Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Маргааш буюу зургаадугаар сарын 02-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.3 их наяд төгрөгт хүрэв DNN.mn

УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй банкны салбарын рефом, төрийн өмчит компаниудын хувьчлал, “Зээлийн хүүг бууруулах стратеги” зэрэг бодлогын томоохон арга хэмжээний үр дүнд нөгөө талаас Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх түүний эдийн засагт гүйцэтгэх үүргийг өсгөх, зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягт хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өнөөдөр 10.3 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн энэхүү түүхэн өсөлтөд банкны салбарын рефом буюу системийн нөлөө бүхий 4 банкны IPO, төрийн өмчит компаниудын хувьчлал болон бусад компанийн IPO, зах зээл дээр гарсан хөтөлбөрийн бус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нээлттэй хүрээнд гарсан компанийн бонд, хамтын хаалттай, нээлттэй сангийн нэгж эрх зэрэг шинэ бүтээгдэхүүн болоод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо чухал нөлөө үзүүллээ.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөг, ДНБ-д харьцуулсан харьцаа 8.1 хувь байсан бол өнөөдөр энэ үнэлгээ 3.4 дахин өсч 10.3 их наяд, ДНБ-д эзлэх хувь 19.5 хувь болж өсөөд байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Алтай: 70-100 ам.доллараар зарагдаж байсан нүүрс бирж ажиллаж эхэлснээр 140-180 ам.долларын үнэтэй болсон DNN.mn

2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сараас “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулж экспортод гаргах нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлсэн. Энэ сэдвийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.


-“Монголын хөрөнгийн бирж” одоогийн байдлаар хэдий хэмжээний нүүрс арилжаалаад байна вэ. Он гарснаас хойш нийт 20 сая тн нүүрс арилжаалснаас ердөө 1.5 сая тн-ыг биржээр худалдаалжээ. Гэхдээ энэ нь биет дүн гэдэг нь эргэлзээтэй гэх юм. Энэ үнэн үү?

-Юуны өмнө уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж эхэлсэн нь төр засгаас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр болсон гэдгийг онцолмоор байна. Монголын хөрөнгийн бирж 2023 оны нэгдүгээр сараас нүүрсний арилжааг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар төрийн өмчийн оролцоотой хоёр, хувийн өмчийн оролцоотой хоёр, нийт нүүрс экспортлогч дөрвөн компани МХБ-ээр дамжуулан нүүрсээ арилжиж байна. МХБ-д бүртгэлтэй худалдан авагчийн тоо 170 -д хүрээд байна. Өнгөрсөн дөрвөн сар гаруй хугацаанд /2023-05-30-ны байдлаар/ нийт 1,5 сая тонн нүүрс арилжсан нь хэдийгээр чамлалттай мэт санагдаж болох ч дөнгөж эхэлж буй биржийн арилжааг зөв голдирлоор нь явуулахын тулд хилийн нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулсан хэмжээгээр нүүрсийг арилжаалж байж худалдан авагчдад амласан хугацаанд, зохих чанар, стандартыг хангасан нүүрсийг хүргэж өгч байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн, зарим нүүрс экспортлогч компаниуд урт хугацааны гэрээтэй худалдан авагчдад нүүрсээ гэрээний дагуу үргэлжлүүлэн нийлүүлэх үүрэгтэй тул тухайн нүүрсийг биржээр арилжаалахгүйгээр шууд нийлүүлж байгаа. Биржийн арилжааны дараа худалдагч, худалдан авагч талууд ажлын долоо хоногийн дотор экспортын гэрээгээ байгуулж, биржид хувийг нь хүргүүлдэг. Тухайн экспортын гэрээгээр хил гаалиар гардаг тул биржээр арилжаалагдсан нүүрс биетээр экспортлогдож байгаа гэж ойлгож болно.

-Биржээр нүүрсээ үнэхээр үнэтэй арилжаалж чадаж байна уу. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа биржээр, ямар үнээр зарав?

– 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 33 удаагийн арилжаагаар 800 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаад байна.

Өмнө нь уурхайн аман дээр тонн тутам нь 70-100 ам.долларт арилжаалагддаг байсан хатуу коксжих нүүрсийг 140-180 ам.доллараар арилжаалж байгаа төдийгүй нүүрсний цахим арилжаа эхэлснээс хойшхи статистик мэдээгээр МХБ-ээр арилжигдсан нүүрсний үнэ дуудах доод үнээсээ 15 хүртэл хувиар өсч, худалдагч компаниудад 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг төвлөрүүлэх боломж бий болгосон байна. Энэ нь улсын эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулсан гэж үзэж байна.

-Манай нүүрсний гол худалдан авагч БНХАУ. Гэтэл ойрын үед худалдан авалт багаслаа гэж дуулдах боллоо. Энэ нь нүүрсний үнэд нөлөөлж байна уу?

-БНХАУ-ын зах зээлд гангийн үйлдвэрлэлийн идэвхжил буурсантай холбоотойгоор сүүлийн саруудад нүүрсний үнэ буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Монгол Улстай хил залгаа БНХАУ-ын Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд 30 гаруй хувиар буурсан байна. . Нүүрсний үнэ буурч байгаагаас худалдан авагчид харзнах хандлагатай байгаа хэдий ч МХБ-ээр долоо хоног тутамд арилжаа тасралтгүй явагдаж байна.

-Монгол Улс коксжих нүүрсний зах зээлд тоглодог. Манай цорын ганц худалдан авагч урд хөрш нүүрсээ Канад, Австрали, Орос, Индонез гээд олон сувгаас авдаг. Тэгвэл бид энэ зах зээлийн гол тоглогч болохын тулд нүүрснийхээ өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх ёстой вэ?

-Гол нь экспортын гарцаа нэмэх шаардлагатай. Ингэснээр худалдан авагчид тохирсон хугацаандаа, тохирсон чанарын нүүрсийг хүргэж өгөх үүргээ тухай бүрд нь тогтмол биелүүлвэл манай өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

-Оффтэйк гэрээний төлбөрийг биржээр барагдуулж байгаа гэл үү?

-Үгүй ээ. Оффтэйк гэрээний төлбөр биржээр дамждаггүй. Өөрөөр хэлбэл бирж төлбөр тооцоо барагдуулах аливаа үүрэг хүлээдэггүй. Оффтэйк гэрээ гэдэг худалдагч, худалдан авагч тал хоорондоо бараа, үйлчилгээг урьдчилан борлуулах гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр баталгаажсан баримт бичгийг хэлдэг.

-Удахгүй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнүүд танайхаас салж тусдаа биржээр арилжаалагдана гэсэн үг үү?

-Үгүй ээ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 59 тоот тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална”, “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж тус тус заасан. Манай хамт олон холбогдох талуудтай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 172 дугаар тушаалаар “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” гарсан. Мөн манайхаас ажлын хэсэг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг журмуудыг шинээр боловсруулж байна. Хэд хоногийн өмнө /2023.05.13-15/ хөрөнгийн биржийн холбогдох мэргэжилтнүүд Энержи ресурс, Эрдэнэс Таван толгой, Таван толгой компаниуд болон, Гашуун ухайт боомтод ажиллаж нөхцөл байдалтай нь танилцсан. Одоо арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох чиглэлээр ажиллаж байна.

-Манай эдийн засгийг авч явдаг уул уурхайн салбарын хувьд биржийн арилжаанд шилжсэний дараах ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ. Он гарснаас хойш нүүрсний борлуулалттай холбоотой эдийн засаг нэлээд өсөлттэй гарсан. Энэ өсөлтөө цаашид тогтвортой хадгалахад биржийн худалдаа том байр суурь эзэлж чадах уу?

-Тэгэлгүй яахав. Он гарснаас хойш төгрөгийн ханш чангарсан.Экспортод гаргах нүүрсний арилжааг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэн үйл явц үүнд тодорхой нөлөө үзүүлсэн. Цаашид зөвхөн нүүрс биш манай экспортын бусад бүтээгдэхүүн ч биржээр арилжигдсанаар тухайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигт хүрч, тэр хэрээрээ манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлээд явна гэж харж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод нийт 9384 ихэр хүүхэд байна DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн талаарх зарим тоон мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс бэлтгэжээ.

Улаанбаатар хотод нийт 9,384 ихэр хүүхэд байна. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь буюу 1,971 хүүхэд нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг аж.

Хамгийн олон хүүхэд амьдардаг дүүрэг бол Баянзүрх.

Нийслэлд сургуулийн өмнөх боловсролын насны 208,891 хүүхэд байна.
– 107,092 буюу 49%
– 101,799 буюу 51%

Нийслэлд ерөнхий боловсролын сургуулийн насны 379,515 хүүхэд байна.
– 185,692 буюу 49%
– 193,823 буюу 51%

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэлзүйч Б.Саранцэцэг: Монголчууд өөрийгөө боомилсон ямаан омгоо дарж чадахгүй бол юу ч хийж мэдэх аюултай DNN.mn

Нийгмийн сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч, сэтгэлзүйн ухааны доктор Б.Саранцэцэгтэй ярилцлаа.


-Саяхан GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн эмэгтэй худалдагч охиныг зүй бусаар доромжилж, биед нь халдсан хэрэг гарсан. Ийм огцом уур, ямаан омог ямар үед гардаг вэ?

-Энэ зууныг дэлхий нийтээрээ оюун ухааны зуун гэж нэрлэх боллоо. Оюун ухаанд суурилсан, оюун ухаанаар захирах, түүнд суурилсан сургалт сурталчилгааг их хийж байгаа. Дэлхий нийтээрээ цаг уур, уур амьсгалтай холбоотой нийгмийн ороо бусгаа байдал, дэлхий нийтийн хөгжил, тухайн улс орны хөгжил, амьдралын хэв маяг, нийгмийн авч буй мэдээлэлд тулгуурлаад хүмүүс хоорондын харилцах харилцаа өөр болж байна. Нийгэм нь хөгжөөд байгаа мэт харагдаж, барилга байшин баригдаад байдаг. Гэтэл хувь хүнийх нь хөгжил хаягдаад, дутагдаад байна. Хувь хүн өөрийгөө хөгжүүлж чадахгүй, түүнээсээ болоод нийгмийнхээ хөгжилд хөл нийлүүлэн алхаж чадахаа байгаад зарим хүмүүс нь хоцроод байгаа. Хүний хэл яриа, оюун ухааныг хүн өөрөө л удирдана. Гэтэл өөрөө өөрийгөө удирдаж чадахаа байсан. Хүн өөрийгөө удирдаж чадахгүй байна гэдэг нь араатнаас ялгаагүй гэж ярьдагтай адилтгаж болох зүйл. Ухамсар анхдагч, материал хоёрдагч байсан бол одоо материал анхдагч, ухамсар хоёрдагч болчихсон. Бүх юм эсрэг болчихсон. Түүнтэй л маш их холбоотой. Хүн өөрийгөө хөгжүүлэх, олох хэрэгтэй. Өөрийгөө олсон хүн хэзээ ч ямаан омог, огцом авир гаргаж, гэнэтийн үйлдэл хийхгүй. Монголчууд өөрийгөө боомилсон уур цухал, огцом үйлдэл, ямаан омгоо дарж чадахгүй бол юу ч хийж мэдэх аюултай.

-Бусадтай маргалдахаараа биеэ барьж чадахгүй ямар нэгэн үйлдэл хийдэг гэдгээ хүн өөрөө мэдэх боломжтой юу?

-Тухайн хүний араншин гентэй нь холбоотой. Генийн удмын сандаа дүгнэлт хийгээд, өөрийнхөө араншинтай харьцуулаад, үйл хөдлөлөө анзаараад би нэг иймэрхүү темпераменттэй хүн шүү дээ.

Би үүн дээр алдаад байдаг шүү гэдэг зүйлээ бодох ёстой. Өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Өөртөө дүгнэлт хийж өрөөлд хүндэтгэлтэй хандах, хүлээцтэй байх нь зүйн хэрэг. Сүүлийн үед анзаараад байхад энэ их дутуу дулимаг болсон шиг анзаарагдсан. Энэ нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, нийгэм нь хэцүү болчихсон, амьдрахад төвөгтэй болсон, хүмүүсийн амьдрах орчин нь өөрөө хүнийг стресст оруулдаг болчихсон. Түүнийг хүлээж авч чадахгүй бухимдаад, стресст ороод байна. Түүнээсээ болоод түргэн ууртай болж янз бүрийн эвгүй байдалд ороод байна л даа.

Стресс нь нийгэм цаг үе, орчин нөхцөл бүхий л зүйлтэй холбоотой. Гэлээ гээд бүхнийг нийгэм рүү чихээд байж болохгүй. Дан ялангуяа хувь хүний өөрийнх нь төлөвшил, өөрийнх нь нийгмээс олж авсан харилцаа, хандлага, суурь хүмүүжилтэй холбоотой. Хоёр хүн харьцахад эхлээд тархиндаа бодоод, дүн шинжилгээ хийгээд, хариулт өгдөг шүү дээ. Орчноо ажиглаад, энэ хүн сайн, энэ хүн жаахан хүний мөсгүй, үүнийг ингэж хэлж болохгүй, ийм асуудлаар шууд хариулж болох уу гэж дотроо дүгнэлт хийж байх хэрэгтэй. Гэтэл би л түргэн ааштай, түргэн ууртай гээд амнаасаа гарч байгаа үг бүрээ цензургүй хүн бүрд хэлээд байж болохгүй. Энэ мэтээр хүмүүс харалган байдалд орчихсон, зөвхөн сошиал орчин фэйсбүүк, твиттер, инстаграмаас стресс л хүлээж аваад байдаг. Тэгсэн хэрнээ түүнийгээ эргээд зөв аргаар гаргаж чаддаггүй. Түүнийгээ яаж гаргах вэ гэдэг учраа олохоо байчихсан. Гэрт нь ч стресс, ажил дээрээ ч стресс, гудамжинд ч стресс. Бүх л амьдрал нь стресс болчихсон. Тэр стрессээ хэрхэн яаж гаргах вэ, хаанаас зөвлөгөө мэдээлэл авах вэ, хэнд хандах вэ гэдэгтээ ач холбогдол өгдөг болмоор байна. Ядаж л авч байгаа мэдээлэлдээ цензуртэй ханддаг болмоорсон. Авах юмаа авдаг, хаях юмаа хаядаг байх ёстой.

-Маргалдаж байгаа хоёр хүн хэн хэнийх нь буруу байгаа болоод л маргалдаж байгаа шүү дээ. Гэтэл хэн хэн нь өөрөө өөрийгөө өмөөрөөд, бусдыг зүй бус үг хэлээр доромжилдог. Энэхүү өөрийгөө өмөөрсөн үзэл юунаас болж илэрдэг, яаж дарах ёстой вэ?

-Өөрийгөө өмөөрнө гэдэг хамгийн буруу. Өөрийг нь зөв ч юм уу, буруу ч юм уу байдлаар шүүмжлэхээр түүнийг дандаа буруугаар ойлгодог хүмүүс байна. Хүний уураг тархи юунаас бохирдох вэ гэхээр архи, тамхинаас бохирдоно. Гэтэл одоо хүмүүс архи, тамхийг маш ихээр хэрэглэж байна. Ялангуяа архи, тамхи ихээр хэрэглэдэг хүний сэтгэхүй маш их бохирдолтой байдаг. Тэвчээр хатуужил маш сул болчихсон, хүнээс үг сонсож тэвчдэггүй болчихдог. Сүүлийн үед эр, эмгүй л архи тамхинд ороод байна. Судалгаа хийж үзэхэд архи, дарс, тамхийг ихээр хэрэглэдэг хүмүүсийн дунд бухимдал их байдаг тухай гарсан. Дандаа өөрийгөө зөвтгөдөг, өрөөлөөс нэг ч үг сонсож чадахгүй, сонсох чадваргүй хүмүүс их болсон. Өөрийгөө олоогүй хүн л бусдыг хайрлахгүй байна шүү дээ. Өөрийгөө олчихсон, танин мэдчихсэн хүн бол өөр. За яахав дээ, энэ хүн жаахан стресстэй байгаа юм байна. Би энэ хүнд стресс нэмээд яахав. Хоёулаа бие биедээ хүлээцтэй хандъя гэдэг зүйлийг түрүүлж хараад, тайвшруулдаг. Хоёулаа стресстэй, бухимдалтай байгаа хүмүүс юу л бол юу хийхээс буцахгүй болчихлоо. Уурын мунхгаар бүхнийг шийдэх гэж зүтгэдэг хүмүүс их боллоо.

-Хоёр хүн маргалдаад, бие биенээ үг хэлээр доромжилдог. Тэгсээр хутга шөвгөндөө тулдаг шүү дээ. Тэр нь эцэстээ хүрч байгаа нь л байх. Уурлаж эхлээд, хутга шөвгөндөө тултал ямар шат дамжлагыг дамжих вэ. Тэр хооронд өөртөө дүгнэлт хийгээд ингэж болохгүй гэсэн бодол орж ирэх боломж байдаг болов уу?

-Энэ хамгийн аюултай. Хүмүүс архи уучихаад өглөө нь ярьдаг. Кадр тасарчихжээ гэж. Уур яг л тийм. Хэт ууртай хүн юу хийж байгаагаа, яаж байгаагаа өөрөө анзаарахаа больдог. Тэгээд дараа нь би ууртай хүн, гэнэт юу хийж байгаагаа мэдэхээ больчихдог гэж яриад байдаг. Өөрсдийнхөө гэм хорыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөө буруу зүйл хийгээд байгаагаа ухамсарлаж чаддаггүй. Ухамсрын маш их доройтолд орчихсон байна л гэсэн үг. Харилцааны, ухамсрын доройтол, өөрийгөө өмөөрдөг, өөртөө хир халдаадаггүй, өөрийнхөө тэр буруу зуршлыг ер анзаардаггүй. Түүнийгээ засах гэж ч оролддоггүй.

-Энэхүү ухамсрын доройтолтой байдлаас хэрхэн гарах вэ?

-Ухамсрын доройтлоос гарахын тулд хүний сонсож чаддаг хүлээцтэй л байх ёстой. Түүнийг багаас нь эцэг эхчүүд хүүхдүүддээ суулгах ёстой. Сууж сурсан, сонсож сурсан хүүхэд алсдаа тийм түргэн уур барагтай л гаргахгүй. Юу ч хэлж байсан дуугүй сонсоод л байдаг хүлээцтэй хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл сүүлийн үед хүүхэд хөгшидгүй хүний үг сонсохоо байчихсан. Хүн юм хэлэхээр л өөрийг нь буруутгаад байгаа юм шиг бодоод буцаагаад дайраад байдаг. Уг нь өөрийнх нь л төлөө юм хэлээд байгаа шүү дээ. Өөрийг нь алдчих вий, алдаагаа давтчих вий, ингэхээрээ алддаг шүү гэж сэрэмжлүүлэх гэхээр өөрсдөө буруугаар ойлгож аваад байдаг хүмүүс олширсон. Үүнийг л маш хурдан засч залруулах шаардлагатай. Ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлуудыг маш их хийх ёстой. Цэцэрлэг, сургууль гээд анхан шатны нэгжээс эхлээд гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай хиймээр байна. Бид хүний хөгжлөө орхичихсон. Хүний ухамсарт нийгмийг цогцлоох асуудлаа орхигдуулсаар л ирлээ дээ.

-Хүн өөрийгөө цочмог, түргэн ууртайг мэддэг бол өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн хувьд дархлаагаа яаж тогтоох ёстой вэ?

-Жишээ нь, архи уудаг хүнд үг хэлэхээр сонсоод ойлгоод байгаа юм шиг мөртлөө дараа нь архи уусан үедээ чи намайг тэгсэн. Чи ер нь юу юм гэх мэтээр өөрийг нь бодож хэлсэн үгийг мушгин гуйвуулдаг. Өөрийгөө өмөөрч, хүний хэлсэн үгийг хүлээж авахгүй, өөртөө дүгнэлт хийх чадваргүй болчихсон байдаг. Уг нь тухайн хүнийг өөрийг нь засах гээд сайн санаад хэлж байхад өш хонзон санадаг. Өөрт нь л муу хандаад байна гэж бодоод байдаг. Ялгаж салгаж ойлгох билгийн мэлмий нь нээгдээгүй. Өөрийг нь л муугаар хараад, үнэлээд байна л гэж хараад байдаг. Нөгөө талд тэр хүнд яаж санаа зовж, түүний төлөө хэлж байгааг ойлгодоггүй. Тийм хүмүүс л ихэнхдээ цочмог түргэн ууртай байдаг. Хүнийг таних чадвар, хүн сонсох чадвар, өөртөө дүгнэлт хийх чадвартай хүн сэтгэл зүйн хувьд өөрийгөө ялан дийлж чадна.

-Ингэж өөрийгөө өмөөрч, бусдыг дорд үзэх байдал тухайн хүний боловсролтой ямар нэгэн байдлаар холбоотой юу?

-Хувь хүний амьдралаас, нийгмээс авсан боловсрол, хувь хүний өөрийн хандлагаас л хамааралтай. Дээд сургууль төгссөн ёс зүйгүй хүнийг алийг тэр гэхэв дээ. Дипломтой мөртлөө л үүнийг ойлгохгүй, зөвхөн өөрийгөө өмөөрдөг хүн байна. Дээд сургууль төгсөөгүй мөртлөө төлөвшчихсөн, хүнийг сонсоод сурчихсан, тэвчээр суучихсан, амьдрах ухаантай, амьдралын ухааныг ойлгочихсон, амьдралын зөв хэвшилтэй хүмүүс ч байна. Энэ бол багаас суусан дадал, амьдралын хэв маяг, гэр бүлийн орчин нөхцөлөөс л шалтгаална. Одоо хувцсаар нь хүнийг дүгнэдэг цаг биш болсон. Ухаанаар нь, харьцаагаар нь, хэлж ярьж байгаа үгнээс нь хүнийг дүгнэдэг болсон. Таван үгнээс л бүх зүйл хамааралтай болсон. Таван үг хоорондоо солиход л энэ хүн хэн бэ гэдэг нь харагддаг нийгэм, цаг үе болчихлоо. Үгнээс нь, үгээ хэлж буй өнгө төрхөөс, биеийн хэлэмжээс хүмүүсийг уншдаг болсон үе ирсэн. Тэгэхээр нийгмээ дагаж ач холбогдол өгч өөрийгөө хөгжүүлэх, зөв илэрхийлэх соёлд бие дааж суралцах цаг иржээ.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн DNN.mn

2023-06-02, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13

Аргын тооллын: 2023-06-02, Баасан гараг

Наран ургах шингэх: 04:57-20:43.

Үс засуулбал: -Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн.

Барилдлага: түлэхийн барилдлагатай

-Билгийн тооллын шинийн 13, цагаагчин туулай өдөр, эрхтний тэргүүн-15 одтой, огторгуй суудалтай, 7 улаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:43.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэхэд муу.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, говь, талын нутаг болон Халх голын сав газраар +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9…+14 градус, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг сурагчид тодорчээ DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг улс, олон улсын чанартай олимпиад, уралдаанд өндөр амжилт гаргасан сурагчдад олгодог уламжлалтай. Тэгвэл өнөөдөр уг шагналыг 19 сурагчдад гардуулав.

Тодруулбал, 2022-2023 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиадад 38.600 сурагч оролцсоноос нийслэлээ төлөөлөн оролцож, аваргаар шалгарсан сурагчид болон олон улсын чанартай олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид “Шилдэг сурагч” шагналыг хүртлээ. Шагналыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулсан юм.

“Шинэ эрин” сургуулийн сурагч М.Гантигмаа:

“Шинэ зуун билэг” сургуулийн сурагч Ц.Улсболд:

14 дүгээр сургуулийн сурагч М.Болорханд:

“Оюунлаг” сургуулийн сурагч А.Тэргэл:

Өнгөрсөн жил “Шилдэг сурагч”-аар Ази тивийн болоод олон улсын физик, хими, математик, биологийн хичээлийн олимпиадад Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон сурагчид төдийгүй Москва хотноо зохион байгуулсан Олон улсын мегаполис хотуудын VI олимпиадад ганцаарчилсан болон багийн дүнгээр медаль хүртсэн сурагчид тодорч, 26 сурагч уг шагналыг хүртэж байсан билээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 364 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд төгсөх ангид 14.340 сурагч суралцаж байна.

Categories
мэдээ нийгэм

Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай өчигдөр уулзлаа.

Талууд амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулах талаар санал солилцсон юм.

Хотын захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Бид хотын иргэдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч буй. Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж байгаа “Шүд” хөтөлбөр чухал ач холбогдолтой. Мөн Европын холбооны зүгээс манай улсын эрүүл мэндийн салбарыг дэмжин ажилладагт талархал илэрхийлж, цаашид нийслэлийн иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүл ахуйг сахиулах, урьдчилан сэргийлэх боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллахад таатай байна” гэв.

Элчин сайд Аксель Никэйз “Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвийг байгуулахдаа Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл болох “Passive house” хэлбэрээр хийх төлөвлөгөөтэй байна.

Уг төслийг саяхан болсон “Европын өдөрлөг”-ийн үеэр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг танилцуулсан. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл Улаанбаатараас гадна хөдөө ч нэвтрүүлэх боломжтой” гэжээ.

Габриэлла Шмидт Корсито “Бидний байгуулах гэж буй Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв нь хотын төвөөс алслагдсан, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч үйлчлэх нь чухал” гэлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс тус төвийн газрын асуудлыг шийдвэрлэн, бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Таван иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэв DNN.mn

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 136 иргэн хандсанаас 115 утсанд 114, чатботод 16, и-баримт аппликейшнд 5, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 1 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 118 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 2 гомдол мэдээллийг өргөдлөөр шилжүүлж, 5 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 6 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 3 иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлж, 5 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс 5 иргэний 3.259.000 төгрөгний мөнгөн хохирол байрагдуулж мөн 2 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 42, харилцаа холбоо 8, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, цахилгаан 5, шатахуун 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 2, банк, санхүү, даатгал 8, барилга 6, боловсрол 4, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 2, контор 17, НӨАТ 5, өрсөлдөөн 1, СӨХ 5, түрээс 1, тасалбартай холбоотой 2, бусад асуудлаар 30 иргэн хандсан байна.