Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд хан уулын ноён оргил Цэцээ гүнээс шинэ оны анхны нарыг тосон харлаа DNN.mn

Өглөө бүр нар манддагаараа манддаг. Гол нь хаана, хэзээ мандах нарыг харж байгаагаараа хүний сэтгэлд өөр өөрийн дурсамж үлдээдэг биз. Иймд өөрийн нэгэн дурсамж бүтээх гэж шинэ оны анхны нар харах зорилгоор “Жаргалант” уулчдын клубийннхэнтэй нэгдлээ. 31-ний орой гэр бүлээрээ шинэ оноо угтахаар зэхэж байтал нар харах алхалтын багийнхан утсаар залгаж байна. Бүгд гэр гэртээ оноо гаргачихаад төв талбайд шөнийн хоёр цагт цугларна шүү гэдгийг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж дуусахтай зэрэгцэн салют, шампанск буудуулж, шинэ оноо гэр бүлийнхээ хүрээнд баяр жаргалтайгаар угтан авлаа.

Монголчуудын хувьд эрт үеэс мөнх тэнгэр, нар, сараа шүтэн ирсэн уламжлалт зан заншилтай ард түмэн. Мандах нартай зэрэгцэн цай сүүнийхээ дээжийг өргөж, аж амьдрал, хувь заяагаа даатгадаг заншил одоо ч хэвээрээ. Нэг хэсэг нь нар харахыг энэ мэт ёс заншил, бэлгэшээл, хийморь, эрч хүчтэй холбон ойлгож байгаа бол нөгөө хэсэг нь цэвэр агаарт ууланд алхах, эрүүл аж төрөх дасгал хөдөлгөөн хэлбэрээр хүлээн авч байна. Яг энэ агуулгаар “Жаргалант” уулчдын клубийнхэн нийслэл хотын маань урд сүндэрлэх Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү алхахаар төв талбайд цугларлаа. Хоёрхон цагийн өмнө хөл гишгэх зайгүй хүмүүс хөгжилдөж, шинэ оноо угтан авсан төв талбайд оргилуун дарсны бөглөө, элдэв янзын хогийн уут энд тэндгүй. Түүнийг нь цэвэрлэж харагдах хоёр, гурван ТҮК-ийн ажилчид хогийн саваа чирэн алхана. Оргилуун дарсны хагарсан шилний хажууханд нь том ногоон хогийн сав байх. Энэ шилийг яагаад хогийн саванд хийчихгүй, энд хагалчихсан юм бол гэсэн бодол төрнө. Угтаа хогийн сав хаа сайгүй л тавьж. Гэвч хог нь сав дотроо гэхээс илүү гадуураа байх нь их аж. Нийслэлчүүд бидний ухамсар ийм сул болчихсон уу эсвэл хэт их баярласандаа хогоо саванд хийхээ мартчихав уу гэлтэй. Юутай ч хөл хөөр болсон төв талбай шөнийн хоёр цагт нам гүмхэн. Ийн орчноо дотроо дүгнэн бодох зуур алхалт хийх багийн гишүүд бүрдлээ.

Шинэ оны анхны нар харах багийн 13 гишүүн намайг нэмээд 14 болоод урагшаа хөдөллөө. Цэцээ Гүн өөд гарахын тулд Төв аймгийн Манзушраар явж байснаа саналаа. Тэр ам өөд өгсөөд алхах юм бодсон үгүй байж. Бид энэ удаад Их тэнгэрийн амаар өгсөөд Цэцээ гүн дээр гарна. Их тэнгэрийн амаас Цэцээ Гүн хүртэл 12.5 км. Хоёр талдаа нийлээд 25 км зам алхана гэсэн үг. Уулчдын хувьд 25 км-ийн алхалт гэдэг саахалтын зай юм. Харин надад туулж барахгүй тал шиг л сонсогдож байв. Ингээд бид Их тэнгэрийн аманд хүрч очоод алхалт хийх бэлтгэлээ базаалаа. Улмаар шөнийн гурван цагт алхалтаа эхлүүлэв.

Нар өглөөний найман цагт мандана гэж тооцлоо. Тэгэхээр бид дээшээ оройлцоогоор таван цаг алхана гэж үзлээ. Их тэнгэрийн ам өөд хэсэг модон дунд цуваагаар алхаж эхний нуруу дээр гарлаа. Цаашлаад Цэцээ гүн хүртэл нуруулдаж явсаар очно гэв. Алхаж явах зууртаа багийн гишүүдтэй ойр зуур яриа өрнүүлэв. Энэ уулчдын клубийнхэн долоо хоног бүрийн ням гаригт ууланд алхдаг гэнэ. Энэ алхалт нь бүр тогтмол болж. Өнгөрсөн онд “Жаргалант” уулчдын клуб амжилт дүүрэн өнгөрүүлсэн байна.

Дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестэд багаараа гарч Монгол Улсын уулын спортын түүхэнд том алдрыг үлдээжээ. Хэдий дэлхийн дээвэр ч гэлээ уул, уулын оргил адилхан гэдгийг уулчид хэлж байна. Учир нь уулын оргил өөд гарна гэдэг болгоомж алдвал нам, өндөр хамаагүй байдаг аж. Ямагт тогтсон стандартыг баримталж, тусгай зориулагдсан алхалт, мацалт, авиралтын техникээр оргилд хүрдэг байна. Монголчууд бид байгаль, дэлхийд ам гардаггүй нь энэ байх. Нийслэлчүүд бидний хувьд Богд уулын ноён оргил Цэцээ гүн гэж мэдэхээс яг зориод оргил дээр нь гарсан нь цөөхөн байдаг гэв. Бидэнтэй хамгийн ойр орших байгалийн тансаг орчин энд л байна гэлтэй. Алхаад явах олон жим гарсан ч арай илүү тод, зөв жимээрээ бид өөд өгслөө. Цас ихтэй, салхи багатай учир дулаахан, аниргүй өвлийн ой бидний алхалтын чимээнээр жавраа хөөх шиг. Энэ өдөр зөвхөн бид л нэгдэж алхалт хийж байгаа биш байж. Дөрөв, тавуулаа баг болоод алхаж байгаа хүмүүс их байв. Хамгийн олон хүнтэй баг нь 20 гаруй гишүүнтэйгээр оргил өөд өгсөж байхтай таарлаа. Бас уулчдын клуб гэнэ. Алхалт хийж буй багууд авиралтын явцад урд хойноо гарцгаагаад л. Зарим нь ойн чөлөөнд гал ноцоож, хоол цай болцгоон сууна. Зарим нь зураг хөргөө даруулан, хөгжилтэй гэгч дээшээ алхана. Нэг үеэ бодоход гэр бүл, найз нөхдөөрөө ууланд, байгальд алхах сонирхолтой хүмүүс олон болж. Хотын утаанаас нэг ч өдөр хол байх, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх сонирхол нийслэлчүүдэд их байна. Бид явсаар уужим тэнүүн нуруу дээр гарч ирлээ. Энэ бол Цэцээ гүний ар бэл. Уулын орой атлаа тал газар шиг өргөн юм. Нүцгэн орой дээр үүрийн таван цагийн төгсөл үед гарч ирсэн болохоор бага зэрэг салхитай, жавартай байлаа. Уулчдын хувьд зориулалтын хувцас, алхалтын арга техниктэй учир ийм жаварт тэр болгон шантраад байдаггүй нь тодорхой. Цааш явсаар Цэцээ гүн оргил харагдлаа. Оргил нь харагдсан ч очих газар нь хол, уужим байв. Нүдэн баримжаагаар явах замаа тооцвол багадаа л 4-6 км болов уу гэлтэй. Задгай оргил дээрээс Улаанбаатарын гэрэл утаан дундаас бүртэлзэх янзтай бүгээн харагдана. Яг энэ оргил дээр аварга том сэнс тавиад энэ бүгсэн утааг хийсгэчихвэл мөн ч сайхан даа гэх гэнэн бодол өөрийн эрхгүй төрнө. Цэвэр агаарт нэг өдөр ч гэсэн алхаж яваад уушги минь баярлах шиг. Утаан дундаа униартан харагдах Улаанбаатарт үр хүүхэд минь унтаж байгаа гэж бодохоор айдас хүрэх шиг. Ингэж бодож явсаар оргил ч дөхлөө, өглөөний гэгээ ч тодорлоо. Нар юу юугүй мандахаар зэхнэ. Энэ шөнө өөд алхсан олон багаас хамгийн түрүүнд бидний хэд оргил дээр хөл гишгэлээ. Араас цуван харагдах олон хүмүүсийн сүүлийг харвал өглөөний нарыг тэд энгэр бэлдээ тосон харах бололтой. Багийнхан оргил дээр гарч ирээд овоогоо тойрч, идээ будаагаа өргөлөө. Цэцээ гүн хайрхан эр савдагтай учир идээний дээж архи өргөх ёстой гэнэ. Уул, уулын савдаг ямар байхаас хамаарч өргөл барьц нь ийн өөр байдаг аж. Богд хааныхаа нэрээр нэрлэгдсэн дэлхийн хамгийн анхны дархан цаазат хайрхан Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн дээр ийн гарлаа. Одоо шинэ оны анхны нараа тосон харах л үлдлээ. Зүүн зүгт тэнгэрийн хаяа алтан шараар эмжигдэн туяарна. Суунагласан үүлсийн цаанаас шар туяа аажим аажмаар цагааран тодорсоор. Удалгүй ургах улаан нарны шаргал үзүүр цасан ширхэгийн гялбаантай сондорлон цухуйлаа. Нар мандах эгшигтэй зэрэгцэн Цэцээ гүн оргил дээр цугларсан хүмүүс уухайлан шинэ оны анхны алтан нарыг тосон харлаа. Уухай, уухай, уухай… Ёстой л олны энерги нь бүрдсэн үү, оны эхэн нар онцгой гоёор мандах шиг. Элч гэрэл нь дулаанаар нүүр төөнөж, гэрэл гэгээ, цацраг болгон нь биед шингэх шиг ер бусын мэдрэмж төрнө. Шинэ оны анхны нар шижир алт шиг тод, зөөлөн мандлаа. Мандах нарыг харсан болоод ч тэр үү, маргаашад огт санаа зовох хэрэггүй мэт. Магадгүй бүх зүйл сайхан болчих юм шиг санагдана.

Э.МӨНХТҮВШИН

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 3, Буд гариг. Билгийн тооллын 22, Тугчин одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандан, 17:11 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газарт очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Хөгжье гэвэл шулуул, шулуулахгүй гэвэл хөгж” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Сурталчилгааны 14 хоногт танигдах гэж
санал гуйж явдаг хүнийг улстөрч гэдэггүй ” гэснийг VI, VII нүүрээс  уншаарай.

Хуульч, өмгөөлөгч Г.Цолмонгэрэл “Эрүүгийн 84 төрлийн гэмт
хэрэгт сэтгэл санааны хохиролд 2.7-82 сая хүртэл төгрөг тооцдог болсон” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Хөгжье гэвэл шулуул, шулуулахгүй гэвэл хөгж” хэмээн өгүүллээ.

Өмгөөлөгч Б.Батмөнх “Хүүхдүүд салаавч гаргасан үйлдлийг зөрчилд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй ” гэв.

Богд хан уулын ноён оргил Цэцээ гүнээс шинэ оны анхны нарыг тосон харлаа


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Авлига, албан тушаалын найман хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-28-нд 292 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, өмчлөх эрхийн эсрэг 79, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 46, хүрээлэн байгаа орчны эсрэг 14, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, авлига, албан тушаалын 8, хүний амьд явах эрхийн эсрэг 7, татвар төлөхөөс зайлсхийх болон мөнгө угаах 2 хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Ж.С нь Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хурдан хугацаанд хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ажлын байрны шаардлага хангахгүй өөрийн хамаарал бүхий иргэдийг ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн Т.О нь хуурамч гадаад паспорт гаргуулахаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгч О.О-д хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.З, ахлах нягтлан бодогч Н.А, бичиг хэргийн ажилтан Ч.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажиллаагүй хүмүүст цалин олгож, бэлнээр авч захиран зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ
Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Нүүдэлчдийн аяга” үзэсгэлэнд 60 гаруй аяга дэлгэжээ DNN.mn

Монголын үндэсний музейд “Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэн нээлээ.

Үзэсгэлэнд хүрлийн үед холбогдох чулуун аяганаас эхлэн XX зууны эхэнд хэрэглэж байсан тахилын ширээний мөнгөн сийлбэртэй аяга зэргийг дэлгэжээ.

Мөн XX зууны эхэнд холбогдох, хүний гавлын ясаар хийсэн маанийн үсэгтэй аяга, аяганы эсгий гэр зэргийг дэлгэсэн байна. Аяганы эсгий гэрийг одоо үеийнхээр зүйрлэвэл хоол ундны халуун савыг санагдуулам.

Нүүдэлчдийн ур ухаан, эд хэрэгслийн загвар хэрхэн өөрчлөгдөж ирснийг үзэсгэлэнд дэлгэсэн олон төрлийн мөнгөн аяганы хийц ажиллагаанаас харж болно.

1946 онд Маршал Х.Чойбалсанд дурсгасан мөнгөн аягыг, ууттай нь онцолж дэглэжээ. Эл аяганы бөөрийг товойлгосон нэгэн ижил хэмжээтэй 24 бад хээ, 12 жил, завсар хооронд монгол бичгээр “Зургаа дугаар хорооны ардуудаас Улсын шалгарсан баатар маршал Чойбалсангийн 50 насны ойд дурсгав” хэмээн товойлгон бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллага 16 хэргийг нөхөн илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийт 1858 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1592, гэмт хэргийн шинжтэй 71 дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрчим хүчний системийн оргил ачаалал 1257МВт хүрчээ DNN.mn

Эрчим хүчний системийн 2024.01.01-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1257МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 85 МВт-аар, импорт 66МВт-аар тус тус буурсан байна.

Өдрийн цайны завсарлагааны нэг цагийн хугацаанд суурин компьютерыг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ. Танай байгууллага олон компьютертэй бол тэр хэмжээгээр зардлаа бууруулна. Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 72,000–аад аж ахуйн нэгж, байгууллагаар тооцвол улсын хэмжээнд жилд 6,408,000,000 төгрөгийг үр ашиггүй зарцуулдаг байна. Settings – Control panel – Power options – Turn off the display – 1 minutes тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж, компьютерын эрчим хүч зарцуулалтыг 40 хүртэл хувь бууруулах боломжтой.

# Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж эрчим хүчээ хэмнэцгээе!

May be a graphic of map and text that says "3p4иm xy4Hий 3oxиuyyлax xopoo moHroл yлcblH 3p4иm xy4Hий xapbuyyлaлT 30PYY -85 MBm 1600 13571272 1200 1000 3p4иm xy4Hий cиcTemийH a4aaлaл 0451038 400 200 иmnopT /2024.01.01/ -200 223157 a4aaлaл 7 xoHor a4aaлaл иmnopT 2023.01.01 66 2024.01.01 269 3ePYY 248 xoHorийH x3er33 6apyyH6yc: 2024.01.01-Hий eApийH xamrийH a4aaлaл 19.00 uarT 1272 MBT 6aйHa. 1400 иx aлTaй- yлиacTaй BYC: 1300 44MBT TeBийH 6YC: 1200 1272 24MBT 2022.12.26-2023.01.01 1100 AopHoA6yc: 1272 MBT 1038 x3p3rл33Hий eceлT 1000 xoHorийH a4aaлaл 1600 1554 36MBT xoHor a4aaлaл: 2023.01.01 6ara a4aaлaл: 1400 2024.01.01 1449 1386 1396 1272MBT 1300 иmnopT: 1419 1371 1377 1375 1364 1200 157MBT 28 +2022.12.26-2023.01.01 -2023.12.26-2024.01.01"
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зөрчлийн 6036 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас шинэ оны баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгөв.

Баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд нийт зөрчлийн 6036 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330 дуудлага, зам тээврийн ослын 2459 дуудлага иржээ. Эдгээр өдрүүдэд 48 хүн амь насаа алдсан харамсалтай явдал болжээ.

  • Хүн дээрэмдэх гэмт хэрэг 3
  • Хулгайлах гэмт хэрэг 47
  • Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 61
  • Гэр бүлийн хүчирхийлэл 9
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 15 тус тус бүртгэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн дуудлага 5.6 хувь, зам тээврийн ослынх 11.7 хувиар өссөн бол зөрчлийн дуудлага мэдээлэл 4.2 хувиар буурчээ.

Баярын өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн хүн 425 буюу өмнөх оноос 109 хүнээр буурсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн 53-аар буурсан хэмээн мэдээллээ.

Хүүхдийн хичээл сургууль амарсан тул эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цахилгаан хэрэгсэл, цонхны түгжээгээ шалгаж байхыг зөвлөв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Амар байна уу“ үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-нд эхэлнэ DNN.mn

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн сар шинийн өргөтгөсөн арга хэмжээ энэ сарын 10-наас хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд шинээр ашиглалтад орж буй “Шинэ 100 айл” худалдааны төвд болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын тоо 6.5 саяар буурчээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тооллоо гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт мал сүрэгт:

  • Адуу 4.8 сая буюу 7.5 хувь
  • Үхэр 5.3 сая буюу 8.3 хувь
  • Тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь
  • Хонь 29.4 сая буюу 45.5 хувь
  • Ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг тус, тус эзэлж байна.

2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай адуу, үхрийн тоогоор, Хөвсгөл хонины тоогоор, Өмнөговь тэмээний тоогоор, Баянхонгор ямааны тоогоор тэргүүлжээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван аймаг

Аймаг Малын тоо Аймгийн газар нутаг, км.кв
1 Хөвсгөл 5.7 сая толгой мал 100626.82
2 Төв 4.9 сая толгой мал 74042.37
3 Архангай 4.8 сая толгой мал 55313.82
4 Өвөрхангай 4.7 сая толгой мал 62895.33
5 Хэнтий 4.4 сая толгой мал 80325.08

2023 онд улсын хэмжээнд 18 сая төл бойжуулжээ. Өнгөрсөн  жил хаваржилт хүндрэлтэй байсан тул төл бойжилт өмнөх жилээс 15 нэгж хувиар бага буюу улсын хэмжээнд 81 хувь байсан аж.

Өнгөрсөн  оны мөн үетэй харьцуулахад малын тоо 9 хувиар буюу 6.5 саяар буурсан. Гэвч махны үнэд нөлөөлсөнгүй. Учир нь улсын хэмжээнд малын 6.7 хувьтай тэнцэх буюу нийт 4.8 сая мал зүй бусаар хорогджээ. Үүнд

  • Хонь 2.1 сая,
  • Ямаа 2.0 сая,
  • Үхэр 402.1 мянга,
  • Адуу 261.2 мянга,
  • Тэмээ 8.6 мянган толгойгоор тус, тус хорогджээ.

Гэнэтийн аюулаар буюу байгалийн аюулт үзэгдэл, өвчнөөр хорогдсон (халдвартай, халдваргүй), зэрлэг амьтанд идүүлсэн, бариулсан ба бусад шалтгаанаар хорогдсон бол зүй бус хорогдолд тооцогддог. Малын эмчийн дүгнэлтэд үндэслэн зүй бусаар хорогдсонд тооцдог байна. Тэгэхээр 1.7 сая малын махыг зах зээлд нийлүүлсэн гэсэн үг юм.

АЙМГИЙН ТӨВҮҮД, НИЙСЛЭЛД МАХНЫ ҮНЭ ЯМАР БАЙНА ВЭ?

Өнгөрсөн сарын 25-ны байдлаар аймгийн төвүүдэд хонины махны (жижиглэн худалдаа) дундаж үнэ 9694 төгрөг, үхрийн махны дундаж үнэ 12920 төгрөг байна. Харин нийслэлд хонины мах 12385, үхрийн махны жижиглэн худалдааны үнэ 16271 төгрөг байна.

Тэгвэл 2023 онд манай улс ямар хэмжээний мар экспортолсныг харъя. Адууны махны экспорт оны эхнээс тогтмол өсөж, 2023 оны арваннэгдүгээр сард нийт 27 мянган тоннд хүрчээ. 2022 онд нийт 30 мянган тонн адууны мах экспортолсон байна.

Харин малын дайвар бүтээгдэхүүн (966 тонн), үхрийн хөлдүү мах (185 тонн), богийн өлөн гэдэс (394 тонн) бага хэмжээгээр худалджээ.