Categories
мэдээ нийгэм

Монголын “IHC Esports” багийн залуус хагас шигшээд шалгарлаа DNN.mn

Монголын “IHC Esports” багийн залуус Азийн наадамд Монголыг төлөөлөн Дота 2 төрөлд оролцож байна. Тэд өчигдөр шөвгийн наймын тоглолтоо Казахстаны багийн эсрэг хийж 2:1-ээр ялалт байгуулж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Манай багийн хагас шигшээн өрсөлдөгч бол 2023 оны дэлхийн аваргад хагас шигшээд учраа таарсан Кыргызстаны баг байх юм. Заяац тэргүүтэй шилдэг тоглогчидтой Кыргызстантай манай улсын баг 1 хожиж, 1 хожигдсон тэнцээтэй байгаа учир медалийн төлөөх Азийн наадмын чухал тоглолтод хэн нь илүүгээ үзэх шийдвэрлэх тоглолт болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ сэргэлт- Ахмадын оролцоо” үндэсний чуулган болж байна DNN.mn

Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баяр болгон тэмдэглэж ирсэн.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, төрөөс ахмадын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, арга хэмжээг тэдний саналд үндэслэн тодорхойлох зорилгоор “Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо”‘ үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Монгол Улсын өнцөг булан бүрээс 800 ахмад оролцсон чуулганыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, “Шинэ сэргэлт реформ” илтгэл танилцуулсан.
Монгол Улсад 364,6 мянган ахмад настан амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 10,6 хувь байгаа бөгөөд 2050 онд 19,4 хувь болж өснө.
Иймд Засгийн газрын ахмад настны талаарх бодлого, арга хэмжээ насжилтад бэлтгэх, насжилтаас үүдэн бий болох үр дагаврыг шийдвэрлэхэд чиглэж байна гэж ХНХЯ-аас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Таван настай хүүхэд 10 давхрын цонхоор унаж, амиа алджээ DNN.mn

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн …. дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор 5 настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

1. Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх.

2. Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах.

3. Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах.

4. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ.

Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болгохыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлийн авто замыг засварлана DNN.mn

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлийн шинэчилсэн замын үргэлжлэл 1.53 км авто замыг шинэчлэх зам засварын ажил 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлсэн байна. Замын засварын ажлыг “ARJ CAPITAL” ХХК гүйцэтгэх юм.  Замын засварын ажил 2023 оны арваннэгдүгээр сарын 10-нд дуусна

 

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал болно DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал 2023 оны 10 дугаар сарын 28-ны Бямба гарагийн 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.
Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид нээлттэй оролцох боломжтой.
Categories
мэдээ нийгэм

Мод тарих үндэсний өдрийг ирэх долоо хоногт эхлүүлнэ DNN.mn

Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дугаар сарын 4-16-ны хооронд зохион байгуулна.

БОАЖЯ-наас мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөл бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлыг эрчимжүүлж, үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын нийт ахмадын 49.7 хувь нь Улаанбаатарт амьдардаг DNN.mn

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгон тунхагласан. Манай улс ч 1992 оноос уг өдрийг тэмдэглэх болсон юм. Энэхүү тэмдэглэлт өдөр маргааш тохионо. Үүнтэй холбоотойгоор албан байгууллагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсээр байна.

Нийслэлийн хэмжээнд ахмадын 605 байгууллага, 214 ордон, өргөө, танхим, ахмадад ээлтэй 47 байгууллагад 2400 гаруй идэвхтэн ажиллаж, ахмад настанд чиглэсэн урлаг, спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Мөн нийслэлд нийт 171 мянган өндөр настан байдаг бөгөөд энэ нь улсын нийт өндөр настны 49.7 хувь юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр 577 согтуу жолооч саатуулагджээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион байгуулсан “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэл болон орон нутгийн авто замд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Уусан бол бүү жолоод” арга хэмжээг хяналт шалгалтын хуваарийн дагуу энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22.00 цагаас 30-ны өдрийн 08.00 цагийн хооронд Нийслэл болон 21 аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн хэлтэс, тасгаас хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалтыг 2 ээлжээр зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар:
– Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил-577,
-Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон-240,
-Эрэн сурвалжлагдаж байсан-39 хүн,
– Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл-21
Зөрчил гаргасан 3868 зөрчлийг тус тус илрүүлж ажилласан байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын намрын ээлжит чуулган маргааш эхэлнэ DNN.mn

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх даваа гаригт ажлаа эхэлнэ.

Энэ чуулганаар ирэх оны төсөв мөнгөний бодлого, Ашигт малтмалын тухай, Гэр бүлийн тухай, Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах, Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл зэрэг хууль тогтоомжийн 60 гаруй төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

.

Categories
мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Эрдэмтэн Л.Хурцбаатар 1300 жилийн өмнөх эртний Түрэг руни бичээсүүдийг илрүүлэн тайлж уншжээ DNN.mn

Хүйс толгойн бичээсийг тайлж уншин монголчуудын бичиг үсгийн түүхийг 600 жилээр урагшлуулсан эрдэмтэн Солонгод Л.Хурцбаатартай ярилцлаа. Тэрбээр саяхан Өмнөд Монголын Ордосын нутгаас 1300 жилийн өмнөх эртний Түрэг руни бичгийн хоёр бичээсийг илрүүлэн тайлж уншсан байна. Энэ талаар нь сонирхлоо.

-Таныг Хүйс толгойн монгол брахми бичээсийг тайлж уншсан гэдгээр монголчууд таньдаг болсон. Саяхан Ордосын нутгаас эртний бичээс илрүүлжээ. Энэ талаараа та сонирхуулбал?

-Энэ сарын 8-нд Өмнөд Монголын Ордосын Отог хошууны Үзүүр балгасын Харангуйн хөндийгөөс одоогоос 1300 жилийн өмнө Түрэг руни бичгээр бичигдсэн хадны бичээсийг олж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, Орхонд байгаа руни бичээстэй адил бичээс олдсон гэсэн үг. Өмнөд Монголын баруун хэсгээс хамгийн анх олдож байгаа руни бичиг юм. Дэлхийд руни бичгийн 600 гаруй бичээс бий. Энэ бичээсүүдийн дийлэнх нь Монгол, Казахстанд бий, Орост ч байдаг. Харин Хятадад тав байдаг. Өөрөөр хэлбэл, энэ удаад Ордосоос илрүүлсэн руни бичгийн хоёр бичээстэй нийлээд долоо болж байна гэсэн үг.

Харангуйн хөндий ууланд Отог хошууны Түүх, соёлыг хамгаалан судлах газрын дэд захирал Жарантай, хамтран ажиллагч Хас, Оюун нартай хамт тухайн бичээс буй газарт очиж сурвалжилж, руни бичиг мөн гэдгийг баталсан.

Энэ сарын 26-нд Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулсан “Орхон бичгийн дурсгал-Нүүдэлчдийн хэл, иргэншлийн түүхэн сурвалж болох нь” эрдэм шинжилгээний хурал болсон. Энэ хурал дээр би уг судалгааны ажлаа илтгэлээр танилцуулсан. Академич Лу.Болд энэ чиглэлээр судалсан мэргэжилтэн, эрдэмтэн хүн. Ордосоос илрүүлсэн энэ руни бичгийн судалгааны ажлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа эртний Түрэг руни бичиг Өмнөд Монголоос олдож байгаа нь энэ чиглэлээр судлах ажилд ахиц, дэвшил болж байна гэж тэмдэглэсэн.

-Юуг тэмдэглэж үлдээсэн бичээсүүд болж таарав?

-Нэгдүгээр бичээст нь, гурван мөр үсэг, зургаан үг байна/Тonga qabga qudag Örük Jeli qagan. “Тунгаа хавха худаг үнснү”. Үүнийг монголоор орчуулбал “Ирвэс хаалгын эрэг”. Гэтэл Ч.Баттулга сүүлийн үгийг нь “босго” гэж орчуулсан. Казахстаны судлаач Б.Напил “Худаг” гэж орчуулсан. Доорх нь “Өрөг жилхан” гэсэн үг байна. Б.Напил энэ үгийг хүний нэр байна гэж уншсан. Ч.Баттулга “Буудал жила” гэж уншсан. Би бас хүний нэр гэж тайлаад “Буудал Жили хаган” гэж уншсан. Жили хаан бол 620-630 онд Тан улстай байлдаж байсан хааны нэр юм болов уу гэж таамаглаж байгаа. Энэ бичээс бол эртний руни бичиг гэдэг нь 100 хувь батлагдсан. Хоёрдугаар бичээсийг “Хоосон ахан/ qo­muz aqang” гэж уншсан. Энэ нь “өвөө аавд” гэсэн утгатай. Энэ бичээсийн талаар илтгэл тавихад Лу.Болд академичаас гадна 20 гаруй эрдэмтэн судлаачид ихэд сонирхсон. Тайлж уншихыг эрдэмтэд адилгүйгээр уншина. Учир нь бага бичээс учир өгүүлбэргүй. Өгүүлбэргүй учир уншихад хэцүү.

-Тийм юм байна.

-Ямар ч эрдэмтэн хувийн үзэл бодлоороо уншиж болдог. Энэ бичээсийг тайлж унших нь ялангуяа Монгол Улсын хувьд эртний Түрэгийн руни үсгийг судлахад түлхэц, тусламж болно. Тухайн үед зөвхөн Орхоны хөндийгөөр руни үсгийн бичиг дурсгал олддог байсан бол хүрээ нь урагшаа тэлж Өмнөд Монгол, Ордосоос олдож байна.

-Та Хүйс толгойн монгол брахми бичгийг тайлж уншсанаар “Монголчууд нүүдэлчдийн дунд хамгийн эрт бичиг үсэгтэй байсан” гэдгийг баталсан. Харин энэ удаагийн эртний Түрэг руни бичгийг тайлсан нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

-Нүүдэлчин үндэстэн тухайн үед буюу 1300 жилийн өмнө Орхоны хөндийгөөр тогтохгүй урагшаа түрэг руни бичгийг хэрэглэж байсан байна. Монголын эртний бичиг үсгийг эртний Түрэгийн руни бичиг үсэгтэй харьцуулан судална. Ингэх нь Монголын эртний бичиг үсгийн санд маш их хувь нэмэр болно.

Харьцуулан судлах нь маш чухал. Бямбын Ринчен “Монгол эрдэмтэн, монгол судлаач эртний түрэг руни бичгийг мэдэхгүй нь харамсалтай байна. Түрэг руни судлаач эртний монгол бичиг үсгийг мэдэхгүй нь нэн харамсалтай. Энэ хоёр талын эрдэмтэн энэ хоёр бичиг үсгийг хоёуланг нь мэдэж авбал нэн сайн” гэж хэлсэн байдаг. Лу.Болд академич яг энэ утгыг цохон тэмдэглэж, хятад үсгийг ч мэдэх хэрэгтэй гэж нэмж