Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатар-Улиастай чиглэлийн нислэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод эргэж буужээ DNN.mn

Улаанбаатар-Улиастай чиглэлийн 2023 оны 7-р сарын 31-ний өдрийн ОМ061 дугаарт аялал Улиастай хотын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Доной нисэх буудалд буулгүй Улаанбаатар хотод эргэж 13:36 цагт буулаа.

Улиастай хотын Доной нисэх буудлын орчимд үүлний суурь өндрийн зөвшөөрөгдөх хэмжээ агаарын хөлгийн буулт хийхэд шаардлагатай үзэгдэх орчинг хязгаарлаж байсан тул нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тус аяллын нислэг Доной нисэх буудалд буух боломжгүй байсан юм.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Доной нисэх буудал орчимд хуримтлагдсан үүлний масс нь ирэх хоёр хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа тул ОМ061/062 аяллын нислэгийг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна.

ОМ061 болон ОМ062 аяллын нислэгийн зорчигчдыг Доной чиглэлийн дараагийн нислэгт шилжүүлэх буюу, тийзээ буцаах хүсэлтэй зорчигчийн тийзийг ямар нэгэн татвар хураамжгүй буцаах болно. Тус аяллын зорчигч Та бүхэн дараагийн нислэг болон тийз буцаах асуудлаар компанийн Мэдээлэл лавлагааны 333-999 утсанд хандана уу.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Доной чиглэлийн нислэгийн зорчигчдод хүндрэл учруулсандаа хүлцэл өчье.

Нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал нь МИАТ ТӨХК-ийн хувьд нэн тэргүүний зүйл бөгөөд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу хамтарч ажилласан зорчигч Та бүхэнд гүн талархал илэрхийлж байна.

Categories
эдийн-засаг

Автотээврийн ачааны импортын 47 хувийг Гашуунсухайт боомтоор нэвтрүүлж байна DNN.mn

Авто тээврийн ачааны импортын 47 хувийг Гашуунсухайт, 41 хувийг Замын-Үүд, 5 хувийг Алтанбулагийн боомтоор нэвтрүүлж байна. Харин экспортын 55 хувийг Гашуунсухайт, 24 хувийг Шивээ хүрэн, 9 хувийг Ханги, 5 хувийг Булган, 7 хувийг бусад боомтоор нэвтрүүлж байгаа аж.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар авто тээврээр давхардсан тоогоор 68.37 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оныхоос зорчигч 0.9 саяар нэмэгдсэнийг ЗТХЯ мэдээллээ.

Categories
xурдан-морь цаг-үе

Уяач Б.Отгонсэлэнгэд Хэнтий аймгийн уяач хурдан удмын даага бэлэглэжээ DNN.mn

Уяач Б.Отгонсэлэнгэд Хэнтий аймгийн уяач Г.Содном “Олон жил айраг түрүү аваарай” хэмээн ерөөж хурдан удмын даага бэлэглэжээ

Уяач Б.Отгонсэлэнгэ өөрийн цахим хуудастаа “Хэнтий нутгийн манлай уяач Содном гуай Хээр морины минь түрүүг хурдан удмын даагаар мялааж хүндэтгэл үзүүлэн “Миний дүү олон жил айраг түрүү авнаа” гэж хэлээд хоёр хацрыг минь үнссэн нь надад маш их урам зориг өгсөн танд талархлаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсье.

Буруу шийдвэр гаргасан морины комиссын цөөхөн хүнээс болж Хэнтий нутгийн ард түмнийг битгий харлуулаарай гэж та бүхнээсээ хүсье. Хэнтий нутгийн ард түмэн буруугүй шүү хэмээн бичжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Реппэр Cardi B тоглолтын үеэр ундаа цацсан үзэгч рүү микрофоноо шиджээ DNN.mn

Реппер Карди Би Лас Вегас хотноо тоглолт үзүүлж байх үеэр үзэгчдийн хэсгээс түүн рүү ууж байсан ундаагаа шиджээ. Дуучин бүсгүй зөрүүлж микрофоноо түүн рүү шидсэн ба уг үйл явдлыг харуулсан бичлэг олны анхаарлын төвд байна.

Карди Бигийн төлөөлөгч одоогоор энэ үйл явдлын талаар мэдээлэл өгөөгүй байгаа юм.

SOURCE: NBC

Categories
спорт цаг-үе

Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийн тамирчид тодорлоо DNN.mn

Чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг тодруулах сорилго барилдаан боллоо.

Барилдаанаар ДАШТ-д оролцох эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн тамирчид тодорсон байна.

Чөлөөт бөхийн 2023 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотод есдүгээр сарын 16-24-ний хооронд болно.

Эрэгтэй

  • -57 кг: Занданбудын Занабазар – 2 дахь удаа
  • – 61 кг: Нармандахын Наранхүү – 2 дахь удаа
  • -65 кг: Төмөр-Очирын Тулга – 4 дэх удаа
  • -70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн – 2 дахь удаа
  • -74 кг: Олонбаярын Сүлдхүү – 2 дахь удаа
  • -79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж – 2 дахь удаа
  • -86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ – 3 дахь удаа
  • -92 кг: Ганбаатарын Ганхуяг – 3 дахь удаа
  • -97 кг: Балтмөнхийн Бадамдорж – анх удаа
  • +125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – 3 дахь удаа

Эмэгтэй

  • -50 кг: Долгоржавын Отгонжаргал – 3 дахь удаа
  • -53 кг: Бат-Очирын Болортуяа – Г.Отгонжаргал нарын ялсан нь
  • -55 кг: Чинболдын Отгонтуяа – анх удаа
  • -57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд – 2 дахь удаа
  • -59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа – 3 дахь удаа
  • -62 кг: Пүрэвдоржийн Орхон – 2 дахь удаа
  • -65 кг: Түвшинжаргалын Энхжин – 2 дахь удаа
  • -68 кг: Энхсайханы Дэлгэрмаа – 3 дахь удаа
  • -72 кг: Энх-Амарын Даваанасан- 3 дахь удаа
  • -76 кг: Найгалсүрэнгийн Загардулам – 2 дахь удаа
Categories
нийгэм цаг-үе

Шинэ Хархорум хотын нарийвчилсан судалгаа, байр зүйн зураглалыг энэ онд хийж гүйцэтгэнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны 12 дугаар сард гаргасан.

Зарлигийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг 2023 оны 03 дугаар сард байгуулсан юм.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь өнгөрсөн хугацаанд Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Тус үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэх анхны чуулганыг Барилга, хот байгуулалтын яам, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа хамтран 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгууллаа.
Чуулганд Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Япон Улс, Израил Улсын архитекторууд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож, Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлал болон дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлагын хүрээнд санал солилцов.
Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байх үзэл баримтлалд тулгуурлажээ.
Тухайлбал, Хархорум хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй, үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн талаар танилцууллаа.
Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хотыг байгуулахаар үзэл баримтлалд тусгажээ.
Чуулганы оролцогчид монгол мэргэжилтнүүдийн боловсруулсан үзэл баримтлалыг өндрөөр үнэлж, байгаль орчинд ээлтэй, эрүүл орчныг бүрдүүлэх, ус, хүнсний хангамж, хүн амын бүтцийн төлөвлөлтийн ач холбогдлыг онцолж байв.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь энэ онд багтаан Хархорум хотын инженер-геологи, гидро-геологийн нарийвчилсан судалгаа, байр зүйн зураглалыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
Цаашид Хархорум хотын байршлыг улсын тусгай хэрэгцээнд авах, улмаар техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нарийвчилсан зураг төслийг боловсруулах зэрэг ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

А.Амарбаясгалан: Авлига өгдөггүй үнэнч шударгаар зөв явж байгаа компанийг оролддог юм байна DNN.mn

“Эм энд Жи” компани буюу “Aqua garden” хорооллын захирал А.Амарбаясгалантай ярилцлаа.


-Та бүхний босгосон хорооллыг буулгах шийдвэр гарчихлаа. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-“Aqua garden” хороолол, Усан парктай холбоотой худал гүтгэлэг мэдээлэл их явлаа. Манай компанийн нэр хүндэд их халдаж байна. Aqua gar­den хороолол Улаанбаатар хотыг үерт автуулчихсан мэт маш олон ташаа мэдээлэл явсан. Авлига хороолол хэмээх сонин нэрийг манай байгууллагад хаяглалаа. Манай компанийг өөр өрсөлдөгч байгууллагууд доромжилсоор ирлээ. Би бүгдээс нь асуумаар байна. Хэнд хэзээ хэдэн төгрөгийн авлига хаана яаж өгчихсөн юм бэ. Хэн хэнд авлига өгсөн юм. Тийм асуудал байгааг хэн мэдэж байгаа вэ. Өнөөдөр Авлига өгдөггүй үнэнч шударгаар зөв явж байгаа компанийг оролддог юм байна. Манай компанийн бүх зүйлийг шалгавал ямар шударгаар ажилладаг гэдгийг мэдэх болно. Угаасаа ч маш олон удаа манай байгууллагын үйл ажиллагааг маш олон шалгасан. Юу ч гараагүй болохоор өрсөлдөгч газрууд санаатайгаар авлига хороолол гэдэг нэрийг өгсөн. Өнөөдөр хэн нэгэнд миний хамтрагч болоод найз нөхөд, танил зэрэг манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар авлига өгсөн асуудал байвал би хариуцлагаа хүлээе. Угаасаа огтоос нэг ч төгрөгийн асуудал байхгүй учраас зориудаар бидний ажлыг зогсоохоор ийм нэршил өгч байгаа бололтой.

-Таныг ингэж ярихаар том артай. Ард талд нь хэн нэгэн албан тушаалтан байгаа гэдэг яриа гараад байна. Та үүнд тайлбар өгөх үү?

-Манай компанийн ард нэг ч Улсын их хурлын гишүүн, нэг ч сайд, хотын дарга, хотын удирдлагууд, нэг яамны мэргэжилтэн удирдлага хэн ч байхгүй. Бидний ард хэн ч байхгүй учир зөв зүйлийг хийж байгаа ч гэсэн хийсэн ажлыг минь харлуулж байна. Миний ард би болоод манай компанийн хамтрагчид л байгаа. Дөрвөн үндсэн байгууллага бий.

Монголдоо хийсэн зүйлтэй, дандаа барилгын компаниуд хамтраад энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ компаниуд улсаас нэг ч төгрөгийн тендер аваагүй. Нэг ч концесст оролцоогүй. Үр хүүхэд ах дүүс нь хэзээ Боловсролын сангийн зээлээс зээл авч сураагүй. ЖҮДС зэрэг нэг ч санг бид цөлмөөгүй. Бид үнэнч шударгаараа явж байгаа хүмүүс. Бидний барилгыг барьж байгаа 400 гаруй ажилчид өнөөдөр бор зүрхээрээ хөдөлмөрөөрөө амьдарч байгаа. Ажил хөдөлмөрийг шүтсэн хамт олон, баг ажиллаж байгаа юм шүү. Дахиж энэ компанийн ард хэн нэгэн байгаа мэтээр ойлгосондоо буруу мэдээлэл битгий хийгээч.

-Барилгыг нураах шийдвэр гарчихлаа. Одоо та ямар арга хэмжээ авах вэ?

-Манай барилгыг голын голдирол өөрчилсөн мэтээр яриад байгаа. Үе үеийн сансрын зургийг та бүхэн хаанаас ч олоод харж болно. Голын голдирол гэж зүйлийг Эм энд Жи болоод өөр хэн нэгэн 1 мм, 1 см ч тэр өөрчлөөгүй. Байгаль өөрөө урсаж яваад зохицуулаад ирсэн тэр голдирол яг л хэвээрээ байгаа. Голын голдирол өөрчилж, урсацыг боож хааж үерийн далан барилаа гэж сийх ч үгүй худлаа мэдэгдэл гаргалаа. Төр хувийн өмчид өөрийн үзэмжээр хандаж болох юмуу. Хэрэв манай хорооллыг нураавал зохих ёс хууль журмаар нь хувийн өмчөө хамгаалах болно. Өнөөдөр миний өмчид халдаж байгаа төр маргааш таны өмчид халдахгүй гэх баталгаагүй болчихлоо. 2011 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ард иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийн тулд Дунд, Сэлбэ гол дээр үерийн даланг барьсан. Тэр тогтоол нь байна. Барихдаа голын урсгалд нөлөөлсөн, голдирол өөрчилсөн зүйл ерөөсөө байхгүй.

-Танай барилга үерийн усанд автсан зураг олон нийтийн сүлжээнд байдаг. Захиалагч хүмүүс байрандаа орлоо гэхэд үерт өртөхгүй гэх баталгаа бий юу?

-Өмнө нь манай барилга руу үерийн ус орсон асуудал байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр 2015 оноос Замын цагдаагийн призер дээр баригдсан Олимпын гүүр буюу шинэ гүүрний явагдсантай холбоотойгоор призерийг бүхэлд нь хаасан. Ингэхэд Энхтайвны гүүрний нэвтрэх чадвар бага учраас дахин нэг зам яаралтай хэрэгтэй гээд “Эм энд Жи” констракшны хэрэгжүүлж буй төсөл болох “Усан парк” цогцолборын хэсэг дээгүүр соёмботой хөшөөнөөс нарны зам орох хэсгийг сэтэлж дундуур нь зам барьсан. Зам барихдаа хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, усны урсацыг саатуулах, хэвийн урсгалыг алдагдуулахаар маш жижиг хэмжээний хоолой түр тавьсан. Энэ хоолой нь усыг бүрэн нэвтрүүлж чадахгүй учраас ус хальсан. Халихдаа үерийн даланг нь дундуур нь сэтэлчихсэн учраас тэрхүү ус нь манай барилга руу орсон. Цаашдаа ийм асуудал огт гарахгүй. Усан парк болоод Aqua garden хорооллын хэрэгжүүлж байгаа төсөл үер усны аюулаас бүрэн хамгаалагдсан. Өөрөөр хэлбэл, үерийн одоо баригдсан далангаас дээшээ тэг цэг нь гарч ирсэн. Доошоо огт ухаагүй, дээшээ баригдсан барилга юм.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Нийслэл хотод амьдрах дүрэмтэй болъё DNN.mn

Хотын зам дээр машин шүргэлцэх төдийд жолоочид нь бууж ирээд үгийн солиогүй шууд заамдалцаж аваад л зодолдоно. Бие биенээ хэрхэн яаж доромжилж эрээ цээргүй аашилдгийг бид мэднэ. Энэ бол бараг өдөр бүр давтагддаг дүр зураг. Харамсалтай нь тэрхүү бүдүүлэг, боловсролгүй нөхдөөс болж тухайн замын хөдөлгөөн өдөржин гацаж, ёстой хараал идмээр байдал үүсдэг. Нэгэндээ зүгээр зам тавьж өгөөд найрсаг хандлага гаргасан бол ийм байдал гарахгүй байх байсан.

Энэ нь нэг талдаа монголчуудын хандлагаас болж асуудал үүсч байна гэж ойлгох ч нөгөө талдаа үүссэн асуудлыг зохицуулах хуулийн механизм хүнд, удаан байгаа нь нийгмийн бухимдлыг бий болгож, хотынхны амьдралыг там болгосоор байна. Тиймээс төр оролцдоггүй, хуулийн хэрэгжилтийг хүлээдэггүй зөвхөн иргэн иргэндээ шаардлага, хяналт тавих боломжтой дүрэм хэрэгтэй байна.

Нийслэлийн иргэн болохоор шийдсэн бол хийж байгаа үйлдэл, хэлж буй үгнээсээ эхлэн хотын дүрмээр амьдрах хэрэгтэй. Дүрэм тогтоохгүй л бол монголчууд бие даасан соёлтой болж төлөвшиж чаддаггүй. Бүр соёлтой байхыг хүсдэг ч үгүй гээд хэлчихвэл хатуудахгүй. Гудамжинд алхаж явахдаа шүлсээ хаяж, нусаа нийж, авч идсэн чихрийнхээ цаасыг хэнэг ч үгүй хаяж орхидог хүмүүс бидний дунд олон бий.

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хэрүүл хийж, тамхи татах бол энүүхэнд. Замын хөдөлгөөнд оролцохдоо ч хараал хэлж, хашгирч байдаг. Согтуугаар нийтийн тээврээр үйлчлүүлж, ойр орчимдоо бухимдал үүсгэгчид ч бөөнгүй. Хамгийн гутамшигтай нь гудамжиндаа бие засдаг гээд бодохоор нийслэлчүүд хамгийн соёлгүй хүмүүсийн тоонд багтах нь зүйн хэрэг юм шиг. Нөгөөтэйгүүр дүрэмгүй газар соёлд сургах боломжгүй. Эдүгээ нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг. Үүнээс харахад Улаанбаатар хот сая давсан хүн амтай болж, метрополис хотын эгнээнд хэдийнэ шилжсэн. Дэлхийн метрополис хотуудын жишгээс харахад хүмүүс нь гудамжаар зугаалж, тухайн хотыг зорьж ирсэн жуулчид нь тэр хотын гайхамшгийг бахдан, буцаж ирэх тухай дурсдаг. Гэтэл манай хотод ирж байгаа жуулчдын дийлэнх нь “Ийм хот бас байдаг аа” гээд Улаанбаатарыг сонгосондоо амаа барих нь бишгүй. Тэд эх орондоо очоод “Монголыг зорьсны хэрэггүй. Хайран цаг, мөнгө. Нийслэл хот нь хогондоо дарагдсан, заваан, хүмүүс нь бүдүүлэг, дүрэмгүй гээд л бичиж эхэлдэг. Үнэндээ манайд зочилсон жуулчдын сэтгэгдэл дэлхийд монголчуудыг төлөөлж байна. Ингэхээс ч аргагүй юм. Гудамжинд шүлсээ нулимсан хүнд шаардлага тавьж, хэн нэгний халааснаасаа гарган шидсэн хогийг зориулалтын саванд нь хийлгэж байхын тулд улаанбаатарчууд бидэнд дүрэм хэрэгтэй.

Улаанбаатар бол нийслэлчүүдийн гэр. Миний гэрт хэн ч хүссэн газартаа нус, шүлсээ хаяж, хог цаас овоолохгүй, бас тамхи татаж, архидан согтуурах ёсгүй. Тиймээс л бид хотод амьдрах дүрэм тогтоочихвол хот хогтой, нийслэлчүүд бүдүүлэг гэсэн шүүмжлэлээс ангижрахад ойрхон байна.

Монголд шинэ цагийн хотжилт бий болоод дөнгөж 30 гаруй жилийг л өнгөрөөж байна. Өдгөө Улаанбаатарт нэг километр шоо дөрвөлжин талбайд ногдох хүн амын тоо хэд дахин өслөө. Ингэж хүн хүнтэйгээ ойртох тусам хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудал олширдог нь их хотын онцлог. Тэр бүрийг хуулиар зохицуулаад байх боломжгүй. Тиймээс Улаанбаатар хотын иргэд бидэнд хэрэгжих гэж уддаг, хүнд суртал ихтэй хуулиас илүүтэйгээр хөнгөхөн, хялбархан баримталдаг дүрэм хэрэгтэй байгаа юм. Бүр Нийслэлийн захиргаанаас “Хотод амьдрах дүрэм” хэмээх гарын алганд багтах жижиг товхимол бэлтгээд хотын оршин суугчдад болон Улаанбаатар руу орж ирж байгаа хүн болгонд тараачих хэрэгтэй. Түүнийг нь малчин, сэхээтэн, хүүхэд, хөгшид хэн ч уншаад ойлгохоор гаргачихна. Дүрэм маш энгийн атлаа бүгд биелүүлдэг байна. Бүгд биелүүлдэг болгохын тулд тухайн дүрмийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт бага ангиас нь заахаар оруулах шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг шиг хүүхдэд бага ангиас нь эхлээд хотод амьдрах дүрмийн хичээл гээд заадаг болмоор байгаа юм.

Өнөө цагт цахим харилцаа, технологи өндөр хөгжсөн. Тэр утгаараа хотод амьдрах дүрэм гэсэн апп-ийг үүсгэж ч болно. Уг апп-ийг хотын иргэд утсан дээрээ татаад суулгачихна. Улмаар дүрмээ сайн биелүүлсэн бол оноо цуглуулдаг байхаар. Цугларсан оноогоороо төрөл бүрийн үйлчилгээг хөнгөлөлттэй болон урамшуулалттай авч болохоор системчилчихвэл иргэд хотод амьдрах дүрмийг ягштал баримтлах боломжтой. Үнэхээр бидэнд их хотод амьдрах дүрэм ус агаар мэт хэрэгтэй болчихоод байгааг өдөр тутмын амьдралаасаа харж болохоор. Нийгмийн олон сөрөг хандлагыг хуулиар зохицуулах боломжгүй. Боломжгүй учраас соёлтой иргэн гэх ойлголтыг төлөвшүүлэх гэж махаа идэж байна. Гэвч хотын соёлд суралцахын тулд эхлээд дүрэм баримтлах шаардлагатай. Гэтэл манайд тийм дүрэм одоог болтол алга. Хотод амьдрах дүрэмгүй бол соёлд суралцах ямар ч боломжгүй. Дэлхийн бусад томоохон хотууд оршин суугчдаа соёлд сургахаас өмнө дүрмээ танилцуулж, ойлгуулдаг. Ирсэн хүн болгондоо манай хот тийм түүхтэй, соёлтой гэхээс илүүтэйгээр ийм дүрэмтэй шүү гэдгээ ягштал ойлгуулдаг гэсэн үг. Үүнтэй адил Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй болмоор байна. Ийм дүрэмгүй учраас монголчууд бид хотжиж чадахгүй, суурин амьдралд нэгнийгээ ойлгохгүй оршсоор.

Хэрэв та Улаанбаатар хотын иргэн л юм бол, нийслэл хотод орж ирсэн л бол их хотын дүрмээр амьдар. Чадахгүй бол ёстой нөгөө хуулиараа хариуцлагаа үүрээд яв. Хот гэдэг хэсэгхэн хүний бөөгнөрөл биш. Олон ургальч үзэлтэй, олон соёл бүрдсэн хүмүүсийн аж, амьдралаа залгуулдаг газар. Усыг нь уувал ёсыг нь дага хэмээх ардын зүйр үг бий. Одоо бүгдээрээ хар захын сэтгэхүйгээсээ салцгаая. Хэн дуртай нь хаа хамаагүй орилж, өөрийн дураар нийгмийн харилцаанд оролцдогоо зогсооё. Хотод амьдрах дүрмээ хэлэлцэн батлаад дэлхийн бусад томоохон хотын стандарт руугаа орцгооё. Хэзээ болтол шуудайд хийсэн эвэр шиг нэгэнтэйгээ толхилцох юм. Бүдүүлэг, хэнэггүй зангаараа бусдын эрхэнд халдаж амьдардаг байдлаа зогсоож, нэгдсэн нэг дүрмээ тогтооцгооё. Нийслэлд амьдрах дүрмээ нийтээрээ баримтлаад эхэлбэл нийгмийн стресс, уур бухимдал багасна. Бухимдалгүй иргэн бусдыг хүндэтгэж сурна. Хүндлэл байгаа газарт хүнд суртал гэж үгүй. Хүнд сурталгүй болбол шударга тогтолцоо бий болно. Шударга тогтолцоо бий болсноор авлига, хээл хахуул, хулгай, луйвар устана. Цаашлаад авлигагүй улс бодит утгаараа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн хөгжих боломжтой.

Categories
story-news

ТОЙМ: “Төрийн тэргүүнүүдээ гутаах нь монгол төрийг гутаан доромжлохтой ижил” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Төрийн тэргүүнүүдээ гутаах нь монгол төрийг гутаан доромжлохтой ижил” хэмээн өгүүллээ

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Д.Цоодол: Надад төдийгүй бусдад, монгол аавд ийм гунигтай явдал битгий тохиолдоосой DNN.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гэм буруутайд тооцож 9.6 жилийн хорих ял оногдуулсан. Үүнтэй холбогдуулан түүний аав, Ардын уран зохиолч Д.Цоодолын байр суурийг хүргэж байна.


-Танай охин Ц.Хуланд 9.6 жилийн ял оноочихлоо. Шүүхийн шийдвэрийг та хэрхэн хүлээж авав. Та ямар байдалтай байна вэ?

-Мэдээж гунигтай байна. Дахиад зөвхөн надад төдийгүй, бусдад, монгол аавд ийм гунигтай явдал битгий тохиолдоосой билээ. Гунигтай байна.

-Ер нь юу болоод өнгөрөв. Дахиад асуухад, шүүхийн шийдвэрийг та хэрхэн хүлээж авав?

-Охиныг минь хилсээр шийтгэчихлээ. Би итгэх дуртай хүн юм. Энэ бол миний онцлог шинж ч байж магадгүй. Өмнө нь танай сонинд хэлж байсан санагдана. Би дээрээ төртэй, дэргэдээ уулстай хүн гэж хэлж байсан. Энэ бол үнэн санааны үг. Төр түмэн нүдтэй. Миний охиныг харна гэж би итгэж байсан. Охиныг минь гүтгээд байна гэдгийг нь байцаагдаж байхад нь мэдчихсэн байсан. Би бол охиндоо итгэж байсан. Гэвч тулгаад тасалчихлаа. Миний охин тэр хэрэг гээд байгаа юмыг нь зөвшөөрөөгүй.

-Та бол ийм зүйл болно чинээ ёстой зүүдлээгүй явсан нь мэдээж?

-Би гурван охинтой хүн. Миний гурван охин тэр нь энэ нь гэх юмгүй бүгд шударга. Миний амьдралын баяр баясгалан, итгэл найдвар энд л явдаг юм. Тэгтэл манай Дарамын Батбаярын Цахилж яваа гөрөөс гэж зохиолын нэр шиг бүтээлээ хийгээд цахилж явсан найрагч охиныг минь мөн ч аймшигтайгаар гутаалаа. Үүнд олон юм оролцчих шиг боллоо. Олон шувуу нэг бяцхан болжморыг хааш нь ч гаргахгүй ангайж хөөгөөд барьчих шиг юм болж өнгөрлөө. Өөр надад хэлэх зүйл алга даа. Охиныг минь ойлгохын дээдээр ойлгож, миний охины талд байсан, яг үнэнийг хэлбэл үнэний талд байсан ард түмэндээ маш их баярлалаа. Та нарт минь ийм юм бүү тохиолдоосой гэдгийг дахин хэлье дээ.

Дээрхийн гэгээнтэн XIV далай лам Данзанжамц танаа

Ц.Хуланг сонгуулиар хийсэн хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал, ийм гурван зүйлээр буруутгаж ял оноолоо гэж хуульчид үзэж байгаа юм. Сонгуулиар хийсэн хоёр нэвтрүүлэг гэдэг нь Төрд шүгэлсэн зэтгэрАравдугаар богдын наймаа. Далай ламд бичсэн захидлын тухайд бол Ц.Хулан Энэтхэгт явж байхдаа Далай багштай таарах гэнэтийн боломж тохиолж уг захидлыг бичжээ. Ц.Хулангийн хувьд 1994 онд Далай Ламын Монголд ирэхэд нь ярилцаж тухайн үеийн Ардын эрх сонины 1994 оны 9 сарын 10ны өдрийн 179 дугаарт Айргаа их уугаарай архиа бол багасгаарай гэсэн гарчигтай ярилцлага нь хэвлэгдэж байсан байна. Мөн Далай багштай зургаа татуулснаа өөрийн тайлбартайгаар өмнө нь номондоо оруулсан байдаг. Ингээд Ц.Хулангийн Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Данзанжамцад бичсэн захидлыг хүргэж байна.


Эрхэм таны амрыг эрэн мэндэлж, аз жаргал болон эрүүл энхийн хадгийн дор энэхүү захидлыг мэхийн өргөж буйг хүлээн авна уу. Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө залбиран, насан туршийн үйлс бүтээлээ зориулж яваад тань Монголын ард түмэн бид сүслэн баярладаг, бахархдаг билээ. Бурханы шавь сүсэгтэн олон монголчууддаа олонтаа залран ирж сургаал айлдвараа харамгүй хайрлаж байдаг таны ач тусыг өнөө ч марталгүй, таныг хэзээ дахин залрах бол хэмээн харуулдаж байдаг юм. Энэрэнгүй бөгөөд мэргэн оюуны тань мэлмийн өмнө доорх захидлыг хүргэж байна.

Олон улсын улс төрийн харилцаанд шашин, сүсэг бишрэлийн асуудлыг урьд урьдынхаас хүчтэй тулган тавих болжээ. Ийм нөхцөлд бурхны шашин, буддизм, дэлхийн нийт буддистууд хамгаалан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарах боллоо. Ихэр ах дүүс гэгддэг Монгол Төвөдийн ард түмний оюун санааны өв хөрөнгө, үнэт зүйл болсон бурхны шашнаа хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэхэд мөн та бидэнд нэгэн бодлогыг тууштай баримтлах болоод байна. Энэ бүхнийг товчлон хураангуйлж өчье. Монголчуудын хувьд Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай. Мөн Монгол Улсын харьяат болж иргэнших эрх авсан зарим төвөд лам нар Монгол Улсын төр, шашны дотоод асуудалд хэт орооцолдож, ялангуяа дээрх УИХ-ын гишүүнтэй ойр шадарлаж, орон сууц авахуулсан зэрэг нь тогтоогдсон, энэхүү шинээр тодорсон дүрийг бүрхэгдүүлж буй нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг үр дагавар дагуулсаар байна.

Цахим сүлжээнд энэ асуудал байнга дэгдэж, бурханы шашны болон Дээрхийн гэгээнтэн таны эрхэм алдарт сэв суулгахыг санаархаж байгаа нь бодитой юм. Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм. МБШ-ны Төв Гандантэгчилэн хийд тус асуудлаар олон нийтэд хандан тодорхой байр суурь илэрхийлдэггүй, ингэх ч боломжгүй. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль ба шашны хуульд төр, шашны эрх зүйг тусгаарласан боловч түүхэн уламжлалт Буддын шашнаа хамгаалж ард түмнийхээ оюун санааны эв нэгдлийг хангах эрх үүргээ бид биелүүлэх ёстой. Учир иймд Х дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна. Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ. Язгуур гарал ариун, үйлийн үрийн барилдлага төгөлдөр, бурхны шашныг дэвжээн мандуулах итгэл авралын орон болсон эрхэм нэгэн бээрийг Монголын эгэл жирийн ард олны дундаас нягтлан хичээнгүйлэн тодруулах нь хойч үедээ та бидний үлдээх өв хөрөнгө мөнөөс мөн билээ. Та бидний барих бодлого нэг байж ирээдүй хамт байх болно. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтан таны өлмий бат оршиж бурхдын үйлсийг бүтээх хувь ерөөл тань дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөх, Монгол Улсын СГЗ

Цоодолын Хулан

2019.11.20-ны өдөр. Энэтхэг улс, Дели хот