Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна DNN.mn

02-р сарын 29-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс,  Байдраг голын хөндийгөөр -38…-43 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -31…-36 градус,  Их нууруудын хотгор, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27…-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор  -18…-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33…-35 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Дутуугийн завшаан” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалай “Нэг нэр дэвшигчээс 500-600 сая төгрөг гардаг байсан нь энэ жил улам нэмэгдэнэ” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Намуудын жагсаалтад орох ханш дөрвөн тэрбум төгрөг гэв үү.

Амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр малчид зудын нөлөөлөлд бага өртөнө. Энэ тухай I болон VII нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б. Цэнддоо “Дутуугийн завшаан” хэмээн өгүүллээ. 

“Go MonGOlia” арга хэмжээг зорилтот орнуудад зохион байгуулна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал “Боловсролын зээлийн сангаар УИХ нийтийн сонсгол хийх ёстой” гэлээ.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлш болон угаарын асуудалд Нийслэл хяналт тавина DNN.mn

Нийслэлийн гэр хороололд шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс эхлэн “Тавантолгой түлш” компани иргэдэд шахмал түлшний тухай мэдээлэл, угаараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан ажиллуулж эхэлсэн.

Энэ хугацаанд гэрээт ажилчдыг бүртгэж, нэг гэрээт ажилтан 200-300 өрхийг хариуцан угаараас сэргийлэх чиглэлээр болон зөв галлагааны талаарх заавар зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгч ажиллаж байсан юм. Тэгвэл энэ чиглэлийн үүргийг Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газар хариуцахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, Хэрэглэгдэд үйлчлэх төв нь Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газрын Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс болон өөрчлөгдсөн юм.

Тус хэлтсийн 70119410 дугаарын утсаар холбогдож мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө авахаас гадна зуух пийшингийн засварын талаарх дуудлагыг өгөх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.3 мм орчим цас оржээ DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 02 дугаар сарын 28-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэж байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-48.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сангилд 48.0 см, Түргэн, Хяргасд 45.0-46.0 см, Малчин, Баруунтуруунд 40.0-41.0 см, Улаангом, Зүүнговьд 36.0-37.0 см, Увсын Давст, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0-34.0 см, Төв аймгийн Борнуурд 31.0 см, бусад хэсгээр 0.0-29.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Ховдын хойд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дарханы зарим газраар 0.0-0.8 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Зэрэг 0.8 мм, Дарви 0.6 мм, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дарханы Орхонд 0.4 мм, бусад хэсгээр 0.0-0.3 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр нутгийн зүүн хагаст өмнөх өдрөөсөө 1-12 хэмээр хүйтэрч, бусад нутгаар 1-7 хэмээр дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-13 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө нутгийн хойд хэсгээр 1-9 хэмээр хүйтэрч, бусад нутгаар 0-9 хэмээр дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-22 хэм, бусад нутгаар 23-30 хэм хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна.

 

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй. Өнгөрсөн шөнө 0.0-0.3 мм цас орсон байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 14-16 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 35 хэм, бусад хэсгээр 26 хэм хүйтэн хоносон байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ DNN.mn

Хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний  талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаандтанилцууллаа.

Үүнтэй холбогдуулан малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав.
Зудын улмаас малын сэг зэм их хэмжээгээр бий болж байгаатай холбогдуулан малын сэг зэм устгах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах, малын гоц халдварт цэцэг, бог малын мялзан өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, вакцин, тарилга, эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 13 аймгийн 58 суманд “төмөр зуд”-ын, 17 аймгийн 139 суманд “цагаан зуд”-ын, 18 аймгийн 69 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийт 21аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт  өвөлжилт хүндэрсэн байна. Төмөр зудтай сумдад 42436, цагаан зудтай сумдад 75022 малчин өрх нийт 117458 малчин өрх байна.
Өнгөрсөн оны  мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсөж 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 2,136,563 буюу нийт малын 3.3 хувь хорогдоод байна.
Зам даваа хаагдсан 15 аймгийн хэмжээнд 52,498 км зам гаргах шаардлагатайгаас нийт 49,699 км зам гаргаад байна.

Товч мэдээ
·      Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталж, сангийн хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган зарцуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар  хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
·      Хилийн чанадаас эх орондоо эргэн суурьших Монгол Улсын иргэдэд чиглэсэн Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг судлан хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“School Police-н шаардлагыг зөрчвөл хоёр оноо хасаж, 20 мянган төгрөгөөр торгоно” гэв DNN.mn

“School Police” буюу эцэг, эхчүүдийн сургуулийн эргүүлийн үйл ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “2013 оноос хойш School Police хэрэгжиж эхэлсэн.  Цагдаагийн байгууллагад хамгийн их дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа зүйл нь эцэг, эхчүүдийн эргүүлийн үүрэг.

School Police гарч сургууль орчимд үүрэг гүйцэтгэснээс хойш хүүхэд өртөх зам тээврийн ослын тохиолдол 80-90 орчим хувиар буурсан. Хүүхдийг зам хөндлөн гарцаар аюулгүй гарахад маш том дэмжлэг үзүүлж байгаа.

School Police-н шаардлагыг эсэргүүцсэн, дүрэм зөрчсөн жолооч нарт гомдол мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Хэрвээ School Police-н шаардлагыг зөрчвөл хоёр оноо хасаж, 20,000 төгрөгөөр торгоно.

Цаашлаад энэхүү үйл ажиллагаанд хантааз, улаан модноос гадна энгэрийн камер шаардлагатай байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голын сав газрыг чөлөөлж 132.860 тонн мөсийг 6643 рейсээр зөөн тээвэрлэв DNN.mn

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлбэ голын сав газрыг чөлөөлж 132.860 тонн мөсийг 6643 рейсээр зөөн тээвэрлэж, Туул голд буулгаад байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас халиа тошинг багасгах, мөс зөөвөрлөх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 15-28-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлбэ гол, Дэнжийн 1000-ын 1, 3 дугаар суваг, Чингэлтэй, Толгойтын үерийн сувгийн нийт 7 байршилд 17 аж ахуйн нэгжийн тусгай зориулалтын 15 экскаватор, 177 хово машин, 2 портер, 5 ковш, 6 суудлын тэрэг, машин механизм ажиллаж, 6643 рейс буюу 132860 тн мөсийг Туул гол руу тээвэрлэж буулгасан.

Өнгөрсөн 7 хоногт Чингэлтэй дүүргийн 17, 23-р хороо Баярсайханы гүүр, Сүхбаатар дүүргийн 20-р хороо Цолмонгийн ам 217 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо 8 дугаар хэсэг 33-р гудамж 769 тоот, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Төгөлдөрийн гүүр, 41 дүгээр хороо Баянхошуу Мон-Лаагийн баруун талд нийт 5 байршилд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн 62 ажилтан, алба хаагч, тусгай зориулалтын 16 механизмаар болон гар ажиллагаагаар 856 метр куб мөсийг ухаж суваг шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийт 34 айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хашаа, гудамж, зам талбай ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлж, 3 айл өрх халиа тошины усанд өртсөн байна.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан багц шийдвэрийг гаргалаа DNN.mn

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас багц шийдвэрийг гаргалаа.


·  “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нөөцөд буй 10,200 тн тэжээлийн буудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.
·  Орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
·      Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
·      Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад хүнсний бүтээгдэхүүн олгох шаардлага үүсээд байна. Хаваржилт хүндэрч байгаа аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэлээ.
·      Хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Цаашид орон нутагт сурагчдын амралтыг цагаан сарын баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн бүтцийг хот, орон нутагт ялгаатай тогтоох нь зүйтэй гэлээ.
·      Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа. Мөн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарлаа.
·      Малчдын зээлийн талаар авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Арилжааны банкууд дахь малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монголбанк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгалаа. Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчин С.Одбаяр: Хүчтэй шуурганаар гэр, хашаа, машинаа эвдүүлсэн DNN.mn

Ховд аймаг Зэрэг сумын Эхэн багийн малчин С.Одбаяртай ярилцлаа.


-Саяхан танай суманд 39м/с шуурсан. Үүнд 100 гаруй айл мал, эд хөрөнгөөрөө хохирсон гэсэн. Танайх энэ салхинд өртсөн үү?

-Мал маллана гэдэг мэдээж тийм амар ажил биш. Ёстой л халуунд нь халж хүйтэнд нь хөрч өдөр шөнөгүй зүтгэж амьдардаг. Тэр салхинд манайх гэдэг айл чинь гэр болон малын хашаа, машинаа эвдүүлчихсэн.

Яг цагаан сарын үеэр буюу шинийн гуравны шөнө хоёр цагаас эхлэн шуурч хоёр хоног үргэлжилсэн их хүчтэй шуурга болсон. Хүмүүс хэлэхдээ сумын төвд бол бүтэн хашаатай үлдсэн айл  гэж байхгүй гэцгээж байсан.

May be an image of tree

Гэр оронгүй болсон хүмүүс чинь бүтэн үлдсэн гэрийн модоо нийлүүлж байгаад жижигхэн урц барьж авсан ч маргааш нь ахиад л аваад шидчихсэн,одоо тэндээс авах юм үлдээгүй. Энэ их хүйтэнд шил цонхгүй задгай машинд ийш тийшээ явна гэдэг чанга байна.

-Анх удаа ийм үзэгдэл болж байна уу. Сүүлд хэзээ ийм хүчтэй шуурга болсон бэ?

-Манай Зэрэг сум гэдэг чинь шуургаараа их алдартай жилийн дөрвөн улиралд л шуурч байдаг. Гэхдээ энэ хэмжээнд хүрч шуурч байгаа нь миний мэдэхээр хоёр дахь нь. Сүүлд 12 сарын дундуур 43м/с хүрсэн энэ үеэр уулархаг газраараа салхины хүч бага өнгөрсөн.

Цахимаар энэ тухай сануулсан байсан пост харсан тэгээд зарим хүмүүс итгэхгүй худлаа ташаа мэдээлэл гэсэн байсан. Манай сумыг чинь баруун аймгийнхан шумуул, шуурга, дэрс гурваар нь андахгүй ээ.

 

 

О.Хүрэлзаяа

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчны зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлууллаа DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын гишүүд шуурхай бүлэг болон орон нутгуудад ажиллаад ирлээ. Нөхцөл байдалтай танилцаж, малчидтайгаа уулзсан. Засгийн газрын гишүүд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон асуудлыг шийдвэрлэсэн.

Тухайлбал, Төмөр зудтай байгаа аймгуудад өвс, гурил тэжээл өгөх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн малчдын зээлийн асуудал, зудад малаа алдсан малчдыг малжуулах, гурилын үнийн өсөлт, ЕБС-ийн амралт, оюутны амралтын хуваарьт өөрчлөлт оруулах талаар, хөдөө сумдын автомашиныг шинэчлэх асуудлыг асуудлыг хэлэлцлээ.

 Малчдад хоол хүнсний дэмжлэг үзүүлнэ. 

Хоёрдугаарт малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг илэрхийлж байсан.  гэж Ерөнхий сайд салбар сайд, холбогдох албаныханд үүрэг болголоо. Зээлийн хүүгийн 6 хувийг засгийн газар, үлдсэн хувийг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулахаар шийдвэрлэлээ. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ.