Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна DNN.mn

 01-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15….-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Трио” кино 2023 онд 17 улсаас 22 шагнал хүртжээ DNN.mn

“TRIO” кино улиран одож буй 2023 онд 5 тивийн 17 улсаас 22 шагнал болон навч цуглуулж Монголын кино урлагийн түүхэн дэх хамгийн олон навчтай кино болов.

  • 2023 оны 3-р сарын 27-нд Олон улсын театрын баярын өдөр Монголын соёл урлагын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмын оны шилдэг киногоор шалгарав.
  • Дэлхийн дауны хам шинжтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2023 оны 3-р сарын 21-нд Швейцарь улсын Женев дэх Нэгдсэн Үндэсний Байгууллагын төв байранд хэлэлцүүлэг хийж, Дэлхийн 198 орныг эгнээндээ нэгтгэж чадсан НҮБ төв оффист Хүний эрхийн хурал зохион байгуулж хурлын ард “TRIO” киног толилуулав.
  • 2023 оны 11-р сарын 17-нд Франц Улсын нийслэл Парис хотын Юнескогын төв байранд хэлэлцүүлэг хийж “TRIO” киног үзүүлэв.
  • 2023 оны 12-р сарын 2-нд Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотын НҮБ-ын төв байранд Хүний эрхийн хурлыг зохион байгуулж, мөн “TRIO” киног үзүүлэв.
  • Дэлхийн хүний эрхийн чиглэлээр ажилладаг Их Гурав гэж нэрлэдэг байгууллагуудын индэр дээр Ази кино тэр дундаа Монгол кино заларлаа.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намд төрийн санхүүжилт олгоно DNN.mn

Долоон бүлэг, 45 зүйлтэй Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан.

Үүнд:

– намууд гишүүнчлэлээр хөөцөлдөхгүй байх, цомхон гишүүнтэй байх боломжийг бүрдүүлэх үүднээс намын гишүүдээс дэмжигч (татвар төлдөггүй)-ийг салгасан бөгөөд нам нь намын гишүүн, сонгуульт гишүүн, дэмжигчтэй байх;

– Намын бодлогын судалгааны байгууллага нь сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах;

– намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэхэд чиглэсэн нарийвчилсан зохицуулалтыг хуульчилсан. Тухайлбал, нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо нууц санал хураалт явуулах, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх, түүнчлэн тухайн албан тушаалыг хаших ёс зүйн шаардлага болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэх;

– намын дотоод ардчиллыг хангах хүрээнд намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн 30-аас доошгүй хувийн төлөөллийг нэр дэвшүүлэх бөгөөд гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангасны үндсэн дээр бүрэлдэхүүнийг нууц санал хураалтаар сонгох;

– нам нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ. Нам цахим хуудсандаа холбогдох баримт бичиг, мэдээллийг ил тод, байршуулж, тухай бүр шинэчлэх;

– нам жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэнэ. Намд олгох төрийн санхүүжилтэд төрийн аудитын байгууллага аудит заавал хийхээр хуульчилсан. Тайланг нам, сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд ил тод байршуулах;

– Улсын Их Хурлын сонгуулийн дараа нам төрөөс санхүүжилт авах хүсэлтээ сонгуулийн төв байгууллагад гаргана. Сонгуулийн төв байгууллага уг хүсэлтийг хянаж үзээд дараа оны улсын төсөвт суулгаж, хуваарилах;

– төрөөс намд жил бүр төрийн санхүүжилтийг олгох;

– Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлж улсын төсвөөс намуудад санхүүжилт олгох зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хувиараа бизнес эрхлэгч нэг хувийн ХХОАТ төлнө DNN.mn

ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны орлоготой хувиараа бизнес эрхлэгч болон  иргэд и-баримтаа бүртгүүлж олсон орлогоосоо нэг хувийн татвар төлөх хуулийн зохицуулалт 2024 оны  нэгдүгээр сарын 1-нээс  мөрдөгдөнө. Ингэхдээ иргэд харьяа дүүргийнхээ татварын газарт хүсэлтээ гаргах юм.

ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдог. Үүний нэг нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс байдаг.  2024 оноос эхэлж үйл ажиллагааны орлоготой иргэдээс ХХОАТ-ыг нэг хувиар тооцож авах хуулийн төсөл батлагдсан. Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг юм. Одоо хувиараа бизнес эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэд зайлшгүй зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй. И-баримт дээрээ олгосон нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогынхоо дүнгээс нэг хувийг төлөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Уулархаг нутгаар цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна.

2024 оны нэгдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.


2024 оны 01 дүгээр сарын 02-ноос 2024 оны 01 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

03-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 01 дүгээр сарын 03-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 04, 05-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 04-нд баруун аймгуудын нутгаар, 05-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос 40 хувийн татвар авна DNN.mn

Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оноос мөрдөж эхэлнэ. Энэ хуулийн өөрчлөлтүүд:

Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.

Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална.

Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.

  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнд 2 хувиар;
  • Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод 40 хувиар
  • Хөрөнгийн орлогод, хөрөнгө борлуулсны, эрх авсны орлогод тус бүр 10 хувиар тус тус татвар ногдуулна.
Categories
мэдээ спорт

Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэв DNN.mn

Дэлхийн бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн жин тус бүрийн чансаагаар тэргүүлэгч бөхчүүдийг нэрлэсэн байна.

Манай тамирчдаас 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ, “Хүч” спорт хорооны тамирчин Э. Дэлгэрмаа дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдлээ. Тэрбээр ДАШТ-ээс мөнгө, “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн нь түүний дэлхий чансааны оноо өсөх үндэс болжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 мянгад хүргэх шийдвэр гарсан билээ.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.

Монгол Улсад 100 мянган гаруй иргэн дээрх хэмжээгээр цалинжиж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ автобуснууд өчигдрөөс үйлчилгээнд гарчээ DNN.mn

Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобусыг хүлээн аваад буй.

Тодруулбал, Манай улсад нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон билээ.

Автобуснууд “Таваншар-Офицер”, “Үйлдвэр комбинат”, “Улаанхуаран” зэрэг чиглэлд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТЦА: Шөнийн цагаар дрифт хийсэн жолоочийг 150 мянган төгрөгөөр торголоо DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээнд шөнийн цагаар дрифт хийж байна гэх мэдээлэл тавигдсан байна.

Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо “Гранд плаза”-ийн урд замд жолооч С,А нар машинаар дрифт хийсэн болох нь тогтоогджээ.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар жолооч тус бүрийг 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.