Categories
мэдээ

Узбекистанд Элчин Сайдын Яам нээх асуудлыг холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр болжээ DNN.mn

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин Сайдын Яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.

Тодруулбал Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны гуравдугаар сарын 8-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсад албан ёсны айлчлал хийж Узбекистаны Гадаад хэргийн сайд Б.Саидовтай хэлэлцээ хийсэн юм.

Энэ үеэр Монгол Улсаас Төв Азид чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газрыг Ташкент хотноо энэ онд багтаан байгуулах, Элчин Сайдын Яам нээх тодорхой нөхцөлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан.

Тэгвэл уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон байна.

Түүнчлэн тус айлчлалаар хоёр талын хэлэлцсэн зүйлсээс онцолбол: 

  • Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Узбекистан Улсад болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх,
  • Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх,
  • Монгол Улсад хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтран ажиллах,
  • Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
  • Хоёр улсын нийслэл хот хооронд шууд нислэг үйлдэх, агаарын замыг нээх зорилгоор Агаарын харилцааны тухай, Авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулах,
  • Манай оюутнуудыг Узбекистаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, арьс шир боловсруулах зэрэг бусад олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Манай улс Узбекистан Улстай 2022 оны зургаадугаар сараас харилцан визгүй зорчдог болжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлгийн хамтарсан явуулын баг баруун аймгуудыг зорив DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 2022 оноос эхлэн хэрэгжүүлж буй хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилтот үйл ажиллагааны хүрээнд эмч нар орон нутагт ажиллаж байна.

Алслагдсан аймаг орон нутгийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах ЭМС-ын 2023 оны А/256 дугаар тушаал гарсан байдаг.

Үүний дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хамтарсан дотор, дүрс, дурангийн мэргэшлийн эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй эрт илрүүлгийн явуулын хоёр дахь ээлж буюу зүрх судас, гэмтлийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын хамтарсан баг емдүгээр сарын 6-17-ны хооронд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас хөдөллөө.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн галт тэрэг долоо хоног бүрийн баасан гаригт аялна DNN.mn

УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн.

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн галт тэрэгний намрын аяллаа энэ сарын 8-ны өдрөөс эхлүүлж байна.

Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн баасан гарагт аялдаг энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай хэмээн “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Японы соёлын наадам болно DNN.mn

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно. Түүнчлэн

– Кимоно өмсөж зураг авахуулах

– Мацури хөгжөөнт тоглоом наадгай

– Аялал жуулчлалын мэдээлэл

– Соробан сампин

– Үнэгүй сугалаа

– Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм. Тэрчлэн Японы үндэсний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн,  “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 06-ны 20 цагаас 09-р сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар -4…+1 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +3…+8 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +13…+18 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +21…+26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Халх голын хөндийгөөр +27…+32 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө эрс сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө эрс сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө эрс сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 08-наас 09 дүгээр сарын 12-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадаас Монголын гурван сурагч хүрэл медаль хүртжээ DNN.mn

Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний хооронд Унгар улсын Сегед хотод болж өндөрлөлөө.

Тус олимпиадад нийт 87 орны 351 оролцогч хоёр өдөрт нийт 6 бодлого бодсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон гурван сурагч хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал

  1. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү
  2. Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт
  3. Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Олимпиадын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар ажилласан байна.

Энэ жилийн хувьд 333.5-580 хүртэл оноо авсан 30 сурагч алт медаль, 230-328.5 хүртэл оноо авсан 58 сурагч мөнгөн медаль, 153-229 оноо авсан 90 сурагч хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн “U11”, “U13” насны өсвөр үеийн улсын аварга болно DNN.mn

Монгол Улсын сагсан бөмбөгийн “U11”, “U13″ насны өсвөр үеийн улсын аварга  шалгаруулах тэмцээн 2023 оны есдүгээр сарын 28-29-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн тамирчид оролцоно.  Харин “U13” насны тэмцээнд 2010 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн тамирчид оролцоно. Тэмцээний техникийн зөвөлгөөн 2023 оны есдүгээр сарын 22-ны баасан гарагт 18:00 цагт “Ган” спорт центер дээр болно.

May be an illustration of basketball and text

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно DNN.mn

“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

УИХ-ын 2000 оны тогтоолоор Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг баталсан, хүчин төгөлдөр байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, дүгнэлттэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг харгалзан, “Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад баримт бичигт шүүх эрх мэдлийн хөгжил, шинэтгэлийн талаар дэвшүүлсэн зорилтуудтай уялдуулан Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын зорилго, зорилт, арга хэмжээний саналыг боловсруулжээ.

Төсөлд шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, шүүхийн хүний нөөцийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тусгажээ.
 
Товч мэдээ
·      Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төмөрбаатарын Сүхболдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо. Хурандаа Т.Сүхболд 2020 оноос Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байна.
·      Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцлөхөөр тогтов.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362  дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр хийгдсэн арилжааны хэлцлийг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системтэй холбож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр дамжсан хэлцэл, гэрээг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэхийг холбогдох хүмүүст даалгалаа.
Гадаад валютын албан нөөц 2023 оны наймдугаар сарын эцсийн байдлаар гурван тэрбум 933 сая ам.долларт хүрч, 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 41 хувиар өссөн байна. “Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж байна” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд хэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд 2023 он гарснаас хойш нийт 2.5 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.
Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар нийт 4,966 мянган тонн нүүрсийг нээлттэй арилжсан бөгөөд үүнээс 3,110 мянган тонн нүүрсийг цахим арилжаагаар, 1,856 мянган тонн нүүрсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр тус тус арилжсан бай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.
Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус ордын зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийсэн байна. 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан буюу хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй тул энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа ажээ.