Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын аварга малчин, саальчин, фермерүүд тодорлоо DNN.mn

Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн салбарын алдартнуудыг тодруулжээ.

Улс орны эдийн засгийн тулгуур салбарын нэг мал аж ахуйн салбараас тодорсон Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермерүүддээ баяр хүргэе.

“Улсын аварга малчин”-аар:

Архангай аймаг.

  • Цэнхэр сумын Цэцэрлэг багийн малчин Янжингийн Намуунпүрэв,
  • Өндөр -Улаан сумын Азарга багийн малчин Цэрэнбатын Баасанхүү,
  • Эрдэнэмандал сумын Эрдэнэ -Уул багийн малчин Банзарын Батсайхан,
  • Батцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Батбаярын Энхтөр,
  • Төвшрүүлэх сумын  Баян-Өндөр багийн малчин Шаравын Чанарав,
  • Цэцэрлэг сумын Чулуут багийн малчин Олзвойн Энхбуян,
  • Өлзийт сумын Байшир багийн малчин Тамуурайн Тамир,
  • Чулуут сумын Хайрхан багийн малчин Лхаасүрэнгийн Баяраа,
  • Өгийнуур сумын Өгий багийн малчин Раднаагийн Оргилбулаг,
  • Хотонт сумын Хөөвөр багийн малчин Дүгэржавын Монхор;

Баян-Өлгий аймаг.

  • Алтай сумын Харнуур багийн малчин Хабайн Муратхан,
  • Баяннуур сумын Цэцэгт багийн малчин Байсолтаны Сьезхан,
  • Бугат сумын Хатуу багийн малчин Бахатын Хараман,
  • Цэнгэл сумын Шарговь багийн малчин Жалпанайн Адай,
  • Дэлүүн сумын Хөхсэрх багийн малчин Солтанханы Өмирбек,
  • Толбо сумын Толбонуур багийн малчин Ханайн Октябрь,
  • Сагсай сумын 2 дугаар багийн малчин Атретханы Нагашыбай,
  • Булган сумын Жаргалант багийн малчин Хинаятын Шакерхан,
  • Ногооннуур сумын Ямаат багийн малчин Бейсханы Адасхан,
  • Улаанхус сумын 8 дугаар багийн малчин Хашабайн Дамысхан;

Баянхонгор аймаг.

  • Жинст сумын Бодь багийн малчин Сүхбатын Тэгшбаяр,
  • Шинэжинст сумын Уртын гол багийн малчин Сосорбарамын Бямбасүрэн,
  • Богд сумын Гурвангол багийн малчин Пэрлийн Баяр,
  • Баянговь сумын Залаа багийн малчин Сүхтогоогийн Бадрахгэрэл,
  • Баянцагаан сумын Дэлгэрэх багийн малчин Пэлжээгийн Эрдэнэмөнх,
  • Баянлиг сумын Хатансуудал багийн малчин Авирмэдийн Мөнхтөр,
  • Хүрээмарал сумын Цорж багийн малчин Жамбалсүрэнгийн Эрдэнэбаяр,
  • Гурванбулаг сумын Хөвийн ам багийн малчин Шагдарын Ганбаатар,
  • Галуут сумын Сүмбэр багийн малчин Мягмаржавын Жигжидсүрэн,
  • Баянбулаг сумын Сангийн далай багийн малчин Равжирын Наранбаатар;

Булган аймаг.

  • Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин Нямдоржийн Ундрах,
  • Гурванбулаг сумын Агьт багийн малчин Пүрэвийн Шижирболд,
  • Дашинчилэн сумын Лах багийн малчин Сандагийн Баяржаргал,
  • Баян-Агт сумын Дулаанхаан багийн малчин Батцэрэнгийн Ууганбаяр,
  • Сайхан сумын Мануулт багийн малчин Жалбаагийн Мөнхсайхан,
  • Орхон сумын Майнт багийн малчин Дагвасамбуугийн Алтанхүү,
  • Хангал сумын Сөрт багийн малчин Өсөхбаярын Гомбодорж,
  • Рашаант сумын Аргалхайрхан багийн малчин Мангалжавын Нямхүү,
  • Могод сумын Баянгол багийн малчин Баатарын Мөнхжаргал,
  • Бүрэгхангай сумын Бумбат багийн малчин Балжиннямын Нансал;

Говь-Алтай аймаг.

  • Халиун сумын Чацран багийн малчин Бат-Эрдэнийн Бум-Эрдэнэ,
  • Баян-Уул сумын Хүйсийн говь багийн малчин Шоовдорын Батболд,
  • Бугат сумын Биж багийн малчин Рагчаахүүгийн Ширчинням,
  • Тонхил сумын Тамч багийн малчин Сүхийн Мөнхбат,
  • Чандмань сумын Талын шанд багийн малчин Доржпаламын Гүнчиг,
  • Эрдэнэ-Уул багийн малчин Цагаанхүүгийн Өрнөхбуян,
  • Шарга сумын Хамтын хүч багийн малчин Пүрэвдоржийн Энхбаатар,
  • Эрдэнэ сумын Өлзийт багийн малчин Цэдэнхүүгийн Батболд,
  • Тайшир сумын Далан багийн малчин Баасангийн Мөнхзаяа,
  • Дарив сумын Жавхлант багийн малчин Найдангийн Батболд;

Говьсүмбэр аймаг.

  • Сүмбэр сумын Малах багийн малчин Жийеэгийн Бат-Очир,
  • Уулзвар багийн малчин Төмөрчулуугийн Батжаргал,
  • Баянтал сумын Их-Уул багийн малчин Гэрэлбадрахын Мөнхбаяр;
  • Дархан-Уул аймаг.
  • Хонгор сумын Зулзага багийн малчин Гүнтэвийн Тогтох, Хийрэвийн Жамсран,
  • Норслойн Төвжаргал, Доржийн Төртогтох, Арслангийн Батхуяг, Зияхумарын Төлек,
  • 1 дүгээр багийн малчин Пунцагийн Цогбаяр,
  • Шарын гол сумын 3 дугаар багийн малчин Жамъяны Бямбажав,
  • Орхон сумын Энхтал багийн малчин Нямбуугийн Ганхуяг;

Дорноговь аймаг.

  • Айраг сумын Нарт багийн малчин Гантөмөрийн Оюунбаатар,
  • Өргөн сумын Сүмийн булаг багийн малчин Цэдэвийн Батчулуун,
  • Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Хорлоогийн Батсайхан,
  • Эрдэнэ сумын Дөрвөлж багийн малчин Доржийн Ганзориг,
  • Хөвсгөл сумын Элст багийн малчин Аюурын Сүхбаяр,
  • Даланжаргалан сумын Бичигт багийн малчин Бямбын Эрдэнэдалай,
  • Мандах сумын Өехий багийн малчин Энхтайваны Тавхай,
  • Улаанбадрах сумын 2 дугаар багийн малчин Найдансүрэнгийн Амарбаяр,
  • Иххэт сумын Баян багийн малчин Лепийн Батсайхан;

Дорнод аймаг.

  • Дашбалбар сумын Чух багийн малчин Базаргүрийн Батчулуун,
  • Цагаан-Овоо сумын Гүн цэнгэлэг багийн малчин Чүлтэмийн  Цогтгэрэл,
  • Зүрх багийн малчин Гүнсэнгийн Ганчулуун,
  • Сэргэлэн сумын Очирхүрээ багийн малчин Баянжаргалын Амарсайхан,
  • Халхгол сумын Ташгай багийн малчин Василийн Жаргал,
  • Булган сумын Хулсаншанд багийн малчин Мөнгөнбатын Эрдэнэбат,
  • Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Балчин-Ойдовын Эрдэнэбат,
  • Чулуунхороот сумын Цагаан хошуу багийн малчин Баатарсайханы  Өсөхбаяр,
  • Баян-Уул сумын Заяат багийн малчин Нямдоржийн Энхбат,
  • Матад сумын Баянхангай багийн малчин Хишигтогтохын Батжаргал;

Дундговь аймаг.

  • Баянжаргалан сумын Шилийн гол багийн малчин Сампилын Сүхбаатар,
  • Говь-Угтаал сумын Морьт багийн малчин Гүржавын Ганбаатар,
  • Хулд сумын Бүлээн багийн малчин Хавгын Ганболд,
  • Эрдэнэдалай сумын Цавчир багийн малчин Хаянхярваагийн Доржсүрэн,
  • Дэлгэрцогт сумын Дэлгэр-Эмт багийн малчин Гончигдагвын Батчулуун,
  • Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Шатарын Мөнхбат,
  • Далай багийн малчин Цэсрэнгийн Дашзэгвэ,
  • Адаацаг сумын Ар-Урт багийн малчин Ядамзавын Энхболд,
  • Дэрэн сумын Саруул багийн малчин Намсрайн Болдбаатар,
  • Луус сумын Наран багийн малчин Баатарсүрэнгийн Одхүү;

Завхан аймаг.

  • Тэс сумын Дооно багийн малчин Батжаргалын Хосбаяр, Пүрэвцэрэнгийн
  • Дамдинбазар,
  • Их-Уул сумын Хуягт багийн малчин Сандагийн Ууганбаатар,
  • Сантмаргаз сумын Баяннуур багийн малчин Мэнгээгийн Батнасан,
  • Завханмандал сумын Олонтүрүү багийн малчин Дангаагийн Мөнхбат,
  • Тэлмэн сумын Өгөөмөр багийн малчин Жанцангийн Ёндонсамбуу,
  • Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Санжаажавын Даваахүү,
  • Баянтэс сумын Зайгал багийн малчин Цэдэнсодномын Төмөрхуяг,
  • Баянхайрхан сумын Минж багийн малчинБаянбилэгийн Батбаяр,
  • Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Хоохоны Насанбат;

Орхон аймаг.

  • Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Бандийн Даваасүрэн,
  • Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Нямсүрэнгийн Ганболд;

Өмнөговь аймаг.

  • Гурвантэс сумын Гоёот багийн малчин Сумъяагийн  Ойдов,
  • Манлай сумын Өехий багийн малчин Будын Баясгалан,
  • Ханбогд сумын Жавхлант багийн малчин Цэдэнбалжирийн Идэрборгил,
  • Номгон багийн малчин Хүүхэндүүгийн Далантай,
  • Баяндалай сумын Наран багийн малчин Цэгмидийн Мөнхбат,
  • Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Алтанцэцэгийн Галбадрах,
  • Ханхонгор сумын Хондот багийн малчин Батдоржийн Түмэнжаргал,
  • Цогт-Овоо сумын Замыншанд багийн малчин Эрэндоригийн Баттөр,
  • Мандал-Овоо сумын Мандал багийн малчин Тогтохсүрэнгийн Мягмаржав,
  • Ноён сумын Сайран багийн малчин Борхүүгийн Түвшинтөгс;

Өвөрхангай аймаг.

  • Бат-Өлзий сумын Бүрэгт багийн малчин Мягмарын Жамъянсүрэн,
  • Богд сумын Баянтөхөм багийн малчин Жанцангийн Баттогтох,
  • Сант сумын Улаан-Овоо багийн малчин Ишдоржийн Явсрайсүрэн,
  • Тарагт сумын Арвайн тал багийн малчин Дашдоржийн Пүрэвдорж,
  • Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн малчин Шагдарсүрэнгийн Хүрэлбаатар,
  • Баянгол сумын Цавын-Ихэр багийн малчин Төмөрпүрэвийн Ганзориг,
  • Бүрд сумын Их боригдой багийн малчин Золбингийн Эрдэнэ-Очир,
  • Нарийн тээл сумын Өндөрхөмөг багийн малчин Чимэдрэгзэнгийн Бат-Эрдэнэ,
  • Баян-Өндөр сумын Бумбат багийн малчин Цэрэннадмидийн Ургац,
  • Хайрхандулаан сумын Марзат багийн малчин Болоожийн Алтангэрэл,
  • Хархорин сумын 7 дугаар багийн малчин Давгын Батдорж;

Сүхбаатар аймаг.

  • Онгон сумын 1 дүгээр багийн малчин Цэдэндоржийн Энхсайхан,
  • Наран сумын 2 дугаар багийн малчин Боргилын Бат-Өлзий,
  • Сүхбаатар сумын Шинэбулаг багийн малчин Батхүүгийн Энхбат,
  • Түвшинширээ сумын Сэргэлэн багийн малчин Жигжидсүрэнгийн Дугаржав,
  • Дарьганга сумын 2 дугаар багийн малчин Чулуунбаатарын Төмөрбаатар
  • Дарьганга сумын 2 дугаар багийн малчин Давхайн Ренчиндорж,
  • Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн малчин Цэдэн-Ишийн Түвшинтөгс,
  • Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Лодойн Ганхуяг;

Сэлэнгэ аймаг.

  • Хушаат сумын Мөнхтолгой багийн малчин Жамсрангийн Хаянхярваа,
  • Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Цэвээний Буянт,
  • Цагааннуур сумын Тийрэг багийн малчин Буйманжавын Эрдэнэбаяр,
  • Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Дамирангийн Баатархүү,
  • Жавхлант сумын Бумбат багийн малчин Цэвээнжавын Цэрэнсамбуу,
  • Сайхан сумын Номгон багийн малчин Мишигдоржийн Бямбажав,
  • Алтанбулаг сумын Цөх багийн малчин Гатавын Баттулга;
  • Төв аймаг.
  • Бүрэн сумын Баянцогт багийн малчин Батпүрэвийн Цэрэнсодном,
  • Баянцагаан сумын Алтат багийн малчин Жалмаагийн Цогтбаатар,
  • Лүн сумын Өгөөмөр багийн малчин Дамба-Юүрэнгийн Лхагвасүрэн,
  • Дэлгэрхаан сумын Давст багийн малчин Хишигбандийн Баянжаргал,
  • Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Бадамын Энхбаяр,
  • Эрдэнэ сумын Өгөөмөр багийн малчин Маамын Батдэлгэр,
  • Баян сумын Өгөөмөр багийн малчин Жамсрангийн Чулуунбаатар,
  • Алтанбулаг сумын Замт багийн малчин Сандагдоржийн Батмөнх,
  • Эрдэнэсант сумын Улаан-Ухаа багийн малчин Пунцагийн Ариунболд,
  • Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн малчин Оргодолын Отгонбаатар;

Увс аймаг.

  • Тэс сумын Цагаан толгой багийн малчин Лхайжавын Цэнд-Аюуш,
  •  Наранбулаг сумын Хужирт багийн малчин Мондгойн Гэрэлцогт,
  • Хяргас сумын Хайрхан багийн малчин Хөхөөгийн Жамбал,
  • Тариалан сумын Тарвагатай багийн малчин Нямаагийн Цэвээнравдан,
  • Өлгий сумын Өлгийнуур багийн малчин Ендэнбээгийн Пүрэвжав,
  • Түргэн сумын Рашаант багийн малчин Дэмбэрэлийн Дамбадорж,
  • Сагил сумын Боршоо багийн малчин Буянхишигийн Дамбадорж,
  • Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн малчин Тэсвээгийн Мөнхбат,
  • Зүүнхангай сумын Даланбулаг багийн малчин Шоовойгийн Энхбаяр,
  • Баянгол багийн малчин Лханагийн Даваасүрэн,
  • Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Амарсанаагийн Бадмаасүрэн,
  • Улаангом сумын 8 дугаар багийн малчин Живзээгийн Батаа;

Ховд аймаг.

  • Манхан сумын Зэрэг гол багийн малчин Магсарын Лхагвасүрэн,
  • Жаргалант сумын Рашаант багийн малчин Хонорбайн Өмирбек,
  • Дарви сумын Дэлгэр багийн малчин Дамдиндоржийн Лхагвасүрэн,
  • Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Самбидын Эрдэнэбат,
  • Чандмань сумын Тахилт багийн малчин Жүгдэрийн Баттулга,
  • Ховд сумын Цагаанбургас багийн малчин Ауталивын Закерия,
  • Дөргөн сумын Аргалант багийн малчин Шагдарсүрэнгийн Түвшинтөгс,
  • Зэрэг сумын Бургасан багийн малчин Домоогийн Атар,
  • Цэцэг сумын Баянгол багийн малчин Дашдоржийн Батсайхан,
  • Үенч сумын Нарийнгол багийн малчин Цахиуртайн Баатархүү;

Хөвсгөл аймаг.

  • Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Олдохын Батхүү,
  • Төмөрбулаг сумын Тариат багийн малчин Цогзолын Хүрэлбаатар,
  • Галт сумын Арбулаг багийн малчин Довдонгийн Батмөнх,
  • Тариалан сумын Баянхошуу багийн малчин Лүндэнбазарын Зоригт,
  • Таван толгой багийн малчин Чимэдбалжирын Батдорж,
  • Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Чойжилжавын
  • Чойнпоролжав, Рашаант сумын Талын-Ус багийн малчин
  • Дарьсүрэнгийн Борбаатар, Их-Уул сумын Шивээ багийн малчин Лувсангармаагийн
  • Энхтайван,
  • Тосонцэнгэл сумын Сүүл-Уул багийн малчин Ишгээгийн Мөнхбат,
  • Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн малчин Дугарын Бат-Өлзий,
  • Ханх сумын Баясгалант багийн малчин Намдагийн Лхагвасүрэн;

Хэнтий аймаг.

  • Дэлгэрхаан сумын Баянхаан багийн малчин Минжүүрийн Амгаланбаатар,
  • Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн малчин Лувсанжанживын Өлзийхутаг,
  • Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Шаравын Эрдэнэбаатар,
  • Баян-Адарга сумын Сайхан багийн малчин Гантөмөрийн Дамдинпүрэв,
  • Дадал сумын Балж багийн малчин Лхагвасүрэнгийн Алтан-Од,
  • Мөрөн сумын Цагаантолгой багийн малчин Ядамсүрэнгийн Энхболд,
  • Батноров сумын Идэрмэг багийн малчин Жавсанжавын Бөхчулуун,
  • Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин Жамъянсүрэнгийн Даваажав,
  • Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Бадгарын Бат-Эрдэнэ,
  • Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Бадарчингийн Эрдэнэбат;

Нийслэл.

  • Багануур дүүргийн 1 дүгээр хорооны  малчин Түмэнбаярын Баярсайхан,
  • Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны малчин Чинтогтохын Бямбадаш.

“Улсын хошой аварга малчин”-аар:

  • Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн малчин Базаргүрийн Бямбасүрэн,
  • Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Баянжаргалын Гантулга,
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн малчин Даржаагийн Батсүх,
  • Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн малчин Дүгэржавын Галбадрах, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Баатарын Батбаяр,
  • Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаанхайрхан багийн малчин Гончигсүрэнгийн Энхтөр,
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Лхамрагчаагийн Тамирхүү,
  • Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элст багийн малчин Галсаншадавын Ууганбаяр,
  • Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Жасрайн Одонпүрэв,
  • Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн малчин Нямдаваагийн Даваасүрэн,
  • Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн малчин Галяхүүгийн Батжаргал,
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улиастай багийн малчин Төмөр-Очирын Эрдэнэбат,
  • Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн малчин Цэрэндоржийн Буджав, Онгон сумын 3 дугаар багийн малчин Ёндонжамцын Төгсмандах,
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн малчин Басангийн Балжинням,
  • Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Чимэд-Очирын Цэрэндаваа,
  • Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн малчин Бямбаагийн Дэчингончиг,
  • Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн малчин Сэнгээгийн Энхбаатар.

“Улсын аварга саальчин”-аар:

  • Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн саальчин Вандангийн Самбуу, Жаргалант сумын Асайт багийн саальчин Бямбын Пэлжээхүү,
  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн саальчин Жарангийн Мандах,
  • Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн саальчин Мягмарсүрэнгийн Оюунцэцэг,
  • Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн саальчин Дүгэржавын Сувд,
  • Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн саальчин Дуламсүрэнгийн Бямбасүрэн,
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн саальчин Хүүхэнийн Болормаа,
  • Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн саальчин Гонгорын Цэрэндолгор,
  • Увс аймгийн Тэс сумын Нурагт багийн саальчин Жамсрангийн Наранчимэг,
  • Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн саальчин Жамбалшаравын Уртнасан, Цагаан-Үүр сумын Үүр багийн саальчин Даваасүрэнгийн Сувд-Эрдэнэ,
  • Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн саальчин Цэвээндоржийн Хандмаа.

“Улсын аварга фермер”-ээр:

  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн фермер Батбаярын Тунгалаг,
  • Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн фермер Лхамсүрэнгийн Энхжаргал,
  • Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн фермер Дэндэвийн Бямбасүрэн,
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн фермер Ванчинжавын Төржаргал,
  • Орхонтуул сумын Шар-Ус багийн фермер Бандийн Чинтөгс, Сант сумын Ивэн багийн фермер Бадарчийн Жаргалцогт,
  • Баянгол сумын Хараа багийн фермер Янжмаагийн Баатарсүрэн,
  • Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн фермер Баарайн Болд, Цээл сумын Сүүл буга багийн фермер Пүрэвийн Баяраа,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Тогтоолын Шагдарсүрэн,
  • 32 дугаар хорооны фермер Шалхааны Мөнхтулга,
  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны фермер Норовын Баттөмөр,
  • Налайх дүүргийн 3 дугаар хорооны фермер Төрөөхааны Бекет,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Цэцгээгийн Энхтулга.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр нийслэлд гал түймрийн 6 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 6 дуудлагатай хонолоо гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Үүнээс томоохон хэмжээний дуудлага 06:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин, сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлага ирсэн.
  • Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 96х6 хэмжээтэй сендвичин 2 давхар барилга, 15х15 хэмжээтэй сендвичин граж, 4 автомашин шатаж байсан.
  • Нэмэлт дуудлагаар 07:08 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн гарч 07:19 цагт очсон.
  • Алба хаагчид  шуурхай ажиллаж 07:10 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 08:10 цагт бүрэн унтрааж ажиллалаа.

Томоохон хэмжээний объект, гэр хорооллын айл өрхийн байшин, автомашин шатсан дуудлага буурахгүй байна.
Шөнийн цагаар гарч буй гал түймэрт иргэд өртөж угаартах, амь насаа алдах эрсдэлийг дагуулж байгаа тул галлагааг хэтрүүлэлгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Бат-Отгон: Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна DNN.mn

Монгол суу ухааны академийн ерөнхийлөгч З.Бат-Отгонтой ярилцлаа.


-Нэвтрүүлгээс харахад Жаняа дахь монголчууд маань хэл яриа, аялга, хувцас хунар гээд яг халхаараа байгаа нь хэн хүнд дотно санагдсан байх. Өөр онцлог танд ажиглагдав уу?

-Царай зүс, цус ген, хэл аялга, монгол соёл, зан заншил нь огт хувираагүй нь үнэхээр сэтгэлд өег санагдсан. Энэ олон арван жил яг тэр язгуурын уугуул шинжээ хадгалж чаджээ. Тэр бүү хэл манай ар монголчуудаас ялгаатай нь найман настай балчираас наян настай буурал хүртлээ бүгд уртын дуугаа дуулдаг. Уртын дуу мэдэхгүй нэг ч хүн алга. Нэг уртын дууг 30-40 бадаг дуулж байна. Урын санд нь нийт 200 гаруй уртын дуу байдаг гэж байна. Монголоос гарч явахдаа л эцэг дээдэс нь дуулж, мэдэж байсан нь тийнхүү өвлөгдөж ирсэн байна. Ууц шүүс хөндөж, ёс гүйцэтгэж байгаа нь манайхаас өөр юм билээ.

-Яг хуучин ёс заншлаараа өвлөгдөж иржээ…

-Эндээс авч явсан яг тэр ёс заншлаараа байна гэсэн үг. Манайх найр хурим болохоор нийтээрээ зохиолын дуу дуулдаг даа. Тэгвэл тэд зохиолын дуу гэж мэдэхгүй. Уртын дуугаа бага балчираас настан буурлууд нь хүртэл дуулж байна. Бид өөрийн гэсэн тусгаар улстай. Өөрийнхөө тааваар эрх чөлөөтэй. Гэтэл түүх соёлоо авч явж чадаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Социализмын үед бүгд оросжсон. Ардчиллаас хойш бүгд баруунжаад, европжоод ер нь монгол хүн гэхэд санаа зовмоор болжээ гэж бодогдсон шүү. Гунигтай санагдсан.

-Монголдоо ирж амьдаръя гэсэн туйлын хүсэл эрмэлзэлтэй л байдаг байх даа. Энд төрөл төрөгсөдтэйгөө холбоотой байдаг гэнэ үү?

-Монголоос 1910-аад оны эхээр гарсан хүмүүс нь одоо амьд сэрүүн байсан бол 110 гаруй насыг зооглож байх нь. 1920-иод онд гарсан нь 100 гаруй жил, 1930-аад онд гарсан нь 90-ээд жил болж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо байгаа настанууд нь тэндээ төрж өссөн, Хятадын иргэншилтэй болсон байж таарна. Настанууд нь эцэг дээдсийнхээ нутгийг нэг үзчихээд үхэх юмсан гэж байна лээ. Харин хөдөө байдаг залуучууд нь “Санаагаар болдог сон бол Монголдоо ирж очоод амьдрах юмсан” гэж байсан. Би бас нэг малчин айлд зочилсон. Гэрийн эзэн нь 60 арай хүрээгүй насны хүн байсан. Тэрбээр “1989 онд хоёр улсын хил онгойход зарим боломжтой хүмүүс нь Монголд очиж ахан дүүсээ олж уулзсан. Монголоос хүртэл төрөл төрөгсөд нь тэднийг хайгаад очсон. Нааш цааш жаахан ирж очицгоосон” гэж байв. Тэдний садангийн нэг айл хүүхдээ аваад Говь-Алтайд эцэг эхийнхээ нутагт ирж л дээ. Гэтэл хүү нь эцэг дээдсийнхээ нутгийг үзчихээд дэвхэрч цовхрон уйлаад, бухимдан хэлж байсан гэнэ лээ. Ийм сайхан нутгийг хаяад явчихдаа яадаг байна аа гэж. Тэгэхээр тэд өнөөдөр янз янзын шалтгаанаар хэлж чадахгүй байгаа болохоос дотор нь ийм л бачуурал байгаа. Гаргасан нь тэр залуу боловч тэр настанууд бүгд л эх нутгаа санасан хүсэл тэмүүлэлтэй байгаа. Яагаад гэвэл тэнгэрт хальсан өвөг дээдсийнх нь туйлын хүсэл мөрөөдөл байсан нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж монгол хүн л юм чинь салаад явсан сүрэгтээ буцаад нийлчих юмсан гэсэн хүсэл хэнд нь ч байгаа. Ер нь уншиж судалж байхад нэг зүйлийг тод тогтоож авсан. Гаднын янз бүрийн улс орны хүмүүс гадагшаа яваад өөр оронд очиж амьдардаг. Тэд буцаж нутагтаа ирэх нь ч байна. Дийлэнх нь ирдэггүй гэж байгаа. Харин монгол хүн бол хэдэн жил өнгөрөх нь хамаагүй заавал эх орондоо ирдэг гэдэг. Одоо дэлхийн өнцөг булан бүрд монгол хүн амьдарч байна. Гэвч тэд нас нь ахихын цагт заавал Монголдоо ирдэг. Тэгэхээр монгол хүн эх орноосоо амин уяатай байдаг. Энэ утгаар нь бодсон ч нутгаасаа гарсан тэр хүмүүс сүрэгтэйгээ нийлье гэж бодно. Тэгээд ч тэд бол зургаан сая өвөрмонголчууд биш. 180 мянган дээд монголчууд биш. Тэд бол 420 гаруйхан халх монголчууд. Бүр цөөхүүлээ. Нийгмийн учир шалтгааны улмаас хэлж чадахгүй байгаа болохоос бүгд л Монголдоо ирэх хүсэлтэй байгаа. Настан буурлуудынх нь ярьж байгаагаар аав ээж, өвөө эмээ нь нутгаа их санаж байна гэж үргэлж ярьдаг байж. “Аж Богддоо хүрэх юмсан. Үнэхээр сайхан газар сан. Гурван хонь хургалаад таван ямаа ишиглүүлчихвэл сүүгээ саагаад цагаан идээгээ хийгээд өвөлжчихдөг байсан. Хонь, ямаа таана, хөмүүл иднэ. Хавтгайн ноос нь бөөн бөөнөөрөө унадаг байсан” гэж буурал ээжийнхээ нутгаа санан дурсаж ярьдаг байсныг хуучилж байна. Энэ мэтчилэн хөгшчүүл хоорондоо Аж Богддоо хүрэх юмсан, Монголын ахан дүүстэйгээ уулзах юмсан гэсэн маш их хүсэл эрмэлзэлтэй улс байсан байгаа биз. Ямартай ч 1989 онд хоёр улсын хил нээлттэй болох хүртэл наашаа цаашаа явж, бие биеэ мэдэлцэж, уулзах асуудал огт байгаагүй гэсэн. Харин хил онгойхтой зэрэгцээд зарим хүмүүс Монголдоо ирсэн. Зарим нь энд ирээд буцахад нь ахан дүүстэйгээ уулзахаар эндээс хүмүүс хамт очиж байсан. Заримынх нь ах дүүсийн сураг гарахгүй, олдохгүй байна гээд янз бүр л юм билээ. Бодвол төрөл садан нь хорвоогийн жамыг үзүүлсэн л байдаг байх. Зарим нь тухайн цаг үедээ хэлмэгдүүлэлтэд өртөж нас барсан байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр тэр түүхэн цаг хугацаанд болсон явдлуудыг бид таашгүй. Хөөрхий тэд эцэг дээдсээсээ сонсож дуулсан зүйлсээ л ярьж байгаа юм.

-Тэнд анх хэдэн монгол дүрвэж очсон тоо байдаг юм бол. Одоо 420 гаруй халх монголчууд байна гэхээр цус холилдсон болов уу?

-Огт холилдоогүй. Бүх хэл яриа, зан заншил нь цэвэр халхаараа байна. Миний ажигласнаар цус ойртолт энэ тэр нь гайгүй. Хятадын бодлогоор өвөрмонголчууд цус холилдсоныг бүгд мэддэг. Харин эд нар тэгээгүй. Яагаад гэвэл бөглүү, буйдхан уулан дотор ороод суучихсан учир хүний анхааралд өртдөггүй байж. 1980-аад оны сүүлч хүртэл Хятадын баруун хойдын бөглүү нутагт ууланд бүгээд суучихсан ард түмэн гэх үү дээ. Тийм болохоор маш сайн хамгаалагдсан санагдсан. Тэд өвөрмонголчуудтай ч холилдоогүй. Манайх бол баруун аймагт ойрадууд, төвөөрөө халхчууд, дорнодоор буриадууд гээд олон үндэстэн ястан угсаатнууд холилдоод сууж байгаа. Монгол гэдэг нэг л үндэстэн байгаа. Ястан угсаатнуудын бүх ёс заншил холилдсон байдаг. Тэр хэрээр хоорондоо ялгагдахааргүй болчихсон. Ганьсу дахь халх монголчууд өөр ямар ч угсаатантай холилдоогүй учраас анх Монголоос авч гарсан ёс заншил нь яг хэвээрээ байгаа юм билээ.

-Шашин шүтлэгийг нь та анзаарав уу?

-Буддизм талдаа. Эд нарын өвөг эцгийг Монголоос гарч явах үед манайх буддизмд живчихсэн байсан үе. Тэр чанараараа буддизм хүчтэй юм байна гэж харсан шүү.

-Ууланд буйдхан амьдарч байсан хүмүүс үр хүүхдүүддээ эрдэм мэдлэг хэрхэн олгож байсан бол. Монгол бичиг үсгээ мэдэж байна уу. Сүүлийн үеийн залуучууд нь мэдээж орчин цагтайгаа хөл нийлүүлээд мэдлэг боловсрол олж авсан байх. Ажил амьдрал нь ямархуу явдаг бол?

-Тухайн оршин байгаа газрынхаа боловсролын системээр дамжаад манайхтай л адилхан сурч боловсорч ирсэн юм билээ. Хаа газрын жам ёс дэлхийгээр хавтгай болсон учраас сурах нь ойлгомжтой. Хамгийн гол нь гэр бүлийн хүрээнд хүүхдүүддээ олгож байгаа түүх, соёлын мэдлэг маш өндөр. Дээд сургууль төгсөөд төрийн байгууллагад, хувийн секторт ажиллаж байгаа залуучууд зөндөө юм билээ. Жаняа хотын төрийн байгууллагад ажиллаж байгаа залуучуудынхаа талаар дурдаж л байсан. Тэдэнтэй нь уулзаад ярилцлага авах гэхээр хамаагүй дуугарч болдоггүй. Социализмын үеийн үзэл суртал шиг ажил албанаасаа бас халагдчихгүйн тулд ард нь дэмжээд л гүйгээд байх юм билээ.

-Тэдний дунд ороод туулсан зовлон бэрхшээлийг нь сонсож байхад танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Туулж ирсэн түүхийг нь яриулж байхад сэтгэл өмрөөд өр өвдөөд байх юм билээ. Үнэхээр хэцүү (урт амьсгаа авав). Бид төрсөн ах дүүсээ сайн мэддэг, тэгээд тэдэнд маань ямар нэг сайн, муу зүйл тохиолдоход сэтгэлийнхээ гүнд баярлах, шаналах гээд янз бүрийн илрэлүүдийг мэдэрдэг. Гэтэл монгол хүн болсныхоо хувьд, бидний яс махны тасархай болох 420 гаруйхан халх монголчууд Ганьсу муж дахь Алаг уул, Алтан тэвш гэдэг газар өнө удаан жил сууж ирсэн байна. Зовлон жаргалыг нь сонсоод, үзээд өрөвдөхийн ихээр өрөвдсөн, өмрөхийн ихээр өмөрсөн. Миний эрх мэдэл хүрдэг бол Монголдоо бүгдийг нь аваад ирмээр л санагдсан. Зовсон ч жаргасан ч нэг дороо хамт байвал л болох юм шиг санагдсан.

-Анх таныг тэдэнтэй уулзахад элэг нэгтнээ хараад хэрхэн хүлээж авав. Өвөг дээдэс нь юу гэж захидаг байсан тухай ярих юм уу?

-Үнэхээр их хүлээлт, үнэхээр их хүндэтгэл мэдэрсэн дээ. Би Монгол суу ухааныг түгээх явцдаа өвөрмонгол, дээд монгол, шиньжан монгол, буриад монгол гээд туургатан монголчуудаар бишгүй нэг очиж мэдсэн, сурсан бүхнээ түгээж, хариуд нь тэдний хайр хүндэтгэлийг бишгүй нэг хүртсэн хүн. Гэвч Жаняагийн халх монголчуудын хайр хүндэтгэл, сэтгэл хүлээлт маш их байсан. Намайг очиход бараг л Монгол Улс тэдэн дээр яваад очиж байгаа юм шиг хүлээж авсан. Уулзахад ч яахав сайхан. Инээгээд л, баярлаад л. Харин салахад нэн хэцүү байсан. Яг ээжийгээ дагаж байгаа балчир хүүхэд шиг хөгшин залуугүй уйлна, дагана, салж ядна. Дахиад хэдхэн хором ч хамаагүй хамт байх юмсан гэсэн нүдээр, сэтгэлээр горьдон харна. …Үнэхээр хэцүү юм билээ.

-Та дахиад Жаняа дахь халх монголчуудтайгаа очиж уулзах уу?

-Ер нь очих төлөвлөгөө байгаа. Эд нараас гадна 4000 гаруй сүби монголчууд гэж бас бий. Тэд бас таван жилийн өмнөөс урьсан. Зорьж очиж уулзана, бас сурвалжилна даа.

-Хаагуур нутаглаж байгаа вэ?

-Бас Ганьсу мужид байгаа. Гэхдээ эд нараас тусдаа өөр газарт байдаг юм. Ер нь Хятад улсад нийт өөртөө засах 31 орон болон муж байдаг. Тэдний наймд нь монголчууд суурьшсан байна. Саяхан болтол бид тэднээс Өвөрмонголыг л мэддэг байлаа. Энэ бол зөвхөн нэг л муж нь. Тэнд зургаан сая өвөрмонгол сууж байгаа. Тэдний хоёр сая нь монгол хэл бичиг, соёлгүй болчихсон. Цаахна Хөхнуур муж гэж бий. Тэнд 160-180 гаруй мянган монголчууд сууж байна. Шиньжан уйгарт 130-140 мянган ойрад монголчууд сууж байна. Гансу мужид сүби монгол гэж байгаа. Цаашилбал, юнань монгол, сичуань монгол, унань монгол, хэбэй монгол гэж байгаа. Хятадын зүүн хойд орноор, Хойд Солонгосын наагуур хил орчим алтан ургийн монголчууд бас байна. Наана нь дагавар монголчууд байна. Хятадад гэхээр найман мужид 10-аад сая монголчууд сууж байна. Орост бид халимаг, тува, буриад гэж л мэднэ. Гэтэл тэнд долоон газарт монголчууд сууж байна.

-Та тэнд байгаа монголчуудтай яаж холбоо тогтоож байна вэ?

-Би “Монгол суу ухаан”-ыг түгээж яваад энэ бүхнийг мэдсэн. Монгол хүн байгаа газар болгон монгол суу ухааныг “Миний юм, манай юм” гэж хүлээж авч сурч, судалдаг. Тэр хэмжээгээрээ эргээд бидэнд баярлаж, талархсанаа илэрхийлдэг. Өглөг өглөгийн дотроос эрдэм номын өглөг шиг их дээд буян байхгүй гэж манай өвөг дээдсийн үг байдаг даа. Би туургатан монголчуудад түүх соёл өгөөгүй. Тэдний түүх соёлыг судалж мэдсэн. Харин тэдний тархи оюун ухаанд нь туйлын үнэний эрдэм мэдлэг болох монгол суу ухааныг өгсөн. Тэр туйлын үнэн л хүнийг, хүний амьдралын алдаа болоод зовлонг засдаг юм байна, сайн сайхан болгодог юм байна. Үүнийг хүртсэн гадаа байгаа монголчууд баярлаж талархсан, буян санасан, ач бодсон сэтгэлээ илэрхийлж надтай харьцдаг. Энэ олон монголчуудыг мэдэж авсан нь ийм учиртай. Ингээд тэд чинь намайг урина, очиж танилцана. Улмаар ахан дүүс бололцоод явж байгаа, сүүлийн арав гаруй жил. Ер нь олон газрын монголчууд надад хэлсэн. Монгол суу ухаан үнэхээр бидний тархи оюуныг хооллож байна гэдэг. Жишээлбэл, Хятад улс 2020 онд хос хэлний тогтоол шийдвэр гараад өвөрмонгол хүүхдүүдэд монгол хэл бичиг заахгүй болсон доо. Түүнээс хойш цар тахлын хорио цээрийн улмаас миний бие өвөрмонголчуудтай уулзаж чадаагүй байсан. Сая өнгөрсөн зун очиход тэд “Монгол суу ухаан байгаагүй бол хос хэлний дараасыг бид дийлж гарахгүй байсан” гэж хэлсэн. Тэгэхээр монгол суу ухааныг монголчууд ойшоох ойшоохгүй янз бүр л байдаг. Туургатанд байгаа монголчуудад тэр чинь босоо голч нь болж байгаа юм. Тэднийг яаж нурж унахгүй, яаж итгэлээ алдахгүй, яаж улам чангаар монголоороо босоо орших вэ гэдэг голч тэнхлэг нь болж байгаа гэсэн үг. Суу ухаан бол туургатанд амин сүнс нь болчихсон. Хаяанд байгаа Орос, Хятадад нутаглаж байгаа захын монголтойгоо уулзахад суу ухаан л ярина. Үүнийг би бардам хэлнэ.

-Та “Монгол суу ухаан”-ы талаар товч сонирхуулахгүй юу?

-Суу ухаан бол туйлын үнэний мэдлэг. Шинжлэх ухаан гэдэг бол харьцангуй үнэний мэдлэг. Хүн төрөлхтөнд тулгараад байгаа энэ их тулгамдсан асуудлууд, зовлон бэрхшээл, сорилтууд угтаа худал хуурмагийн л гай юм шүү дээ. Харьцангуй үнэн гэдэг өнөөдөр үнэн юм шиг санагдах боловч маргааш хувираад худлаа болчихдог зүйл. Хагас үнэн, хагас худлаа гэсэн үг. Тиймээс харьцангуй үнэн болох шинжлэх ухааны мэдлэгээр босгосон, бүтээсэн бүхэнд худал, үнэн хослон зэрэгцэн оршиж байдаг. Үнэн нь бидэнд өнөөдөр тус болж байгаа юм шиг санагдах ч худал нь маргааш бидэнд гай болдог. Тиймээс эцэстээ юу ч шийдвэрлэгдэхгүй. Бидний соёл иргэншил төвшрөхгүй байгаагийн гол шалтгаан энэ. Өөрөөр хэлбэл, харьцангуй үнэн хүн төрөлхтнийг гэгээрүүлэхгүй байгаа, мунхаг харанхуйгаар нь үлдээсэн. Гэтэл монгол суу ухаанд сургаснаар хүн үнэнийг таньж гэмээнэ л гэгээрнэ. Гэгээрч гэмээнэ бүх юм зөв, үнэн, шударга, сайн сайхан болно. Тэгэхээр бүх сайн сайхны үндэс гагцхүү үнэн юм, үнэнийг таних, үнэнийг хэрэгжүүлэх явдал юм. Үнэн хүнийг зөв бүхэнд дагуулдаг. Үнэн хүнд итгэл өгдөг. Үнэн амьдралын олон зовлонт асуудлыг шийдвэрлэж чаддаг. Тиймээс энэ суу ухаан чинь гадаа байгаа монголчуудын өдөр тутмын амьдралын зовлон жаргал, гуниг гутрал, мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй олон асуудлыг шийдэж өгөөд байна. Тэд “Миний амьдрал сайжирч, өөдлөн дэвжиж, зовлонгоос ангижирч байна” гээд суу ухаанд гүн талархалтай ханддаг.

-Гадаа байгаа монголчуудтайгаа уулзаад явж байхад та тэднээс Монголоо гэсэн ямар шинжийг олж хардаг вэ?

-Би монгол суу ухааныг түгээх явцдаа газар газрын монголчууддаа очлоо. Тэдний үүх түүх, зовлон жаргал, сэтгэл санаа, аль болох дотогшоо нь нэвтэрч орох гэж хичээж байна. Ингээд ярихад надад нэг л зүйл тод ажиглагддаг. Хятад улсад байгаа монголчууд бол монгол зан заншил, уламжлалдаа маш сайн анхаардаг. Манайх тэдний хажууд огт мэдэхгүй шахам. Оросод байгаа монголчууд энэ ёс заншлаа бүр гээчихсэн. Харин сүүлийн хэдэн жил сэргээх гэж хичээх болсон байна. Ялангуяа буриад, халимагууд хэл усаа сурах гээд дээл хувцсаа өмсөөд чармайж байгаа тал ажиглагддаг. Урд байгаа монголчууд маань монгол уламжлал соёл, зан заншилдаа амиа тавих шахдаг. Үүнийг хамгаалах, авч явах тал дээр маш их хичээдэг дүр зураг тод харагдаад байгаа. Тэгэхээр ар монголчууд бид тэдэнтэй харьцуулахад муу ч сайн ч өөрийн гэсэн төр улстай, эрх дураараа байгаа мөртөө хүний улс, хүний төрийн дарамтад байгаа монголчуудаасаа түүх соёлоо долоон дор анхаарч байна. Бүр дотроосоо түүх соёлоо харийнханд худалддаг бурангуй явдал ч цөөнгүй сонсогдох боллоо. Монголын түүх соёлыг судалдаг хүмүүс дэлхийд байгаа элэг нэгтнүүдээрээ явж үзмээр санагдсан. Тэдний монголоороо орших гэж нэг өдөр, нэг жил, нэг үе ч гэсэн яаж тэмүүлж байна. Түүх соёлоо авч үлдэх гэж, үр хүүхдүүддээ уламжлуулж залгуулах гэж яаж хичээж байгааг очоод, амьдрал дунд нь ороод нэг мэдэрчих юм бол монгол түүх соёлоо оролддог, харийнханд худалдаад зараад, бэлэглээд байж чадахгүй болов уу гэх сэтгэгдэл төрсөн. Үнэхээр энэ монгол түүх соёл аль улсын, ямар төрийн дор байх нь хамаагүй хаа нэг газарт тэр түүх соёлоо алдаагүй үед л дархлаатай оршдог юм билээ. Түүх соёл гэдэг бол монгол хүнийг монголоор нь байлгах дархлаа. Энэ дархлаа байхгүй бол бид Монгол гэдэг өөрийн улсдаа суугаад ч монгол биш болно. Хүн монгол гэдэг дархлаатай байх юм бол эх орон, газар шороо, нутаг орон минь, улс минь, хойч үе минь гэж тэмүүлдэг юм байна. Харамсалтай нь ар монголчуудтай юу ч ярих вэ дээ. Улстөрийнхөн бүгдээрээ нүглийн савнууд. Эрдэмтэн судлаачид нь хоолны савнууд. Нийт ард түмэн нь шуналын савнууд. Бүх юманд надад ямар ашиг ирэх юм бэ гэж ханддаг болсон. Угаасаа ард түмнийг ядуу байлгаад, бас тархийг нь хоосон болгочихоор хүссэнээрээ удирдаж болж байна шүү дээ. Тэгэхээр харанхуй хүмүүс нь эрдэм номтой хүмүүсийн оронд төр удирдаад, худал хуурмаг нь үнэн болж нийгмийн ёс тогтоогоод байхаар юу болох вэ. Ийм л цагийг цөвүүн цаг гэдэг байх. Ямар ч байсан бид гадаа байгаа монголчуудаасаа үлгэр жишээ авах цаг ирчихжээ. Тэд маань хүний төрийн дарангуйлал дор хэдэн арав, зуун жил суугаа мөртлөө яг монголоороо байгаа юм.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хуульч Ш.Идэрхүү: Монголчуудыг тэр дундаа улстөрчдийн үйлдэл, бодлого, шийдвэр болгоныг гаднынхан маш анхааралтай харж байгаа DNN.mn

Хууль зүйн магистр, олон улс судлаач Ш.Идэрхүүтэй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.


-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэлгүй чуулганыг хаалаа. Судлаач, хуульч хүний хувьд уг шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Энд тийм том шалтгаан гээд байх зүйл байхгүй. Миний хувьд олон ч гишүүний хуулийн төслийн багт ажиллаж байсан хүн. Тэр утгаараа Ч.Хүрэлбаатар сайдын боловсруулсан энэхүү хуулийн төслийг хуульч хүний хувьд цаг үеэ мэдэрсэн их зөв зохицуулалт гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн хувьд сайн бичигдсэн төсөл гэсэн үг. Харин эсэргүүцэгчид, хэлэлцэхээс цааргалагчид энэхүү хуулийн төслийг бүрэн гүйцэд уншаагүй, унших сонирхолгүй, хэн санаачилсанаас хамаарч сонгуулийн оноо авах зорилгоор санаатай гацаалаа гэж ойлгож байна.

-Санаатай гацаа гэж та хэллээ. Яагаад санаатай гацаана гэж. Энэ хууль батлагдсанаараа хэний эрх ашиг хөндөгдөх гээд байгаа юм бэ. Ердийн органик хууль л биз дээ?

-Хууль битгий хэл УИХ, Засгийн газрын тогтоол дээр хүртэл гишүүд, сайд, улс төрчид хоорондоо санаатай болон санамсаргүйгээр зөрчилддөг. Санаатай гэдэг нь цаанаа улс төрийн тохироо, эрх ашиг явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин санамсаргүйгээр зөрчилдөнө гэдэг бол тухайн хуулийн төслөө бүрэн уншиж судлаагүй, бусдын зорилготой үгэнд автаж, дэндүү нэг талыг барьсан өнцгөөр тухайн эрх зүйн өөрчлөлтөд хандана гэсэн үг. Энэ удаад санаатайгаар буюу улс төрийн далд зорилго, улстөрчийн нэр хүндээ өсгөх гэсэн үйлдэл л нь тодорхой харагдаж байна. Бие биедээ өс санадаг. Бие биенийхээ эрх ашгийг хүндэлдэггүй. Бодлогын зөрчилдөөн гаргана гэхээс илүү хувийн харилцаанд тулгуурлан улстөрждөг байдал манай улсын төрд газар авсан асуудал. Дээр дооргүй л ийм хандлагатай улстөрчдөөр дүүрсэн гэхэд хилсдэхгүй дээ. Мэдээж хуулийн төслийн хувьд агуулгаараа тийм айхавтар том эрх зүйн акт биш шүү дээ. Үндсэн хууль шиг Үндэсний эрх ашиг, язгуур сонирхол, үзэл бодол дээр тулгуурласан хууль огт биш. Өдөр тутамд өөрчлөгдөх боломжтой буюу цаг үеэ дагаад шинэчлэгдэж байдаг хуулиудтай л адилхан хууль.

-Хуулийн төсөлд Үндэсний эрх ашиг, Монгол Улсын тусгаар тогтнолд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний зүйл заалт бий юу?

-Инээдтэй л асуудал. УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Гэхдээ зүгээр нэг дээшээ хараад ч юм уу эсвэл тухайлсан нэг асуудал гарч ирэхээр түүнд нь зориулаад хууль биччихдэг гэсэн зүйл огт байхгүй. Байдаг байсан ч тэр нь хууль болж батлагдах нь тун ховор. Хууль батлахын тулд Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөх шаардлагатай.

Хэрэв Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд ямар нэгэн тусгаар тогтнолыг ганхуулсан, үндэсний эрх ашгийг хөндсөн зүйл заалт битгий хэл нэг үг, өгүүлбэр байвал санаачилсан болон боловсруулсан ажлын хэсгийнхэн бүгд хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл ийм агуулга оруулсан л байвал Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлээгүй гэх заалтаар Эрүүгийн хариуцлага ч хөндөгдөх боломжтой. Тэр утгаараа хэн хариуцлага хүлээнэ гэж хуулийн төсөлд иймэрхүү агуулга оруулах билээ. Нөгөөтэйгүүр уг хуулийн төсөл батлагдвал гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг сонирхох, хөрөнгө оруулах урсгал нээгдэнэ. Тэр утгаараа ирээдүйд бодит ач холбогдол нь гарч ирэх хуулийн төсөл байсан. Үүнийг Ч.Хүрэлбаатараас өөр хүн УИХ-д оруулж ирсэн бол магадгүй хэдийнээ батлагдчихсан байхыг үгүйсгэхгүй. Гол нь Ч.Хүрэлбаатар оруулаад ирчихсэн болохоор түүнд гавьяа наах дургүй улстөрчид ашиг сонирхлоороо нэгдээд улс төржүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний хувьд энэ хүнтэй нэг ч уулзаж үзээгүй. Нэг ч хуулийн төсөл дээр хамтарч ажиллаж байгаагүй. Гагцхүү судлаач хүний хувьд дээрх байр суурийг илэрхийлж байгаа гэдгээ хэлмээр байна.

-Цаашид энэхүү хуулийн төслийг УИХ хэлэлцэх эсэх процесс хэрхэн үргэлжлэх бол?

-Хуулийн төсөл нэн яаралтай л батлагдах ёстой. Ингээд хойшлоод байвал гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын эрх зүйн орчин тогтворгүй, улстөржилт ихтэй гэдэг сөрөг мэдээлэл авчихна. Ихэнх нь одоо бараг авчихсан байгаа. Энэ бол Монгол Улсын эдийн засагт үнэхээр том сөрөг нөлөө учруулна. Хөрөнгө оруулалт гэдэг нэг талдаа хөгжлийн том тулгуур. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчдыг татах, тогтоох асуудал маш эмзэг байдаг. Учир нь энэ бол бизнес. Бизнес эрсдэлээ тооцоолж нэмэгдэх үү, багасах уу, үргэлжлэх үү, зогсох уу гэдэг харилцаа дээр явагддаг. Эрсдэлтэй байна, гэхдээ яваандаа гайгүй болчих байлгүй гэсэн дундын үзэл зарчмаар явдаггүй. Эрсдэлтэй байвал зогсоно. Эрсдэлгүй байвал үргэлжилнэ. Ерөөсөө ийм хоёрхон зарчимтай. Гэтэл манайд хуулиа батлах гээд ч байгаа юм шиг. Эсвэл бүр өөрчлөх гээд ч байгаа мэт ийм тогтворгүй байвал гадаадын битгий хэл дотоодын хөрөнгө оруулагчид ч үргэнэ. Тиймээс бид гадны хөрөнгө оруулалт, гадаад харилцааны асуудалд нэгдсэн бодлого, нэгдсэн зарчим, нэгдсэн хандлагатай болох цаг ирсэн. Монголд ярьж байгаа асуудлыг монголчуудаас өөр хэн мэдэх юм гэсэн буруу хандлагаасаа салах хэрэгтэй. Монголчуудыг тэр дундаа улстөрчдийн үйлдэл, бодлого, шийдвэр болгоныг гаднынхан маш анхааралтай, нарийн тооцоололтой харж байгаа. Цаашид хууль батлагдах процесс үргэлжилнэ. Хуулийн төслийг санаачлагчид нь буцаан өгөөгүй л бол хэлэлцэх нь цаг хугацааны асуудал. Хаврын чуулган гуравдугаар сарын 19-нд нээнэ. Тэр үеэр хэлэлцэгдэх хамгийн эхний асуудал нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл. Тиймээс уг хуулийг судлаач хүний хувьд даруй батлах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Зарим улстөрчдийн хувьд уг хуулийн төслийг чуулган хаах цаг хугацаатай давхцуулан өргөн барилаа. Эрх баригчид ингэж хуулийн хулгай хийдэг мэтээр эсэргүүцээд байгаа шүү дээ. Үнэхээр хуулийн хулгай явагдах гээд байгаа юм биш үү. Үгүй бол яагаад намрын чуулганы эхэнд эсвэл бүр хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлж болоогүй юм бол?

-Хуулийн төсөл хэзээ өргөн баригдах нь тийм ч чухал асуудал биш. Гэхдээ олон улсын чиг хандлага ямар байна. Хаашаа явж байна. Олон улсын харилцаан дахь Монгол Улсын бодлого байр суурь ямар байгааг хүргэх зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь бий. Жишээ нь Монгол Улс авлигажсан, авлигын үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудын сүүлд орж байна. Үүнээс болоод гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос үргэж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулагчид гэлтгүй гуравдагч, дөрөвдөгч хөршүүдийн бодлого Монгол Улс руу чиглэхгүй. Өөрөөр хэлбэл дэлхий Монголыг огт сонирхохгүй гэсэн үг. Монголыг сонирхох гадны улс цөөрөх тусам бидэнд л ашиггүй. Бид хөгжиж чадахгүй. Тэр утгаараа дэлхийд муу нэрээ өсгөхгүй нь тулд Монголын төр бодлогоор зарим эрх зүйн өөрчлөлт, тогтолцооны шинэчлэлтийг хийдэг. Түүний нэг жишээ бол энэ намрын чуулганыг Авлигын эсрэг чуулган болгон зарласан шүү дээ. Мэдээж нэг удаагийн нэг чуулганы хугацааг авлигын эсрэг зарлаад авлигал алга болохгүй. Харин ингэж зарлаж байгаа нь олон улсад Монгол Улс авлигатайгаа тэмцэж байгаа шүү гэдгээ л илэрхийлж байгаа юм. Яг үүнтэй адил Монгол Улсад өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт маш их шаардлагатай байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд томоохон үйлдвэр, том төсөл рүү дангаараа орох боломж тааруу байна. Ямар нэгэн гаднын компани, гаднын хөрөнгө оруулалт байж л том төсөл, том бүтээн байгуулалтыг эхлүүлж чадна. Гэтэл уриад, гуйгаад орж ирэхгүй байгаа хөрөнгө оруулагчдыг яах вэ. Дэлхий нийтээрээ Монгол Улсад хөрөнгө оруулаад ашиггүй гэсэн ойлголттой байхад яах ёстой вэ. Мэдээж Монголын төр эрх зүйн болоод тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай болно. Яг ийм цаг үед энэхүү Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж ирсэн болов уу. Түүнээс биш намрын чуулган хаах гэж байна, хурдхан шиг хуулиа батлаад авъя гэдэг байдлаар асуудлыг харах нь дэндүү өрөөсгөл ойлголт.

-Таны хэлсэнээр бол гаднын чиг хандлагыг өөрчлөхийн тулд Монголын төр, засаг аливаа хуулийн болоод тогтолцооны өөрчлөлтүүдийг хийдэг гэсэн үг үү?

-Нэг талдаа тэгэж ойлгох хэрэгтэй. Хүний харилцаагаар төсөөлөн бодъё л доо. Монгол Улсыг нэг хүн гэж ойлгоё. Тэгвэл энэ хүний өмссөн хувцас нь хуучин, боловсрол нь сул. Дээр нь харилцааны наад захын соёлгүй. Бүдүүлэг. Амиа хичээсэн зантай. Бүр бусдыг өөрөөсөө дутуу гэж хардаг зан суртахуунтай. Нэмээд эрүүл мэндийн хувьд асуудалтай. Хүнээр бол Монгол Улс нэг иймэрхүү нөхөр л гарч ирж байна. Тэгвэл ийм хүнтэй бусад хүн ойр дотно харилцах нь битгий хэл аль болох хол байхыг л хичээнэ биз дээ. Ийм хүнтэй харилцахаас илүү соёлтой, боловсролтой, асуудлыг зөв өнцгөөс нь ойлгодог, нийтэч, харилцан ашигтай ажиллах чадамжтай хүнтэй харилцана. Тэгвэл бид яаж ийм хүн, ийм улс болох вэ. Хамгийн түрүүнд хандлагаа өөрчлөх ёстой. Амин хувиа хичээдэггүй байх хэрэгтэй. Энэ бол тогтолцооны өөрчлөлт. Дараа нь бусдын нүдэнд аятай харагдах шинэ хувцас авч өмсөх хэрэгтэй. Эрүүл мэндээ сайжруулах шаардлагатай. Боловсролоо дээшлүүлэх ёстой. Энэ бүхэн бол хуулийн өөрчлөлт, шинэчлэлт. Хамгийн чухал нь хаана ч хэзээ ч нэг зангаараа байх ёстой. Энэ бол эрх зүйн тогтвортой байдал. Тэр утгаараа биднээс шалтгаалаад гадны хөрөнгө оруулагчид зугтаад байхад буруугаа бусдаас хайх хэрэггүй шүү дээ. Өөрөөсөө алдаагаа хайж олоод засах хэрэгтэй. Яг үүн шиг бид Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан алдааг эрж олоод засах гэж байна. Үүнийг нь эсэргүүцэх хэн бүхэн нэг бол илүү сайн хуулийн төсөл боловсруулчихаад тэмцээд байна. Нэг бол Монгол Улсын хөгжлийг хурдасгах сонирхолгүйгээсээ болоод эсэргүүцэж байна гэж л ойлгох юм.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -39…-44 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр -31…-36 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсний даац хүн, мал, машин, тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна DNN.mn

Нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж, байгаа хэдий ч 2023 оны мөн үеийнхээс 5-50 см бага, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК 1.260.8 мянган тонн нүүрс биржээр борлуулжээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 157 багц буюу 1,004.8 мянган тонн сул коксжих нүүрс арилжлаа.

Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 89.1 ам.доллароос эхлэн дуудаж, 115.1 ам.долларт хэлцэл хийгдэв.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 143.3 сая ам.долларын үнэлгээ бүхий 1,260.8 мянган тонн нүүрсийг биржээр борлуулав.

Categories
мэдээ спорт

Португалын Гран При тэмцээнд Монголын 16 тамирчин оролцоно DNN.mn

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхнийх, Португалын Гран При энэ сарын 26-д Одивелас хотод эхэлнэ.

Тэмцээнд Монголын шигшээ багийн 16 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Монголын шигшээ багаас Ё.Басхүү тэргүүтэй 8 эрэгтэй, Л.Энхрийлэн тэргүүтэй 8 эмэгтэй оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг үргээхгүй, хэт ойртохгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орж ирэн байршсан.

Тус газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн алслагдсан хороодын иргэд зэрлэг амьтныг үргээх, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна.

Мөн хот орчимд гэмтэж, бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.