Categories
мэдээ нийгэм

Мансуурсан иргэдийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны байрны гадна “Сэжиг бүхий хүмүүс байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шуурхай шалгахад 21-25 насны нэг эмэгтэй, гурван эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэснийг таслан зогсоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-д “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж заасан.
Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүргээ ухамсарлан, сэжигтэй хүн, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Categories
мэдээ эдийн-засаг

“Монголд 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагийн 1.5 сая нь хуурамч хаяг байна” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЦЕГ-ын дарга Д.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Албан бус мэдээгээр Монголд 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч бий гэсэн мэдээлэл бий. Үүний 1.5 саяыг нь хуурамч хаяг гэж үздэг юм байна. Сонгууль дөхөж улстөрчдийг харлуулах боллоо. Жирийн үед ч “гөвж” л байна. Сонгуулийн үеэр гүтгэсэн, доромжилсон, харлуулсан хуурамт хаягуудыг илрүүлэх боломж бий юү. Бид энэ чиглэлээр хууль гаргасан боловч Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээгээд авчихсан.

Мөн хиймэл оюун ухаанаар хүний хийгээгүйг хийсэн, хэлээгүйг хэлсэн болгож харуулдаг боллоо. Үүнийг ашиглаж хууль зөрчсөн хүнийг илрүүлэх, хариуцлага тооцох боломжтой юу?

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Ялалт: Цэргийн бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна DNN.mn

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Хүртээмжтэй байдлыг хангасан энэ тохиолдолд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалт бий гэдгийг анхаарах нь зүйтэй” хэмээлээ.

НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат “Цэргийн бүртгэлийг өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын ажлын албаны байранд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 см хэмжээтэй хоёр ширхэг цээж зураг хавсаргах юм” гэв.

“И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул “Цэргийн бүртгэлийн үйлчилгээнд гурван төрлөөр хүсэлт өгөх боломжтой. Нэгдүгээрт гар утасны аппликейшн, хоёрдугаарт вэб портал буюу www.e-mongolia.mn, гуравдугаарт нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээг авч болно. Мөн өнгөрсөн жилүүдэд түгээмэл гардаг байсан алдаанууд болох хаягийн шилжилт, засвар оруулах боломжгүй байдлыг засварлан, сайжруулалт хийсэн” гэдгийг онцолж байлаа. Цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2024.01.04-05/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·      Бусад

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоожээ DNN.mn

Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас мэдэгдэл гаргав. МЭДЭГДЭЛД:

“Нийслэлийн Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг өчигдөр /2024.01.03/ манай компанид ирүүлсэн тул тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс /2024.01.04/ эхлэн оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Хуваарийн дагуу өнөөдөр тэгш (0,2,4,6,8) тоогоор төгссөн автомашинаар хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй. Энэ сарыг дуустал таны машин аль өдөр хөдөлгөөнд оролцохыг доорх хуваариас харна уу.

Categories
мэдээ нийгэм

Үүрийн 04:00 цагаас эхлэн зам, талбайг цэвэрлэж, давс цацаж байна DNN.mn

Цас орсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шөнийн 04:00 цагаас эхлэн тохижилт, үйлчилгээний байгууллагууд хариуцсан гудамж, зам талбайн цасыг цэвэрлэж, давс, бодис цацан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээнд 955 хүн ажилладаг байна. Үүнд гэр хорооллын зам ороогүй. Стандартаараа нэг хүн өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг ч хүн хүчний хүрэлцээ хомс, нэг хүн 13 мянган ам метр талбай цэвэрлэж байна.

Иймээс иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ойр орчмын 50 метр  хүртэлх зам талбайг цэвэрлэхийг НЗДТГ-аас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Ганхуяг: Уранаас улбаатай хоёр хөршийн шахалтад орж байгаа бол үнэхээр том эрсдэл DNN.mn

МУЭИС-ийн Олон улс судлалын төвийн захирал П.Ганхуяг (доктор Ph.D) -тай ярилцлаа.


 

-Энэ өвөл монголчуудын хувьд үнэхээр хүнд байна. Оны өмнөхөн орон даяар шатахууны хомсдолд орлоо. Эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Энэ нөхцөл байдлыг та геополитикийн талаас нь хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Бидэнд Хятад, ОХУ-аас өөр хилийн гарц байхгүй. Энэ хоёр улсаар дамжиж гадаад худалдаа, арилжаа наймаа явагдаж байна. Түүгээр хязгаарлахгүй улс төр, эдийн засгийн бүх харилцаанд нөлөөтэй гэдгийг бид байнга бодож байхаас өөр аргагүй.

Манай улс гуравдагч хөршийн харилцаагаа өргөжүүлснээр тэнцвэртэй гадаад бодлого явуулж чадаж байна. Энэ бол маш чухал. Үүнээс үүдэлтэйгээр өнөөдөр яригдаж байгаа бензин шатахуун, эрчим хүчний хомсдолд геополитикийн асуудал, хөршүүдийн нөлөөлөл байна уу гэсэн хардлага судлаачдын хувьд ч цухалзаж байна. Ард түмэн ч тэгж харж байгаа.

Энэ нөхцөл байдлыг бид бүхэн сайтар нягталж геополитикийн нөлөөлөл, гадаад бодлогодоо маш сайн бодох ёстой.

Нефтийн бүтээгдэхүүнийг агаараар тэвэрлэх боломжгүй. Гуравдагч орноос импортолсон ч заавал хоёр хөршийн нутгаар дайруулж тээвэрлэнэ.

Эрчим хүч, цахилгааныг ч гэсэн одоогоор долгионоор агаараар шууд дамжуулах шийдэл хараахан гараагүй байгаа учраас мөн л хоёр хөршөөсөө холбоно. Тиймээс  энэ хоёр салбарын хомсдолын хувьд улс төрийн өнцгөөс нь хараад цаана нь ямар нэг далд хүч үйлчлээд байна уу гэсэн хардлага нийгэмд үүсээд байгааг бодолцох л хэрэгтэй. Өнөөдөр бид Хятадаас нефтийн бүтээгдэхүүн олигтой авч чадахгүй байгаа. Нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас хангаж байна. Тийм болохоор шатахуун, түлшний хомсдол үүсэнгүүт ОХУаас нийлүүлэхгүй байна уу гэж хардаг. Харин албаны эх сурвалжууд шатахуун, түлш хэвийн орж ирж байгаа гэж ярьсан. Судлаач бид тоо баримт аваад үзэхээр тодорхой хэмжээгээр нефтийн бүтээгдэхүүн орж ирж байна гэж харагдаад байдаг. Тэгвэл яагаад хомсдол үүсэв гэхээр  цаанаа дахиад нөлөөллүүд байна уу гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл, хомсдол үүсгэх орчин бүрдүүлээд байна уу. Учир нь иргэд бензин шатахуун хомсдоно гэх сургаар их хэмжээгээр нөөцлөөд байгаатай холбоотой гэж ярих юм. Уг нь жолооч машиныхаа банкийг дүүргэчихвэл долоо хоног бензин авахгүй. Харин клонкууд шатахуунаа бага багаар өгөхөөр дахиж оочерлоод бүүр л их ачаалал үүсч улам их бухимдал бий болж байна. Иргэдийн бензин авах хэмжээг хязгаарлаад байхаар тэр нь нийгмийн бухимдал бий болгоод байна. Энэ бол төрийн зүгээс авч байгаа буруу бодлого. Эсвэл үүний цаана илүү том хомсдол бий болгож харуулах санаа байна уу. Үгүй бол хойд хөршийн шахалт гэж харуулах гээд байна уу. Асуудлыг олон талаас нягтлах нь зүйтэй. Оросууд бидэнд нефтийн бүтээгдэхүүн өгөхгүй байх хэрэгтэй юу гээд харъя л даа. Манайх тус улсын нефтийн бүтээгдэхүүний экспортод өчүүхэн хувь эзэлж байгаа. Өдөрт хоёр гурван сая баррель нефть экспортолж байгаа орон шүү дээ. Манайх хариугүй, өдөрт хэдхэн мянган тонн бүтээгдэхүүний хэрэглээтэй орон. Энэ утгаар нь харвал Монголд нийлүүлэх бензин шатахууныг хасаад байх нь тэдний эдийн засагт хүчтэй нөлөөлөхгүй.

-Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын үр дүнд ураны төсөл урагшлахаар болсон. Үүнд оросууд дургүйцлээ илэрхийлж, эрчим хүчээ хязгаарлаж, шатахууны крантаа хаагаад байгаа байгаа юм биш үү?

-Эрчим хүчний хязгаарлалт, шатахууны хомсдолыг геополитикийн хувьд авч үзвэл гадаад орчин нөлөөлөх талтай. Монгол Улс ураны олборлолтоо явуулах гэж байгаа учраас Орос, Хятадын аль аль нь тээг тавьж буй тухай сошиал орчинд ч нэлээд бичиж байгаа харагдах юм. Цөмийн реактор ажиллуулдаг дэлхийн таван орны хоёр нь манай хөршүүд. Атомын цахилгаан станцын түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалт,  олборлолтын талаар биднийг хоёр хөрш дээгүүрээ даваад нэлээд нөлөөтэй Франц улстай ажиллах гэлээ гэсэн ийм ойлголт байхыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр Монгол Улс хар хайрцагны бодлого,  аюулгүй байдал, урт хугацааны олон зуун жилээр бодсон гадаад бодлогоо дотроо тооцож байж явуулах учиртай. Уранаас улбаатайгаар үнэхээр хоёр хөршийн шахалтад орж байгаа бол том эрсдэл. Үүнийг гүнзгий судалж үзэх шаардлагатай.

-Энэ цаг үед бид хоёр хөршийнхөө хараат байдлаас яаж салах вэ?

-Манай улс аюулгүй байдлын үүднээс нефть боловсруулах үйлдвэр барих нь нэг номерын асуудал. Ер нь стратегийн бүтээгдэхүүнийг ганцхан орноос их хэмжээгээр ханган нийлүүлэх нь эрсдэлтэй гэж олон улсад үздэг л дээ. Манайх түлш, шатахуунаа бусад орнуудаас бага сагаар авч байна. Тэгэхээр цаашид нэг орноос нийлүүлэх бензин түлшнийхээ хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй гэдэг ч юм уу. Барууны орнуудыг харж байхад ийм маневртай байснаар аюулгүй байдлаа хангаж чадаж байна. Манайх  энэ чиглэл рүү орох хэрэгтэй. Гэвч манайх нефтийн бүтээгдэхүүний үнэ дээр “барьцаалагдаад” хойд хөршөөс хараат болчихсон. Шатахуун, түлш тээвэрлэж байгаа төмөр зам нь Оросынх. Өргөн царигтай болохоор сэлгэн ачилтгүйгээр ОХУ-аас төмөр замаар шууд орж ирдэг. Зардал хямд. Одоо энэ бодлогоо өөрчлөх цаг болсон.

-Гуравдагч хөршийн дэмжлэгийг хэрхэн авах вэ?

-Гуравдагч хөршийн бодлогыг зөв ухаалгаар явуулах хэрэгтэй. Хамаагүй гуравдагч хөрш рүүгээ хэлтийгээд ирвэл хоёр хөрш маань чангалдаг олон мянган жилийн түүх байна шүү дээ. Тэгэхээр зөв маневр хийж байж, аль аль талынхаа аюулгүй байдлыг бодсон ухаалаг бодлого руу явах ёстой л доо. Францтай уранаа ашиглаж болох байх. Ингэхдээ бусад орнуудын жишгээр хоёр хөршийн аль нэгийг эсвэл гурав, дөрвөн орны хамтарсан төсөл болговол аюулгүй ашиглалт, хяналт тавих зэрэгт нэн хэрэгтэй дэ. Төсөлд оролцоогүй үлдсэн хөрш орон ч эсэргүүцээд байхгүй. Ер нь аливаа орон халаасандаа өөр хөзөр байхгүйгээр гадаад бодлого явуулах  боломжгүй л дээ. Харин манайд барих хөзөр ховор. Тийм болохоор манайх буулт хийгээд яваад байгаа хэрэг. Америк, Хятад хоёр их гүрэн гадаад бодлого, улс төр эдийн засгийн бодлогоороо хурцаар сөргөлддөг. Аль, аль нь кармандаа хөзөртэй учраас нэг, нэгийгээ буулт хийлгээд яваад байна. Манайх зөөлөн хүчний бодлогоор явахаас өөр замгүй. Дипломат аргаар, яриа хэлэлцээнийн шугамаар ойлголцоод явах ёстой. Бид гуравдагч хөрштэйгөө бие даасан орон юм чинь шууд харьцана гэвэл хоёр том хөрш чинь элдвийн жижиг асуудлаар крантаа хаах гээд байна. Тэр нь яах ч аргагүй богино хугацаандаа улсын хөгжил, ард түмний амьдралд хүнд тусна. Магадгүй урт хугацаандаа гуравдагч хөршөө түшиж шийдэх нь өгөөжтэй байхыг үгүйсгэхгүй. Энэ л улсын эрх ашиг бодсон хар хайрцагны бодлого дотор зайлшгүй байх ёстой зүйл.

-Ер нь ураны асуудал дээр Казахстан бас Оросыг түлхээд байна уу. “Монголын ураныг явуулж болохгүй” гээд нөлөөлөх тал байж болох уу?

-Уранаар Франц бол Казахстанд дээр үеэс хүчтэй орсон нэлээн өргөн хамтын ажиллагаатай орон. Харьцангуй амжилттай ажиллаж байгаа шүү дээ. Магадгүй хажууд нь өрсөлдөгч гарч ирээд, зах зээл нь унах байдал үүсэх гэдгээр бол байж болох л асуудал. Тийм нөлөөлөл байвал бид түүнийг тооцож, яаж давах вэ гэдэг талын бодлого хийх нь чухал.

-Манай хоёр хөршийн хувьд Монгол Улсыг хөгжүүлэх сонирхолгүй нь том, том төслүүдээс харагддаг. Уг нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт Монголд нутагшвал геополитикийн хувьд том хамгаалалт болно гэж ярьдаг шүү дээ. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Хятадтай бид усан цахилгаан станц яриад эхлэнгүүт оросууд крантаа хаагаад байна шүү дээ. Оросуудтай хамтарсан том төсөл хэрэгжүүлье гэхээр хятадууд янз бүрийн юм яриад байдаг. Таван толгойг япончуудтай хамтрахаар нэлээн урагштай юм ярьж байсан үе бий. Тэр үед мөн л хоёр хөрш “Болиорой, та нар нүүрсээ яаж зөөх  юм” гээд саад тээг тавьсан гэсэн яриа байдаг. Иймэрхүү асуудлууд олон улсын түвшинд явна л даа. Тэр бол байхаас ч аргагүй. Тэгэхээр олон улсын дипломат бодлого, гадаад харилцааны ухаалаг яриа хэлэлцээ явуулбал урагшлах ажлууд  их байгаа. Газрын доорх баялаг, Төв Азийн өндөрлөгт цэвэр агаар, үзэсгэлэнт газар нутаг дээр тогтсон нийгмийн онцлогтой соёл иргэншил зэрэг давуу талаа ашиглаад манай улс гадаад бодлогоо зөв явуулах ёстой. Гадаад бодлогоо зөв явуулахгүйгээр дотооддоо шийдвэр гаргаад тэрийгээ гадагшаа тулгаж болохгүй. Бид бие даасан улс, өөрсдөө дангаараа асуудлаа шийдээд явна гэвэл, дэлхийн эдийн засаг, улс төр хил хязгааргүй болчихсон өнөө үед явахгүй л дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд халиа, дошин үүсэх эрсдэл өндөр байна DNN.mn

Нийслэлд өвөл цас их орсон, эрт дулаарах төлөвтэй байгаа тул халиа, дошин үүсч, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, гудамж, зоорийн давхар ус, мөсөнд автах эрсдэл өндөр байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8, 20, 23, 24 Баянзүрх дүүргийн 11, 35, Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 26, 42, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 8 байршилд хөрсний ус гарч халиа дошин үүсэж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, гудамж, зам талбай ус, мөсөнд автсан дуудлага ирсэн.

Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компаний 104 ажилтан, алба хаагч, тусгай зориулалтын 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 2460 метр суваг шуудуу татаж, 301 тн мөсийг зөөвөрлөн, 23 машин хайрга, шороо асган далан босгох ажлыг хийж гүйцэтгэн 205 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн даатгалын шинэчилсэн багц хууль хэрэгжиж эхэллээ DNN.mn

Нийгмийн даатгалын багц хууль /шинэчилсэн найруулга/ 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.