Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчээ хэмнэхийг уриаллаа DNN.mn

Эрчим хүчний системийн 2023 оны 10 дугаар 23-наас 2023 оны 10 сарын 29-ний өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны 10 дугаар 29-ний өдрийн 20.00 цагт 1251 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 111 МВт-аар өссөн бол хамгийн их импорт 2023 оны 10 дугаар 26-ны өдөр 304 МВт хүрсэн байна.

Өөрийн орон сууцны хаалгыг давхарласнаар дулаан тусгаарлагч зай үүсэж битүүмж сайжирна. Мөн өрөөний температур 1-20С-ээр нэмэгдэж, дулаан алдагдлыг бууруулна.

Иймд үр ашигтай хэрэглээг сонгож, эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Скүүтер түрээслэх үйлчилгээг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл зогсооно DNN.mn

“Jet Sharing Mongolia” скүүтер түрээсийн үйлчилгээг 2023 оны тавдугаар сард анх үйлчилгээнд нэвтрүүлж байсан юм.

Тэгвэл өвлийн улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр скүүтер болон унадаг дугуй унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах хэрэгтэй хэмээв.

Эл шийдвэртэй холбогдуулан манай улсад нийт 3000 скүүтер түрээсэлж, нийтийн хэрэгцээг хангаж буй “Jet Sharing Mongolia”-гаас үйл ажиллагааных нь талаар тодруулсан юм.

Ингэхэд “Энэ долоо хоногт скүүтерүүдээ хурааж авна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж бид хагас жилийн үйл ажиллагаагаа явуулахгүй. Ирэх оны буюу 2024 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа үргэлжлүүлнэ” гэлээ.

“Jet Sharing Mongolia”-гийн скүүтер түрээс нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш удаа дараа хулгайд скүүтерээ алдаж байсан хэдий ч олон нийтийг нэг төрлийн соёлд сургаж, түгжрэлийн эсрэг хувь нэмрээ оруулсан байдаг. Улмаар Эрдэнэт хотод скүүтер түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Алтны үнэ унц нь 2000 ам.доллар давлаа DNN.mn

лтны үнэ унц нь 2000 ам.доллар давлаа. Ингэснээр энэ онд хоёр дахь удаагаа 2000 ам.доллар давж байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт буюу аравдугаар сарын 27-ны өдөр алтны үнэ “goldprice.org” 2006 ам.долларт хүрч хаагдсан бол өнөөдрийн байдлаар 2003.7 ам.доллартой байна.

Аравдугаар сарын 7-ны өдөр Израильд болсон террорист халдлагын дараа алтны үнэ есөн хувиар өсжээ. Үүнээс улбаалж, алтны үнийг олон улсын өнөөгийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа аж.

Дэлхийн банкны түүхий эдийн төлөв байдлын тайланд “Алтны үнэ геополитикийн түгшүүртэй байдлын улмаас өсдөг. Ойрхи Дорнодод илүү өргөн хүрээтэй мөргөлдөөн гарсан тохиолдолд алтны үнэ цаашид өсөх магадлалтай” хэмээжээ.

Ташрамд дурдахад, гуравдугаар сард алтны үнэ 2000 ам.долларын босгыг давж, Silicon Valley банкны үйл ажиллагаа доголдсоноос үүдэлтэй банкны салбар тодорхой хугацаанд үймээн самуунтай байсан. Алтны үнэ 2020 онд түүхэндээ анх удаа унц нь 2000 ам.доллар давж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд яаралтай шинэчлэх шаардлагатай 323 цахилгаан шат байна DNN.mn

Өндөр эрсдэлтэй буюу яаралтай шинэчлэх шаардлагатай 323 цахилгаан шат нийслэлд байна гэсэн судалгаа гарчээ.

Орон сууцнуудын лифт ашиглалт, засвар үйлчилгээг нэгдсэн байдлаар хариуцдаг мэргэжлийн байгууллага манайд байхгүй байна.

Categories
мэдээ

Он гарсаар 50 сая тонн нүүрс тээвэрлэжээ DNN.mn

2023 оны эхний 10 сард хот хооронд нийтийн зорчигч тээвэрлэлтийг 47 чиглэлд 695 тээврийн хэрэгслээр гүйцэтгэж, 1 сая 58 мянган зорчигчид үйлчилсэн байна.

Харин улс хоорондын зорчигч тээвэрлэлт мөн хугацаанд 23.470 тээврийн хэрэгслээр 712 мянган зорчигчид үйлчиллээ.

Мөн Монголд Зочлох жилийн хүрээнд Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч 80 аж ахуй нэгж, болон 166 иргэнтэй гэрээ байгуулж, 762 тээврийн хэрэгсэлд Жуулчин тээврийн таних тэмдгийг олгосон.

БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтоор нийт 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Мэдээллийг задлан танилцуулбал, нүүрс 50 сая тонн тээвэрлэж, газрын тос 428 мянган.тонн, зэсийн баяжмал 535 мянган тонн, төмрийн хүдэр 142 мянган.тонн, жонш 973 тонн тээвэрлэсэн гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шатахуун тээвэрлэсэн 511 вагоныг шуурхай татахаар ажиллаж байна DNN.mn

Сүүлийн өдрүүдэд иргэд цахим хуудастаа АИ-92 бензин олдохгүй байна хэмээн мэдээлж буй. Энэ талаар АМГТГ-аас тодруулахад “2023 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлээд байна” гэлээ.

Мөн “Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ одоогоор 100 хувь импортоор хангаж буй. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байна.

ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.

Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн юм. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.

Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаатай холбоотой төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Нийлүүлэгч талаас буюу ОХУ-аас 9, 10 дугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг 10 дугаар сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар өртөөгөөр сүүлийн 3 хоногт 213 шатахуунтай вагон ирж ирсэн” гэлээ.

Хил, боомт, өртөөдөд зогсож буй вагонуудын шатахууны төрлийн вагоны тоо, хэмжээг доорх хүснэгтэд үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 499 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 499 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 314 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 185 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 340 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал О.Г-д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Л-д Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Агаарын тээврээр орон нутагт зорчигчдын тоо 311.8 мянгад хүрчээ DNN.mn

Агаарын тээврээр орон нутагт зорчигчдын тоо 2023 оны эхний 9 сард 311.8 мянгад хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 66.4 мянган хүн буюу 27.1 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд:

  • Оюутолгой чиглэлийн зорчигчид 26.8 хувиар
  • Мөрөн чиглэлийн зорчигчид 3.2 дахин өссөн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр олон улсад зорчигчдын тоо 2023 оны эхний 9 сард 1.0 саяд хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 586.1 мянган хүн буюу 2.4 дахин нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд:

  • Сөүл чиглэлийн зорчигчид 263.5 мянга,
  • Бээжин чиглэлийн зорчигчид 79.6 мянга,
  • Хонг Конг чиглэлийн зорчигчид 49.7 мянга ,
  • Токио чиглэлийн зорчигчид 41.6 мянга,
  • Бусан чиглэлийн зорчигчид 39.8 мянган хүнээр өсжээ.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2023 оны эхний 9 сард 705.9 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 364.8 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

” Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн 2 хувийн зөрүүг арилгах ёстой” гэв DNN.mn

Ипотекийн 8 хувийг 6 хувь руу шилжүүлэх зорилгоор байгуулагдсан иргэдийн түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ипотекийн найман хувийн зээл авсан иргэдийн түр хороонооны төлөөлөл “Нийгэмд эрх тэгш байдал алдагдсан. Зарим хүн зургаан хувиар ипотекийн зээл төлж байхад хэсэг бүлэг хүн найман хувиар төлж байна. 200 гаруй мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа.

D-Parliament системд “Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувьд шилжүүлэх” хуулийн төсөл санаачлах санал гарсан. Өнөөдрийн байдлаар 18,450 хүн гарын үсгээ зурсан байна.100 мянган хүний гарын үсэг цуглуулчихвал УИХ-аар орох боломж бүрдэнэ. Санал хүлээн авах хугацаа дуусахад 16 хоног л үлдсэн.

100 мянган хүний гарын үсэг цуглуулах нь хүнд тул бид өнөөдөр мэдээлэл хийж, ард иргэдээсээ D-Parliament-д санал өгөөч гэж гуйж байгаа юм. Энэ бидний хамгийн сүүлийн боломж юм. Түр хороо одоогоор найман хүнтэй байгаа, санал цуглуулахын төлөө бүх хүчээрээ явна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын оюуны ухааны тамирчид Азийн аваргад тэргүүллээ DNN.mn

Филиппин улсын Манилла хотод аравдугаар сарын 28-29-ний Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг долоон орны 82 шилдэг тамирчин оролцсон байна.

Манай улсыг төлөөлөн 16 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа үнэмлэхүй амжилт үзүүлжээ. Тодруулбал, багийн төрөлд манай улсын баг тамирчид 19711 оноо цуглуулан аварга багаар шалгарчээ.

Мөн дараах төрөлд дэлхийн таван рекордыг шинэчилжээ. Үүнд,

1. Олон улсын мастер Г.Мянганбаяр-“Зураг”-507

2. Б.Анужин-“Зураг” – 450 (өсвөр)

3. Их мастер Ц.Оюун-Эрдэнэ-“Хоёртын тоолол” – 5049 (өсвөр)

4. Олон улсын мастер Ц.Номин-Эрдэнэ-“Баганан үгс” – 299 (өсвөр)

5. Олон улсын мастер Э.Үүрийнцолмон-“Тооны марафон” – 1780 (өсвөр)

Монголын оюун ухааны тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 65 дахь тэмцээндээ амжилттай оролцон 124 цом, 1333 медаль хүртлээ.