Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан болов DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Иргэн Г.Уянгаас ирүүлсэн “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг бүртгэсэн Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлтийг хэлэлцээд хариуг албан бичгээр хүргүүлэхээр болов.
  2. Давж заалдах шатны шүүх хуралдааны бэлтгэл ажлын журмыг хэлэлцэж баталлаа. Уг журам албажин гармагц Улсын дээд шүүхийн цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулна.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арванзургадугаар бүлгийн 16.6 дугаар зүйлийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх тухай албан ёсны тайлбарын төслийг хэлэлцээд бусад танхимаас санал авч, засан сайжруулаад дахин хэлэлцэхээр хойшлуулав.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын шүүхийн цахим систем” төсөл, Улсын дээд шүүхийн Тамгын газар болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2023 оны тайлантай танилцаж, Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа.

Categories
мэдээ нийгэм

А.Бямбажаргалыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж хуулийн бодлогын зөвлөхөөрөө ажиллаж байсан А.Бямбажаргалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Энэхүү томилгоотой холбогдуулан ҮАБЗ-ийн нарийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалын товч намтрыг танилцуулъя.

  • 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсч, 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
  • 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
  • 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

17:00-22:00 цагт шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгахыг анхаарууллаа DNN.mn

Бидний хэрэглэж буй эрчим хүчний 90 гаруй хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж байна. Өндөр насжилттай станцууд тасралтгүй горимоор, бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч эрчим хүчээр хангаж чадахгүй болоход цахилгаан хязгаарладаг.

Үүссэн нөхцөл байдлыг ойлгож, 17.00-22.00 цагт шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэм болохыг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриалж байна.

Эрчим хүчний системийн 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1529 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 158 МВт-аар, импорт 97 МВт-аар тус тус өссөн байна.

Та гар утсаа цэнэглэсний дараа залгуурыг нь салгадаггүй бол цагт 0.065 төгрөг дэмий зарцуулна.  Энэ нь бага тоо мэт харагдах ч өдөржин залгаатай үлдээвэл 1.56 төгрөг, сард 46.8 төгрөг, жилд 561.6 төгрөг хий үрэгдүүлнэ гэсэн үг.

Улаанбаатар хотын 380,000 өрх айл бүр гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213,408,000 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй алдсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 02-НООС 05-НЫ ӨДРИЙНХ УРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

5

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай/

·      Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэх

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Эдийн засгийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.30

“Их Эзэн Чингис хаан”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Улсын Их Хурал

·      “МӨНХ-ШИНЭ ХӨДӨӨ СЭРГЭЛТ” сэдэвт хэлэлцүүлэг

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ПҮРЭВ ГАРАГ /2024.01.04/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.01.04, 01.05/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·      Бусад

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм

АТГ: Мөрдөгчид 22 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 835 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 40 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 10 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 757 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт “Шувуу” ажиллагааны хүрээнд шинээр 1 яллагдагчийг Интерполын нарийн бичгийн даргын газраас “Улаан булант” эрэн сурвалжлах зар мэдээг олон улсын хэмжээнд зарлуулсан бөгөөд “Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд эрүүгийн дугаар хэргүүдийн гадаад оронд гарсан хөрөнгийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 9 мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 3, эрүүгийн 1 хэрэгт нийт 22 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхийлөгч Д.Мөнх-Эрдэнэд өршөөл үзүүлж, суллахаар болжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Мөнх-Эрдэнэд өршөөл үзүүлжээ. Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийг тохиолдуулан өршөөл үзүүлэхээр болсон байна. 

Эргэн сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.1 дүгээр зүйлийн 2, 13,14 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, энэ оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 441 дүгээр хорих ангид хорьсон. Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр суллах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчдын II улирлын амралт эхэллээ DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын сургалтын үйл ажиллагаа энэ сарын 28-ны пүрэв гаригт цахим хичээлээр өндөрлөж, амралт эхэллээ.

Сурагчдын өвлийн урт амралт ирэх долоо хоногийн мягмар гариг буюу 2024 оны  нэгдүгээр сарын 2-ны мягмар гаригаас эхлэн дөрвөн долоо хоног үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эхний ээлжийн 35 автобус Улаанбаатар хотод ирлээ DNN.mn

Шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобус Улаанбаатар хотод ирж, өнөөдөр Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд нээлттэй үзүүллээ. Тус автобуснуудыг хүлээн авахаас өмнө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад урьдчилсан үзлэгийг хийсэн бөгөөд Улаанбаатар хотод ирсний дараа нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулахаар ажиллаж буй. Үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгоно. Шинээр ирсэн автобуснуудад цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулах ажлыг гүйцэтгэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах юм. Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 12-р сарын 28-ны 20 цагаас 12-р сарын 29-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

2023 оны 12 дугаар сарын 30-наас 2024 оны 01 дүгээр сарын 03-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 01 дүгээр сарын 01-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 30-нд говь, талын нутгаар, 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12…-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +2…-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Зах, Худалдааны төвийн нэр
2023.12.29 2023.12.30 2023.12.31 2024.01.01
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
1 ТБД андууд худалдааны төв 10:00-21:00 10:00-21:00 10:00-21:00 Амарна
2 Гранд Плаза худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
3 Барс-1 худалдааны төв 09:00-19:00 09:00-19:00 09:00-19:00 Амарна
4 Ханбүргэдэй худалдааны төв 09:00-21:00 10:00-21:00 10:00-21:00 10:00-21:00
5 Орхон худалдааны төв 10:00-19:00 10:00-19:00 10:00-19:00 Амарна
6 Баянгол худалдааны төв 09:30-20:00 09:30 – 20:00 09:3 -20:00 09:30 – 20:00
7 Корал центр худалдааны төв 09:30-20:00 09:30 – 20:00 09:30 – 20:00 09:30 – 20:00
8 Зурагт зах 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
9 Экстра худалдааны төв 09:30-19:30 09:30-19:30 09:30-19:30 Амарна
10 Ардын хоршоо худалдааны төв 10:00-20:30 10:00-20:30 10:00-20:30 Амарна
11 Өндөр дэнж төрөлжсөн худалдаа 10:00-19:00 10:00-19:00 амарна Амарна
12 Нарлаг худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-18:00 Амарна
13 Ачлал их дэлгүүр 10:00-20:00 10:00-20:00 10:00-19:00 Амарна
14 1000 нэр худалдааны төв 11:00-20:00 11:00-20:00 11:00-20:00 Амарна
15 10000 нэр худалдааны төв 11:00-20:00 11:00-20:00 11:00-20:00 Амарна
16 Билэг Их дэлгүүр 10:00-09:00 10:00-09:00 10:00-09:00 Амарна
17 Макс молл Худалдааны төв 09:00-21:00 09:00-21:00 09:00-18:00 Амарна
18 Гурван билэг худалдааны төв 10:00-21:00 10:00-21:00 10:00-21:00 Амарна
19 Элбэг их дэлгүүр 11:00-21:00 11:00-21:00 11:00-20:00 Амарна
20 Таван Эрдэнэ зах 08:00-21.00 08:00-21.00 08:00-19:30 Амарна
21 Хороолол худ төв 09:00-20:00 09:00-19:00 09:00-19:00 Амарна
22 Гурвалжин-44 модны зах Амарна Амарна Амарна Амарна
23 Хар хорин худалдааны төв 10:00-19:00 10:00-19:00 10:00-19:00 Амарна
24 Барс-2 худалдааны төв 09:00-19:00 09:00-19:00 09:00-20:00 Амарна
25 Шинэ сандэй худалдааны төв 10:00-19:00 10:00-19:00 10:00-19:00 Амарна
26 Хялганат модны зах 09:00-18:00 Амарна Амарна Амарна
Зах, худалдааны төвийн нэр
2023.12.29 2023.12.30 2023.12.31 2024.01.01
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
1 Нарантуул худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
2 Дүнжингарав худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-15:00 Амарна
3 Тэнгэр худалдааны төв 07:00-22:00 07:00-22:00 07:00-22:00 07:00-22:00
4 Сандэй плаза худалдааны төв 10:00-20:30 10:00-20:30 10:00-20:30 Амарна
5 Шөнийн зах 11:00-22:00 11:00-22:00 11:00-22:00 Амарна
6 Баянзүрх худалдааны төв 09:00-19:00 09:00-19:00 09:00-19:00 Амарна
7 Баянзүрх худалдааны төв-2 09:00-19:00 09:00-19:00 09:00-19:00 Амарна
8 Амгалан зах 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
9 Жуков худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
10 Натур худалдааны төв 09:00-20:00 09:00-20:00 09:00-20:00 Амарна
11 Асайт худалдааны төв 10:00-19:00 10:00-19:00 10:00-19:00 Амарна
12 Баянзүрх худалдааны төв 10:00-21:00 10:00-21:00 10:00-20:00 Амарна
13 Улаанхуаран эко зах 09:30-19:30 09:30-19:30 09:30-18:30 Амарна
14 Баялаг ундраа худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
15 Да хүрээ техникийн зах Амарна 08:30-18:00 08:30-14:30 Амарна
Зах, худалдааны төвийн нэр
2023.12.29 2023.12.30 2023.12.31 2024.01.01
СҮХБААТАР ДҮҮРЭГ
1 UB mart худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 11:00-17:00 Амарна
2 Гурван гал худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-16:00 Амарна
3 Выставка худалдааны төв 11:00-20:00 11:00-20:00 11:00-16:00 Амарна
4 Шангри Ла худалдааны төв 10:00-21:00 10:00-21:00 10:00-21:00 10:00-21:00
7 Метро молл худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
8 Улаанбаатар их дэлгүүр 10:00-21:00 10:00-21:00 10:00-19:00 Амарна
9 Экстра төв худалдааны төв 9:30-19:30 9:30-19:30 9:30-17:00 Амарна
10 Саруул зах 10:00-19:00 10:00-19:00 10:00-14:00 Амарна
11 Бүрд худалдааны төв 09:00-19:00 09:00-19:00 09:00-19:00 Амарна
12 Их тойруу худалдааны төв 9:00-20-00 9:00-20-00 9:00-20-00 Амарна
13 Бүрэн плаза худалдааны төв 9:00-20-00 9:00-20-00 9:00-20-00 9:00-20-00
14 Аму плаза худалдааны төв 9:00-20-00 9:00-20-00 9:00-20-00 9:00-20-00
15 Бэлх зах 9:00-20-00 9:00-20-00 9:00-20-00 Амарна
16 Соёмбо зах 10:00-21:00 10:00-21:00 10:00-21:00 10:00-21:00
Зах, худалдааны төвийн нэр
2023.12.29 2023.12.30 2023.12.31 2024.01.01
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
1 Хангай модны зах Амарна 9:00-18:00 9:00-13:00 Амарна
2 Өгөөж худалдааны төв 10:00-19:00 10:00-19:00 10:00-19:00 Амарна
3 Сутайн буянт худалдааны төв Амарна 09:00-18:00 09:00-15:00 Амарна
4 Сонсголон модны зах 10:00-19:30 10:00-19:30 10:00-19:30 Амарна
5 Сэлэнгэ худалдааны төв 11:00-22:00 11:00-22:00 11:00-22:00 Амарна
6 Энхжин худалдааны төв 09:00-20:00 09:00-20:00 09:00-20:00 Амарна
7 Алтай худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-21:00 Амарна
8 21 худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
9 Драгон худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00
10 Тумбааш төв 09:00-21:00 09:00-21:00 09:00-21:00 09:00-21:00
11 Сувдан төв 09:00-20:00 09:00-21:00 09:00-21:00 Амарна
Зах, худалдааны төвийн нэр
2023.12.29 2023.12.30 2023.12.31 2024.01.01
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
1 Бокс Молл худалдааны төв 10:00-19:30 10:00-19:30 10:00-19:30 Амарна
2 Содон Бөмбөгөр худалдааны төв 10:00-19:30 10:00-19:30 10:00-19:30 Амарна
3 Алтжин Бөмбөгөр худалдааны төв 10:00-19:30 10:00-19:30 10:00-19:30 Амарна
4 Юмт Бөмбөгөр худалдааны төв 10:00-20:30 10:00-20:30 10:00-20:30 Амарна
5 Нарантуул 2 худалдааны төв 05:00-18:00 05:00-18:00 05:00-18:00 Амарна
6 Нарлаг Дэнж худалдааны төв 06:00-19:00 06:00-19:00 06:00-19:00 Амарна
7 Шонхор зах 03:00-18:00 03:00-18:00 03:00-18:00 Амарна
Зах, худалдааны төвийн нэр
2023.12.29 2023.12.30 2023.12.31 2024.01.01
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
1 Хүннү молл худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
2 Фүүд сити худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-15:00 Амарна
3 Ханбогд эко зах 07:00-22:00 07:00-22:00 07:00-22:00 Амарна
4 Фермерүүд зах 10:00-20:30 10:00-20:30 10:00-20:30 Амарна
5 Хан-уул яармаг зах 11:00-22:00 11:00-22:00 11:00-22:00 Амарна
6 Дэлгэр хангай зах 09:00-19:00 09:00-19:00 09:00-19:00 Амарна
7 Монопол худалдааны төв 09:00-19:00 09:00-19:00 09:00-19:00 Амарна
8 Саямаа худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
9 Буянт ухаа зах 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
10 Хаппи март худалдааны төв 09:00-20:00 09:00-20:00 09:00-20:00 Амарна
11 Их наяд худалдааны төв 10:00-19:00 10:00-19:00 10:00-19:00 Амарна
12 Зайсан стар худалдааны төв 10:00-21:00 10:00-21:00 10:00-20:00 Амарна
13 Их монгол плаза худалдааны төв 09:30-19:30 09:30-19:30 09:30-18:30 Амарна
14 Номин хайпермаркет 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна
15 Монгол фармер худалдааны төв 10:00-19:00 10:00-19:00 10:00-19:00 Амарна
16 Органик маркет 10:00-21:00 10:00-21:00 10:00-20:00 Амарна
17 Лавай худалдааны төв 09:30-19:30 09:30-19:30 09:30-18:30 Амарна
18 Бум худалдааны төв 10:00-20:00 10:00-20:00 10:00-20:00 Амарна