Categories
мэдээ нийгэм

Шинэ 224 автобусын 100 нь үйлчилгээнд явж байна DNN.mn

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд шинэ 224 автобусыг хүлээн авсан талаар Нийтийн тээврийн газраас мэдээлээд буй. Нийтийн тээврийн салбарт 2022 онд 91 автобусаар парк шинэчлэлт хийсэн. 2023 онд парк шинэчлэлтийн ажлууд үргэлжилж нэгдүгээр сард 136, хоёрдугаар сард 88, нийт 224 автобусаар парк шинэчлэлт хийжээ. Өнөөдрийн байдлаар уг 224 автобусын 100 гаруй автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглоно DNN.mn


Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг хийжээ.

Мөрдөн шалгах газраас он гарсаар автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчлан шалгаж, энэ төрлийн 45 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал хэлэхдээ “Сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын хилээр 39517 кг нүүрсэн яндангаас гардаг бодисыг гарсан. Тухайлбал нэг автомашинд дунджаар 500-700 гр бодис байдаг гэвэл хэчнээн олон автомашины нүүрсэн яндангийн бодис хилээр гарсан бэ гэдэг нь харагдана. Нөгөө талаас иргэд өөрсдөө авто машины нүүрсэн яндангийн бодисыг мөнгө олох зорилгоор худалдах тохиолдол ч их байна. Нүүрсэн яндангүй нэг автомашинаас дунджаар 200-20 тонны химийн хорт бодис ялгардаг судалгаа гарсан. Гэтэл нүүрсэн яндангүй, оношилгооны газраас зөрчилтэй илэрсэн 2500 гаруй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдолд тодорхой хэмжээний хохирол учруулж байна.

Тиймээс Нийслэлийн цагдаагийн удирдах газраас авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг явуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд агаарын бохирдолд нөлөөлж байгаа автомашины катализатор буюу яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахгүй байх саналыг мэргэжлийн байгууллагад уламжлахаар ажиллаж байна” гэлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн боллоо DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгсөн юм.

Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөн дээр нийт найман үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгсөн бөгөөд 91.7 хувийн биелэлттэй байна. Үүрэг, даалгаврын биелэлтийг УБЗАА-ны Хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Тэрбээр “Сар шинийн баяр амралтын өдрүүдэд бохирын шугам бөглөрч, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, ариутгах татуурга цуглуулгын 2141 худагт үзлэг хийн, бөглөрөх магадлалтай 54 худгийг лайдаж цэвэрлэсэн. Мөн тус өдрүүдэд гэр хороолол, орон сууцны хог ачилтыг эрчимжүүлэх үүднээс нийт 1.3 сая тонн хог хаягдлыг 94 хог тээврийн машин 6814 удаагийн рейсээр тээвэрлэн ажиллав. Харин зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний хүрээнд нийслэл, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудын 3905 ажилтан давхардсан тоогоор 1012 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд худалдаа, үйлчилгээний болон бусад аж ахуй нэгж, байгууллагын хог хаягдал, цас мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг зургаан дүүргийн 2816 аж ахуй нэгж, байгууллагад хийсэн. Ийнхүү Хог тээврийн гэрээний хавсралтаар баталгаажуулан, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгэх ажил үргэлжилж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс эхлэн гурилын үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмлээ DNN.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) “Алтан тариа” ХХК-д торгууль оногдуулснаас талаарх мэдээлэл цахим орчинд таржээ.

Тэгвэл “Алтан тариа” ХХК тус торгуулийг үндэслэлгүй хэмээн үзэж, ШӨХТГ-ыг шүүхэд өгөх болсон байна.

Энэ талаар “Алтан тариа” ХХК-ийн Бизнес, Хөгжлийн хэлтсийн дарга Ө.Саруул-Эрдэнээс тодруулахад “ШӨХТГ-аас хууль бус шийдвэр гаргаж, огт үндэслэлгүй гүтгэн 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Ямар ч компанийн эрхэм зорилго бол ашигтай ажиллах байдаг. Манай компани ерөнхийдөө 10-13 хувийн ашигтай ажилладаг. Үүнийг бид 20 хувь болгох зорилготой байгаа. Дээрх торгууль бол компанийн ашгийг төрөөс хүчээр буулгах дарамт хэмээн үзэж байна. Тиймээс ШӨХТГ-ыг хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд хандаж байгаа.

Компани ашигтай ажиллах зорилгоо 20 хувь болгохын тулд өнөөдрөөс эхлэн гурилынхаа үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмж байна. Компаниуд ашигтай ажиллахын төлөө явахаар төрөөс та нар ашиг хийгээд байна, ашиггүй хийж болохгүй гээд дарамтлаад байгаа үйл явдал хэмээн бид харж байна” хэмээн тайлбарлалаа.

зураг

ШӨХТГ-ын Алтан Тариа ХХК-д ногдуулсан торгуулийн албан бичиг
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Батсайхан: Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслээс 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг DNN.mn

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газарт “Автомашины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслээс 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг аж.

Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайхан “Жилийн хамгийн хүйтэн өдөр РМ2.5 тоосонцрын нэг шоо метрт байх хэмжээ 687 микрограмм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй түвшнээс 27 дахин их байгаа юм.

Улаанбаатар хотын 2022 оны агаар бохирдуулах бодисын жилийн дундаж агууламжийг оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцор долоон хувиар, PM10 тоосонцор нэг хувиар, SO2 хүхэрлэг хий нь дөрвөн хувиар тус тус багассан бол NO2 азотын давхар исэл 11 хувиар их байна.

Агаар бохирдуулагч эх үүсвэр:

  1. Гэрийн зуух, халаалтын зуухны яндангийн утаа 80 хувь
  2. Дулааны цахилгаан станцын утаа зургаан хувь
  3. Авто тээврийн хэрэгслийн утаа 10 хувь
  4. Шороо тоос, хог хаягдал дөрвөн хувийг тус тус эзэлдэг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 687,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаагийн 76.8 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа юм” хэмээв.

Автомашины яндангаас гарах хаягдал утаанд хийсэн хяналт, шалгалтын хүрээнд:

Шалган нэвтрүүлэх товчоо, цэгүүд болон хот дотор хөдөлгөөнд оролцож байгаа нийт 1,514 тээврийн хэрэгслийг шалгажээ. Энэ хүрээнд 918 тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авч, техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд зөрчилтэй явсан 601 жолоочид хариуцлага тооцсон байна.

Үргэлжлүүлэн тэрбээр “Агаар орчны бохирдол, хүний эрүүл мэндэд асар их хор учруулж байгааг судалгаанаас харж болно. Тухайлбал, үндэсний хэмжээнд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа ордог.

  • Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар бага байна.
  • Мөн хотын хүүхдүүдийг хөдөө орон нутгийнхтай харьцуулахад гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж эмнэлэгт ханддаг.
  • Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдол 2.7 дахин нэмэгдсэн.
  • Харин манай улсын өвлөөс зуны хооронд бүртгэгдсэн үр зулбалт 3.5 дахин нэмэгдсэн байна” гэв.
Categories
мэдээ нийгэм

Б.Тамир: Шинэ нисэх-Вокзал, Шинэ нисэх-Хотын төв чиглэлд нийтийн тээврийн автобус явуулна DNN.mn

Нийтийн тээврийн газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Нийслэлийн нийтийн тээврийн газар 224 шинэ автобусаар парк шинэчлэл хийж, 60 автобуснаас бусад нь үйлчилгээнд гарсан. 60 автобусанд смарт картын төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байна.

Шинийн нэгний өглөө Ч-75 буюу Нисэх-Архивын ерөнхий газрын чиглэлд шинэ маршрут нээсэн. Энхтайвны өргөн чөлөөгөөр богино эргэлтийн автобус явуулж байна.

Удахгүй Нисэхийн эцсээс III хороолол руу автобус явуулна.

Нийтийн тээврийн автобусны цэвэрлэгээг эрчимжүүлэн хийж байна. Өглөө автобус цэвэрхэн гардаг ч үйлчилгээнд яваад эхлэхээр хог хаягдал ихтэй, суудлын бүрээсийг хуулж, бариулыг хугалдаг. Иймээс иргэдэд шинэ автобусаа гамтай ашиглахыг уриалъя” хэмээн ярилаа.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

  • Шинэ автобуснууд цантдаггүй шилтэй, энэ нь Монголд байдаггүй. Хятадаас авчрах тээвэрлэлтийн хугацаанд зарим нэг автобусны урд салхины шил цуурсан гэмтэл гарсан. Эдгээрийг засаж байж үйлчилгээнд гаргана. Харин сэлбэгүүд нь хоорондоо таардаг.
  • Зүй бус үйлдэл гаргасан нийтийн тээврийн алба хаагчдад хариуцлага тооцно.
  • Хөшигийн хөндийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг сэргээх саналаа холбогдох яаманд өгсөн. Өмнө нь нийтийн тээврийн автобус явж байсан ч цар тахлын улмаас зогсоосон юм. Тууш замаар явах төлбөрийн асуудал тодорхой болсон. Шинэ нисэх-Вокзал, Шинэ нисэх-Хотын төв гэсэн хоёр чиглэлд автобус явуулна. Иргэдэд үйлчлэх үнийг тогтоогүй байна.
  • ААН-үүд автобусаа угаах талбайтай. Үүнийгээ ашиглаад хөөстэй цэвэрлэгээг хийж байгаа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасанд боогдож, нүүх боломжгүй болсон 80 гаруй малчин өрхийг хаваржаанд нь буулгажээ DNN.mn

Цасанд боогдож нүүх боломжгүй байсан 80 гаруй малчин өрхийг хаваржаанд нь буулгажээ.

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Халиуны хөтөлд 87 өрхийн 70 гаруй мянган мал цасанд боогдож нүүх боломжгүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад хоёрдугаар сарын 28-нд ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн ажилтнууд 320 гаруй км-ын цаана цасанд боогдсон зам гарцыг нээж малчдыг нүүлгэхээр очжээ.

Тэд өчигдөр нийт 75 км урт үргэлжлэх цасанд боогдсон замыг нээж, 48 өрхийн 172 хүн, 30 мянга орчим малыг хаваржаанд нь хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна DNN.mn

ДЭМБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Эрүүл мэндийн даатгалын сангаас дунд чих, хөхлөг сэртэнгийн өвчлөл, дотор, гадна чихний өвчин болон бусад төрлийн чихний өвчлөлийн эмийн болон мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн 75 хувийг хариуцаж даатгуулагч иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалан ажиллаж байна.

Сонсгол алдагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
-Чихэндээ ямар нэгэн зүйл хийхгүй байх
-Чимээ шуугиантай газарт чихний бөглөө, чих таглагч ашиглах
-Чих өвдсөн үед мэргэжлийн эмчид хандах
-Тогтмол хэрэглэдэг эм байвал сонсголд нөлөөлдөг эсэхийг шалгах
-Сонсголоо тогтмол шалгуулах
-Эмч зөвлөсөн бол сонсголын аппарат хэрэглэх
Та өөрийгөө болон бага насны хүүхдүүдээ үзлэгт хамруулж сонсгол алдагдлаас сэргийлээрэй.
Categories
мэдээ нийгэм

Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал ирэх даваа гаригт болно DNN.mn

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх ирэх даваа гарагт буюу гуравдугаар сарын 6-ны өдөр болно.

Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Тодруулбал, Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр болохоор товлоод байсан ч шүүгдэгч Ч.Маралмаа нь өмгөөлөчгөөсөө татгалзсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хангах үүднээс шүүх хурлыг хоёрдугаар сарын 10-ны өдөр /2023.02.10/ хүртэл хойшлуулсан байдаг. Харин хоёрдугаар сарын 10-ны өдөр болсон хурлаар өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилуулж шийдвэрлэсэн байдаг.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” музейг өчигдөр 4128 хүн үзжээ DNN.mn

Төрийн болон орон нутгийн музей ирэх ням гараг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд Соёлын яамнаас санаачилсан уг арга хэмжээнд иргэд өргөнөөр хамрагдаж буй бөгөөд өчигдөр Чингис хаан үндэсний музей хамгийн их ачаалалтай ажиллав.

Чингис хаан музейгээр өчигдөр 4128 иргэн үйлчлүүлснээс 1683 буюу 40 гаруй хувь нь насанд хүрэгсэд байжээ. Тус музейгээс явуулдаг боловсролын хөтөлбөрүүдэд өчигдөр нас насны нийт 146 хүн хамрагдсан байна.