Categories
мэдээ нийгэм

О.Хангайд “New Nissan PATROL Ү62” автомашиныг гардуулан өгчээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Монгол Улсын аварга Оргихын Хангайд түрүү бөхийн шагнал болох 70 жилийн түүхт Шинэ загварын “New Nissan PATROL Ү62” автомашиныг Моннис Группийн удирдлагууд албан ёсоор 4-р сарын 29-нд гардуулж өглөө.

Монгол Улсын аварга О.Хангайд Төрийн их баяр цэнгэл наадамд цаашид олон түрүүлэхийн ерөөл өргөж, нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө зохион байгуулдаг ажил үйлсэд нь нийт Моннис группийн хамт олны зүгээс амжилт хүссэн юм.

Улсын аварга О.Хангай нь Тоёото компаниас Улсын баяр наадмын түрүү бөхөд олгодог “Ланд круйзер” маркийн автомашиныг 2022 онд ЭНЭШҮТ-ийн хүүхдийн тасгийг тохижуулахад зориулсан бөгөөд хүүхэд багачууд, ахмадуудын эрүүл мэнд болон нийгмийн сайн үйлсийн төлөөх бусад олон аянд оролцон одоогоор 560 гаруй сая төгрөгийг хандивлаад байгаа болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Ховд, Говь-Алтай, Завханы нутаг, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 30-ны 20 цагаас 05-р сарын 01-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр 0…-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм говийн бүс нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм дулаан, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм дулаан, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2023 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 06-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын өмнөд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5 дугаар сарын 2 ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хоол, хүнс үйлдвэрлэгчдийг нийслэлээс бодлогоор дэмжиж ажиллана DNN.mn

Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, үнийн өсөлтийг бууруулах арга замууд, хүнс үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, мөн шийдэхэд нийслэлээс үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцох уулзалт боллоо.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, нийслэлийн харьяа газруудын дарга, холбогдох мэргэжилтнүүд хүнс үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Хоол, хүнс үйлдвэрлэгчдийн шийдвэр гаргах түвшний төлөөллүүд, мэргэжлийн холбоод, бар, кафе, цайны газрын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн уулзалтад оролцов.

Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 3615 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас ресторан 1150, баар 958, кафе 210, цайны газар болон сүлжээ хоолны газар 1145, кофе шоп 152 байдаг. Мөн хүнсний боловсруулах үйлдвэр 620 байгаагаас гурил, гурилан бүтээгдэхүүний 192, мах, махан бүтээгдэхүүний 232, сүү, сүүн бүтээгдэхүүний 38, цэвэр ус, ундаа, жүүсний 53, согтууруулах ундаа, тамхины 28, өндөгний найм, нөөшилсөн болон бусад 69 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Ажлын байр бий болгож, хотын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгжүүдээ хууль, эрх зүй, чадамжийнхаа хүрээнд бодлогын түвшинд хэрхэн дэмжих вэ, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд яаж оролцох вэ гэдэг асуудлыг өнөөдөр ярилцаж байна. Бизнес эрхлэх орчныг ил тод болгох, бизнес эрхлэгчдэд ээлтэй байлгах, асуудлаа нээлттэй ярилцдаг, хамтраад шийддэг болох нь бидний зорилго хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, хүнс үйлдвэрлэгч нарын гол төлөөлөл ирсэн байна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор энэ зун жуулчид олноор ирнэ гэж төлөвлөж байна. Тэгэхээр дотоод, гадаадын жуулчдад үйлчлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцох нь чухал. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан, Хотын стандарт батлагдсан зэрэг хоол, хүнсний салбартай шууд хамаатай асуудлууд бий. Энэ бүхнийг хэлэлцэж шийдэл олох, та бүхний саналыг сонсохоор уулзалтыг зохион байгуулж байна.

Хоол, хүнс үйлдвэрлэгч болон зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй нэг асуудал бий. Энэ бол Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийг батлах ажил. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар энэ оны долоодугаар сарын 1-нээс өмнө батлахаар Ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ аялал жуулчлалын улирал эхэлж буй зэрэг нөхцөл байдалтай уялдуулан тусгай зөвшөөрлийн тоог тавдугаар сард батлах талаар Ажлын хэсэгтэй ярилцаж байгаа гэсэн юм.

Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч Е.Есөнмөнх:

-Ресторан, зоогийн газрын холбооны хувьд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог яаралтай батлахад нийслэлийн зүгээс дэмжиж өгөх санал гаргаж байна. Түүнчлэн энэ Ажлын хэсэгт мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах нь чухал. Энэ жил олон жуулчин ирнэ гэж төлөвлөж байгаа. Гэтэл долоодугаар сард, жуулчны улирал хэдийн эхэлчихсэн байхад тусгай зөвшөөрөл гарч таарах нь. Энэ бол зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд алдагдал хүлээх нөхцөл юм гэлээ.

“Дельта холдинг” ХХК-ийн захирал У.Мөнхжаргал:

-Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасантай холбоотойгоор хүнс үйлдвэрлэлийн салбарт чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал, жижиг гуанз, хоолны газрууд чанарын шаардлага хангахгүй тос ашиглаж байна. Хүнсэнд ашиглах тосны хүчил нь таван хувиас ихгүй байх ёстой байтал 40 хувь хүрчихсэн байгаа тохиолдол их. Энэ бол иргэдийн эрүүл мэнд, амь настай хамаатай асуудал хэмээж байлаа. Мөн хүнсний чанар, аюулгүй байдалд анхаарах, зах, худалдааны төвүүд, задгай талбайд худалдаалж буй бүтээгдэхүүнд хяналт тавих нь чухлыг салбарынхан онцлов. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг шуурхай болгох, энэ чиглэлд хүнд суртлыг арилгах нь аж ахуйн нэгжүүдэд том дэмжлэг болно гэдгийг илэрхийллээ.

“Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул:

-Үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол зөвшөөрөл. Бид үйлдвэрийн байраа барих, эсвэл өргөтгөхөд нийслэлээс хэд хэдэн удаагийн зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл зөвшөөрөл гарахгүй уддагаас алдагдалд ордог, үйл ажиллагаа саатдаг. Үүнийг шийдэхэд анхаарч өгвөл хамгийн бодитой дэмжлэг болохоор байна хэмээсэн юм.

Хоол, хүнс үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн зүгээс онцолж байлаа. Тухайлбал, эрх бүхий байгууллагаас урьдчилан мэдэгдэлгүйгээр ус, цахилгааныг хаадаг, тусгай зөвшөөрлүүд удаж гардаг, ажиллах хүчний хомсдол их байгааг ярьсан. Мөн хоол үйлдвэрлэл, рестораны бизнест хамгийн их тулгамдаж буй асуудал нь гадаадаас өндөр чадвартай тогооч, мэргэжилтнүүд урьж ажиллуулах байдаг аж. Энэ тал дээр нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих боломжтой, эсэх талаар тодруулж байсан юм. Түүнчлэн хүнс үйлдвэрлэлийн салбарын бүх ажилчдаас эрүүл мэндийн шинжилгээ өгөхийг шаарддаг нь бэрхшээл үүсгэж байгааг “Сүү” ХК-ийн төлөөлөл хэлж, эдгээр шинжилгээг цаг зав хэмнэсэн байдлаар зохион байгуулах саналыг тавьсан юм.

Нийслэлийн зүгээс хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн асуултад тодорхой хариултуудыг өгөхийн зэрэгцээ тэдний зүгээс ирүүлж буй санал, хүсэлтийг хүлээн авч, цаашид хийх ажил, авах арга хэмжээндээ тусгаж ажиллахаа онцолсон юм. Тухайлбал, ажлын байр бий болгож, хууль журмаа мөрдөн, нийгэмд үлгэр жишээ үзүүлж буй аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Аж ахуйн нэгжүүдийг бүх л түвшинд дэмжиж ажиллана. Тухайлбал, стандарт, хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, үнэ цэн бүтээж байгаа аж ахуйн нэгжийг ногоон буюу А категорид багтааж, нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих ажлыг эхлүүлнэ. Мөн өнөөдрийн уулзалтаар та бүхнээс ирүүлсэн саналын дагуу тулгамдсан асуудлыг шийдэх, дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулна. Ингээд нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийг шуурхайлах, ажиллах хүч зуучлахад нийслэлийн харьяа газруудтай хамтарч ажиллах боломж бүрдүүлэх, хяналт шалгалтын тал дээр мэдээллээ солилцох, зөвлөн туслахад онцгойлон анхаарах болно. Цаашид ийм уулзалтуудыг тогтмол зохион байгуулна” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд хотын дарга Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Хүнсний үйлдвэрлэлийн байрыг өргөтгөх, шинэчлэхэд техникийн нөхцөл, барилгын ажил эхлэх зөвшөөрөл, дулаан хангамж болон ус, цахилгааны асуудлыг шийдвэрлэх ажлыг шуурхайлах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хотын стандарт хяналтын газрын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах;
  • Худалдаа, үйлчилгээний газруудад “Грийн лайн” үйлчилгээг нэвтрүүлж, А үнэлгээ авч ногоон түвшинд хүрсэн, холбогдох стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаас чөлөөлж, Нийслэл хотын албан татварын хоёр хувиас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэх;
  • Худалдаа, үйлчилгээг дэмжих аяныг зохион байгуулах;
  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн ажилтан, ажилчдыг нэгдсэн байдлаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохицуулах, шинжилгээний төлбөрийг бууруулах асуудлыг судлах үүрэг даалгавар өглөө
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах хуваарь DNN.mn


Монгол Улсын хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ulaanbaatar cup“ 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn

“Ulaanbaatar cup” 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний Чингэлтэй дүүргийн шилдгүүд тодорчээ. Чингэлтэй дүүргийн аваргаар “Dugaraa team” тодорсон бол хоёрдугаар байрт “Black Mamba” баг шалгарч финалд оролцох эрх, мөнгөн шагналыг хүртлээ. “Ulaanbaatar cup” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар шалгарсан баг долоодугаар сард болох FIBA 3×3 их дуулгад оролцох эрх авах юм. Энэхүү тэмцээн Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээр цааш үргэлжилж байгааг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаан хоолой, бүдүүн шулуун гэдэсний шинжилгээний 70 хувийг ЭМДС-аас хөнгөлнө DNN.mn

Хоол боловсруулах замын баритай шинжилгээний 70 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө.

Хоол боловсруулах замын баритай гэдэг нь улаан хоолой, ходоод, дээд гэдэс, бүдүүн шулуун гэдэсийг хамаардаг байна.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар рентген оношилгооны хоол боловсруулах замын баритай шинжилгээг 60 мянган төгрөг байхаар зохицуулсан. Үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Тооцоолбол, ЭМДС-гаас 42 мянга, харин иргэн 18 мянган төгрөгийг төлнө гэсэн үг.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалтыг ЭНД дарж харна уу.

Дээрх тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг ЭНД дарж харна уу.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн бүлэг 170 тонн хог цэвэрлэжээ DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг дөрөвдүгээр сарын 12-ноос ажиллаж эхэлсэн. 120 хүний бүрэлдэхүүнтэй тус бүлэг өнөөдрийн байдлаар 40 байршлын 3,101,036 ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 170 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргүүлээд байна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс сар бүр цэвэрлэх талбайн хуваарь, төлөвлөгөөг батлан, төрийн бус байгууллагууд өдөр тутмын гүйцэтгэлийн чанарт хяналт тавин ажиллаж байна. Иргэдийн бүлэг нь арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ DNN.mn

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгожээ.

ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн А/137 тоот тушаалын дагуу сүү, боловсруулах үйлдвэр цехэд

  • 2022 оны 11 дүгээр сард систем хооронд мэдээлэл зөрсөн 92,507 литр сүү бэлтгэн нийлүүлсэн 82,
  • 2023 оны 01 сард 2,360,141 литр сүү бэлтгэн нийлүүлсэн 1,515,
  • Хоёрдугаар сард 2,038,293 литр сүү бэлтгэн нийл
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Байгаль: Нярайн вакцин тариулахгүй гэх ойлголт байж болохгүй DNN.mn


Ковидын дэгдэлтийн үед төрсөн нярайн тодорхой хувь нь дархлаажуулалтын вакцинд хамрагдаж чадаагүй байна. Үүнийг эцэг эхчүүд хатуу хөл хорио тогтоогоод байсантай холбож тайлбарлаж байгаа юм. Тухайн үед олон хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүйн улмаас улаанбурхан өвчин газар аваад байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нярайн дархлаажуулалтын ач холбогдлын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны эмч В.Байгальтай ярилцлаа.


-Эхлээд танаас нярайн вакцины ач холбогдлын талаар асуумаар байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эхээс хүүхдэд дамжсан дархлаа зургаан сар хүртэл нь идэвхитэй байдаг. Ингээд аажмаар буурч эхэлдэг, тиймээс вакцин хийж халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах дархлааг хүүхдэд үүсгэдэг. Учирч болох эрсдэлээс сэргийлнэ гэж ойлгож болно.

-Нярайн вакциныг эсэргүүцэх хүмүүс байх юм. Тэд вакцин тариулахгүй байх талаар ухуулга хүртэл хийж байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Вакцин тариулахгүй гэх ойлголт байж болохгүй. Тэр дундаа нярайн вакциныг заавал хийлгэх ёстой. Халдварт өвчнөөс сэргийлэх вакцины бүрэн тунг хийлгэж дархлаа тогтоогүй байж байгаад, ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх юм бол халдвар авсан хүн өвдөхөөс гадна түүний ойр эргэн тойронд байгаа гэр бүл, хамт олон халдвар авах эрсдэл давхар үүснэ. Вакцин хийлгэснээр халдварт өвчнөөс зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй, бусдыг давхар хамгаалж байдаг. Вакцин хийлгэхгүй гэж байгаа нь хувиа хичээсэн л хүний, ухамсаргүй хандлага.

-Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахаас зайлсхийсэн бол хүлээлгэх хариуцлага байдаг уу?

-Товлолын заавал хийх дархлаажуулалтад цаг хугацаанд нь бүрэн тунд нь хамруулах үүргийг хуулиар заагаад өгсөн байдаг. Дархлаажуулалтын тухай хуульд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх, сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах, сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх үүрэгтэй. Түүнчлэн зөрчлийн тухай хуульд дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ талаарх ойлголт манайд дутмаг байгаа нь харагддаг.

-Ер нь хүүхдээ дархлаажуулалтад хамруулах идэвх ямар байна вэ?

-Товлолын дархлаажуулалтын хувьд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ цаг хугацаанд нь вакцинд нь хамруулах ёстой гэдгийг маш сайн мэддэг. Төрөхөд нь л хэлж анхааруулдаг. Хүүхдэдээ вакцин хийлгэхгүй гэх хүн ховор болсон шүү. Нийтээрээ л хамрагдаж байна. Вакцины үр дүнд вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчний дэгдэлт эрс буурсан үзүүлэлт бий.

-Ковидын үед иргэд нярайгаа дархлаажуулалтад хэрхэн хамруулж байв. Хөл хорионы үед дархлаажуулалт тасалдсан тохиолдол байна уу?

-Улсын хэмжээнд товлолын заавал хийх дархлаажуулалтын хамралт бусад улс оронтой харьцуулахад өндөр байдаг. Гэхдээ ковидын өмнөх үетэй харьцуулаад харахад буурсан үзүүлэлт харагддаг. Өмнө нь 99 хувийн хамралттай байсан бол одоо 95 хувь болж буурсан. Тав орчим хувиар буурсан нь бага мэт харагдаж байгаа ч бодит тоо болгоод харахад тийм биш. Жишээ татаад хэлэхэд 70 мянган хүүхдийн таван хувь нь хамрагдахгүй байна гэж үзвэл 3500 хүүхэд хоцорч байна гэсэн үг. Энэ хоцорч байгаа жил жилийн хүүхдүүдийн тоо нийлэхэд таван жилд 17000 хүүхэд болно. Тэгэхээр ямар нэгэн халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирлээ гэж үзвэл энэ 17 мянган хүүхэд ямар ч хамгаалалтгүй, өвдөхөд бэлэн байна гэсэн үг.

-Хөл хорионы үед дархлаажуулалтын тунд хамрагдаагүй өнгөрсөн хүүхдүүд яах вэ?

-Заавал хийх дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй, ямар нэг шалтгаанаар хоцорсон хүүхэд байгаа бол сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж нөхөж хийлгэж болно.

Categories
мэдээ нийгэм

“Playtime” хөгжмийн наадмын эхний арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ DNN.mn

“Playtime” хөгжмийн наадмын энэ жилийн эхний арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр 13:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Энэхүү “Pre-event”-д дараах хамтлагууд уран бүтээлээ толилуулахаар болжээ.

  • A dawn is
  • Kade x Grey
  • The shy poopers
  • Eccession
  • Vagaband
  • Deaf cats
  • Teresa in the moon

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Амьд хөгжмийн наадам” ТББ-тай хамтран “Playtime” хөгжмийн наадмыг энэ оны долдугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулахаар болсон билээ.

Энэ жилийн хувьд “Playtime хөгжмийн наадамд АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг улс орны 20 уран бүтээлч хүрэлцэн ирнэ.

Мөн Монголын 170 гаруй уран бүтээлч оролцох юм хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.