Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Гадаадад байгаа монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулна уу DNN.mn

Гадаадад амьдарч байгаа монголчуудын тоо 300 мянга хол давсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тэдгээр монголчуудаас ердөө 2000 гаруй нь санал өгөхөөр бүртгүүлжээ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 0,1 хувьд ч хүрэхгүй нь. Дэндүү чамлалттай тоо юм. Уг нь бол эдгээр иргэдийн маань ихэнх нь хөгжсөн улс оронд ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа. Тэр хэрээрээ нүд нь нээгдсэн, тархи нь тэлсэн, улс орны хувь заяаны үнэ цэнийг мэдэрдэг болчихсон гэж Монголд байгаанууд нь ойлгож явдаг. Тэгсэн бодит байдал дээрээ үгүй юм шиг байна. Бид л их өргөж боддогоос биш тэд эх орноо гэсэн чин сэтгэлгүй бололтой. Жинхэнэ эх орончид тэнд байгаа гэсэн бодол маань тэдний сошиал хаягнуудын постонд хууртаж явдагт бололтой.

Шулуухан хэлэхэд, гадаадад амьдарч байгаа монголчуудын 99 хувь нь эх орноо тоохгүй байна. Монгол Улс хөгжинө үү, байна уу, сөнөнө үү мөхнө үү, хэн Монголыг удирдаж, хувь заяаг нь шийдэх нь үү… бүгд тэдэнд падлий ч алга. Тэдний нийгмийн сүлжээн дэх “Сайхан эх орон минь, шөнө өдөргүй санаж байна…” гэдэг нь зүгээр л хэлбэр ажээ. Мөн тэд эх орныхоо муу муухайг гадна талаас их шүүмжилдэг. “Энд ийм байхад Монголд муухай байна. Муусайн луйварчид. Утаандаа хордсон Улаанбаатар…” энэ тэр гээд зүхэж ирлээ. Энэ нь эх орны төлөө санаа зовнил биш бололтой. Зүгээр л цагийн зөрүүг ашиглаж, хийцгүйрэхдээ гар утсан дээрээ ядарсан муу эх орноо гутаан доромжилж суудаг үйл явц юм байна.

Нөгөө талаасаа тэд бөөн уянгын халил, сэтгэлийн хөөрөл болдог. Яг энэ хийрхэл нь Монголоос өөр диваажин энэ замбуулинд байхгүй юм шиг болгоно. “Гүрэн Монгол чинь гүүгээ саагаад хүлээж байна” гэж дуулаад л, уйлаад л. Хоёр адуу нутаг руугаа гүйж байгаа нэвтрүүлэг үзэж самсаа шархирснаа яриад л. Эх орны сэдэвтэй элдэв шүлгэн дээр ая дэвсэж байгаад нулимс нэрээд л… Ээ сайхан эх орон минь, чамдаа хурдхан очихсон, бор гэртээ амьдрахсан гэж санаа алдаад. Яг хөдөө очиж бор гэрт амьдраач. Ийм дүр зураг, догдлол, нулимсыг бол гадаадад амьдарч байгаа монголчууд мөн ч гайхамшигтай сайхан үзүүлэх юм даа. Хэн ч харсан уярахаар. Тэгсэн хэрнээ гадагшаа явсан монголчуудын хэн нь ч эргэж ирдэггүй. Ирж байгаа нь гарцаа байхгүй хүндэтгэх шалтгаантай. Хүний үр л болсон хойно насан өндөр аав ээждээ татагдах, эсвэл гарцаагүй ашигтай санал, эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд ирдэг. За тэгсхийгээд ирэхгүй дээ.

Гадаадад амьдарч байгаа монголчуудын тоо 300 мянга хол давсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тэдгээр монголчуудаас ердөө 2000 гаруй нь санал өгөхөөр бүртгүүлжээ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 0,1 хувьд ч хүрэхгүй нь. Дэндүү чамлалттай тоо юм. Уг нь бол эдгээр иргэдийн маань ихэнх нь хөгжсөн улс оронд ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа. Тэр хэрээрээ нүд нь нээгдсэн, тархи нь тэлсэн, улс орны хувь заяаны үнэ цэнийг мэдэрдэг болчихсон гэж Монголд байгаанууд нь ойлгож явдаг. Тэгсэн бодит байдал дээрээ үгүй юм шиг байна. Бид л их өргөж боддогоос биш тэд эх орноо гэсэн чин сэтгэлгүй бололтой. Жинхэнэ эх орончид тэнд байгаа гэсэн бодол маань тэдний сошиал хаягнуудын постонд хууртаж явдагт бололтой.

Шулуухан хэлэхэд, гадаадад амьдарч байгаа монголчуудын 99 хувь нь эх орноо тоохгүй байна. Монгол Улс хөгжинө үү, байна уу, сөнөнө үү мөхнө үү, хэн Монголыг удирдаж, хувь заяаг нь шийдэх нь үү… бүгд тэдэнд падлий ч алга. Тэдний нийгмийн сүлжээн дэх “Сайхан эх орон минь, шөнө өдөргүй санаж байна…” гэдэг нь зүгээр л хэлбэр ажээ. Мөн тэд эх орныхоо муу муухайг гадна талаас их шүүмжилдэг. “Энд ийм байхад Монголд муухай байна. Муусайн луйварчид. Утаандаа хордсон Улаанбаатар…” энэ тэр гээд зүхэж ирлээ. Энэ нь эх орны төлөө санаа зовнил биш бололтой. Зүгээр л цагийн зөрүүг ашиглаж, хийцгүйрэхдээ гар утсан дээрээ ядарсан муу эх орноо гутаан доромжилж суудаг үйл явц юм байна.

Нөгөө талаасаа тэд бөөн уянгын халил, сэтгэлийн хөөрөл болдог. Яг энэ хийрхэл нь Монголоос өөр диваажин энэ замбуулинд байхгүй юм шиг болгоно. “Гүрэн Монгол чинь гүүгээ саагаад хүлээж байна” гэж дуулаад л, уйлаад л. Хоёр адуу нутаг руугаа гүйж байгаа нэвтрүүлэг үзэж самсаа шархирснаа яриад л. Эх орны сэдэвтэй элдэв шүлгэн дээр ая дэвсэж байгаад нулимс нэрээд л… Ээ сайхан эх орон минь, чамдаа хурдхан очихсон, бор гэртээ амьдрахсан гэж санаа алдаад. Яг хөдөө очиж бор гэрт амьдраач. Ийм дүр зураг, догдлол, нулимсыг бол гадаадад амьдарч байгаа монголчууд мөн ч гайхамшигтай сайхан үзүүлэх юм даа. Хэн ч харсан уярахаар. Тэгсэн хэрнээ гадагшаа явсан монголчуудын хэн нь ч эргэж ирдэггүй. Ирж байгаа нь гарцаа байхгүй хүндэтгэх шалтгаантай. Хүний үр л болсон хойно насан өндөр аав ээждээ татагдах, эсвэл гарцаагүй ашигтай санал, эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд ирдэг. За тэгсхийгээд ирэхгүй дээ.

Эх орноо санаж дурсдаг байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл нас өгсөх тусам унасан газар, угаасан ус, ах дүүс бодогддог. Гэхдээ тэр дурсамжтай сайхан эх оронд нь чухам юу болж байгааг, хөгжиж байна уу, хөшиж байна уу, ирээдүйн тухай нь огтхон ч санаа зовдоггүй. Ийм үнэт зүйлдээ сэтгэл тавьдаггүй, амиа бодож довоо шарлуулдаг хүмүүсийн арми үүсчээ.

Энэ бүгдийн хамгийн тод илрэл нь УИХ-ын сонгуульд ийм хэдхэн хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн явдал. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ юм. Тэд л энэ улс орны хувь заяаг авч явна. Хөгжлийн бодлого, хуулийг тэд хэлэлцэж батална. Тэгэхээр ийм түвшний сайн хүнийг сонгож төр бариулахад хүн бүрийн оролцоо, саналын хуудас чухал. Тэгсэн гадаадад байгаа монголчуудад маань Монгол Улсын хөгжих хөгжихгүй, сайн муу явахын тухайд хамаагүй явдаг нь гутармаар.

Энэ нь нэг талаас ардчилсан нийгэм дэх хүний эрхийн асуудал мөн. Эх орондоо ирэх хүсэлгүй тэдэнд эх орон ямар ч хамаа байхав. Ер нь ч тэгээд нүүдэлчдийн араншин өөрөө тийм. Сайхан нутаг хаана байна, тэнд нүүж очиж амьдардаг. Түүхээсээ ийм удмын араншинтай үндэстэн билээ. Найман зууны тэртээд Зүчи, Цагаадай үеэс л монголчуудыг дэлхийгээр нэг тарааж хаясан шүү дээ. Хөөрхий муу Тэмүжин гуай л эх нутаг руугаа буцаж явах замдаа бэртээд үхсэн юм. Түүнээс бусад нь Монголд эргэж ирээгүй дээ. Зарим ач зээс нь бүр нийслэлээ урд зүгт шилжүүлж амьдарсан. Тэгэхээр өнөөдрийн гадагш цувж байгаа, гаднаас ирэхгүй байгаа монголчуудыг гайхах ч юм биш. Хамгийн гол нь харгис цаг агаартай ганц улс бол Монгол байх. Гурван сар болоод хөлдөөж алчих гээд. Эсвэл нар шарж алчих гээд. Улирлаа дагасан эдийн засгийн зардал, өртөг аймшигтай их. Баялаг бүтээх, үйлдвэрлэл явуулах, бизнес хийж ашиг олох боломж дөрвөн улирлын дунд бараг боломжгүйтэй адил. Гэвч яах вэ, өнөөдрийг хүртэл гурван сая монголчууд энэ нутагтаа амьдрах гээд үзэж тарсаар л байна. Ер нь бол ажиллаж, амьдрахад түвэгтэй, хэцүү бэрхийн дунд байна. Ингэж байгаад нэг цэгцрэх байлгүй дээ. Өвөг дээдэс маань мянга мянган жил амьдарч ирээд болсон юм, бид ч гэсэн болох байлгүй. Эрдэс баялаг нь зарагдаад, хэдэн мал нь зуданд дуусчихгүй бол дотроо сайдаж муудаад хөгжилд хүрцгээнэ. Тийм л итгэл найдварыг тээн эх орондоо амьдарч байна.

Ингэж үйл тамаа үзэн зүтгэж яваа бид хэдийгээ тайван байлгахыг гадаадад байгаа монголчуудаасаа хүсмээр байна. Нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгоход гадна талд байгаа монголчууд маань их үүрэг рольтой байгаа. “Эх орон минь их л муухай байна” гээд зогсоо зайгүй та нар бичээд байхаар энд байгаа монголчууд чинь хямраад, уур нь хүрээд байх юм. Яг үнэндээ Монгол Улсын сайн муу, сайхан муухай явах эсэхийг сонгуулиар л шийддэг. Тийм болохоор та нар минь сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орончдыг сонгож өгч Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулна уу. Эсвэл чимээгүй байцгаа л гэж хэлье дээ.

 

Б.НЯМАА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

SPEAK OUT: Сүүлийн “далан зургаа”-тай парламент сайн ажилласан уу, муу ажилласан уу? DNN.mn

УИХын хаврын чуулган удахгүй хаалтаа хийснээр 20202024 оны парламентын өдөр тутмын хууль тогтоох чиг үүрэг үндсэндээ дуусгавар болно. Энэхүү парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа Үндсэн хуулийн хүрээнд эхлүүлсэн. Гэвч бүрэн эрхийнхээ төгсгөлд 72 гишүүнтэй болж, хамгийн олон гишүүд нь тодорхой хэргүүдэд нэр холбогдсон парламент болов. Мөн авлига, албан тушаал, хулгай луйвартай тэмцэх зорилгоор хамгийн олон удаа УИХын Хянан шалгах хороо байгуулагдаж, чиглэл бүрийн сонсгол зохион байгууллаа. Тиймээс “сүүлийн 76” гэх тодотголтой энэхүү парламентад гишүүд нь ямар байр суурьтай байгааг энэ удаагийн “Спик аут” булангаараа хүргэж байна.  


УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Энэ удаагийн парламент олон арван жил дуншсан олон суурь шинэчлэлийн багц хуулиудыг баталж, эрх зүйн томоохон шинэчлэлийг хийж чадсан. Тухайлбал, Боловсрол, Нийгмийн даатгалын багц, Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн тогтолцоо, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, баялгийн сан, шүүхийн багц хууль гээд олон том эрх зүйн өөрчлөлтийг хийлээ гэж хэлмээр байна. Эдгээр томоохон өөрчлөлтүүд өнөө маргаашдаа гэхээс илүү үр дүн нь урт хугацаандаа гарах суурь шинэчлэлүүд гэж ойлгох хэрэгтэй. Томоохон эрх зүйн шинэчлэл хийгдсэн нь энэ парламентад үнэмлэхүй олонх болсны давуу тал. Дахиад ч хууль, эрх зүйн томоохон өөрчлөлтүүд биднийг хүлээж байгаа. Тухайлбал, газар, төрийн өмч, төрийн өмчийн компанийн засаглал, арилжаа худалдаа гээд хувийн эрх зүйн салбарын, бизнесийн эрх чөлөөг дэмжсэн суурь шинэтгэлүүд шинэ парламентын өмнө үлдэж байна даа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-2020-2024 оны парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллалаа. Энэ парламентын хувьд хамгийн олон эмэгтэй гишүүд орж ирж ард түмнийхээ төлөөлөл, дуу хоолой болж ажилласан. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээн дэх хулгай, луйвартай хүчтэй тэмцсэн парламент гэж хэлнэ. Хамгийн чухал нь ард иргэд маань байгалийн баялгийн үр шимийг бодитоор хүртэх эхлэл тавигдсан он жилүүд байлаа гэж хэлмээр байна. Цаашид эерэг үйл ажиллагаануудаа эрчимжүүлж, сөрөг үзэгдлүүдэд цэг тавьж чадвал бидний хүсэн хүлээж буй хөгжил аяндаа ирнэ. Энэ бол ердөө цаг хугацааны асуудал гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

-Энэ парламент Засгийн газраа маш сайн дэмжиж, мөн маш сайн хяналт тавьж, ташуур өгч ажилласан. Цаашид тогтолцооны олон өөрчлөлтүүдийг бий болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадлаа. Хүн төрөлхтний хувьд нүүр тулсан томоохон сорилт болох цар тахлын үед Засгийн газрын хурдтай, моневртай ажиллах эрх зүйн боломжийг бүрдүүлж өгсөн парламент байлаа. Мөн УИХ Засгийн газартаа хяналт тавих үндсэн чиг үүргээ сайн гүйцэтгэснээрээ түүхэн үүргээ биелүүлсэн гэж бодож байна.

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-“Сүүлийн 76” гэх тодотголтой парламентын түүх “архивт” орлоо. Удахгүй 126 гишүүнтэй шинэ үе эхлэх гэж байна. Харамсалтай нь энэхүү парламентын төгсгөлийн дөрвөн жилд нэг нам хэт олонх болсноороо сөрөг хүчний хяналтгүй дур зоргоороо авирлаж, олонх гэдгээрээ түрий барьж асуудалд хандлаа. Ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд олон хууль яаралтай гэх горимоор орж ирэн батлагдаж байна. УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчин олон хууль мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэгдэхгүйгээр УИХ-д орж ирлээ. Түүнийг нь олонхын бүлэг яаран сандран батлан гаргасаар байна. Энэ нь ардчиллын үнэт зүйлээс ухрах, хувь хүний болон эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, төрийн өмчит компаниудын эрх мэдэл нэмэгдэх, төр хувийн хэвшлийн хийж ирсэн бизнесийг булаах, гадны хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэх, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо нэмэгдүүлсээр байна. Ингэснээрээ энэ парламент иргэдийн урам, хүсэл эрмэлзлийг хугаллаа гэж бодож байна. УИХ-аас Засгийн газрын үйл ажиллагаануудад өгсөн үнэлгээ тайлан хамгийн өндөр, сайн сайхан байгаа ч энэ их өсөлт өрхийн хаалгаар орсонгүй нь харамсалтай. Тиймээс 126 гишүүнтэй парламент бүрдээд дээрх зөрчлүүдийг арилгахын тулд олон хуульд өөрчлөлт оруулах байх гэж бодож байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 3, Сумъяа гариг. Билгийн тооллын 27, Шийдэм одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 04:56 цагт мандаж 20:45 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр -2…+3 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +11…+16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +15…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин орж ирэхэд л манайхан сонгуульд итгэж эхэлдэг” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар/УБЕГ/-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр “Энэ оны эхний дөрвөн сард 70071 шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн” хэмээн ярилаа. Энэ тухай V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

SPEAK OUT: Сүүлийн “далан зургаа”-тай парламент сайн ажилласан уу, муу ажилласан уу?

  • Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… Энэ тухай I болон VII  нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монголын хүүхдийн эрхийг хамгаалах Үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн “Бэлгийн хүчирхийллийн үндсэн шалтгаан нь эцэг, эхийн үр хүүхдэдээ хараа хяналт тавьдаггүй, үл хайхарсан байдалтай холбоотой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин орж ирэхэд л манайхан сонгуульд итгэж эхэлдэг” хэмээн өгүүллээ.

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Д.Ганбат “X Богдын эмээг цагдан хорьсон явдал нь гадны гар, хөл оролцсон зүйл” гэв.

Ховдын домогт дарга Доржийн АДуучийн алтан он жилүүд… Энэ тухайг “ДУРСАХУЙ” нүүрээс уншаарай.

Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батхуяг “Баян ядуу ялгаагүй бүгд хар тамхи хэрэглэж байна. Ядуу нь хямдханыг, баян нь синтетик төрлийн бодис хэрэглэж байна” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Дональд Трамп 136 жил шоронд хоригдоно

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 4100 төгрөг болжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, дотуур байранд амьдарч байгаа гээд 1 сая гаруй хүүхдийн хоолны зардалд жил бүр 220 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Цаашид үе шаттайгаар хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Монгол Улсад сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. Дээрх шийдвэрийн тухайд 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 2475 төгрөг байсныг 3000 төгрөг болгожээ. Харин тусгай, сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөг байсныг 4100 болголоо.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Унгарыг зорилоо DNN.mn

Унгар Улсын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9 өдрүүдэд болно.

Тус тэмцээнд  оролцох Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ П.Орхон, МУГТ Д.Отгонжаргал, ОУХМ Э.Дэлгэрмаа нар оролцоно.

Харин тэмцээний дараа Унгарын Олимпын бэлтгэлийн төвд эмэгтэйчүүдийн шигшээ баг олон улсын хамтарсан бэлтгэлд гарах юм. Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай таван эмэгтэй тамирчин хамрагдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал хэвийн ургажээ DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас бэлчээрийн ургамлын ургалтын нөхцөл байдалд дүгнэлт гаргажээ. Тавдугаар сарын 31-ний байдлаар бэлчээрийн ургамал Дундговь, Дорноговь, Өмнөговийн, ихэнх, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгийн зарим сумдын нутгаар муу ургасан байна.

Харин Булган, Дорнод, Орхон, Дархан-Уулын нийт, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өмнөговийн цөөн сумдын нутагт буюу нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн ургажээ. Харин бусад нутгаар бэлчээрийн ургамал дунд ургасан байна.

Categories
мэдээ нийгэм

2024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ DNN.mn

2007 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2024 оны марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад амжилт хүсэв.

Цэргийн хөдөлмөрийн үр дүн, цэрэг хүний шилдэг чанаруудыг харуулдаг марш- тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн алба хаагчдын бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшнийг тодорхойлох шалгалтын дээд хэлбэрийн нэг гэдгийг тэмдэглэлээ.

Мөн цэргийн сургалт бэлтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийн түвшнийг зөв тогтоож, цаашдын зорилтоо хангах арга замыг оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтойг хэлэв.

Цаашид дэлхийн улс орнуудын тэргүүн туршлага, шинжлэх ухаан, технологийн хөгжил, аюулгүй байдал, батлан хамгаалах үйл хэрэгт гарч буй өөрчлөлтийг нэвтрүүлж, тэмцээний төрөл, цар хүрээг өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэйг онцлов.

Тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль гэсэн 10 байгууллагын 500 орчим тамирчин оролцож байна.

2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлагч нарын дунд “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээн болно. Мөн “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2024” тэмцээн, буудлага, саадын зурвас, багийн буухиа тэмцээн, хүн нэг бүрийн ур чадварын тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна.

2024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн 06 дугаар сарын 05-ны өдөр өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эх хүүхдийн ягаан дэвтэр”-ийг цахимжууллаа DNN.mn

Ягаан дэвтэр буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг “E-Mongolia” системд оруулж, цахимжуулжээ.

May be a graphic of phone and text