Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ 84 ам.доллар давав DNN.mn

Brent маркийн газрын тосны нэг баррелийн үнэ сүүлийн нэг сард анх удаа 84 ам.долларыг давжээ.

Лондонгийн ICE биржийн мэдээллээр, Brent маркийн газрын тосны тавдугаар сарын фючерс үнэ нэг баррель нь 84.08 ам.долларт хүрсэн байна. Дөрөвдүгээр сард нийлүүлэгдэх WTI маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 79.52 ам.долларт хүрч, өмнөх сараас 1.26 хувиар өсжээ. Газрын тосны үнийн өсөлт АНУ-ын түүхий эдийн нөөц буурч буурч байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Reuters агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, ОПЕК-ийн орнууд энэ оныг дуустал олборлолтоо нэмж бууруулна гэсэн хүлээлттэй байна. ОПЕК газрын тосны үнийг 80-85 ам.долларт барина гэж тооцоолж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эцэг, эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцна DNN.mn

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө.

Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандах боломжтой.

ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутан цэргийн бүртгэл маргааш эхэлнэ DNN.mn

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.

Хүсэлтийг “E-Mongolia” гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний “Хурдан” төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу.

– Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх

– Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх

– 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх

 Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдугаар сарын 05-наас говийн болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 02-ноос 2024 оны 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 02-нд Халх голын сав газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -17…-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Categories
мэдээ спорт

Жүдочид Ташкентийн “Их дуулга”-ийг зорилоо DNN.mn

Узбекстаны нийслэл Ташкент хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээн ирэх сарын 1-ний өдөр эхэлнэ.

Шигшээ багийн дасгалжуулагч Р. Нямлхагва, Ч. Болдбаатар, М. Бундмаа нар удирдаж эмчээр Япон улсын иргэн Масатоши Нишикидо ажиллах юм.

Багийн бүрэлдэхүүнд:

-60кг Э. Ариунболд, Э. Сумьяабазар

-73кг Б. Эрдэнэбаяр

-81 кг  Г. Болор-Очир

-91 Г. Алтанбагана

Эмэгтэйчүүд

-48 кг Г.Наранцэцэг, Г. Баасанхүү

-52 кг Л. Сосорбарам

– 63 кг Б. Ганхайч

-70кг Б. Ням-Эрдэнэ, С. Лхагвадулам

-78 кг О. Хүслэн, Б. Эрдэнэт-Од

+78 кг А. Адьяасүрэн  нарын бөхчүүд хүч үзнэ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа DNN.mn

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан билээ.

Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Яаралтай тусламжийн тусгай дугаарт холбогдохгүй байвал +976 угтвар хийж залгаарай DNN.mn

Яаралтай тусламжийн 101,105, 102, 103 тусгай дугааруудад дуудлага өгөхөд гар утасны загвараас хамаарч холболт үүсэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс дээрх тусгай дугаарт дуудлага өгөх үед холбогдохгүй байвал өмнө нь +976 угтварыг нэмж залгах ёстой юм байна.

Харин тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэх, эсвэл бага насны хүүхэд тоглох, тусгай дугаарыг андуурч залгах, хуурамч дуудлага өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх:

1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэрэмжилье DNN.mn

Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад дөрөвдүгээр сарын дундуур, арай өндөрт орших голын хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын дундуур эхэлнэ.

Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтий нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал тавдугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 м-ээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арван хоногт тохиолдоно.

Зөвхөн Монгол Алтайн нурууны голуудад хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ арай хожуу, зургаадугаар сарын сүүлчээр ажиглагдана.

May be a graphic of map and text that says "1.нийслэлийн хэмжээнд халиа тошингийн нехцел байдал 25 байршил дуургууд хариуцах баянзурх дуургийн 11, 29, 33, 35-p хороонд 12 байршил сонгинохайрхан дуургийн 7, 9. 26, 41, 42-p хороонд байр шил 33 байршил 8 байршил губбг хариуцах сухбаатар дуургийн 7. 14.1 5. 16,18,20 дугаар хорооны нутаг довсгэр байршил чингалтэй дуургийн 8, 10, 1,17,18, 24-p xop оонд байршил далан сувагт 6 байршил шар усны уерт θртех эрсдэлтэй бусэд 2316 нэгж талбар байна."

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Биржээр 6.3 тэрбум төгрөгийн мах худалджээ DNN.mn

Мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалах ажлыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн. Нэг сарын хугацаанд биржээр дамжуулан 762 тонн хонь, үхэр, ямаа, адууны махыг 6.3 тэрбум төгрөгөөр арилжжээ.

Тодруулбал,

  • 434 тонн хонины махыг 3.6 тэрбум төгрөгөөр,
  • 158.5 тонн үхрийн махыг 1.5 тэрбум төгрөгөөр,
  • 147 тонн адууны махыг 1.1 тэрбум төгрөгөөр,
  • 22.6 тонн ямааны махыг 89 сая төгрөгөөр арилжсан байна.

Мөн мал, махны дуудлага худалдааг өдөр бүр 10 – 11 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл 70138779 дугаараар холбогдох боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Иргэд, ААН-ээс 1.4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ DNN.mn

Улсын онцгой комиссоос ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Улсын хэмжээнд 65 мянган километр замын цасыг цэвэрлэж, хөдөлгөөн үйлдэхэд саадгүй болгожээ. Иргэд, ААН байгууллагууд сайн дурын хандивын аян эхлүүлсэнХандивын хөрөнгийг УОК-д хүлээлгэж өгч байгаа.

Өнөөдрийн байдлаар 108 иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, холбоодоос 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив өгсөн.  Мөн таван иргэн, 37 аж ахуй нэгжээс 773 сая төгрөгийн бараа материалын хандив цуглаад байна гэв