Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын дарга Ж.Хунанг үүрэгт ажлаас нь чөлөөллөө DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын даргыг чөлөөлөх тухай асуудлыг УИХ хэлэлцэв.

“Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлжээ.

ХЭҮК-ын дарга Ж.Хунанг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг батлав.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийн албан татвар төлөгчдийн анхааралд DNN.mn

Галт зэвсгийн албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн арванхоёрдугаар дугаар сарын 1-ний дотор орон нутгийн төсөвт төлнө.

Галт зэвсгийн албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ

1.Өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах; 2.Галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах; 3.Албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх,

Categories
мэдээ цаг-үе

Солонгосын олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оржээ DNN.mn

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр “Монгол Солонгос сэтгүүлчдийн клуб”-ын оны хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт орж байгаа талаар танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар БНСУ-д айлчлахдаа визний асуудлыг хэлэлцсэн. Харин БНСУ-ын зүгээс виз олгох нөхцөлийг уян хатан байлгах чиглэлд анхаарна гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, олон удаагийн визний олгох хүрээг нэмэгдүүлэх чиглэлд боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх визний өөрчлөлтөд БНСУ-д коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчилжээ. Зөвхөн бакалавр байсан бол коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн болгож өөрчилсөн байна.

Мөн визний хүчинтэй хугацааг сунгах чиглэлд богино хугацааны аялал, оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа гурван жил болгож сунгажээ. Энэхүү өөрчлөлт нь энэ сарын 20-ны өдрөөс эхэлж албан ёсоор хэрэгжиж эхлээд байгаа аж.

БНСУ-ын хувьд визний нөхцөлийг уян хатан болгож байгаа хэдий ч визний зөрчилтэй хатуу тэмцэхээ илэрхийлж байна.

Б.НЯМДОРЖ

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

RFID цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна DNN.mn

RFID цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байгаа тул жолооч та бүхэн өөрт ойр цэг дээрээ очиж цахим гэрчилгээгээ наалгаарай.

Ухаалаг систем RFID-ийг суурилуулснаар Улаанбаатарын авто зам дээрх 2.8 сая зорчилт хөдөлгөөнийг зохицуулах боломжтой.

Мөн авто зам дээрх зөрчил эрс багасч, зохиомлоор үүсдэг түгжрэлийг 20 хувь бууруулах боломжтой. Жолооч хөдөлгөөнд соёлтой оролцохоос гадна замын хөдөлгөөний танхайрлыг зогсоох нөхцөл бүрдэнэ гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Батчимэг: МАН өнгөрсөн найман жилд өрийг 9 тэрбумд хүргэснээс өөрөөр өр дарсан зүйлгүй DNN.mn

Ардчилсан намын Дэд дарга П.Батчимэгтэй ярилцлаа.


Ажилгүйдэл, ядуурал гаарч, иргэдийн цалин орлого хүрэлцэхгүй улсын эдийн засаг гацаанд байна. Төрийн дарамт, өрийн дарамт хэнийг ч ялгахгүй байна шүү дээ.


– “Өрийн дарамтгүй Монголын төлөө” Үндэсний хөдөлгөөнийг Ардчилсан намын дэд дарга нар түүчээлж байна. Таны Дорнодод ажиллах үедээ хэлсэн үг олны анхаарлыг нэлээд татсан. Үндэсний хөдөлгөөний явц ямархуу байна вэ?

– “Өрийн дарамтгүй Монголын төлөө” Үндэсний хөдөлгөөн иргэдий н дэмжлэгийг ихэд татаж байна. Өргүй өрх, хүн, аж ахуйн нэгж алга.

Бүгд санаа зовж, шийдэл хайж байгаа. Гэтэл эрх баригчид орлого олох том том төсөл хэрэгжүүлж, өрийг орлогоор дарахын оронд өрийг өрөөр дарчихаад, бид эдний тавьсан өрийг дарсан гэж тархи угаахыг чармайж байна. Үнэндээ 2016 онд 4 тэрбум орчим байсан Засгийн газрын өрийн хэмжээ сүүлийн долоон жилд 9 тэрбум болж өссөн. Хаана ямар өр дарагдсан юм бэ? Асуумаар байна. Дараад байхад өсөөд байдаг өр гэж юу байх вэ? Эрх баригчдын дунд өрийн дарамт үүсээд байгаад анхаарч, ач холбогдол өгч байгаа ганц ч хүн алга. Хоосон яриа л явах юм. Монголын өрийг анхаарч байгаа нэг улс төрч МАН-д байна уу. Та хэл дээ. Өрийн дарамт алсуураа эдийн засгийг сулруулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж, тусгаар тогтнолыг ганхуулдаг маш эрсдэлтэй хүчин зүйл шүү. Шриланка, Тажикстан улсууд гадаад өрийн дарамтад орж газар нутгаа, боомтоо алдсан бэлэн жишээ ч бий.

Хоёрдугаарт, Ардчилсан нам төрийн дарамтаас иргэдээ чөлөөлж, өрийн дарамтаас улсаа гаргах асуудалд нухацтай анхаарал тавьж, дараагийн гарц гаргалгаа тооцоо, судалгаагаа гаргачихсан. Бид шийднэ. Өрийг орлогоор, бүр маш их хэмжээний экспортын орлогоор л дардаг. Том төслүүд өрнүүлж, олон ажлын байр бий болгож иргэдийг ахуйн өрнөөс гаргадаг. Бидэнд төслүүд бий. Ард түмэн бидэнд эрх өгсөн өдрөөс хэрэгжүүлж эхлэх тооцоо судалгаатай, хөрөнгө оруулалтын эх үүсвэр тодорхой төслүүд олон байна.

Сангийн сайд Б.Жавхлан илт худал мэдээлэл өгдөг. Тэр Монголын нийт өр ДНБ-ий 44 хувийг эзэлж байгаа гэсэн. Гэтэл НҮБ-аас танай өр ДНБ-ийхээ 72 хувьд хүрчихлээ, аюулын дохио өгч байна гээд мэдэгдчихсэн. Монголын эдийн засгийн тусгаар тогтнол эрсдэлт нөхцөлд орсныг энэ тооноос ойлгож болно.

– Ардчилсан нам л өр тавьсан гэж МАН-ынхан тоть шиг давтдагт үнэний ор бий юу?

– Эхлээд өр, зээл хоёроо ялгадаг болмоор байна, МАН. Бид том төслүүд эхлүүлэх гэж, ажлын байрыг мянга мянгаар нь гаргах гэж зээл авсан. Зээл бол зах зээлийн нийгэмд эдийн засгийг хөдөлгөдөг гол хүчин зүйлийн нэг. Гэтэл 2016 он хүртэл хэвийн хэрэгжүүлж байсан төслүүдийг гацааж, хэвийн төлөгдөж явсан зээлийг зогсоогоод “өр” болгосон нь МАН. Зээл төлөгдөхгүй бол өр болдог. Өөрсдөө өр болгочихоод “Энэ миний тавьсан өр биш, тэдний өр” гэх бол адаглаад ёс зүйгүй үйлдэл шүү. Чиний миний авсан зээл гэж байхгүй, монгол улсын авсан зээл л гэж байдаг. Зээлийг өр болгож муутгах ёсгүй байсан. Эдийн засгийг удирдах чадвар, гол нь сэтгэл дутсанаас л өр болчихсон.

Хоёрдугаарт, бид хэн нэгнийг буруутгах, яллах гээгүй, алдаа оноогоо ярьж байгаа. Өрийн дарамтгүй Монгол болчихвол нийтээрээ л хожно.

2016 оны сонгуулийн дараа Монгол Улс 4.8 тэрбум ам.долларын зээлтэй байсан. ҮСГ, Сангийн яамны сайтаас энэ тоог харчихаж болно. Өнгөрсөн долоон жилд 4.8 тэрбум ам.долларын зээлийг төлөхгүй удсаар өр болгоод, өнөөдөр 9.5 тэрбум ам.долларын өртэй гээд сууж байгаа.

Одоо манай улсын нэг хүнд ноогдох өр 33 сая төгрөг болсон. 2016 оноос хойш төрийн бүх эрхийг дангаар атгаж байгаа МАН гадаад өрийг улам нэмсэн. Төгрөгийн ханшийг навс сулруулсан. Инфляциа барьж чадахгүй алдчихсан. Цалингийн нэмэгдэл чинь инфляцид идэгдээд ямар ч нөлөө байхгүй болчихлоо. МАН орлогоо өсгөх бодлогын шийдэл, өөрчлөлт гаргаагүй байж Ардчилсан нам руу бүх буруугаа чихэх гэж уйлагнах нь инээдтэй байна.

Та өрийн дарамтаас гаргах бодлого, шийдлээ Ардчилсан нам боловсруулчихсан гэлээ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдаад олны хүртээл болох байх. Одоо дэлгэж болох зарим нэг санааг хэлье. Төсвийн зардал хэт өндөр, зарцуулалт нь хяналтгүй, үрэлгэн байна. Төсвийг байнга тэлэх бодлого явуулж байгаа нь улсын эдийн засгийг сульдааж байгаа гол хүчин зүйл юм. Төсөв үр дүнтэй, арвич, хямгач байх ёстой. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн л мөнгө гэдгийг хатуу ойлгож хөшөө гэх мэт зүйлст төсвийг зарцуулах ёсгүй.

Есөн шидийн санг үүсгээд зориулалт бусаар ашигладаг жишиг тогтлоо. Бүгд ЖДҮХС-гийн хэргийг санаж байгаа. Монголын хөгжлийн төлөө биш өөрсдийн хэрэглээнд тохируулсан сангуудыг МАН бий болгож, цөлмөдөг хэв маяг тогтчихлоо шүү дээ. Төсвийн алдагдал уламжлал боллоо. Жилээс жилд төсвийн алдагдал нэмэгдэж, төлөөсөнд нь төгрөгийн ханш суларч, иргэд амьдралаараа төлж байна. Тиймээс төсвийн зардлыг бууруулах хэрэгтэй. Ингэж байж Монголбанкны бодлогын хүү буурна. Зах зээлийн цусны эргэлт болох мөнгөний эргэлт чөлөөтэй болно. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлнэ. Өнөөдөр иргэд дунджаар жилийн 30 орчим хувийн хүүтэй зээл авч байгаа. Тэр зээлийн хүү эрс буурна. Урдах төлбөрүүдээ хийгээгүй байхад нэмж бонд гаргадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Татварын бодлогыг оновчлох шаардлагатай болчихож. Тэнцвэргүй, шударга бус татварын тогтолцоо компаниудыг нэрлэж, бизнес эрхлэх урам зоригийг мохоож байна. Тэр нь иргэдийн цалингийн өсөлтийг ч боомилж байгаа юм. 2020 онд намайг Дорнодод нэр дэвшиж байхад иргэд хүнд байсан. Тэгвэл өнөөдөр бүр хүнд байдалд орчихож. Хот хөдөөгүй иргэд өрөөс өр, зээлээс зээлийн хооронд өл залгаж байна.

-Та төсөв бүрдүүлдэг татвар төлөөлөгчийнхөө хувьд өнөөдрийн бизнесийн орчны талаар нэг өгүүлбэрээр дүгнэлтээ хэлж өгөх үү?

-Нийт иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учраас эдийн засаг алсуураа ганхаж байна. Төрийн дарамт, өрийн дарамт хэнийг ч ялгахгүй байна шүү дээ.

Б.ДОРЖ

 

Categories
гадаад мэдээ

Уурхайчдаа аварч чадав DNN.mn

Энэтхэгийн хойд хэсгийн Уттаракханд мужид хонгил нурсны улмаас газрын гүнд боогдсон 41 ажилчныг аврах ажиллагаа амжилттай явагдаж дуусав. Газар дор 4,5 км-ийн гүнд орших хонгил 17 хоногийн өмнө нурсан бөгөөд ажилчид аз болоход нурангид дарагдаж гэмтэж бэртээгүй боловч гарах гарцгүй болсон байна. Мөн уртаашаа 2 км орчим, өндрөөшөө 8.5 м том орон зай дотор хүчилтөрөгчийн тодорхой хэмжээний нөөц байжээ.

Аврагчид нурангин дундуур өрөмдөн нүх гаргаж, түүгээр хоол хүнс, ус, хүчилтөрөгчийг ажилчдад дамжуулан өгч байжээ. Гэхдээ хүчилтөрөгч дуусаж ажилчдын биеийн байдал муудах вий гэсэн болгоомжлол байсаар байв. Уг аврах ажиллагаанд 100 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний гол зорилго нь нурангин дундуур бетон хоолой тавих явдал байжээ. Даваа гаригт эхэлсэн ажиллагааны сүүлчийн үе шатанд “уурхайчин-хархнууд” гэгддэг аврагчдын тусгай багийнхан оролцсон аж. Тэд уурхайн маш давчуу орон зайд ажиллах тал дээр мэргэшсэн хүмүүс юм байна.Ийнхүү тэдний ухсан нарийхан хонгилыг ашиглан бүх уурхайчдыг эсэн мэнд аварч чадсан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди аврах ажиллагаанд оролцсон бүх хүнд баяр хүргээд, өөрсдийг нь аврах хүртэл тэсвэр хатуужилтай байсан ажилчдын эр зоригийг онцлов. “Удаан хүлээсний эцэст найз нөхөд маань ойр дотныхоо хүмүүстэй уулзаж буйд би маш их баяртай байна” гэж тэрбээр “Х” нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

 

Г.Амарсанаа

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.11.30-2023.12.01/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал

·      Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсоно /Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар/

·      Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·   Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Бусад

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

 

10.00 “Их хуралдай
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Самарт яваад сураггүй болсон залууг 21 хоног хайж байна DNN.mn

Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11.29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн “Ус суваг” гэдэг газарт хоноглосоноод өнөө өглөө буюу 11.30-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

С.ЗУЛПХАР: Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар дамжуулан хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах хэрэгтэй DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” 2023-2026 төслийн суурь судалгааг танилцуулах хэлэлцүүлэг уулзалт боллоо.
Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцсон. Тэрээр хэлсэн үгэндээ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол зөвхөн ХНХЯ-ны асуудал биш юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэсэн ойлголт ч тусдаа байхгүй. Бусад хүн ямар эрх эдэлж байна бүгдийг ижилхэн хүртэж эрхээ эдлэх ёстой, энэ ч утгаараа хөгжлийн бэрхшээлийн асуудал нь салбар дундынх юм. Иймд бид эрхээ бодит болгохын тулд өөрсдийн тулгамдаж буй асуудлаа хамаарах салбарт нь хандан шийдүүлдэг байх нь чухал юм. Бидэнд олон асуудал байгаа ч хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, төрөлжүүлэх, түүгээр нь мэргэшүүлэх замаар төр, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна” гэлээ.
Финланд Улсын Гадаад хэргийн яам болон ФЛОМ байгууллагын санхүүжилтээр Тэгш тусгал ТББ байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагууд, ажилтнууд гишүүд, нийгэмдээ хүрч үйлчлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, байгууллагынхаа бүтэц үйл ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай ур чадварыг нэмэгдүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төслийг 2026—2023 хэрэгжүүлж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мал, тэжээвэр амьтдын тооллогыг ирэх сарын 7-ноос эхлүүлнэ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулна. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.

Уг тооллогоор:

  • Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт
  • Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг
  • Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж
  • Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт
  • Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил
  • Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлно.

2022 онд манай улсад 71.1 сая толгой мал тоологдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ