Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 225, Өмчлөх эрхийн эсрэг 94, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 85, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг ес, Авлига, албан тушаалын тав, Хүний амьд явах эрхийн эсрэг тав, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Гашуунсухайт боомт дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Т нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдүүлсэн импортын бараа, нүүрс тээврийн автомашинуудын бичиг баримтыг түргэн шуурхай шалгаж, давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон 7.8 сая төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн, албан хэрэгцээндээ ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.О, М.Н, Ж.Б нар нь иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, иргэн Ц.Э-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 /Бага насны хүүхэд хүчиндэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Баян-Өлгий аймгийн прокурорын газраас сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.О нь иргэн Г.Э-г ажилд томилох зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн С.Ж, М.Б, Н.Т, Д.Д нар нь улсын тусгай хамгаалалтай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Сүхбаатар аймгийн прокурорын газраас “Э” ХХК-г хариуцан ажиллаж байсан Я.Ц нь компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадуур 3195 м² газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль экологид 93.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн А.М нь ашиг олох зорилгоор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

126 гишүүнтэй шинэ парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн болох Д.Рэгдэл даргална DNN.mn

Монгол Улсад байнгын ажиллагаатай 9 дэх удаагийн парламент 126 гишүүнтэй бүрдэж буй. Тэгвэл уг парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалах хуультай.

Тодруулбал, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд 22.3-т Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу шинэ парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл даргалах юм. Анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр 10:00 цагт нээж, парламентад шинээр сонгогдсон 126 нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангаргаа өргөх юм.

Дашрамд сануулахад, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нь 73 настай бөгөөд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт нэр дэвшин сонгогдоод буй юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ DNN.mn

Парламентын ес дэх сонгуулиа монголчууд бид өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Үүний үр дүнд ямар ч байсан 126 хүн сонгогчдынхоо итгэлийг өвөртлөн парламентад суухаар болов. Өмнөх үеэ бодвол элдэв хэл ам тийм их гарсангүй. Нэг ёсондоо улстөрчид маань унаж, давж сурч байгаагийн илрэл ч биз. Одоо харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн хүмүүсийг 15 хоногийн дотор баталгаажуулж, гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгнө. Улмаар Ерөнхийлөгч 30 хоногийн дотор анхдугаар чуулганыг зарлан хуралдуулж, тангараг өргөх хуультай. Мэдээж анхны чуулганыг хамгийн ахмад нь даргалдаг учиртай. Тийм болохоор МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Д.Рэгдэл насныхаа эрэмбээр даргалах болов уу. Үндсэн хуульд нэмэлт оруулж, Сонгуулийн тухай хуулиа өөрчилсний дүнгээр энэ парламентад дөрвөн нам, нэг эвслийн төлөөлөл орлоо. Олон намын дуу хоолой сонсогдох, зүй ёсны мэтгэлцээн явагдах сайн талтай гэж байгаа ч зарим нөхрийг харахаар өөрийгөө таниулах гэсэн оролдлого, сөрөхийн тулд сөрөг байх гэсэн увайгүй байдал ч нэмэгдэх мэт санагдана. Гэхдээ л ардчилсан парламент учраас энэ мэт үзэгдэл байх нь хэвийн л зүйл.

Энэ удаагийн сонгуульд намууд ч боломжийн хэмжээнд буюу чадлаараа л оролцлоо. Гэвч үе, үеийн сонгуулиудаар ажиглагдсаар ирсэн алдаа дутагдлууд байсаар байна. Тухайлбал, эрх баригч МАН нийт санал өгсөн иргэдийн дөнгөж 30 гаруйхан хувийн санал авсан. Тэгсэн хэрнээ парламентынхаа 53.9 хувийг бүрдүүлж, дангаар засаглах бүрэн боломжтой болсон дүн гарав. Босго хувьдаа хүрээгүй жижиг нам, эвслүүдийн авсан саналыг тэгш хуваарилах зарчмаар парламентад төлөөлөлтэй болсон намуудад хуваан өгч байгаа нь ч тиймхэн л хэрэг юм. Учир нь АН, МАН гэсэн хоёр том намаас бусад нь нийлээд иргэдийн 40 орчим хувийг авсан ч босго давж чадаагүйн улмаас тэрхүү саналыг нь бусад дээр нь нэмж жагсаалтаар зарим нэр дэвшигчид боломж олдсон. Мөн санал гээгдсэн тохиолдлууд их гарлаа. Ялангуяа том, сонгогч ихтэй тойргуудад энэ илүүтэй ажиглагдсан. Жишээлбэл, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ц.Сандаг-Очир хамгийн бага буюу 12 мянга гаруй сонгогчийн санал аваад л УИХ-ын гишүүн болох эрхээ баталгаажуулсан. Тэгвэл 10 мандаттай хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн Ц.Цэрэнпунцаг 64537 хүний санал авсан. Бараг тав дахин их хүний санал авсан хэрнээ 10 мандатад багтаж чадалгүй хоосон хоцров. Тэгэхээр дараа, дараагийн сонгуульд жагсаалтын тоогоо нэмэгдүүлэх, сонгогчдынхоо тоотой мандатын тоогоо уяж өгөх зэрэг өөрчлөлтүүдийг хийх л шаардлагатай нь харагдаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч байсан хүн анх удаа нэр дэвшиж, улмаар ялалт байгуулсан. Хоёр парламент дамнан спикер хийсэн Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар сонгогчдын дэмжлэг аваагүй гээд олон сонирхолтой зүйлтэй сонгууль боллоо.

Үүнээс гадна хэт олон жижиг намууд сонгуульд өрсөлдөх нь сонгогчдын саналыг гээгдүүлэх нэгэн том хүчин зүйл болдог аж. Уг нь ардчиллын баталгаа, парламентын дархлаа гэж тэд маань хэлдэг ч ачир дээрээ тийм биш байна. Тэгээд ч жижиг намууд энэ янзаараа сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барина гэдэг үлгэр. Засгийн эрхийг барих төлөвшил, боловсон хүчний нөөц ч алга. Тиймээс манайх шиг цөөн хүн амтай улсад хоёр том нам нь байх зүгээр гэдгийг судлаачид хэлээд байгаа. Нэг нь ялахад нөгөө нь сөрөг хүчин байж, бие биедээ ташуур, дэм болоод байвал улс орны хөгжилд ч том алхам хийгдэнэ гэдэг юм билээ. Тийм ч болохоор МАН-ын авсан 68 биш АН-ын авсан 42 суудал илүү анхаарал татаад байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар арай ядан бүлэг байгуулах хэмжээнд хүртлээ ялагдсан тэдэнд энэ удаад ард түмэн парламентын 37.5 хувийг бүрдүүлэх итгэл хүлээлгэв. Энэ бол ард түмэн АН-ыг илүү сайн байгаасай, улс төрийн намын хувьд улам чамбайрч, төлөвшөөсэй гэж хүсч байгаагийн илрэл.

Ер нь энэ удаад төр засгийг өөрчлөхийн төлөө ард түмэн үнэн хүчээрээ зүтгэлээ. Харамсалтай нь тэдний өөдөөс олон жил бугшсан систем, 300 гаруй төрийн албан хаагчид сөрөн зогсов. Жирийн ажилчин, хувиараа бизнес эрхлэгч, малчид бол төр засгийг өөрчлөх хэрэгтэй. Нэг нам дангаар хэт удаан засаглаж болдоггүйг ойлгосон байна. Төр нэрийн дор хувийн өмчид хэт бүдүүлгээр халдаж, бүхнийг чаддаг, мэддэг нь төр өөрөө болсныг ч мэдэрсэн байна. Даанч намын үнэнч гишүүд, ажилтайгаа үлдэх гэсэн хүмүүс энэ удаад ялав. Дээрээс нь муу нэртэй нөгөө хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ удаагийн сонгуулиар маш сайн ажилласан.

Иргэдээ санал өгөх хэрэгтэй, энэ нь хуулиар олгогдсон эрх, үүрэг гэдгийг тэд л сэнхрүүлэн ойлгуулж байв. Телевизийн сувгуудаар урьд хожид байгаагүй их халз мэтгэлцээн зохион байгуулж, нам, эвслийн мөрийн хөтөлбөрт юу туссан. Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг боломжийн хэмжээнд таниулсныг дурдах нь зүйтэй. Харин нөгөө талдаа Ардчилсан нам муу байлаа. Хэдийгээр Л.Гантөмөр богино хугацаанд эвлэлдэн нэгдүүлж, чамлахааргүй амжилт сонгуулиар үзүүлсэн ч энэ намаас авдгаа авчихсан зүтгэлтнүүдийнх нь нөлөө сөргөөр нөлөөлөв. Тэд цахим орчинд намаа зүхэж, удирдлагуудаа муулсаар сонгууль дуусгасан. Үүнээс илүү амжилт үзүүлж, засаг барих хэмжээнд биш гэхэд одоогийнхоосоо арай олон суудал авч болох байсан ч болсонгүй. Ардчилсан намаа муулаад байгаа тэр нөхдүүд тодорхой хэмжээний нэр сүртэй. Тийм болохоор хэн нэг нь очиж дээрэлхээд, хөрөнгийг нь хураагаад байж чадахгүй. Тэгэхээр тэдэнд аль нам нь ялах чухал биш байдаг бололтой юм. Эцэст нь дүгнэхэд, ямар ч байсан бид сонгуулиа зохион байгуулж, саналаа өгч, үр дүнгээ хүлээн зөвшөөрч сурч байна. Ард түмэн төр барих эрхээ чанартай эдэлж, ажиллаж чадаагүй, хувь хүний эрх эрх чөлөөг хясан боогдуулаад байвал ямархан хариу барьж чадахаа харууллаа. Дээр хэлсэнчлэн иргэд төр засгаа өөрчлөн зохион байгуулахын төлөө үнэн хүчээр зүтгэлээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 2, Ангараг гариг. Билгийн тооллын 26, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 04:58 цагт мандаж 20:55 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Тэрэлж голын хөндийгөөр +21…+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм

ТОЙМ: “Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-07-02-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа. Тэрбээр “Улирал харгалзахгүй хууль бусаар ашигт малтмал олборлох нь ихэссэн” гэснийг  IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой” хэмээн өгүүллээ.

Малчид: Малын гаралтай түүхий эдийг боловсруулах ганц үйлдвэрийг л нам харгалзахгүй нийлээд барьчихаасай

Жүжигчин, МУСТА Р.Анхням “Хүнд сайн сайхан, гэрэл гэгээ, итгэл өгөх тийм л кинонд тоглох дуртай” гэлээ.

АРЫН НҮҮР: “Гоё” хүн байхыг хичээгээрэй


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы м гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт ойн түймэр гарчээ DNN.mn

Энэ тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авч, Баянтэс сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид унтраах ажиллагааг зохион байгуулж, гал  түймрийн голомтыг тойруулан 150 метрт зогоон татаж, хяналтандаа авчээ.  Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 4 га талбай өртөж шатжээ.

Categories
мэдээ цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн маршрут DNN.mn

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн маршрут, мэдээллийг хүргэж байна.

Нийтийн тээврийн бодлогын газраас бусад чиглэлд хэрхэн үйлчлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх юм байна.

 

Categories
мэдээ нийгэм

22-ын товчоо чиглэлийн 9.5 км зам засварын ажил үргэлжилж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20, 32 хороо /Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх/ буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Нэгдүгээр хэсгийн ажил буюу зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 9 хүртэл нүхэн эвдрэл засварлах, суурь асфалтбетоны хучилтын ажил хийгдэнэ.

Харин хоёрдугаар хэсгийн ажил долоодугаар сарын 15-наас есдүгээр сарын 30 хүртэл хийгдэх аж.

Тус ажлын хүрээнд хашлага солих, ус зайлуулах шүүрт худаг байршуулах, худгийн таг өндөрлөх, өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Эдийн засгийн чуулганд олон улсын 500 зочин оролцоно DNN.mn

Монголын Эдийн засгийн чуулган ирэх 7 хоногийн даваа гарагт буюу долоодугаар сарын 8-нд эхэлнэ. Хоёр өдөр болох чуулганд нийт 2000 зочин оролцох талаар мэдээллээ. Үүнд:

  • Төр, засгийн 300 төлөөлөл,
  • Олон улсын 500 зочин,
  • Олон улсын байгууллага, ЭСЯ-ны 100 төлөөлөл,
  • Хувийн хэвшил 500,
  • Эрдэмтэн судлаач 100,
  • Оюутан залуус 500 оролцох аж.

Чуулганы зохион байгуулалтын талаар Монголын Эдийн Засгийн чуулганы ажлын хэсэг төрийн яам, агентлаг, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, санал солилцлоо.

Уулзалтад ЭЗХЯ, Монголын Бизнесийн Зөвлөл, Европ-Монголын хамтарсан худалдааны танхим, Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТOС), Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын Финтекийн холбоо, Монголын ББСБ-уудын холбоо, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам), Монголын даатгалын холбоо тэргүүтэй байгууллагын төлөөлөл оролцлоо.

Чуулган Төрийн ордны Их танхим, “Чингис хаан” Үндэсний музейд тус бүр болно. Эхний өдрийн хуралдаан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-оор эхэлж:

  • Хөдөөгийн хөгжил ба хоршоо, эрчимжсэн мал аж ахуй,
  • Бүсчилсэн татвар болон хөрөнгө оруулалтын бодлого,
  • Тээврийн дэд бүтэц ба бүс нутгийн хөгжил зэрэг сэдвээр салбар салбараар хуралдах юм.