахгүй тусламж үзүүлэх боломжтой болно. Ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллага нэгжүүд анхаарах хэрэгтэй. Мөн салбар бүр өөрийн гэсэн хүүхэд хамгааллын бодлоготой байна, түүнийгээ хэрэгжүүлэх зардлыг өөрийн төсөвтөө заавал тусгах ёстой.

Нэг онцлох заалт бол гамшгийн онцгой нөхцөлд хүүхдийг хамгаалах асуудал тасралтгүй явуулах эрхзүйн орчин бүрдэж байна. Та бүхэн санаж байгаа бол ковидын хязгаарлалтын үед хүүхэд хамгааллын зардал танагдсан, мөн алба хаагчдын зардал 30 хувиар танагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хүн цөөрсөн. Энэ хэмжээгээр хүүхэд эрсдэлд орох нөхцөл байдал улам нэмэгдсэн. Энэ хүрээнд ХЭҮК асуудлыг хөндөж, УИХ-аас хүүхэд хамгааллын зардлыг ямар ч тохиолдолд хасахгүй, хязгаарлахгүй гэдэг тогтоол гаргуулж байсан.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх зөрчигдөх хандлага байдаг. Энэ чиглэлд ямар шинэчлэлт хийгдэв?

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд хамгааллын асуудал байгаа. Долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана гэж байгаа. Энэ нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд гэсэн үг. Энэ хүрээнд хүүхдээс тайлбар мэдүүлэг санал авах, хүүхдийн биед үзлэг нэгжлэг хийх ажиллагааг хүүхдийн нас хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай өрөөнд гүйцэтгэнэ гэж заасан. Мөн хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулж эдгээр ажиллагааг хийнэ.

Прокурор, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүүхдийн талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн болон 14 нас хүрсэн хүүхдийг түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглосон заалт бас бий. Энэ нь хүүхдийн ашиг сонирхол, ирээдүйд үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ. Үүн дээр тодруулах өөр нэг чухал заалт бол бидний үргэлж хөндөж ирсэн шинээр ашиглалтанд орж байгаа барилга байгууламж, авто зам хүүхдэд ээлтэй эсэх юм. Хүүхдийн эрхийн улсын байцаагч, эсвэл хүүхдийн эрх хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөллийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оруулж ирж байна. Хүүхдэд ээлтэй эсэх тал дээр мэргэжлийн байгууллагын хүн эсвэл хүүхдийн улсын байцаагч өөрийн санал дүгнэлтээ хэлдэг болно. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нээс хойш ашиглалтанд орох барилгад заавал хүүхдэд ээлтэй эсэх дүгнэлтийг гаргуулдаг байх зохицуулалтыг оруулж өгснөөрөө ач холбогдолтой.

-Хуулийн хэрэгжилтийг хянах тогтолцоог чангаруулж өгсөн гэв үү?

-Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой чухал заалтууд орсон. Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага өөрийн хариуцсан салбарын хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр тухайн жил гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны хоёрдугаар сард багтаан хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг заасан. Үүн дээр дүн шинжилгээ хийж дараагийн гуравдугаар сард багтаан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хүргүүлж хэлэлцүүлнэ. Өөрөөр хэлбэл, жил бүр хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд хэлэлцдэг болно гэсэн үг.

Хүүхэд хамгааллын шинэчилсэн найруулгатай холбоотой зургаан стандарт шинээр мөрдөгдөнө. Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт, Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд үзүүлэх, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний стандарт, Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандарт, Нийгмийн ажлын үйлчилгээний стандарт, Гамшиг онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээний стандарт, Жагсаал цуглааны үеийн хүүхэд хамгааллын стандартыг боловсруулж дагаж мөрдөхөөр оруулсан. Мөн 14 журам батлагдаж мөрдөгдөнө. Тухайлбал, Цахим орчимд хүүхдэд хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх хамгаалах журам, Хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах өргөн нэвтрүүлгээр түгээсэн бүтээл, контент, мэдээ мэдээлэл хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны зөвлөлийн ажиллах журам, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг эх асран хамгаалах харгалзан дэмжигчид зориулсан сургалтын хөтөлбөрийн журам зэрэг бий болно.

Б.ЗАЯА