Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЗГ: Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг байгууллаа DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг байгуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг байгуулах шийдвэр гаргалаа. Энэ агентлаг нь хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монголд хөрөнгө оруулалт татах, сурталчлах, худалдааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлуудыг хариуцна.

Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье. Үндэсний статистикийн хорооноос 2022 оны эдийн засгинй үзүүлэлтүүдийг албан ёсоор ирүүллээ. 2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.5 хувиар өссөн гэж дүгнэж байна. Мөн Монголбанк валютын нөөцөө танилцууллаа. Монгол Улсын валютын нөөц одоогийн байдлаар гурван тэрбум 560 сая ам.доллар байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсад гадаад валютын хадгаламж 23.6 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгтийн хугацаатай хадгаламж өнгөрсөн 2022 оны эцэст 12.6 их төгрөг болж, өмнөх сараас 304.1 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Тэгвэл 2023 оны эхний сарын байдлаар өнгөрсөн оноос их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Улмаар иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгтийн хадгаламж 11.3 их наяд төгрөг болжээ.

Харин гадаад валютын хугацаатай хадгаламж 4.9 их наяд төгрөг буюу 1.4 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн сараас 196.4 тэрбум төгрөг буюу 56.3 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа DNN.mn

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна

Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмыг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 87 жолооч согтуугаар жолоо барьж, 162 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1340, хулгайтай холбоотой 19, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 96, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 87, хүний биед халдсан 79, эрүүлжүүлэх байранд хоносон 162 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махыг ирэх сараас борлуулж эхэлнэ DNN.mn

Нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан гуравдугаар сард нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байгаа аж. Ингэхдээ чанар стандарт, худалдаалах цэг зэргийг зохион байгуулж, иргэдэд чанартай мах худалдаалах бэлтгэлийг сарын өмнөөс базааж эхэлжээ.
Өнгөрсөн жилүүдийн хувьд дүүрэг бүрд нөөцийн махыг дэлгүүрүүд зарж байснаас гадна нэрийн дэлгүүрээр мөн худалдан борлуулсан. Гэвч хонь, үхрийн мах борлуулж ямааны мах зарахгүй зэрэг асуудал үүсч байв. Харин энэ жил дахин дээрх асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарч зохион байгуулалт хийж байгааг нийслэлээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгаруулалт шударга явагдаж чадах уу? DNN.mn

Монголын ард түмний бухимдал дээд зэрэгтээ буцалж байна. 1990 оны хавар ард түмэн эрх чөлөөгөөр цангаж хонхны дуунд омогшин жагсаж байсан бол одоо төрд нүүр­лэсэн төрөл бүрийн хулгайг арилгах эздэд нь хариуцлага тооцохыг хатуу шаардан эсэргүүцсээр байна. Илрээд байгаа нь нүүрсэний хулгай болохоос яг үнэндээ бүх хулгайн үндэс нь төрийн албаны хулгай гэдэгтэй хэн ч маргахгүй юм. Энэ хулгайг эрхтэн дархтан л хийж чаддагаараа илүү аюултай юм.

Ялангуяа МАН-ын дангаар эрх барьж байгаа сүүлийнжилүүдэд цүнх баригч, төрөл садан, найз нөхөд,нутаг нугынханаа төрийн байгууллагын салаа мөчир бүрт байршуулан 60 тэрбум, жижиг дунд үйлдвэрийн сан, концесс, хөгжлийн банкны луйвар, нүүрсний, төмөр замын гэх тодотголтой хулгайн хэр­гүүд ар араасаа илрэн ард түмэний аж амьдралыг сайжруулах хөрөнгтийг ховх хамсан байдаг.

Харамсалтай нь Улсын Их хурлын гишүүд, сайд дарга нарэдгээр хулгай луйврыг гүйцэтгэхэд манлайлан оролцсон байдаг.

Улсын Их хурлын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, ДСарангэрэл, Н.Энхболд, нарын төрсөн хүүхдүүд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, газрын дарга гээд л төрийн албыг төрлийналба болгосон сүл­жээ­ний дараалал маш урт үргэлжлэхээр байна.

Товчхондоо хэлбэл “Хууль дээдлэх, захирагдах, тэгш байдал хангах, шударга ёс тогтоох” гэсэн үгнүүд хий хоосон лоозон болжээ. Төрийн албыг төрөл садан найз нөхдийн сүлжээгээр торолсоны цаана авилгын сүлжээ цэцэглэх шимт хөрс бий болдог байна.

Сүүлийн үеийн нүүрсэний хулгайн илэрсэн зөрчлүүдээс харахад Эрдэнэс таван толгойг Улсын Их хурлын гишүүн Т.Аюурсайхан тэр­гүүтэй хэсэг залуучуудад өгсөнөөс болж энэ компанийалбадтөрөл найзуудаар дүүрч ямар ч хяналтгүй дураараа дургиж дун чөмгөөрөө наргиж яваад шоронгийн хаалга татахдээрээ тулаад байгаа ньгашуун үнэн юм.

Эрх мэдэл албан ту­шаалд очингуутаа л төрөл садан найз нөхөдөө ямар ч сонгон шалгаруулалтгүй түр томилдог дараа нь дасгаж байгаад Төрийн албаны Зөвлөлийн даргаБ.Баатарзоригоор дүгнэлт гаргуулж тохируулга хийдэг бурангуй технологийг халахгүй бол авилгыг яагаад ч бууруулж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

Авилгынэсрэгманлай­лал үзүүлнэ гэж удаа дараа уран яруу илтгэдэг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын манлайлал огт харагдахгүй байна. Тэр л өөрөө төрийн албаны туршлагагүйБ.Болор-Эрдэнэ гэгч найз эмэгтэйгээ Агентлагийн даргаар томилж хууль зөрчин буруу үлгэр дуурайлал үзүүлж байсан билээ. Ерөнхий сайдын араас Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар нар нийслэл дүүргийнхээ найз нөхдүүдийг хот агентлагт татан байршуулдаг муу жишиг хэвээр үргэлжилсээр байгаад иргэд дургүй байна. Ийм сайд дарга нараас шударгаёсыг хүсэмжлэхийн оронд гудамжинд гарах нь үр дүнтэй гэсэн бодолтой иргэдийн тоо ихэсч төрийн албаны чадавхи навс унасаныг ардынбагш Ч.Авдай саяхан болсон хэлэлцүүлэг дээр халаглан ярьж сууна.

Одоо Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон таван төрийн нарийн бичгийн дарга 17 Агентлагийн даргыг чө­лөөлж нээлттэй сонгон шалгаруулалтаар сул орон тоог нөхөх ажээ.

Энэ шалгаруулалт хир шударга болох эсэх нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын манлайлалаас хамаарах юм.

Эдгээр 17 Агентлагийн дарга нарын дунд агент­лагийн даргаар Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн найзын дүү гэдгээрээкран­­дуулж томилогдсонСтан­дарт, хэмжилзүйн газрын түр дарга Б.Билгүүн олны анхаарлыг их татаж байгаа юм.

Учир нь МАН-ын хууч­чуулын томоохон төлөөлөгч Ө.Энхтүвшинөмнө нь төрсөн хүү Ө.Золбоогдэд сайдаар томилуулж өөрөө элчин сайдын зөөлөн суудалд тухал­сан төрийн албыг төрлийн болгох ажлыг гарамгай хэрэг­­­жүү­лэгч гэдгээрээ олны дур­гүйц­лийг хүргэж байсан бөгөөд төрийн албаны хулгайд гаршсан нэгэн гэж иргэд ярьжбайна.

Иймээс удахгүй болох сонгон шалгаруулалт аавын хүү,ээжийн охидыг ялгаварлахгүй тэгш боломж олгосон эрх дархтануудын шахаанысүлжээг тасалсансонгон шалгаруулалт бо­лоосой гэж нийгэм хүсэж байна. Хэрхэхийг Засгийн газар ,Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаахаруулна буй заа.

Р.Батсүх

Categories
мэдээ цаг-үе

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүллээ DNN.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг 11 дэх жилдээ танилцуулж байна. Энэхүү тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцогддог. Судалгааг статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгаар тооцдог аж.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд 2, 3, 4, 5, 6-рт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн оноос эрэмбийн хувьд өөрчлөлтгүй байна. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгджээ.

Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал:

  • Дорноговь аймгийн бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч засаглалын үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн. Улмаар засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлжээ.
  • Орхон аймгийн ерөнхий үнэлгээ эрэмбийн хувьд өөрчлөлтгүй буюу 2-рт эрэмбэлэгдсэн хэвээр байгаа ч өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2.6-аар буурсан. Үүнд институцийн тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь ихээхэн нөлөөлжээ.
  • Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч өрсөлдөх чадварын ерөнхий оноо 10-аар буурсан. Үүнд нийгмийн тогтолцоо, боловсрол, соёлын үзүүлэлтүүд суларсан нь нөлөөлжээ.
  • Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймаг эрэмбийн хувьд өөрчлөлтгүй ч өрсөлдөх чадварын ерөнхий оноо 6.7-оор буурсан. Үүнд бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд суларсан нь хамгийн голлох нөлөөг үзүүлжээ.
  • Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өссөн нь Булган, Завхан, Говь-Алтай аймгууд юм. Булган аймгийн оноо 11-ээр, Завхан аймгийн оноо 8-аар, Говь-Алтай аймгийн оноо 1-ээр өссөн. Гэвч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна.
  • Өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан аймгууд нь Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд буюу баруун хязгаарын 3 аймаг байна. Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд, Увс аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлжээ.
  • 21 аймгаас Дундговь [21], Завхан [20], Булган [19], Говь-Алтай [18], Баянхонгор [17] аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймаг Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул байгаа нь нийтлэг байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүхийн хараат бус гэж юу вэ? DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

Шүүгчид өөрсдөө хүртэл хараат бус байдлын талаар ярьцгаадаг. Аливаа хэрэг зөрчлийг үнэн мөнөөр нь шүүмээр байдаг. Гэтэл дээрээс юмуу араас нь хараад ч байх шиг. Шүүгч нар хий юмнаас айж ичин байж “Долдугаар сар-нэгэн” гэх мэт хэргийг шүүсэн болдог юм уу даа. Энэ үнэн болов уу. Бас олон шүүгч өөрсдийг өө хараат бус хэмээн тунхагладаг. Тэр харин үнэн байх. Өөрийгөө хэн гэдгээ нуухаасаа илүү илэрхийлэх сонирхол амьдрал дээр ид өрнөж байна шүү дээ. Нам засаг төрдөө хэний үр сад гэдгээ харуулах туйлын хэрэгцээ бий юу гэвэл бий. Улс төрд улстөрчид ажилладаг. Улстөрчдийн олонх нь хуульч буюу шүүгч мэргэжлийнхэн биз дээ.

Бямбадорж, Нямдорж, Шаравдорж гээд бүгд л цагтаа хууль шүүхийн ажилтнууд байсан. Хууль шүүхийн мэргэжилтэй, тэр зүгийн ажилтай байж гэмээж улс төрд орж улс орныг удирдах нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр шүүх зүгийнхэн өөрсдөө хэзээ нэгэн цагт улс төрч болон хагарах өндөгнүүд юм. Юун хараат мараат. Сонгуулийн үеэр “Манай энэ нөхөр болбоос УИХ-ын гишүүн болох гол нөхцөл нь хуулийн мэргэжилтэй, сайн хуульч бөлгөө” гэхээр нь бид сонгочихдог биз дээ. Энэ хэтийдсэн тогтолцоог болиулдагг үй юмаа гэхэд багасгавал шүүхийнхний дарга болох амбиц дарагдана. Батлан хамгаалах салбарыг энгийн хүн бүр эмэгтэй хүн маш сайн удирддаг. Жүжигчин хүн Америк орныг хамгийн сайн удирдсан гэдэг. Төр засгийг хууль мэддэг хүнээр дүүргэхг үй бол болохгүй гэсэн сурталчилгаа бол худлаа. Эдэнд эрх мэдэл очсоноор цагдаа, шүүгч, хуульч, өмгөөлөгч нарын тоо улам олширсоор байна. Тэднийг ажлын байраар хангахын тулд “яах ёстой” болж байна. Улс орноо шоронжуулах хэрэг үү. Улстөрчид бүр нарийн яривал МАХН-ын зүтгэлтнүүд хууль шүүхийн гол суудлуудыг эзэлсэн тул өөрсдийг өө хараат биш гэх нь зөв. Хараат гэж байгаа нь ч бас зөв.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ DNN.mn

Төрийн албаны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт туссан. Төрийн албаны зөвлөлөөс энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн билээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих, төрийн албаны шалгалтыг төрийн байгууллагын бодит хэрэгцээнд тулгуурлан чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй зохион байгуулж, сонгон шалгаруулалтын орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэх, практикт тулгамдаж буй асуудлыг шийдэх хүрээнд ТАЗ нь зарим журмаа өөрчилсөн байна. Тодруулбал, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж, энэ оны 3 дугаар сарын 31-нээс дагаж мөрдөхөөр шийджээ.

Мөн Засгийн газраас “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам”-ыг баталсан бөгөөд улс төрийн албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллах хүсэлтэй иргэд ерөнхий шалгалтаар нөөцөд бүртгүүлж, тусгай шалгалтад өрсөлдөн, төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллах боложтой болжээ.

Төрийн ерөнхий шалгалтын бүртгэл 3 дугаар сарын 3-ны 9.00 цаг хүртэл цахимаар үргэлжилнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээл 54.3 тэрбум төгрөгөөр багасчээ DNN.mn

Чанаргүй зээлийн дийлэнх хувийг уул уурхайн салбар эзэлж байна - Eguur.MN

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 12 дугаар сарын эцэст 22.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 439.5 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (6.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 53 хувь нь иргэд, 45.6 хувь нь хувийн байгууллага, 0.7 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.7 хувь нь төрийн байгууллагынх аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 19.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 107.2 (0.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (6.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.8 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 12 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 205.7 (15.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 190.7 (20.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж байгаа юм.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл дээрх хугацаанд 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 341.1 (14.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 54.3 (2.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.1 хувийг эзэлж байв. Арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцэст 6.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 95.9 (1.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 798.9 (14.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.