Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Найман иргэний 1.620.000 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч долоо хоногт нийт 102 иргэн хандсанаас 115 утсанд 91, чатботод 5, и баримт аппликейшн 2, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 4 гомдол мэдээлэл ирүүллээ.

Эдгээрээс 85 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 9 иргэний гомдол, мэдээлэл судлагдан хариу өгөхөөр хүлээгдэж, 8 иргэний 1.620.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 45, харилцаа холбоо 10, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, цахилгаан 1, банк, санхүү, даатгал 7, барилга 6, боловсрол 1, контор 6, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 1, Цахилгаан 3, НӨАТ 2, эрүүл мэнд 1, тасалбар 2, түрээс 1 бусад асуудлаар 13  иргэн хандсан байна.

Categories
story-news

Монголчууд анх удаа DOTA 2 тоглоомын төрлөөр IESF холбооны ДАШТ-д түрүүллээ

Монголчууд анх удаа DOTA 2 тоглоомын төрлөөр IESF холбооны ДАШТ-д түрүүллээ

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт ой хэрийн түймэр гарчээ DNN.mn

Увс аймаг, Цагаанхайрхан сумын “Урт жалганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 256 км, сумын төвөөс урд зүгт 30 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 2-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 9 сарын 2-ны өдрийн 17:15 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай өртөж шатсан байна.

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.874, мөрдөн байцаалтын 2474 хэрэгт хяналт тавьж, нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.П нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-г БНСУ-руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд бусдаас 2000 ам.доллар өгөхийг шаардаж, хясан боогдуулсан, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Ж нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ачаа тээврийн чиглэлээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Иргэн Ц.А нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1973 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтсан “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт биедээ болон тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Н нь 2 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч цахим шивэлт хийж, 200 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Мөн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явахын эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ гэж Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадад зорчсон манай улсын иргэдийн 68.2 хувь нь эрэгтэй байна DNN.mn

Монгол Улсын 833 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ оны эхний хагас жилд гадаадад зорчсоноос 553.6 (66.5 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор явсан нь өмнөх оны мөн үеийнхээс 410.2 мянга буюу 3.9 дахин өслөө.

Харин 279.3 (33.5 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 205.6 мянгаар буюу 3.8 дахин өссөийг ҮСХ мэдээлэв.

Гадаадад зорчсон манай улсын иргэдийн 567.8 (68.2 хувь) мянга нь эрэгтэй, 265.2 (31.8 хувь) мянга нь эмэгтэй, 49.1 мянга нь (5.9 хувь) хүүхэд. Тэдний 797.8 мянга нь (95.8 хувь) 30 хүртэл, 10.7 мянга нь (1.3 хувь) 30-аас 90 хүртэл хоног, 24.5 мянга нь (2.9 хувь) 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явжээ.

Categories
мэдээ нийгэм

157.397 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлжээ DNN.mn

БОАЖ-ын сайдын 02, 03, 04 дугаартай “Эрүүл-цэвэр орчин” бүрдүүлэх албан даалгаврын хэрэгжилтийн явцыг танилцуулав.

Нийтийн ариун цэврийн байгууламжийн тухайд: 21 аймгийн аялал жуулчлалын бүсэд стандартын шаардлага хангахгүй 2523 нүхэн жорлон байна. 2022-2023 онд 1613 жорлонг буулгаж, “Нүхэн жорлон, угаадасны нүх” MNS5924:2015 стандартын дагуу нийт 520 эко жорлон болон хуурай технологийн ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан.

Хог хаягдлыг бууруулах хүрээнд: Улсын хэмжээнд өссөн дүнгээр 46.504 га талбайд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 67 930 хүн, 157 397 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлжээ.

Categories
цаг-үе эдийн-засаг

Монгол Улсад 431.130 жуулчин ирж, 650 орчим сая ам.долларын орлого оруулжээ DNN.mn

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг БОАЖЯ-наас өнөөдөр цаг үеийн мэдээлэл хийх үеэр онцлов.

Наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 орчим сая ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байгаа аж.

Тус яамны зүгээс “Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны 2, 4, 6 дугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний гурван улиралд болох арга хэмжээнүүд зохион байгуулагдаж дууслаа. Энэ зун зохион байгуулагдсан ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон арга хэмжээнүүд бол Монголын Эдийн засгийн форум, Nas Summit арга хэмжээ юм” гэв.

Categories
мэдээ спорт

М.Анхцэцэг хүндийн өргөлтийн ДАШТ-д өрсөлдөнө DNN.mn

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн ( эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн) тэмцээн өнөөдөр буюу есдүгээр сарын дөрвөнд Саудын Арабын Эр Рияд хотноо эхэлнэ. Есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд 117 орны 719 тамирчин оролцох юм.

Монголоос ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор 10 туйванч ( 3 эр, 7 эм) оролцох юм. Тдруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-д Ө.Чагнаадорж, 61 кг-д У.Амарбаяр, +109 кг-ийн жинд М.Бахберген нар, харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг-д О.Төгс-Эрдэнэ, Г.Ануужин, 71 кг-д Г.Энэрэл, 81 кг-д М. Анхцэцэг нар хүч сорих ажээ.

Есдүгээр сарын дөрвөнд Ө.Чагнаадорж, У.Амарбаяр, Б.Тунгалаг, 9.7-нд Б.Хонгорзул, 9.8-нд Э.Энхтамир, 9.10-нд Азийн аварга Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 9.11-нд Г.Энэрэл, 9.15-нд дэлхийн аварга М.Анхцэцэг, 9.17-нд М.Бахберген нар дэвжээнд гарна.

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга , ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт, “Токио-2020” олимпийн дөрөвдүгээр байрын шагналт Мөнхжанцангийн Анхцэцэг энэ удаа 81 кг-ийн жинд оролцоно. Учир нь “Парис-2024” олимпийн наадамд хүндийг өргөгч бүсгүйчүүд 49 кг, 59 кг, 71 кг, 81 кг, +81 гэсэн тавхан жинд өрсөлдөх юм.

Categories
нийгэм цаг-үе

Монгол Улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй DNN.mn

Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй болохыг тогтоожээ.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12 хувь нь энэ зүйл шувууны голомт нутаг юм.  Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг. 

БНАТ-ийн тухай хуулийн дагуу Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг. 

Categories
нийгэм цаг-үе

Пап Францисын айлчлалыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдэд зориулан бэсрэг наадам хийжээ DNN.mn

Гэгээн ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд гадаадын 23 орны 53 хэвлэл мэдээллийн байгууллагын 160 орчим сэтгүүлч манай улсад хүрэлцэн ирсэн.

2023 оны есдүгээр сарын 1-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нарт зориулан “Бэсрэг наадам” арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэ үеэр сэтгүүлчид эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг үзэн сонирхож, монгол ахуйтай танилцжээ.