Categories
мэдээ нийгэм

Хэрэгжүүлэхгүй бол УИХ хууль батлах хэрэггүй юм биш үү DNN.mn

Монгол Улсын Их Хурал(УИХ) бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаараа атгадаг хүчирхэг байгууллага. Гэтэл УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилт тааруу, зарим нь бүр хэрэгжихгүй байгаа тохиолдол цөөнгүй гарах боллоо.

Жишээ дурьдая. Сүүлийн жилүүдэд газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажилд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2019 онд 3,4 сая га талбай бүхий 22 газар, 2020 онд 1,2 сая га талбайтай 9 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм.  Үүнээс УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолоор хамгаалсан 22 газраас 14 газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, 1 газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар хамгаалалтад авсан. Харин  УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан 9 газраас 3 газрыг нь байгалийн нөөц газрын ангиллаар, 1 газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар буюу нийтдээ 19 газрыг дээрх 2 ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.Тодруулбал, Цагаан дэлийн агуйн байгалийн дурсгалт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл, шинээр Хөх нуур, Дэлгэрхаан уул, Ташгай таван нуур, Жаран тогооны талын А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уул, Хурх хүйтний хөндий, Хөх нуур бумбат, Алтан хөхий уул, Баянхонгор хайрхан уул багтаж байгаа юм.

Тусгайхамгаалалттайгазарнутгийнтухайхуулийн 26 дугаарзүйлийн 6 дахьхэсэгтБайгалийннөөцболондурсгалтгазрынхилийнзаагийгЗасгийн газар батална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн газрын хил хаагуур байхыг Засгийн газар яамдуудаас санал авч тогтооно гэсэн үг.Түүнээс биш өмнө нь УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй “гацаана” гэж хэн санах билээ. Харамсалтай нь, энд ийм үйл явдал болоод байна. 2019 он, 2020 онд УИХ-аар баталж Засгийн газарт үүрэг өгсөнөөс хойш хилийн цэсийг батлах ажил дөрвөн жил хүлээгдэж байгаа бөгөөд нийтдээ  зургаан удаа хойшилсон ажээ.Хамгийн сүүлд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны аравдугаар сарын 2-ны албан бичгээр Засгийн газрын хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад бичиг хүргүүлсэн боловч буцаажээ. Авсан саналууд нь 2021, 2022 оных бөгөөд хуучирсан, зарим яамдын сайд нар нь солигдсон гэдэг шалтгаан хэлсэн байна.

Байдал үүгээр дууссангүй. Тусгай хамгаалалтад авсан дээрх нэр бүхий газруудын хилийн заагийг батлах нь байтугай заримынх нь газраас хасахаар төлөвлөж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Учир нь, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зүгээс УИХ-ын баталсан зарим газрууд нь уул уурхайн тусгай зөвшөөрөл, ирээдүйн төлөвлөлттэй давхцсан гэдэг шалтгаанаар дэмжихгүй байсан аж. Тиймээс УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолын дагуу  байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтооход ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцсан газруудтай танилцах, зөвшилцөх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий  ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны гуравдугаар сарын 14-ны тушаалаар байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагын төлөөлөл орсон байна. Тэд газар дээр нь ажиллаж нэгдсэн дүгнэлтэд хүрэхдээ зарим газрын талбайгаас хасах санал гаргасан нь унаган байгаль, зэрлэг амьтдаа хамгаалах чин хүсэлтэй олон хүний зэвүү,дургүйцлийг  зэрэг хүргэлээ.

Жишээ дурьдвал,  Дорнод аймгийн нутагт байх Жаран тогооны талын байгалийн нөөц газар байна. А, Б хэсэгтэй энэ тусгай хамгаалалттай газар бол хялганат хээрийн гайхамшиг болсон цагаан зээрийн үржил явагддаг гол нутаг. Монгол орны цагаан зээр нь дэлхий дээр нүүдэллэн амьдардаг туурайтан амьтдын гурван том сүргийн нэг болдог бахархмаар төрөл зүйл.Тиймдээ ч зайлшгүй шаардлагаар тусгайхамгаалалтад авчээ. Харамсалтай нь, газрын тосны хайгуулын талбайтай давхцалтай хэмээх шалтгаанаарА хэсгээс 45,6 хувь, Б хэсгээс нь бүр 59,1 хувийг хасахаар болжээ. Тусгай хамгаалалтад авсан газраас нь бараг талаас илүүг хасчихсан гэсэн үг. Үнэмшихэд ч бэрх байгаа биз.

Иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй, маргаантай асуудалд орон нутгийн шийдвэр гаргагчид  эрх баригчдын талд ихэвчлэн зогсдог бол энэ удаа байдал өөр байгаа аж. Учир нь, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн 2023 оны тавдугаар сарын 26-нд Байгаль орчин, аялал жуулчлалын болон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хандаж албан бичиг явуулахдаа тусгай хамгаалалтад оруулсан газруудын хилийн заагийг УИХ-аар баталсан хуучин хувилбараар тогтоох буюу хасуулахгүй байх санал хүргүүлсэн юм.Тэрээр шалтгаанаа уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, газрын тосны олборлолт, тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөманай нутагт цөлжилт бий болгож, олон нуур, цөөрөм, гол горхи ширгэж байгаа нь  усны тооллогоор тогтоогдсон хэмээн тайлбарлажээ. Аргагүй л нутгаа гэсэн сэтгэлтэй, үүргээ ухамсарласан төрийн хүний зангараг гаргалаа хэмээн нутгийн зон олон түүнд ам сайтай байна.

Газарнутгийгтусгайхамгаалалтадавнагэдэгхэдэнхүнхүрчирээд сэтгэлийн хөөрлөөрхийчихдэгажилбиш. Эрдэмтэн,судлаачидолонжилийнхөдөлмөр,  багагүй хэмжээний хөрөнгө мөнгөзарцуулжнутгийнхааальхэсгийгхамгаалалтадавч,үрхойчдооүлдээхээсудалгааныүндсэндээртодорхойлдог. Шинжлэхухааныүндэслэлтэйхийдэгэнэажлыг заримтүшмэлдураарааөөрчилж, тогтоосон газраас нь хасчхуульзөрчөөдбайжболохгүй. Ялангуяа УИХ-аас баталсан хуулийг хүн бүр, албан тушаалтан бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Хилийн заагийг нь батал гэж Засгийн газарт УИХ-аас даалгасан болохоос энэ ажлыг дөрвөн жил гацаагаад, басгазраас нь хас гэсэн үүрэг өгөөгүй. Та бүхний баталсан хуулийг ингэж л гууль болгож чадаж байна шүү дээ,Г.Занданшатар дарга аа. Хууль засаглаж төр оршдог жишгийн дагуу тоймловол иргэн бүрийн, тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс алба хашиж байгаа хэн ч хүндэтгэн, хүлээн зөвшөөрөх, ёсчлон дагах  учиртай институц бол УИХ. Гэтэл улс орноо гэх сэтгэлгүй, ажлаа цалгардуулдаг зарим төрийн албан тушаалтан хуулийг уландаа гишгэж байгааг тоолгүй, толгойг нь илээд яваад байж болохгүй байх. ТиймээсУИХ-ын даргын хувьд аль дөрвөн жилийн өмнө тусгай хамгаалалтад авсан газруудын хилийн заагийг яаралтай батлуулж, газраас нь хасуулахгүй байхад онцгой анхаарч,холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч энэ асуудлыг шийдвэл байгаль дэлхийгээ гэсэн зүрх сэтгэлтэй олон хүн танд талархах болно. Бас дагаад УИХ-ын нэр хүндэд ч сайнаар нөлөөлөх боломж гарч байгааг сануулахад илүүдэхгүй бизээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Categories
мэдээ соёл-урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” уран бүтээлийн тоглолт болно DNN.mn

Яруу найрагч Н.Минжинсайхан тун удахгүй анхны бие даасан “Сэтгэл чамайг таньсан ч билүү” уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Тоглолтоо арваннэгдүгээр сарын 24-ний 19.00 цагаас “UB палас”-ын Концертын их танхимд хийх аж.

“Сэтгэл чамайг таньсан ч билүү” уран бүтээлийн тоглолтод Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан гуай, Ардын жүжигчин Г.Равдан, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, Х.Чилаажав, Б.Ичинхорлоо, Д.Галсансүх, О.Цэнд-Аюуш зэрэг яруу найрагчид урилгаар оролцох бөгөөд дуучдаас МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, СТА Г.Эрдэнэтунгалаг, Д.Отгонжаргал, С.Баттулга, Ч.Батцэнгэл, Ч.Алтантүлхүүр,  О.Хүрэлбаатар, П.Баярцэнгэл, Э.Чинбаяр, Э.Чулуунчимэг, Б.Нямзагд, Б.Хандмаа, Б.Эрдэнэхүү, П.Жимсээ, Ц.Амарбаяр/ноён бондгор/, Б.Мөнхбаяр, Б.Чанцалдулам, Д.Бердибек, Д.Баасандорж, “Uvertura”, Аадар зэрэг хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөх ажээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум америк долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум америк доллар, импорт 7.6 тэрбум америк доллар болж, тэнцэл 4.9 тэрбум америк долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9 (16.9%) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (24.3%) тэрбум америк доллароор, импорт 458.5 (6.5%) сая америк доллароор, тэнцэл 2.0 (67.6%) тэрбум америк доллароор тус тус өсчээ.

May be an image of text that says "ундэсний статистикийн хороо гадаад худалдаа 2023 оны эхний 10 сард экспорт нийт бараа эргэлт 20.0 12.5 тэрбумам.доллар доллар импорт худалдааны тэнцэл 7.6 тэрбум 4.9 бнхау гол тунш улсууд, сая америк доллар, дунд эзлэх хувиар 11 359.0 91.1% швейцар + нсу бнхау 3068.1 566.3 40.6% 4.5% oxy oxy 1941.7 143.3 25.7% 1.1% итали япон 591.7 90.1 7.8% 0.7% бнсу бусад 337.3 82.8 4.5% 0.7% ану 245.2 232.4 3.2% 1.9% 173.8 2.3% бусад 1201.7 15.9%"
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Т.Нэргүй: Замын-Үүдийн гаалийн мафитай холбогдчихвол 20 саяын татвартай ачааг тав, зургаан саяар хилээр нэвтрүүлдэг DNN.mn

-Замын-Үүдийн гаалийн мафи татварын орлогыг халаасалсаар байхад улсын төсөв бүрдэхгүй-

Хувиараа бизнес эрхлэгч Т.Нэргүйтэй ярилцлаа.


-Гаалийн байгууллагын хүнд суртлаас болж хил дээрээс ном журмаар нь ачаа бараагаа татаж чадахгүй болсон гэсэн. Энэ тухай ярьж өгөхгүй юу?

-Би Замын-Үүдийн Хилийн цэргийн ангид олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан хүн. Ажилгүй болсон хүн чинь орлого олох шаардлагатай болно шүү дээ. Тиймээс өөрийн ах дүү, найз нөхөд, танил хүмүүсийн ачааг хилээр оруулж ирэх ажлыг сүүлийн найман сарын хугацаанд хийж байна. Нэг ёсондоо ачаа барааны бүрдүүлэлт хийгээд тэр хүмүүсээсээ цалинждаг, компанийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн үг. Ингээд ажиллаад эхлэхэд гаалийн байгууллагын хүнд суртал, авлигын сүлжээг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч явна.

Уг нь Замын-Үүдийн боомт олон улсын боомт. Гэтэл ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, түүний эгч Р.Бурмаа нарын мөнгө угаадаг сүлжээ л болж гүйцсэн юм байна. Ачаагаа гаальд мэдүүлэхдээ Р.Бурмаад 500 мянган төгрөг өгөх ёстой. Хэрэв өгөхгүй бол ачаа явахгүй. Ийм л сүлжээ. Би үүнийг нь зөвшөөрөөгүй. Би нэг компаниас 200-300 мянган төгрөг харж хийж байгаа ажил. Тэр Р.Бурмаад нь ямар мөнгөө өгөх вэ дээ. Хариуд нь ачаагаа хилээр нэвтрүүлж чадахаа байсан. Ямар нэгэн шалтгаанаар зогсоочихдог. Тос тосолгооны материалыг химийн бодис гэж тайлбарлаад оруулахгүй байх жишээтэй. Хэрэв мөнгийг нь өгчихсөн байсан бол аль хэдийнээ бараагаа нэвтрүүлчих байсан. Би бодохдоо хэсэг бүлэг хүмүүст биш улсад өгөх ёстой татварыг өгөөд явна гээд зүтгэсэн. Өнөөдөр над шиг өндөр татвар төлөөд гаалиар бараагаа нэвтрүүлж байгаа хүн байхгүй.

-Өндөр гэдэг нь ямар дүнтэй татвар юм бол?

-Ачаанаасаа шалтгаалаад 12-30 сая төгрөг хүртэл төлдөг. Хэрэв Р.Бурмаагийн мафид оролцоод явчихвал тав, зургаан сая төгрөг төлөөд л зохицуулчих боломжтой.

-Ийм сүлжээ байдгийг та яаж мэдэв. Хүмүүс ярих юм уу, өөрийн нүдээр харав уу. Ямар баримт байна вэ?

-Би олон жил хилийн албанд Замын-Үүдийн боомт дээр ажиллаж байсан хүний хувьд гадарлахгүй яах вэ. Яг өөрийн биеэр ачаа бараа нэвтрүүлээд ирэхээр жинхэнэ бодитоор нь мэдэрч явна. Гаалийн 293 гэдэг зөрчил бий. Үүгээр л хүмүүсийн ачаа барааг зогсоож саатуулдаг гол зүйл энэ. Авлига өгөхгүй бол бараагаа ухуулна, нэг бүрчлэн задлуулна. Би өнгөрсөн хугацаанд 30 гаруй удаа ингэж ухуулсан. Энэ хугацаанд би эдийн засаг, сэтгэл санаа, ялгаварлан гадуурхалтыг биеэрээ амсаж ирлээ.

Олон улсын боомт гэдэг олон хүн ачаа бараагаа авахаар арзганаж байна биз дээ. Замын-Үүд дээр бол үгүй. Гарын 10 хуруунд багтах хүний гараар дамжихгүй бол ачаа гарахгүй. Сар болсон ч байж л байна. Наймаачид өдөр өдрийнхөө зээл татаасыг бодож цаг хугацаа алдахгүйн тулд нэхсэн мөнгийг нь өгөөд л явдаг юм билээ.

-Ачаа мэддэг 10-аад хүн гэдгийг тодруулаач?

-Надтай л ижилхэн төлөөлөгчид. Гэхдээ Гаалийн дарга О.Отгонжаргал, Эрдэнэболд, Зөрчлийн албаны дарга, Бүрдүүлэлтийн албаны дарга нарын гал хөл нь. Хэрэв тэр хүмүүстэй найзалчихвал ачаа гацахгүй. Шалгуулахгүй. Нэг ч ачаа тавцан дээр тавиулж буулгуулахгүй. Тэр чигээр нь нэвтрүүлнэ. Тэр ачаан дотор аюултай, хориглосон ямар бараа бүтээгдэхүүн байгааг мэдэхгүй. Жинхэнэ аюул тэнд л өрнөдөг.

-Р.Бурмаа гэж ямар хүн бэ. Гаальд ажилладаг хүн үү?

-Үгүй. Олон жил гаалийн ачаа тээврийг далдаас зохион байгуулж, мафи болгосон эмэгтэй. Захын хүн мэднэ дээ. Та нар асуугаарай. Эхэн үедээ Замын-Үүдэд байдаг байсан. Одоо бол доороо таван залуу ажиллуулдаг. Тэд гаалийн ачааны талаарх мэдээллийг Р.Бурмаад дамжуулдаг. Ингээд л авлигын сүлжээ нь ажиллаж байдаг.

-Та энэ талаар дээд албан тушаалтан, хариуцах хүмүүст хэлж байв уу?

-Хэлэлгүй яах вэ. Бодит баримт факттай нь цагдаа, прокурор, АТГ-аар явж байна. УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, Ерөнхий сайд бүгдэд нь хандсан. Нэг нь ч хариу өгдөггүй. Гаальд Цагдаагийн дарга Р.Отгонжаргал ирснээс хойш энэ байгууллага цагдаажсан. Тиймдээ ч хүчний байгууллага халдаж чаддаггүй юм байна гэж дүгнэхэд хүрч байна. Асуудлыг илрүүлэхэд маш амархан шүү дээ. Би өөрөө энд ажиллаж байсан хүн. Хэдэн терминалын камер шүүхэд л тодорхой болно. Хэзээ ямар машин шалгалтгүй ордог, ямар нь шалгалтад ордог вэ гээд л хөврөөд гараад ирнэ.

Гааль дээрээс төвлөрч байгаа мөнгө улсын төсөв рүү биш, хэдэн хүний халаас руу урсаж байна шүү дээ.

-Гаалийн байгууллага энэ жил улсад 5.3 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлэх боломжгүй. Ачаа татах вагон хүрэлцээгүй нөхцөл байдал үүссэн гэж дуулсан?

-Гааль уг нь татварын байгууллага биш. Бараа бүтээгдэхүүнд зохих ёсоор татвар ногдуулсан уу, хориглож хязгаарласан бараа бүтээгдэхүүн хилээр нэвтэрч байна уу гэдэгт хяналт тавьдаг субъект. Одоо бол тэр чигтээ татварын байгууллага болсон. Татвараа ядарсан хэдэн наймаачдаас л бүрдүүлдэг. Өөрсдийн хамсаатнуудаа хамгийн бага татвартайгаар л барааг нь оруулж ирдэг жишигтэй.

-Яаж?

-60, 70 тонн бараан дээр 5-6 сая төгрөгийн татвар авах жишээтэй. Хэрэв яг журмаараа бол ийм хэмжээтэй барааны татвар 25 саяас эхлэх ёстой. Өдөрт хилээр 400 машин ирж ирсэн гэж хил гаалийн дарга нар хэвлэлээр ярина лээ. Тэр жишгээр би чамд тайлбарлаж өгье. Тэдгээр 400 машины 100 нь ном журмаараа бүрдүүлэлтээ хийж байгаа. Тэгэхээс ч аргагүй. Том оврын техник хэрэгсэл, шинэ машинаас авлига авч чаддаггүй юм. Харин үлдсэн 300 машинд өргөн хэрэглээний бараа болон барилгын материалууд тээвэрлэгддэг. Дунджаар нэг машиныг нь 30 тонноор бодъё. Нийт 9000 тонн ачаа болно. Нэг тонн тутмаас 400 мянган төгрөгийн татвар хураамж авах ёстой гэдэг. Яг энэ журмаараа явбал өдөрт 3.6 тэрбум төгрөг улсад төвлөрөх нь. Улсын төсөв дороо бүрдэнэ. Гэвч ийм орлогыг дундаас нь хулгайлаад байгаа учраас орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрээ биз дээ.

Ерөөсөө Эрдэнэт, Таван толгойг саалийн үнээ гэдэг. Замын-Үүдийн гааль гэдэг чинь нууц саалийн үнээ гээд хэлчихэд болно. Энэ боомтоор ард иргэдийн ачаа тээвэр явж байгаа гэдэг нэрээр харанхуй орхичихсон. Гэтэл тэнд чинь жинхэнэ том хэмжээний мөнгө угаалт өрнөж байгаа шүү дээ. АНУ, Солонгос, Япон зэрэг бүх улс орноос ирж байгаа бараа бүтээгдэхүүн Замын-Үүдээр л дамждаг.

-Та олон жил хил дээр ажилласан гэлээ. Гааль дээр ийм нөхцөл байдал өмнө нь байсан уу?

-Өмнө нь байсан. Арай ч ийм байгаагүй. Би тухайн үед цөөн баримт хадгалж байсан. Өмнө нь Истана машинаар л иргэд бараагаа зөөдөг байлаа шүү дээ. Тэгэхэд хилээр бараа нь орж ирээгүй байхад өдрийн 15:00 гэхэд гаалийн бүрдүүлэлт хийгдээд дуусчихсан, ахлах байцаагч нь тамгаа дарчихсан байдаг. Бараа нь байхгүй. 16:00 цагт бараа нь орж ирэхэд шууд л штампаа даруулаад л гарчихдаг байсан. Уг нь ном журмаараа эхлээд хилийн шалганаар ороод штампаа даруулаад дараа нь хорио цээр дээр хянуулаад, татвараа төлөөд гааль дээрээс гарах ёстой байдаг. Тухайн үед би энэ ноцтой алдааг нь хэлж, дарга нарын дарамтад өртөж л явсан.

Харин ковид гараад том тэргээр ачаа орж ирдэг болсон. Ингэснээр авлига хээл хахууль гаарч, улсын төсвийн орлого бүрдүүлэлт хог дээр үсэрсэн. Ерөөсөө цагдаажсан удирдлага, хууль хүчний байгууллагын нөлөө шүү дээ. Шүгэл үлээгээд хэлэхээр хүчний байгууллагууд нь тоодоггүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс даяар авлигыг бууруулна, шүгэл үлээгээрэй гэж зарласан. Би шүгэл үлээе, надад баримт байна. Надад цаг гаргаад 10-хан минут уулзаад өгөөч, хүмүүсээ ажиллуулаад өгөөч гэхээр хэн ч тоодоггүй. Ийм бугшсан асуудлыг өргөн хэмжээний баг л шалгана. Цагдаа ганцаараа, тагнуул ганцаараа, гааль өөрийгөө шалгах боломжгүй.

Харин надтай ганц Б.Дэлгэрсайхан гишүүн л холбогдсон. “Наад асуудлыг чинь ойлголоо. Зохих байгууллагын хүмүүст дуулгаж өгье” гэсэн. Уг нь өвлийн хүйтэнд таавчигтай эх гарах төдийд хөдөлдөг Засгийн газар ийм ноцтой зүйл дээр анхаарлаа хандуулмаар юм.

-Замын-Үүд дээр олон мянган чингэлэг овоорсон. Вагон хүрэлцээгүй оруулж ирж чадахгүй байна гэсэн. Та энэ талаар дуулав уу?

-Юун вагон хүрэлцээгүй вэ. Өнөөдөр би төмөр замд 300 мянган төгрөг өгөөд л татуулчихаж болдог. Мөнгө өгөхгүй бол ингээд л овоороод л байна. Солонгосоос усан замаар 14 хоногт ирсэн ачаа Замын-Үүдээс сарын дараа Улаанбаатарт ирдэг хүнд суртал шүү дээ. Вагон хангалттай байгаа.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 он гарсаар зургаан цэрэг амиа алджээ DNN.mn

Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл буюу өнгөрөгч 2022 онд  танилцуулсан  илтгэлд, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн.

Хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсоноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ.

Тухайлбал 2019 онд   цэргийн яргалал, дэглэлтээс болж амиа алдсан, амиа хорлосон тохиолдол хамгийн олон гарчээ. Үүнээс хойш  шат шатанд энэ асуудалд анхаарч тохиолдлын тоог бууруулсан ч  2023 оны 11-р сарын хүртэол 16 цэрэг амиа алдсан тоо мэдээлэл байна. Энэ тоо нь албан ёсны мэдээлэл биш бөгөөд зөвхөн нийтэд ил болсон мэдээллээс шүүрдсэн болно.

2019 он

  • Нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэд гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдав.
  • Нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай, ОХУ-ын хил даван оргож, ОХУ-ын Тувагаас нас барсан байдалтай олдсон.
  • Гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач машины дугуйнд ивээс хийж байх үед машин гэнэт хөдөлж, дайруулан амиа алдав.
  • Тавдугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдан очоод, 14 хоносон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор тавдугаар сарын 14-ний өдөр яаралтай хагалгаанд орсон.
  • Тавдугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч, сураггүй болсноос хойш хоёр өдрийн дараа цогцсыг нь олов.
  • Зургадугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан, 19 настай, байлдагч Б буудуулсан байж болзошгүй хэрэг гарав. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан бөгөөд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж, бие нь сайжирсан юм.
  • Зургадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б жижигхэн бутнаас өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн гаднын нөлөөтэй хэмээн үзэж буй.
  • Есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н чиргүүлтэй машин дээрээс унаж, амь насаа алджээ.

2020 он

  • Гуравдугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198-р ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон.

2021 он

  • Хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан.
  • Хоёрдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан.
  • Гуравдугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор нас барав.
  • Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан. Үүний шалтгааныг цэргүүд дурангаа хагалж, сум дутаасан тул дарамтлуулахаас айгаад ийм үйлдэл хийсэн гэж зарим эх сурвалжууд үзэж байсан юм.
  • Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байсан. Талийгаач цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байжээ.

2022 он

  • Зургадугаар сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, 18 настай Н гэгчийн ходоод задарч нас барсан хэрэг гарав.
  • Долдугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167-ангийн хугацаат цэрэг 19 настай “Н” баригдаж байсан барилгын хажуугаас нас барсан байдалтай олдсон.
  • Наймдугаар сарын 1-ний өдөр 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” Зэвсэгт хүчний 065-р ангийн хашаанд тогонд цохиулж нас барсан.
  • Наймдугаар сарын 5-ны өдөр Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327-р ангийн байлдагч 21 настай “Х” голын усанд амиа алдсан.

2023 он 

  • Арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих  шөнө 326-р ангийн хугацаат цэргийн алба хаагч Д цэргийн байрандаа гаднаа харагдах ил шарх сорвигүй амиа алдсан.
Categories
мэдээ нийгэм

12 настай охины дурсгалд зориулсан “The Angel” кино олон улсын шагнал хүртлээ DNN.mn

72 цагийн кино наадамд Монголын баг “The Minding Creative Minds” шагнал хүртлээ.

FNI /Film Network Ireland/ Ирландын кино нийгэмлэгээс 2023 оны аравдугаар 20-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “FNI FAST FEST” 72 цагийн кино наадамд Ирландад ажиллаж амьдарч буй залуус Монгол улсаа төлөөлөн оролцож “The Minding Creative Minds” шагналыг “The Angel” бүтээлээрээ хүртлээ.

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр FNI Awards болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 100 орчим залуус оролцож, нийт 18 богино хэмжээний кино бүтээлээр өрсөлдсөн юм.

Энэхүү уран бүтээлдээ залуус бид эх оронд минь болж бүтэхгүй байгаа нийгмийн асуудлыг шигтгэхээс гадна цаг бусаар адгийн хүн араатны гарт амиа алдсан 12 настай бяцхан охины дурсгалд зориулж “The Angel” гэж нэрлэжээ.

“The Angel” киноны найруулагчаар Б.Балжинням, туслах найруулагч, жүжигчин Б.Чойжамц, продакшн менежер З.Өлзийдарь, зураглаач Ж.Төгөлдөр, зураач Д.Энхжаргал, дууны найруулагч, эвлүүлэгч Б.Бат-Очир, жүжигчин Г.Содбаяр, О.Ундармаа, Д.Сайханжаргал нар ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Зэвсэгт хүчний 326 дугаар ангид амиа алдсан цэргийн шинжээчийн дүгнэлт гараагүй DNN.mn

ХУД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан 21 настай Д нас барсан хэрэг энэ сарын 11-12-нд шилжих шөнө гарсан.

Дуудлага цагдаагийн байгууллагад 13-ны өглөө ирсэн бөгөөд үүнээс хойш цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалт, шалгалтын ажиллагаа явуулж урьдчилсан нөхцөл байдлын талаар өнөөдөр Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан. Үзлэгийн баг хэргийн газар очиж үзлэг хийх, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тасралтгүй явагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэх авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үзлэгийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус болон тухайн өдөр идсэн хоол гэх мэт зүйлд шинжилгээ хийлгэхээр дээж авч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөөний бослогодоо босож биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайндаа орох, Биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилалт хийх, гаднах цас цэвэрлэх, оройн хоолондоо орох болон оройн тоондоо хамрагдах гээд тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаандаа оролцоод амралтын байрандаа орсон. Арваннэгдүгээр сарын 13-нд өглөөний бослого зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан. Иймд тухайн ангиас цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн.

Түүнчлэн талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор холбогдох хуулиудын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ChatGPT-тэй өрсөлдөх Dubbed Grok,GPT-4 Turbo DNN.mn

Америкийн тэрбумтан Илон Маск “ChatGPT”-тэй өрсөлдөх хиймэл оюун ухаантай чатботыг танилцуулав. Тэрээр “Туршилтын энэхүү загвар хэд хэдэн үзүүлэлтээр “ChatGPT 3.5”-ыг хэдийнээ ардаа орхисон. “Dubbed Grok” гэж нэрлэсэн уг чатбот нь  “бага зэрэг шогч, дэггүй” хариу өгөх зориулалттайгаар бүтээгдсэн” гэжонцолсон байна.

“Х AI” компанийн мэдэгдэлд “Grok”-ийг хоёр сарын судалгаа, хөгжүүлэлт хийж бүтээсэн бөгөөд туршилтын үе шатыг давсны дараа “X Premium+”-ийн бүх хэрэглэгч хэрэглэх боломжтой болно” гэж дурджээ. И.Маск мөн X-ийг үндсэн үйлчилгээнээс нь гадна Хятадын Tencent компанийн WeChat-тай адил бүх зүйлийг багтаасан цогц аппликейшн болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ хөгжүүлэлтийн чухал хэсэг нь “Grok” байх бөгөөд “Х AI” нь бие даасан  компани боловч X, Tesla болон бусад компаниудтай нягт хамтран ажиллах юм  байна гэж Bloombergмэдээлсэн байна. Тэгвэл  Америкийн “OpenAI” компани Калифорни муж улсын Сан-Франциско хотод зохион байгуулагдсан программ хөгжүүлэгчдийн анхны бага хурлынхаа үеэр хиймэл оюун ухааны GPT-4 системийн шинэчлэн сайжруулсан загвар болох Turbo-г танилцуулав.“OpenAI” компани“Бид энэ оны гуравдугаар сард GPT-4-ийн анхны хувилбарыг гаргаж, долоодугаар сараас ерөнхийдөө бүх хөгжүүлэгчдэд ашиглах боломжтой болгосон. Харин өнөөдөр бид дараагийн үе болох GPT-4 Turbo-г танилцуулж байна” гэж  мэдэгдсэн байна. GPT-4 Turbo нь хоёр хувилбартай бөгөөд текстийг задлан шинжилдэг, текст болон зургийн аль алиных нь контекстийг ойлгодог хувилбаруудыг ойрын долоо хоногоос ашиглах боломжтой болох аж. Түүнчлэн программ хангамжийг ажиллуулахын тулд компаниуд ба хөгжүүлэгчдийн төлдөг төлбөрийг хямдруулсан байна. GPT-4-ийг 2021 оны есдүгээр сар хүртэлх вэб өгөгдөл дээр сургасан бол GPT-4 Turbo-ийн мэдлэгийн хязгаар нь 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл байх аж.

Сан-Францискод болсон OpenAI-ийн программ хөгжүүлэгчдийн бага хуралд дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун программ хөгжүүлэгч оролцож, шинэ хэрэгслүүдийг үзэж, санал бодлоо солилцжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна DNN.mn

Агаарын чанарын үзүүлэлтийг харуулдаг agaar.mn сайтад Баруун дөрвөн зам, МҮОНРТ, Амгалан, Баянхошуу, Нисэх, Яармаг орчимд агаарын чанарын индекс 28-42 буюу цэвэр байна. Харин Бөхийн өргөө, 100 айл, Мишээл экспо, Толгойт, Шархад, Налайх, Богд хааны ордон музей орчимд 53-99 буюу хэвийн гэж зааж буй.

Тэгвэл Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаарын чанарын индекс 123-131 буюу бохирдолтой гэж гарсан байна. Агаарын чанарын индекс 0-50 байвал цэвэр гэж үзэх бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. 51-100 байвал хэвийн, стандартын шаардлага хангана, гэхдээ зарим мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. Харин бага бохирдолтой буюу 101-200 байвал хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Мөн зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс илүү сөрөг нөлөөтэй гэж үздэг. Иймд нарийн ширхэгтэй тоосонцроос хамгаалах зориулалтын амны хаалтыг зүүх нь агаарын бохирдлоос хамгаалах үр дүнтэй арга юм.

Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн хойд хагаст 0.0-34 см зузаан цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 08:00 цагаас 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл нутгийн хойд хагаст 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 34.0 см, Увсын Малчин 28.0 см, Улаангом 25.0 см, Булганы Могод 18.0 см, бусад хэсгээр 0.0-17.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-5.0 мм цас орсон ба үүнээс хамгийн их нь Завханы Идэр, Тэс, Ургамалд 5.0 мм, Цагаанхайрхан, Өвөрхангайн Бат-Өлзийд 4.0-4.3 мм, бусад нутгаар 0.0-3.8 мм цас, нойтон цас орж, цасан шуурга шуурсан байна.

Cалхины хурд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 20-24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна.