Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Сэргэлэн: Мэс заслын дараахь амьдралын чанарын үзүүлэлтээрээ бид дэлхийд дээгүүрт үнэлэгддэг DNN.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр “Донор танд баярлалаа” талархлын өдөрлөг өчигдөр болж өнгөрлөө. Монгол Улсад 2006 оноос хойш өнөөг хүртэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар УнТЭ нийт 342 бөөр, 243 элэг, 32 ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төв 133 элэг тус тус амжилттай шилжүүлэн суулгаад байгаа аж. Үүнээс 64 хүнд бөөр, элгийг тархины үхэлтэй донороос шилжүүлсэн байна. Донорын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тархины үхэлтэй донорын гэр бүлийн гурван хүн зөвшөөрсөн тохиолдолд эд, эрхтнийг нь хүлээлгийн жагсаалт дахь өвчтөнүүдийн цусны бүлэг таарсан хүмүүст шилжүүлэн суулгадаг. 2024 оны эхний улирлын байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээлгийн жагсаалт 1000 даваад байна.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, професор О.Сэргэлэнтэй ярилцлаа.


 -Та хэдэн оноос хойш элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна вэ?

-Нийт 40 гаруй жил мэс заслын эмчээр ажиллаж байна. Тэр дундаа 2011 оноос өнөөг хүртэл элэг шилжүүлэн суулгах багийн ахлах эмч, мөн УНТЭ-ийн ЭСШТ-ийн зөвлөх эмчээр ажиллаж байна.2007 оноос бид эрхтэн шилжүүлэн суулгах багаа байгуулаад, туршилтын мэс заслаа хийж эхэлсэн. 2011 оны есдүгээр сард анх амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.

-Мэс заслын дараахь амьдралын чанарын үзүүлэлт ямар байна вэ?

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал бол маш хүнд хагалгаа. 2022 оны ДЭМБ-ын судалгаагаар 100 мянган хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаараа бид дэлхийд нэгдүгээрт орсон. Мөн элэг шилжүүлэн суулгасны дараахь амьдралын чанарыг нэг гурав, таван жилээр авч үздэг.

Өнөөдрийн байдлаар нэг жилийн дараахь амьдрах чанар нь 94 хувьтай, гурван жилийн дараа амьдрах нь 93.8 хувь, таван жилийн дараа амьдрах нь 94.6 хувьтай байна.

Мэс заслын дараахь амьдрах хувь ийм өндөр байгаа нь БНСУ-ын Асананагаах ухааны төвийн яг удирдамжаар хийдэг. Багш нарынхаа шилийг дараад явж байна. Мэс заслын дараахь амьдралын чанар сайн байгаагаараа бид дэлхийд дээгүүр байна. 100 хувийн амжилттай биш.

-УНТЭ дээр ямар ямар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байна вэ?

-Элэг, бөөр, ясны чөмөгний үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ бүрэн нутагшаад байна. Цаашид бид нойр булчирхай шилжүүлэн суулгах бэлтгэл ажлаа үндсэндээ хангасан байна.

-Ажлын тань сайхан зүйл юу вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах нь мэс заслын шинжлэх ухааны ноён оргил нь юм. Дэлхийн бүх оронд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгддэггүй. Ялангуяа хөгжиж буй болон буурай орнуудад элэг шилжүүлэн суулгах эрэлт байгаа ч донорын хүрэлцээ, эдийн засгийн боломж байдаггүй. Монгол Улс элэг шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаараа хөгжиж буй 40 орны нэгдүгээрт байна. Зөвхөн элэг шилжүүлэн суулгах багийн чадвараас гадна төр засгийн бодлого дэмжиж өгч байна. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал үнэ төлбөргүй хийгдэж байгаа. Тиймээс баян, ядуу хэн ч байсан эрхтэнээ шилжүүлэн суулгах боломж, бололцоо нь бүрдчихсэн учраас манай иргэд азтай байна. Мэс засал амжилттай болох нь ажлын маань хамгийн сайхан хэсэг.

-Донорын олдоц ямархуу байна вэ?

-Элэг шилжүүлэн суулгах 255 дахь мэс заслаа бид өнөөдөр хийж байна. Мэс засалд орох материалаа бэлдчихсэн, донортой 40 гаруй хүн ээлжээ хүлээж байна. Харин элэг шилжүүлэн суулгах доноргүй 400 гаруй хүн байна. Донорын олдоц бол маш ховор. Тэр дундаа амьгүй донорын олдоц маш ховор байна. Донорын тухай хуулийн дагуу ар гэрээс нь заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. 20 гэр бүлээс нэг нь амьгүй донор хийлгэхийг зөвшөөрдөг.

-Дунд чөмгийг шилжүүлэн суулгах боломжтой байгаа юу?

-Ясны хавдартай хүнд яс шилжүүлэн суулгах хагалгаа хийгдээд эхэлчихсэн байгаа.

-Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж байна уу?

-2011 онд анхны эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал ямар ч тоног төхөө-рөмжгүйгээр хийгдсэн. Асананагаах ухааны төв бүх тоног төхөөрөмжөө авч ирээд элэг шилжүүлэн суулгадаг байсан. Нөхцөл байдал одоо дээрдсэн. Бүх багаж, тоног төхөөрөмжөөр хангагдаж байна. 2012 онд авсан анхны багаж, тоног төхөөрөмжөө 12 жил хэрэглэсний эцэст тэдгээр тоног төхөөржийг халсан. Өнгөрсөн онд 3.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шинээр авсан. Гэхдээ хараахан бүрэн гүйцэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй байна.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал хэдэн цаг үргэлжилдэг вэ?

-Анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал 33 цаг үргэлжилж байлаа. Одоо бол дунджаар 11 цаг үргэлжилдэг. Гурваас дөрвөн баг, багийн журмаар ажилладаг болохоор ээлжтэйгээр хагалгаа хийгддэг.

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын ард амжилттай гарсан Д.Эрдэнэдалай болон түүний гэргий Д.Нямцэрэн нартай ярилцлаа. Д.Нямцэрэн нь нөхөртөө донор болсон юм.

-Бөөр шилжүүлэн суулгахад ямар хүндрэл бэрхшээл гарсан бэ?

Д.Эрдэнэдалай: -Ковидын үед байсан болохоор маш хүнд хэцүү нөхцөл байдалтай байсан. Бага хүүхэд маань ч нялх байсан болохоор манай гэр бүлд их айдас, түгшүүртэй байлаа.

-Өөр донор хайж үзсэн үү?

-Бөөр зайлшгүй шилжүүлэн суулгах шаадлагатай болсон гэдгийг мэдсэн эхний өдрөөс л эхнэр маань шууд донор болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Би эхнэрээ, хүүхдүүдийнхээ ээжийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байсан. Тиймээс, эхнэрээ донор болох хоёр гурван жил татгалзсан.

-Нөхрийн тань шинжилгээний хариу муу гарах үед та яаж хүлээж авсан бэ?

Д.Нямцэрэн: -Тухайн үеийн мэдрэмж, сэтгэл зүй маш хүнд байсан. Бүх ачаа миний нуруун дээр ирж байлаа. Хорвоод ганцаараа байгаа мэт л мэдрэмж төрж, ганцаараа хүүхдүүдтэйгээ үлдчих мэт айдастай байсан.

-Нөхөр тань донор болохыг зөвшөөрөхгүй байхад нь яаж ятгасан бэ?

-Гурван жил хүлээсэн болохоор эцсийн арга нь би донор болох байсан. Нөхрийн маань бие ч сүүлдээ хүндрээд, эмчилгээндээ орж чадахгүй болоод байлаа. Тэгээд л нэг өглөө шийдсэн дээ.

-Мэс засалд орох өдрийн сэтгэл зүй ямар байсан бэ?

-Хүн өөрийгөө бусдад хаачихдаг юм байна лээ. Бага зэрэг айдастай ч гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан.

-Хагалгаандаа амжилттай ороод гарч ирэх ямар байсан бэ?

-Мэс заслын дараа анх ухаан ороод хамгийн түрүүнд нөхрийгөө л хайсан. Нөхрийнхөө хаана байгааг эмч нараас асуусан. Бид хоёр тусдаа тасагт хэвтэж байсан. 14 хоногийн дараа л уулзсан даа. Хүн сэтгэл санаагаар их унадаг ч гэсэн дэргэдэх хүн маань тэнхэрч байгааг хараад өдөр ирэх тусам үнэхээр гоё болдог.

Н.НАрвАНчиН

 

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Метро барих асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Сүүлд нэлээн шүүмжилж харагдсан??

-Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь түгжрэл. Тиймээс метро барих нь зүйтэй. Гэхдээ үүнээс өмнө бодох нэг чухал асуудал бий. Метро барихын өмнө харьцуулалт, судалгаа, эдийн засгийн тооцооллыг маш өндөр түвшинд хийх хэрэгтэй. Асуудлын гол шалтгаан болох түгжрэл хичээл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн үед огцом нэмэгддэг. Хаана ихэвчлэн үүсдэг вэ гэхээр Бага тойруу буюу хотын төвд. Ялангуяа Зайсан, Сүхбаатарын талбайг холбосон зам дээр түгжрэл ихээр үүсч байгаа. Тиймээс энэ шалтгаан руу фокусалж асуудалд хандах ёстой. Улаанбаатар хотын хамгийн том объектуудын нэг болох Нэгдүгээр эмнэлэг дээр жишээ авъя.

Энэ барилга 30.000 ам.метр талбайтай. Цоо шинэ Нэгдүгээр эмнэлгийг хотын захад барихад ердөө 20 сая хүрэхгүй доллар шаардлагатай. Их, дээд сургууль нийлсэн нийт 50 объектыг хотоос гаргаж, төвийн төвлөрлийг бууруулахад нийт нэг тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний дараа түгжрэл огцом буурна гэдэгт би итгэлтэй байдаг. Улмаар Монгол Улс барилгын салбартаа нэг тэрбум ам.доллар оруулж, дэмжсэнээр асар их ажлын байр шинээр бий болгоно. Үүнийг дагаад орон сууц худалдан авах чадвартай хүн олноор бий болно. Дотоодын эдийн засаг тэлнэ. Хамгийн гол нь энэ нэг тэрбум доллараас хамгийн ихдээ 30 хувь нь л гадагшилж, үлдсэн нь дотооддоо үлдэнэ. Тиймээс метро барихдаа бодолтой хандаач ээ, Монгол Улсад юу үлдэхийг тооцооч ээ, эдийн засгийн чадавхаа эргэж хараач ээ гэдэг асуудлыг л хөндөж байгаа юм аа. 1.5 тэрбум долларыг гадагш гаргаад бэлэн худалдан авалт хийх нь энэ цаг үед хэр зохимжтой вэ? Олон талаас нь бодож үзээч ээ гэж энэ тухай яриад байгаа юм.

-Метро барих ТЭЗҮ-ийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Метро барихыг анх Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа санаачилсан. Тухайн үеийн Монгол Улсын Засгийн газар Жайка, СУСОНГ ИНЖЕНЕРИНГ-ээс зөвлөх үйлчилгээ авсан юм билээ. Ингээд Монгол Улсад метро барих ашигтай юу, үгүй юу? Ашигтай бол хаанаас хаа хүртэлх газар доор байгуулж барих, хаанаас хаа хүртэл ил байх, ямар чиглэлд барих, яавал эдийн засгийн ашигтай байх вэ гэсэн судалгаа хийлгэсэн. Гэтэл үүнийг хотын асуудал хариуцсан өнөөгийн хүмүүс ТЭЗҮ хийчихсэн юм шиг, хийлгээгүй ч юм шиг яриад байна. Э.Бат-Үүл даргын хийлгэсэн судалгаа бол ТЭЗҮ биш. Зөвлөх үйлчилгээ.

-1.5 тэрбум ам.доллараар барина гээд мэдээлсэн. Тиймээс ТЭЗҮ байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ?

-Үгүй. Саяхан 181 тэрбум төгрөгөөр зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендер зарласан. Метро барих ажил эхлэлийн шатандаа явж байхад метроны нийт зардал, санхүүжилтийг ярих ямар ч боломжгүй ээ. Одоо л ажлын даалгавраа өгч байна. Өөрөөр хэлбэл, тэдэн км ил, тэдэн км далд байгууламжтай ийм чиглэлийн метро барина гэсэн ерөнхий мэдээллүүдээ өгнө. Үүн дээр нь шалгарсан компаниуд ажиллана. Эхлээд маш их хэмжээний, цаг хугацаа шаардсан хөрсний судалгаа хийнэ. Дараа нь үүн дээр тулгуурлаж ТЭЗҮ гардаг. Үүний дараа метро барих ажлын зураг, бусад нарийвчилсан зүйлс тодорхой болно. Хамгийн сүүлд санхүүжилтийн хэмжээ тодорхой болно. 1.5 тэрбум ам.доллар уу, эсвэл 3.2 тэрбум ам.доллар уу гэдэг нь тэр үед л мэдэгдэнэ. Одоо бол мэдэж байгаа хүн байхгүй. Төсвийн нийт өртөг гарч ирсний дараа метро барих компаниа сонгон шалгаруулна.

-Метроны санхүүжилт төсвөөс, эсвэл бонд гаргах гэхчлэнгээр яригдаж байна. Ер нь санхүүжилтийг хаанаас гаргавал зохистой гэж та харж байна вэ?

-ТЭЗҮ гарч нийт төсөвт өртөг тодорхой болсны дараа санхүүжилтийнхээ мөнгийг хайх ёстой. Тэрийгээ босгохын тулд нийслэл УИХ руу төсвөө оруулж, хэлэлцүүлээд мөнгөө босгох ёстой. Ингэсний дараа Монгол Улсын Засгийн газар түүн дээр нь баталгаа гаргаж, тэр том төсөл хэрэгжинэ. Хуулиараа ийм юм. МАН эрх барьсан найман жилийн хугацаанд түгжрэлийг шийдэж чадсангүй. Утааг шийдэж чадсангүй. Тиймээс дараагийн дөрвөн жилд бид метро барьж түгжрэлээ шийдэх гэж байна гэж иргэдийн тархийг угааж байна гэж би харж байна.

Миний зарчмын байр суурь бол та нар ямар мөнгөөр барих гэж байгаа юм бэ? Эх үүсвэр, зураглалаа оруулаад ирээч гэсэн. Үүнийг ил болгочихвол ядаж нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн нь ч болтугай яриг л дээ. Та бүхнээс сонгогдсон УИХ-ын гишүүд төсөв батлаад эсвэл Засгийн газар баталгаа гаргаад ийм санхүүжилт, мөнгөөр метро барина гэж мэдээлнэ шүү дээ.

-Сүүлд нийслэлийн удирдлага бонд босгож санхүүжилтийг нь шийднэ гэж ярилцлага өгсөн байна лээ. Нийслэлд санхүүжилт босгох эх үүсвэр байгаа юм уу?

-УИХ-ын чуулганы үеэр П.Сайнзориг дарга миний асуултад хариулахдаа нийслэлийн төсөвт бид жил бүр санхүүжилтийг нь үе шаттайгаар тавьж байгаад 1.5 тэрбум ам.долларыг төлөх гэж байгаа гэж хариулсан. Монгол Улсын хуулиар таван жилийн төсвийг нэг дор батлах, урьдчилж энэ талаар амлах ямар ч боломж байхгүй. Тэр тусмаа хуулиараа ТЭЗҮ, зураг төсөлгүй төслийг Иргэдийн хурал батлахыг ч хориглосон. Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар ирээдүйд ИТХ-ын гаргах шийдвэрийг урьдчилж гаргах ямар ч боломжгүй ээ. Хуулиараа хориотой байдаг юм. Өөрөөр хэлбэл, 2024 оны намар бий болгох шинэ ИТХ-ын гишүүд нийлж гаргах шийдвэрийг цаашлаад дөрөв, таван жилд гаргах шийдвэрийг хэн нэгэн өнөөдөр төлөөлөн гаргах боломжгүй.

Нийслэлийн өмнөх захирагч Д.Сумъяабазар Монголын нэлээд олон телевиз, сайтын сэтгүүлч, эрхлэгчдийг дагуулан BRT, LRT барих гэж байна гээд БНХАУ-ын үйлдвэрүүдээр явсан. Тэдэнтэй бараг гэрээ хийх гэж байгаа тухай ярьж байсныг олон нийт бүгд сайн санаж байгаа байх. Тэр үед ямар хэлцэл ярьсан гэхээр Улаанбаатар хот өөрийн мэдлийн “Эрдэнэс Баянбогд” гэдэг чулуун нүүрсний ордтой болсон. Үүнийгээ түшиглэж бартер хийж том төслүүдийг явуулна гэж ярьж байсан. Үүнийг өнөөдөр үгүй л гээд байгаа болохоос бодитой шүү.

-“Эрдэнэс Баянбогд” ордын нөөцийг асуухаар тодорхойгүй гэдэг шүү дээ. Ер нь яагаад Д.Сумъяабазар дарга энэ ордыг яриад байдаг юм бол?

-Надад байгаа мэдээллээр, Франц Улсын “Арева” компани ураны хайгуулын үед асар их хэмжээний байж болох нүүрсний орд илрүүлсэн байгаа юм. Энэ орд дээрээ нарийвчилсан буюу дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх жорк стандартаар хайгуул хийсэн. Үр дүнд нь 4 тэрбум тонн орчим нөөцтэй 5000-6000 к.калори чанартай нүүрсний орд байна гэж дүгнэсэн байдаг. Цаашилбал, эдийн засгийн урьдчилсан тооцоолол гаргаж, хөрс хуулалтын коэффициент нь 2.0. Нэг тонн нүүрсний өөрийн өртгийг 4 доллар байх боломжтой гэж дүгнэсэн. Энэ хайгуулын болоод эдийн засгийн үр ашгийг тооцсон тайланг QMC буюу тухайн үед Д.Сумъяабазар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан М.Дагвын компани хийсэн байдаг. Энэ талбай нь цөмийн энергийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан учир ашиглалтын лиценз авахгүйгээр Монгол Улсад буцааж өгсөн. Буцаагдсан талбай дээр Засгийн газар шийдвэр гаргаж, “Эрдэнэс Баянбогд” компанийг үүсгэн лицензийг нь шилжүүлсэн. Одоо тус компанийн 66 хувийг нийслэл, 34 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшиж байна.

-Тэгэхээр энэ орд метро барьчих хэмжээний нөөцтэй гэсэн үг үү. Тэр тайланд нөөцийн мэдээлэл байгаа юм уу?

-Шууд хэлэхэд, энэ ордын ашгаар 100 метро барих боломжтой. Хэдэн мянган монгол залуусыг ажлын байртай болгож болно. Монгол Улсын эдийн засгийг 200 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж болно. Яриад байвал, маш олон төрлийн ашиг, үр өгөөжийг өгөх боломжтой чухал орд юм. Монгол Улсын 20 жилийн төсөв энд яригдаж байна. Яагаад би үүнийг хэлээд байна гэхээр, БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа, хүйтний хотуудыг нүүрснээс өөрөөр халаах шинэ технологи гарч амжаагүй байна. Урд хөршийн эрчим хүчний нөөц жил ирэх тусам багасаж байна. Мэргэжилтнүүд БНХАУ-ын эрчим хүчний нөөцийг 20-30 жилийн нөөцтэй гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ ордыг Монгол Улс стратегийн ордын жагсаалтад авч маш үр дүнтэйгээр ашиглах ёстой. УИХ, Засгийн газар энэ сэдэв рүү анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байгаа.

-Нийслэлийн мэдэлд байгаа ордод Д.Сумъяабазарын ямар ашиг сонирхол байгаа гэж та хардаж байгаа юм бэ?

-Бид Оюу толгой, Таван толгойг муулаад л байдаг. Эдгээр ордыг УИХ-аар хэлэлцэж, баталгаажуулж байж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Эрдэнэтийн асуудлыг УИХ-аар оруулж зөвшөөрөл аваагүй шийдсэн байдаг. Одоо ямар олон асуудал дагуулж байна вэ? Гэтэл тэдгээр ордын хэмжээнд дүйцэхүйц их хэмжээний нөөцтэй, стратегийн ордыг Нийслэлийн захирагч шийдэх гээд явж байгаа нь маш буруу жишиг.

Стратегийн ордыг УИХ-аар хэлэлцэх ёстой. Өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай ярьцгаагаад л байна. Гэтэл метротой болохын тулд ирээдүйд олж болох үндэсний баялгийн сангийн асар их ашгаа алдах вий гэсэн болгоомжлол надад төрж байгаа. Ийм учраас би энэ мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохын төлөө ажиллаж байна.

-Та Д.Сумъяабазар Хотын дарга байхдаа “Нийслэлийн төсөвт нарийвчилсан хайгуул хийлгэх төсөв тусгуулсан” гэж хэлсэн. Үр дүн нь юу болов?

-Нарийвчилсан хайгуул хийх компанитайгаа нууцын гэрээ хийсэн юм билээ. Тэгэхээр бид ямар ч мэдээлэлгүй байна. Бүр эсрэгээрээ гадны компаниуд энэ хайгуулын ажилд хяналт тавьж байна гэж сонссон.

Энэ ордоос төдий хэмжээний нөөцтэй ийм баялаг гарч ирэх нь гэдэг мэдээллийг бүх ард түмэн мэдэж байх ёстой. Үндсэн хуулинд газрын хэвлий дэх баялаг бол бүх ард түмний өмч гэж хуульчилсан. Ард түмэн өөрийн өмчийн тухай мэдээллийг мэдэж байх ёстой. Ард түмний мэдэх эрх хангагдах ёстой.

-Нууцын зэрэглэлтэй хийгдсэн тэр гэрээг ил болгох боломжтой юу?

-Би хүсэлт гаргах гээд өнөөдөр бичиг цаасаа төлөвлөөд сууж байна. Тэр “Тайлангийн мэдээллүүд нь байна уу. Өгөөч ээ” гээд бичиг хүргүүлэх гэж байна. Монголд нуугаад байх юу байх вэ дээ. Тэр тусмаа төрийн нууцад авчихаагүй л бол бүх ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ-аас нуух эрх зүйн болоод бусад хуулийн хүрээн дэх боломж байхгүй ээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Хувьцаа өсч, бондын хүү бууж байгаа болохоор хөрөнгө оруулагчид алтыг аюулгүй гээд сонгож байна DNN.mn

Алтны унци түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Нэг унци алтны үнэ 2200 ам.доллар давав. Энэ талаар эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.

——————————————————————————————————-

-Алтны унци огцом өссөн шалтгаан юу байв?

-Алтны ханш өссөн нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрийн FED-ийн мөнгөний бодлогын шийдвэрээс хойш алтны үнэд нэлээд хөдөлгөөн орсон. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл  “Бодлогын хүү оргил цэгтээ хүрсэн” гэдгийг хэлсэн. Ер нь ирэх зургаа юмуу долдугаар сараас бодлогын хүүг бууруулж эхэлнэ. Хамгийн багадаа хоёр удаа бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлт зах зээлд бий болсон. Энэ нь алтны ханшийг өсгөх нэг шалтгаан байлаа. Хоёрдугаарт, олон улсын нөхцөл байдал болон сонгуулийн үе таарч байна л даа. Хэрэв Д.Трамп ялалт байгуулж чадвал тарифууд тавина. Тодорхой бус үед алт сонголт байдаг. Гуравдугаарт, хувьцаа нэлээд өсчихсөн, бондын хүү бууж байгаа болохоор хүмүүс аюулгүй сонголт гэдгээр нь бас алт руу хошуурч байна.Тэр утгаараа хөрөнгө оруулагчид алтыг түлхүү сонгож байна.

-Олон улсын нөхцөл байдал алтны үнэд нөлөөлж байна гэлээ. Энэ нь Орос Украины хямралтай холбоотой юу. Зарим агентлагууд мэдээлэхдээ “Оросын цэргүүд Украин руу дайрснаас АНУ болон Европын Холбоо Оросын валютын нөөцөөс 300 тэрбум ам.доллар хурааж авсан. Үүний дараа дэлхийн Төв банкууд их хэмжээний алт худалдаж авсан” гэх юм. Энэ хэр бодитой вэ?

-АНУ-ын сонгуулийг бодвол дайны хямрал нөлөө бага гэж харж байна. Яагаад гэвэл энэ бол аль эрт эхэлчихсэн байсан асуудал шүү дээ. Тэглээ ч дэлхийн эдийн засагт аль хэдийнэ нөлөө нь мэдрэгдээд явчихсан. Гол нь АНУ, Хятадын хоорондын харилцаа, дэлхийн хоёр том гүрний тодорхой бус байдал анхаарал татаж байна.

-Цаашид алтны төлөв байдал яахаар байна вэ?

-Хүмүүс бариад эхэлчихвэл хэсэгтээ буухгүй болов уу. Дээрх шалтгаан нь угаасаа ирээдүйд бий болох зүйлс. Тэрнээс урьтаж хүмүүс алтыг хямд байхад нь авч байгаа гэх юмуу даа.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, Бархасбадь гариг. Билгийн тооллын 25, Булаагч одтой одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 06:24 цагт мандаж 19:26 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Ханш нээх улирал (15ц 5м) эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 04 сарын 04-нөөс 2024 оны 04 сарын 08-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   4-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Дорнод-Монголын тал нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +4…-1 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 6-7-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Солино гэсэн ч үзэл “бааку” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-04-ны пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа. Тэрбээр “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой” хэмээн ярилаа.

Хуульч, өмгөөлөгч В.Энхтамир “Гадаадын хөрөнгө оруулагчдын газрын харилцааг Газрын тухай хуульд ч тодорхой заагаагүй” гэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Бүсчилсэн бодлогоор эдийн засгийг солонгоруулж, тэнцвэртэй жигд хөгжлийг хангана” хэмээснийг I болон  “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Солино гэсэн ч үзэл “бааку” нийтлэл хэвлэгдлээ.

Хуульч Т.Одбаяр “Баялгийн сангийн тухай хуулийг өнөөгийн нийгэмд гэхээс илүү үр хойчдоо зориулан батлах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд говийн бүс чухал үүрэг гүйцэтгэнэ” гэлээ.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, професор О.Сэргэлэн “Мэс заслын дараахь амьдралын чанарын үзүүлэлтээрээ бид дэлхийд дээгүүрт үнэлэгддэг” хэмээн ярилаа.

ЭХ ОРОН СУМААС ЭХЭЛНЭ: Цэцэг сумын нутагт, хүмүүсийн дунд

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Олон улсын “Украины шударга ёсыг сэргээх нь” чуулган

СОНИНЫ АРЫН НҮҮР: Өнөөдөр ханш нээх өдөр


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж байгуулна DNN.mn

Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян,  Япон Улсын Элчин сайд Игавахара Масару, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч Еваристэ Коуасси Комлан болон албаны бусад төлөөлөгчид оролцсон юм.

Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан “Сүүлийн 40 жил тохиогоогүй төмөр буюу шилэн зудыг бид энэ өвөл даван туулсан ч өдгөө хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хот төлөвлөлтийг сайжруулах, үерийн далан, хамгаалалтын байгууламжуудыг засч шинэчлэх, нэмж байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хэдий тийм боловч нийслэл хот орчимд шар усны үерээс улбаатай байгаль орчин, хөрсний бохирдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэлээс сэргийлэх асуудал хурцаар тавигдсаар байна. Энэ цаг үед тус төслийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил гэдгийг онцлон тэмдэглэе. Япон чанар хийгээд гамшгийн эрсдэлийн чиглэлээрх шинжлэх ухаан, бодит үр дүнгээр баталгаажсан мэдлэг мэдээлэл, НҮБ-ын Хүүхдийн Сангийн энэ талын арвин туршлага, хүч чармайлтаар Улаанбаатар хотын ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт сайжирч, бусад аймаг, хотуудад үлгэр дуурайлал болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.

Тус төслийг хэрэгжүүлснээр нийслэл дэх үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болох нийгмийн чухал ач холбогдолтой юм.

Мөн  гамшгаас авран хамгаалах албадын техник тоног төхөөрөмж, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ОБЕГ-т өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насосуудыг нийлүүлж, үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барихын зэрэгцээ иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чигэлээр эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг сургаж дадлагажуулна.

Categories
гадаад мэдээ

Тайваньд газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алдаж, 736 хүн гэмтэж бэртжээ DNN.mn

Өнөө өглөө Тайванийн зүүн нутгийн Хуалянь хотын ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алдаж, 736 хүн гэмтэж бэртжээ.

Сүүлийн 25 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Тайбэй хотод мэдрэгджээ. бичлэгүүдээс харагдана.

Газар хөдөлтийн улмаас Японы ойролцоох арлууд, Филиппиний хойд хэсэгт цунамийн түгшүүр зарласан боловч дараа нь цуцалсан байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ дөрөвдүгээр сард зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдаануудын товыг танилцууллаа.

Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 07-нд 13:00 цагаас хүчит бөхчүүдийн голомт нутаг, Монгол Улсын хамгийн олон улсын цолтой бөхтэй сумдын нэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 11-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 14-нд 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Монголын Үндэсний бөхийн холбооны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ найман багийн барилдаанууд:

  • Дөрөвдүгээр сарын 15-нд 19:45 цагаас Архангай – Төв
  • Дөрөвдүгээр сарын 16-нд 19:45 цагаас Өвөрхангай -Өмнөговь,
  • Дөрөвдүгээр сарын 18-нд 19:45 цагаас Увс – Говьсүмбэр
  • Дөрөвдүгээр сарын 19-нд 19:45 цагаас Ховд – Баян Өлгий
  • Дөрөвдүгээр сарын 20-нд 13:00 цагаас Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Улсын арслан “эрээн хавиргат” Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд 13:00 цагаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын манлай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 26-нд 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 27-нд 13:00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 28-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, “Гандангийн бүрхэг” хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болох аж.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Томуу, томуу төст өвчний үед хоол, хүнсээр дархлаагаа дэмжээрэй DNN.mn

Томуу, томуу төст өвчний үед хоол, хүнсээрээ дархлаагаа дэмжээрэй.

-Та ус уух хэрэгтэй. Өглөө босоод 1-2 аяга бүлээн ус уу.

-Өглөөний цайгаа тогтмол уу.

-Халуун, бүлээн шингэн зүйл сайн уу.

-Сүү, тараг, айраг, аарц, өрөм, зөөхий шар тос, ааруул, ээзгий, ээдэм аль болох түлхүү хэрэглэ.

-Махан хоолоо тохируулан хэрэглэ.

-Хүүхдээ хангалттай зөв хооллож буйд байнга хяналт тавихыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.