Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ DNN.mn

2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Монголын татварын албанаас мэдээллээ.

IV улирлын буцаан олголтоор нийт 1,333,318 иргэнд 104 тэрбум төгрөг олгох аж. Харин 20,171 иргэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо 0.5 тэрбум төгрөгөөр хөрөнгийн албан татвараа төлжээ.

НӨАТ-ын буцаан олголтоосоо төлөх боломжтой татварын төрөл

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  • Малын тоо толгойн албан татвар
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *