Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Лу.Гантөмөр: чадамжгүй болсон УИХ-ыг сонгуульд зориулсан төсөв батлахаас нь өмнө тараах шаардлагатай DNN.mn

“ Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Тус хуралд МАН, АН, ХҮН болон улс төрийн бусад хүчнүүд болоод эрдэмтэд, судлаачид оролцлоо. Энэхүү хурлаар яригдсан гол асуудал нь улс төрийн намын тухай хууль, түүн доторх улс төрийн намуудын санхүүжилт болоод сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндсөн юм. Мөн улс төрийн намуудын авлигын асуудлыг ярилаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮХНӨ ХИЙЖ, СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООНД ШИЛЖИЖ, СОНГУУЛИЙГ ЗАЙЛШГҮЙ НАМАР ХИЙХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВЭЛ БИД ТАТГАЛЗАХГҮЙ

Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун- Эрдэнэ: -Энэ оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай . Авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээгчийн тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулна. УИХ, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулна

“Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад паспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд УИХ-д оруулна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч, тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах парламентын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байна. Нэг нам давамгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол хуулиараа энэхүү боломжгүй. Нөгөө талаар улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ сонгууль товлосон цагтаа болж, цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр АНын дарга Лу.Гантөмөрөөс зарим асуудлаар тодруулж, ярилцлаа.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг ярилаа. Танай намын хувьд аль системээр явах нь зөв гэж үзэж байна вэ?

-Төр, ард түмний дунд босгочихсон энэ бүлэглэлийн хана хэрмийг нураана гэдэг зүйлийг ярьж байна. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцооны асуудал хөндөгдөнө. Бид хувь тэнцүүлсэн системээр явж байж ард түмний төлөөллийг бүрэн зургаар нь оруулж ирэх боломжтой болно. Хувь тэнцүүлсэн тогтолцоо байгаа тохиолдолд бид нэр дэвшигч дээр тавигдаж байгаа болзлыг алга болгож чадна. Наанадаж бага хурлын гишүүн хүн УИХ-д нэр дэвшинэ гэдэг зүйл улс төрийн намын тухай хуулиар хаагдах ёстой. Нээлттэй нэр дэвшилт явагдана. Үнэхээр боловсролынхыг хамгаалж чадах тэрхүү багшийг бид УИХ-д оруулах нь парламентад суудалтай улс төрийн намуудын үүрэг болж хувирч байгаа юм. Бидний өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд хэрхэн цэвэрших вэ гэдэг зүйл. Ядаж л УИХ-ын гишүүд дүүрэг, аймгийн намын дарга хийдэггүй байх хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүн хүн таван давхар дээлтэй байна. Тиймээс энэхүү хурлаас бид гурван зүйлийг хэлэлцэн шийдэх ёстой. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог гарцаа байхгүй өөрчлөх шаардлагатай.

-Танай намын хувьд хувь тэнцүүлсэн тогтолцоог яаралтай оруулж ир гэдэг шаардлагыг тавьж байна уу?

-Бид хувь тэнцүүлсэн тогтолцоог авахгүй бол, угаасаа явахгүй. Бид дэвшүүлсэн хөтөлбөрөөрөө санал авмаар байна. Гэтэл ганц асуудал байна. Жагсаалтад хулгайчуудыг битгий оруулаач гэдэг зүйлийг улс төрийн намуудын дарга нар хэллээ. Энэ зөв. Ардчилсан намын хувьд жирийн багшийг оруулъя. Оруулахын тулд УИХ-д нэр дэвшиж буй хүнээсээ дэнчин авдагаа болиулах ёстой. Тодорхой болзол тавиулдагийг нь болиулах шаардлагатай. Энэ асуудлыг бид намын дүрмэндээ ч тэр улс төрийн намын тухай хуульд ч тэр оруулах ёстой.

-Таны хувьд АН-ын даргаар сонгогдоод удаагүй байна. Намын удирдлагад ажиллах багаа бүрдүүлсэн үү. Танай нам одоо цэгцэндээ орсон гэж ойлгох уу?

-Цэгцэндээ орсон гэдгийг хариуцлагатай хэлье. Бидний хувьд одоо яаж шинэчлэгдэх вэ гэдэг зүйл хамгийн том асуудал болж байна. Улс төр, сонгуулийн хуулиараа бид зайлшгүй шинэчлэгдэх ёстой. Бид хуучин социалист, коммунист системийн улс төрийн намын араг ясыг авч явсаар байна. Ерөөсөө бидний байгаа бүтэц нь ийм байна. Наад зах нь 20, 30 хүн тэр хэмжээний аймагт хэрэг эрхлэхийн ажил хийхэд л тэрбум гаруй төгрөгийн зардал гарч байна. Өөрөөр хэлбэл хуучин нийгмийн бүтцэд таарсан намыг одоо болтол бид чирч яваа гэдэг маань үнэхээр хоцрогдсон байгаагийн илрэл. Бид намынхаа бүтцийг хэрхэн харж байгаа вэ гэхээр олон нийт рүү чиглэсэн бүтэцтэй болохыг л зорьж байна. Удахгүй бид бүтэц, зохион байгуулалтын асуудлаа ярих болно.

-Ээлжит бус сонгууль явуулах асуудлыг олонх дэмжвэл татгалзах зүйлгүй гэдгийг эрх баригч намын дарга мэдэгдлээ. Танай намын хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Бидний хувьд өнөөгийн УИХ-ыг аль болох богино хугацаанд үйл ажиллагаагаа дуусгаад дараагийн парламентыг бүрдүүлэх чиглэлдээ ажиллахыг шаардаж байгаа. Энэ УИХ үнэхээр ажил хийж чадахгүй байна. Энэ парламент угаасаа ажил хийхгүй юм байна. Өнөөдөр энэхүү парламентын олон гишүүн асуудалд орчихсон, хэрэгт холбогдчихсон явна. Тэр утгаараа ард түмний дунд энэхүү парламентын чадавхын асуудал хамгийн эмзэг сэдэв болчихлоо. УИХ-ын хувьд бүрэн эрхээ дуусгах нь угтаа маш сайн зүйл гэж боддог. Харамсалтай нь энэ хүмүүс удахгүй сонгуульд зориулсан төсөв батлачихвал яах вэ. Хөгжлийн бодлого биш дахиад нөгөө тал тал тийш тараадаг бодлогоо хэрэгжүүлбэл яах вэ. Тиймээс гарч болзошгүй төрийн буруу бодлого явуулахаас нь өмнө УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах шаардлагатай.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг таны хувьд ямар байдлаар харж, дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлт ярих гэж байгаа бол хэдхэн зүйлийг л шууд шийдэх хэрэгтэй. Нэгдүгээрт, улс төрийн намын гишүүдийн тоо 10 мянган байх уу, хоёрдугаарт, хувийн хэвшил буюу хувийн өмчийг бид Үндсэн хуулиараа хамгаалж чадах уу, үгүй юу гэдгээ эхлээд яръя. Гуравдугаарт, сонгуулийн тогтолцоо, парламент ямар байх вэ гэдгээ хэлэлцэж, шийдэх ёстой. Ямар байж гэмээнэ чадалтай парламент болох вэ. Үнэхээр иргэдийн төлөөлөл орж ажиллаж чадах уу гэдэг зүйлийг ярья. Нуулгүй хэлэхэд бидэнд иргэдтэйгээ, намын гишүүдтэйгээ энэ асуудлаар ярилцах хугацаа хэрэгтэй байна. Яг өнөөдрийн байдлаар бүх асуудал тодорхой байна, за гар бариад хэдүүлээ шийдчихье гэхээр үнэхээр эрт байна. Хүмүүст мэдээлэл алга байна. Бидний хувьд нэг л зүйлийг тодорхой хэлж чадна. Ардчилсан нам парламентын засаглалаас хэзээ ч ухрахгүй шүү.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

А.Долгор: “Бодлын цагаан хун” намайг таниулсан шүтээн дуу

Монгол Улсын ардын жүжигчин А.Долгортой ярилцлаа.


-Та тун удахгүй өөрийн хүндэтгэлийн тоглолтоо үзэгч түмэн олондоо хүргэх гэж байна. Тоглолтын талаар сонирхуулахгүй юу, бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ажил давгүй сайн хангагдаж байна. Олон жил дуулж, олон ч концерт хийсэн учраас сайхан болох байх гэж бодож байна. Тоглолтдоо өөрийнхөө олон шилдэг уран бүтээлийг дуулж үзэгч олондоо хүргэнэ. Энэ тоглолтын гол онцлог нь шавь нарыгаа их оролцуулж байгаа, миний долоон шавь оролцоно. Бүгд урлагийн байгууллагуудад буюу Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Хилийн цэргийн ансамбль, Сүлд чуулга, орон нутгийн дуурийн театр зэрэгт ажиллаж байгаа. Хорин жилийн хугацаанд багшиллаа. Шавь нар маань эхнээсээ олны танил болоод уран бүтээл нь сайхан цэгцэрч жигдрээд явж байна. Би голдуу өөрийн уран бүтээлээ шавь нартаа өвлүүлэх үүднээс “Бодлын цагаан хун”, “Магнаг цэнхэр дэлхий”, “Зүрхний хайртай эх орон”, “Эр хүн” гэх зэрэг дуунуудаа хамтарч дуулна. Шавь нар маань ч бас өөрсдийн дуугаа дангаараа дуулна, би ч өөрийн уран бүтээлээ дангаараа дуулна. Түүнчлэн попын дуучидтай хамтарч дуулсан дуунуудаа дуулна. Тухайлбал, СТА Т.Дэлгэрмөрөн, зууны манлай поп Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн дуучин, төрийн соёрхолт Х.Лхагвасүрэн зэрэгтэй хамтарч дуулж байсан дуунуудынхаа заримыг нь дуулна. Урьд нь би тоглолт дээрээ нэг, хоёр дуучин дуулуулж, бараг л ганцаараа дуулдаг байсан.

-Та тоглолтоо ямар учраас Эгшиглэнт 50 жил гэж нэрлэх болсон бэ?

-1973 онд Төв аймгийн Соёлын ордон гэж байхад дагалдан жүжигчнээр ороод түүнээс хойш дуулсаар яг тавь дахь жилдээ дуулж байна.

Тиймээс тоглолтоо “Эгшиглэнт 50 жил” хэмээн нэрлэсэн юм. Ерөнхийдөө би дөчин жилийнхээ ойноос хойш “Эгшиглэнт” гэж нэрлэж эхэлсэн. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай миний тоглолтын нэрийг өгсөн юм. “Эгшиглэнт 40 жил” гэж нэрлээд дараа нь 2018 онд “Эгшиглэнт 45 жил”–ээ тэмдэглэсэн. Одоо тайзан дээрх тавин жил үзэгч олондоо дуугаа хүргэсэн ойгоороо илүү өргөн дэлгэр олон хүнийг хамруулсан сайхан баярын тоглолт хийх гэж байна. Өмнө нь ганцаараа л дуулдаг байсан бол одоо олон сайхан хүн оролцсон, шавь нартайгаа дуулсан сайхан тоглолт болно гэж бодож байгаа. Тоглолтынхоо бэлтгэлийг хийж, түмэн олондоо сайхан тоглолт үзүүлье гэж хичээж байна даа. “DDish” кабелиар шууд дамжуулж хөдөө орон нутгийн үзэгчдэдээ хүргэнэ. “Эгшиглэнт 50 жил” тоглолт маань Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 5-нд 16 цагаас ганцхан удаа тоглогдоно. Ер нь би тоглолтоо 16 цагаас үзэгчдэдээ хүргэх их дуртай, миний үзэгчид голдуу тийм залуу хүмүүс байдаггүй болохоор гэрэл гэгээтэйд үзээд эртхэн гэртээ харих нь их тохиромжтой байдаг. Сайхан үзэгчдээ баярлуулсан сайхан тоглолт хийе гэж бодоод бэлтгэж байна даа. Би фонограмтай дуулахгүй, үргэлж амьд оркестртой дуулж байсан. Ардын жүжигчин төрийн шагналаа хүртчихээд Монголын таван оркестртой тоглолт хийж байсан, ийм тоглолт бараг байхгүй байх. Монгол Улсын филармони, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн оркестр гээд таван оркестртой тоглолт хийж байсан. Ер нь голдуу үргэлж хоёроос доошгүй оркестртой тоглолтоо хийдэг. Энэ удаад бас Монгол Улсын филармони, Морин хуурын чуулга, симфони оркестртой тоглолтоо хийнэ.

-Энэ удаагийн тоглолт нь таны 37 дахь тоглолт шүү дээ. Анхны тоглолтоо хэзээ үзэгч олондоо хүргэж байсан бэ?

-Тийм. Энэ удаагийн тоглолт 37 дахь тоглолт, гэхдээ нэг тоглолтоо давтаж явдаг биш, жил болгоны тоглолт бүр өөр өөрийн өнгө аяс, нэртэй, 37 төрлийн тоглолт юм. Анхны тоглолтоо 1988 онд хийсэн. Тэр үед тоглолтоо Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийж байсан. Сэтгэл догдлох, айх, сандрах зүйл их гарсан, одоо ч айж ичих сэтгэл хөдлөл гарах үе бий. Би анхны тоглолтоо тал нь монгол дуу, тал нь сонгодог дуутайгаар хийж маш их хичээж зүтгэж үзэгч олондоо хүргэсэн. Анхны тоглолт учраас хэрхэн дуулснаа ч одоо санадаггүй, нэг мэдэхэд л тоглолт минь дуусаж байсан. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон маань намайг маш их дэмжиж байлаа. Тэр үед тоглолтын билет зарна гэдэг зүйл байхгүй, театраас бүх зүйлсийг дааж даавуун дээр анонс хийж түүн дээр дуучин А.Долгорын концерт болно гэж УДБЭТ-ийн гадаа өлгөдөг байсан. Өөр ямар нэгэн фм зарлал, реклам сурталчилгаа юу ч байхгүй байлаа. Үзэгч олон тэр анонсыг хараад УДБЭТ-т болсон тоглолтыг минь битүү хүн үзэж байсан даа. Тийм л нандин дурсгалтай үе юм.

-Таны Бодлын цагаан хун дуу олон түмний сэтгэл зүрхэнд нь хоногшсон бүтээл шүү дээ. Энэ дууг хэрхэн бүтээж байв, түүхээсээ хуваалцахгүй юу?

-Тийм, “Бодлын цагаан хун” бол 1990 оны “Морин хуур” уралдааны тэргүүн байрын шагналт дуу юм. Италид 1989-1990 онд мэдлэг боловсролоо дээшлүүлж ирээд 1991 онд “Морин хуур” уралдаан болсон. Италид суралцаж байх үедээ багт наадамд оролцоход надад хуримын даашинз бэлэглэсэн байсан юм. Тэгээд бэлэглэсэн даашинзтайгаа төгсөөд ирэхэд бүх зүйлийн тохироо бүрдэнэ гэдэг шиг “Бодлын цагаан хун” дууг надад өгч, цагаан даашинзтайгаа дуулж тэргүүн байр эзэлсэн. “Бодлын цагаан хун” дуу бол ард түмэнд намайг таниулж өгсөн, үнэхээр хайртай шүтээн дуу минь. “Бодлын цагаан хун” дуунаас хойш цагаан даашинзаа их өмссөн. Яг тэр үеийн цагаан даашинз маань их муудаж, элэгдсэн. Түүнээс хойш сая “Бодлын цагаан хун” дууг шавьтайгаа хамтран дуулахдаа дөрөв дэх цагаан даашинзаа хийлгэсэн. Одоо хуучин цагаан даашинз минь хуучирч элэгдэж шарласан ч хадгалаастай байдаг даа.

Монголын тал нутаг, Аргалд явсан ижий зэрэг дуунууд ард түмний сонсох дуртай дуунууд шүү дээ. Та энэ сайхан бүтээлүүдийн талаар ярихгүй юу?

-Сайхан сайхан дуунуудыг их дуулсан даа. Хамгийн гол нь энэ сайхан дуунууд намайг дуулж байх үед агуу их хөгжмийн зохиолчид байсан даа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, төрийн шагналт Б.Шарав, төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Монгол Улсын төрийн шагналт Х.Билэгжаргал, Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Нацагдорж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр гээд энэ сайхан хүмүүсийн буянаар сайхан дуунууд минь төрөн гарч ирсэн. Тухайлбал, Н.Жанцанноров гуайн “Магнаг цэнхэр дэлхий”, “Аргалд явсан ижий”, Б.Шарав гуайн “Монголын тал нутаг”, Х.Билэгжаргалын “Зүүдний хайртай нутаг”, Д.Баттөмөр гуайн “Бодлын цагаан хун”, Р.Энхбазарын “Эр хүн”, гэх зэрэг сайхан дуунууд минь бүтсэн. Аливаа зүйлд тохироо нь бүрдэнэ гэж зүйл байдаг шиг нэг хэсэг бидний үед сайхан дуучид гарч ирж байсан. Монгол Улсын ардын жүжигчин А.Энхбат, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат гээд дуучид гарч ирж хөгжмийн зохиолчид ч эдгээр дуучдад зориулан мэргэжлийн дууны үг зохиож байсан. Аль алиндаа бүх зүйл нь бүрэлдсэн тийм л үе байж дээ. Одоо үеийн залуучууд эдгээр хүмүүсийн зохиосон дууг дахин дуулсаар л байна.

-Та их олон шавьтай. Шавь нартаа та юуг захидаг вэ?

-Шавь нартаа их олон зүйлс захидаг даа. Хүн хамгийн гол нь нэгэнтээ сонгож мэргэшсэн мэргэжилдээ үнэнчээр хандаж орхихгүйгээр, сайхан хоолойгоо зэврээхгүйгээр уран бүтээл их хийгээсэй гэж боддог. Хоёрдугаарт, урлагийн ажил их хэцүү, тэгэхээр энэ хүнд хөдөлмөрийг нэгэнтээ сонгосон бол ухрах зам үгүй шүү гэж хэлдэг. Ер нь урлагийн ажил хүн харахад сайхан, амархан мэт боловч тайзны ард маш их хүч хөдөлмөр, хөлс гарсан байдаг. Тиймээс маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрдэг байх хэрэгтэй. Хүн хэлсэн үгэндээ хүрэх, хүний итгэлийг даана гэдэг их том зүйл байдаг гэх зэрэг их олон зүйлийг л хэлж захидаг даа.

-Тайзан дээр 50 жил тасралтгүй дуулж, зүтгэж байж өнөөдрийн агуу их А.Долгор бий болсон гэж ард түмэн их ярьдаг. Та үнэхээр Монголын ард түмний хайр хүндэтгэлийн дээд болсон агуу дуучин?

-Өдий зэрэгтэй дуучин болоход сайхан аав ээжийн минь өгсөн өгөгдөл энэ хоолой, авьяас, газар нутаг, дуулах эрдмийг заасан багш, өдийг хүртэл дэмжиж ирсэн үзэгч түмэн нөлөөлсөн. Үзэгч түмэн минь миний дуулахыг сонсож намайг дэмжиж, би хариуд нь сайхан уран бүтээл хийх гэж мэрийж явсан. Үзэгч түмэн маань бидний баяр шүү дээ. Тиймээс үзэгч түмэндээ их баярлаж, талархсанаа илэрхийлж эрүүл энх, аз жаргалыг хүсэж байна. Энэ жил хоёр сайхан ээжийн тухай дуу хийсэн. Хүний мөрөөдөл төгсөшгүй байдаг учраас би дахин сайхан уран бүтээл хийж ард түмэндээ бэлэг барих болно. Түүнчлэн багшилж олон сайхан шавь нарыг төрүүлж Монголын дууны урлагт өөрийн чаддаг зүйлээр нэмэр хандив өргөж амьдрах болно. Энэ дашрамд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Соёл урлагийн их сургуулийн хамт олондоо баярлаж талархаж явдагаа илэрхийлье. Сонсогч олондоо мөн их баярлалаа гэж хэлье.

Үзэгч түмэн олон та бүхэн минь миний “Эгшиглэнт 50 жил” тоглолтыг үзэж, нэг үдшийг сайхан өнгөрөөхийг хүсвэл өнөөдрөөс эхлэн Соёлын төв өргөөний кассаар, ticket.mn сайтаар болон 11329173, 99106067, 94083388 дугаарын утсаар холбогдож тасалбараа захиалан аваарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 4, Санчир гариг. Билгийн
тооллын 12, найралт эх одтой,
цагаагчин тахиа өдөр. Өдрийн
наран 7:28 цагт мандан, 18:40
цагт жаргана. Тухайн өдөр
үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг
муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг
тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын
ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас
гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх,
байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд
муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,
морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод баруун хойт зүгт мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -6 хэм хүйтэн DNN.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд Говь-Алтай болон Хангайн уулархаг нутгаар, 13-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сул байх боловч 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Олон улсын цэрэг-стратегийн сүүлийн 24 цагийн мэдээ DNN.mn

Сүүлийн 24 цагт буюу энэ сарын 1-ны олон улсын цэрэг-стратегийн онцлох үйл явдалд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал, Украины нисгэгчгүй онгоцны довтолгоо, Оросын пуужингийн цохилт, Бахмут орчмын байлдааны цагийн байдал, зарим улс орны цэргийн зэвсэглэл, техник худалдан авалт, Тайванийн хоолойн нөхцөл байдал зэрэг багтаж байна.

Беларусийн Ерөнхийлөгчийн айлчлал: Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны хооронд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэрээ хэлэлцээр хийлээ. Гэрээ ёсоор талууд батлан хамгаалах, хууль сахиулах, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цэргийн боловсон хүчин бэлтгэх, үндэстэн дамнасан болон терроризмын эсрэг болон өнгөт хувьсгалаас урьдчилан сэргийлэхэд хамтран тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хамтран ажиллахаар боллоо. Хоёр Ерөнхийлөгчийн хамтарсан мэдэгдэлд, “Европын бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн үүсэж байгаад гүнээ санаа зовж, хямралыг цаашид даамжруулалгүй Украинд энх тайвныг хурдан тогтоох, бүс нутгийн энх тайван, дэг журмыг сэргээхэд Беларусь, Хятад улс хүчин чармайлт гаргахад бэлэн байгаа”-гаа онцолжээ.

Дрон, пуужингийн довтолгоо: Өчигдөр Украины зэвсэгт хүчин Крымийн хойгийн объектууд руу 10 нисгэгчгүй онгоцоор халдлага хийхийг оролдсон ч оросууд зургааг нь агаарын довтолгооноос хамгаалах системээр устгаж, дөрвийг нь цахим дайны арга буюу радио-электрон тэмцлийн аргаар ажиллагаагүй болгосон тул ямар нэг хор хохирол, сүйрэл учраагүй байна. Оросууд Москва мужийн Коломна орчимд “Газпром”-ын эзэмшлийн байгууламжийн ойролцоо хоёрдугаар сарын 28-ны үдээс хойш нисэгчгүй онгоцыг унагасан бөгөөд дотроос нь тэсрэх бодис илэрсэн байна. Мөн шөнө ОХУ-ын Краснодар хязгаарын Туапсе хотод дэлбэрэлт болж, “Роснефть”-ийн газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан нь нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлага байх магадлалтай байна. Гэвч Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Украины зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөөгүй гэж өчигдөр мэдэгдлээ. Дээрх нисгэгчгүй онгоцны халдлагын хариуд оросууд Украины Полтав мужийн Кременчуг дүүргийн энгийн болон дэд бүтцийн чухал объектуудад пуужингийн цохилт өгсөн бөгөөд орон нутгийн эрх баригчид хохирол сүйрлийн талаарх мэдээллийг одоогоор тодруулж байна. Дашрамд дурдахад, Москва мужид унасан нисгэгчгүй онгоцноос UJ-22 Airborne гэсэн тэмдэглэгээ олдсон бөгөөд тус онгоц нь 6000 метрийн өндөрт, 160 км/цаг хурдтай, долоон цагийн турш 800 км зайд нисэх, 20 кг хүртэл ачаа тээвэрлэх чадвартай.

Фронтын болон Бахмут орчмын цагийн байдал: Фронтын байлдааны ажиллагаа Купянск, Лиманск, Бахмут, Авдеевск, Шахтерск гэсэн таван чиглэлд төвлөрч байгаа ч гол тулалдаан Бахмут орчимд явагдаж байна. Бахмутаас хойд хэсэгт орших Северскээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд удахгүй украинчууд Бахмутаас “стратегийн ухралт” хийж магадгүй байна. Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Александр Роднянский “Одоогоор Украины цэргүүд Бахмут хотыг тогтоон барьж байгаа боловч шаардлагатай бол тэд стратегийн хувьд ухрах болно. Учир нь бид бүх ард түмнээ ингэж золиослохгүй” хэмээн мэдэгдэж байна. Бахмутын төлөөх тулалдаанд украинчууд нэг өдөрт дунджаар нэг рот цэрэг алдаж байгаа бөгөөд Украины командлал Бахмутыг тогтоон барихын тулд Часов Яр сууринд НАТО-гийн орнуудын сургалтын полигонд бэлтгэгдсэн 350 орчим цэрэг, 15 офицерыг хүч нэмэгдүүлэн байрлуулаад байна.

Олон улсын зэвсгийн наймаа: Өмнөд Солонгосын Korea Aerospace Industries компани Малайзад хөнгөн довтолгооны онгоц нийлүүлэх тендерт ялж, 920 сая ам.долларын өртөг бүхий FA-50 загварын 18 онгоцыг 2026 он гэхэд нийлүүлэхээр боллоо.

Энэтхэг Оросоос С-400 “Триумф” зенитийн пуужингийн системийн гурав дахь хэсгийг хүлээн авлаа. Энэтхэг цогцолборын эхний хоёр багцыг 2021 оны 12 дугаар сар, 2022 оны дөрөвдүгээр сард тус тус хүлээн авсан бөгөөд тэдгээрийг Пакистан, БНХАУ-тай хиллэдэг хилийг хамгаалах зориулалтаар дэлгэн байрлуулсан. Энэтхэг энэ оны эцэс гэхэд С-400 агаарын довтолгооноос хамгаалах системийн нийт таван багц хүлээн авна.

Тайванийн хоолойн нөхцөл байдал: Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд сүүлийн 24 цагийн дотор Хятадын Агаарын цэргийн хүчний J-10 загварын 19 тооны олон зориулалттай сөнөөгч онгоц нэвтэрлээ. Тайванийн арми нөхцөл байдлыг ажиглаж, агаарын хүчнийхээ онгоцыг саатуулахаар илгээсэн ба зенитийн пуужингийн системээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Хаяг, хаягийн байгууламжийн жишиг гудамжуудыг бий болгоно DNN.mn

УБЗАА-наас Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах зорилгоор хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар явуулж байна.

Уг журмын хэрэгжилтийг хангахад төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 ширхэг гадна зар сурталчилгааны байгууламж хамаарах юм. Тодруулбал, нийтийн болон хувийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан гадна зар сурталчилгааны самбарт зөвшөөрөл олголтыг хянах, зөвшөөрөлгүй байрлуулсан, гэрээ байгуулаагүй, сунгаагүй самбаруудын судалгааг дүүрэг бүрээр гаргаж, зөрчил арилгах арга хэмжээг авч байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хаасан, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулж буй гадна зар сурталчилгааны самбаруудын судалгааг гаргаж байгаа. Түүнчлэн Монгол Улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс батлуулсан MNS 5283:2022 стандартыг нэвтрүүлж, хаяг, хаягийн байгууламжийн жишиг гудамжуудыг бий болгохоор төлөвлөж байна” хэмээв.

УБЗАА-ны Дугуйн зам ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй тулгуурт байгууламж 130, мэдээллийн 700 орчим байгууламж байна. Хаяг, хаягийн байгууламжид дүүргийн ЗДТГ нь хяналт тавьдаг. Хаягийг стандартын дагуу зөв байршуулах, монгол үсгээр бичих зэрэг асуудалд бид анхаарч, цаашид хотын стандартын худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагыг хэрэгжүүлэн ажиллуулна” хэмээлээ.

Нийтийн тээврийн чиглэл, парк шинэчлэл болон бусад асуудлаар мөн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-2023 оны нэг, хоёрдугаар сард нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус ирсний ихэнх нь үйлчилгээнд гарсан. Одоогоор 60 автобусанд карт уншуулах төхөөрөмж суурилуулж байна. Парк шинэчлэлтэй холбоотойгоор зарим нэг шинэ чиглэл нээсэн. Тухайлбал, сар шинийн баяраар Ч:75 чиглэл нээлээ. Цаашид шинэ суурьшлын бүс рүү нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх, зарим чиглэлийн давхцлыг арилгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх ажлыг хийнэ.

Энэ оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарыг дуусталх хугацаанд Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын 15 байцаагч давхардсан тоогоор 2500 автобусанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Цаашид автобуснуудын өнгө үзэмж, цэвэр байдалд анхаарах талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 байгууллага руу мэдэгдэл хүргүүлсэн. Нөгөө талаас автобусны сандал, суудалд ариг гамтай хандах, цэвэрхэн, соёлтой үйлчлүүлэхэд анхаарахыг иргэдэд уриалмаар байна гэлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлийн хүрээнд 2024 он хүртэл 1000 автобус оруулж ирэх шаардлагатай гэж үзсэн. Үүнээс 2022 онд 100, 2023 оны эхний хоёр сарын байдлаар 224 автобус ирсэн байна. Цаашдаа автобуснуудыг шат дараатайгаар шинэчлэхээр ажиллаж байна” хэмээлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаврын цэвэрлэгээний аян зохион байгуулна DNN.mn

Долоо хоног бүрийн баасан гаригт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн хувьд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын талаар, мөн хаврын цэвэрлэгээний аяны тухай мэдээлэл өглөө.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоон хоногийн турш үргэлжлэх хаврын цэвэрлэгээний аяныг Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг хийх юм. Мөн гэрлийн шонг угаах, наасан зарлал наалтыг нь хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг нь сэргээх зэрэг чиглэлээр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулна хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон.

Тэрбээр”Нийтийн тээврийн автобуснуудын дотор, гадна угаалга цэвэрлэгээ энэ долоо хоногоос эхэлнэ. Цаг агаараас хамаараад хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлага, хөшөөг цэвэрлэх ажлуудыг шат дараатай хийнэ. Мөн энэ аянтай холбогдуулан иргэдэд мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна” гэсэн юм. Энэ жилийн хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандал хийх, гэр хорооллын бүсэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж буй талаар энэ үеэр тэрбээр мэдээлсэн.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” музейг үнэгүй үзэх тасалбарыг цахимаар захиалж үйлчлүүлэхийг зөвлөв DNN.mn

Музейн нээлттэй өдрүүд үргэлжилж байна.

Энэ хүрээнд орон даяар бүх музей үнэ төлбөргүй үйлчилж буй тул сонирхох хүн их байна. Иймд “Чингис хаан” музейгээс амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 4-5-нд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбар гаргажээ.

Уг тасалбарыг ticket.mn-ээс цахимаар захиалах боломжтой бөгөөд урьдчилан захиалаагүй иргэдэд үйлчлэх боломжгүй хэмээн тус музейгээс мэдэгдэв.

“Чингис хаан” музейд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарын тоо хязгаартай бөгөөд захиалгыг гуравдугаар 3-ны 17:00 цагаас хойш авч эхлэх юм байна. Мөн нэг хүн нэг л тасалбар захиалах боломжтой.

Зөвлөмж

  • Музей дотор гүйж харайхыг хориглоно. Музей дотор гүйж харайснаас үзмэр гэмтэх, хүүхэд гэмтэх эрсдэлтэй.
  • Музей доторх үзмэр эд, өлгийн зүйлд гар хүрэхийг хориглоно.
  • Жаазтай болон овор хэмжээ их үзмэртэй нэг метрийн цаанаас харилцана.
Categories
мэдээ нийгэм

Хориглосон бүсээс 16243 мал гаргажээ DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөн дээр нийт найман үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгсөн бөгөөд 91.7 хувийн биелэлттэй байна. Үүрэг, даалгаврын биелэлтийг УБЗАА-ны Хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа. Тэрбээр “Сар шинийн баяр амралтын өдрүүдэд бохирын шугам бөглөрч, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, ариутгах татуурга цуглуулгын 2141 худагт үзлэг хийн, бөглөрөх магадлалтай 54 худгийг лайдаж цэвэрлэсэн. Мөн тус өдрүүдэд гэр хороолол, орон сууцны хог ачилтыг эрчимжүүлэх үүднээс нийт 1.3 сая тонн хог хаягдлыг 94 хог тээврийн машин 6814 удаагийн рейсээр тээвэрлэн ажиллав. Харин зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний хүрээнд нийслэл, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудын 3905 ажилтан давхардсан тоогоор 1012 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд худалдаа, үйлчилгээний болон бусад аж ахуй нэгж, байгууллагын хог хаягдал, цас мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг зургаан дүүргийн 2816 аж ахуй нэгж, байгууллагад хийсэн. Ийнхүү Хог тээврийн гэрээний хавсралтаар баталгаажуулан, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгэх ажил үргэлжилж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Их цэвэрлэгээний үеэр 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ

Зөвлөгөөний үеэр УБЗАА-ны холбогдох хэлтсүүд нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хоёрдугаар сарын 17-нд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд, инженер хангамж, тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 13645 аж ахуй нэгжийн 24310 хүн оролцсон юм. Ийнхүү нийтийн эзэмшлийн 513,828 ам метр талбайн 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэсэн байна.

НИТХ-ын тогтоолоор баталсан Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журамд “энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх шөнийн хуваарьтай байна” гэж заасан байдаг. Уг заалтын дагуу зургаан дүүргийн хэмжээнд зориулалтын 31 машин шөнийн цагаар хог тээвэрлэж байна. Цаашид өглөө, өдрийн цагаар авто замын түгжрэл, төвлөрөл үүсдэг байршлуудад шөнийн ээлжийн хог тээвэрлэлтийн машиныг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан онцолж байлаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 29 хоногийн хугацаанд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 16243 толгой мал гаргаад байна. Уг ажилд 10 байгууллагын 1431 ажилтан, албан хаагч, 52 морьт эргүүл, 242 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцжээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хориглосон бүсээс мал гаргах ажлыг богино хугацаанд зохион байгуулж, албан хаагчид, иргэд олон нийтийг дайчлан оролцуулсан дүүргийн удирдлага, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлсэн юм.

Categories
гадаад мэдээ

​Оросын сайн дурын корпус ОХУ-ын Брянск мужид нэвтрэв DNN.mn


Украины зэвсэгт хүчинд тулалдаж буй цэргийн нэгдэл болох “Оросын сайн дурын корпус” (РДК)-ын дайчид ОХУ-ын Брянск мужид нэвтэрсэн болохоо зарлав. Энэ нь “RDK Telegram” сувгаар Любечан дахь эмнэлгийн хэсгийн шатан дээр зогсож буй хоёр байлдагчийг харуулсан бичлэг гарч, тэдний ард байгаа тэмдэглэгээгээр нотлогдож байгаа аж. “Оросын сайн дурын корпус” ОХУ-ын улсын хилийг давлаа. Бид энгийн иргэдтэй тулалддаггүй, зэвсэггүй хүмүүсийг алдаггүй, үүнийг санаж яваарай. Одоо Оросын жирийн иргэд боол биш гэдгээ ойлгох цаг болсон. Босцгоо! Тэмцэцгээ!” – гэж байлдагчдын нэг нь хэлжээ. Хоёр дахь нь гартаа “Оросын сайн дурын корпус”-ын тугийг барьсан байв.

Бичлэг дээр гарч байгаа байлдагч нь 38 настай,”Rex” хочтой Денис Никитин бөгөөд тэрээр Москвад төрж, Европт суралцаж, 2017 онд Украин руу гарчээ. Мөннэрээ нууцалсан байлдагч “Важные истории”хэвлэлийн агентлагт өгсөн ярилцлагадаа энэ явдлыг баталсан байна. Тэрээр “Би дөнгөж сая тэндээс ирлээ. Энэ ажиллагаанд манай 45 байлдагч оролцсон. Бид Оросын нутагт нэвтэрч, отолт хийн хоёр цэргийн хуягт машиныг устгасан. Би ямар ч хүүхэд хараагүй. Хариннэг Орос хилчин шархадахыг харсан. Бид ямар ч хүн барьцаалаагүй” гэж тэр хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Брянск мужид хүүхэд нас барсан “террорист ажиллагаа” болсон гээд багшийн жилийн нээлтээр Пятигорск хотод очих гэж байснаа цуцалсан юм.