Categories
мэдээ нийгэм

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ DNN.mn

Бүлэг этгээд 14 аймгийн 27 сумын гандан, хийдээс 74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйлс хулгайлсныг Цагдаагийн байгууллагаас илрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дундговь чиглэлийн авто замын 46 хувь, Арвайхээр-Баянхонгорын авто замын 91 хувийг засварлажээ DNN.mn

Орон нутгийн замын нөхцөл байдал, засвар арчлалтын талаарх мэдээллийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас хүргэлээ.

Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн авто замд хийсэн хяналт шалгалтаар 16,475 метр квадрат эвдрэл гэмтлийг тогтоож, авто зам засвар арчлалтын байгууллагуудад албан мэдэгдэл, шаардлага хүргүүлснээр 9,970 метр квадрат эвдрэл гэмтлийг засварласан байна.

Ингэснээр засвар шинэчлэлтийн ажил 60.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.

Тодруулбал

  • Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн А/0201 дугаартай авто зам
  • Дундговь аймгаас Өмнөговь чиглэлийн А/0202 дугаартай авто замд 11,193 метр квадрат эвдрэл гэмтлийг тогтоож, 5,170 метр квадрат засварласан нь 46 хувьтай үргэлжилж байна.

Харин Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А/0202 дугаартай авто зам 5,282 метр квадрат эвдрэл гэмтэл тогтоогдсоныг 90.8 хувьтай засварлаж байгааг мэдээлэв.

Иймд орон нутгийн замд зорчихдоо жолооч та бүхэн замын нөхцөлд хурдаа тохируулж, хориглосон хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийлгүй өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Эхбаяр: Эхнэрийн маань сэргэлэн, эгдүүтэй зан хамгийн их хайр татдаг DNN.mn

Хувиараа бизнес эрхлэгч Г.Эхбаяртэй ярилцлаа. Тэрбээр эхнэрийнхээ хамт  “АНАР зоогийн газар“- ыг ажиллуулахын хажуугаар контент хийдэг билээ.


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Гэрэлсайханы Эхбаяр гэдэг. Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрж өссөн. 2014-2016 онд тогооч мэргэжлээр сурч төгсөөд, түүнээс хойш одоог хүртэл тогоочоор ажиллаж байна.

-Танай гэр бүл хувийн бизнес эрхэлдэг шүү дээ. Залуу хүмүүс хувийн бизнес эрхлэхэд хэр их хүндрэл гардаг вэ?

-Хамгийн том бэрхшээл нь санхүүгийн асуудал байдаг. Хэдий зээл авч болох ч бизнес эрхлэх хэмжээний зээл гарахгүйгээс эхлээд асуудал их гардаг.

-Таныг эхнэртэйгээ сошиал контент хийдгээр хүмүүс сайн мэддэг. Эхнэрийн тань ямар зан ааш таны хайрыг хамгийн их татдаг вэ?

-Эхнэрийн маань сэргэлэн, эгдүүтэй зан хамгийн их хайр татдаг. Би өөрөө хөдөлгөөнтэй, зүгээр байж чаддаггүй төрлийн хүн болоод ч тэр үү эхнэрийн маань тэр зан нь хамгийн хөөрхөн санагддаг.

-Контент хийж эхлээд нэлээдгүй удсан байна. Энэ хугацаанд сошиал дайралт хэр их байсан бэ?

-Өө тэгээд зөндөө шүү дээ. Зарим хүн муулж байж сэтгэл нь амардаг. Хүмүүс элдвээр хэлж л байдаг юм. Анх хүндээр хүлээж аваад эвгүй санагддаг байсан ч сүүлдээ тоохоо байдаг юм билээ. Гэхдээ хүмүүс янз бүрээр хэллээ гээд муудчих биш дээ. Харин ч бидний алдаа дутагдлын талаар бичсэн байвал засаж залруулахыг хичээдэг.

-Өөрийнхөө тухай уншиж байсан хамгийн хөгжилтэй коммент…?

-Надаас нэлээд эгч бололтой эмэгтэй “Эгдүүтэй агаа шүү” гээд биччихсэн байсан. Тэр хамгийн хөгжилтэй нь байх. Эгдүүтэй мөртлөө агаа байдаг л юм байхдаа гэж бодоод инээд хүрч байсан.

-Анх эхнэртэйгээ танилцсан түүхээ хуваалцахгүй юу?

-Анх бид нэг газар хамт ажилладаг байсан юм. Манай эхнэр захирлын нарийн бичиг, би харин тогооч хийдэг байсан. Тэр үед л анх танилцсан. Дараа нь ажлаасаа гадуур хуримын хоол хийхээр болсон юм. Гэтэл тэр хурим эхнэрийн маань хамаатны хурим байж таараад… Тэр үед илүү дотно танилцаад үерхэж эхэлсэн.

–Залуу аав, ээж. Хэцүү зүйл их гарч байна уу?

-Хэцүү байна гэж ерөөсөө бодож байгаагүй. Яагаад гэвэл хүүхэд маань биднээс үүссэн бүхэл бүтэн нэг ертөнц, амьдрал шүү дээ. Анх хүүхэдтэй болсон цагаас л бид хоёр ярилцаж байсан л даа. Хүүхдэдээ ерөөсөө сөрөг мэдрэмж мэдрүүлэхгүй өсгөнө гэдэг зүйл дээр бат зогсоно гээд. Тийм болохоор хүндээр тусгаж авч байгаагүй ээ. Мэдээж асуудал гарч ирдэг. Гэсэн хэдий ч хүүхдээ харахаар тэр болгон цаанаасаа юу ч биш юм шиг санагдаад, илүү их хичээх ёстой юм байна бодогддог.

-Хосуудын дунд ам мурийх, маргалдах зүйлс бишгүй гардаг. Тэр үед хэрхэн шийдвэрлэхийг хичээдэг вэ?

-Бид хоёр анх нэлээн маргалддаг байлаа. Яалтачгүй өөр хоёр ертөнц нэг гэрт амьдарч байгаа болохоор маргалдах зүйл гаралгүй л яахав. Ер нь сайн ярилцахыг хичээдэг. Дуугаа өндөрсгөхгүй ярилцаж байвал хэрүүл маргаан харьцангуй бага гардаг юм шиг санагдсан.

-Гэрийн эзэн, аав хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Хүмүүс гэрийн эзэн гэхээрээ гадуур ажлаа амжуулаад гэртээ ирэхээрээ буйдан дээрээ удирдлага бариад сууж байх ёстой гэсэн хандлагатай байдаг. Би бол тэрний эсрэг бодолтой хүн л дээ. Заавал гэрийн ажлыг эхнэр дандаа хийх албагүй шүү дээ. Хэрвээ би завтай, эхнэр маань өөр ажилтай бол хувцсыг нь угаагаад, хоолоо хийх л хэрэгтэй. Ажилтай явж байгаад ирлээ гээд уцаарлах биш харин хүүхдэдээ жоохон ч гэсэн цаг гаргаад хамт тоглох хэрэгтэй. Түүнээс биш эрэгтэй хүн гэхээрээ л гэртээ байхдаа уул шиг хөдөлгөөнгүй сууж байх ёстой гэсэн жендерийн мэдрэмжгүй хандлага гаргах нь зохисгүй зүйл.

-Ямар үед хамгийн их аз жаргалтай байдаг вэ?

-Манай аав, ээж хол байдаг болохоор их санадаг. Тиймээс эхнэр, хүүхэд, аав, ээжтэйгээ уулзсан үедээ хамгийн аз жаргалтай байдаг.

-Таны хувьд аз жаргалтай амьдрал гэж ямар амьдралыг хэлэх вэ?

-Аз жаргалтай амьдрал энгийн шүү дээ. Миний хувьд энгийн зүйлээс аз жаргал мэдрэх дуртай. Хүүгээсээ ч юмуу эхнэрээсээ урмын, хайрын үг сонсох бүртээ аз жаргалыг мэдэрдэг. Энэ мэдрэмжийг л үргэлж авдаг амьдралыг аз жаргалтай, гэрэл гэгээтэй амьдрал гэж боддог.

-Залуу хосуудад юуг зөвлөмөөр байна?

-Гэр бүлийн төлөвлөлт хийж сураасай гэж хүсдэг. За ингээд үерхээд явж байтал болох л байлгүй дээ гээд бие биеэ хараад, хүлээх хэрэггүй. Үнэхээр бие биедээ хайртай, болно бүтнэ гэсэн бодолтой байгаа бол эртнээс хамт хөдөлмөрлөөд, хамтдаа хичээгээд, хөдөлмөрийн үнэ цэн, амьдралын сайхныг мэдрээд яваасай л гэж боддог.

-Хайртай гэр бүлийнхэндээ зориулж юу хэлмээр байна?

-Шантрах үе зөндөө байдаг. Тэр болгонд намайг дэмжиж, ойлгож, итгэл, урам зориг өгч байдагт та нартаа их баярлаж явдаг. Үнэхээр их хайртай шүү гэж хэлмээр байна.

 

Б.АНУ

Categories
мэдээ цаг-үе

Борооны ус тогтсон байршилд ариутгал халдваргүйжүүлэлт хийв DNN.mn

Өчигдөр буюу зургаадугаар 18-ны шөнө орсон аадрын улмаас СХД-ийн 32, 33 дугаар хорооны зарим байршилд борооны ус тогтсон. Борооны ус тогтсон байршилд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Тодруулбал, зарим айл өрхийн нүхэн жорлонгийн бохирыг сорон, нийт 27 айлын хашаа, хоёр жалганд просан уусмалаар нийт 34,000 ам.метр талбайг халдваргүйжүүлсэн байна. Халдваргүйжүүлэлтийг  шавхай  татарсан үед давтан хийх аж.

Categories
мэдээ улс-төр

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа DNN.mn

Тогтвортой хөгжлийн зорилтын төлөө иргэний нийгмийн байгууллагууд” сүлжээ ТББ-уудаас “Улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан” сэдвээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа.

Уулзалтын талаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд, иргэний нийгмийн байгууллагууд” сүлжээний ерөнхий зохицуулагч Г.Уранцоожоос тодруулбал, “Манай сүлжээний гишүүн ТББ-ууд 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн. Үүний дүнг танилцуулан олон нийтэд хүргэх уулзалтыг зохион байгуулж байна. Бид УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй улс төрийн намуудад ТХЗ-уудтай холбоотой үндсэн 10 асуудлаар зөвлөмж гарган хүргүүлсэн” гэв.

Монгол Улсад ТХЗ-ууд хэрхэн хэрэгжиж байгааг бодлого, стратеги, төлөвлөлт, төсөв, зохицуулалт, ил тод байдал, хяналт, үнэлгээ, тайлагналт, бодлогын уялдаа, хамтын ажиллагаа, түншлэл, олон талын оролцоо зэрэг 10 асуудлаар үнэлэн боловсруулсан дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тодорхойлсон зайлшгүй авах арга хэмжээний хүрээнд шинжилгээг хийсэн гэдгийг тодотгон хэлэв.

Тэрбээр, ТХЗ-ын нэгдүгээрт ордог ядуурлыг бууруулах зорилтын талаар жишээ аван хэлэхдээ, МАН, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ядуурлыг бууруулах талаар тусгасан амлалтыг оноогоор үнэлвэл өндөр үзүүлэлттэй гарсан. Ядуурлыг ажлын байрыг нэмэгдүүлэх замаар бууруулна хэмээн давхар тусгасан нь сайшаалтай байгааг хэлэв.

“Хүнс эвсэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, МБОИЗ-ын Ногоон парламентын гишүүн Г.Оюунтуяа хэлэхдээ, ТХЗ-д тусгасан хог хаягдлын асуудлыг бүсчилсэн байдлаар шийдвэрлэх талаар намуудын хөтөлбөрт хөндсөн ньсайн талтай. Гэхдээ бодлогын сөрөг нөлөө, гарч болох эрсдлийг тооцох учиртай гэв. Хог хаягдал дээр сонгуульд оролцож буй нам, эвслийн нэр дэвшигч нар хортой, гялгар цаас хэрэглэхгүй байхыг уриалж байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн оныхоос нэмэгджээ DNN.mn

 Төгрөгийн хадгаламж 2024 оны 5 дугаар сарын эцэст 18.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4.9 их наяд төгрөгөөр, энэ оны 4 дүгээр сарынхаас 159.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлээ.

Төгрөгийн хадгаламжийн хувьд:

  • 16.2 их наяд төгрөг нь иргэдийнх,
  • 2.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.

Валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг байгаа нь 4 дүгээр сараас 18.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин өмнөх оны мөн үеийнхээс 848.0 тэрбум төгрөгөөр буурчээ.

Монголбанкнаас энэ оны 5 дугаар сард төгрөгийн АНУ-ын ам.доллар, ОХУ-ын рубль, БНХАУ-ын юаньтай харьцах  сарын дундаж ханшийг зарласан байна. Тухайлбал:

  • АНУ-ын ам. доллартой төгрөгийн харьцах сарын дундаж ханш 3381.19 төгрөг,
  • ОХУ-ын рубльтэй төгрөгийн харьцах сарын дундаж ханш 37.19 төгрөг,
  • БНХАУ-ын юаньтай төгрөгийн харьцах сарын дундаж ханш 467.39 төгрөг,

Үнэт цаасны гүйлгээ 5 дугаар сард 28.2 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжсан үнэт цаас 116.9 сая ширхэг болсон нь энэ оны 4 дүгээр сараас 58.4 /99.9 хувь/ сая ширхгээр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 5 дугаар сард 42726.4 нэгж болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 6015.1 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 5 дугаар сард 10.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ 2023 оны мөн үеийнхээс 642.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Төгрөг болон валютын хадгаламж: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төгрөг, валютын хадгаламжийн үлдэгдлийн нийлбэрээр тодорхойлно.

Хувьцаа: Компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг ойлгоно гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Алтайн угалз агнах жишиг үнэ 24,000 ам.доллар байна DNN.mn

Монголд ховордож буй аргаль угалзыг гадаадын жуулчид хууль бусаар агнасан гэх агуулга бүхий дүрс бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.

Уг асуудалтай холбогдуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас (БОАЖЯ)-наас “2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд нэг ч Туркийн аялал жуулчлалын компанид зөвшөөрөл олгоогүй болно.

Энэхүү худал мэдээлэл олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Ховор ан, амьтныг агнах хууль эрх зүйн орчин болон бусад зохицуулалтыг шүүж үзлээ.

Тусгай зөвшөөрлийн тухай хууль 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгож байгаа.

Амьтны тухай хуулийн 26.3-т тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

2024 онд тусгай зориулалтаар агнах тоо хэмжээг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор баталжээ.

Энэ жилийн хувьд нийт

  • 70 угалз
  • 115 тэх
  • 63 халиун буга агнах зөвшөөрлийг олгосныг дараах хүснэгтээс дэлгэрэнгүй харж болно.

Хүснэгт 1: Тусгай зориулалтаар 2024 онд агнах амьтдын тоо хэмжээ

 

 

 

 

 

Аймгуудын нэрс

 

Угалз

 

 

Тэх

 

 

Халиун буга

 

 

Цагаан зээр

 

 

Бор гөрөөс

 

 

Зэрлэг гахай

 

 

Саарал чоно

 

 

Хүрэн баавгай

 

 

Агнуурын шувуу

 

1. Баян-Өлгий 14 24 6     9      
2. Баянхонгор 6 21 3            
3. Булган     2            
4. Говьсүмбэр 1     10          
5. Дорноговь 7                
6. Дорнод     2 50 2        
7. Дундговь 2 4   20          
8. Завхан 1 4 8 10     6    
9. Өвөрхангай 5 8 3   2   2    
10. Өмнөговь 9 18              
11. Сэлэнгэ     5         4  
12. Төв 7   11 22     3    
13. Увс 7 9 14            
14. Ховд 7 27       12      
15. Хөвсгөл     4   4        
16. Хэнтий 4   5 30         50
  НИЙТ 70 115 63 142 8 21 11 4 50

 

Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах хугацааг тогтоосон байдаг.

Тус хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:

  • 9.7.1.Угалзыг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл;
  • 9.7.2.Тэхийг жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдрөөс дараа оны долдугаар сарын 14-ний өдөр хүртэл;
  • 9.7.3.Хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл;
  • 9.7.4.Халиун бугыг жил бүрийн есдүгээр сарын 30-наас дараа оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл.

Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос та бүхэн харж болно.

Тухайлбал алтайн угалз агнах жишиг үнийг 24,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 81.1 сая төгрөгөөр тооцжээ. Тусгай зориулалтаар агнах боломжтой ховор амьтдын жагсаалтаас харахад алтайн угалз хамгийн өндөр үнэлгээтэй байна.

Харин говийн угалз агнах үнэ 14,000 ам.доллар буюу 47.3 сая төгрөгөөр тогтоожээ.

Хүснэгт 2: Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамж /Доор дурдсан ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно/

 

Ан амьтны нэр

 

 

Олзворын жишиг үнэ

 

Төлбөр Хураамж
Нэг. Хөхтөн
1 Угалз а/ алтайн 24000,0 19200,0 4800,0
2           б/говийн 14000,0 11200,0 2800,0
3 Тэх    а/алтайн 3000,0 2400,0 600,0
4           б/говийн 2600,0 2080,0 520,0
5 Халиун буга 1600,0 1280,0 320,0
6 Хар сүүлтийн зээр 500,0 400,0 100,0
7 Цагаан зээр 250,0 200,0 50,0
8 Бор гөрөөс 700,0 560,0 140,0
9 Зэрлэг гахай 320,0 256,0 64,0
10 Баавгай 2500,0 2000,0 500,0
11 Чоно 250,0 200,0 50,0
12 Шилүүс 2000 1600,0 400,0
13 Үнэг 80,0 64,0 16,0
14 Хярс 60,0 48,0 12,0
15 Дорго 80,0 64,0 16,0
16 Нохой зээх 300,0 240,0 60,0
17 Мануул 80,0 64,0 16,0
Хоёр. Шувуу
18 Хур 100,0 80,0 20,0
19 Сойр 120,0 96,0 24,0
20 Галуу 10,0 8,0 2,0
21 Нугас 18,0 14,4 3,6
22 Ой хээрийн бусад агнуурын шувуу 20,0 16,0 4,0
23 Ус намгийн бусад агнуурын шувуу 20,0 16,0 4,0
Гурав. Загас
24 Тул: бариад усанд нь эргүүлж тавих 150,0 120,0 30,0
25 Бусад агнуурын загас

Categories
мэдээ нийгэм

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

Монголын хамгийн том электрон бараа, компьютер, гар утасны дэлгүүр болох BSB-н салбар дэлгүүрүүдэд “Хөдөө Наадъя” Баяр Наадмын БЭЛЭГТЭЙ худалдаа эхэллээ.

Та худалдан авалт бүртээ хүссэн АЯЛЛЫН БЭЛЭГ-ээ сонгон аваарай. Мөн дижитал тоглоом тоглон аз хийморио сорьж газар дээр нь ГАР УТАС болон УХААЛАГ ЦАГ-ны эзэн болоорой.

Та хүссэн бараагаа хямдралтай, бэлэгтэй үнээр нь газар дээр нь 10 минутанд УРЬДЧИЛГААГҮЙ зээлээр аваад нэмж БЭЛЭГ аваарай. Мөн бүх төрлийн зээлийн аппликейшн ашиглаад одоо аваад дараа төлөх боломжтой.

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын бэлэгтэй худалдаа нь www.bsb.mn онлайн дэлгүүр болон Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотууд дахь BSB-н салбар дэлгүүрүүдэд мөн адил явагдаж байгаа тул та өөрт ойрхон BSB-н салбар дэлгүүрээр заавал зочлоорой.

Харилцах утас: 7722-0272

 

“Хөдөө Наадъя”

Баяр Наадмын бэлэгтэй худалдаа

Зөвхөн BSB

 

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2024 оны 5-р сарын 01-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 52,667,447 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 47,467 
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,798
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 510 
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 54
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 6
  • 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Нийт 52,836 баримт орон таарлаа.

Сугалааны тохирлын дугаар: 94685772 

Categories
мэдээ цаг-үе

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж DNN.mn

Өнөөдөр ихэнх нутгаар, зургаадугаар сарын 20-нд Хөвсгөл, Архангай, Булган, 20-21-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот орчим, 21-нд Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;
  • Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын гарцтай газраар зорчих;
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.