Categories
мэдээ улс-төр

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд цаг үеийн асуудлаар иргэд, олон нийт болон хүний эрхийн байгууллагуудаас ирсэн саналыг парламентын гишүүдэд уламжжиллаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх зүйн хийгээд соёлын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн ч хүний эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байгаа гээд “Хүний эрхийн олон улсын индексээр Монгол Улс 165 орноос 51 дүгээрт эрэмбэлэгдэж байна” гэлээ.

Улсын Их Хурлаас 2000 оны арван хоёрдугаар сарын 07-ны өдөр  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг анх баталж, хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоог бий болгосныг тэрбээр дурдав. Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаас хойш манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 22 удаагийн илтгэлийг Улсын Их Хуралд ирүүлсэн. “Парисын зарчмууд” нэршлээр түгсэн “Хүний эрхийг дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын эрх зүйн зарчмууд’’-д нийцүүлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр шинэчлэн баталсан гэдгийг тэмдэглэв. Энэ хуулиар олон чухал зарчмын өөрчлөлт хийсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөдөр зөвхөн гурван зүйлийг дурдъя. Нэгдүгээрт, Улсын Их Хурал анх удаа өөрийн эрхээс татгалзаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод зарлаж, сонгон шалгаруулж, томилдог болсон. Гишүүдийн тоог ч нэмэгдүүлсэн. Эдгээрийн гол зорилго нь хүний эрхийн зөрчил гарч байгаа газар бүр хүрч, илрүүлж, иргэдийн дуу хоолой болж ажилладаг байгууллагыг төлөвшүүлэх юм. Гэтэл сүүлийн үед хүүхдийн эрх, хүний эрхийн зөрчлүүд шил дараалан гарах боллоо. Аливаа асуудлыг үүссэн хойно нь биш, үүсэхээс нь өмнө сануулдаг, сэргийлдэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөвшүүлж ажиллах үүрэг, чиглэл өгсөн байдаг. Хоёрдугаарт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчлэлээр Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж заавал биелдэг байх зохицуулалттай болсон. Өнгөрсөн хугацаанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг үл ойшоодог талаар шүүмжлэл гарсаар байсныг Улсын Их Хурал шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй аливаа этгээдэд Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга энэ зохицуулалтаа хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байна гэдэг гомдол ирж байна. Гуравдугаарт, Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар илтгэлийг жилд нэг удаа Улсын Их Хуралд ирүүлдэг баймааргүй байна. Жилд нэг удаа дээрх илтгэлийг ирүүлдэг, тэр хүрээнд нь Улсын Их Хурлаас баахан дүгнэлт, тогтоол баталдаг ч түүнийг нь хэрэгжүүлдэггүй. Ийм учраас Хүний эрхийн Үндэсний Комиссын энэ асуудлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хэлэлцэх нь зүйтэй” гэв.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга, хүний эрхийн асуудлыг бүхний түрүүнд тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахыг хууль хэрэгжүүлдэг бүх байгууллагад сануулж, энэ чиглэлээр гаргасан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлж ажиллах ёстойг сануулаад, шаардлагатай бол удирдлагаа өөрчлөх, Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлээр ажиллахыг чиглэл болгов.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлаа хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв (2023.11.16) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Гэрийн тэжээвар амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Цогтбаатар гишүүн танилцуулсан юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвар амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 53 саналаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлд “Энэ хууль албаны нохойтой холбоотой харилцаанд хамаарахгүй.” гэсэн 2.3 дахь хэсэг, мөн төслийн 3 дугаар зүйлд “нохой, муур үржүүлэх” гэж нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэхийг”, “нохой, муурын нэгдсэн бүртгэл гэж нохой, муурын асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг”, “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” гэж гэрийн тэжээвэр амьтанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийх, бичил чип суулгах, шаардлагатай тохиолдолд унтуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгжийг” гэсэн  агуулгатай 3.1.8, 3.1.9, 3.1.10 дахь заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 6 дугаар зүйлд “Иргэн гэрийн тэжээвэр амьтны талаарх ойлголт авах зорилгоор сайн дураараа асран хамгаалагчийн сургалтад хамрагдаж болно” гэсэн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлд “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хот, сууринаас бусад газарт энэ хуулийн 7.3-т заасан агуулга бүхий зөвлөмж, мэдээллийг өгнө” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн төслийн 9 дүгээр зүйлд “энэ заалт нохой салхилах зориулалтын талбайд хамаарахгүй” гэсэн агуулгатай тайлбар, мөн зүйлд “Энэ хуулийн 9.2.3-т заасан үүрэг Монголын үндэсний уугуул үүлдрийн нохойны асран хамгаалагчид хамаарахгүй.” гэсэн агуулгатай 9.4 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн юм.

Төслийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.1.4-т заасан нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл, нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл, алдагдсан нохой, муурын бүртгэл зэрэг асуудлыг тусгах” гэсэн агуулгатай 10.7 дахь хэсэг, “Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна” гэсэн 10.8 дахь хэсэг нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 23 дугаар зүйлд “Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг иргэн, эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ” гэсэн 23.2 дахь хэсэг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай нийтийн өргөдлийг 102 мянган иргэн дэмжлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50.000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл гаргасан.

    2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байршуулсан уг нийтийн өргөдлийг дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 102 мянга давлаа.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юмхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бохирын хоолой руу хонины нэхий хийсний улмаас бөглөрчээ DNN.mn

Өнөөдөр цахим орчимд бохирын шугам бөглөрч, бохир нь хальж урсаж буй бичлэг цацагдсан.

Тус газар мэргэжлийн байгууллага шалгахад бохирын хоолой руу хонины нэхий хийсэн байна.

Бөглөөсийг авч, зөрчлийг арилгасан бөгөөд одоо ариутгал хийж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн осол ихээр бүртгэгддэг 78 байршилд гэрэлтүүлэг хийнэ DNN.mn

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн явган хүний гарцыг гэрэлтдэг болгох туршилтыг эхлүүлж байсан билээ.

Тус газраас энэ удаа нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран сурагчдын аюулгүй байдлыг хангах, сургууль орчмын бүсэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 48, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулиудын явган хүний гарцыг мөн гэрэлтдэг гарц болгон ашиглалтад орууллаа.

Цаашид зам тээврийн осол ихээр бүртгэгддэг сургууль орчмын эрсдэлтэй нийт 78 байршилд дээрх гэрэлтүүлгийг хийхээр төлөвлөж байна.

Ингэснээр сурагчдын хичээл эхлэх болон тарах, шөнө, оройн цагуудад замын хөдөлгөөнд оролцогчид аюулгүй зорчих нөхцөлийг бий болгож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 118 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийт 1820 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1386, гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Зул Алдар хаан” баатарлаг тууль хайлав DNN.mn

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн сар болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр “Зул Алдар хаан” баатарлаг тууль хайллаа.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, Монгол Улсын боловсролын их сургуулийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор О.Отгонбаатар нар монгол тууль хайлах зан үйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн талаар зочдод тайлбарлав.

Дараа нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав нар “Зул Алдар хаан” тууль хайллаа.

Ёслолын үеэр “Монгол туульс нь үндэстний хэл, соёл, түүх, утга зохиол, урлаг, уран сайхны сэтгэлгээний нэг гайхамшигт эх сурвалж болох нь” сэдэвт илтгэл тавьсан байна.

Тууль хайлах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, “Чингис хаан” үндэсний музей, Монгол Улсын их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Баяртогтох: Өмнөх хэрэгтээ биечлэн хорих ял эдлээгүй, тэнссэн, зорчих эрхээ хязгаарлуулсан этгээдүүд дахин мал хулгайлаад байна DNN.mn

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр хоорондоо танилцаж, эхний хэрэг нь шийдэгдээгүй байхад дахин гэмт хэрэг үйлддэг-

Төв аймгийн цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Баяртогтохтой ярилцлаа.


– Төв аймагт малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ өдрүүдэд буюу айлууд өвлийн идшээ бэлтгэх үеэр малын хулгай ихэсдэг тал байна уу?

– Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 47.1 хувиар буурсан. Гэхдээ тайвширч болохгүй, урьдчилан сэргийлэхийг иргэд, малчдад анхааруулсаар байна.

Ихэвчлэн хатуу хучилттай зам дагуу нутаглаж байгаа айлуудын малыг шөнийн цагаар хулгайлсан байдаг. Харин өвөл, хаврын идшээ бэлтгэж байгаа энэ үеэр мал хулгайлах гэмт хэрэг хаана л бол хаана гарчих гээд байдаг юм. Тиймээс эргүүл, шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж байна.

– Мал хулгайлсан л бол хорих ял эдлүүлэх хууль батлагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Үүнээс хойш Төв аймгийн хэмжээнд ямар өөрчлөлт гарав. Үр дүн гарав уу?

– Өмнөх хуулиар найман бод, 24 богоос дээш хэмжээний хохирол учруулсан бол ял шийтгэл хүндэрдэг байсныг өөрчилсөнд малчид баяртай байгаа. Хуулийн энэ өөрчлөлт гэмт этгээдүүдийн сэдэлд ч нөлөөлсөн, өөрөөр хэлбэл хорих ялын урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилгыг хангаж, үр нөлөөгөө өгч байна гэж ойлгож байна.

Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэрэг манай аймагт тогтмол буурч байгаа. Үүнд хуулийн өөрчлөлтөөс гадна КОВИД-ын хөл хорио ч нөлөөлсөн байх. бид ч ажлаа цалгардуулаагүй. Сүүлийн таван жилээр харьцуулахад мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2019 оноос 66.9 хувь, мал хулгайлсан хэрэг 84.3 хувиар буурсан байна.

– Малын хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдүүдийг анзаарахад цөм нь давтан үйлдэлтэй байх юм. Үүнийг таны зүгээс яаж харж байна вэ?

– Ихэвчлэн өмнөх хэрэгтээ яг биечлэн хорих ял эдлээгүй, шүүхээс тэнссэн, сүүлийн жилүүдэд “зорчих эрх хязгаарлах” ялаар шийтгэгдсэн этгээдүүд дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр хоорондоо танилцаж, эхний хэрэг нь шийдэгдээгүй байхад дахин гэмт хэрэг үйлддэг.

– Тэд шалтгаанаа юу гэж тайлбарлаж байх юм?

– Гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа тайлбарлахдаа “баригдахгүй байх гэж бодсон” гэж хэлдэг. Ямар ч хэрэг тухайн үедээ баригдаагүй ч хэзээ нэгэн өдөр илэрдэг.

– Малын хулгайчидтай жилийн дөрвөн улиралд хөөцөлддөг хэдхэн мөрдөгчийн ажлын үнэ цэнэ прокурор, шүүхийн шатанд замхраад байгаа тал байна уу?

– Цагдаа, прокурор, шүүх бүгд хуулийн хүрээнд ажиллана. Алдсан малыг нь олоод хулгайлсан этгээдийг бариад ирэхээр цагдаад баярладаг байх. Хохирол нь төлөгддөггүй, хэрэг нь шийдэгдэхгүй, хорих ял өгөхгүй болохоор прокурор, шүүхийг буруутгаж боддог байх. Хохирогчийн хүслээр бол хулгайч баригдсан цагаасаа л хоригдож, бүгд хорих ял авах учиртай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ аваад явуулсан, шүүхээр орсон ч “зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэгдсэн гэдгийг тэр бүр ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Ер нь бол олон үйлдэлтэй, олон холбогдогчтой, өмнөх хэрэг нь прокурор, шүүх дээр байх хугацаанд холбогдогчид дахиад гэмт хэрэг үйлдчихсэн хэргийн хохирогч цөхөрч байгаа нь үнэн.

– Малын хулгайч үйлдэл дээрээ баригдахад тэр дор нь цагдан хорьж байна уу, эсвэл гадуур байцаадаг юм уу?

– Мал хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар, хээр тал газарт үйлдэгддэг. Жил ирэх тусам улам нарийн зохион байгуулалттай болж байна. Т ийм учраас үйлдэл дээр нь илрүүлэхэд төвөгтэй.  Гэхдээ малчдын хамтын ажиллагаа, алба хаагчдын хуульч, шуурхай ажиллагааны үр дүнд цөөнгүй хэргийг үйлдэл дээр нь илрүүлж байна. “Хувийн баталгаа гаргах” ч таслан сэргийлэх арга хэмжээ юм.

Хуульд зааснаар “Цагдан хорих” шийдвэрийг шүүх гаргана. “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагчид авдаг юм. Үйлдэл дээрээ баригдсан бүхэн “яллагдагч” биш. Тэгэхээр цагдан хорихын тулд яллагдагчаар татах хэмжээний нотлох баримтыг маш богино хугацаанд бүрдүүлэх шаардлагатай болдог.

Зарим тохиолдолд хулгайч нь баригдсан ч хохирогч нь малаа алдсан гэдгээ мэдэхгүй, хохирогчоо олох гэж хугацаа алддаг. Хагас бүтэн сайн, баяр амралтын өдөр таарсан үед их хүндрэлтэй.

Мөн шүүхээс тэр бүр цагдан хорихгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан цагдан хорих үндэслэл байна уу гэдэг. Ингээд ихэнх холбогдогчид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авдаг.

– Төв аймгийн малчид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

– Малчдыг бүлэг болж ажиллахыг хурал цуглаан болгон дээр уриалж. хэрхэн ажиллах талаар зөвлөж байна. Хурал. зөвлөгөөнд ирэх малчид улам л ховор болж байна. Гэхдээ байнга мэдээлэл солилцож, өвөлжөө. хаваржаагаараа бүлэг болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа “малчдын бүлэг” олон байгаа.

– Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ямар ажил байна вэ?

– Хулгайн малын мах Улаанбаатар хот руу, ихэнхдээ ченж нарт очсон байдаг.

Гарал үүсэл тодорхойгүй мал, мах худалдаж авахгүй байхыг ченж гэх иргэдэд. малчид малаа хэн нэгэнд найдаж орхилгүй, хариулга маллагаатай, сонор сэрэмжтэй, айл саахалтаараа амь нэг байхыг уриалж байна.

Сүүлд нь онцлоход зөвхөн ял шийтгэл чангарснаар энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй, цаашид малчдын оролцоотой урьдчилан сэргийлэх ажлыг илүү хийхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Хөдөө орон нутгийн сургуулийн цахим кабинет, интернэт орчныг сайжруулахад анхаарна DNN.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могой багийн бага сургууль, цэцэрлэг дээр очиж үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрбээр,

“Багийн сурагчид, багийн сургууль, цэцэрлэгийн багш нарт онцлог талууд олон байдаг. Хүүхдийн ачаалал харьцангуй бага тул хүүхэд бүртэй тулж харьцах боломж их. Энэ нь сургалтын чанарт эерэг нөлөө үзүүлдэг. Нөгөө талаас 5, 6 дугаар ангийн сурагчид Eduten, Pearson хөтөлбөр үзэж эхэлж байгаа учраас хөдөөгийн сурагчдын цахим кабинет, ухаалаг дэлгэц, тоног төхөөрөмжөөр хангах, интернэт орчныг сайжруулахад анхаарна.

Бага ангийн хүүхдүүд унших, бичих, хичээлээ ойлгож ярих тал дээр тун сайн байна. Багш нар хот хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн ялгааг арилгах, хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжлийн бодлого, боловсролын ерөнхий хуулийн зарим заалтууд дээр санал бодлоо нээлттэй солилцлоо. Могой багийн бага сургуульд 77, цэцэрлэгт 88 хүүхэд суралцдаг. Дотуур байранд 20 гаруй хүүхэд амьдарч байна” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 2023 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

/20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар,

22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна/

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21, 22, 25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 17-20-ныг хүртэл хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-19 градус, бусад хэсгээр -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 21-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-30 градус, бусад хэсгээр -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Ардчилсан нам өнөөдөр шинэ даргаа сонгоно DNN.mn

Нийслэлийн АН-ын даргын сонгууль өнөөдөр 11:00 цагт эхэлнэ. Сонгуульд дэвшигчдийн бүртгэл өчигдөр явагдаж дууссан бөгөөд гурван хүн албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн юм. Тодруулбал,

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Майнбаярын Тулгат

•2005 – 2009 Япон улс, Софтбанк ХК, Бизнес төлөвлөлтийн хэлтэст ажилтан

•2009 – 2013 Бэкфорс ХХК, Ерөнхий захирал

•2013 – 2020 Хишиг Арвин Индустриал ХХК, Ерөнхий менежерээс Тэргүүн дэд захирал

•2020 – Одоог хүртэл “Эрдэнэбатхаан Сольюшн” ХХК-д Гүйцэтгэх захирал

Сонгуульт ажил:

•2012-2016 Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, дэд дарга

•2016-2020, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

•2020-одоог хүртэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

М.Тулгатын тухайд, С.Эрдэнийг АН-ын дарга байх үед намаасаа хөөгдөх дээрээ тулж байжээ. АН-ын даргад нэр дэвшиж, улмаар хэсэгхэн зуур даргаар ажилласан түүнийг С.Эрдэнэ “Намын дүрэм зөрчиж, бусад фракцтай хуйвалдан нэр дэвшсэн” гэж үзсэн аж.

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Түмэндэлгэрийн Батцогт

Ажлын туршлага:

• 2007-2008 онд Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюутны холбооны Тэргүүн,

• 2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,

• 2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,

• 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,

Сонгуульт ажил:

• 2016 оноос Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн,

• 2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга,

• 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,

• 2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга,

• 2018-2023 онд БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч,

• 2016 оноос НИТХ-ын Төлөөлөгч,

• 2020 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,

Т.Батцогтыг улстөрийн хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэж ярьдаг. Тэрбээр БЗД-ийн АН-ыг даргалж байхдаа эрх баригч намын эсрэг багагүй улстөрийн тэмцэл өрнүүлж байв. Тийм ч учраас Х.Баттулга түүнийг нийслэлийн намын даргын сонгуульд “сойж” буй гэх мэдээлэл байна.

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Даваасүрэнгийн Бадарсан

Сонгуульт ажлын туршлага:

•1995 онд 18 настайдаа МҮАН-д элссэн

•2004-2012 онд СБД-ийн 10-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч

•2005 оноос СБД-ийн АН-ын хорооны гишүүн

•2006 оноос Нийслэлийн АН-ын хорооны гишүүн

•2007 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ны гишүүн

•2009-2017 онд СБД-ын АН-ын дэд дарга

•2005-2013 онд АЗХ-ны УЗ-ийн гишүүн

•2009-2013 онд АЗХ-ны Дэд ерөнхийлөгч

•2012-2016 онд СБД-ийн Засаг дарга

•2012, 2016, 2020 онд НИТХ-ын төлөөлөгч

•2012-2013 онд НИТХ-ын тэргүүлэгч

•2016-2017 онд НИТХ-ын тэргүүлэгч

•2021-2023 онд НИТХ-ын тэргүүлэгч

•2012-2016 онд НИТХ-ын Замын түгжрэл бууруулах дэд хорооны дарга

•2016-2020 онд НИТХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга

Түүнийг НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр олон сонгогдож, СБД-ийг засаглаж байсныг та бүхэн дээрх намтраас харж буй биз ээ. Д.Бадарсан нь АН доторх олон “фракц”-уудын “Нэг Ардчилал” багийн гишүүн. Фракцад нь Лу.Гантөмөр, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нарын ах нар нь багтдагаас харахад түүнийг нийслэлийн АН-ын даргад нэр дэвшихэд түлхэц болсон байж болох юм.