Categories
мэдээ нийгэм

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн 3 бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас энэ оны 10 дугаар сард хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр насанд хүрээгүй 7 хохирогчтой, 8 холбогдогчтой, 3 бүлэг этгээдүүдийн гэмт үйлдлийг илрүүлэн дайчлан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд Хүн худалдаалах гэмт хэргийг зүйлчилсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд “Хүн худалдаалах” гэмт хэрэг үйлдэгчид цахим орчинд хуурамч хаяг үүсгэн өсвөр насны охидтой харилцаж, улмаар тэдний итгэлийг олж хувь хүний нууцтай холбоотой нүцгэн зураг, дүрс бичлэг зэргийг хуурч мэхлэх замаар авч олон нийтийн сүлжээнд тараана гэх зэргээр айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулж бэлгийн харьцаанд орохыг шаардаж байна.

Мөн гэмт этгээдүүд цахим орчинд “Санхүү өгнө” гэх зар мэдээллийг байршуулж охид, эмэгтэйчүүдийг олзлон авч, зодож, айлган сүрдүүлж хүчиндэх, нүцгэлж дүрс бичлэг хийж “Олон нийтийн сүлжээнд тавина, цагдаад өгнө” гэх зэргээр эрхшээлдээ оруулж, орон сууц, нийтийн байр хөлслөн зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэх, гудамж талбайд зогсоож биеийг нь үнэлүүлж байна. Түүнчлэн тэдэнд үйлчлүүлэгч олж өгөх, саун массажны газарт массажист нэрээр, караоке бааранд зочдын ширээнд суулгаж мөлжих зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа насанд хүрээгүй хохирогчид дийлэнх нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай байдлын улмаас оршин суух газраа орхиж явсан хүүхдүүд байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд “Санхүү авна”, “Санхүү өгнө” гэх зар мэдээллийн ард хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гэж санаархаж буй этгээдүүд байгаа гэдгийг анхаарч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн алба хаагчийг доромжилсон жолоочийг шалгаж байна” гэв DNN.mn

Эгнээ байраа буруу эзэлж дүрэм зөрчсөн жолооч шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг доромжилж, бүдүүлэг үйлдэл гаргасан бичлэг цахим орчинд тавигдсан.

Тэгвэл уг жолоочид шалгалтын ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Улсын дугаараар нь тээврийн хэрэгслийн төлөгдөөгүй торгуулийн дүнг харвал 540,000 төгрөг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Улаанбаатар хотын бонд гаргахад ЕСБХБ-тай хамтран ажиллана DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд ЕСБХБ, Европын Холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн “Хатуу хог хаягдлын салбар дахь институцийн хүчин чадлыг бэхжүүлэх болон Хотын өрийн удирдлагыг сайжруулах хөтөлбөр”-ийн техникийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулав. Энэхүү техник тулалцааг ЕСБХБ болон Япон Улсын Засгийн газар хамтран буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, арваннэгдүгээр сард багтаан батлуулахаар ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн хоёр том зорилтод хүрэх эрх зүйн чадамжийг хотод бий болгохоор зорьж уг хуулийн төслийг боловсруулсан. Үүнээс гадна хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх зэрэг хотын бусад асуудлууд бий. Иймд НЗДТГ-аас ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болно. Мөн цаашид эрх зүйн шинэ орчны хүрээнд санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, шинжилгээ, төлөвлөлт хийхэд техникийн зөвлөгөө авах, Улаанбаатар хотын бонд гаргах чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

ЕСБХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач “Манай байгууллага хамтын ажиллагаатай улс орнуудынхаа хотуудтай түлхүү хамтарч, санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрдэх чиглэлд ажилладаг. Гэр хорооллыг орон сууцжуулах, хотын бонд гаргах бол маш чухал ажил. Бондоос босгосон хөрөнгөөр аль болох нарийн судалгаатай, ногоон хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрт зарцуулах нь зүйтэй. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм.

Улаанбаатар хотын бондын орлогоор энэ онд хэрэгжих нэн шаардлагатай, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эхлэх гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг Хотын дарга хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын бонд нь илүү ногоон бондын шинжтэй буюу нэг талаас агаарын бохирдлыг бууруулах, нөгөө талаас ядуурлыг багасгах ач холбогдолтой болохыг тэрбээр онцлов.

НЗДТГ болон ЕСБХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”, “Ногоон-Улаанбаатар орон сууц” гэсэн хоёр төсөл хэрэгжиж байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш Монгол Улс, Улаанбаатар хот мөн хувийн хэвшлийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм.

Categories
мэдээ спорт

Аэробик гимнастикийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно DNN.mn

Аэробик гимнастикийн 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны Бямба гаригт Улаанбаатар хотноо, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн спорт цогцолборын зааланд зохион байгуулагдана. Тэмцээнийг дараах насны төрөл, ангиллаар зохион байгуулна. Үүнд,

Өсвөрийн 6-8 насны (2015-2017 онд төрсөн) тамирчид

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан (4) төрлөөр өрсөлдөнө.

Өсвөрийн 9-11 насны (2012-2014 онд төрсөн)

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, багийн (5) төрлөөр,

Өсвөрийн 12-14 насны (2009-2011 онд төрсөн)

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн (6) төрлөөр,

Залуучуудын 15-17 насны (2006-2008 онд төрсөн)

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, степ, бүжгийн багийн (7) төрлөөр,

18-с дээш насны (2005 оноос өмнө төрсөн)

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, степ, бүжгийн багийн (7) төрлөөр тус тус өрсөлдөнө.
Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн хор уршгийг арилгах сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа”-нд оролцож байна DNN.mn

Балба улсын арми, АНУ-ын Номхон далайн арми хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн хор уршгийг арилгах сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа”-нд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аврах ангийн захирагч, хурандаа М.Мөнхөө нар оролцож байна.

Тус үйл ажиллагаанд Канад, Энэтхэг, Мальдив, Шри-Ланк, Тайланд, Их Британи зэрэг 7 улс ажиглагчаар, Балба улсын Засгийн газар, 8 агентлаг, 7 аймгийн нийт 300 гаруй төлөөлөл оролцож, улс орнууд гамшгаас хамгаалах бүтэц тогтолцоо, гамшгийн эрсдэлийн удирдлага, бүс нутгийн гамшгийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн үеийн хариу арга хэмжээний туршлагаа хуваалцах юм.

Балба улс нь Гималайн уулсын бүс нутагт орших бөгөөд газар хөдлөлт, хөрсний гулсалт, уулын нуранги, уруйн болон шар усны үер, цасан нуранги, үер зэрэг байгалийн олон аюулын эрсдэл өндөр улс юм. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө тус улсад маш хурдацтай мэдрэгдэж байгаа бөгөөд мөнх цаст уулын цэвдэг хайлах, түүнээс улбаатай цасан нуранги, шар усны үер, тариан талбай дарагдах зэрэг аюул ихээр гарах болсон. Балбад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилийн дундаж дулаан 1.5 хэмээр нэмэгдсэн. Энэ нь урд өмнө тохиолдож байгаагүй байгалийн аюулт үзэгдэл үүсгэх, гамшгийн давтамж, эрчмийг нэмэгдүүлсээр байгаа аж.

Энэ сарын 03-ны өдөр гэхэд тус улсын баруун хэсэгт оршдог Жажаркот мужид хүчтэй газар хөдөлсний улмаас 128 хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртсэн байна.

Дээрх асуудлын хүрээнд газар хөдлөлт, хөрсний гулсалт, үерийн цагийн байдал үүсгэн команд штабын дадлага сургууль хийнэ.  Мөн Балбын Читван хотод газар хөдлөлтийн болон аюултай бодисын үеийн хариу арга хэмжээ, гал түймэр унтраах ажиллагаа зэрэг хээрийн дадлага сургуулийг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ус, ундааны үнэ өнгөрсөн оноос 14.7 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний Статистикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэдэг. Тэгвэл тус газраас хүнсний чиглэлийн салбарт үнийн ямар өөрчлөлт гарсан талаар танилцуулжээ.

Тодруулбал, өмнөх оны мөн үеэс хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь, нийтийн хоолны бүлгийн үнэ 16.9 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн долоо хоногт 6014 иргэн E-Barimt аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ DNN.mn

ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.

Тэгвэл өнгөрөгч аравдугаар сарын 28-наас арван нэгдүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн байдлаар 6014 иргэн, 6979 удаагийн гүйлгээгээр нийт 400.8 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.

бичвэр нарын зураг байж магад

Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар 4.4 сая иргэншилгүй хүн байна DNN.mn

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн 95 оронд хамгийн багадаа 4,4 сая хүн иргэншилгүйгээр амьдарч байгааг тогтоожээ. Аль ч улсын иргэншилгүй учир эдгээр хүмүүс хүний эрхийн болон наад захын үйлчилгээ хүртэж чаддаггүй. Жишээлэхэд, аливаа улсын иргэн гэдгийг нь нотлох бичиг баримт байхгүй учир эмнэлгийн үйлчилгээ, халамжийн үйлчилгээ, сургууль, хууль ёсны ажил эрхлэлт зэрэг нь бараг боломжгүй байдаг. Түүнчлэн аль ч улс оронд арьс өнгө, үндэстэн ястны цөөнхийн бүлгийн хүмүүс иргэншилгүй байх нь олонтоо тул ялгаварлан гадуурхалтыг улам нэмэгдүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Иргэншилгүй хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд тэдэн рүү чиглэсэн хууль дүрэм, бодлогыг багахан л өөрчлөхөд хангалттай гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагын тэргүүн тайланд дурдсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарснаас хойш 14.2 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2023 оны 10 дугаар сард 867.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,739.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 840.3 кг үнэт металл тус тус худалдан авав.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ  211,513.01 төгрөг байв.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эрх бүхий албан тушаалтныг нарийвчлан шалгана DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 537 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 224 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 80 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 334 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дээрх хугацаанд шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт орлогын эх үүсвэр нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн 22.10-т заасан гэмт хэргийн шинжтэй байсан тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.