Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“THE HU” хамтлаг “Алтан дуун” шагнал хүртлээ DNN.mn

Дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа “The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн “Алтан дуун” шагнал хүртсэн байна. Тодруулбал, 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар “Wolf totem” дуу нь шалгарсан байна. Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан Рекорд” Чонон Сүлд дуундаа хүлээн авлаа.

May be an image of 1 person, eyewear and text

Энэхүү дуугаараа Хүннү Рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол улсаас хамгийн анхны удаа “Алтан Рекорд” авч салхийг хагалаж байна, ар араас нэмэгдэх рекордсийг тэсэн ядан хүлээж байна та бүхэндээ сайхан мэдээ, зүрх булиглуулсан дуунуудаар ирэх жил бэлэг барина хэмээжээ. Хамтлагийн уран бүтээлүүд нь анх түгсэн өдрөөс эхлэн Billboard-ын хорин дөрвөн төрлийн чартуудад орж зарим чартуудад тэргүүлж байжээ. Үүнд домогт “Wolf totem” дуу зуун гучин нэгэн долоо хоног буюу бүхэл бүтэн хоёр  жил таван сар гаруй, “YuveYuveYu” дуу жаран таван долоо хоног буюу нэг жил  хоёр сар гаран тасралтгүйгээр “World Digital Song Sales” болон бусад чартуудад жагсч рок хөгжмийн түүхэнд бичигдсэн байна.

May be an image of 1 person, gingerbread biscuit, christmas tree and text

May be an image of 1 person and text

Categories
мэдээ нийгэм

Татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан.

Энэ хуульд иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл,

Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,

Агаарын бохирдлын төлбөр, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ.

Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдэв DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 01–ний өдөр нийт 1858 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1592, гэмт хэргийн шинжтэй 71 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2024.01.02/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Хууль зүйн байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

11.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх

·      Бусад

16.00

 

“Жанжин Д.Сүхбаатар”
4 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол 14.00

 

“Жанжин
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны нэгдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.


2024 оны нэгдүгээр сарын 03-наас 2024 оны нэгдүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03-нд зарим газраар, 04-нд говь, тал, хээрийн нутгаар, 05, 06-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Бямбацогт: “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ хайртай ч мөн чанарт нь дургүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………..

“Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгч түмэндээ танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогттой ярилцлаа.


-Та сүүлийн үед “Ээж”, “Шүүдэр дундуур”, “Сахиусан тэнгэр”, “Бүү март”, “Өртөө” зэрэг хэд хэдэн кинонд тоглоод амжиж. Ер нь кинонд тоглох санал хэр их ирж байна вэ?

-Уран бүтээлчид кино их хийдэг болж дээ. Киноны урилга ч их ирж байна. Саяхан гурван кинонд оролцон тоглолоо. Мөн “Боловсрол” телевиз хийж байгаа нэгэн сериалд тоглож байна. Дэлгэцийн бүтээл ч гэлтгүй хэсэг залуустай хамтран тайзны уран бүтээлд ханцуй шамлан орчихоод байна. “Нисдэг театр”ын маань залуус одоогоор хоёр ч хүүхдийн уран бүтээлээ гараас гаргачихсан. Энэ театрын маань уран бүтээлчид Москва, Ленинград мөн Монголынхоо урлагийн сургуульд мэргэжил эзэмшсэн. Арав гаруй залуус бий. Цагийн шалгуур давах нь даваад үлдэнэ биз дээ.

Яахав хүмүүс театрын уран бүтээл хийгээд ашиг байгаа юм уу гэх мэтчилэнгээр ярьж байна л даа. Ашиг харж уран бүтээл хийх хэрэгтэй бол би наймаа хийсэн нь дээр биз. Миний мэргэжил бол арилжаа наймаанаас хол шүү дээ. Урлаг гэдэг бол оюуны ажил. Нийгэмд хүмүүжил, ёс суртахууныг бий болгоход нөлөөлж, оюуны хөрөнгө оруулалт хийдэг.

-Та ч гэсэн дээрх залуучуудын адил театрын тайзнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан. Ингэхэд тэр үед театрын алтан үеийн мандагчуулаас ямар уран бүтээлчидтэй хамтарч байв?

-Сайхан хүмүүс их байсан. Намайг ороод удаагүй байхад Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай гавьяаныхаа амралтад гарахаар болчихсон, тайлан тоглолтыг нь хийхээр зэхэж байсан юмдаг. Алдарт “Оттело”, “Лир ван” гэх жүжгүүдийг тоглосон. Харин би “Лир ван” жүжгийн салбадайн дүрд тоглож, Г.Гомбосүрэн гуайтай нэгэн тайзнаа гарч билээ. Ингээд бодоход их хувь заяа юм даа. Мөн Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гээд сайхан ах нар минь байсан. Ж.Оюундарьтай оюутны нэг анги болоод ч тэрүү Жаамаа ах надтай их дотно. Нэг удаа Жаамаа ах намайг өрөөндөө дуудлаа. Тухайн үед би “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрд тоглоод удаагүй байсан юм. Ингээд би өрөөнд нь ч орлоо. Кофе уу л гэж байна. Тэрээр “Би чиний тоглосон киног үзлээ. Мухар Базарын дүр тун чиг дөхөж шүү. Баяр хүргэе” гэж билээ. Би театрт ороод тийм ч их удаагүй байсан болохоор сүрдээд л олигтой ч юм ярьж чадаагүй. Одоо эргээд бодохоор амьдралын тухай санаа бодлоо солилцоод сайхан ярьсан бол хэмээн харамсдаг л юм. Гэхдээ хэт илэн далангүй биш ч яриа их нийлдэг байсан шүү. Харин Гантөмөр ахтай яриа нийлэхэд амаргүй. Хааяа нэг их таниад л сүрхий ярина. Дараа нь танихгүй болчихно.(инээв) Сайхан хүн байсан шүү. Ер нь тэгээд их л хүнд үе байж дээ. Намайг орохоос өмнө театр төсөв байхгүй. Бүтэн жилийн турш уран бүтээл хийгээгүй байж билээ. Тэр хүнд үеийн дараахан нь би орсон юм. Миний хувьд ч тэр театрт дагалдан жүжигчнээр ч болов орохгүй л бол миний том зорилго амьдрал хаашаа эргэх нь тодорхойгүй болчихсон байсан үе л дээ. Театрдаа ч орсон. Гурван сар дагалдан жүжигчин хийгээд “Сарны инээд” гэх жүжигт гол дүр бүтээж билээ. Айдастай хэдий ч сайхан мөч л дөө. Театрт байхдаа баримлын шавар шиг л найруулагч ямар хэлбэр дүрст цутгана, түүнд л хувирч, өөрчлөгдөхийг хүсдэг байлаа. Бүгдийг л чаддаг, учрыг нь олох гэж эрмэлздэг байж дээ.

-Харин яагаад драмын урлагаа орхиж дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон юм бэ?

-Би театраас гарсан л болохоос драмын урлагаа орхиогүй, хөндийрөөгүй гэж боддог. Яахав театраас гараад л зах зээл рүү орж үзье гэж бодсон. Алдсан, оносон ч юм их бий. Гэхдээ театраас гараад баян чинээлэг амьдраад явья гэж бодоогүй. Ганцхан биеэ дааж л үзмээр байсан. Намайг театрт байх үед манай ангийн Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү, И.Одончимэг, О.Энхтуул мөн Аглуу, Бооёо, Дооёо гэх жүжигчид орчихсон байсан. Тэр сайхан алтан үеийнхэн болоод үе тэнгийнхэнтэйгээ хамт нэгэн тайзнаа гарч байснаа эргэн дурсахад үнэхээр сайхан байдаг юм.

-Та хамгийн анх дэлгэцийн ямар бүтээлд тоглож байв?

-Оюутан байхдаа “Хүн чулууны нулимс” кинонд цэрэг малгайтай, буу барьчихсан жижигхэн хэсэг гардаг юм. За, бараг танигдахгүй дээ. Гэсэн ч тоглож байгаа үедээ их идэвхтэй байж билээ. Зураг авалтын үеэр бараг л амьсгаа авахгүй, хөдөлгөөнгүй зогсож байснаа санадаг юм. (инээв) Харин хамгийн анхны гол дүрийн кино маань “Ноён солиот” байсан. Анхны гол дүр учраас миний хувьд том шалгуур байсан. Басхүү сэтгэлд их тод үлдэж дээ. Мөн “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ би их хайртай. Гэсэн ч дүрийнхээ мөн чанарт дургүй. Ээ, дээ зэвүүн, балиар нөхөр шүү дээ. Хэрэв би ч гэсэн муу хүн байсан бол тийм байх л байсан биз гэж хааяа бодогддог юм. Харин “Улаан эрэг” киноны Балдановын дүр намайг их зовоосон. Ёстой хэцүү байсан. Ер нь тэгээд “Ноён солиот”, “Салхи Дамбий”-ийн дүр л намайг олонд таниулсан даа.

-Та цэргээсээ оргон байж кино, драмын ангид элсэн орж байсан юм билээ. Ер нь таныг ингэтэл нь урлагт юу татсан юм бэ?

-Их сонин л доо. Би алиалагч болно гэж боддог байсан юм. Үүнд Чарли Чаплин, Юрий Никулин гэх хоёр нөхөр л нөлөөлчихсөн юм байхгүй юу. Энэ хоёрын киног үзээд л шүтчихсэн. Бас хүүхэд болоод ч тэрүү би Чарли Чаплинийг алиалагч гэж боддог байсан юм. Тиймдээ ч энэ хоёр шиг л хүн болно гээд зүтгэсэн минь тэр. Гэхдээ би бас зүгээр ч үгүй арван жилд байхдаа үлээвэр хөгжмийн дугуйланд таван жил явсан юм. Тиймдээ ч арван жилд байхдаа ангийнхныхаа урлагийн үзлэгийг авч гардаг байлаа шүү дээ. Манай үлээвэр хөгжмийн багшаар Гомбо гэх сайхан хүн байсан юмдаг. Багш намайг урлагаа л хөө гэнэ. Гэхдээ багшаасаа нуугдаж спортоор хичээллээд гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй, волейболын спортын дэд мастер цолтой болсон шүү. Гэсэн ч багын хүсэл мөрөөдөл минь арилаагүй. Урлагийн л хүн болно гээд л хичээсэн дээ. Харин намайг арван жилээ төгсөхөд буюу 1985 онд УБДС-ийн кино драмын анги ирээгүй юм. Ингээд Төмөр замын техникумд нэг жил сураад цэрэгт явахаар шийдсэн л дээ. Барилгын цэргийн 0119-р анги хуваарлагдсан. Харин халагдах жилээ УБДС-ийн кино, драмын ангид элсэх шалгалт өгөхийн тулд оргочихсон юм. Урлагийн хүн болох гэсэн хүсэл, тэмүүлэл нь л тийм үйлдэл хийлгэсэн биз. Харин эргээд цэргийн ангидаа ирэхэд аз болход манай цэргийн ангийн удирдлагууд их хүндээр тусгаж аваагүй юм. Хүний хувь тавилан сонин шүү. Ингээд л жүжигчин болох гараа минь эхэлсэн дээ.

-Таны оюутан ангийнхнаас мундаг жүжигчид их төржээ…

-Ангийнхаа хүүхдүүдээр их бахархдаг юм. МУГЖ Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү гээд бүгд л өөр, өөрийн өнгө төрхөө олцгоосон байна. Эд нар ч гэлтгүй манай ангид суралцаж байсан бүх хүүхдүүдээрээ бахархдаг даа. Манай ангийнхан чинь их сонин хамт олон цугласан юм. Дөнгөж арван жилээ төгссөн, цэргээс халагдаад орж ирсэн эсвэл цэрэгт явчихаад ажиллаж байгаад ирсэн гээд насны хувьд харьцангуй байж билээ. Сэтгэхүйн хувьд ч тэс ондоо. Гэхдээ бие биетэйгээ уусаж, нэг хамт олон болж чадсан даа. Бид уран бүтээлч төлөвшихөд ангийнхан минь л нөлөөлсөн. Найруулагч жүжигчинг төрүүлдэг гэхээс жүжигчин, жүжигчнээ л төрүүлдэг гэж боддог юм.

Харин ангийн багш минь Г.Доржсамбуу гуай байсан юм. Багшийнхаа тухай ярих бүрт л зүрх минь шимширдэг юм даа. Намайг урлагт хөлд оруулсан, мөн надад дүүлэн нисэх далавчийг өгсөн Л.Лхасүрэн, Г.Доржсамбуу гэх хоёр сайхан багштай хүн л дээ би. Энэ хоёр багш байсан тулдаа л би өдий зэрэгтэй явж байгаа юм. Миний хоёр багш хоёулаа л агуу хүмүүс. Гэхдээ ингээд бодоход хүнийг бурхан болсных нь дараа агууг нь мэдэрч, агуу гэцгээх юм даа. Үнэндээ байхад нь хэлэх ёстой юм шүү дээ.

-Та Завхан аймгийн уугуул байх аа?

-Ээж, аав минь Завхан аймгийн Сонгино сумын харьяат хүмүүс. Аав минь үйлдвэрийн слесарь хүн байсан. Бид эхээс гурвуулаа. Би чинь айлын бага юм. Манайх гэдэг айл хөдөө орон нутгаас төв газар суурьшсан айлуудын нэг л дээ.

-Хүү тань “Тагнуулч аав” кинонд тоглосон байсан. Мэргэжлийн тал дээр хүүдээ хэр их зөвлөж байна вэ?

-Хүү минь миний мэргэжлийг өвлөж, СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. “Тагнуулч аав” киноноос гадна “Тэнгэрийн продюсер” кинонд тоглосон. Одоо ч гэсэн нэг кинонд тоглож байгаа. Миний хувьд хүүгээ нэгэнт л урлагийн хүн болж байгаа юм чинь алдаж, оноод туршлагажиг л гэж боддог юм. Туршлагаараа л мэргэшдэг ажил шүү дээ. Харин охин минь IT чиглэлээр мэргэжил эзэмшсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тэгшээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд амралтын өдөр үйлчлэхгүй. Харин өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчих хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баярын өдрүүдэд гал түймрийн 20 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 20, аврах ажиллагааны нэг дуудлага бүртгэгджээ.

Сурагчдын амралт эхэлсэн тул хүүхдээ болзошгүй гал түймэр, осол гэмтлээс сэргийлэн, аюулгүй байдлыг хангаж, асран хамгаалагчтай үлдээхийг зөвлөв.

Харин орон нутагт урд шөнө “Бэйбэн норд бенз НД4250” загварын машин шатаж, бүхээгт байсан хүн галд өртөн амиа алдсан харамсалтай явдал болсон байна.

Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, анхаарал сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангах, зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байхыг анхаарууллаа.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Бурмаа: Ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

Ардын дууны ая данг мэдрүүлж, сонсогч түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучин Даваагийн Бурмаатай уулзлаа. Тэрээр ардын дууг орчин цагийн хэмнэлд оруулж дуулснаараа сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа юм. Ингээд дуучин бүсгүйн ярилцлагыг хүргэж байна.


-Фэйсбүүкт хөдөөний нэг хөөрхөн жижигхэн хүү “Тэсийн голын гал шарын Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна” хэмээн дуулж байгаа бичлэг тавигдаж олон хүн лайк дарсан. Түүнийг танай хамаатан гэж байсан үнэн үү?

-Тийм ээ, манай ахын хүү. Амарсайханы Өсөх-Ирээдүй гэдэг. Одоо таван настай, Увс аймгийн Улаангомд байдаг.

-Танай удамд дуулж хуурддаг хүн байдаг биз дээ?

-Байлгүй яахав, би удмаа дагаад дуучин болсон. Одоогоор манайхнаас дууны ертөнцөд дуугаа дуулаад л явж байгаа нь би. Би эхээсээ их олуулаа, арвандөрвүүлээ. Миний ах, эгчийн хүүхдүүдээс дуулаачаар суралцаж байгаа хүүхдүүд бий. Соёл, урлагийн их сургуульд одоо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дуурийн, эстрадын, уртын дуучнаар сурч төгссөн. Ер нь бол манайханд дуулдаг хүүхдүүд байгаа. Хэлд орсон цагаасаа дуулсан нь ч их олон. Фэйсбүүкт тавигдсан тэр дүү маань бол манайхны хувьд хамгийн энгийн зүйл. Гэхдээ их хөөрхөн дуулсан. Дуучин СТА Э.Төрмандах нь манай хүргэн дүү. Тэр хүү Төрмандахын дуунуудыг дуулдаг.

-Аав, ээж тань дуулдаг уу?

-Миний аав бол ардын урлагийн төлөөлөгч хүн байсан. Сум, аймгийнхаа театрт дуулдаг. Аавын маань удамд дуулдаг хүн маш олон. Ихэнх нь хөдөө амьдардаг. Тэд маань сайн уран сайханчид, манай нутгийнхан ч мэднэ дээ. Ер нь монголчууд өөрсдөө их дууч ард түмэн.

-Ингэхэд та хэдэн цомог гаргасан бэ?

-2007 оноос хойш таван цомог гаргачихаад байгаа.

-Алийг нь хамгийн сайн цомог болсон гэж боддог вэ?

-Таван цомогт нийтдээ 60 гаруй дуу орсон байдаг. Хамгийн анхны CD маань хүмүүст маш сайн хүрсэн би олонд хурдан танигдсан. Ардын дууг этник хэлбэрт оруулж, орчин үеийн электрон хөгжимтэй дуулсан. Тэр үед Монголд ийм юм байгаагүй. Нийтийн дуунд ид хошуурч байсан үе. Миний араас “Шуранхай” хамтлагийн гурван бүсгүй зэрэг ардын дууг этник хэлбэрт оруулж дуулсан дуучид зөндөө гарч ирж байгаа. Ингэснээр надад өрсөлдөөн бий болж, уран бүтээлийнхээ чанар чансааг сайжруулах, хөгжмийн найруулга зэрэг дээрээ анхаарч, уран бүтээлдээ хөрөнгө мөнгө зарцуулах шаардлага тавигдаж байгаа. Ингэснээр уран бүтээл маань өсөж дэвжиж байгаа гэж би ойлгодог. Эхнийхээ цомгийг гаргасны дараа би Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн уран бүтээлийг үргэлжлүүлнэ гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэж, албан ёсоор мэдэгдсэн. Дараа нь “Та мөнх” гэдэг цомог гаргасан. Түүнд маань”Усны урсгал”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг дуунууд орж миний уран бүтээл олон түмэнд илүү танигдсан.

-Ардын дууг этник хэлбэрт оруулж дуулах санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Би өөрөө ардын урлаг судлаач мэргэжилтэй. Тиймээс түүнийг дуулах манерийг нь мэднэ. Өөрийнхөө мэддэг ардын дуунуудыг хөг аялгуугаар нь судалсан тул мэддэг. Ийм санаа гаргахад миний мэргэжил нөөлөлсөн. Тиймээс ч хүмүүс нийтийн дуу руу хошуурч байх үед содон шинэ байх болов уу гэж бодоод ингэж дуулсан маань үр дүнд хүрсэн. “Хар торгон хамжаар”,“Үзэсгэлэн гоо”, “Гарын арван хуруу” зэрэг дуунуудыг маш сайн хүлээж авсан. Одоо ч гэсэн хүмүүс сонсох дуртай байдаг. Ялангуяа хамгийн анхны цомогт орсон дуунуудыг маань. Би 60-70 ардын дуу дуулсан. Гэхдээ тэдгээрийг орчин үеийн болгож үг, аяыг нь өөрчлөөгүй. Аль болох уламжлалыг нь хадгалахыг хичээсэн. Яагаад гэвэл би өөрөө судлаач хүн учир эвдэж болохгүй гэдгийг мэддэг.

-Та эхлээд судлаачаар, дараа нь Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангийг төгссөн. Ингэхэд хэн багшийн шавь бэ?

-Дэлгэр багш маань надад гурван жил багшилсан. Сүүлийн хоёр жилд нь СТА, уртын дууч Батболдын шавь болсон. Энэ хоёр багшийн удирдлага дор сургуулиа төгссөн. Дэлгэр багш маань Хөх хотод ажиллахаар явсан тул би Батболд багшийн шавь болж байлаа. Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангид сурч байгаа оюутнууд бэлтгэл ангиасаа эхлээд төгсөх хүртлээ 60-70 дуу сурах ёстой гэдэг юм билээ. Би бол надад хэрэг болохоор, дуулж болохоор 30 дуутай төгссөн. Хоёрын хооронд олон юм руу самгардаад яахав гэж бодсон тул 30 дууг өөрийн болгож чадсан. Гэхдээ одоохондоо дуулахгүй байгаа. Яагаад гэхээр уртын дууны орон зай нэг их хөгжөөгүй. Тэгээд ч ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар байна.

-Уртын дуу хөгжөөгүй гэж та сая хэллээ. Яагаад хөгжихгүй байгаа юм бол?

-Уртын дууг дуулах арга барил, дуулаачид нь хөгжөөд байгаа. Уртын дууг зах зээлд гаргаж үнэлэхгүй байна. Монголдоо гэхээсээ илүү гадаадад сайн хүлээж авдаг. Түүнийг найр хуриман дээр дуулахаас биш тоглолтон дээр дуулахад ойлгодог гэсэн ч ойшоох нь бага байдаг. Энэ нь нийгэм, техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотой юм шиг. Түргэн аятай гадаадын дуунууд руу илүү хошуурч байна. Зах зээл нь бий болоогүй гэж хэлнэ.

-Гадаадад уртын дууг сайн хүлээж авдаг гэлээ. Түүнийг ойлгодог болов уу. Уртын дуу маань нүүдэлчний соёл, байгаль зэрэгтэй холбоотой өөрийн гэсэн их онцлогтой. Тэр дээшээ, доошоо хүрч байгаа өнгийг нь бол гаднынхан гайхдаг байх.

-Мэдээж цаад гүн ухааныг нь ойлгохгүй. Түүнийг дуулж байгаа хүмүүс нь хоолойны цар хүрээ, арга барил, өвөрмөц дугаралт, хүний чихэнд хүрч байгаа ая дан, шуранхай зэрэг нь гадаадынханд сонин сонсогддог байх л даа. Дотоод философийг нь бол ойлгохгүй. Үгийг уртаар аялгуулан дуулахыг уртын дуу гэнэ шүү дээ.

-Та уртын дуугаа аль зэрэг судалж байна?

-Одоохондоо нэг их судлаагүй. Яагаад гэхээр ардын дуутайгаа зууралдаж байна. Юм юм руу үсчээд баймааргүй санагддаг.

-Ардын дууныхаа чиглэлээр ямар судалгаа хийж байна?

-Учиргүй том бүтээл гаргадаггүй юм аа гэхэд өөрийнхөө дуулдаг дууны домог түүхийг мэднэ. Хичнээн аялгуутай байсан, цаг хугацаа, нийгэм өөрчлөгдөхөд яаж хувирч байсныг мэднэ. Өөрийнхөө хэмжээнд ном гаргахаар бэлдээд л байгаа. Би нэг их олон ном гаргахгүй байх л даа. Ардын дууг дараа дараагийн үеийн залуу дуучдад сурахад ойр болгох зорилгоор ардын дуу дуулах ур зүйн асуудлаар жижигхэн судалгааны ном бичих тухай гурван жилийн өмнөөс яриад л байгаа. Номыг маань хянах хүмүүс арай болоогүй гэсэн. Ерөнхийдөө нэлээд нягт нямба хийж байж гаргая гэж бодож байгаа. Ном маань цаанадаж хоёр жил, наанадаж нэг жилийн дараа гарах байх.

-Та жил бүр тоглолт хийдэг гэж ярьж байсан. Ойрын үед тоглолт хийхээр төлөвлөж байна уу?

-Энэ жил завсарлаж магадгүй байгаа. Яагаад гэхээр уран бүтээлч хүн үзэгчдэд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэх хэрэгтэй юм шиг байна. Байнга тоглолт хийгээд байхаар үнэ цэнээ алддаг шиг санагдсан. Тиймээс энэ жил хөдөөгөөр тоглолтоо хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn