Categories
мэдээ цаг-үе

Голын эрэг дагуу зорчсон 656 иргэнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/41 дугаар тушаалаар батлагдсан үер усны ослоос урьдчилан сэргийлэх “Сэргийлье-Сэрэмжилье” мэдээлэл сурталчилгааны аяны хүрээнд иргэдийг гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна. 

Энэ хүрээнд Багануур, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Аврах ангийн нийт 42 алба хаагч, Цагдаагийн хэлтсээс 4 алба хаагч, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтсээс 2 ажилтан, 8 автомашин, 4 завьтай Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу иргэдийн амарч байгаа байршлуудад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.

Categories
story-news

Ц.Уянга: Иргэд үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн ханшийн дагуу бодитоор үнэлэх шаардлагатай

Иргэд Үл хөдлөх хөрөнгөө Улсын бүртгэлд өндөр үнэтэй үнэлэн бүртгүүлэх нь зүйтэй гэсэн ойлголттой байгаа нь Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй зөрчилдөж буй юм. Эд, хөрөнгийн Улсын бүртгэлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, Улсын ахлах бүртгэгч Ц.Уянгаас тодрууллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уянга: Иргэд үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн ханшийн дагуу бодитоор үнэлэх шаардлагатай DNN.mn

Иргэд Үл хөдлөх хөрөнгөө Улсын бүртгэлд өндөр үнэтэй үнэлэн бүртгүүлэх нь зүйтэй гэсэн ойлголттой байгаа нь Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй зөрчилдөж буй юм. Эд, хөрөнгийн Улсын бүртгэлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, Улсын ахлах бүртгэгч Ц.Уянгаас тодрууллаа.


-Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ. Иргэд энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх ойлголтгүй байна л даа.

-Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн есдүгээр зүйлд эд хөрөнгийн үнэ яаж тогтоох талаар тусгагдсан гэсэн үг. Гол өөрчлөлт нь өмнөх суурь үнэ буюу анх эрхийн Улсын бүртгэлд бүртгэгдсэн үнээс бараа шилжүүлэн бүртгүүлэх гэрээ хэлцлийн үнэ буурахгүй байхыг хуулийн 9.1.3 дахь хэсэгт заасан байгаа. Энэ заалтаар өмнөх худалдах, худалдан авах зорилгоор эрх шилжүүлэх гэрээндээ тусгасан үнэ нь дараагийн эрх шилжүүлж буй гэрээн дээр буурахгүй байх зохицуулалт орсон нь энэ хуулийн заалтын мэдээлэлгүй байгаа иргэдэд нэлээд чирэгдэл учруулж байна.

Эд хөрөнгийн үнэ нь эрх шилжүүлэх, худалдах, худалдан авагчдын хоорондын тохиролцсон үнэ юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өсч байгаа. Энэ үнийг бууруулж болохгүй. Зах зээлийн үнэд нийцүүлэн иргэд үл хөдлөх хөрөнгөө бодитоор үнэлдэг болоход чиглэхийн зэрэгцээ татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх байдлаар бий болсон хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

-Улсын бүртгэлд бүртгүүлсэн үнийн дүнгээ иргэд яаж мэдэх боломжтой вэ?

-Иргэд Е-Mongolia-аас лавлагаа авч, үл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээг харах боломжтой. Мөн дундын мэдээллийн сан буюу нотариатын газраас мэдээллээ шалгуулж, үл хөдлөх хөрөнгөө Улсын бүртгэлд хэдэн төгрөгөөр үнэлүүлснээс хамааран түүнээс доогуур худалдан борлуулж болохгүй л гэсэн үг.

-Үл хөдлөх хөрөнгөө Эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн үнээс доогуур үнэлүүлэн, худалдан борлуулах хүсэлтэй иргэд хаана хандах вэ?

-Энэ хуулийн 9.1.5-д эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй этгээд эд хөрөнгийн үнийг өөрчлөх эрхтэй гэсэн зохицуулалт бий. Эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн хийсэн эд хөрөнгийн үнэлгээг үндэслэж, эд хөрөнгийн үнэлгээнд Улсын бүртгэгч өөрчлөлт хийж болно. Тодруулбал, 800 саяын үнэтэй эд хөрөнгийг авах хүн олдохгүй тохиолдолд 700 саяар үнэ буулган зарах гэхээр манай Улсын бүртгэл бүртгэх боломжгүй болж байгаа юм. Эрх бүхий этгээдийн үнэ буулган 700 сая болгосон үнэлгээний тайланг Улсын эд хөрөнгийн бүртгэгчид үзүүлэн, үнэлгээ өөрчлүүлэх хүсэлт гаргана. Найман мянган төгрөгийг тушаах ёстой. Би өмнө нь ийм үнэлгээ хийлгэсэн чинь одоогийн байдлаар элэгдэл хорогдлоо тооцоод ийм үнэтэй боллоо гэсэн өргөдлөө бичнэ. Үүний үндсэн дээр улсын бүртгэлд үнийн өөрчлөлтийг тусгаснаар эрх шилжүүлэх гэрээг хүлээж авах юм. Энэ хуулийн зохицуулалт зориулалтаас үл хамааран бүхий л үл хөдлөхөд хамаатай. Эрхээ шилжүүлж буй тохиолдолд улсын бүртгэлд үнэлүүлсэн үнээ бууруулж болохгүй гэсэн үг.

Эрх бүхий этгээд гэдэг нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.1.5-д заасан үнэлгээ хийх эрх бүхий Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгосон мэргэжлийн үнэлгээчин юм. Хуулийн этгээд бол үнэлгээ хийх эрхтэй.

-Энэ хуулийн заалтад үндсэн үнээс нь давуулж худалдан борлуулж болохыг тусгасан гэсэн үү?

-Үл хөдлөх хөрөнгөө иргэд өмнө нь Улсын бүртгэлд тусгагдсан үнээс багагүй, тус үнэтэй тэнцүү байхаар худалдан борлуулж болно. Түүнээс дээш үнэтэй байхыг ч зөвшөөрсөн байдаг. Байр бол анхны худалдан борлуулах үнээрээ зохицуулагддаг. Та анх авсан үнээсээ доогуур зарахыг хүсвэл мөн адил дахин үнэлгээ хийлгэнэ. Иргэд, аж ахуйн нэгж эрх шилжүүлэх гэрээнд тусгагдсан өмчилсөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийнхээ хоёр хувийн татварыг төлөх юм. Газар эзэмшлийн гэрчилгээтэй иргэн тус газрын үнийн 10 хувийн татварыг улсад төлдөг. Байр худалдаж буй иргэд ч хоёр хувийн татвар төлнө.

-Улсаас газрын үнийг тогтоосон байдаг. Иргэд хувийн сууцаа хэрхэн үнэлэх ёстой вэ?

-Энэ хуулинд газрыг үнэлэх аргачлалыг тусгасан байгаа. Нийслэлийн засаг даргын захирамжаар газрын суурь үнийг бүсчлэлээс нь хамааруулан тогтоож өгсөн байдаг. Тогтоосон үнийг метр квадратад үржүүлэхээр суурь үнэ гарч ирдэг. Суурь үнэтэй газрыг иргэд үнэ төлбөргүй өмчилж байгаа. Байшингаа өмчлүүлэхийн тулд иргэдээс заавал үнэ тавихыг мэдүүлэг хүлээн авагчид шаарддаг.

Хуульд өөрчлөлт орохоос өмнө иргэд хувийн сууцаа өндөр үнээр үнэлбэл ашигтай, барьцаалж зээл авах, зарахад тус болно гэж боддог байлаа. Хуульд нэмэлт өөрчлөлт орж, хэрэгжихээс өмнө Улсын эд хөрөнгийн бүртгэлд үнэлүүлсэн анхны үнийг хамаарахгүйгээр худалдан борлуулах хүсэлтийг хүлээж авч, эрх шилжүүлдэг байсан. Одоо Улсын бүртгэлд бүртгүүлж, анх удаа хувийн сууцаа үнэлүүлэх гэж буй иргэд бодитой үнэ тавихгүй, хийсвэрээр үнэлж болохгүй. Зах зээлийн ханшийн дагуу үл хөдлөх хөрөнгөө бодитоор үнэлэхгүй бол худалдан борлуулах үед дахин үнэлгээний газраар үнэлгээ хийлгэж, тэр үнээ Улсын эд хөрөнгийн бүртгэлд дахин бүртгэл хийлгэх асуудал үүснэ шүү. Энэ нь иргэдэд цаг хугацаа, санхүүгийн хувьд хүндрэлийг бий болгож байна гэв.

Иргэд Улсын эд хөрөнгийн бүртгэлд үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэхдээ үнэлсэн үнээсээ доогуур худалдан борлуулах тохиолдолд хувийн үнэлгээний газар хандан дахин үнэлгээ хийлгэж, зах зээлийн бодит үнийг тогтоолгоход 200-250 мянган төгрөгийг төлөх аж. Үнэлгээний тайлангаа газар, байшин хоёртоо тус тусад нь үнэлгээ хийлгэж, нэгтгэсэн дүнг тавиулах юм. Энэ үнэлгээний тайлан нь нэг хоногийн дотор гардаг байна. Энэ үнэлгээгээ үндэслэж нотариат дээр гэрээгээ байгуулж, гэрээнд заасан үнийн дагуу хоёр хувийн татвараа төлснөөр эрх шилжүүлэх боломжтой болох нь.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэлд хаалттай байх тусмаа хардлага нэмэгддэг DNN.mn

Сүүлийн үед төрийн байгууллагууд чөлөөт хэвлэлийнхэнд улам л хаалттай болоод байгаа.

Энэ нь мэдээж тухайн байгууллагын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст ямар хүн ажиллаж байгаагаас ихээхэн шалтгаалдаг. Мэргэжлийн бус хүн байх тусмаа байгууллагаа, даргаа улам хаалттай болгож, сэтгүүлчдээс нууцалдаг. Олон нийтийн сүлжээнд бичлэг оруулж, алдаа мадагтай хэдэн өгүүлбэр оруулсныгаа ард түмэнд нээлттэй байгаа мэтээр үзэх нь ч бий. Энэ бүхэн даамжирсаар сэтгүүлч, дарга хоёр эвлэршгүй дайсан, эртний өстөн мэт болж байна. Зүй нь бол зоосны хоёр тал шиг байж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, алдаа дутагдлаа хамтдаа засч байх ёстой юм.

Гэтэл энэ хандлага хувийн хэвшлийнхэнд ч халдаад эхэлсэн бололтой. Уг нь чөлөөт хэвлэл гэдэг бол хувийн ч бай, хувьсгалын ч бай байгууллагуудын хувьд өөрсдийгөө бусдад таниулах, зөвөөр ойлгуулах хамгийн том талбар юм. Үүнийг ойлгодоггүйгээс л элдэв хардлага, таамаг нэмэгддэг. Үнэхээр ямар нэгэн байдлаар хууль бус зүйлтэй орооцолдсон, болохгүй бүтэхгүй зүйл хийсэн учраас ингэдэг ч байж мэднэ. Тиймээс л түүнийгээ нуух, хаацайлахын тулд хэвлэлээс зугтдаг байж мэднэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Очирбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнийг 102 дугаарт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр та эрдэнэт хүний амийг аварч байна гэсэн үг DNN.mn

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбаттай ярилцлаа.


-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил долоо хоногийн аль өдрүүдэд хамгийн их гарч байна вэ?

-Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй зөрчил олон нийтийн баярын өдөр болон томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдах үеэр их гарч байна. Мөн тоон үзүүлэлтээс харахад баасан гаригийн орой энэ төрлийн зөрчил бусад өдөртэй харьцуулахад илүү их илэрдэг.

-Хотын аль бүсэд энэ төрлийн зөрчил их гарах хандлагатай байдаг вэ. Зуслангийн бүсэд ямар байна?

-Хотын төв хэсгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил харьцангуй бага. Хотын төвөөс зайтай зуслан, гэр хорооллын бүсэд энэ төрлийн зөрчил илүү гарах магадлал өндөртэй байдаг. Учир нь иргэд “Манай найзынх ойрхон юм чинь, ийм нууц замаар ингээд харьчих боломжтой, энэ зам дээр шалгалтгүй” гэх мэт буруу итгэл үнэмшилтэй байдаг.

-Согтуугаар хэн нэгэн машин барих, барих гэж завдах үед иргэд цагдаад мэдээлэх хэрэгтэй юү. Иргэд энэхүү ил гарч байгаа зөрчлийг хаана мэдээлэх вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг багасгахад иргэдийн оролцоо маш чухал. Тэр тусмаа гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн оролцоо хамгийн чухал. Архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн хүнийг өөгшүүлж “Зүгээр ээ, ойрхон газар аюулгүй явчих байлгүй” гэж ятгаж болохгүй. Тэр тусмаа согтуу хүн согтуу хүнээ өөгшүүлж ийм хариуцлагагүй, хайнга үйлдэл гаргаж болохгүй.

Сүүлийн жилүүдэд иргэд цагдаагийн байгууллагад энэ чиглэлийн дуудлага мэдээлэл өгч байгаагийн үр дүн гарч байна. Иргэний өгсөн дуудлага мэдээллийн дагуу тухайн автомашиныг замаас нь зогсоон шалгаж, тус зөрчлийг таслан зогсоож байна. Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль батлагдан гарснаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагууд үүрэг хүлээх болсон. Тухайлбал, такси үйлчилгээгээ санал болгох. Согтуугаар машин барихгүй байх зөвлөмж санамжийг тус газар байршуулах гэх мэт зохицуулалт тусгагдсан байгаа. Согтуугаар машин барьж буй зөрчлийн цаана өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэлд орж байдаг. Тиймээс иргэд эхнэр нөхөр, найз нөхөд, хамт олондоо согтуугаар машин барихгүй байх шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Энэхүү үйлдлийн үр дүнд амь насаа алдах, хүүхэд өнчрөх эрсдэлээс сэргийлж байгаа юм.Согтуугаар тээврийн хэрэгсэл барьж буй хүнийг 102 дугаарт мэдэгдэх нь хүний алтан амийг аварч буй хэрэг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.

-Согтуу хүн жолооны ард суусныг харсан хүн яаралтай цагдаад мэдэгдэх нь эрдэнэт хүний амийг аварч байгаа гэсэн үг биз дээ?

-Тэгэлгүй яахав, энгийн үгээр маш том буян үйлдэж байна. Хэрвээ иргэн тус зөрчлийг мэдээлэхгүй байвал согтуу этгээд өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулж байгаа юм. “Согтуу машин бариад явчихлаа” гээд хараад өнгөрөх биш, харин ч цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Энэ бол иргэн хүнээс гарах маш ач холбогдолтой үйлдэл юм.

-Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Орон нутгийн зам дахь тээврийн хэрэгслийн ослын нөхцөл байдал, осол гарч байгаа учир шалтгааны судалгаа хийгдсэн. Тавдугаар сарын 15наас “Шугам эргүүл” аян эхэлсэн. Үүний үр дүнд тодорхой төрлийн зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй байна. Автомашинт хөдөлгөөнт эргүүл нь иргэдэд зөвлөмж өгч, хамгаалах бүсний хэрэглээний судалгаа хийж байгаа. Мөн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн судалгаа гаргах ажлуудыг давхар зохион байгуулсан.

-Энэхүү аяны үр дүн хэрхэн илэрч байна вэ?

-Тус аяны үр дүнд зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо өмнөх оны мөн үеэс 84,4 хувиар буурсан. Нас барсан хүний тоо 65,3 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Хөдөлгөөнд оролцож байгаа нийт иргэд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангаж, сахилга баттай, соёлтой байх хэрэгтэй байна. Цагдаагийн нүдийг хуурах гэж бус өөрөө өөрийнхөө төлөө суудлын бүсээ зүүдэг, зорчигчдоо хамгаалах бүс зүүхийг шаарддаг байх хэрэгтэй. Түүнчлэн гэрлээ шилжүүлдэг, хориглосон газар гүйцэд түрүүлдэггүй, бусдын хөдөлгөөнд саад учруулж болохгүй. Тиймээс эдгээр эрсдэлийг багасгах чиглэлээр албан хаагчдыг тодорхой хөдөлгөөнт байдлаар эргүүлд гаргаж байна. Зарим иргэд өөрийн жолоодох ур чадварт хэт найдан хөнгөмсөг байдлаар хөдөлгөөнд оролцдог учир дүрмийнхээ дагуу хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтад анхаарч ажиллаж байна.

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр гахай өдөр DNN.mn

2024.06.16 / НЯМ ГАРИГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
ТАВАН ШАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 04.52-20.53
Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 16, Адьяа гариг. Билгийн тооллын 10, Тэргүүн дагуул одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:52-20:53. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 06 сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр хална.

Categories
мэдээ спорт

Монгол Улс Азийн бүсийн биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний хооронд зохион байгуулагдсан Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн Биологийн олимпиадад Шинэ-Үе сургуулийн багш Д.Чинзориг, бэлтгэсэн хоёр сурагчийн хамт оролцжээ.

Тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль, 9-р ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байр эзэллээ. Азийн бүсийн Биологийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагчид өрсөлджээ.

 

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Хүүхдийнхээ биед хачиг байгаа эсэхийг 2-3 цаг тутамд тогтмол шалгаарай DNN.mn

Цэцэрлэг, сургуулийн сурагчдын зуны амралт эхэлснээр гэр бүл, найз нөхдийн хүрээнд агаар салхинд гарах нь нэмэгдэж буй энэ үед хачигт хазуулахаас сэрэмжлэхийг Эрүүл мэндийн Яам (ЭМЯ)-аас зөвлөлөө.

Учир нь хачиг хүн, амьтны толгойд эсвэл нимгэн арьс бүхий чихний ар хэсэг, суга, цавь, тахим, хүйс орчимд хазаж, цус сорсноор халдвар дамжуулдаг. Тус зөвлөмжид хүүхдүүдээ агаарт гаргах, ууланд алхах, ноос ноолууртай харьцахдаа хачигт хазуулахаас сэргийлж биеийн хэсгийг ил гарахааргүй хувцаслахыг зөвлөөд өөрийн болон хүүхдүүдийнхээ биед хачиг байгаа эсэхийг 2-3 цаг тутамд тогтмол шалгаж хэвшихийг уриалжээ.

Хачгаас урьдчилан сэргийлэх арга:

  • Гялгар гадаргуутай, тод хурц өнгөтэй аяллын хувцас сонгож биеийн ил гардаг хэсгүүд буюу толгойгоо битүүлж аль болох түрийтэй гутал өмсөх
  • Хачгийн идэвхжлийн үед хөдөө, орон нутаг,ойд зорчихгүй байх, тохиолдолд хачигт энцефалитын эсрэг вакцин тариулах
  • Эмнэлэгт хандах боломжгүй газар хачигт хазуулсан бол хазсан хачиг нь  дээр 76 хувийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хошууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авах
  • Ямаа, үхрийн түүхий сүү уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх, гөрөөс, ямааны цус уухгүй байх зэрэг байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх лхагва гарагт буюу 2024 оны зургаадугаар сарын 19-ний 13.00 цагт болно. Сугалааны тохирлыг ибаримт аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн тохиролд 2024 оны тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримт хамрагдахыг Татварын байгууллагаас мэдээлэв.

Сугалааны урамшуулалд:

3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/

4 орон таарвал /40,000-100,000/

5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/

6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/

7 орон таарвал /500,000- 10 сая/

8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.