Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 30, Ангараг гариг. Билгийн тооллын 22, Элдэв тэнгэртэн одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 05:35 цагт мандаж 20:03 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 04-р сарын 26-ны 20 цагаас 04-р сарын 27-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -8..-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-30-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа. Тэрбээр “Цөмийн энергийн агентлагаа бид сэргээж Франц, БНСУ, АНУ зэрэг оронтой олон улсын консорциум байгуулах боломжтой” хэмээн ярилаа. Энэ тухай V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ардчилсан намаас шударга сонгууль явуулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын дэд дарга болон тус ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаатай ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч
намраас гурилаа идэх байлгүй дээ” хэмээн өгүүллээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Баянхангай суманд сайжруулсан түлшинд гурван хүүхэд угаартаж, хоёр нь газар дээрээ нас баржээ

Өмгөөлөгч М.Хандармаа “Цагдаа хүүхдийн бичлэгийг түгээснээр олон нийтийн дундах нэр хүндээ улам алдсан үйлдэл боллоо” гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн
засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй
ярилцлаа. Тэрбээр “Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий” гээлээ.

УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион ““Соёл-Эрдэнэ”-ий
Д.Галсанбат надад гитарын анхны акордуудыг зааж өгч байлаа” хэмээв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Мэдрэмжээ хуваалцах хүнтэй
байх сайхан”


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар асрамжийн төвд сайн үйлсийн аян зохион байгуулав DNN.mn

 ГССҮТ-ийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д энэ сарын 27-нд ажиллаж, 180 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлжээ.

Тухайлбал, тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, холголт цооролтоос сэргийлэх, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, шээлгүүр солих зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Түүнчлэн улсын асрамжид буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор ГССҮТ-ийн бүх тасаг, албадаас хандив цуглуулан дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлс, асаргаа сувилгааны хэрэгслүүдийг гарын бэлэг болгон хүргэсэн юм.

Ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг аянд ГССҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг нараар ахлуулсан 50 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцжээ.

Тус төвөөс БГД-ийн ХХҮХ-тэй хамтран өдгөө найм дахь жилдээ зохион байгуулж буй сайн үйлсийн аянд энэ удаа “Монос Трейд” ХХК-иас туслалцаа үзүүлж, хамтарч ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй охидыг залилж, биеийг нь үнэлүүлсэн хэргийг илрүүлжээ DNN.mn

  Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 44, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 95, сураггүй алга болсон хүн 91, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн этгээд 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
          Нэр бүхий иргэнээс гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй гурван иргэний биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний амьдрал ахуйн байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулан ятгаж, цахим орчинд зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст тээврийн хэрэгслээр хүргэж өгөх зэргээр биеийг нь үнэлүүлжээ. Энэ нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн Н-д Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн байна.
Categories
мэдээ цаг-үе

Ногоон автобусны түр хороо маргааш хуралдана DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан “Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа билээ.

Тус түр хорооны сонсгол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл маргааш буюу мягмар гарагт /2024.04.30/ түр хороо хуралдахаар болжээ.

Хуралдаанаар:

  • Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай/
  • Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай
  • Сонсголд гэрч дуудах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна.
Categories
мэдээ цаг-үе

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 45 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, зургаан иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж, бэртжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ үндэсний-бөx

Тавдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 3-нд 13:00 цагаас Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан,
  • 4-нд 13:00 цагаас Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 5-нд 13:00 цагаас “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 10-нд 13:00 цагаас Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 11-нд 13:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолын хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 19-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 23-нд 13:00 цагаас Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 26-нд 13:00 цагаас Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 30-нд 13:00 цагаас Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 31-нд 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Мөн ирэх сард “Үндэсний Алтан цомын төлөөх” багийн барилдаанууд болно. Үүнд:

  • 20-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • 21-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • 24-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
  • 25-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,
Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний гурван сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Мөн гадаад валютын нөөц 5.25 ам.долларт хүрэв.

Экспорт 2024 оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллароор буурахад цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллароор, нүүрс 38.7 сая ам.доллароор, адууны мах 32.6 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 31.6 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна DNN.mn

29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +1…+6 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.