Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 30, Санчир гариг. Билгийн тооллын 20, Онгоц одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 06:34 цагт мандаж 19:19цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна DNN.mn

 2024 оны 03 сарын 29-нөөс 2024 оны 04 сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 4-р сарын 01-нд говь, талын нутгаар, 30-нд тал, хээрийн нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын системийн байгууллагууд хамтран 2023 онд нийт 51.4 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар болон НҮБын хамтарсан Удирдах хорооны өргөтгөсөн хурал өчигдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо. НҮБ-ын Суурин зохицуулагч, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтран удирдсан энэхүү хурлаар Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд гарч буй тогтвортой хөгжлийн ахиц дэвшил, үр дүнг хэлэлцэв. НҮБ-ын суурин болон суурин бус 24 агентлаг 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг “Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах”, “Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих”, “Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх” гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхойлсон. Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар дээрх зорилгуудын хүрээнд НҮБаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны 2023 оны үр дүнгийн тайланг танил цууллаа. 2023 онд НҮБ-ын системийн байгууллагууд хамтран нийт 51.4 сая ам. долларын санхүүжилт бүхий 158 төсөл хөтөлбөрийг хэрэг жүүлсэн байна. Тухайлбал, хүн амын эрүүл урт наслах, амьдралын чанарыг сайж руулах зорилго бүхий хө төл бөрийн үр шимийг 250.000 гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71.000 гаруй иргэд хүртсэн байна. Түүнчлэн, дотоодын нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжлэгийн үр дүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ингэний сүүн бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ. Гамшгийн эрсдэл, үер усны аюулаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хороололд барьсан үерийн хамгаалалт далан, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71.000 гаруй иргэд хүртжээ. Доройтсон газрыг сэргээх, бэлчээр хамгаалах үйл ажиллагааны үр дүнд нийт 49.000 гаруй га бэлчээрийг нөхөн сэргээж, 82.000 гаруй га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлж байна. Сонгуульд нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн квотыг 30аас доошгүй хувьд хүргэх тухай нэмэлт өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд тусган батлахад НҮБ-ын бодлогын зөвлөмж, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Удирдах хорооны хурлыг хааж хэлсэн үгэндээ НҮБын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра НҮБ нь Монгол Улсын хэнийг ч хөгжлөөс орхихгүй, эрх тэгш, хүртээмжтэй тогтвортой хөгжлийг хангахад Монгол Улсыг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр нийт 1652 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1298, гэмт хэргийн шинжтэй 76 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан  дөрөвдүгээр сарын урьдчилсан цаг агаарын мэдээг танилцууллаа.

Ирэх сард Монгол орны баруун аймгийн нутгаар болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард ордог олон жилийн дундаж үзүүлэлт нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 8-10 мм, говийн нутгаар 0-2 мм бусад нутгаар 2-8 мм байдаг.

Энэ жилийн хувьд нутгийн баруун хэсгээр болон говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага тунадас орох төлөвтэй байна. Төв болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох шинжтэй.

Дөрөвдүгээр сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээрээ цас шуургатай, температурын хувьд дунджаас хүйтэн байх төлөв ажиглагдсан. Ирэх сард цаг агаар харьцангуй тогтвортой байх боловч дунд үед буюу 15-16-нд цаг агаар ихэнх нутгаар хүйтэрч, 20-ноос хойш тогтвортой болно” гэж ярилаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Пуужин Баяраа” тоглолтын тасалбар худалдаанд гарчээ DNN.mn

Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан есдүгээр сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “ПУУЖИН БАЯРАА” нэртэй тоглолт хийх тухайгаа мэдэгдсэн билээ.

Түүний тоглолтын “Earle bird” тасалбар худалдаанд гарчээ. Нэг тасалбар 79,000 төгрөгөөр худалдаалагдаж буй юм байна.

Тоглолтын тасалбарын https://www.ticketx.mn сайтаар болон 7272-0022 дугаараар холбогдон захиалах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 574 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гарчээ DNN.mn

Улаанбаатар хотыг тойроод газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Газар хөдлөлтийн давтамж, хүч жилээс жилд нэмэгдэж байгааг судалгаагаар баталсан тухай ОБЕГ-аас мэдээлсэн. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт Засгийн газраас улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Уг журмыг  өнөөдөр 17 дахь жилдээ 16 цагаас хэрэгжүүлэх юм.

Эл өдрийг угтаж ОБЕГ, ШУА-ийн Одон орон гео физикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төв, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсээс хамтарсан мэдээлэл хийсэн. Нийслэлийн барилга байгууламж чанарын хэлтэс нийслэлийн хэмжээнд ашиглаж байгаа орон сууцны болон орон сууцны зориулалттай барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийж пасспортжуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Тус газраас 2011 оноос хойш орон сууц болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 976 барилгыг пасспортжуулж, газар хөдлөлтийн үнэлгээ  хийжээ. Уг барилгуудыг 2002 оноос өмнө барьсан бөгөөд 976 барилга пасспортжуулснаас  574 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 205 нь хүчитгэн ашиглах боломжтой, 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарчээ.

Тэсвэргүй дүгнэлтэд орсон 574 барилга газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ бүрэн бус,  даацын бүтцийнх нь бат бөх байдал буурсан, нүдэнд харагдахуйц ан цав, хотойлт, хагаралт цууралт үүссэн байдалтай. Дээрээс нь ашиглалт хариуцаж байгаа газрууд засварыгцаг тухайд нь  хийдэггүйгээс   шаардлага хангахгүй хэмжээнд хүрчээ. Холбогдох газруудаас хүчитгэн ашиглах боломжтой 205 барилга дээр Жайкатай хамтран  шийдэл сонгохоор ажиллаж эхэлсэн бол  тэсвэргүй хэмээн дүгнэсэн 574 барилгыг буулгаж шинээр барихаар болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна DNN

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

ЦХХХЯ: Эмийн жор цахимжиж, иргэд хэрэглэсэн эмийн түүхээ харах нөхцөл бүрдлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч ААН-тэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой боллоо гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 
Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон 82 настай эмэгтэй гэртээ эсэн мэнд иржээ DNN.mn

2024 оны гуравдугаар сарын 29-ны 09.00 цагийн үед Баянхонгор аймгийн онцгой байдлын ерөнхий газраас, “82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй алга болсон.

Тухайн үед шороон шуурга шуурч байсан тул айлд хэсэг байж байгаад өөрөө гэртээ эсэн мэнд иржээ.