Categories
мэдээ нийгэм

Т.Бадамжунайг гэм буруутай эсэхийг шүүх өнөөдөр хэлэлцэнэ DNN.mn

Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр  болно.

Уг хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр товлосон ч, Т.Бадамжунай эрүүл мэндийн  улмаас биеэр ирж оролцох боломжгүй байсан тул хойшлуулан шийдвэрлэсэн билээ.

Сайд асан Т.Бадамжунайг прокуророос хахууль өгөх,22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,18.6 дугаар зүйлийн /Мөнгө угаах/, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/.гэсэн зүйл ангиар буруутган яллах дүгнэлт үйлдсэн байна.

Т.Бадамжунай өөрийн бөиеэр шүүхийн хэлэлцүүлэгт орох хүсэлтэй байгаа бөгөөд тэрбээр тархиндаа цус харвасны улмаас эрүүл мэндийн байдал нь муу байгаа юм. Өнөаөдрийн урьдчилсан хэлэлцүүлэг ч товлосон цагтаа болох эсэх нь эргэлзээтэй байна. Энэ өдрийн шүүх хуралдаанд Т.Бадамжунайн өмгөөлөгчид шүүх хуралдааныг он гартал түдгэлзүүлж өгөхийг хүснэ хэмээн эх сурвалж хэллээ. Харин шүүх бүрэлдэхүүн хүлээж авах эсэх нь тэдний бүрэн эрх юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөх 212 шинжилгээ DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Та доорх QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн мэдүүлжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Нямбаатар: Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж яриад ямар ч үр дүнгүй DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.

-Нийслэлийн даргаар очоод харахад ер нь болж бүтэж байгаа зүйл байна уу?

-Нийслэлийн Засаг даргаар томилогдоод үндсэндээ 20 гаруй хоног болж байна. Ирээд бидний хийсэн ажил бол нэн яаралтай Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчинтой болъё гэж зорьсон. Их хот гэдэг төрөх эмнэлгээр үйлчилгээ үзүүлснээс авахуулаад нас эцэслэхэд Улаанбаатар хотын үйлчилгээний харьяа төвлөрсөн оршуулгын цэгт оршуулах хүртэлх хүний амьдралын бүхий л үе шатуудад үйлчилгээ үзүүлдэг. Ийнхүү үйлчилгээ үзүүлэх явцад иргэдийг хамгийн их бухимдуулж, амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулж, хөрөнгө мөнгө үрж байгаа хоёр том асуудал нь түгжрэл, агаарын бохирдол. Эдгээр хоёр асуудлыг шийдсэний дараа дараагийн асуудлууд энэ хоёр асуудалтай хамтад нь шийдэх асуудал ч байна. Тусад нь зорилт дэвшүүлж шийдвэрлэх бэрхшээлүүд ч байна. Тиймээс энэ хоёр асуудалд анхаарал хандуулж ажиллах нь зөв гэж үзээд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах нэртэй анхдагч хуулийн төслийг, дагалдаж нэмэлт, өөрчлөлт орох 26 төслийн хамт боловсруулсан. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Болж бүтэж байгаа зүйл байлгүй яах вэ. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусч, 2040 он хүртэлх Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж үндсэндээ дууссан. Удахгүй гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, Барилга, хот байгуулалтын яамаар дамжуулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Мэргэжлийн байгууллага хамт олон энэ ажил дээр нэлээд суусан байна.

Бид заавал нэг буруутан хайгаад байгаа юм бэ. Хохирогчийн сэтгэл зүйгээр хандаад байна. Бидний өмнө өнөөдөр тулгарч байгаа асуудал хэдэн улстөрч, хэдэн дарга нараас болсон гэдэг. Нэг талаараа бодит үнэн. Нөгөө талаас 1990 онд нийгэмд шилжилт хөдөлгөөн өрнөж, Ардчилсан хувьсгал хийгдэж, өмчийн олон хэлбэр, гадаад дотоодод зорчих зэрэг нийгмийн бүхий л том шинэчлэл хийгдсэн. Үүнийг дагаж эерэг, сөрөг үр дагавар гарсан. Тухайлбал, хөдөө орон нутагт байсан сум, сангийн аж ахуй үйлдвэр, заводууд хувьчлагдсан. Зарим талаар хувьчлалын алдаатай бодлогоос үүдэж орон нутагт ажиллаж, амьдарч байсан  мянга мянган иргэд ажлы н байр хайж Улаанбаатар руу нүүдэллэх их нүүдэл эхэлсэн.

Улаан баатар руу ирэх энэ их нүүдэл ямар асуудал үүсгэсэн бэ гэхээр өнөөгийн хүн амын хэт төвлөрөл, гэр хороолол, агаар хөрс усны бохирдол, дэд бүтцийн дутмагшил, төлөвлөлтгүй хот  бий  болох суурь шалтгаан болсон. Үүнийг ерөөсөө ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн шилжилтийн үед бий болсон нэг сөрөг үр дагавар нь Улаанбаатарыг төлөвлөлтгүй, замбараагүй болгох суурь алхам тавигдсан.

Эртүүд надтай уулзсан дээхнэ үеийн ахмад ярьж байна лээ, бид яах байсан юм бэ. Хөдөө орон нутгаас нүүж ирж байгаа хүмүүсийг буутай цэргүүдээр хөөлгөх байсан юм уу. Монгол хүн Монголын нутаг дээрээ эсгий гэрээ бариад, айл аймгаараа хаяалж гудамж үүсгэж өнөөдрийн гэр хороолол тэлсэн ш ү ү дээ. Өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах нь та нарын үүрэг гэсэн зүйлийг ярьсан.

– Таныг хотын даргаар очсоноос хойш Нийслэлийн бүх газар цагдаа, хүчнийхэн очлоо гэсэн мэдээлэл гэх үү, шүүмжлэл гэх үү их гарсан. Ер нь өнгөрсөн 30 жилийн бугшсан авлига зэрэг асуудлыг и н г э ж цэгцлэхээр байна уу. Урьд хожид танаас өөр хотын дарга нар ийм шийдвэр гаргаж байгаагүй учраас сонирхож байгаа юм?

-Цагдаагаас нэг л хүн сэлгэж ирсэн. ХЗДХ-ийн яамнаас П.Сайнзориг дарга орлогчоор ирсэн. Мөн яамны хоёр газрын дарга ирсэн. Д.Цолмон хуулийн бодлогын ахлах зөвлөхөөр, Л.Хосбаяр Тамгын газрын даргаар ирсэн. Бид нийслэл хотод яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ирэх жилийн төсөв, хөгжлийн бодлогын тодотгол, өнөөдрийн хууль зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад хуулийн мэргэшсэн баг байх хэрэгтэй. Үүнээс гадна санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэшсэн албан хаагчдыг нийслэлд авч ирж ажиллуулж байгаа нь үнэн. Жишээлбэл, Үндэсний АУДИТ-ын газраас , Сангийн яамнаас, Барилга, хот байгуулалтын яамнаас НЗДТГ-т шилжүүлэн авч ирж ажиллуулж байна . Дээр нь хот байгуулалтын чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг Барилга, хот байгуулалтын яамнаас шилжүүлж авахаар ажиллаж байна. Яам, агентлагууд нийслэлийн аппаратын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд ажилла гэж Ерөнхий сайд ч хэлсэн.

Цагдаажсан гэвэл нэг л хүн нийтийн тээврийн газрын даргаар очсон. Энд үнэхээр болохгүй, бүтэхгүй зүйлүүд байгаа. Бугшсан, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл байдлаар ажилладаг . Өнгөрсөн хугацаанд өр төлбөрийг барагдуулаагүй, хяналт шалгалт хийдэггүй асуудлыг цэгцэлье гэсэн бодолтойгоор Нийслэлийн цагдаагийн мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалыг аваачиж тавьсан. Нэг хүн аваачихаар цагдаажсан төр үүслээ гэх юм.

Шулуухан хэлэхэд, Монгол Улсад хүний нөөцийн хомсдол үүсч байна. Хамгийн их ачаалал даадаг, үнэний хойноос хамгийн их явдаг хүмүүс яах аргагүй Монголын Цагдаагийн байгууллага байгаа шүү дээ. Цагдаа юу нь муу муухай харагддаг юм бэ. Болж   бүтэхгүй , хамгийн хүнд үедээ цагдааг дууддаг.

Д.Отгонжаргалыг Нийтийн тээврийн даргаар ирж ажиллаач гэдэг санал тавьсандаа би одоо ч харамсдаггүй . Учир нь энэ хүн Монгол Улсын Мөрдөн байцаах газрын да рга байсан. Хамаг л ноцтой хэргийг мөрдөн шалгаж явсан. Залуудаа гэмт хэрэгтэнд хүртэл буудуулж явсан хүн шүү дээ. Энэ хүнийг очихоор яагаад нийслэл тэр аяараа цагдаажсан гэж хараад байгаа юм бэ. Өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт байгаа алдаа дутагдлуудыг өөр салбарын хүн өөр нүдээр харж илүү цахимжуулъя, илүү хүний хамааралгүй болгоё . Автобусаар үйлчлүүлэхдээ жолоочид бэлэн мөнгө өгөх бус нийтийн тээврийнхээ орлогыг арвижуулж, жолооч нарын цалинг хэд дахин нэмэгдүүлье гэсэн бүтээлч юм яриад явж байгаа шүү дээ. Сонгууль дөхсөн учраас нэр нь тодроогүй “баатрууд” олонд танигдах гээд энд тэнд юм хийгээд байна л  даа. Хөөрхөн харагдаж байгаа. Гэхдээ энэ том бодлого, энэ асуудлыг унагаж болохгүй.

Би өнөөдөр намынхандаа шүүмжлүүлж байгаа. Сонгууль дөхсөн байхад чи ийм цочмог арга хэмжээнүүд авах хэрэг байна уу. Сонгууль дөхтөл эвтэйхэн байж байгаад орчхож болохгүй юу гэсэн. Сонгуулийн мөчлөг тааруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилла гэвэл би ажиллахгүй.

– ХЗДХ-ийн сайдаас сэлгэж Хотын дарга болж байгаа нь авлигын эсрэг тэмцэлд Х.Нямбаатараас өөр хүн үлдсэнгүй гэж харагдах юм?

– Нэг талдаа муухай сонсогдож байж магадгүй. Намайг ирснээс хойш Нийслэлийн газрын албаны маш олон хүн шалгагдаж байна. Зарим нь хоригдож байна. Нийслэлийн барилга хот байгуулалтын, газар, агентлагийн олон хүн шалгагдаж байна. Бүгдээрээ өнгөрсөн алдаануудаа эндээ дүгнэж цэгнэж дуусгаад Нийслэлийн төр захиргааны байгууллагууд цаашаа шинэ хандлага, шинэ алсын хараатай, шинэ сэтгэлгээтэй урагшаа алхацгаая. Хуучин хотын даргаар ажиллаж байсан хүнийг уржигдархан АТГ- аас хорьсон байна. Өмчийн харилцааны газрын даргыг хорьсон байна. Надад энэ их таатай сонсогдохгүй шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдахад бид саад учруулах ёсгүй. Одоогийн нийслэл и й н аппаратад байгаа хүмүүст ч би хэлсэн. Дүүргийн Засаг дарга нарыг уржигдар цуглуулж хэлсэн. Б и нэгдүгээр сарын 1-нээс Нийслэлийн хот нийтийн бүх чиг үүргийг хот дээр төвлөрүүлэлгүй дүүргүүдэд шилжүүлнэ. Одоо бэлтгэл ажил хангагдаж байна. Хот тохижилтын газар. Улаанбаатар зам арчлалт. Захирагчийн ажлын албыг санхүүтэй нь, хүний нөөцтэй нь, чиг үүрэгтэй нь, тоног төхөөрөмжтэй нь бүхэлд нь есөн дүүрэг рүү шилжүүлж байгаа. Хамгийн гол нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нэг ширхэг л асуудал үүсвэл надад битгий гомдоорой. Бидний хийж байгаа шинэчлэлд хэн нэг увайгүй хүнээс болж алдаа гаргах ёсгүй шүү гэж хэлж байгаа. Энэ утгаараа нийслэл дээр авлигын асуудлаар өөрчлөлт гаргахын тулд энэ хуулиар дүүргүүдэд газар олгохоо больж байна. Мөн Нийслэл зөвхөн дуудлага худалдаагаар олгоно . Нэг байршлыг дуудлага худалдаагаар зарлаж сонирхсон бүх газар орж ирнэ. Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж би яриад ямар ч үр дүнгүй. Нийслэлийн  худалдан авах ажиллагааны зарим чиг үүргийг МҮХАҮТ-д шилжүүлье гээд энэ хууль дээрээ бичиж байна. Өөрөөр хэлбэл, бичиг баримт боловсруулах хэсгийг нь МҮХАҮТ буюу мэргэжлийн холбоод руу шилжүүлэхээр хуулийн төсөлд туссан. Нийслэл дээр хамгийн их яригддаг асуудал газартай холбоотой авлигын асуудал, Тендертэй холбоотой авлигын асуудалд гарах байх  гэж бодож байна . Мөн янз бүрийн барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудад цэг тавья гэж зорьж байгаа. Хуульд ч бичсэн. Хэт нягтаршилтай газар барилга бариулахаа больё.

Харин дэд төв, тусгай бусад бүсүүдэд газрын байршлуудыг шилжүүлж өгье. Тэгэхгүйгээр бөгс эргэх зайгүй Нэгдүгээр эмнэлгийн хашаан дотор яаж 25 давхар барилга барих гээд байгаа юм бэ. Зөвшөөрөл авсан хүмүүс зөвшөөрлийг нь олгосон эрх мэдэлтнүүд ичих хэрэгтэй. Амь нас нь цагаар тоологдож байгаа хүмүүс тэр эмнэлэгт очиж байгаа. Хөдөө орон нутгаас хүндрээд ирж байгаа хүмүүс Нэгдүгээр эмнэлэг рүү очих гэж бөөн юм болж байхад хашаан дотор нь 25 давхар худалдааны төв бариад зогсож  байгаа нь ичих булчирхайгаа элгэндээ наасан хүмүүсийн үйлдэл. Энэ хандлагыг өөрчилье гэж байгаа.

-Шинэ, хуучин хотын дарга хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Энд нь ингэ, тэг гэсэн зөвлөгөө, туршлагаа Д.Сумъяабазар дарга солилцож байгаа биз дээ. Нэг тойргоос хамт сонгогдсон гэдэг утгаараа ч та хоёрыг дотно гэж хардаг?

– Ажил авч,  өгөлцсөнөөсөө хойш бид хоёр уулзаж амжаагүй байна. Бид хоёр Сонгинохайрхан дүүргээс хамт сонгогдсон, маш сайн харилцаатай хүмүүс. Мань хүн ажлаа өгөхдөө надад хэд хэдэн зүйлийг хэлсэн. Хотын газар доорх барилга байгууламжууд буюу инженерийн шугам сүлжээг яаралтай шинэчлэхэд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахгүй бол бид дийлэхгүй юм байна лээ шүү.

Хоёрдугаарт, бүтцийнхээ өөрчлөлтийг, чиг үүргийнхээ шинжилгээг бид хийлгэж  байсан . Та нар үзээрэй. Бүтцээ чадварлаг цомхон болгох чиглэлд ажиллаарай гэсэн зүйлийг хэлсэн. Хамгийн сүүлд нь маш хэцүү ажил шүү, амжилт хүсье гэсэн. Үүнээс хойш бид хоёр албан ёсоор хотын ажил, амьдралыг ярьсан зүйлгүй. Утсаар хоёр, гурван удаа холбогдсон.  Одоогоор хотод байхгүй байгаа байх. Гадагшаа явсан байх. Бид хоёр хамтарч хот удирдалцаад байгаа зүйл байхгүй. Миний нэг зарчим байдаг. Би аливаа ажил хариуцвал хариуцсан шиг хариуцъя. Хариуцлагаа хүлээсэн шиг хүлээе. Урдаа тавьсан ажлынхаа ард гарчихъя гэдэг бодолтой ажилладаг. Тийм учраас таньдаг мэддэг нам ы н ойрын нөхөд ийм тулсан үед ийм ийм арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэг байна уу гэж хэлж байсан. Би хариуд нь “Би сонгуулийн мөчлөгт тохируулж Хотын даргын ажлыг хийх сонирхол алга. Сонгуулийн мөчлөгийг сөрж богино, дунд, урт хугацаандаа үр дүн нь харагдах ажлыг барьж хийе. Түгжрэл, гэр хорооллыг орон сууцжуулах хоёроос эхэлье. Энэ хоёрыг шийдсэн цагт хотын дийлэнх асуудал шийдэгдэнэ. Мэдээж хэрэг бид бүгдээрээ хандлагаа өөрчилмөөр байна. Хотын соёлтой болмоор байна. Цонхоороо тамхины ишээ нясалдаггүй болмоор байна.

Агаарын бохирдлы н гол эх үүсвэр болсон инженерийн шугам сүлжээгүй газар, замбараагүй газар олголтыг энэ хуулиар зогсооё. Дахиж яндангийн тоог нэмэхгүй байя гэсэн нэг агуулгыг агуулж байгаа юм.  Хоёрдугаарт нь, одоогоос арван жилийн өмнө Улаанбаатар хотын автомашины тоо 315 мянга байсан бол өнөөдөр 720 мянга болсон. Энэ хооронд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт автозамын сүлжээг 25 хувиар нэмэгдүүлсэн.

Бид өмнөх жилүүдэд иргэдийн автомашин худалдаж авах, импортлох эрхийг хязгаарлалгүйгээр орхиж, замын түгжрэлийг бууруулахын тулд зам нэмье, өргөсгөе, уулзвараа нэмье гэсэн бодлого ярьж ирсэн. Гүүр, зам нэмж тавьснаар түгжрэлийг хэзээ ч нөхөж гүйцэж чадахгүй гэдэг үнэнтэй одоо бид эвлэрэх ёстой.

-Ялангуяа нэг дор хэт төвлөрөл үүссэн энэ нөхцөлд?

-Яг зөв. Улаанбаатар хотын их тойруу дотор 50 га газар бий. Энэ дотор Монголын бүх их дээд сургууль, бүх том эмнэлэг, төрийн бүх байгууллага, соёл, урлаг, спортын үйлчилгээ үзүүлдэг бүх том газар, том аж ахуйн нэгжүүд, ажлын байрууд байрлаж байна. Судлаачдын хэлж байгаагаар таван том суурьшлаас хотын төв рүү ирж  байна. Баруун тал Сонгинохайрханаас, зүүн тал Баянзүрхээс, урд Хан-Уул, Яармагаас, арын Долоонбуудал чигээс, мөн III-IV хороолол чигээс гэсэн таван зүгээс өдөрт хоёр сая 900 мянган зорчих хөдөлгөөн хийж өнөөдрийн төвлөрлийг үүсгэж байгаа гэдг ийг мэргэжлийн байгууллага нарийн тооцоо судалгааны үндэстэй гаргуулсан.

Жилд дунджаар 47 мянган автобус орж ирж байна. Энэ хурдаар явбал 2030 он гэхэд цагт гурван км урагшилна буюу тэг зогсолт хийнэ. Тиймээс цаашид импортын автомашиныг тодорхой хэмжээгээр  хязгаарлах бодлого барихгүйгээр түгжрэлийг яагаад ч шийдэж чадахгүй. Эхний ээлжид яндангийн үйлдвэрлэлийг зогсоож байгаатай адил импортоор орж ирж байгаа 50 мянган машины урсгалыг зогсооё. Гуравдугаарт, их тойруугийн 50 га дотор шинээр 1500 өндөр барилга баригдахаар зөвшөөрлөө авчихсан хүлээж байна. Энэ нягтаршлыг түр зогсооё. Үүний дараа түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах чиглэлд урьд өмнө хийж байгаагүй арга хэмжээг зоригтой хийе. Ингэхийн тулд эхлээд нийтий н тээврийн шинэчлэл тээвэр зохицуулалт, төлбөрийн систем хүртээмж гэсэн үндсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлье. ЖАЙКА олон улсын судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар 2007 онд Улаанбаатарын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог байсан бол одоо 24 хувь болж буурсан. 36 хувь нь автомашинаар зорчдог болж түгжрэлийг өнөөгийн түвшинд авч ирж байна.

Иргэд яагаад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоо больсон бэ гэдэгт маш тодорхой дүгнэлт бий. Нэгдүгээрт, хүртээмжгүй байдал. Хоёрдугаарт, нийтийн тээврийн тээвэр зохицуулалт, логиктой холбоос байдаггүй. Шархаднаас Таваншарын эцэс хүртэл ийм уртын чиглэлд ийм түгжрэлтэй газраар явах нь ямар ч маш хүнд биз дээ. Дээрээс нь автобуснууд нь тохь тухгүй, цагаараа явдаггүй, хүртээмжгүй. Оргил ачааллын үед бүгд нэг дор гарчихдаг. Иргэд хэдэн цагаар хүлээдэг. Энэ болгоноос болж иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээ больсон. Тиймээс алдаагаа засъя гэсэн бодлогыг эхний ээлжид хэрэгжүүлнэ.

Дараагийн ээлжинд Улаанбаатар хотод хөдөлгөөн зохицуулалт, мөн гэрлэн дохионы ухаалаг зохицуулалт, автозамын зогсоолын зохицуулалтууд, төлбөртэй бүсийн зохицуулалт руу үе шаттай шилжих эрхээ бидний өргөн барьсан хуулиар Нийслэл өөртөө шилжүүлж авъя гэж байгаа юм. Энэ хууль батлагдаад шууд төлбөртэй бүс тогтоогоод иргэдийн халаас руу орох гэж байгаа зүйл биш. Ямагт логик, дараалалтай хийгдэнэ. Төлбөртэй бүс тогтоогдсон тохиолдолд төлбөртэй бүс рүү ордог хэсэгт төлбөргүй зогсоолуудыг байгуулна. Зогсоолоос нийтийн тээврээр явах, явган алхах, унадаг дугуй, скүүтерээр явах боломжийг нээнэ. 1.5-аас 800 метрийн радиуст ийм зохицуулалт хийе гэсэн агуулга бүхий төлбөртэй бүсийн зохицуулалт орж ирэхээр байгаа юм.

-Олон жил яригдсан ч бодит болоогүй учраас тэр үү, метро гэдэг улаанбаатарчуудын хувьд үлгэр домгийн шинжтэй болсон. Та гарч ирээд метро барина гэчихлээ. Өндөр зардалтай энэ нийтийн тээврийг нэвтрүүлэх гарц гаргалгааг та яаж харж байгаа вэ?

-Метро, BRT, LRT, дүүжин тээврийг олон жил ярьсан. Масс тээврийн хэрэгслийг их хот нэвтрүүлэх хэрэгтэй. Тэр дундаа манайх шиг нэмэх 40-өөс хасах 40 хэмийн хэт хэлбэлзэлтэй агаарын температуртай улс. Нийтийн тээврээр нэг газраас нөгөө газарт очиход даарч хөрөхгүй, метрогоор зорчих нь хамгийн зөв сонголт гэдэгт хүн бүр санал нэгддэг. Өнөөдөр бидэнд нийслэлийн төсвөөр метро барих нь байтугай газар доогуурх инженерийн шугам сүлжээгээ солих санхүүгийн эх үүсвэр ч алга байна. Тиймээс үүн дээр ирэх онд гаднын томоохон хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээр арилжаа солилцоо хийх нөхцөлтэйгөөр метроны төслийг явуулна гэсэн төлөвлөлтийг хийж байна. Энэ сарын дундуур нөхөд ирэх байх. Ирээд хэлэлцээрийн ширээний ард сууя. Өмнө нь Д.Сумъяабазар даргын үед ерөнхий хэлэлцээрүүд хийгдсэн бичиг баримтууд бий. Тиймээс ерөнхий хэлэлцээрийг цаашид нарийвчилсан болгох хэлэлцээрийг эхэлье гэж байгаа юм.

Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа олон жил гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх чиглэлд гурван жил гаруй хугацаанд ажилласан. Энэ чиглэлд нэлээд туршлага хуримтлуулсан учраас хэлэлцээр хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

Метро дээр ЖАЙКА-гийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ бий. Үүнээс гадна тойрог хурдны замын төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон.

-Хоёр бүсэд дахин төлөвлөлт хийнэ гэсэн. Орон сууцжуулах асуудал олон жил яригддаг ч мөн л бодит болоогүй. Үүнийг хувийн хэвшлээр хийлгэх чиглэлд та ямар бодолтой байдаг вэ?

-Гэр хорооллыг орон сууцжуулах талаар олон жил ярьсан нь үнэн. Улстөрчид бүгд ярьсан. Сонгууль бүрийн өмнө тууз хайчилсан. Нээсэн зүйл бий. Гэхдээ үр дүн нь ямар байгааг бүгд мэдэж байгаа. Энэ удаад Нийслэл гэр хорооллыг орон сууцжуулах төслөө өөрөө хэрэгжүүлье. Ингэхдээ хувийн сектортойгоо хамтаръя гэж байгаа. Хувийн секторт дангаар нь хариуцуулах гэхээр өнөөдөр санхүүгийн бүтэн потенциал алга. Зуу зуу, мянга мянган га-гаар нь гэр хорооллын айлуудын газрыг түр чөлөөлж тэндээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу иж бүрэн цогцолбор хороолол барих санхүүгийн болон хууль эрх зүйн орчин алга. Тиймээс бид энэ хуулиар энэ орчныг бүрдүүлж байгаа. Айлуудад олон нөхцөлүүд тавьж газрыг нь чөлөөлөх, чөлөөлсөн газар дээр иж бүрэн цогцолбор хороолол барих, барьсан хорооллоосоо айлуудын газрыг нь нөхөн олговор байдлаар авах зохицуулалтыг хийж байгаа.

Гэр хорооллын айлуудыг тэнд барилга бариад ипотекоор ор гэхээр төлбөрийн чадвар хүн бүрд ижил тэнцүү боломж алга. Тиймээс бид яаралтай утаанаас салъя гэвэл нэн яаралтай гэр хорооллын айл өрхүүдийг нийслэл орон сууцжуулж, орон сууцжуулан барьсан барилгууддаа гэр хорооллын айл өрхүүдийг нүүлгэж оруулах төлбөрт нь газрыг нь авах эрх зүйн зохицуулалтыг өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд ярьж байгаа юм.

-Парк шинэчлэлийн хүрээнд ирэх автобуснуудтай холбоотой ямар нэгэн асуудал гарч байна уу. Яг хэзээ хэдэн автобус ирэх вэ?

-Арваннэгдүгээр сарын 23-нд олон улсын нээлттэй тендерийг нээнэ. Маргаан үүсээгүй тохиолдолд арваннэгдүгээр сард багтаж тендерт шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ хийнэ. Мэдээж хэрэг автобус лангуун дээр байгаа юм шиг бэлэн байхгүй. Тендерийн нөхцөлдөө үйлдвэрлэгчийн хүчин чадал бүх юмыг тооцсон. Бидний авахаар зорьж байгаа автобусны тоо 700. Энэ онд багтаж 50 хувийг нь ирэх он дамнуулж Цагаан сар угтуулж 50 хувийг нь авна. Ийм нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Хамгийн гол нь орж ирсэн автобуснуудыг ямар компанид, ямар нөхцөлөөр өгөх, тухайн компаниуд уг автобуснуудыг хадгалах гарааш сав бэлэн үү. Улсаас өмнө нь авсан автобусныхаа төлбөрийг төлөхгүй бол өгөхгүй. Мөн тээвэр зохицуулалтын болон төлбөрийн программ хангамжийг хийх бэлтгэл зэргээр гэрийн даалгаврууд зөндөө бий. Энэ ажлыг хийж байна.

Тендерт хамгийн бага үнийн санал, хамгийн хурдан нийлүүлнэ гэснийг нь бид сонгон шалгаруулна. Орж ирсэн автобусаа яаж цааш нь нийтийн тээвэрт ашиглаж явах вэ гэдэг нь чухал асуудал. 2009 оноос хойш авсан автобусныхаа төлбөрийг одоо хүртэл төлөөгүй 10 аж ахуйн нэгж бий.

-Богино эргэлтийн автобус хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ?

-Өчигдөр надад Нийтийн тээврийн газрын дарга Улаанбаатар хотын арын гэр хорооллын өндөрлөг хэсгүүдэд байгаа айл өрхүүдийн гудамж дундуур 40-50 автобусыг богино эргэлтээр явуулах тооцоолол гаргаснаа танилцуулсан. Өндөрлөг хэсгээс богинын эргэлтийн автобус иргэдийг буулгаж ирнэ. Гол магистрал замуудад автобуснуудыг уртын эргэлт хийлгэхгүйгээр богинын эргэлт хийлгэж эхэлж байгаа. Жишээлбэл, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл автобуснууд богино эргэлдэж байх ёстой. Яг метро шиг заасан цагаар тасралтгүй явж байх ёстой. Энэ шугамууд дээрээс Хайлаастаас, Чингэлтэйгээс, Зайсангаас ирсэн чиглэлүүд зорчигчдыг үндсэн магистрал дээр авч ирж буулгаад буцаад зорчигчдоо авч явдаг байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчихын тулд Шархаднаас гараад Таваншар хүртэл уртын эргэлт явахгүй. Шар хаднаас Офицеруудын ордон дээр авч ирнэ.

Офицеруудын ордноос Таваншар хүртэл нэг шугамаар явна. Үндсэндээ очих газартаа хоёр дамжаад богино хугацаанд хүрдэг байх нөхцөлийг бүрдүүлэх гээд байгаа юм. Ингэхийн тулд автобуснууд нь хурдан эргэлт хийдэг байх хэрэгтэй. Хөдөлгөөний эрчим нэмэгдэх, замын сүлжээг ч эргэлдүүлэх төлөвлөлтийг хийж байна.

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Урт цагааны барилгыг түрээслэгчид 2020 оноос хойш нэг ч төлбөр өгөөгүй” гэв DNN.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Урт цагаан”-ы дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “1960-1962 оны хооронд баригдсан 8,000 орчим метр квадрат бүхий Урт цагааны барилгыг нурааж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж болгох уу эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар нийслэлчүүдээс өнөөдрөөс санал авахаар боллоо. Уг барилга нь нийслэлийн өмч.

Иргэд ulaanbaatar.mn сайтын Санал асуулга хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. Хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй.

Санал асуулгыг долоо хоногийн хугацаанд явуулна.

Урт цагааны барилгыг түрээслэгчид 2020 оноос хойш нэг ч төлбөр өгөөгүй, шүүх дээр маргаан үүсгэсэн байдалтай байгаа.

Уг байранд алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнийг ашиглах асуудал байгааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.

Урт цагааны байрыг түрээслэгчдийг аравдугаар 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг аль эрт өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн” хэмээн ярилаа

Categories
мэдээ нийгэм

Сурагчид өнөөдөр хичээллээд амарна DNN.mn

ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд, 11-р сарын 6 буюу ирэх Даваа гарагаас эхлэн нэг долоо хоног амарна.

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ. Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хувиараар амрах БШУ-ы сайдын тушаал гарсан.

  • I  улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-10-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ногоон нуурын гудамжинд 320 машин болон унадаг дугуй, скүүтерийн зогсоол байгуулж байна DNN.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн.

Одоогоор зам барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд гурван аж ахуйн нэгж, байгууллагын 40 гаруй замчин, инженер, техникийн ажилтан 60 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Уг газрын 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол, Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам байгуулна.

Мөн иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэг, унадаг дугуй, скүүтерийн зогсоол, автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийхээр төлөвлөжээ.

Хотын төв буюу төлбөртэй бүс рүү орох иргэд тээврийн хэрэгслээ дээрх зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтерээр явах нөхцөл бүрдэх юм хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй байна DNN.mn

Ихэнх нутгаар хүйтний эрч чангараагүй тул шинээр орсон цас хайлж, шөнөдөө хөлдөн авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсгэх эрсдэлтэй байна.

Олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих, мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг анхааруулж байна.

Мөн Олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн арчилгаа, засварыг харьяалах Авто Зам Засвар Арчлалтын нэгжүүд хариуцан ажиллаж байгаа бөгөөд цаг алдалгүй орсон цасыг арилгах, хусах, зориулалтын холимог, давс, бодис зэргийг цацаж зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Гэсэн хэдий ч жолооч нар холын замд дараах хориглох зүйлсийг зөрчиж байгаа явдал нь өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд ноцтой аюул дагуулсаар байна. Тиймээс жолооч та:

1. Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих

2. Түлш, шатахуун хангалттай авсан байх

3. Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх

4. Холын гэрлээ шилжүүлэх

5. Нойр дутуу, их ядарсан, мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

 

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ DNN.mn

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ.

D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн Та D-Өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөх жилтэй харьцуулахад угаарын хийнд хордох тохиолдол 20-30 хувь өссөн гэв DNN.mn

Сүүлийн үед угаарын хийнд хордож нас барах тохиолдол нэмэгдсэн. Энэ талаар Хордлогын төвийн эмчтэй ярилцлаа.


-2023 оны эхний есөн сарын байдлаар 53 иргэн угаартаж нас барсан гэх мэдээлэл байна. Хордлогын төвд сүүлийн үед дуудлага нэмэгдсэн үү. Сайжруулсан түлшний орц найрлагад юу байгаа болоод иргэд хордож нас бараад байгаа юм бол?

-2023 онд 53 хүн угаартаж нас барсан нь үнэн. Угаартаж нас барах иргэдийн тоо өсч байгаа. 2019, 2020 онтой харьцуулбал нас барах тохиолдол өсөөд л байна. Үүнийг олон нийт ч мэдэж байгаа. Гэхдээ тэр нүүрсний найрлага, агаарт ялгаруулах хорт байдал зэргийг би мэдэхгүй. Би хүн л эмчилдэг учраас тэр талыг нь мэдэхгүй юм. Наадахыг чинь мэддэг байгууллага нь тусдаа бий. НЭМҮТ-ийн хор судлал шуурхай удирдлагын төв гэж бий. Тэдгээр албаныхан ЭМЯ-тайгаа холбогдоод угаартсан хүмүүсийн мэдээлэл өдөр бүр нэгтгэгдэж бүртгэгдээд, судлагдаад дүгнэлт хийгээд бүх мэдээллээ гаргадаг. Би ерөнхий мэргэжлийн эмчийн хувьд угаарын хордлогыг оношилж, хордсон хүмүүсийг яаж эмчлэх вэ гэдэг дээр ажилладаг. Ерөнхийдөө иргэд гэртээ угаартаж нас барах тохиолдол их байгаа.

Эмнэлэгт ирээд нас барах тохиолдол харьцангуй цөөхөн. Бараг байхгүй шахам. 2-3 тохиолдол л байдаг байх.

-Ямар тохиолдолд эмнэлэгт очиж амжаад байгаа вэ?

-Эмнэлгийн түргэн тусламж дуудаж чадахгүй гэртээ нас барчихаад байна. Угаарт хордоод ухаангүй болчихдог. Угаарын хий хоёр үндсэн шинж чанартай. Хүн угаартаад эхлэнгүүтээ угаартсанаа мэдэхгүй сайхан болоод эхэлдэг. Архи уусан хүн шиг ч гэх үү, хар тамхи хэрэглэсэн хүн шиг ч гэх үү мансуурлын байдалд ороод түүнийгээ хүн мэддэггүй, анзаардаггүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө биеийн байдалд дүгнэлт хийхгүй, хордлогод орсон гэдгээ мэддэггүй. Тийм учраас иргэд хордлогод орсноо мэдэхгүй, дуудлага өгч амжихгүй, эмнэлэгт очилгүй нас барж байна. Нэг бол оройтчихсон, нэг бол нас барсан хойно нь, нэг бол нас барах хэмжээнд оччихсон хойно нь дандаа ойр хавьд нь амьдардаг хүмүүс, эсвэл эргэж тойрч байгаа хүн, ажил төрлөөсөө буугаад ирэх хооронд нь муудчихсан, ямар ч эмчилгээгүй болчихсон үед нь мэддэг. Түргэн тусламж очоод арга хэмжээ авч амжилгүй нас бараад байгаа юм.

-Аль үед нь эмчилгээ хийх боломжтой байдаг юм бол?

-Ямар ч үед эмчилгээ хийж болно. Эмнэлгийн бараа л амьд харж чадах юм бол боломжтой. Би хэлсэн, эмнэлэгт ирсэн л бол аврагдаад байгаа шүү дээ. Эмнэлгийн тусламжийн талын үзүүлэлтүүд боломжийн. Хамгийн гол болохгүй байгаа зүйл нь хүмүүс дуудлага өгч чадалгүй гэртээ муудаад нас барах тохиолдол давамгайлаад байна.

-Сайжруулсан түлш хэрэглэж байгаа айлууд нэгэнт хэрэглэж байгаа юм чинь үүнээс урьдчилан сэргийлэх аргууд нь юу байдаг юм бол?

-Угаар мэдрэгчээ байнга ажиллуул. Зуух, пийшингийн битүүжиллээ сайтар нягтал. Хаалтыг нь гал түлсэн үедээ, унтраагүй тохиолдолд хааж болохгүй. Янз бүрийн угаарын шинж тэмдэг мэдэгдэх юм бол яаралтай түргэн дууд.

-Албаныхан яг нарийн мэдээлэл өгдөггүй. Энэ талын мэдээлэл хаалттай байна л даа. Танай төвд хоногтоо хэдэн хүн угаартсан байдалтай ирдэг талаар мэдээлэл бий юу?

-Төрийн байгууллагууд Засгийн газрын хяналтын зарчмаар ажилладаг учраас мэдээлэл өгөхөд хүндрэлтэй. 53 гэдэг тоог Шүүх шинжилгээний хүрээлэнгийн тоотой харьцуулаад үзвэл эргэлзээтэй. Зөрөөд байдаг юм билээ. Үүний ихэнх буюу 80-90 хувь нь Улаанбаатарт гэр хорооллын айлуудад л бүртгэгдэж байгаа тохиолдлууд байдаг.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүшигээс тодрууллаа.

-2023 он гарснаас хойш нийт хэдэн хүн угаарын хийнд хордсон бэ?

-2023 он гарснаас өмнөх жилтэй харьцуулахад 20-30 хувь өссөн. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Мөн химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтдаг бодисын тоо 600-гаас дээш болж нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд энэ тоо буурсан үзүүлэлттэй гардаг байсан бол сүүлийн жилүүдэд өсч байна. Тийм учраас өнөөдөр бид химийн бодисын хордлого гэдэг сэдвийг ярихаас өөр арга байхгүй.

-Сайжруулсан түлш ямар шинж чанартай вэ?

-Утааны талаарх сэдэв 2000 оны эхээс нэлээн хүчтэй яригдаж эхэлсэн. Тухайн үед нийтээрээ түүхий нүүрс түлдэг байсан. Тэр үед гадаад орчны хүний нүдэнд үзэгдэх байдал манан татчихсан юм шиг байсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Зуун айл орчмын хэсэг, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг орчимд. Сайжруулсан түлшийг хэрэглэх болсноор манан татах буюу цайрч харагдах асуудал байхгүй болсон. Хиртэй хувцсыг барааны саван, угаалгын нунтгаар угаахаар хир нь арилаад материалынх нь чанар үлддэг. Сайжруулсан түлш үүнтэй адилхан. Гаднах бохирыг нь авсан ч найрлагад орсон бодисуудад нөлөөлөх боломжгүй. 2000 оны эхэн үетэй харьцуулахад хүний нүдэнд үзэгдэх утаа мэдэгдэхүйц багассан. Сайжруулсан нүүрсэнд хүхрийн агууламж өндөр байдаг. Тиймээс хагас кокосжсон нүүрс хэрэглэх, дулаанаар шийдэх гэх мэтээр дараагийн шат руу ахих шаардлага үүсээд байна. Нүүрс цэвэр байх тусмаа л өнгөгүй байна гэсэн үг. Утаа гарч байна гэдэг ямар нэгэн хольцтой байна гэсэн үг. Хагас кокс гэдэг бол илүү цэвэр нүүрс гэсэн үг.

-Ард иргэдийн угаартах шалтгаан юу байна вэ?

-Угаарын талаар ирж байгаа дуудлага мэдээллээс харахад 30 гаруй хувь нь дохиоллоо салгаснаас болж угаартдаг. Салгаж байгаа шалтгаан нь муухай дуутай, тог их зарцуулдаг. Гэтэл дохиолол нь утас цэнэглэхээс бага цахилгаан зарцуулдаг. Мөн таны эрүүл мэндийг авран хамгаалах хэрэгсэл юм шүү гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Иргэд яндангаа хөөлөх, сойлтыг нь шалгах, зуухны битүүмжлэлээ сайн шалгаж байх хэрэгтэй.

-Сайжруулсан түлш болон коксон нүүрсний аль нь агаарын чанарт бага сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Коксон нүүрс нь нүүрсний ангиллын дагуу гангын зориулалттай болоод явчихна л даа. Хагас кокосжсон нүүрс сайжруулсан түлшнээс бага өнгө, үнэр, хийтэй. Мөн нүүрстөрөгч их агуулдаг. Тэгэхээр мэдээж хагас коксон нүүрс нь сайн байлгүй яах вэ.

-Иргэдэд угаарын хийн хордлогоос хамгаалах талаар юу гэж зөвлөх вэ?

-Дохиоллоо 24/7 ажиллуулах, яндангийн хөөлт болон сойлтыг цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг шалгах, галлагаа хийхдээ анхаарах нь угаарын хийн хордлогоос өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг юм шүү.

С.ОТГОНБАЯР

Ө.АНХЗАЯА