Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Хяналтаа тавих чадваргүй УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудалд улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой чухал хуулиудыг оруулж чадсан эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?

-Намрын отгон чуулган нээлтээ хийлээ. Үндсэн хуульд манай улс парламентын засаглалтай байна гэж заасан. Иргэд парламентаа сонгож, парламентад олонх болсон нь Засгийн газраа бүрдүүлж ажилладаг. Энэ парламент иргэд сонгогчдоор ажлаа дүгнүүлэхэд найман сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд олонх болсон нам мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадсан уу. Тэрхүү биелэлтийг сөрөг хүчин хянаж, шахаж ажиллаж чадав уу гэдэг чухал. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд, иргэдийн амьдралыг сайжруулахад, хэрэгжүүлээгүй ажлаа биелүүлэхэд цаг хугацаа бага үлдсэн байна.

-Тэгээд чадав уу. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд олон хууль батлагдлаа. Засгийн газар ч нэлээд тогтвортой ажиллалаа. Ямар байгааг өнөөдрийн Монголын ард түмний амьдралаар дүгнэнэ шүү дээ. Эрх баригчдын яриад байгаа зүйл иргэдийн амьдралын байдал хоёр газар тэнгэр шиг ялгаатай байна. Эрх баригчид “Манай намын мөрийн хөтөлбөр 80 хувьтай биелэгдсэн” гэж мэдээлсэн. Миний хувьд 10 хувь хүрэхтэй үгүйтэй биелсэн гэж үзэж байна.

-Намрын чуулганаар иргэдийн амьдралд дарамт болж байгаа үнийн хөөрөгдлийг хязгаарлах, ам.долларын ханшийг хазаарлахад түлхэц болсон ямар хууль хэлэлцэгдэх вэ?

-Эрх баригчид өмнөх ярьдаг зүйлээ ахиад л ярих гэж байна. Инфляци буюу бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг арилгана гэж тэд хэлдэг. Энэ долоо хоногоос эхлэн 2024 оны төсвийг хэлэлцэнэ. Энэ парламентаар хэлэлцэх сүүлийн төсвийн хууль л даа. Мөн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ. 2024 оны төсөв мэдээж сонгуулийн төсөв болох байх. Тиймээс хэрэгжих боломжгүй төсвийн хууль батлагдах байх. Хий хоосон зүйлүүдийг тусгаад батлаад л өнгөрнө. Дараагийн сонгогдсон УИХ долдугаар сард төсвийн тодотгол хийх байх.

-Үүнд сөрөг хүчний ач холбогдол гарна биз дээ. Амлачихаад мартчихсан мөрөөдлийн жагсаалтаа хэрэгжүүлж байгаа мэтээр дүр эсгэсэн сонгуулийн өмнөх төсвийг бодит болгоход танай бүлэг яг яаж шахаж, хэрхэн ажиллах вэ?

-Парламентад суудалтай нам, бүлэг яаж ажиллахыг иргэд ажиглаж байгаа. Ардын нам ч, Ардчилсан намын нэртэй Ардын намын нөхөд ч тэнэгтэж эхэлнэ.

Үүнийг ойлгох иргэд ч байгаа. Ойлгохгүй нь ч бий. Өнөөх попролт, баахан пиараараа иргэдэд горьдлого төрүүлдэг.

Шинээр үйлдвэрүүд бий болж, иргэдийн худалдан авах чадвар дээшилж, үнийн хөөрөгдөл арилж, банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү боломжийн болж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр төр оролцохгүй зүйлгүй боллоо. Улсын төсвийг сүүлийн таван жил дандаа алдагдалтай баталлаа. Өр зээлийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ 35 сая төгрөг болсон.

-УИХ-ын сонгуулийн хууль батлагдсантай холбоотойгоор сонгуулийн тойргийн асуудлыг энэ чуулганаар эцэслэн батална. Том, эсвэл жижиг тойрог байхын аль нь иргэдэд үр ашигтай байдаг вэ?

-Хаврын чуулганаар холимог тогтолцоог оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмлээ. Дэлхийн геополитикийн өөрчлөлтийн энэ үед хэрэгтэй өөрчлөлт байх. Энэ өөрчлөлт цаашид ямар нөлөө үзүүлэхийг иргэд харж байх шиг байна. Намууд төлөвшиж бодлогын нам болоход чиглэсэн өөрчлөлт болсон эсэх нь амьдрал дээр харагдана.

Нөгөө талаас хариуцлагын асуудал хаа сайгүй алдагдсан. Татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвийн 30 хувь нь үр дүнтэй зүйлд зарцуулагддаг уу үгүй юү. Үлдсэн хувь нь цавчаа гэдэг зүйл л явчихлаа. Үүнийг хянадаг хяналтын байгууллагууд нь ажиллахгүй байна. Тухайлбал, УИХ Засгийн газраа хянаж чадахгүй байна. Засгийн газар нь хариуцлагаа үүрч чадахгүй байна. Наад захын жишээ, өнөөдрийн шуугиан болж байгаа ногоон автобус.

Эдний зохион байгуулсан, хийсэн ажил ямар ч үр дүнгүй боллоо. Монголын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэд өнөөдөр горыг нь амсах болчихоод байна. Энэ асуудалд эрх барьж байгаа МАН яаж хандаж байна вэ. Бусад намууд буюу дагуул намын тавиул дарга нар яаж хандаж байна вэ. Би түрүүн хэллээ шүү дээ, МАН, АН, дагуул намууд яаж тэнэгтэхийг иргэд хараад сууж байна гэж. Түгжрэл хэвээр үлдэх нь. Энэ өвөл дулаахан тохь тухтай хүртээмжтэй автобусны үйлчилгээг иргэд авч чадахгүй нь. Mercedes-Benz загварын автобусны үнэ хүрэх мөнгийг юу ч үгүй болголоо. Цаг хугацаа үлдсэнгүй. Дараагийн шинэ автобус хэдэн сард орж ирэх юм бүү мэд. Уг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийтийн тээвэр, түгжрэлтэй холбоотой асуудлаа шийдсэн байх ёстой байсан. 420 тэрбум төгрөг бага мөнгө биш. Үүн дээр нэмээд Улаанбаатарын бонд гаргаж байна. Тэр бондын мөнгийг цоорхой саванд хийгээд хаашаа яаж зарцуулах юм.

Энэ их боломжийг үгүй хийсэн Засгийн газар огцрох ёстой.

Хэн нэгэн хүнийг туг тахих маягаар иргэдийн сэтгэл зүй дээр тоглож, улс төр хийж байна гэж попорсон хэдэн дагуул намын алиа салбадай тавиул улстөрчдийг гаргаж ирээд асуудал замхарч байна. Зохиолыг нь биччихээд тоглож байна. Үүнд ХҮН нам ч, Ардчилсан нам ч алиа салбадай мэтээр оролцож байна.

-Тангараг өргөөд хариуцаж авсан салбарын асуудлаа шийдэж чадахгүй зугтдаг жишиг тогтох нь. Үүнийгээ “Хариуцлагаа хүлээж огцорлоо, сайн жишиг” гэхчилэн сайхан пиараар халхавчилдаг боллоо. Нэг талаас сайн жишиг байж болох ч энэ үнэхээр бодитоор хариуцлага мөн үү?

-Бодит хариуцлагыг тооцох газар нь Засгийн газар. Засгийн газрын тэргүүн өөрөө тэрхүү улстөрчийг сайдын суудалд томилсон. Асуудал хариуцсан сайд огцрох ёстой. Гэхдээ огцорсноор хариуцлага хүлээж байна уу гэвэл үгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой байсан. Анхнаасаа л асуудлаа хянаж ийм хэмжээнд хүргэхгүйгээр ажиллах ёстой байсан. Тиймээс ажлаа хийх чадамжгүй Засгийн газар огцрох ёстой. Энэ бол бодит хариуцлага. МАН-ынхан намынхаа байрыг зараад ч болтугай иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах хэрэгтэй.

Ийм их мөнгийг Засгийн газарт хариуцуулж өгснөөрөө УИХ хариуцлага тооцох ёстой. Хэрвээ тооцож чадахгүй бол хяналтаа тавих чадваргүй УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Маш богино хугацаанд ахин сонгууль явуулах ёстой. Тэгж байж бодит хариуцлага болно.

-Ер нь улс орны ирээдүйн хувь заяаг шийдэх энэхүү албан тушаалын босгыг яаж өндөр болгох вэ?

-Энэ чиглэлд олон хууль баталсан л даа. Харамсалтай нь хууль хэрэгжихгүй байна. Дүр эсгэсэн ардчилалтай улс орон болчихоод байна. Хууль нь байгаа ч хэн ч хуулийг дээдэлж ажилладаггүй. Засгийн газар хуулийг биелүүлж байх ёстой. Үүнд УИХ хяналт тавих ёстой. Гэтэл аль аль нь ажлаа хийхгүй байна. Нөгөө талаар иргэд өөрсдөө сонголтоо хийж чадахгүй байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага ч хангалттай хэмжээнд дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж чадахгүй байна. Нөгөө талаар хэвлэлийн эдийн засгийн эрх чөлөөг төрийн нэрээр эрх барьж байгаа нам боомилоод байгаатай ч холбоотой.

МАН-ын мянга мянган гишүүдийг би хүндэтгэж байна. Гэхдээ тэднийг хэдхэн хүн баллаж байна шүү дээ. Сонгогчдыг үнэн бодит мэдээллээр хангаж, сонгогчид зөв зүйтэй ойлгомоор байна.

-Сонгуулийн тойргийн асуудалд та тодорхой хариулт хэлсэнгүй?

-Сонгуулийн тойргийн асуудал чухал зүйл биш гэж бодож байна. Одоо хамгийн гол асуудал нь бодлого ярьдаг, бодлогоо хэрэгжүүлдэг, хууль дээдэлдэг нам, улстөрчдийг сонгодог болмоор байна. Үүнийг сонгогчдод ойлгуулмаар байна. Ийм хүмүүсээ нам нь дэвшүүлдэг баймаар байна. Гэхдээ өнөөдрийн Монголын туулж байгаа замыг дэлхийн ардчилсан улс орнууд туулсан. Өнөөдөр хэн ч Иран, Хойд Солонгост очиж ажиллаж, амьдаръя гэж бодохгүй. Япон, Солонгос, АНУ, Англид амьдарч, ажиллах, сурах хүсэлтэй иргэд олон бий.

-Саяхан ОХУ-ын Төрийн Думын дарга манайд айлчилсан. Айлчлалын үеэр хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдаж, хуралдсан нь, мөн Думын дарга Ерөнхийлөгч нарын түвшинд ойлголцсон асуудлыг ажил хэрэг болгохын тулд танайх хуулиа манайхаас асууна шүү гэх маягийн үг хэллээ хэмээн нийгэм шүүмжилж байна. Сөрөг хүчний гишүүний хувьд та үүнд ямар дүгнэлттэй байна?

-Монголын ард түмэн 1990 онд сонголтоо хийсэн. Тиймээс тэр сонголт руу бид явж байна гэж ойлгож байгаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж Үндсэн хуульд заасан шүү дээ.

Гэтэл Думтай зөвшилцөж хуулиа батална гэдэг бол манай улс 1990 оноос өмнөх цаг үедээ очих нь. Монголын ард түмнийг Кремлийн, Цагаан хэрмийн цаанаас, Цагаан ордноос удирддаг байж болохгүй. Монголын парламент бүх улс оронтой хамтарсан комисс байгуулж, хуралдах хэрэг үү. Монгол Улсын гадаад бодлого бүх улс оронтой эрх тэгш харилцаж байх ёстой. Тиймээс энэ буруу. Энэ УИХ Монголын гурван сая 500 мянган иргэнийг илэрхийлж байгаа тусгал нь биз дээ. Гэтэл зөвхөн МАН-ынхан цугларчихсан, МАН-аас гарсан УИХ-ын дарга нь тийм юм яриад зогсож болохгүй. Өмнө нь манайх “Энэ асуудал Монголын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг УИХ-аас асууя. Манайх ардчилсан төр засагтай улс. Иргэд сонголтоо хийдэг. Чөлөөт хэвлэлтэй улс” гэдэг байлаа. Үүгээрээ Евро Ази тивдээ ялгардаг, ялгарсан цорын ганц улс. Тиймээс ч эрх чөлөөний арал гэж нэрлэгддэг. Гэтэл энэ имижийг МАН-ынхан дангаараа шийдэж болохгүй. Энэ бол маш буруу зүйл. Энэ талаар өнөөгийн парламентын гишүүн болох надаас лав асуугаагүй. Эрх баригч нам дангаараа шийдсэн.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Амарбаясгаланд Д.Сумьяабазарын нээсэн ёс зүйн хаалгаар гарахаас өөр гарц үлдсэнгүй DNN.mn

Намрын  чуулган нанчилдаантай эхлэв. Яг ч чуулган биш л дээ. Чуулганы өмнөхөн дэлбэ үсэрч, сүүлийн хэдэн өдрийн турш алдар суугаа дуурсгаад байгаа ногоон автобусны шахаатай холбоотой. Энэ шахаа олон даргын ажил амьдралтай тооцоо бодож эхэллээ. Ногоон автобус ч арай дэндүүлсэн авлигын хэрэг байна билээ. Ядаж цоо шинийг авчраад түүн дээрээ хэдэн төгрөг нэмээд идэж болно доо. Тэгээгүй. Шууд капиталдаж оруулж ирээд дэлхийд байхгүй үнээр шахчихжээ. Энэ авлига дагуулсан бизнес арав гаруй жилийн тэртээгээс үргэлжилсэн гээд байгаа нь ноцтой юм. Хууль хяналтынхан мөрдөн шалгаад эхэлсэн. Нэг тийш болох нь тодорхой болсон.

Харин чуулган эхэлдэг өдөр энэ ногоон автобуснаас болоод Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нар ажлаа өглөө. МАН-ын УИХ дахь бүлэг уржигдар хоёр ч удаа хуралдаж, сайд, дарга хоёрын ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нэг нэгээр нь хэлэлцсэн байна. Хоёулаа ногоон автобусны асуудлыг сайн мэдэхгүй ажээ. Харин ёс зүйн хариуцлага хүлээж буйгаа хоёулаа тодотгож хэлсэн байна.

Д.Сумьяабазарын хувьд сайн муу хэлүүлээд Нийслэлийн Засаг даргын ажлыг муугүй л амжуулж ирсэн. УИХ-ын гишүүний ажлаа өгч байгаад тэр ажилд очсон. Ямар ч хүн явахаар ямар байсан нь мэдэгддэг л дээ. Ж.Сүхбаатар ч гайгүй хуульч гишүүдийн нэг. Сонирхолтой нь тэд “Ногоон автобусыг Д.Амарбаясгалан дарга мэднэ” гэчихэв.

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр цахим сүлжээнд тайлбар хийсэн байна. Тэр “ЗГХЭГ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хэдэн зүйлд тайлбар хийх шаардлагатай байна. Юун түрүүнд, 2022 оны аравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазад ажиллаж, нийтийн тээврийнхэнтэй анх удаа уулзсан. Үүнээс цааш ажлын хэсгийн уулзалт нэг удаа болсон бөгөөд миний хувьд хэвлэлийн төлөөлөгчийн хувиар тус уулзалтад оролцоход Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар байгаагүй. Тус хурал 2022 оны аравдугаар сарын 14-нд болж төр, хувийн хэвшлийн аль нь үйлчилгээ явуулах нь гол биш, иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал учраас нийтийн тээврийг либералчлах асуудлыг хөндсөн. “17 компани нэг корпораци болж, хувь эзэмших зарчмаар ил тод нээлттэй ажиллая” гэсэн саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тавьсан. Гэвч энэ асуудал ажил хэрэг болж чадаагүй гэдгийг энд тодотгоё. Уг хуралд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, нийслэлийн нийтийн тээвэр хариуцсан удирдлага, нийтийн тээврийн салбарынхан оролцсон зургийг хавсаргав. Д.Сумьяабазар даргын ярьсан шиг “Тэнүүн-Огоо” гэх компанитай Д.Амарбаясгалан дарга анх уулзуулсан гээд байгаа явдал болоогүй бөгөөд 2022 оны аравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд нийтийн тээврийнхэнтэй уулзахад ЗГХЭГ-ын дарга болон Хотын дарга байлцсанаас өөрөөр хоорондын уулзалт болоогүй гэдгийг хэлмээр байна” гэв.

ЗГХЭГ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгчийн энэ тайлбараар ногоон автобусын асуудалд Ерөнхий сайд нь ч оролцсон болж таарав. Ерөнхий сайдыгаа энэ асуудалд татаад оруулаад ирлээ. Гэтэл Ерөнхий сайд нь “Авлигын сэдэлтэй асуудал гаргасан хэнтэй ч хариуцлага тооцно” гээд уржигдаржин сэлэм эргүүлж, Ж.Сүхбаатар, Д.Сумьяабазар хоёрыг чөлөөлөөд, баахан хүнийг АТГ руу дуудуулж, 461 рүү ачуулаад л байсан. “Үхэх хүн ханьсаг” гэдэг л болчих шиг боллоо. Уул нь Л.Оюун-Эрдэнэ нь танхимын сайдаа, өөрийн талд байдаг Нийслэлийн Засаг даргаа шахсаар байгаад өргөдлийг нь өгүүлчихсэн гэдэг. Улс төрд нь хань бараа болж явсан хүнийх нь бараа далдраагүй байхад ингэж байгаа нь нэгийг хэлээд л байна. Урьд урьдны ЗГХЭГ-ын дарга нар Ерөнхий сайддаа хань, шадар болж ажилладаг номтой. Харин тэр нь үгүй бололтой.

Ер нь ногоон автобусны энэ заваан авлига ил гарч ирсэн нь монголчуудад хожоотой явдал болсон. Энэ бас тайлбартай. Найман жил засагласан МАН-ын ногоон автобусын но яагаад өнөөдөр гарч ирж байгаа талаар нөгөө нэг тамхины цэг гэдэг бил үү, улс төрийн хов жив яриад байдаг газруудаар нэг мэдээлэл битүү яригдаж байна. Энэ бол МАН дотор эртнээс өрнөж байгаа нанчилдааны үр дүн гэнэ. Нийслэлд хоёр бүлэглэл байдаг. Нэг нь хуучин Хотын фракцын суурь дээр өндийсөн Д.Амарбаясгалан, Ж.Батбаясгалан, С.Амарсайхан нар, нөгөө нь Сонгинын фракц гэх Д.Сумьяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал нарын удирдлагатай гэсэн мэдээллүүд Хотын фракц нь Сонгинын фракц гэдгээ унагаж нийслэлийг авах гээд үзэлцээд байсан юм уу даа. Харин ногоон автобус ингэж гэнэт гарч ирсэн нь Д.Амарбаясгалангийн талаар гадаадын сайтад “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлигын хэрэг Монголыг тогтворгүй болгож байна” гэх нийтлэл тавигдсантай шууд холбоотой гэх. Тэр нийтлэлд маш ноцтой баримтууд бичигдсэн байна билээ. Д.Амарбаясгалан “Энэ бүхнийг Сонгинын фракц хийлээ” гэж хардсан. Тэгээд ногоон автобусыг дэлгэсэн бололтой. Гэвч тэр тооцоо алджээ. Ногоон автобусны асуудал санаснаас хол явж Монголын улс төрийг бужигнуулж, энэ шуугиан олон улсын мэдээллийн тавцанд гарч орхив. Буцаад өөрийг нь ч ороочихлоо. Ийм мэдээлэл бас л яригдаж байна. Дээрээс нь Д.Амарбаясгалангийн нам, төрийг хослуулан бариад байгааг шүүмжилдэг хэсэг байдаг. МАН-ын дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.2 дээр “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэж заасан. Намынхаа дүрмийг ингэж зөрчсөн. Энэ зөрчлөө ч бас арилгах ёстой юм. Тэгэхээр Д.Амарбаясгаланд Д.Сумьяабазарын нээсэн ёс зүйн хаалгаар гарахаас өөр гарц үлдсэнгүй.

П.Хуяг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Парламент хоорондын Хамтарсан комисс гэх хаалттай мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, ард түмэн минь DNN.mn

Өнөөдөр монголын нийгмийн сэтгэл зүй завгүй үймэж байна. “Нүүрсний хэрэг”, Коксжсон нүүрс, Ногоон автобус, Сайдын огцролт… бөөн шуугиан. Энэ бүгдэд анхааралгүй яах вэ. Анхаарах, шүүмжлэх, бүр зүхэх ёстой. Засгийн газрын тэргүүний зүгээс Шударга ёсны дайнд мордсон нь үнэн бол ард түмнийхээ дэмжлэгтэйгээр шударга ёсыг тогтоох л ёстой. Бид дэмжинэ.

Гэхдээ нэг айхавтар үйл явдал үлдэж хоцроод байна. УИХ-ын чуулган эхэлж байгаа энэ өдрүүдэд энэ асуудлыг эрх баригчдын анхааралд, улмаар энэ их шуугианд уусгаж алдалгүйгээр ард түмний анхааралд оруулмаар байна. Монгол-Оросын Парламент хоорондын Хамтарсан комисс гэж яг юу байгуулагдав. Энэ яг юу байна вэ. Байнгын ажиллагаатай байна гэж мэдэгдлээ. Хоёр улсдаа ээлжлэн хуралдаж байна гэх юм. Манай УИХ-ын дарга аль эрт зургаадугаар сард ОХУ-д айлчлахдаа ийм хамтарсан Комисс байгуулах шахалтад орж, хүлээн зөвшөөрсөн хэмээн судлаачид бичих боллоо. Ингээд энэ сарын 25-нд хойд хөршийн шахалтаар Монголд Комиссын анхдугаар хуралдааныг хийж байгаа бололтой. Аймшигт 1937 оны их аллага яг ийм намрын өдрүүдэд ЗХУ-аас нэгэн дарга ирснээр эхэлж байсан юм. Тэр орос дарга Монголд ирэнгүүтээ “Онцгой бүрэн эрхэт Комисс” байгуулсан. Хойд хөршийн шахалтаар энд “Комисс” байгуулагдахаар монголчууд хэзээ ч сайнаа үзэж байгаагүйг түүхчид судлаачид бичиж, сануулдаг.

Сая комиссоо хуралдуулах гэж ирсэн ОХУ-ын Төрийн холбооны думын дарга Володин гэх нөхрийн Монголд хийсэн мэдэгдлүүд ноцтой. Тэрээр “Түүхээ сайн санаж яваарай. Мартвал та нарт муу шүү…” гэж хэлэх юм даа. Орос хэл гадарладаг хүмүүст бол яг л ингэж ойлгогдохоор илэрхийлсэн. Улмаар энэхүү Парламент хоорондын хамтарсан комисс нь “Хоёр орны хуулийг харилцан уялдуулж хийнэ” гэж мэдэгдлээ. Монгол Улс бол Парламентийн засаглалтай, Үндсэн хуулиараа засгийн бүх эрх мэдэл парламентийн мэдэлд байдаг. Тэгэхээр монголын парламент батлах хуулиа оросуудаас асууж, тэдний хуультай уялдуулан баталж, хэрэгжүүлэхээр болов уу. Ер нь бол Оросуудад таалагдахгүй хууль батлахгүй гэсэн үг үү. Ингээд бичвэл ноцтой маш олон асуудал энэхүү Хамтарсан комиссын мэдэгдэлд байна.

Ийм ноцтой асуудлыг манай төрийн өндөрлөгүүд яагаад хүлцэнгүй хүлээн авч байгаа юм шиг харагдаад байна. Итгэж ядсандаа “байгаа юм шиг” гэсэн үгээр хэлж байна. Шулуухандаа бол яагаад ОХУ-ын думын даргын тулгаж байгаа саналыг хүлээн авч, хамтарсан хурал хийж, протоколдож байна вэ. Энэ Үндэсний аюулгүй байдал биш үү.

Хатуу хэлэхэд Орос-Монголын Парламентын Хамтарсан комисс нь манай улсын Дээд танхим нь болж байна уу. Манай УИХ нь доод танхим нь юм уу. Дээд хурал нь “Хамтарсан комисс” юм бол манай улсын ҮАБЗ энэ комиссын дор нь ажиллах хэрэг үү. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав маань тус “Хамтарсан комисс”-ын дарамтанд байх уу. Нөхцөл байдлыг дүгнэхэд Монголын байгаа юм байна. Энэ бол сүржигнэл биш, энэ бол эмгэнэл. Энэ бол эх орон аюулд тулгарсан үйл явц. Үүнийгээ ард түмнээсээ нуух нь онц ноцтой хэрэг.

Хэрэвзээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав барьцаанд орсон бол Монгол Улсын язгуур эрх ашиг хохирох болж байна. Тэгэхээр юуны өмнө УИХ-ын намрын чуулган албан ёсоор эхэлж байгаа энэ өдөр эрх баригчдаас, Их хурлын гишүүдээс энэ бүгдэд тайлбар авмаар байна. Төрийн гурван өндөрлөгийн зүгээс мөн тайлбар хийхийг шаардаж байна. УИХ-ын гишүүд ээ!!! Энэ бүх ноцтой асуудал үнэнд гүйцэгдэж, эх орны хувь заяаны асуудал сөхөгдөх цагт төв талбай дээрээ гарч ирээд жагсах ард түмний тоо хагас саяар тогтохгүйд хүрэх байх шүү. Хойдуулын үнэн нүүр царайг ард түмэн өдрөөс өдөрт ойлгон мэдрэх боллоо. Үүнийг та бүхэн наад зах нь нийгмийн сүлжээнээс харж, мэдэрч байгаа байх. 300 мянган иргэн гудамжинд гараад жагсахад хүчрэгдэхгүй. Тэднийг буудан зогсоох гадны ямар ч дарангуйлагч өнөөгийн дэлхий ертөнцөд байхгүй. Эцэстээ бүх хариуцлагыг та бүхэн хүлээнэ. Хүлээх ч ёстой.

Бас ард түмэндээ хэлэх сануулах зүйл байна. Наад ногоон автобус чинь мэдээж чухал. Гэхдээ энэ асуудлаас илүү эх орны хувь заяаны асуудал цаана чинь яригдаж байна. Эрх ашгийн эрэмбэ ард түмэнд байх ёстой. Эх орон нэгдүгээрт.

Эцэст нь нэг л зүйлийг хэлье. Тэр парламент хоорондын Хамтын комисс, харилцан айлчлал, хуулиа харилцан ашигтай батлах… гэдгээс өмнө хоёрхон асуудлыг шийдээдэх. Монголын мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ руу гаргахад гаалийн хөнгөлөлт үзүүлчих. Ердөө хэдхэн бараан дээр оросууд эдийн засгийн хоригоо цуцалчих. Дараа нь төмөр замаа өргөтгөх ажлыг эхлүүлчих. Эхний удаад энэ хоёр асуудал дээр эргэлт хийчихвэл та нарт итгэе. Тэрнээс 80 жилийн өмнөх хар өдрүүд, “Онц бүрэн эрхэт комисс”-ыг өнөөдөр дахин үнэртүүлэх чинь монголчуудыг улам болгоомжлол, сэрэмжинд оруулж байна. Дахиад хэлье, парламент хоорондын Хамтарсан комисс гэх хаалттай мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, ард түмэн минь…

Б.Нямаа

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 4, Буд гариг. Билгийн тооллын 20, одтой, хонь өдөр. Өдрийн наран 06:55 цагт мандан, 18:27 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар хур тунадас орохгүй,  өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруунаас зүүн хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 6, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “СССР өгсөн, СССР нь буцааж татсан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Шүгэл үлээгч Ж.Энхбат “Сайд,
даргыг солилоо гээд хулгай арилахгүй. Энэ бол МАН-ын“нүүрээ угаах” арга”  гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хэмнэлтийн горим үргэлжлэх ирэх оны улсын төсөв
25 их наяд болж тэлнэ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт   нийтлэлч Баабарын “СССР өгсөн, СССР нь буцааж татсан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Доктор Т.Цэнд-Аюуш “Төр өмчдөө эзэн шиг хандаж
чадахгүй. Тиймээс төрийн өмч аль болох бага байх ёстой”  гэлээ.

Д.Амарбаясгаланд Д.Сумьяабазарын нээсэн ёс зүйн
хаалгаар гарахаас өөр гарц үлдсэнгүй

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ үндэсний-бөx

“Алтан цом”-ын төлөөх хоёр дахь удаагийн барилдаан энэ сард эхэлнэ DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой сар болгоны эхний 14 хоногт “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан энэ сард эхлэх юм. Энэхүү барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцож байгаа аж.

Энэ жилийн “Алтан цом”-ын барилдааны онцлог нь эхний “Алтан цом” буюу өнгөрсөн жилийн барилдааны шигшээ наймд шалгарсан багууд эхний тойрогт барилдалгүй шууд дараагийн тойргоос оролцох юм. Тэмцээний шагналын сангийн тухайд өнгөрсөн жилийнхтэй ижил байх бөгөөд давааны мөнгө болон 1-4 дүгээр байр эзэлсэн багуудад 20-200 сая төгрөг олгоно.

Categories
мэдээ нийгэм

“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” цахим хэлэлцүүлгийн бүртгэл явагдаж байна DNN.mn

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан хооронд “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд гэрээ болон төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ажлын хэсгээс “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт нээлттэй цахим хэлэлцүүлгийг улсын хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулах гэж байна.

“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим асуумжийг бөглөх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болж, өнөөдрийн байдлаар 600 гаруй иргэн бүртгүүлээд байна.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдах “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” хэлэлцүүлэгт цахим асуумжийн үр дүнг танилцуулах бөгөөд Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, санал солилцох юм.

Иймд эх хүүхдийн хоол тэжээлийг дэмжих чиглэлээр төр, засгийн бодлого шийдвэрт тусгах чухал ач холбогдолтой энэхүү цахим хэлэлцүүлэгт дараах https://forms.gle/rZBYVbrBZP3J9aDp9 линкээр орж бүртгүүлнэ үү. Цахим хэлэлцүүлгийн бүртгэл 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл явагдана.

Жирэмслэлт нь эмэгтэйчүүдийн амьдралын чухал үе бөгөөд эх болон ургийн эрүүл мэндэд хоол тэжээл чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн эмэгтэйн бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилт, ураг эхэс бүрэлдэн хөгжих зэрэг шаардлагын улмаас эрдэс, шим тэжээлийн бодисын хэрэгцээ нэмэгдэж, энгийн үеэсээ илүү шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Хүн амын хоол тэжээлийн байдалд хийсэн судалгаагаар манай улсын жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал 75,4 хувь, төмрийн дутал 29,4%, цус багадалт 21,4% байна.

Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн зардлыг 2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж, 2000 оноос 6-23 сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр тогтвортой хангах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт хангалтгүй, жирэмсэн эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь л тус бэлдмэлийг хэрэглэдэг судалгаа гарчээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: 24 иргэний 15.397.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч есдүгээр сард 423 иргэн хандсанаас 115 утсанд 377, чатботод 18, и-баримт аппликейшнд 17, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 11 гомдол мэдээлэл ирсэн байна.

Үүнээс 383 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 12 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, дөрвөн иргэний санал гомдлыг хариуцсан салбарт шилжүүлэн, 24 иргэний 15.397.000 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдууллаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 170, харилцаа холбоо 61, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ долоо, цахилгаан тав, банк, санхүү, даатгал 23, барилга 20, боловсрол 12, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой зургаа, контор 34, НӨАТ зургаа, өрсөлдөөн дөрөв, СӨХ найм, тасалбартай холбоотой гурав, түрээсийн асуудлаар нэг, шатахуун зургаа, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 10, бусад асуудлаар 47 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн газар утсаар чанга ярихаа больцгооё DNN.mn

Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг. Ер нь хэн нэгэнтэй чангаар утсаар ярих, инээх зэрэг нь бусдад төдийлөн тааламжтай сэтгэгдэл төрүүлдэггүй нь лавтай. Гар утсаараа дуу хөгжим сонсож, бичлэг үзэхдээ аль болох чихэвч ашиглах хэрэгтэй. Хэрэв чихэвчгүй бол дууг нь зөвхөн өөрт сонсогдохоор сулхан тоглуулахыг зөвлөж байна. Ахимаг насны ах, эгч нар утасныхаа дууг эцэс дээр нь шахуу тавьчихаад Олон нийтийн газар утсаар чанга ярихаа больцгооё жүжиг, дуу үзээд суучихна. Аль эсвэл гэрийнхэн рүүгээ залгаад “Махаа гаргаарай, гэрээ цэвэрлээрэй, “Өө чи дүүгээ яаж байгаа юм” гээд л хувийн амьдралаа нэгд нэгэнгүй ярьчихна. Хэзээ, хаана, хэнтэй, ямар өнгө аясаар, хэр их ярих нь үнэн хэрэгтээ хувь хүний эрх байх.

Гэхдээ л наад захын энгийн соёлд суралцмаар… Олон нийтийн газар олон хүний дэргэд чанга, чанга ярьж, ухаалаг утсаар фэйсбүүк орсон хүмүүс. Шулуухан хэлэхэд энэ нь нэг ёсондоо бүдүүлэг үйлдэл юм. Хүний ахуй амьдралыг мэдмээргүй байхад хүчээр мэдүүлэх гэсэн хүмүүсийг яалтай билээ. Дууг нь чанга дээр нь тавьчихаад л шугамын радио сонсож байгаа юм шиг л аашилна. Гэхдээ л та ажлын байр, дэлгүүрт, банк, автобусанд чанга дуугаар битгий утсаар яриарай. Энэ бол олон нийтийн газар. Тиймээс бусдыгаа хүндэтгээрэй. Та ганцаараа биш шүү.