Categories
гадаад мэдээ

“Курскийн цүлхэн” давтагдаж байна DNN.mn

Израиль, ХАМАС-ын дуулиан өнгөрсөн өдрүүдэд Орос Украины хооронд болж буй том тулалдааны чимээг нам дарж орхив. Энэ тулалдаанд оросуудын амсаж буй хохирлыг цэргийн шинжээч болгон гайхан бичиж байна.

Орос Украины дайны фронтод дэлхийн II дайны үед бий болсон Курскийн цүлхэн шиг Авдеевкийн цүлхэн үүсээд байсан юм. Иймээс энэхүү цүлхэн дэх Украины цэргийн бүлэглэлийг Оросын арми хоёр талаас нь хэд хэдэн чиглэлээр дайран бүсэлж устгахаар шийдэв. Яг л Германы фашистын арми шиг. Ямар хэмжээний том тулалдаан болж байгааг энэ дайны явцад дээд амжилт тогтоож буй Оросын армийн хохирлоос харж болно. Дайралт эхэлсэн энэ сарын 12-ноос хойш өдөр бүр мянга орчим цэргээ устгуулж, олон арван цэргийн техникээ алдаж байгаа ч Оросын сөрөг довтолгоон үргэлжилсээр байна.

Олон улсын судлаачид энэхүү ширүүн байлдаанд оросууд украинчуудаас тав дахин их хохирол амсаж байгааг цэргийнх нь сургалт, хангамж дутмаг, удирдлагынх нь шийдвэрт Кремлийн улс төр нөлөөлж байгаатай холбон тайлбарлаж  байна. Оросын арми ийнхүү нөөц хүчээ шавхаж байгаа нь дэлхийн II дайны түүхэнд үндсэн эргэлт гаргасан “Курскийн цүлхэн”-ий тулалдааны түүхийг давтахад хүргээд байна. Тэд украинчуудыг F-16 онгоцтой болж агаарт ноёрхохоос урьтан, намрын бороо эхлэхээс өмнө томхон хэмжээний ялалт байгуулж В.Путины нэр хүндийг өсгөх гэсэн нь ийнхүү бүтэхгүй тийшээ хандав. Курскийн цүлхэний тулалдаанд оросууд Германы армиас илүү хохирол амссан ч ЗХУ-ын ард АНУ,Их Британи тэргүүтэй 16 улс зогсож байсан учир алдагдлаа хурдан нөхөж чадсан бол германчууд хохирлоо нөхөж чадахгүй байсаар ялагдсан юм.

Ийнхүү оросууд Украинд Германы түүхийг давтах нь тодорхой болов. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден иргэддээ хандан “Бид ХАМАС шиг алан хядагчид болон Путин шиг дарангуйлагчдыг ялахыг зөвшөөрч чадахгүй, зөвшөөрөх ч үгүй” гэж Украинд зориулан өгөх гэж байсан 24 тэрбум ам.долларыг 2.5 дахин нэмэгдүүлсэн учрыг тайлбарласан бол Европын холбоо манай тивд болж буй дайн хэмээн Украинд өгөх тусламжаа эрс нэмэгдүүлж эхлээд байна.

Хэт гэмээр их хүчээр довтолсон учир зарим чиглэлд оросууд ганц хоёр км урагшилж чадсан нь ойлгомжтой зүйл. Гэтэл Оросын төрийн хэвлэл, мэдээллүүд үүнийг том амжилт хэмээн сурталдсаар байна. Ерөөс И.Сталин, А.Гитлер нарын дэглэм хүмүүсийн амиа авч гарах гэсэн айдас дээр дөрөөлсөн харгислал, дарангуйлал байсан бөгөөд үүнийгээ худал, хуурмагаар далдалж байв. Харин В.Путины дэглэм нь авлига дээр дөрөөлөн айдас бий болгож үүнийгээ худал, хуурмагаар халхавчлах гэж оролдож буй нь тэдгээр дарангуйлагчидтай харьцуулах аргагүй хэврэг тогтолцоо гэсэн үг билээ. Өнөөдөр бид энэхүү худал, хуурмаг халхавчийг суртал ухуулга гэдэг.

Мөн оросуудын амсаж буй энэхүү хохирол Украины дайн бол яах аргагүй туйлдуулах дайн гэдгийг бидэнд дахин баталж өгөв. Туйлдуулах дайны сайн тал нь цэргийн насны эрчүүд нь олноороо амь үрэгдэж, тахир дутуу болж, ОХУ үндэстэн, ястнаараа задарлаа гэхэд байгалийн баялгаа булаалдан хоорондоо байлдаж, ялагдсан нь хоол хайн хөрш улсуудад халдах магадлал эрс багасч байна гэсэн үг юм.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэл рүү 294 тарваганы мах, түүхий эд нэвтрүүлэхийг завджээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, Онцгой комиссын даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гарсан. Хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллалаа.

Тодруулбал, Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”, Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт, Баруун туруун”, Хан-Уул дүүргийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”, Чингэлтэй дүүргийн “Гүнт” зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд нийт 62 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 2100 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 120.500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийв.

Шалгалтаар 86 удаагийн үйлдлээр 294 тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулж, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүллээ. Хураасан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, зохих журмын дагуу устгалд оруулсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийн үүрэг гүйцэтгэл, үйл ажиллагаанд нийт 25 удаа хяналт тавьж, үүрэг чиглэл, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
мэдээ спорт

Б.Эрдэнэзаяа: “Asian Cup” тэмцээний өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх зорилготой DNN.mn

Уран сайхны гимнастикийн “Starlit” клубийн дасгалжуулагч Б.Эрдэнэзаяатай ярилцлаа.  Тэрбээр Уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын II зэрэгтэй шүүгч, Азийн гимнастикийн холбоонд уран сайхны гимнастикийн техникийн хорооны сонгуульт ажилтай.


-Удахгүй уран сайхны гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар хоёр  жилийн өмнөөс төлөвлөж, клубийнхээ эцэг эхийн зөвлөлтэй зохион байгуулах хороо болж ажиллаад явж байна. Монголд 1000 гаруй хүүхэд энэ спортоор хичээллэж, 300 гаруй хүүхэд тэмцээн уралдаанд тогтмол оролцож байна. Энэ тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн ердөө 10 хувь нь буюу 30-аад хүүхэд жилдээ ганц удаа хувиасаа зардлаа гаргаж олон улсын тэмцээнд оролцдог. Бусад нь хэдий ур чадвартай ч санхүүгийн байдлаас шалтгаалж олон улсын тэмцээнд оролцох боломжгүй байдаг. Энэ статистик үзүүлэлтээс шалтгаалаад зөвхөн мандатын мөнгөө төлөөд эх орондоо олон улсын тэмцээнд оролцох боломж олгохыг зорьсон.

ОХУ, Хонгконг, БНСУ, Энэтхэг, БНАСУ зэрэг улсын 4-22 насны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн. Энэ сарын 27, 28-нд Буянт-Ухаа спортын ордонд хоёр өдрийн турш ур чадвараараа өрсөлдөж аваргаа шалгаруулна. Мөн өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд финалын тэмцээн хагас сайн өдөр 15:00-16:00 цагийн хооронд үргэлжилнэ. Улсаас болон засгийн газраас ямар нэгэн дэмжлэггүй зохион байгуулагдаж байгаа. Олон улсын тэмцээнийг хүүхдүүдэд маань авчрахад гол дэмжлэг туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууддаа маш их баярлалаа.

-Гимнастикийн олон төрөл байдаг. Энэ дотроос уран сайхны гимнастикийн онцлог нь юу вэ?

-Гимнастик бол маш олон төрөлтэй спорт. Спортын, уран сайхны гимнастик, аэробик, нийтийн гимнастик гээд олон төрлийг багтаадаг. Харин уран сайхны гимнастик нь олимпын спорт бөгөөд зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог.

Мөн уран сайхны гимнастикийн үндсэн суурь нь балет байдаг. Тамирчид маань уран нугаралтын жүжигчид шиг маш уян хатан байх ёстой. Мэргэжлийн бүжигчид шиг олон төрлийн бүжгийн хөдөлгөөнийг хийж чаддаг байх ёстой. Мөн циркийн бүжигчид шиг цагираг, бөмбөг булаах чадвартай байх. Туузыг шидэх, өнхрүүлэх, ойлгох зэрэг олон төрлийн ур чадвар шаарддаг учраас яг л циркийн бүжигчид шиг байна. Үүнээс гадна нүүрний хувирал эмоциороо оноо авдаг. Тиймээс жүжигчид шиг жүжиглэх зэрэг олон төрлийн цогц нийлбэр болсон спорт юм.

-Уян хатан, уян налархай байснаар хүн урт насалдаг гэдэг…?

-Сүүлийн үед хүмүүс энэ спортын ач холбогдлыг ойлгож эхэлж байна. Уян хатан байдал хамгийн чухал. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Уян хатан чанар 12 нас хүртэл хөгждөг. Энэ чанарыг хурдтай сайжруулъя, мэргэжлийн тамирчин болохыг хүсвэл бага байхад нь суралцах хэрэгтэй гэсэн үг юм. Уян чанар ялангуяа тулгуур эрхтэн тогтолцоонд чухал ач холбогдолтой. Уян чанартай хүн бэртэж гэмтэл авах эрсдэл бага байдаг. Ер нь уян байна гэдэг эрүүл байна гэсэн үг л дээ.

-Бага наснаасаа энэ төрлийн спортоор хичээллэхийн давуу талыг тайлбарлавал?

-Уран гимнастик гэлтгүй спортоор хичээллэхийн давуу тал нь хүүхэд бага байхдаа аливаа зүйлийг хурдан сурч насан туршид нь үлддэг. Тэр сууриар ачаалал даах чадвар, цаг баримтлах гээд чадвар эзэмшинэ. Тухайн хүний суурь хүмүүжилд үзүүлэх нөлөө их байна гэсэн үг юм. Багаасаа энэ спортоор хичээллэснээр хөдөлгөөний эвсэлтэй, гоо зүйн мэдрэмжтэй, зөв тэгш бие галбиртай хүн болж хөгжинө.

Багаасаа хичээллэж байгаа учир багийн болон ганцаарчилсан байдлаар явна. Багийн төрлөөр хичээллэж байгаа хүүхэд хүмүүстэй харьцаж сурдаг. Өөрийнхөө төлөө бус бусад гишүүдийнхээ төлөө бэлтгэлээ хийж, бие биеийнхээ шүүмжийг уурлахгүй хүлээж авах чадварт суралцдаг.

-Манай улсын гимнастикийн “школ” ямар байдаг вэ. Олон улсад ямар байдаг талаар ярихгүй юу?

-Анх ОХУ-аас дасгалжуулагч багш ирж уран сайхны гимнастикийн суурийг тавьсан. Тэр ч утгаараа Зүүн Өмнөд Азийн орнуудаас суурь хөгжил сайтай байдаг. Энэ жил хоёр дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авсан. Бид 2018 онд Азийн аваргад шилдэг 15 финалд шалгарсан. 2019 онд шилдэг найм, 2022 оны Азийн аваргад дөрөвдүгээрт байрт шалгарч амжилтаа ахиулсаар байна.

-“Asian cup-2023” тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн гаргасан амжилтаас дурдвал..?

-2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулж байсан. Энэ үед монголчууд ганцаарчилсан болон багийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин энэ удаа бид өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх зорилготой.

-Өмнө нь Монголд уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн зохиогдож байв уу?

-Анх 2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохиогдож түүнийгээ хоёр жил тутам тогтмол зохион байгуулаад явах байсан ч ковидын улмаас чадаагүй. Энэ жил үргэлжлүүлэн дараагийн цуврал тэмцээнээ хийж байна. Үүнээс гадна “Mon­golia open” тэмцээн болж байсан.

-Тэмцээнд оролцож буй хүүхдүүдийг харахад ихэнх нь бага насныхан байна. Хүүхдүүд гэхээс илүү эцэг эхчүүдтэй нь хамтарч ажиллах байх. Бэлтгэлийн явц хэр байгаа вэ. Мөн хооллолтын талаар ярихгүй юу?

-60-70 орчим хувь нь 13-аас доош насныхан байдаг. Тиймээс хүүхдүүдээ тогтмол бэлтгэлд нь явуулахад гэр бүлийнхний оролцоо маш их. Манай клубийн зүгээс хооллолт дээр нарийн зөвлөгөө өгдөггүй. Чихэр, печениэс илүү хамгийн гол нь хоолоо сайн ид гэдэг л зөвлөгөө өгдөг. Заавал жимс, ногоо ид гэдэггүй. Гэртээ хоолоо сайн ид. Усаа сайн уу. Чихэр, печень, өнгө оруулагчтай жүүс, газтай ундаа бүү уу гэж захидаг.

-Манай улсад уран сайхны гимнастикаар тогтмол хичээллэх орчин нөхцөл хэр байдаг вэ?

-Монголд уран сайхны гимнастикийн спортод зориулсан мэргэжлийн заал, талбай, бэлтгэл хийх заал байдаггүй. Энэ спортын онцлог нь хэрэглэлээ дээш нь аль болох өндөр шидээд тэр хугацаанд олон зүйл хийж амжсаны дараа барьж авбал илүү өндөр оноо авдаг.

Бидэнд аль болох өндөр тааз хэрэгтэй. Өндөр таазанд бэлтгэл хийснээр хэрэглэлээ илүү өндөр шиднэ. Тиймээс доод тал нь 15 метр өндөртэй таазтай зааланд бэлтгэх хийх шаардлагатай болдог. Мэргэжлийн зааланд бэлтгэл хийж амжилгүй Ази, Дэлхийн аваргын тэмцээнд оролцдог. Тэнд очихоороо бэлтгэлгүй учраас хэрэглэлийн шидэлтийн хувьд бусад тамирчдаас намхан шиддэг. Үүнээсээ болж оноо алддаг сул тал бий. Бусдаар манай тамирчид олон улсын тэмцээнд дутагдахааргүй оролцож чадахаар чадвартай.

Categories
мэдээ нийгэм

Кувейтийн мах импортлогч компаниудын төлөөлөл Монголд ирж махны үйлдвэрүүдтэй танилцана DNN.mn

Монгол Улсад Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэл хийлгэх ажлын хүрээнд Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төвийн мэргэжлийн баг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шалгалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Тус баг 2023 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Монголд ажиллах бөгөөд хуваарийн дагуу 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Стандарт, хэмжилзүйн газарт ажиллахаас гадна Монголын томоохон мах экспортлогч үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм. Тус баг Монголд ажилласнаас хойш 1 сарын дотор шалгалтын тайлан, дүгнэлтээ хийж, Халал гэрчилгээний магадлан итгэмжлэл хийх шийдвэрээ гаргах юм.

Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийн асуудал ойрын хугацаанд шийдвэрлэгдэхтэй холбогдуулан Кувейтийн мах импортлогч компаниудын төлөөлөл 11 дүгээр сарын эхээр Монголд очиж, мах экспортлогч компаниудын удирдлагуудтай уулзах, махны үйлдвэрүүдтэй биечлэн танилцах, холбогдох гэрээ, хэлэлцээрийг хийхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Embassy of Mongolia to the State of Kuwait

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг хоногт таван монгол гэр шатаж, хоёр иргэн амь насаа алджээ DNN.mn

Нэг хоногийн дотор улсын хэмжээнд таван монгол гэр шатаж, хоёр иргэн амь насаа алдлаа.

May be an image of fire and text

Categories
мэдээ улс-төр

БАЙНГЫН ХОРОО: 2024 оны төсвийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Эдийн засгийн байнгын хороо “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 “Их засаг”
2 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00-17.30 334 тоот
3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их засаг”
4 Инновац, цахим бодлогын байнгын хороо Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 “Их засаг”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 93 удаагийн ой хээрийн түймэр гарчээ DNN.mn

Он гарсаар 93 удаагийн ой хээрийн түймэр гарлаа.

Сүүлийн найм хоногийн дотор таван дуудлага бүртгэгдэж 583.5 га талбай гал түймэрт өртөөд байна.

Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг намрын хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе “гэж үздэг.

Хавар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10-ныг мөн хаврын хуурайшилтын үе гэнэ.

Энэ үеэр иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс сэргийлж байх нь чухал юм. Тиймээс иргэд хуурайшилтын улирал дуустал анхаарал болгоомжоо сулруулахгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

100 мянган иргэний дэмжсэн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжих агуулгатай санал авах үйл ажиллагааны үр дүнг өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

10 дугаар сарын 17-ны өдөр системд байршуулсан уг саналыг 6 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж, саналаа цахимаар баталгаажуулснаар уг асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болсон юм.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журамд зааснаар, санал авах үйл ажиллагааны үр дүнг Улсын Их Хурлын Тамгын газар ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Улмаар Улсын Их Хурлын дарга уг асуудлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай. Байнгын хороо уг асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх бөгөөд гаргасан шийдвэрээ шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулна хэмээн дээрх журамд заажээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл, санал 33,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг настай хүүхдийн биед халдсан цэцэрлэгийн ажилтанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд 33,820 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 344 хэргийг хүргүүлсэн тухай мэдээлэв.

Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд иргэний хоолойн тус газарт зүсэж, түүнийг алахаар завдсан яллагдагч “Э”-д холбогдох хэрэг, Хэнтий аймгийн Биндэр суманд иргэний амь насыг галт зэвсгээр хохироосон яллагдагч “З”-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн ажилтан тус цэцэрлэгт нэг настай хүүхдийн биед халдсан яллагдагч “М”-д холбогдох Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг мөн прокурорт шилжүүлсэн байна.

Зөрчил шийдвэрлэсэн байдал

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр 37 настай, эрэгтэй “О” гэгч нь тээврийн хэрэгсэл ачилтын компанийн ажилтныг машин ачих гэлээ гэх шалтгаанаар мэс барьж танхайрсан үйлдэлд 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгожээ.

Тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан иргэн “М”-ийг 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Илрүүлсэн хэрэг

Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фэйсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй Н гэгчийг илрүүлжээ.

Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдээр даажигнадаг нь хэрээс хэтэрлээ DNN.mn

Чөлөөт хэвлэл гэдэг бол ардчилал. Энэ хоёр ойлголтыг салгаж ойлгох ямар ч боломжгүй. Чөлөөт хэвлэл шударга хүчтэй байх тусам ардчилал эрүүл байна. Гэтэл өнөөгийн нийгэмд ардчилал дарангуйллаар солигдсон гэж ярих, шүүмжлэх хүн олон. Ардчилал муугаараа дуудуулж байгаа л бол үүнд чөлөөт хэвлэл ч хамаатай. Ардчилал яагаад дарангуйлал руу чиглэв. Яагаад Монголын сэтгүүл зүй дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэх чадамжгүй болов. Үүнд хэн буруутай вэ. Хэн нөлөөтэй вэ. Нэг ч реклам тавьдаггүй, нэг ч сурталчилгаа явуулдаггүй хэвлэлийн сэтгүүлчдийн орлого яаж огцом өсөөд байна вэ. Үүний цаад шалтгаан нь хэнд, юунд байна. Өнөөгийн Монголын эрх мэдэлтнүүд өөрийн гэсэн сэтгүүл зүйтэй болж. Тэд өөрийн гэсэн сэтгүүлчтэй. Бүр хэвлэл мэдээллийн алба, редакцтай болсон нь нууц биш. Үүнээс болж Монголын сэтгүүл зүй эрх баригчдын гай, гавьяа хоёрыг ард түмэндээ бодитоор мэдээлж чадахаа больсон. Эсрэгээрээ Монголын сэтгүүл зүйг микрофон барьсан “дайчин” хүүхнүүд дарга, эздээ өмөөрсөн тулааны талбар болгон хувиргалаа.

Сэтгүүл зүйг доромжилсон, гутаасан үйлдэл ч сүүлийн үед олширч байна. Шинэ хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэр “Ёс зүйгүй сэтгүүлчийн асуултад хариулахгүй” гэж хэлсэн. Энэ үг үнэндээ сэтгүүлчийн хувьд асар том доромжлол. Гэхдээ анх удаа Х.Нямбаатар сэтгүүлчдийг шүүмжилж, ялгаж байгаа биш л дээ. Сэтгүүлчдэд ёс зүйн хичээл заадаг, ямар асуулт тавихыг нь ч хэлж, шүүмжилдэг улстөрч бол Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж байлаа. Тэрбээр улс төрд ноёрхож байхдаа хэвлэлийг ялгаж, өөрийн гэсэн сэтгүүлчээ өрөөндөө дуудаж байгаад л хэлэх ёстойгоо хэлж, бичүүлдэг байв.

Дэлхийд бол Америкийн ерөнхийлөгч Трамп тэгдэг байв. Муу юм модон улаатай гэгчээр энийг дуурайсаар сүүлдээ хэвийн юм шиг болсон нь энэ Нямбаатарын том хүн болох гэж ядсан жүжиглэлт. Ингэж эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг ялгадаг, өөрсдөд нь таалагдсанд мэдээлэл өгдөг, таалагдаагүй сэтгүүлчтэй дуугардаггүй, ярьдаггүй, бүр доромжилдог болсон тогтолцоо Монголын нийгэмд нутагшсан. Энэ бол сэтгүүл зүйг гутааж байгаа хамгийн том нөлөөлөл, учир шалтгаан нь юм.

Монгол ардын нам сүүлийн гучин жил засаглаж байна. Ардын нам засаглах болсноос хойш сэтгүүл зүй доромжлогдож, гутаагдаж, худалдагдаж ирсэн нь үнэн. Худалдаж авсан сэтгүүлчдээ өөрсдийнхөө хамгаалагч болгосон, болгосоор ч явна. Харин хамгаалагчаа болгож чадаагүй сэтгүүлчээ өөрсдийнхөө “нохдоор” уруулдаг. Үүнээс нь болж Монголын сэтгүүл зүйн нэр төр унасаар л байна.

Өнөө үед сэтгүүлч хоорондын тэмцэл нийгэмд илүү хурц, тод ажиглагдах болсон. Угтаа улстөрчид хоорондоо хэрэлдэж, зодолдож, нэгнийхээ булайг бусдад дэлгэдэг байлаа. Гэтэл өнөө цагт тэдний өмнөөс сэтгүүлчид “…миний даргын зөв, чиний дарга хулгайч… гэх зэргээр зодолддог болж. Мэдээж сэтгүүлчид эрх мэдэлтнүүдийн төлөө үйлчилдэг, тэдний өмнөөс дуугарч хамаг муу муухайг нь сэтгүүл зүйг ашиглан шийдэж байгаа учраас авдаг юм нь тэр чинээгээрээ өндөр.

Нөгөөтэйгүүр хэн гэдэг сэтгүүлч хэний төлөө дуугарч байгаагаасаа хамаарч хөрөнгө нь огцом нэмэгддэг болсон цаг. Эрх мэдэлтнүүд нь ч өөрсдийнхөө өмнөөс тулаанд орж байгаа “дайчин хүүхнүүд”ээ цулайтал нь баяжуулсаар байна. Баяжиж байгаа энгийн нэг жишээ гэвэл ганц ч рекламгүй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сард нэг байр худалдаад авчихдаг гэж дээр дурдсан. Тэд үсэг болгоноо төлбөртэй тавьсан ч өнөөдрийн нөхцөлд ийм орлого олох боломжгүй. Харин даргад сайн байсных нь урамшуулал мэдсэн ч мэдээлээгүйн шагнал нэг ёсондоо худалдагдсаны шагналд бол ийм байж болно. Реклам, цалин хөлснийхөө орлогоор сард нэг байр авдаг сэтгүүлч битгий хэл хэвлэл мэдээллийн байгууллага ч ховор. Гэтэл хамгийн их хэрүүл тэмцэл өрнүүлэгчид сард нэг байр битгий хэл хэд хэдээр нь худалдаад авчих хөрөнгөтэй болж байна. Мэдээж нэг талдаа ийм хялбар аргаар хөрөнгөжөөд байхад түүнд нь атаархсан сэтгүүлчид гарч ирнэ. Адилхан хоёр сэтгүүлч нэг нь редакцаас өгсөн цалингаараа амьжиргаагаа залгуулж байхад нөгөөх нь эрх мэдэлтнээс авсан хөрөнгөөрөө баярхаж байхад атаархахгүй гээд яах билээ. Үүнээс болж сэтгүүлчид нэгэнтэйгээ сөргөлдөх, маргалдах нь энгийн үзэгдэл болсон. Эрх мэдэлтнүүдийн үгэнд ороод яваад байвал мөнгөтэй болох боломжтой гэж ойлгосон. Тэр утгараа өнөө цагт Монголын сэтгүүл зүй хоёр хуваагдан “зодолдож” байна. Энэ хоёр хуваагдал нь сайн, муугаараа биш. Чиний дарга, миний дарга гэх улстөржсөн, мөнгөжсөн бүлэглэл болж аваад зодолдож байгаа юм. Зодолдож ч гэж дээ, зодолдуулж байна гэвэл илүү онох биз. Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдээр даажигнадаг нь хэрээс хэтрэх тусам Монголын сэтгүүл зүй үүргээ гүйцэтгэж чадахгүй боллоо. Угтаа сэтгүүлчид нэгэнтэйгээ бус эрх мэдэлтнүүдтэй зодолдож, болохгүй бүтэхгүй байгааг нь нийгэмд ил болгож, үнэн бодит мэдээллийн “хоточ банхар”ынхаа үүргийг гүйцэтгэх ёстой. Харамсалтай нь Монголын сэтгүүл зүй шударга бус өрсөлдөөн дунд сөхөрч байна. Тиймээс гуч гаруй жил эрх мэдлийг атгаж яваа Монгол ардын нам чөлөөт хэвлэлийг устгаж байгаадаа одоо дүгнэлт хийх цаг болсон.

Э.МӨНХТҮВШИН