Categories
story-news

Б.Цацрал: Дарангуйлагч А.Лукашенког эсэргүүцэн жагслаа гэж Монголын цагдаа биднийг эрүүдэн шүүлээ

Б.Цацрал: Дарангуйлагч А.Лукашенког эсэргүүцэн жагслаа гэж Монголын цагдаа биднийг эрүүдэн шүүлээ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин орж ирэхэд л манайхан сонгуульд итгэж эхэлдэг DNN.mn

Монгол төрийн сонгууль болох өдөр ойртсоор байна. Ердөө 20 гаруйхан хоногийн дараа бүгдээрээ саналаа өгнө. Энэ бол монголчуудын хувьд анхны сонгууль биш. Бид социализмд ч тэр, ардчилсан нийгэмд ч тэр сонгуулиа өгч ирсэн ард түмэн. Төр байгаа цагт сонгууль байж л таарна. Мэдээж социализмын үеийн сонгуулийн зорилго, үйл ажиллагаа нь ардчилсан нийгмийнхээс тэнгэр газар шиг ялгаатай. Тэр үед сонгуулиа яаж хийдэг байсан бэ гэхээр нэг тойрогт ганцхан хүнийг нэр дэвшүүлдэг байв. “Ардын Их Хурлын сонгуулийн энэ тойрогт нөхөр Доржийг дэвшүүлж байна. Сонгогчид бүгдээрээ заавал түүнд санал өгөх үүрэгтэй. Хэрэв сонгуульд санал өгөөгүй хүн байвал түүний ажил, албан тушаалтай нь хариуцлага тооцно” гэсэн даалгаврыг сонгогчид үг дуугүй биелүүлдэг байлаа. Нэг ёсондоо сонголтгүй сонгууль явуулдаг байсан гэсэн үг. Улс төрийн жүжиг бүхий ийм гажууд үзэгдэл социалист орнуудад хэдийнэ тогтсон байв. Захиргаадлын үеийн сонгуулийн тогтолцоо шүү дээ. Иргэд одоогийнх шиг олон нэр дэвшигчдийг харьцуулж сонголт хийх ямар ч боломжгүй.

“Нам ба нам бусчуулын эвслээс нэр дэвшүүлсэн тэрийг сонгогтун” гэсэн уриа лоозон бүхий А-4 хэмжээтэй хэвлэмэл гялгар фото цаас айл болгонд тараадаг байсан даа. Энэ зурагт цаас хаалгаар орж ирэхэд л “Аан, ийм хүн манайд нэр дэвшиж байгаа юм байна шүү” гэж хүмүүс хоорондоо ярьцгааж эхэлдэг байв. Монголчууд эртнээс “араваараа барьж, алагаараа харна” гэдэг сонин зантай улс. Аливаа зүйлийг нүдээрээ харж, гараараа барьж үзэж байж л итгэдэг. Тийм болохоор нэр дэвшигчийн сурталчилгааны зурагт хуудас авсан цагтаа сонгуулийн талаарх ойлголт нь илүү итгэл дүүрэн болдог гэх үү дээ. Уг нь палкат тараагдахаас өмнө нэр дэвшигчид олныг хамруулсан уулзалт хийдэг л байсан. Одоогийнх шиг малчин болгон дээр очиж, “Надад санал өгөөрэй” гэж гуйх шаардлагагүй. Голдуу хот суурин газар том, том зааланд уулзалт хийнэ. Тэгсэн хэрнээ тэр үйл ажиллагааны итгэл үнэмшил нь тараагддаг хэвлэмэл хуудсыг гүйцэхгүй.

Ардчилал ялснаас хойш сонгуулийн тогтолцоо эрүүл, либерал болсон. Бодлогоороо өрсөлдөх олон нам, эвсэл, нэр дэвшигчдээс чөлөөтэй сонголтоо хийх боломж нээгдэв. Ардчилсан сонгуульд тогтсон нэг шинэ соёл бол нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл сонин хэвлэлд нийтлэгддэг болсон явдал. Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин гэрт орж ирэхэд л ард түмэн итгэж эхэлдэг юм. Сонинд нийтлэгдсэн мөрийн хөтөлбөр, бодлого шийдлийг нь хараад “Манай тойрогт ийм хүн нэр дэвшиж байгаа юм байна шүү. Танай тойрогт хэн, хэн байна” гээд л ахан дүүс, айл сахалт, найз нөхдөөрөө хоорондоо ярьцгааж байх маягтай. Цаашлаад “Эрх баригч намын энэ нөхөр ийм бодлого дэвшүүлж байгаа юм байна. Сөрөг хүчин гарч ирвэл ийм шинэчлэл хийх юм байна. Бие даагч ийм амлалт өгсөн байна” гэдэг. Эндээс хэн ямар бодлого дэвшүүлэв, улс орныг хөгжүүлэх, бидний амьдралд нэмэр болох ямар ажлууд хийх юм гэхчлэн сонголтоо хийхэд нь итгэл үнэмшил болдог.

Сонины сурталчилгаан дотроо бас нэг тогтсон итгэл үнэмшил байдаг. Тэгвэл энэ дундаас “Өдрийн сонин” дээр нэр, зурагтайгаа орж ирсэн нэр дэвшигчид ард түмэн илүү их итгэдэг. Сонгууль албан ёсоор эхэллээ гэж үнэмшдэг. Ийм соёл ардчилсан чөлөөт сонгуулийн системд хэдийнэ нутагшжээ. Яагаад заавал “Өдрийн сонин” дээр гэж үү. Монголд сүүлийн 30 жилд хариуцлагатай яс тас ажилладаг институци болж төлөвшсөн байгууллага ховор. Үргэлж удирдлагууд нь солигддог, нэрээ өөрчилдөг, үзэл бодол, үйл ажиллагааны чиглэл хувирч байдаг. Мөн татан буугдаж, аль эсвэл анх байгуулагдаж байсан үзэл баримтлал нь 100 хувь эргэцэн байдаг. Ганцхан “Өдрийн сонин” л анх байгуулагдсан яг чигээрээ институци хэвээр үлдсэн юм. “Өдрийн сонин”-ны хамгийн том давуу тал бол мөнхийн сөрөг хүчин байсаар ирсэн. Улс төр дээр ч, амьдрал дээр ч тэр. Хэний эрх ашиг хаана зөрчигдөнө, түүнийг хамгаалахын тулд тэнд явж байдаг школтой бид. Тогтсон бат, бөх редакцитай институци хэвээрээ үлдсэн “Өдрийн сонин”-ы талаар таагүй үг ард түмний амнаас унадаггүй.

Бүгд элэгтэй, бас хүндэтгэдэг. Зөвхөн үнэнийг бичдэг болохоор үнэ цэнэтэйгээр оршин тогтнож чадаж байна. Яагаад гэвэл манай сонины удирдлагуудаас албан тушаал, авлигын хэрэгт холбогдож байсан удаагүй. Түүхэндээ шүү. Элдвийн урвасан няцсан зан байхгүй. Эрх нь зөрчигдсөн хүн байвал ямар ч нам, дарга, иргэн байсан ч хамаагүй буруутны нэрийг зарлаж байгаад л өмөөрдөг. Бурууд ташуур өгч, зөвийг дэмждэг, хүний эрхийн мэдрэмжтэй цорын ганц хэвлэл Монголд зөвхөн “Өдрийн сонин” л байна гэдгийг олон улсын болон судалгааны байгууллагууд үргэлж жишээ болгон ярьдаг. Ард түмний хүндэтгэж уншдаг төв хэвлэл нь “Өдрийн сонин” гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн гол нь “Өдрийн сонин”-д хэн ч дургүй биш. Иймд нэр дэвшигчид та бүхэн манай сониноор материалаа тараавал итгэл үнэмшил нэр хүндийн том баталгаа болно доо.

Орчин цагт нэр дэвшигчид мөнгөлөг чинээлэг болсны зовлон гялтгар, гоёмсог сэтгүүлүүд их гаргадаг болжээ. Нэг нэгэндээ зиндаархаж, зардлаа өсгөж өрсөлддөг сэтгүүлээр нь ядахдаа гал түлж болохгүй юм гээд уурлаад байх юм аа улсууд. Хэн их мөнгө зарж гоё сэтгүүл хийнэв тэр тусмаа хог болох, хүмүүсийн дургүй хүргэх бас тээр тойв болох нь их байна. Бараг тоосог шиг зузаан шохойтой цаастай, чулуу шиг хүнд сэтгүүл гар дээрээ тавиад уншина гээд бод доо. Хэцүү байх нь мэдээж юм.

Сонин бол хэдэн зууны түүхтэй соёл. Монголд гэхэд 111 жилийн өмнө анхны сонин уншигчдын гар дээр очиж байв. Харин Европт сонин үүссэн он тооллыг 1600 оноор бүртгэсэн байдаг. Сонингийн цаас зөөлөн байдаг учраас юу л бол юу хийж ирсэн. Эд зүйлээ бооно, галаа түлнэ, дамжуулаад уншчихна. Сүүлд цэцгийн баглааны тансаг боолт хийж байна. Бүтээлч хүмүүс сонингийн цаасаар сагс, тавиур хүртэл урлаж байна. Энэ мэтчилэн сонинг ямар ч байдлаар дахин ашиглах боломжтой. Сонингоор дамжуулж сурталчилгаагаа хийх нь хамгийн зөв шийдэл. Дахин хэлэхэд, нэр дэвшигчдийн нэр, зураг сонин дээр зарлагдаад орж ирэхэд л ард түмэн сонгууль албан ёсоор эхэлсэн гэдэгт үнэмшиж, итгэдэг соёл тогтоод удаж байна. Үүнийг анзаарч, ухаалгаар ашиглаарай, нэр дэвшигчид ээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Цацрал: Дарангуйлагч А.Лукашенког эсэргүүцэн жагслаа гэж Монголын цагдаа биднийг эрүүдэн шүүлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж, өчигдөр манай улсад хүрэлцэн ирсэн. Энэхүү айлчлалыг эсэргүүцэн иргэдийн төлөөлөл болон “No War” хөдөлгөөний жагсагчид өчигдөр Төрийн ордны зүүн хаалганы дэргэд үзэл бодлоо илэрхийллээ.


– БИЕДЭЭ ШАРХ АВСАН. ГАР ХӨХӨРЧ, СУДАС ХАГАРСАН БАЙНА –

Энэ үеэр Нийслэлийн засаг дарга асан Монгол Улсын баатар Э.Бат-Үүл: -Беларусь улсын дарангуйлагч А.Г.Лукашенког УИХ-ын сонгуулийн үеэр Монголд төрийн айлчлал хийж байгааг эсэргүүцэж байгаа Ц.Чинбатынхаа үзэл бодлыг дэмжиж байна. Цуст дарангуйлагч А.Г.Лукашенког ардчилсан Монгол Улсад айлчлуулж байгааг эсэргүүцэж байна. Энэ хүн сүүлд өрсөлдөгч эмэгтэйдээ сонгуульд ялагдаж, төрийн эрх мэдлийг хүчээр булаан авч, Европын хамгийн аймшигтай дарангуйлагч болсон. Ийм хүнийг ардчилсан сонгуулиа зохион байгуулах гэж байгаа Монголд айлчлуулж байгаагаараа МАН юу хэлэх гэж байна вэ. Монгол Улс дарангуйлагч болох ёсгүй. Ард түмний сонголтын эрх мэдлийг булаасан энэ хүн Монголд айлчлах ёсгүй. Ийм санаатай үйлдлийг эсэргүүцэж байгаа. Монголоо Беларусь болгохгүйн төлөө тэмцэнэ гэв.

No description available.

Төв талбайд эсэргүүцлийн жагсаалыг “No War” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр, Б.Цацралт, Т.Золбаяр, Ц.Жаргалсайхан нар зохион байгуулж, Украин улсын далбааг барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид ирснээр жагсагчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд маргаан өрнөв. Улмаар дээрх нэр бүхий жагсагчдыг баривчлан Төв талбайгаас авч явлаа.

“No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацрал: -Гэмт хэрэгтэн А.Лукашенког эсэргүүцэн жагссан “No war” хөдөлгөөний залуусыг баривчилсан. Өдөр 12 цагийн цагийн үед Т.Золбаяр, Э.Одбаяр нарыг болон намайг үндэслэлгүй баривчилж, дараа нь Ц.Жаргалсайханыг мөн үндэслэлгүй баривчиллаа.

Олон улсын эрүүгийн гэмт хэрэгтэн Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад айлчилж буйг эсэргүүцэн төв талбайд үзэл бодлоо илэрхийлэх гэтэл иргэдийг цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн, хууль бусаар баривчлан гурван цаг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст саатуулсан.

Биднийг цагдаагийнхан эрүүдэн шүүсэн. Би биедээ шарх авсан. Гар хөхөрч, судас нь хагарсан байна.

“No War” хөдөлгөөний гишүүн Т.Золбаяр: -Үзэл бодлоо илэрхийлээд жагсаад зогсож байж болохгүй юу. Хаана ч иймэрхүү эсэргүүцэл байж байдаг. Ялангуяа дарангуйлагч А.Г.Лукашенко мэтийн нөхөр улс оронд нь айлчлахад энэ байтугай эсэргүүцэж Тусгаар ардчилсан улс гэдгээ харуулна шүү, хэдүүлээ гэв.

Айлчлалыг эсэргүүцсэн жагсагчдыг баривчилсан талаарх асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс тодруулахад “Өчигдөр Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж болзошгүй үйлдэл хийж байгааг манай цагдаагийн алба хаагчид шалгасан. Энэ үеэр зарим улсын туг барьж явсан иргэдээс манай цагдаагийн алба хаагч хуулийн дагуу асуудлыг тодруулах зорилгоор шаардлага тавьж, шалгасан нь үнэн.

Энэ үед нэр бүхий иргэдээс төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

М.Даваасамбуу: Найман иргэн хар тамхи гэж мэдэхгүйгээр хүний дайвар ачаа авч хэрэгт холбогдсон DNN.mn

Монгол Улсад үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн 30 хувийг хил нэвтрүүлэх оролдлого эзэлж байна. Тэр дундаа хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх нийт оролдлогын 70 хувьд Бүгд Найрамдах Турк улсын чиглэл бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цадаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуутай ярилцлаа.


-Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх оролдлогын 70 хувь нь Туркээс байна. Сүүлийн жилүүдэд хар тамхи хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг ихэсч байна уу?

-2010 оны байдлаар манай улс дамжин өнгөрүүлэгч гэсэн статустай байлаа. Харин 2014 оноос хэрэглэгч орон гэсэн статустай болчихсон.Хилээр орж ирэхдээ биедээ залгих, аль нэг хэсэгтээ биедээ нааж скочдож оруулж ирэх оролдлого хийж буй. Хэлбэр дүрсний хувьд Америк кинон дээр гардаг цагаан нунтаг хэлбэртэй, гадаад үзэмжтэй байхаа больсон. Харин хагалчихсан шил шиг, давс шиг, жамц давс шиг хэлбэрээр оруулж ирэх болсон. Динозавар гэх мэт тоглоомны дотор нуугаад хийчихсэн тохиолдол ч гарсан. Гутлынхаа нуманд ч хийчихсэн байсан. Мөн Туркээс оруулж буй шинэ бараа, хувцасны халаасанд оёх гэх мэт гэмт этгээдүүдийн үйлдэл нарийсч байна. Тэр бүрийг хамаагүй дурдаж болохгүй.

-Хүний дайвар ачааг хар тамхи гэж мэдэхгүйгээр аваад ял авсан хүн байна уу?

-Хүн мэдүүлэг, байцаалт өгнө. Гэхдээ хэн ч гэм буруутай эсэхээ тогтоолгох, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тухайн хүмүүс “Би хүнээс авсан юм аа. Надад 50, 100 ам.доллар өгсөн. Мөнгөний хэрэгцээ байсан учраас мэдэхгүй авчихсан” гэдэг. Юу авч явж байгаагаа мэдэхгүй, биедээ авч хилээр гаргах оролдлого хийж Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх болж байгаа юм.

-Хар тамхи гэдэг нь илт харагдах уу. Чихэр шиг харагдаж байна уу?

-Чихэр шиг хэлбэртэй хар тамхи байна. Бүр тавын гаа шиг харагддаг хар тамхи хүртэл бий болчихсон байна. Мөн бичиг баримт гэх мэт зүйлсийг дайх гэж байгаа бол шуудангаар явуулах хэрэгтэй. Иргэд сав баглаа боодолтой дайвар ачааг зүйлийг авахгүй байх хэрэгтэй. 2023 онд найман иргэн хүний дайвар ачааг хар тамхи гэж мэдэхгүйгээр авч хэрэгт холбогдсон.

-Нисэх онгоцны буудал дээрх “Body Scan” төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай юу?

-Биедээ ороож,залгисан ч бай тус төхөөрөмж нь хар тамхи болон хориотой зүйлсийг илрүүлэх тохиргоотой. Иргэдийг хүлээлгэхгүй илүү хурдан шалгалтыг явуулах гэвэл нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогоор тухайн төхөөрөмж бүрэн ажиллаж, хүрэлцээтэй байна.

 

бүлэглэлүүд бий болж байна уу?

-Мөрдөн шалгах ажиллагаа ил болон далд хэлбэрээр явагддаг учир энэ талын мэдээлэл нууцын зэрэглэлтэй, мэдээлэл өгөх боломжгүй.

-Гэмт этгээдүүд баривчилгааны үеэр хийн буу, хутгатай эсэргүүцэл үзүүлэх болсон гэсэн мэдээлэл бий?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу цагдаагийн албан хаагч тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Аливаа албан хаагч үүрэг гүйцэтгэх үедээ эрсдэлгүй, аюулгүй байдал чухал юм. Тиймээс алба хаагчид жил бүр хувцас, хамгаалах хантааз зэргээр хангагдаж байгаа.

-Өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаа тоо баримт байна…?

-Эцэг эхчүүд хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг анхаарах хэрэгтэй. Мэдээллийн сувгаар ямар мэдээ мэдээлэл авч байгааг нь мэдэж байх шаардлагатай. Ямар уран бүтээлчийн дууг сонсож байгааг ч мөн гадарлаж байх. Бүх эцэг эх үр хүүхдээ сайнаар харж, итгэдэг, гэхдээ хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарах нь чухал. Гар бугуйнд нь зүү тариурын ул мөр байна уу, халаасны мөнгөө юунд зарцуулж байгааг мэдэж байх хэрэгтэй. Эм тариаг мансуурах зорилгоор хэрэглэж гар хуруугаа тайруулсан харамсалтай тохиолдлууд бий. Хар тамхийг нийгмийн гарал угсаа хамаарахгүйгээр мөнгөтэй, мөнгөгүй ямар ч хүн хэрэглэж байна. Хар тамхи, мансууруулах бодист ганц удаа гэж байдаггүй. Ганц удаа хэрэглэчихсэн хүний бие дасчихдаг учир үүнээс байнгын хараат байдалд орж байгаа юм. Хүний бие махбодод дасал өгчихдөг учир үүнийгээ дахин дахин хэрэглэх зайлшгүй шаардлагатай болдог.

-Хар тамхитай холбоотой ямар нэг сэжигтэй зүйлс олдвол цагдаагийн газарт мэдэгдэх ёстой юу?

-Иргэд 116 тусгай дугаарт үнэ төлбөргүй холбогдож мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгснөөрөө эргээд өөрөө байцаагдаж цаг заваа алдаж магадгүй гэдэг буруу ойлголттой байдаг. Хар тамхитай холбоотой зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болно. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэнээр үндэсний аюулгүй байдалд ч аюул учруулах юм. Хар тамхины гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг мэдээлсэн иргэний мэдээллийг чанд нууцалдаг.

-Хар тамхины хараат болчихсон хүн цагдаагийн байгууллагад өөрөө ирж, хэргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хэргээс чөлөөлөгдөх боломжтой юу?

-Сайн дураараа цагдаагийн байгууллагад ирэх юм бол Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө. Мөн тухайн хүнийг шаардлагатай донтолтоос ангижруулах байгууллагатай холбон зуучилж байна. Түүгээр зогсохгүй Хар тамхитай тэмцэх газарт сэтгэл зүйч ажиллаж байна.

-Хар тамхины хэргээр хорих ял эдлээд суллагдаж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх, эрүүлжүүлэх ажил хийгдэж байна уу?

-Япон улсын туршлагын хувьд хар тамхины хамааралтай хүн өөрийн сайн дурын үндсэн дээр хүсэх юм бол мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нар ажилладаг аж. Манай улсын хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит байгууллага цөөн байна.

-Таван жилийн хугацаанд 58 хүүхэд хар тамхины хэргээр ял шийтгэгдсэн байна. Өсвөр үеийнхэн хар тамхины хор уршгийн тухай мэдлэг мэдээлэлтэй байна уу?

-Хүүхэд залуус интернэтээс хязгааргүй мэдээ мэдээлэл авах боломжтой болжээ. Гэвч энэ нь сөрөг талтай байна. Буруу үлгэр дуурайл интернэтээс харж, түүнийг даган дуурайх магадлал өндөр байдаг.

-Урьдчилан сэргийлэх ажил яагаад чухал вэ?

-Урдчилан сэргийлэх ажил маш чухал. Хар тамхинаас урьдчилан сэргийлэх ажлыг маш болгоомжтой хийдэг. Учир нь муу урьдчилан сэргийлэх ажил маш их хэмжээний буруу сэдэл өгөх эрсдэлтэй. Тиймээс энэ талын ажил дээр маш болгоомжтой ханддаг. Судалгаанаас үзэхэд, арван хүүхэд тутмын зургаа нь бусдыг даган дуурайсан байдаг. Тэднийг уруу татаж байгаа хүн нь найз нөхөд, олны танил хүмүүс юм. Олны танил хүмүүс үлгэрлэл болох ёстой байтал зөв үлгэрлэл үзүүлж чадахгүй байна. Тиймээс олны танил хүмүүсээр энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх уриалга хийх ажлуудыг зохион байгуулж байна.

Categories
story-news

ТОЙМ: “Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг” гэв

ТОЙМ: “Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг” гэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 4, Ангараг гариг. Билгийн тооллын 28, Гоё хүүхэн одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 04:55 цагт мандаж 20:46 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +12…+17 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18…+23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацралт “Дарангуйлагч А.Лукашенког эсэргүүцэн жагслаа гэж Монголын цагдаа биднийг эрүүдэн шүүлээ” хэмээн ярилаа.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цадаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуу “Найман иргэн хар тамхи гэж мэдэхгүйгээр хүний дайвар ачаа авч хэрэгт холбогдсон” гэв.

УИХ-ын гишүүн  Ц.Сандаг-Очир “Газар нутгийнхаа 4.5 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг” гэв.  

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд
шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… Энэ тухай I болон “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

ГАДААД МЭДЭЭ: Дун Жун: Бид Тайванийн тусгаар тогтнолыг хязгаарлах шийдвэртэй арга хэмжээ авна

АРЫН НҮҮР: Улстөрчид “Сошиал хөөс”-ийг ард түмэн, сонгогчид гэж андуурах хэрэггүй

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Булган уулыг дархан цаазат газар болгоно DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Упсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу холбогдох материалын хамт УИХ-д өргөн мэдүүллээ.

Тэрээр “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Монгол Улс 2024 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтод дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодорхойлсон төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгон улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Энэхүү тогтоолын төсөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгохоор улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан байна. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын тогтоолын төсөлд Хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан хийсэн судалгаа, Үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог судалгаа, аргачлалын дагуу хийж, холбогдох яамдуудаас санал авч тусгажээ.

Булган уулыг дархан цаазат газар болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авах юм байна

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “С” нар бусдад давуу байдал бий болгосон гэх, “Ш” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын удирдах албан тушаалтан “Ч” нь бусдад давуу байдал бий болгосон гэх, Замын-Үүд чөлөөт бүсийн удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.