Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 (42.1 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, 3.6 (42 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 10 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Татварын орлого энэ оны эхний 5 сард 11.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.2 (40.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 1.6 (70.4 хувь) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 532.7 (30.9 хувь) тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 376.8 (25.4 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 301.6 (21.1 хувь) тэрбум, онцгой албан татвар 152.4 (53.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн хугацаанд татварын орлогын 33.7хувийг орлогын, 19.9 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 15.3хувийг нийгмийн даатгалын, 5.8 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.9 хувийг онцгой албан татварын орлого, 21.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 74.4 хувийг ААНОАТ, 25.6 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн аж.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (41.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (2 дахин) их наяд, хөрөнгийн зардал 526.1 (56.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Энэ оны эхний 5 сарын байдлаар нийт зардалд урсгал шилжүүлэг 43, бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь 34.1, хөрөнгийн зардал 14.8, хүүгийн зардал 5.3, татаас 2.7 хувийг эзэлж байлаа.

Хөрөнгийн зардал мөн хугацаанд 1.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 526.1 (56.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 462.9 (78.5%) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 42 (27.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин бусад хөрөнгийн зардал 5.6 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх долдугаар сарын хуваарийн мэдээллийг Улаанбаатар Цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-аас хүслээ.

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид 44 иргэний амь насыг авран хамгаалжээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 93 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 44 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 46 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад “Парис-2024” олимпийн наадамд өрсөлдөх нэг эрх нэмэгдлээ DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх 16 бөхийн квотыг дахин хуваариллаа.

Учир нь ОУОХ нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тив, дэлхийн олимпын эрх олгох тэмцээнээс Парисын олимпын наадмын эрх авсан 16 тамирчныг ОХУ, Украины дайныг дэмжсэн гэх шалтгаанаар олимпод өрсөлдөх боломжгүй хэмээн үзсэн. (Эдгээр жинд эрх авсан тамирчдыг солих мөн Individual Neutral Athletes нэр дор олимпод оролцох шаардлага байв. Уг шаардлагыг биелүүлэх боломжгүй хэмээн эсрэг тал байр сууриа илэрхийлсэн)

Эдгээр тамирчид нь ОХУ, Беларусын шигшээ багийн төлөөлөл. Ингэснээр 16 жинд ( чөлөөт бөх эр, эм, сонгомол төрөлд) хамгийн өндөр чансаатай бөхөд огших зарчмаар дахин хуваарилж Монгол Улсад эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзулд олимпын наадамд өрсөлдөх эрх шилжив.

Беларусын чөлөөт бөхийн баг тамирчид Парисыг зорих 10 эрх авсан. Гэвч ОУОХ-ноос сонгомол бөхийн 130 кг-аас бусад жинд дайныг дэмжээгүй, төвийг сахисан беларус тамирчдаар жин тус бүрийн тамирчдыг солих үүрэг өгөв. Беларусчууд үүнийг дэмжээгүй. Эрх авсан тамирчид олимпод өрсөлдөх нь зөв хэмээн үзсэн.

Ингэснээр эмэгтэйчүүдийн 57 кг-д Беларусын шигшээ багийн тамирчин, Олимпын мөнгө, дэлхийн хошой хүрэлтэй Ирина Курочкина хасагдаж оронд нь огших зарчмаар манай тамирчин Б.Хонгорзул Парисыг зорих эрхтэй болов.

Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Парисыг зорих боллоо.

Парисын олимпын чөлөөт бөхийн төрөлд АНУ, Япон, Монгол Улсын эмэгтэй шигшээ багууд бүтэн багаараа хүч сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурийг Сүхбаатарын талбайд тоглоно DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгээр “Учиртай гурван толгой” дуурийн хувцас, тайзны хэрэгсэл бүрэн шинэчлэгдэж буй аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ DNN.mn

 УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хууль тогтоомжид нийцүүлэн 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид товч танилцуулав.

Ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, тойрог тус бүрээр хамгийн олон санал авсан нийт 78 нэр дэвшигчийн, мөн нам, эвслийн авсан саналын дүнд үндэслэн 48 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээ сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хүлээн авч, УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн Ерөнхий хороо, сонгуулийг зохион байгуулахад оролцсон нийт төрийн албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Categories
мэдээ улс-төр

Сонгогчдоос нэгээс дээш хувийн санал авсан есөн нам дараах санхүүжилтийг авна DNN.mn

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгууль 70 орчим хувийн ирцтэйгээр өндөрлөж, үр дүнгээ нээлттэй зарласан.

Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчоос нэгээс дээш хувийн санал авсан есөн нам байна.

Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нийт сонгогчийн нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилтийг авах эрхтэй болдог” хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлсэн.

Тодруулбал

  1. МАН 35%
  2. АН 30.1%
  3. ХҮН нам 10.4%
  4. Үндэсний Эвсэл 5.2%
  5. Иргэний Зориг Ногоон Нам 5%
  6. Шинэ Нэгдсэн Эвсэл 4.8%
  7. Үнэн ба Зөв Нам 2.8%
  8. Иргэний Хөдөлгөөний Нам 1.4%
  9. Бүгд Найрамдах Нам 1.3%-ийн дэмжлэг авснаар холбогдох хуулийн заалтыг үндэслэн улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болж байна.
iKon.mn сайтын “Сонгууль 2024” хуудаснаас УИХ-ын 13 тойргийн болон нам, эвсэл, нэр дэвшигч бүрийн авсан саналын мэдээг хүлээн авна уу.

Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйл. Төрийн санхүүжилт

27.1.Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.
27.3.Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.

Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй. 

30.1.1.намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах;
30.1.2.намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх,
30.2.Энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэг авах тухай намын хүсэлтийг 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллага шийдвэрлэнэ.
30.3.Энэ хуулийн 30.1.1-д заасан байгууллага уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимаа үнэ төлбөргүй ашиглуулах, энэ хуулийн 30.1.2-т заасны дагуу олон нийтийн радио, телевиз үнэ төлбөргүй нэвтрүүлэх үүрэгтэй.
30.4.Энэ хуулийн 30.1.2-т заасан нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд төрөөс үзүүлсэн шууд бус дэмжлэгийг дурдана.
30.5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэгийг намд үзүүлэхгүй.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: Парламентад анх удаа сонгогдсон хүмүүсээс хэн юу хэлэв DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуулийн үр дүнгээр анхны 126 гишүүнтэй парламент бүрдэж байгаа юм. энэ долоо хоногт анхны чуулганаа зарлан хуралдуулж, тангараг өргөснөөр тэдний бүрэн эрх хэрэгжиж эхлэх билээ. Бид нам, эвслээс парламентад анх удаа сонгогдон УИХ-ын гишүүн болсон нэр дэвшигчдээс байр суурийг нь сонирхлоо.


АН-ын жагсаалтын дөрөвт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Цэнгүүн:

-Монгол Улс бол залуусын орон. Хамгийн залуу гишүүн болж парламентэд үе тэнгийн залуусаа төлөөлөх эрхэм үүрэг ногдсон нь миний хувьд маш том хариуцлага гэж бодож байна. Жижиг төрийн төлөө би улс төрд орсон. Энэ зарчмаа цаашид ч баримтлах болно. Ардчилал гарснаас хойш төрсөн, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй залуусаа төлөөлж хувийн өмч, хувь хүний эрх чөлөө болон чөлөөт зах зээлд тулгуурласан бодлого хэрэгжүүлэхийн төлөө тууштай явна. Эрчим хүчний салбарт реформ хийх зайлшгүй шаардлагатай энэ цаг мөчид улс төрийн зориг гаргаж бид томоохон өөрчлөлтүүдийг хийх болно.

АН-аас долдугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан Л.Мөнхбаясгалан:

-Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэж, том тойрог буюу дөрвөн аймгийн хэмжээнд өрсөлдөж, дөрвөөр гарсан АН-ын анхны эмэгтэй гишүүн боллоо. Их хүнд, хэцүү сонгууль болсон. Гэхдээ ялалт байгуулж чадлаа. Говийн ард түмэн маань итгэл хүлээлгэсэнд баяртай байна. Цаашдаа говь нутаг, Монгол Улсын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана.

Манай улсын говийн бүсэд экологийн тэнцвэр алдагдаж, усгүй болж байна. Гүний усыг уул уурхайд хэрэглэж байгаа. Тийм учраас үүнийг шийдэхийн тулд тууштай ажиллаж “Хэрлэн говь”, “Туул говь”, “Орхон говь” төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бүх хүч чадлаа дайчилна. Мөн Монголын төрд нүүрлэсэн шударга бусын зудыг арилгана. Төрөөс хулгай хийдэг, баяждаг, төрд монополь тогтоочихсон олигархуудтай зад үзнэ. Улсаа шударга ёсны хямралаас л гаргана. Үүний төлөө бүх зүйлээ зориулж ажиллана.

МАН-ын жагсаалтын 10 дугаарт бичигдсэн Б.Уянга:

-Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд говийн бүсийн дөрвөн аймагт МАН-аас нэр дэвшсэн хүмүүсээ дэмжиж ажилласан. Учир нь манай уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарын гол цөм тэнд л байгаа шүү дээ. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид ямар их хөдөлмөр зүтгэл гаргадгийг хажуунаас нь харж, дэмжиж ажилласандаа баяртай байгаа. Одоо бол ажил дуусаагүй, харин ч эхэлж байгаа мэт санагдаж байна.

Би бол эрдэс баялгийн салбарын төлөөлөл. Манай салбарын хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх цаг нь болсон. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай гээд олон чухал хууль бий. Тийм болохоор салбарынхаа гол хуулиудыг ямар нэгэн давхардал, хийдэлгүй болгохын төлөө ажиллана. Тэгж байж уул уурхайн салбар бүрэн цэгцэндээ орно гэж бодож байгаа.

МАН-ын жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн Ж.Галбадрах:

-Сэтгэгдэл их өндөр байна. Жагсаалтад орох хүсэлт намаас ирснийг хүлээн авч, энэ удаагийн сонгуульд оролцсон. Өнгөрсөн хугацаанд би өөрөө хийж хэрэгжүүлэх олон зүйл бодож явсан. Үүнд улс төр, төрийн нөлөө хэрэгтэй байгааг олж харсан учраас ийм шийдвэр гаргасан.

Би улс төр нэг их сонирхдог байгаагүй. Яг л багш хүн. “Шинэ Монгол” сургуулийг 2000 онд байгуулснаас хойш шинэлэг зүйлүүд их хийсэн. Үүнийгээ төрийн сургуульд хийх саналаа өгч, 2020-2022 оны хооронд найман сургууль сонгоод менежментийг нь хийсэн. Харамсалтай нь төрийн сургуулийнхаа орчин нөхцөлийг сайтар мэдрээгүйгээс тийм ч сайн үр дүн гараагүй. Харин өнгөрсөн жил уг төслөө улам сайжруулаад улсын хэмжээнд 60 сургуульд хэрэгжүүлсэн. Сайхан үр дүн гарсан. Төрийн сургуулийн чанар сайжирвал Монгол Улс хөгжинө. Чанарыг сайжруулахын тулд багш нарын хүртээмж маш чухал. Дунд сургуулийн шилдэг төгсөгч нь багш, эмч болдог тогтолцоог бий болгохын төлөө ажиллана. Багш нарынхаа нийгмийн хамгаалал, нэр хүндийг өсгөхийн тулд хичээнэ. Ер нь улс орны үндсийн үндэс нь боловсрол.

ХҮН-аас баянгол дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулсан Ж.Золжаргал:

-Их олон хүний санал авлаа. Баярлах гэхээсээ илүү хариуцлага мэдрэгдэж байна. Ер нийгмийн хүлээлт байсан. Тийм болохоор энэ хүлээлтэд хүрсэн бодлого гаргах, үр дүнтэй ажиллах гэсэн хариуцлага ирж байгаа ч түүнийг хийж чадна гэсэн итгэл байна.

Монгол Улсад өнөөдөр ажил хийж байгаа. Бүтээж байгаа хүмүүст ирэх татварын дарамт маш өндөр байна. Өнөөдөр бид өөрсдийгөө Европ болон Азийн өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулж болохгүй. Манайд тээвэр логистикийн зардал их өндөр. Тийм болохоор бүх төрлийн татвар, хураамжийг буулгах хэрэгтэй. Төсвийн үргүй зарцуулалтыг бууруулах юм бол төгрөгийн ханш чангарч, зээлийн хүү буурна. Дээрээс нь Улаанбаатар хотын гэр хороолол, орон суцны дэд бүтцийн асуудал, нягтрал ихтэй газруудын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг шийдэхийн төлөө эрх зүйн зоригтой шийдлүүдийг гаргана. Миний хувьд ирэх дөрвөн жилд салбар, салбарын төлөөллөөс баг бүрдүүлж ажиллахаар төлөвлөж байгаа.

ИЗНН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн М.Нарантуяа:

-Миний хувьд гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөж, энэ удаад УИХ-ын гишүүн болж байна. Гэвч энэ бол маш том үүрэг хариуцлагатай ажил. Гэвч гэсэн энэхүү хариуцлагыг үүрч ажиллах болно. Мэдээж миний хувьд анхнаасаа хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж чадна гэсэн итгэл дүүрэн байгаа. Манай ИЗНН-ын дэвшүүлэн мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал байгаа. Үүнээс гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хийхээр санаж бодож, төлөвлөж байгаа ажлуудаа хийх болно. Тухайлбал, хүүхдийн ховор тохиолддог өвчлөлийг бууруулах, эмчлэх асуудлыг хөндөж тавина. Хүүхэд хамгааллыг сайжруулах, хүчирхийллийг бууруулах, эрүүл мэнд, боловсролын салбар гээд олон чухал асуудал бий.

Гэхдээ одоо ийм, тийм гэж олон ажил ярихаас илүүтэй ажлаа эрэмбэлээд шат дараатайгаар хийж хэрэгжүүлээд явна гэж бодож байгаа. Миний хувьд бусад нам, эвслийн хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө гэж санаачилсан ажил бүрийг дэмжиж ажиллана.

 

Categories
мэдээ цаг-үе

Энэ зун 23 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулна DNN.mn

Энэ жилийн хүүхдийн зуслангийн ээлжийн хуваарь болон төлбөрийн мэдээллийг Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Газраас/НХГБХХГ/ танилцуулсан.

Энэ зун 23 зуслан үйл ажиллагаа явуулах бөгөөд амрах хоногоосоо шалтгаалж 290,000-1,485,000 төгрөгийн төлбөртэй байна. НХГБХХГ-аас тодруулснаар 23 зуслангийн гурав нь буюу Найрамдал, Баянгол, Тэмүүлэл улсынх бол бусад нь хувийн өмчийнх.
Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас 2024 тавдугаар сарын 10-ний өдөр “Хүүхдийн хөгжлийн төлөөх нийгмийн хариуцлага” сэдвээр хүүхдийн зуслангийн ажилчдын үндэсний зөвлөгөөн зохион байгуулсан билээ. Салбар яамнаас хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхэд хөгжих эрхээ эдлэхэд төрийн бодлогоор дэмжих, тэдний  амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд хөгжлийн үйлчилгээг хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа аж. Төрөөс хүүхдийн зуслангийн хөгжлийг дэмжих чиглэлээр Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжин Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн С/28 дугаар тушаалаар 03.080.30 ангилалтын кодтой Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг шинэчлэн баталжээ.
Түүнчлэн энэ зун улсын хэмжээнд 23 зуслан үйл ажиллагаа явуулахаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой 11 зуслан байна.Монгол Улсын хэмжээнд өнөөдөр нийт 55 зуслан бүртгэлтэй байдаг. Үүнд төрийн өмчит зургаан зуслан, орон нутгийн өмчит 10, хөдөлмөр зуслан зургаа, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа зуслан дөрөв, байгууллага, аж ахуйн нэгжийн харьяа хоёр, хувийн өмчит 28 зуслан байна. Өнгөрсөн 2023 онд 43 зуслан үйл ажиллагаа явуулж, 73964 хүүхэд зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамрагджээ.