Categories
мэдээ нийгэм

Богд уулын “Дугуй цагаан” орчмын тохижилтын ажил бүрэн дуусчээ DNN.mn

Богд уулын "Дугуй цагаан" орчмын тохижилтын ажил бүрэн дуусжээ

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан Богд хан уулын Дугуй цагаан орчмын тохижилтын ажлын явцтай танилцаж, хяналт шалгалт хийлээ.

Тэрбээр Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг хариуцаж буй багийнханд хандаж, “Евро стандартын үр цацаж, ойр орчмыг зүлэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлээс тохижилт, үйлчилгээг нь хийж өгч байгаа учир ойр орчмын аж ахуйн нэгжүүд үргэлжлүүлэн тордож сайжруулаад байвал иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, аж ахуйн нэгжүүдэд ч ашигтай болно. Мөн гэрэлтүүлгийг тусгал, харагдах байдалд нь анхаарч өнгө үзэмжтэй хийх хэрэгтэй. Дугуй цагаан орчмыг жишиг болгочихвол Чингэлтэйн хойд ам ч юм уу бусад байгалийн үзэсгэлэнт газруудыг энэ чиглэлээр, орчин үеийн чиг хандлагаар тохижуулах стандартыг баримталж ажилламаар байгаа юм” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын бүсэд бүрэн хэмжээний загварын шоу зохион байгуулагдлаа DNN.mn

Гэр хорооллын бүсэд бүрэн хэмжээний загварын шоу зохион байгуулагдлаа

Монголд анх удаа гэр хорооллын бүсэд бүрэн хэмжээний загварын шоу Ид шидийн орны хүүхдийн баярын арга хэмжээн дээр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Хаган” брэнд, хуучин хувцсаар загвар зохиох уралдаан зарлаж 200 шилдэг загварыг шалгаруулан шилдэг 40 үзүүлбэрийг үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Гал тоглоом биш” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо DNN.mn

“Гал тоглоом биш” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 33 дахь жилдээ зохион байгууллаа.

Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зураг зурах авъяасыг нээх, гал түймрийн хор хөнөөлийг ойлгуулах, бууруулах зорилготой тус уралдаан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын гэсэн дөрвөн ангиллаар явагдаж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Уралдаанд нийт 560 бүтээл ирснээс зохиомж, уран санаа, гүйцэтгэл, стандарт хэмжээ зэргийг үндэслэн 52 хүүхдийн бүтээлийг шилдгээр шалгаруулан, шагнаж урамшууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авчээ DNN.mn

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг долдугаар  сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна“

Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам болон Ачилтын тойрог замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг хангасны үндсэн дээр Улсын комиссын гишүүдийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулж байна

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Таван иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ DNN.mn

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 136 иргэн хандсанаас 115 утсанд 114, чатботод 16, и-баримт аппликейшнд 5, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 1 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 118 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 2 гомдол мэдээллийг өргөдлөөр шилжүүлж, 5 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 6 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 3 иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлж, 5 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс 5 иргэний 3.259.000 төгрөгний мөнгөн хохирол байрагдуулж мөн 2 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 42, харилцаа холбоо 8, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, цахилгаан 5, шатахуун 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 2, банк, санхүү, даатгал 8, барилга 6, боловсрол 4, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 2, контор 17, НӨАТ 5, өрсөлдөөн 1, СӨХ 5, түрээс 1, тасалбартай холбоотой 2, бусад асуудлаар 30 иргэн хандсан байна.
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн Ч:63Б чиглэлд өөрчлөлт орно DNN.mn

Хүүхдийн баяраар нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл явах бөгөөд хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ.

Мөн Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах цаг буюу 21:30 цагаас долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал,

  1. “Цэцэг” төв-Хайлааст
  2. “Цэцэг” төв-Дүүхээ дэлгүүр
  3. МУБИС /хойд/-Ханын материал
  4. “Ард” кино театр-Орбит
  5. “Ард” кино театр-Нисэх
  6. Сүхбаатарын талбай-Улаанхуаран
  7. Сүхбаатарын талбай-Шархад чиглэлд үйлчилнэ.

Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дээрх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Прокурор гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл хүргүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 390 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 8 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 23 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

– Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн ахлах ангийн сурагч О.Б, Б.Б нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо харилцан зодолдож биедээ гэмтэл учруулсан гэх зөрчлийн хэрэгт холбогдуулан сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд,

– Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн хийлийн цэргийн 0168 дугаар ангийн нийт алба хаагч, ажилтан, хугацаат цэргийн алба хаагч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар тус ангийн захирагчид,

– Баянхонгор аймгийн прокурорын газраас орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаж олон нийтийн аюулгүй байдал, хүний амьд явах эрх, эрүүл мэндэд халдах тохиолдол тус аймгийн хэмжээнд цөөнгүй гарсантай холбоотойгоор энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн талаар иргэд, олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар Баянхонгор, Бөмбөгөр, Галуут сумдын Засаг дарга нарт тус тус мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Нu” хамтлагийн шуудангийн маркийн нээлт боллоо DNN.mn

Зургийн тодорхойлолт алга байна.

“The Hu” хамтлагийн дэлхийд гарах шуудангийн маркийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Чингис хаан үндэсний музейд боллоо.

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг нь байгуулагдсан цагаасаа хойш 2019 онд “Гэрэг” цомог, 2022 онд “Аянгын нүргээн” цомгоо гаргаж, одоог хүртэл Billboard-н шилдэг 10 дуунуудад шалгарсаар байгаа бөгөөд энэ онд шинэ цомгийнхоо ажилд ороод байгаа юм байна.

Тэд дөрвөн тивийн улсуудад очиж, Сoachella зэрэг хөгжмийн наадмаас эхлээд нийтдээ 270 гаруй тоглолтод оролцжээ.

Өмнө нь Монголбанкны Эрдэнэсийн сангаас “The Hu” нэртэй гурван төрлийн дурсгалын зоосыг гаргаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна DNN.mn

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэмийн дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна.


2023 оны зургаадугаар сарын 01-ний 20 цагаас
2023 оны зургаадугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говь, талын нутаг болон Халх голын сав газраар 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2023 оны зургаадугаар сарын 03-наас
2023 оны зургаадугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар Марафон-2023” олон улсын гүйлтийн өдрөөр авто зам хаах маршрут DNN.mn

“Улаанбаатар Марафон-2023” олон улсын гүйлтийн өдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Тодруулбал,

– Д. Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)

– Сөүлийн гудамж,

– Партизаны гудамж,

– Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,

– Төмөрчний гудамж,

– Гэсэр сүмийн уулзвар,

– Самбуугийн гудамж,

– Анкарагийн гудамж,

– Бага тойруу,

– Бээжингийн гудамж,

– Токиогийн гудамж,

– Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун уулзвар,

– Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг хязгаарлах юм.