Categories
мэдээ нийгэм

Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгасан байна.

Түүнчлэн эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  •     БЗД-ийн …-р хорооны Засаг дарга “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  •     Ховд аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Ц” нь “өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  •     “Н” нь Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  •     Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх;
  •     Хан-Уул дүүргийн …-р хорооны Засаг дарга “С” нь  бусдад давуу байдал бий болгосон гэх;
  •     Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  •     “Э” нь Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.22-28/  нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын  91 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 71  нь гал түймэр, 13 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын Дээд шүүх Ж.Эрдэнэбулганыг эгүүлэн татах хүсэлтээ Цэцэд даруй гаргавал зохино DNN.mn

Иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд шинэчлэн баталсан Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн хүрээнд тун удахгүй сонгууль зохион байгуулах гэж байна. Үндсэн хуулийг дагаж мөрдөх үйл явц хэр байх бол? Таны байр суурь сонирхолтой санагдаж байна?

Тавьсан асуултын хүрээнд аль болох товч хариулахыг хичээе.УИХ-ын сонгуулийн хууль бол сонгогчийн ч тэгш эрхийг, сонгогдогчийн ч тэгш эрхийг зэрэг хангасан байх Үндсэн хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой. Сонгогчийн тэгш эрх дотор “сонгогчийн саналын жин адил байх” зарчим багтдаг. Сонгогдогчийн тэгш эрх дотор “сонгуулийн тойргийн хүн амын тоо ойролцоо байх” зарчим багтдаг. Гэтэл мандатын тоо нь тогтмол биш олон мандаттай тойргуудаар  сонгогч мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн төлөө санал өгөхөөр хуульчлах нь“сонгогчийн саналын жин адил байх” зарчимд илт нийцэхгүй. Хүн амын тоо нь хэт зөрүүтэй ядаж хоёр тойрог олдож байвал сонгогдогчийн тэгш эрхийн зарчимд илт нийцэхгүй.Өмнө дурдсан хоёр зарчим бол НҮБ-ын Хүний Эрхийн Хорооноос сонгуулийн тэгш эрхийг тайлбарласан олон зарчмын зөвхөн хоёр нь юм.1992 оноос эхлэн одоог хүртэл дагаж мөрдөж ирсэн УИХ-ын сонгуулийн хууль бүхэн энэ хоёр зарчмын дор хаяж нэгийг нь зөрчсөн байдаг. Энэхүү зөрчил үргэлжилсээр байгаа нь Цэцийн Үндсэн хууль зөрчсөн шийдвэртэй бас холбоотой.

Монголын энэ их өргөн уудам газар нутгийн өчүүхэн хэсэг Улаанбаатарт хүн амын тал нь шахцалдан амьдарч байгаа нөхцөлд хүн амын тоо ойролцоо тойргуудад хуваах боломж байх уу? Үндсэн хуулийн зөрчил үргэлжлэхэд нөлөөлсөн Үндсэн хуулийн Цэцийн ямар шийдвэр байдаг юм бол?

Ардын намын үе үеийн удирдлага нийслэлийн сонгогчдоос их болгоомжилдог, шуудхан хэлбэл айдаг. Энэ нь УИХ-ын сонгуулийн хуульд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Жишээлбэл УИХ-ын 76 гишүүнийг 19 тойргоор явуулъя гэвэл нийслэлийг 19 хэсэгт хуваагаад аймагуудыг энэ 19 хэсэг дээр хүн амын тоог нь ойролцоо байхаар хуваарилан нэгтгэх замаар 19 тойргийг байгуулна. Мэдээж тойрог бүр 4 мандаттай байна. Сонгогч 4 нэр дэвшигчийн төлөө санал өгнө. Ийнхүү хуульчилахад тэгш эрхийн дээрх хоёр зарчим хангагдана. 2024 оны сонгуулийн хууль ёсоор УИХ-ын 78 гишүүнийг 13 тойргоос сонгоно. Тойргийн мандатын тоог дугаарлалтын дагуу 9, 10, 3, 8, 10, 7, 7, 5, 3, 6, 5, 3, 2 гэж хуульчилжээ. Энд тэгш эрхийн дээрх хоёр зарчмын талаар ярих ч хэрэг байхгүй. Арван хүний төлөө санал өгөх ч заримд маань бас чанга шүү дээ. Уг нь бол 6 мандат бүхий 13 тойрогоор эсвэл 3 мандаттай 26 тойргоор сонгууль явуулж болох л байж. Би дээр үед УИХ-ын сонгуулийн хууль “сонгогчийн саналын жин адил байх” зарчимд нийцэхгүй байгаа учир тус хууль Үндсэн хуулийн 10-р зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж байна гэсэн утгатай нэхэмжлэл бүхий мэдээллийг Цэцэд гаргасан. Нэхэмжлэлээ Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактын 25-р зүйлийн b) заалт, энэхүү Пакт нь нэгдэн орсон аливаа улсын түүний дотор Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийг давж үйлчилдэгийг Олон улсын Гэрээний Эрхийн тухай Венийн Конвенцээс иш татан тайлбарласан санагдаж байна. Цэц Үндсэн хуулийн 21-р зүйлд “тэгш эрх” гэж байхгүй байгаа тул манай Үндсэн хуульд “сонгуулийн тэгш эрх” байхгүй хэмээн үзэж миний нэхэмжлэлийг “няцаасан”. Улсын Бага Хурал дээр энэ 21-р зүйлийг хэлэлцэж байх үед Гү. Лхагважав тэнд байсан “тэгш эрх”-ийг хасах санал гаргаж хасагдсанаар Ардын Их Хурлаар ч хасагдсан хэвээр батлагдсан паянтай. Гү.Лхагважав бол МАХН-аас нэр дэвшин сонгогдсон бөгөөд Үндсэн хууль батлагдсаны дараа МСДН-д элссэн. Ерэн оноос өмнө улсаа төлөөлөн Женев дэх Хүний Эрхийн Комисст ажиллаж байсан олон улсын харилцааны мэргэжилтэн. Цэц миний дээрх нэхэмжлэлийг няцаахын тулд “Танай намын гишүүн Лхагважавын саналаар тэгш эрхийг хассан байна” гэж тэмдэглэсэн байдаг. Цэц энэ болхи алдаагаа өөрийн санаачлагаар залруулах үүрэгтэй.

Шинэ Үндсэн хуулийг хоёр ч удаа өөрчилчихлөө. Өөрчлөх шаардлагагүй байсан гэж үздэг тал ч бий. Нэлээд маргаан дагуулсан нь ямар учиртай юм бол?

Монгол маань 1992 оноос ерөнхийлөгчийн ч биш, парламентын ч биш бүгд найрамдах улс болсон. Нэгдмэл гэх хэрнээ аймгуудаас тогтсон холбооны улс шиг. Үндсэн хуулийн шүүхийг шүүх эрх мэдлийн гадна байгуулсан. Энэ мэт саармаг байдал нь асуудал үүсгэх болсон. Дээр нь Үндсэн хуульд аливаа өөрчлөлт оруулах эрхийг ганц танхимтай УИХ-д олгочихсон. Энэ бүгд нь Үндсэн хууль тогтоогчдын гэхээс илүү, Үндсэн хуулийн төсөл боловсруулсан комиссын алдаа байсан. Цаг үеийн нөхцөл байдлыг тооцон өршөөж болох эдгээр алдааг засахын тулд Үндсэн хуулиа шинэчлэн найруулах шаардлагатай. Үндсэн хуульд 2000, 2019, 2022 онд гурван удаа өөрчлөлт оруулсан. Ийм өөрчлөлт оруулах аргаар алдааг засах боломжгүй. Хамгийн сүүлд 2022 онд оруулсан өөрчлөлтийг Цэц санаачилсан. Гагцхүү Үндсэн хуульд захирагдан Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Цэц маань Үндсэн хуулийн эсрэг хуйвалдааныг манлайлан оролцож, өргөсөн тангарагаасаа няцсан.

Иргэн Д.Ламжавыг үе үе Үндсэн хуулийн цэцэд хандаж, иргэний санал, гомдол, өргөдлөө гаргадаг гэдгийг олон нийт андахгүй мэддэг болсон. Ингэхэд Үндсэн хуулийн цэц, цэцийн гишүүд хуулиа дагаж мөрдөж чаддаг уу?

Тодорхой жишээ баримтаар ярьсан нь дээр байх. УДШ-ээс нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбулган бол Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд тэнцэхгүй хүн байна.Эрдэнэбулган болЦэцийн процессын хуулиа ойлгодоггүй эсвэл бусдын нөлөөнд автамтгай гишүүн байна. Маргаан хянан шийдвэрлэх эсэх тухай Цэцийн гишүүний тогтоолыг нэхэмжлэл гаргагч давсан тохиолдолд тогтоолыг, Цэцийн нөгөө гишүүн уг тогтоолын талаар бичгээрөөр санал гаргасан тохиолдолд уг саналыгЦэцийн бага суудал(Цэцийн дарга томилсон 3 гишүүнтэй хурал)-ын магадлалаар шийдвэрлэнэ гэж процессын хуульд заасан байдаг. Д.Солонго гишүүний нэгэн тогтоолын талаар Б.Буяндэлгэр гишүүн бичгээр өөр санал гаргасан байж. ГэтэлЖ.Эрдэнэбулган 2021.4.8-ны өдөр хуулийн цоорхой байна хэмээн будилж “Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналын тухай” гэх тогтоолыг ганцаар гаргасан байна. Буяндэлгэр гишүүн нэгэнт хүчинтөгөлдөр болсон Цэцийн дүгнэлтийг иш татсан явдлыг Ж.Эрдэнэбулган “Цэцийн гишүүн хянан шалгаж байгаа маргааны талаархи саналаа урьдчилан илэрхийллээ” гэсэн буруу ойлголттой явдаг аж. Үндсэн хуулийн салшгүй хэсэг болох Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх  ажиллагаа явуулах тогтоолыг бас л Ж.Эрдэнэбулган гаргасан байдаг. 2019 оны өөрчлөлтөөр “39.1 … Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно”гэсэн заалт орсон. Цэц 2022.8.15-ны №02 тогтоолоороо энэ заалтыг хүчингүйболгосноос гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар зөвлөж, цаашилбал  Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Цэц хянан хэлэлцэхгүй гэсэн утгатай 2006.3.6-ны 3/06 тоот, 2015.10.14-ний №17 тоот Цэцийн хоёр магадлалыг хүчингүй болгосон билээ. Энэ хууль бус тогтоолыг УИХ ер бусын уриалгахнаар хүлээн авч Засгийн газрын бүх сайд нараа УИХ-ын гишүүдээр бүрдүүлэн, 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, 78-ыг мажоритараар, үлдсэн 48-ыг пропорционалаар сонгох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулав. УИХ 2022.8.24-ний өдөр гурван хуульд тухайлбал Цэцийн процессийн хуулийн 13-р зүйлд “Цэц Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтмйг хянан хэлэлцэхгүй” гэсэн утгатай заалтыг оруулан жүжиг тоглосон билээ. Жүжиг гэсний учир нь агуулгаараа тэртэй тэргүй Үндсэн хуульд байгаа заалт юм. Цэцийн тогтоол үнэхээр хууль зүйн үндэслэлтэй байсансан бол Цэц Цэцийн процессийн хуульд оруулсан энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гээд л хүчингүй болгох учиртай. Гэтэл огт чимээгүй их л удаж байна. Эцэст нь хэлэхэд Ж.Эрдэнэбулган шиг ийм хуульчийг Цэцээс эгүүлэн татахгүй бол Монгол Улс Үндсэн хуулиа оршуулахад хүрэх осолтой. Улсын Дээд Шүүх Ж.Эрдэнэбулганыг эгүүлэн татах хүсэлтээ Цэцэд даруй гаргавал зохино.

Categories
мэдээ спорт цаг-үе

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд ес дэх түрүүгээ авлаа DNN.mn

Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгдүгээр сарын башёгийн ялагч боллоо.

Тэмцээний сүүлийн өдөр аварга Теронофүжи Г.Ган-Эрдэнэ болон секиваки Котоновака нар ижил 12 даваатайгаар тэргүүлж байв. Аварга Г.Ган-Эрдэнэ озеки Киришимаг, Котоновака Тобизарүг тус тус ялснаар түрүү бөх нэмэлт барилдаанаар шийдэгдэх болов.

Улмаар нэмэлт барилдаанд өрсөлдөгчөө унагаснаар Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг ес дэх удаагаа хүртлээ.

Гэмтлийн улмаас гурван тэмцээн дараалан өнжсөн Терүнофүжид Ёкозүнагийн зөвлөл сануулга өгснөөр энэ сарын башёд барилдахаар болсон билээ.

Тэрбээр Эзэн хааны цомыг өнгөрсөн тавдугаар сард хүртсэн. Ингээд долдугаар сарын башёг гэмтлийн улмаас орхиж дөрвөн сар дэвжээнд гараагүй юм. Энэ хугацаанд өвдгөндөө хагалгаа хийлгэжээ.

Терүнофүжи дээд зиндаанд ес ба түүнээс дээш түрүүлсэн 20 дахь сүмоч. Монгол аваргуудаас Хакүхо М.Даваажаргал 45, Асашорюү Д.Дагвадорж 25, Харүмафүжи Д.Бямбадорж ес түрүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 3.5 магнитудын газар хөдөлжээ DNN.mn

Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс баруун урд зүгт 47 километрийн зайд газар хөдөллөө.

Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 29-ний өглөө 05:27 цагт хөдөлсөн газар хөдлөлтийн хүч 3.5 магнитуд байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашинтай замын хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Хуваарийн дагуу өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 29-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Харин дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд үйлчлэхгүй бөгөөд бүх тоо хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээл эхэллээ DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл 2024 оны нэгдүгээр сарын 29 буюу өнөөдөр эхэллээ.

Сурагчдын хичээл, сургууль эхлэхтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газраас сургуулийн орчны аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сургууль орчмын цас, мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох, хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийхийг санууллаа.

Мөн биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх, ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгохыг анхааруулжээ.

Түүнчлэн ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх, замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах, “School police”-ийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амь эрсэдсэн алба хаагчдыг эцсийн замд нь үдлээ DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:05 цагт Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрстсэн харамсалтай явдал болсон.

Талийгаач нарыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Эх сурвалж: ОБЕГ 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналууд хуульчлагдсанаар хүний эрхийн үзүүлэлт нэг алхам урагшиллаа DNN.mn

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө УИХ-ын ээлжит намрын чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дэд даргын хувьд энэ чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ удаагийн чуулганаар бие даасан 12 хууль баталж, 200 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэлээн ачаалалтай ажилласан чуулган болж өнгөрлөө. Миний хувьд хэд хэдэн хууль дээр илүү төвлөрч ажилласан. Юуны түрүүнд төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдал, төсвийн хүрээний мэдэгдлүүдийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг улс орны урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэх талд саналаа тусгасан. Дэлхийг хамарсан цар тахал, дайн байлдаан, бүс нутгийн хямралт нөхцөл байдлаас шалтгаалан төсөвт учирч болох эрсдэл, түүнийг урьдчилан тооцож ажиллах нь зөвхөн 2024 он төдийгүй цаашид анхаарах нэг чухал стратеги мөн. Сонгуулийн жил угтан төсвийн хэт тэлэлт хийж, цалин хөлс нэмэхээс авахуулаад нийгмийн халамжийн шинжтэй бодлого хэрэгжүүлж байгаад нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Эдийн засгийн өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын дүн жилээс жилд өсч байгаа ч тэр өсөлт айл өрхийн хаалгаар орж мэдрэгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь инфляци хөөрөгдсөн төсөв, мөнгөний бодлоготой холбоотой.

-Тэгэхээр ядуурал их байна гэсэн үг үү. Нөгөөтэйгүүр инфляци нэг оронтой тоо руу орсон гэж мэдэгдээд байгаа шүү дээ…?

-Монгол Улсын гурван хүний нэг нь ядуу, ядууралд ойр хүний тоог нэмбэл бараг хоёр хүний нэг нь ядуу байна. Өдөрт 7000 төгрөгийг амьдралынхаа хэрэгцээнд зарцуулж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол албан бус татвар болох инфляци шүү дээ. Статистик тоогоор инфляци нэг оронтой тоонд орсон гэж байгаа ч бодит амьдрал дээр иргэдийн цалин орлого бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Миний бие төсөв мөнгөний бодлоготой уялдуулан АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэн баталчихвал улс орны хөгжлийг зөвхөн төсөв, мөнгөний бодлогоор хязгаарлалгүй уул уурхайгаас олж буй орлогыг дараа дараагийн хөгжлийн бодлогод чиглүүлэх алхам хийгдэнэ гэж найдаж байна.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн салбарын талаар оруулж хэлэлцүүлсэн хууль тун ховор санагддаг. Харин саяын намрын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдлаа. Та энэ хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль бол анх удаа цоо шинээр батлагдаж байгаа хууль. Ер нь 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд давамгайлж байсан эмнэлэгт шүтсэн тогтолцоог өөрчилж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэн тэргүүний зорилт болгон хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл иргэн хүн өвдсөн хойноо эмнэлэгт ирэх бус өвдөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, өөрийнхөө болон гэр бүл үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг. Энэ үеэс л Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль яригдаж эхэлсэн ч хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдэж байсангүй. Уг хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйл, халдварт болон халдварт бус өвчнийг тандах, судлах, үнэлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих зэрэг өргөн хүрээтэй асуудлыг зохицуулах учраас маш их ач холбогдолтой хууль. Тийм учраас үйл ажиллагаанд баримтлах НЭМТҮ-ний зарчим, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож, УИХ, Засгийн газар, Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын байгууллага, Засаг дарга нарын чиг үүргийг тогтоож өгсөн.

-Нэг зүйлийг тодруулахад НЭМ-ийн ажилтны нийгмийн баталгаа гэж юу байдаг юм бэ?

-Нийгмийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа нь 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу хэрэгжээд явж байгаа шүү дээ. Тухайлбал Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгоно, 29.5-д Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно гэсэн заалтад хамрагдаж байгаа.

-Энэ хуулийн хэрэгжилтийн хугацаан дээр та маргаан үүсгэж байсан. Ямар учиртай юм бэ?

-Анх энэ хууль орж ирэхдээ хэрэгжих хугацааг 2025 оны нэгдүгээр сараас гэж байсан. Гэтэл ажлын алба дахин боловсруулж оруулж ирэхдээ дөрөвдүгээр сарын нэгнээс гэж оруулж ирсэн. Энэ хууль анх удаа хэрэгжих гэж байгаа учраас бэлтгэл ажил ихтэй гэдгийг олон хүн надад хэлж байсан. Би ч өөрөө тийм ойлголттой байсан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ түүний төсөв, зардал, үнэлгээний тооцоо судалгаа хийх, Ерөнхий сайдын дэргэд байгуулагдах нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн ажил үүргийг тодорхойлсон журам гаргах, аймаг дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв, зоонозын төв, лабораториуд, эмнэлгийн нэгж албад гээд олон байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой олон дүрэм журам боловсруулж мөрдүүлэх шаардлага гарах юм билээ. Тэгээд ч одоо УИХ-ын ээлжит сонгууль гээд бужигнаж эхэлнэ. Энэ үеэр төрийн захиргааны ажил маш их цалгарддаг гэдгийг мэдэх учраас л хэрэгжих хугацааг долдугаар сарын 1-нээс болгочихооч гэж хүссэн. Харамсалтай энэ саналыг хүлээж аваагүй. Ер нь бид хуулийн хэрэгжих хугацааг тооцоо судалгаатай хийхийн оронд сэтгэлийн хөөрлөөр дайрдагаа болих хэрэгтэй.

-Намрын чуулганы төгсгөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуульд таны санаачилсан хэд хэдэн заалт тусгагдсан. Энэ талаар та тодруулж ярихгүй юу?

-Намрын чуулганаар батлагдсан маш чухал хуулийн нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монгол Улсад ажилласан. Тус ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй байсан гэх ноцтой баримт тусгагдсан. Би үүнийг анх УИХ-ын чуулган дээр мэдэгдэж энэ асуудлыг зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тухайн үед гишүүд юу яриад байгаа юм гэх нь холгүй байсан. Үүний дараа Хүний эрхийн Үндэсний комиссын 22 дугаар илтгэлд 2020-2022 онд 2694 хүн баривчлагдсаны 2674 нь буюу 99 хувь нь шүүхийн шийдвэргүй баривчлагдсан. Үүний 50 хувь нь шаардлагагүй баривчилгаа байсан гээд суллагдсан тухай илтгэлд дурдсан. Ингэснээр НҮБ-ын ажлын хэсгийн дүгнэлт батлагдаж байгаа юм. Бид өөрсдийгөө цөөхөн монголчууд гэж тодотгодог. Гэтэл цөөхөн монголчууд бид нэгнийхээ эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсээр байна. Иймээс миний зүгээс өнгөрсөн жил хойшлуулшгүй ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналуудыг долоон удаагийн албан бичгээр Засгийн газарт хүргүүлсэн. Миний саналууд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгагдсан.

-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хэт хуучинсаг заалтууд байсаар байгааг хөндөж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Бид чинь Ардчилсан Үндсэн хуультай улс. Гэтэл одоо хүртэл коммунизмын үеийн хуулийн заалтуудаа өөрчлөхгүй хэвээр байлгаад байж болохгүй. Байлгаад байвал мэдээж хэрэг хүний эрх зөрчигдсөөр л байх болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд одоо ч хэт хуучинсаг заалтууд орсоор байгаа харагддаг. Бүр БНМАУ-ын үед хэрэглэж байсан Эрүүгийн хуулийн заалтууд олон байна. Хэлмэгдүүлэлтийн үед хар машинтай ногоон малгайтай хүмүүс шөнө оройн цагаар сүр дулиантай ирээд хүмүүсийг баривчилдаг, ойр хавийн хүмүүс том жижиггүй айж эмээдэг, сүрддэг байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Гэтэл одоо ч гэсэн их хэлмэгдүүлэлтийн үед байсан энэ хар технологи байсаар байна шүү дээ. “Хойшлуулшгүй” гэх үгээр халхавчлан гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байхад тухайн сэжигтнийг баривчилж байна. Тиймээс миний бие “хойшлуулшгүй” баривчилгааны асуудлыг цэгцлэх цаг болсон гэж үзсэн.

-Тэгвэл таны санаачилсан заалтууд хуульд тусгагдсанаар Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж ойлгох уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Хоёрдугаарт, “хойшлуулшгүй” ажиллагаа буюу хүний эрхэнд шүүхийн хяналтгүйгээр халдаж, баривчилдаг, олон сараар цагдан хорьдог асуудал зохицуулагдаж байгаа юм. Өмнө нь “хойшлуулшгүй” ажиллагаа нэрээр мөрдөн байцаагчийн үзэмжээр, хэтэрхий ерөнхий, субъектив байдлаар ханддаг байсан. Жишээ нь, ажлын бус цагаар болон баяр ёслолын үеэр шүүхийн шийдвэргүй баривчилдаг. Энэ хууль батлагдсанаар долоо хоногийн долоон өдөр 6-22 цагийн хооронд тойргийн журмаар баривчилгааны болон цагдан хорихын шүүгч ажиллаж, хуулийн дагуу хүний эрхийн зөрчилгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа юм. Бас баривчлах ажиллагаа, анхны байцаалтад тухайн иргэний хууль ёсны өмгөөлөгч заавал оролцоно. Ямар нэг байдлаар оролцох боломжгүй бол томилсон өмгөөлөгч оролцохоор хуульчилсан. Нөгөө талаар хүмүүсийг олон жил сараар “Мөрдөн шалгаж байна” гэх шалтгаанаар цагдан хорьдог. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хугацааг тусгайлан зааж өгсөн. Ингэснээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцаа биелүүллээ гэсэн үг. Олон пунктээр хүний эрхийн үзүүлэлтүүд урагшлах байх гэж найдаж байна.

-Баривчлах, цагдан хорих асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ гэж ойлголоо. Зөв үү?

-Хүний эрхийн комиссын 22 дугаар илтгэлд нийт баривчилсан хүмүүсийн 46 хувь нь нэг, хоёр хоногийн дараа хорих шаардлагагүй гэсэн шүүхийн шийдвэрээр суллагдсан байсан шүү дээ. Мөн өмнөх хуулиар гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа л бол тухайн хүнийг шууд цагдан хорьдог байсан бол хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болох гурван үндэслэлийг тусгасан. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан бол, гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн бол баривчилна гэж хуульд заасан. Бас Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдсон сэжигтнийг дээр заасан гурван үндэслэлээс гадна хэн болох нь тогтоогдоогүй, Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй эсхүл Монгол Улсад байнга оршин суудаггүй гэсэн гурван үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэргүй баривчилж болохоор хуульд тусгасан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай заалтаар хорих ялаар шийтгүүлэх хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авдаг. Хууль хэрэгжиж эхэлснээр тухайн хүн хамгийн дээд тал нь 90 хоног найман жилээс дээш ял авахаар байгаа бол түүнийг 18 сараас илүүгүй хорихоор зохицуулагдсан.

-Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-2024 оны наймдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлнэ.

-Хотоос сонгогдсон гишүүний хувьд замын түгжрэл, утаа гээд хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх талд УИХ юу хийсэн бэ?

-Үнэхээр хотын утаа, түгжрэл, стресс, халтиргаа гээд өдөр тутам тулгарч буй эдгээр асуудал нэг далайлтаар шийдэгдэхгүй. Нэг үгээр хэлэхэд урт хугацааны буруу төлөвлөлт, буруу шийдвэрийн үр дагавар. Яг үнэндээ Э.Бат-Үүл даргаас хойш нийслэлд тэр гээд хэлчих дорвитой бүтээн байгуулалт, шийдэл гарсангүй. Тийм учраас хотыг удирдаж буй нөхдийг юм хийх болов уу гээд хоттой холбоотой шийдвэр санаачилгыг бүрэн дэмжиж, идэвхтэй оролцож ирлээ. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн бухимдал стресс, цаг мөнгөний хамгийн том толгойн өвчнийг шийдэх эрх мэдэл үүрэг хариуцлагыг хотын удирдлагуудад бүрэн өглөө. Асуудал ужгирсан боловч асуудлын шийдлийг гарган хариуцах эзэнтэй болгож, үр дүнг шаардах цагийг эхлүүллээ. Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийслэл хот олон улсад бонд гаргаж хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудаа ямар нэг асуудал, буруутан хайлгүйгээр хэрэгжүүлэх боломжийг бий болголоо.

-УИХ-ын намрын чуулган хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцсэн үү?

-Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүд, даатгалын тухай болон холбогдох хуулийн төслүүд, жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл гээд цаг үеийн шаардлага тулсан, иргэд олон нийтийн хүлээж буй зарим хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэж амжилгүй хаалаа. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралтай хүлээж буй Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга орж ирсэнгүй. Зах зээлийн эдийн засгийн гол хуулийн нэг шинэчлэгдэхгүй үлдэж байгаа нь шударга өрсөлдөөн бий болгох, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлыг хуучнаар нь үлдээж байна гэсэн үг. Мөн энэ хууль шинэчлэгдсэн тохиолдолд бизнесийн эрх чөлөө өргөжиж, төрөөс үзүүлэх нөлөөлөл буурна гэсэн хүлээлттэй байна.

-Саяхан томоохон маргаан дагуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар та ямар байр суурьтай байсан бэ?

-Гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулалт маш чухал, Хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгийн өсөлт явагдахгүй. Дэлхийн бүхий л улсууд гадаадын хөрөнгө оруулалт татах замаар зөвхөн мөнгө гэлтгүй ноү-хау, шинэ техник технологийг нэвтрүүлэх, ажиллах хүчнээ сургаж авах гээд олон давуу талыг олж авдаг. Гэхдээ аль салбарт хөрөнгө оруулалт татах, түүнийг хэрхэн дэмжих, дотоодын компаниудтай хэрхэн уялдуулах вэ гэдэг дээр зөв бодлого хэрэгтэй. Маргаан дагуулсан нэг гол асуудал болсон 100000 долларын босго ч үүнтэй холбоотой. Уул уурхайн компанийн хувьд маш бага мөнгө байдаг бол худалдаа үйлчилгээний салбарт хангалттай хөрөнгө байж мэднэ. Ингэхээр салбаруудын хөгжил, хэрэгцээ шаардлагаа харах нь зөв. Газар эзэмшүүлэхтэй холбоотой Үндсэн хууль зөрчсөн заалтыг засах хэрэгтэй. Гэхдээ үүнийг газрын тухай багц хуулийг хэлэлцүүлсний дараа илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.

-Ажилгүйдэл ядууралтай тэмцэнэ гэж олон жил ярьсан ч ядуурлын хэмжээ буурахгүй байгаа. Яаж бид ядуурлыг бууруулж чадах вэ?

-Зүгээр халамж, хүнсний талон тараагаад ядуурал буурахгүй. Харин байнгын орлоготой байх арга замуудыг санал болгох хэрэгтэйг олон сая хүнийн ядуурлаас гаргасан Хятад, Энэтхэгийн жишээ харуулдаг. Том салбар, олон хүнийг хамарсан гэхээсээ илүү тодорхой үр дүн гарах хүрээнд сайн жишээ үзүүлэхийг бодож оёдлын салбарыг дэмжих талаар ажиллаж байна. Хамгийн бага зардлаар ажлын байр бий болгож байнгын орлоготой болдгоороо онцлог. Өнөөдөр 300 гаруй жижиг том оёдлын цех, компани үйл ажиллагаа явуулж тэдгээрт 4000 гаруй хүн ажиллаж байна. 4000 гаруй айл өрхийн амьжиргааг Оёдлын холбоо, Best хөтөлбөртэй хамтран хийсэн судалгаагаар энэ салбарыг хэрхэн дэмжиж хөгжүүлэх талаар дүгнэлт зөвлөмжүүд гарсан. Үүний эхний алхам болгож оёдлын салбарт ашиглагдах үндсэн болон туслах түүхий эд материалыг гаалийн татвараас чөлөөлөх хууль дээр ажиллаж байна. Мэдээж дараагийн алхам нь ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр бий болгох хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн хөдөлмөр халамж, Оёдлын үйлдвэр, ажилтан гурвыг холбосон гурвалсан гэрээ байгуулах замаар ажил эрхлэлтийг дэмжинэ. Ялангуяа гэртээ хүүхдээ харж буй ээжүүд, бусад шалтгаанаар гэртээ сууж олон эмэгтэй ажилтай орлоготой болно. Энэ мэт бодитой арга хэмжээний үр дүнд ядуурал буурна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдаас өрсөх гэсэн монголчуудын энэ муу ёрын зан мөн ч их гай тарина даа DNN.mn

Хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотод аймшигтай том осол боллоо. Хамгийн харамсалтай нь, ажил үүргээ гүйцэтгэж явсан идэр гурван залуу ослоор нас барлаа. Хориод хүн түлэгдэж, 60 айл орох оронгүй болж, 20 гаруй машин шатсан аймшигт ослын талаар одоо ч мэдээлэл хөвөрсөөр. Осол юунаас болж гарсныг мэргэжлийнхэн тогтооно. Одооохондоо энгийн ухамсрын түвшинд харахад газ буюу шингэн хий тээвэрлэж явсан том оврын машин уулзвар дээр эргэхдээ нэгдүгээр эгнээнд явсан машинтай шүргэлцсэнээс үүдэн газ алдагдаж, хүчтэй дэлбэрэлт үүсчээ. Монголоос өөр газарт ийм аюултай ачаа тээвэрлэж яваа том тэрэг ингэж эргэж осол үүсгэдэг, тэсрэх бөмбөг шиг ачаатай том тэрэгний хажуугаар жижиг тэрэг чихэж ордог эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч газ тээвэрлэж яваа том тэрэгний хажуугаар суудлын машин чихэж орж аймшигт осол гарлаа.

Эндээс юу харагдаж байна гэхээр бусдаас өрсөх гэсэн монголчууд бидний муу ёрын зан л тод харагдаж байна. Машиндаа суув уу, үгүй юу урагшаа үхэн хатан зүтгэдэг нь монголчуудын зан. Хэн нэгэн амь тавин үхэх гэж байгаа мэт, тэр хүн дээр амьсгаа хураахаас нь өмнө очих гэж байгаа мэт урагшаа ухаангүй дайрдаг. Бусдаас өрсөж явах гэж, хэн нэгний өмнүүр орох гэж үхэлдэн чихдэг. Нүүдэлчдийн амьдралд ийм зан байдал таарч байсан байж болно. Гэхдээ хөдөөнийхөн ингэж ухаангүй дайрдаггүйг бодоход гайгүй мэт. Бусдаас өрсөх гэсэн энэ муухай зан суурин соёл иргэншилд огт таардаггүй. Ямар нэг очер дараалалд ч монголчууд зогсож сураагүй, өмнүүр нь дайрч түрүүлж авахыг л боддог. Онгоц буухад энэ зан их тод илэрдэг. Онгоцны урд суудлынхан түрүүлж бууж байж л араас нь гарах боломжтой гэдгийг захын нэгэн мэддэг баймаар. Онгоц бүрэн зогсож аюулгүй боллоо гэснийг илтгэсэн суудлын даруулгын гэрэл унтрангуут урд ардгүй пижигнээд босчихдог. Гар тээшээ ухаж, дээрээс цүнх саваа буулгахдаа бусдынхаа толгой тархийг дэлсээд авахаа юман чинээ бодохгүй, түрүүлж буух гээд л давчдаад эхэлдэг нь гайхмаар.

Ачаа бараа зөөдөг том тракууд хот дотор хэрхэн тээвэрлэлт хийдэг талаар гадаадад байдаг монголчуудаасаа асууж сонирхлоо. Америкт л гэхэд шөнө хөдөлгөөн татарсан хойно том тракууд хотын замаар явдаг юм байна. Бас яахав, саяын дэлбэрдэг том машин шөнөөр тээвэр хийж явжээ гээд бодож дуусаагүй байхад дараагийн тайлбарууд нь үнэхээр биднийг алмайруулмаар байлаа. Америкийн том тракууд хотод шөнөөр тээвэр хийж уулзвараар мөн л хоёрдугаар эгнээнээсээ эргэдэг аж. Энэ үеэр бусад тээврийн хэрэгслүүд хүлээгээд зогсож байдаг. Том машин эргэлтээ хийгээд бүр холдсоны дараа л хөдөлгөөн хэвийн үргэлжилдэг байна. Ингэх нь дүрэм журамдаа байдаг эсэхийг мэдэхгүй юм, ямартаа ч бүр хэвшил болсон зүйл. Мэдээж энэ нь болзошгүй ямар нэгэн ослоос өөрсдийгөө болон бусдыг хамгаалсан үйлдэл байх. Мөн шөнө дөлөөр ажлаа хийж яваа тракийн жолоочийг хүндэлсэн үйлдэл шиг санагддаг гэж Америкт амьдардаг танил маань ярьсан юм.

Манайханд бол бусдыг явж өнгөртөл хүлээх гэсэн ойлголт байдаггүй. Урдуураа нэг машин оруулбал арын машинууд дургүйцэж гэрлээрээ дохидог. Хоёр машин оруулчихвал бүр уурлаад араас сигналдаад эхэлдэг ийм л ууртай, яаруу давчуу ард түмэн шүү дээ. Мөн бид ажил хийж байгаа хүмүүсээ хүндэлдэггүй. Гудамж цэвэрлэж яваа

ТҮК-ийн ажилтны хогийг тарааж хаяхаа юман чинээ бодохгүй. Ер нь ажил хийж байгаа нэгнээ хог шаар шиг үздэг ийм л хүмүүс.

Манай хотын зам дээр том оврын машинууд, дэнхэр автобусууд эгнээ байраа сэлгэн давхиж, нэг машины ч болтугай өмнүүр орох гэж дайрдаг. Ингэхдээ сигналдаж, шахаж жижиг машинуудыг даапаалан дээрэлхдэг. Өөрийгөө сэргэлэн гэж бодсон нэг эргүү нь түргэний машины араас дагаж давхиж, бусдыгаа хожиж байна гэж баясдаг. Тэр машин дотор үхэл амьдралын заагт байгаа өвчтэй хүн явааг тоодоггүй. Бусдыг хүндлэх ёс зүй ихэнхэд маань төлөвшөөгүй байдаг гээд бодохоор бид чинь адгуус малаас нэг их ялгараад байх юм байгаа юмуу ч гэж хүртэл харамсмаар.

Бусдаас өрсөх гэсэн энэ өөдгүй зан чанар монголчууд бидэнд хэдийд бий болсон юм бол. Сүүлийн 30 жилд үү, өмнө байсан хэрэг үү гэдгийг угсаатан судлаачид судалж тогтоох биз. Тэгвэл бурхан өгөх ёстойг нь өгдөг болохоос илүү юу ч өгдөггүй гэж тал нутгийн өвгөд сургадаг байсан. Яаж ч хичээсэн чамд өгөх ёстойг л өгдөг илүү нэг амьсгаа ч өгдөггүй юм даа гэдэг

хэчнээн үнэн билээ. Бид овсгоотойдоо юм олоод байгаа юм биш, олох ёстой болоод олдоод байгаа юм гэдэгсэн.

Манай ихэнх жолооч нар амьдралын философийн эсрэг үйлдэл хийдэг. Ингээд хожсон хүн байдаггүй, амь нас, эдийн засгаараа хохироод үлддэг. Манай нэг туршлагатай сэтгүүлчийн ярьсан жишээ бий. 2010-аад оны үед Японд албан айлчлал дагалдаад сэтгүүлчдийн баг явжээ. Тэдний суусан машин замын хөдөлгөөнд оролцохдоо юм л бол урдуураа машин оруулаад, заримдаа бусдыг өнгөрөхийг хүлээгээд ер нь урагшаа явах дургүй жолооч байж. Манайхан ч яахав, урагш ахидаггүй, явдаггүй юм, ийм сайхан зай байхад дайраад дайраад бушуу явахгүй гээд жолоочийгоо муулангуй явж. Одоо бодоход хөөрхий тэр жолооч дүрэм журмаа л мөрдөж байж гэж билээ.

Зам дээр явж байгаа аль нэг жолоочийн араас сигналдахад ямар үйлдэл гаргадаг вэ. Монголд бол “энэ муу сигналддаг хэн бэ” гээд урдуураа оруулахгүй гэж зүтгэцгээдэг. Соёлтой хүмүүс бол зам тавьж өгөөд урдаа оруулдаг. Үнэндээ яаж ч давчуу яаруу ажил гараа билээ, араас сигналдсан жолоочийг урдаа оруулчихаад араас нь явахад хавьгүй сэтгэл амар билээ. Яарсан жолооч гүйцэж түрүүлэх гэж байгаад ямар нэгэн аюул осол гаргаа ч билүү, тооцох аргагүй. Ийм л энгийн философийг ойлгохгүй, адган яарч сөрж давхисаар байдгийн хамгийн эмгэнэлт жишээ хоёр өдрийн өмнө гарсан том осол юм. Энэ осол Замын хөдөлгөөний дүрмийг цусаар бичигдсэн байдаг гэдгийг баталж өглөө. Үүн шиг том хичээл, сургамж хаана ч байхгүй. Жолооны багш “замын хөдөлгөөний дүрэм цусаар бичигддэг” гэж байнга сануулдгийг төгсөгчид нь ер ойшоодоггүй. Тэгвэл энэ үнэн гэдгийн тод жишээ болов. Аюултай ачаа тээвэрлэж явсан том машины жолооч ч тэр, зэргэлдээ хамт эргэсэн суудлын тэрэгний жолооч ч тэр өрсөж л зам гаръя гэснээс биш, дүрэм журам, хүлээх хүлцэх гэдгийг юман чинээ тоосонгүй. Тиймээс хоосон зам дээр хоёр машин түгжирч улмаар мөргөлдөн, гурван хүний амь нас эрсэдсэн, хэдэн тэрбумын эдийн засгийн хохиролтой аюулт түймрийг дэгдээсэн байна. Хувь хүний хариуцлага гэж ямар өндөр юм байдгийг харуулсан осол болж өнгөрлөө.

Түймрийг харж байхад дэлбэрэлтээс үүссэн галд орон сууцны байр шатаж байхад хажуугийн хувийн сургуулийн байранд гал хүрсэн ч хөгжиж авалцаагүй байдаг. Энэ нь мөн барилгын чанар, стандартыг ярих асуудал ч байгааг илтгэх бөгөөд дараа тусад нь бичих сэдэв юм.

Д.Оюунтуяа