МДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний дутмагшлын тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 1.1 сая төгрөг, мэс заслыг 18.3 – 27.3 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Month: May 2023
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр “Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшний зүүн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар, баруун үйлдвэрийн 2-4 шугамыг ажиллуулна. Шахмал түлш нөөцлөх ажил тавдугаар сараас эхэлсэн, аравдугаар сарын 1 гэхэд 100 мянган тонн түлш нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогоор 15 мянган тонныг нөөцлөөд байна” гэсэн юм.
Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системд нийтийн тээврийн бодит цагийн мэдээллүүдийг холбож, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Энэ ажил хэрэгжсэнээр нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж байгаа автобуснууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно” гэлээ. Зургаадугаар сарын 1-нээс зуслангийн гурван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид тоог нь нэмэгдүүлнэ. Мөн шөнийн цагаар зургаан чиглэлд 12 автобус явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр “Нийтийн тээвэрт 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус Эрээн хотод ирсэн байгаа. Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ” хэмээлээ.
Хотын дарга есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирж, чиглэлийн хуваарилалтыг хийхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Дээрх хугацаанд 450 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ. Үүний дараа Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшний зүүн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар, баруун үйлдвэрийн 2-4 шугамыг ажиллуулна. Шахмал түлш нөөцлөх ажил тавдугаар сараас эхэлсэн, аравдугаар сарын 1-н гэхэд 100 мянган тонн түлш нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогоор 15 мянган тонныг нөөцлөөд байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт хийж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус дүүрэгт Дэнжийн 1000-ын Цагаан байр орчмын замыг “Хүчит шонхор” захын уулзвартай холбосон 1.7 км авто зам шинээр тавьж байна. Түүнчлэн дүүргийн 10 дугаар хороонд шинэ эмнэлэг, эмнэлгийн ажилчдын орон сууц барихаар 2.8 га талбайг чөлөөлжээ.
Шинээр тавьж буй авто замын трасст 26 нэгж талбар өртсөнөөс 11-ийг нь чөлөөлөхөөр зөвшилцөлд хүрээд байгаа аж. Газар чөлөөлөлтийн үйл явцыг эрчимжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжжээ. Улмаар маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулж, батлуулахаар болсон байна.
Тэгвэл бүлгийн хуралдаанаар Монгол Улсын төсөвт тодотгол хийхийг мөн дэмжжээ. Өөрөөр хэлбэл, ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай хэмжээн үзэж, төсөвт тодотгол хийхийг бүлгийн гишүүд дэмжсэн байна.
Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, өврийн Чигэстэй, Буянт, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Идэр, Чигэстэй гол олон жилийн дундаж түвшинг 15-60 см давсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэг байх тул гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна. Иймээс гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийлээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 43.186, мөрдөн байцаалтын 3709 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 144, Өмчлөх эрхийн эсрэг 74, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Авлига, албан тушаалын 9, Мөнгө угаах 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Худал мэдээлэл тараах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах, Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах, Нотлох баримт хуурамчаар үйлдэх тус бүр 1, нийт 280 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч нь тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Б нартай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгох замаар давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны хүүхэд;
- Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М, худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Б.Ц нар нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал ажилтай Д.Э-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Б нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Өмнөговь аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Ж.А нь холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг бусадтай байгуулан тушаал гаргаж, тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн алба хаагчдыг томилон ажиллуулж хийх ёсгүй үйлдлийг хийн, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын зардлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо.
Хууль эрх зүй, бодлого үйл ажиллагааг сайжруулах, Хүүхдийн байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгаалал ажиллах орчныг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр болон тулгамдсан асуудлын талаар хүүхдийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд саналаа илэрхийлсэн.
Тухайлбал, хүүхдийн асуудалд огт хамааралгүй салбар гэж байхгүй. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг салбар хоорондын оролцоо уялдааг хангах, хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, хүүхдийн зуслан өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, гэр бүл хүүхэд хөгжлийн цогцолбор төв байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй талаар оролцогчид санал хэлсэн.
Уулзалтын төгсгөлд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах, хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх, Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулах, Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх, 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.