Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутагт эмч дутагдалтай байгаа учир 318 резидент эмчийг томилон ажиллуулна DNN.mn

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ олон нийтэд хүргэв.

УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Зудын нөхцөл байдлыг арав хоног тутам шинээр гаргаж байгаа бөгөөд хамгийн сүүлд  хоёрдугаар сарын 20-нд гаргасан мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 139 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудын байдалд орж, нийт мал сүргийн 3.1 хувийн хорогдолтой байна.

газрын зураг, хойд туйл ба бичвэр нарын зураг байж магад

Хүн хүчний дутагдалтай малчин өрхийн судалгааг гаргахад гурваас доош ам бүлтэй 1408 малчин өрх байгаа бөгөөд эдгээр өрхөд хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллана.

Түүнчлэн малчин айлын хүүхдүүд гэртээ харьж эцэг, эхдээ туслах боломжийг бүрдүүлэх зорилгоор ЕБС-ийн III улирлын амралтыг уян хатан байдлаар зохицуулах эрхийг орон нутгийн Засаг дарга нарт олгохоор шийдвэрлэжээ.

Зудтай аймаг, сумдын малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутаж байгаа тул 318 резидент эмч нарыг томилон ажиллуулахаар Эрүүл мэндийн сайд тушаал гаргасан” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Малд эхлээд давс долоолгох эсвэл хужиртай бүлээн ус уулгасны дараа улаанбуудай өгнө DNN.mn

Малд улаанбуудай өгөхдөө анхаарах хэд хэдэн алхмыг танилцуулав.

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг “Нийтдээ 1578 тонн улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр аймгуудтай гэрээ байгуулан хүргэж, малчдад түгээхээр болсон. Одоогоор 12 аймаг гэрээ байгуулсан. Тухайлбал Булган аймаг 300, Дорнод 600, Дундговь 750, Өвөрхангай 900, Завхан 1200 тонн улаанбуудай авахаар байна.

  • Улаанбуудайгаар мал тэжээхдээ эхлээд заавал давстай эсхүл хужиртай бүлээн усаар усална.
  • Хоёрдугаарт, буудайг жижиглэж, нунтаглаад халуун усанд 4-5 цаг дэвтээсний дараа малдаа өгөх нь тохиромжтой
  • Гуравдугаарт дэвтээсэн улаанбуудайг шүүж аваад бусад нэмэлт тэжээлүүдтэй холиод төл малд 50-100 грамм, бог малд 120-200 грамм, бод малд 300-500 граммыг тус тус өгөх нь тохиромжтойг мэргэжлийн байгууллагаас өгч байна” гэв.
Categories
мэдээ нийгэм

Зудын хүндрэлийг даван туулах багц шийдвэр гаргалаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбоотой гаргасан багц шийдвэрээс танилцуулж байна.

  • ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн нөөцөд буй 10.2 мянган тонн тэжээлийн улаанбуудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9 мянган тонн тэжээлийн улаанбуудайг татан төвлөрүүлж төмөр, цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар болов.
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
  • Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулах шийдвэр гаргалаа.
  • Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад хүнсний бүтээгдэхүүн олгох шаардлага үүсээд байна. Хаваржилт хүндэрч байгаа аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчилнэ DNN.mn

Нийслэлийн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмын явган хүний зам талбайг энэ жилээс стандартад нийцүүлж байгалийн чулуун хийцлэлтэй болгоно.

Ингэхдээ хөнгөлөлттэй үнээр, боржин чулуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээр тус ажлыг гүйцэтгүүлнэ гэж НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан урсгал зардалд явган хүний замыг стандартад нийцүүлэн шинэчлэх төсвийг тусгасан. Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хотын гол гудамж, явган хүний зам, талбайг стандартад нийцсэн боржин чулуугаар тохижуулахад 45.6 тэрбум төгрөг тусгуулахаар НИТХ-д өргөн барьсан юм. НИТХ-ын өчигдөрийн хэлэлцүүлгээр, энэ оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг батлахдаа бүлгүүдийн саналыг тус бүрчлэн хэлэлцжээ. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс явган хүний зам, талбайн тохижилтод тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум, АН-ын бүлгээс 20 тэрбум, ХҮН-ын бүлгээс 30.4 тэрбум төгрөгөөр бууруулах санал дэвшүүлсэн юм. Намын бүлгүүд, хороодын саналыг хэлэлцэж, явган зам талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр багасган, 35.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр тогтоолын төслийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хорогдсон малын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өсчээ DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 13 аймгийн 58 суманд “төмөр зуд”-ын, 17 аймгийн 139 суманд “цагаан зуд”-ын, 18 аймгийн 69 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийт 21аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт  өвөлжилт хүндэрсэн байна.

Төмөр зудтай сумдад 42436, цагаан зудтай сумдад 75022 малчин өрх нийт 117458 малчин өрх байна.

Өнгөрсөн оны  мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсөж 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 2,136,563 буюу нийт малын 3.3 хувь хорогдоод байна.
Зам даваа хаагдсан 15 аймгийн хэмжээнд 52,498 км зам гаргах шаардлагатайгаас нийт 49,699 км зам гаргаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаална DNN.mn

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.

Мөн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарсан. 

Өнөөдрийн байдлаар нөөцийн махны үнийн мэдээлэл гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа DNN.mn

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусгахаар болсон. Энэ хүрээнд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр 2024 оны төсөвт тодотгол хийсэн юм.

Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгохдоо нийт орлогыг 1,122,582,443.2₮ байхаар батлав. Үүнээс татварын орлого 873,119,158.3₮, татварын бус орлого 230,365,833.7₮ байна. Түүнчлэн нийслэлийн хөрөнгийн зардлын дээд хэмжээг 1,641,110,048.9₮ байхаар баталсан бол үүний 1,397,488,647.6₮ нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ байх юм. Баталсан төсөвт орж буй өөрчлөлтийн хувьд Нийслэлийн 2023 оны төсвийн орлогын давалт 276,623,000.0₮, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 21,400,000.0₮, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дансны үлдэгдэл 4,218,855.0₮-ийг нийслэлийн 2024 оны төсвийн жилд нэмж зарцуулахаар болов.

Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон хороодын саналыг тусган, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Байшин шатаж, нэг иргэн нас баржээ DNN.mn

Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн 15 дугаар гудамжид байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 28-ны өдрийн 13:04 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн И /64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Categories
мэдээ нийгэм

АТГ: “Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны хоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн “Мөнхбадрах” өрхийн эмнэлэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагад ажиллав.

Дэд бүтцийн салбарын авлигын нөхцөл байдлыг судлах, гэмт хэрэг гарч буй шалтгааныг илрүүлэн тогтоох, арилгах, таслан зогсоох ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлан үзэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр тогтлоо.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх  иргэн, байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Отгонтэнгэр их сургууль, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүхбаатар дүүргийн Боловсролын газар, “Баянзүрх дүүргийн хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар зэрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох 10 гомдол, мэдээллийг хянан шалгав.

Авлигын эсрэг сургалтад 288 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын залуус нүүдлийн шувуу шиг гаднын орныг зорьж байна DNN.mn

Улс төрийн тогтворгүй байдал, хүүхдэд ээлгүй орчин, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, нийтийн тээврийн хүртээмж, агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ, түгжрэл, ядуурал, имфляц зэрэг нь энэ цагийн Монгол Улсыг тодорхойлогч түлхүүр үг болсон.

Гадаад хэл сурч байгаа хүмүүсээс яагаад сурч байгаа талаар асуухад гурван хүн тутмын нэг нь “Монголоос явахыг хүсэж байна” гэж хэлж  байгаа нь дэндүү харамсалтай. Үүний дийлэнх нь 20-оос дээш насны залуус. Гадаадад байр машин нь залуусын хэрэглээ байхад Монголд энэ нь мөрөөдөл. Монголоос дайжих ганц шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж. Гадаадад өндөр цалинтай ажил хийж байр машинтай болох зорилготой. Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувь буюу 122 маянган хүн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар суурьшиж, хөдөлмөр эрхэлж амьдарч байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын сарын  дундаж цалин 1.8 сая , харин БНСУ-д 7 сая төгрөг байдаг. Зарим иргэд Солонгос руу гурван жилийн хугацаатай явдаг. Энэ хугацаанд тогтвортой сайн ажиллавал тухайн ажил олгогч тухайн иргэний ажиллах хугацааг нэг жил 10 сараар сунгах эрхтэй байдаг. Ажиллах хугацаагаа дуусгаад эх орондоо ирэх нь цөөнгүй. Гэхдээ ихэнх залуус тухайн орондоо харлаад ч болтугай үлдэх сонирхолтой байдаг. Гэрээ нь дууссан иргэдийн 70 орчим хувь нь эх орондоо эргэж ирдэг бол үлдсэн 30 орчим хувь нь харлаад үлддэг байна. Эргэж ирсэн 70 орчим хувийн ихэнх нь буцаад явах хүсэлтэй байдаг аж.  Үүнээс харахад залуучуудад эх орондоо ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэхгүй байгааг харж болно.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэн нь цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэд болон төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллага, шашны байгууллагад цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа хүмүүс юм. Үүнээс л харахад Монголын ирээдүй болсон залуус маань харийн орныг өдөрт хэдэн зуугаараа зорьж байна. Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа залуус Эх орноо чин сэтгэлээсээ санадаг. Тэд монголдоо байхдаа эх орноо магтан дуулж, шүлэглэж, биширч байснаасаа маш өөр мэдрэмжээр “Эх орон” гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм.

Хүний газар жаргаж, зовж, ядарч, баярлаж явахдаа буцаад очих эх оронтой байна гэдэг ямар их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрнэ.

“Монгол хүн болж төрсөнийхөө хувьд надад бахархах зүйл маш их байдаг” хэмээн Н.Алтанцэцэг 30 жилийн турш Эх орноо санасан сэтгэлээ зураг болгон буулгаж Монголчууддаа бэлэглэж байсан. Гадаадад амьдарч байхдаа Монголынхоо уудам тал нутаг, гэр бүл, найз нөхөд, өв уламжлалаа их санасан учир “Задгай тэнгэрийн шүтээн” гэж нэрлэжээ.

“Бид бол задгай тэнгэрт хөвж яваа амьд биет. Бидний өвөг дээдэс ийм сайхан эрх чөлөө, амар амгаланд үлдээжээ. Бид жигүүртэн шувуу шиг тэнгэртээ нисэн дүүлж, эрх дураараа жаргахаар заяагджээ.

Бид хязгаар нь үл үзэгдэх хоосон зүйлийг тэнгэр гэж нэрлэдэг.

Бидний бодол санаа бас хоосон, барьж боломгүй оршдог. Бидэнд хязгааргүй хайр энэрэл, амгалан байдал, эрх чөлөө заяагджээ. Шувуу шиг хөх тэнгэртээ дэвэн нисэж, тэмээ шиг амар амгалан, эрхэмсэг, зөөлөн уян хайр, сэтгэлээр хоосон ертөнцөд жаргамуй”хэмээн бүтээлээ тайлбарлан гадаадад амьдарч буй Монголчуудаа буцаад Эх орондоо ирээсэй, хангалттай их хөдөдмөрлөж байгаа хэмээн хэлсэн. Харь оронд байгаа Монголчууд мөнгө олох хүслээс илүүтэй, үр хүүхдийнхээ сайхан ирээдүй, айх айдас, сэтгэлийн дарамтгүй тайван амьдрал, шударгаар хөдөлмөрлөж, хүссэнээрээ амьдрах боломж, хүн болж төрсний төлөөх гүн хүндэтгэл, эх орон руугаа буцах хүслийг чөдөрлөдөг.

Хэдий эцэг эхээ санан бэтгэрэхэд уулзах боломжгүй хүндхэн өдрүүдийг даван туулах бяцхан хүүхдүүд, үр хүүхдийнхээ ирээдүйг бодон нойр хоолоо хугаслан байж бүхий л хар ажлыг хийдэг аав ээжүүд. Үүнийг нь юман чинээ тоохгүй байгаа төрийн томчууд. Монголд хамгийн чухал “Шударга ёс” тогтдоггүй. Хуулийг дагаж мөрдөхөд нь ард иргэддээ үлгэр дуурайлал үзүүлэх учиртай төрийн түшээд нь өөрсдөө хуулиа зөрчиж, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, үүнийгээ жирийн нэг байдаг л зүйл мэт гайхуулж, сурталчилж байна.

Үүнийг харсан зарим хэсэг нь даган дуурайж, барьцаж, нөгөө хэсэг нь “даанч дээ” гэж шогширон суудаг.

Хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө огцрох бүү хэл дахин нэр дэвшдэг, энэ тогтолцоог өөрчлөхгүй бол хэн ч азаа үзэхийг хүсэхгүй. Өндөр боловсрол чадвартай, ажил хэрэгч, туршлагатай, хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажилд орох, бизнес хийх хүсэлтийг нь хүнд суртлын нудрагаар мохоож, авлигал бүр их мөнгийг нэхэж байна. Ард түмний сонголт, хүсэл мөрөөдлийг луйвардаж, худалдан авч, төрийн эрх мэдлийг гартаа авсаг эрхэмүүд, хэсэг бүлгээрээ талцан хуйвалдаж, тохиролцож, наймаалцаж Улс төрийн орчинг Улаанбаатарын утаатай адил, булингартуулж, тортогтуулж байна. Тэд энэ үйлдэлдээ гаршиж улмаар эрээ цээргүй болж байгаа үнэхээр нь илт. Ийм байдлын улмаас ард иргэд айдаст хүлэгдэж, “түрүүнд дуугарсан хөхөөний ам нь хөлдөж” гэгч нь болдог. Ард иргэдийг эвлэлдэн нэгдүүлэхгүйн тулд намчлан талцуулж, өөр хооронд нь архиралдуулсаар. Ийм байдлын эсрэг тэмцэж, Монгол оронд шударга байдлыг тогтоох гэсэн оролдлого бүрийг элдэв аргаар нухчин дарж байгаа нь хэвийн үзэгдэл. Эцэстээ ард түмэн бүхэлдээ айдас болгоомжлолд автаж байна. Үүний улмаас Эх орондоо байгаа нь зугтмаар санагдаж, гадаадад байгаа нь  Монголдоо очиж тайван амгалан амьдармаар байгаа ч очих орчин нөхцөл нь бүрдэггүй. 2022 онд гадаад сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулсан “Дэлхийн Монголчуудын төсөл” албан ёсоор батлагдсанч өнөөдрийг хүртэл сайтар хэрэгжихгүй байгаа юм. Энэ нь магадгүй Төрдөө итгэхээ больсон ард түмний сэтгэлгээтэй холбоотой байх. Төр Улс нь ард түмнээ гэдэг болсон цагт иргэд эх орныхоо төлөө гэдэг цаг ирнэ.

 

О.Хүрэлзаяа