Categories
мэдээ нийгэм

1,324,945 ширхэг хувьцаа арилжжээ DNN.mn

2023 оны 2 дүгээр сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 973,245,070 төгрөгийн үнийн дүн бүхий 1,324,945 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жидакс” ХК (SOH +4.17%), “Тэнгэрлиг медиа групп” ХК (EER +2.89%) болон “Шарын гол” ХК (SHG +1.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Баянгол зочид буудал” ХК (BNG -12.75%), “Сүү” ХК (SUU -7.03%) болон “Ремикон” ХК (RMC -6.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,830 ширхэг нэгж эрхийг 13,918,080 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,465 ширхэг үнэт цаасыг 146,329,210 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,152 ширхэг бондыг 114,959,880 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.53 хувиар буурч, 37770.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,891,899,259,125 төгрөг боллоо.

Categories
гадаад мэдээ

Цөмийн зэвсэгтэй болохыг дэмжив DNN.mn

Умард Солонгосын аюулаас хамгаалахын тулд үндэсний цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй эсэх гэсэн судалгаанд оролцсон Өмнөд Солонгосын иргэдийн 70 гаруй хувь нь ийм хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмсэн байна.

“Gallup Korea” судалгааны төв энэ асуудлаар 1,000 насанд хүрэгчийг түүврийн аргаар санал асуулгад хамруулж, үр дүнг нь танилцуулсан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 76.6 хувь Өмнөд Солонгос улс бие даан цөмийн зэвсэгтэй болохыг дэмжжээ. Бас 77.6 хувь нь Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах “боломжгүй” гэж үзсэн бол 78.6 хувь Пёньяны дэглэм долоо дахь удаагаа цөмийн зэвсэг турших нь тодорхой болсон гэж хариулсан байна.

Судалгаанд оролцогчдын 51.3 хувь нь Солонгосын хойгт дайн гарахад АНУ-ын зэвсэгт хүчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамгаална гэдэгт итгэдгээ илэрхийлжээ.

Санал асуулгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас арван хоёрдугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд оролцогч тус бүртэй ярилцах аргаар зохион байгуулсан юм байна гэж ”Yonhap News” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид орон нутгийн иргэдэд тусламж үзүүлжээ DNN.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн “Юнити” сектороос гадна Зүүн секторын Бор сууринд мотобуудлагын ротын бүрэлдэхүүнээр үүрэг гүйцэтгэж байна.

Цэргийн баг НҮБ-ын баазын харуул хамгаалалт, үер усны нөхцөл байдлаас шалтгаалан дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын ажилчдын байрлаж буй хэсгийн дундах зэвсэггүй бүсэд явган болон хуягт тээвэрлэгчтэй эргүүл хийж, иргэдийг үерийн усанд унах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, болзошгүй түрэмгийлэл, халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж байна. Энэ бүсэд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Б.Баасан-Очироор ахлуулсан бүлэг 1 дүгээр сарын 20-нд дотоодын дүрвэгсдийн хуаранд эргүүл хийх үедээ орон нутгийн жирэмсэн эмэгтэйн бие муудсаныг НҮБ-ын баазад байрлах “Хил хязгааргүй эмч нарын эмнэлэг”-т шуурхай хүргэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэснээр эсэн мэнд амаржсан байна. Мөн сарын 26-нд ахлах ахлагч М.Сайнбаяраар ахлуулсан эргүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэх үедээ орон нутгийн 3 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Энэ үед ухаан алдсан нэг иргэнийг орон нутгийн эмнэлэгт шуурхай хүргэснийг харсан нутгийн иргэд Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчдад талархал илэрхийлжээ.

Монгол цэргийн баг бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд шилжин байрлаад удаагүй ч ажиллагааны тогтсон журам, удирдлагын баримт бичгийн хэрэгжилтийг ханган, БНӨСУ-ын иргэдийн амар тайван амьдралын төлөө үүргээ амжилттай гүйцэтгэж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж байгааг БХЯ мэдээлэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 2002 оноос эхлэн оролцсоноос хойш өдгөө давхардсан тоогоор 21 мянга орчим цэргийн алба хаагч, түүний дотор 1000 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн, одоогоор дэлхийн цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр, угаараас сэргийлэх хоёр сарын аяныг эхлүүллээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран “Гал түймрийн аюул-Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Аяныг дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ.

Дээрх байгууллагын албан хаагчид өөрсдийн чиг үүргийн дагуу айл өрхүүдээр орж хяналт шалгалтын ажлуудыг хийх юм байна. Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид гал түймрээс урьдчилсэн сэргийлэх чиглэлээр айл өрхийн цахилгааны холболт, яндангийн залгаа зэргийг шалгаж дүгнэлт гаргаж зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч ажиллана.

Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хийн мэдрэгчтэй эсэх, угаар мэдрэгчээ зөв байрлуулсан эсэх, яндан зуухны битүүмжлэл зэргийг шалгаж зайлшгүй засвар үйлчилгээ хийх айл өрхийн зуухыг засварлаж байгаа юм.

Албан хаагчид 10 хэсэгт хуваагдан өдөрт хоёр хорооны айл өрх бүрээр орно. Хяналт шалгалтаар явахад угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй, дамжуулагчтай мэдрэгчийг цахилгаанаас нь салгасан, авдартаа хийсэн зэрэг зөрчлүүд илэрч байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн хэлж байлаа. Тиймээс айл өрхүүдийг өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг хангахыг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Өрхийн мэдээллийн зөрүүгээ энэ сарын 8-наас өмнө засуулах шаардлагатай DNN.mn

Иргэд энэ сарын 8-ны 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандан залруулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас анхаарууллаа.

Шинэчлэгдсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшнийг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийх юм байна.

Ийнхүү хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг 16-ны өдрөөс хойш шалгах аж.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно DNN.mn

Боловсролын чанарыг хэрхэн дээшлүүлэх талаар салбарын сайд байр сууриа илэрхийллээ.

Сайд Л.Энх-Амгалан “Боловсролын чанарыг яаж дээшлүүлэх нь хүн бүхний тулгамдсан асуудал боллоо. Финланд улс дэлхийд боловсролоороо тэргүүлдэг. Тус улсад хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлдэг байна. Манай улсад эсрэгээрээ хамгийн ойрхон сургуулиуд нь муу. Хувийн, төрийн, хот, хөдөөгийн, захын, төвийн сургуулийн ялгаа газар тэнгэр шиг болсон. Тиймээс дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагыг авч төрийн сургуулиудад нэвтрүүлнэ.

Тухайлбал, Финландын математикийн сургалтын платформ дэлхийн 170 гаруй оронд туршигдсан, манай улсын үнэтэй хувийн сургуулиуд авч хэрэглэдэг. Төрийн өмчийн сургуулиудад энэ платформыг авч нэвтрүүлэхээр хэлэлцээрт орж байна. Энэ долоо хоногт эхэлсэн хичээлийн жилээс эхлэн зургаан сар хүртэл хот, хөдөөгийн 50 сургуульд Финландын математикийн сургалтын “Eduten” платформыг хэрэгжүүлнэ. Туршилт амжилттай болбол есдүгээр сараас улс даяар 5-6 дугаар ангийн хүүхдүүдэд уг шилдэг платформыг хэрэглэнэ.

Английн “Person” компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний платформыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл математик, англи хэл, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлд дэлхийд тэргүүлсэн платформыг авч нэвтрүүлбэл хувийн болон төрийн өмчийн сургуулийн ялгааг арилгах цаг хожсон түлхэц болно гэж харж байгаа.

Хувийн сургуулиуд нэг хүүхдэд 25-30 еврогоор Финландын математикийн сургалтын платформ авдаг юм байна.

Бид туршилтын хүрээнд нэг хүүхдэд 8 ам.доллароор “Eduten” платформыг авч байгаа. Цаашид гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно. Гурван жилийн хугацаанд боловсролын ялгааг арилгах хамгийн зөв гарц эдгээр платформыг авч нэвтрүүлэх гэж харж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

У.Энхтайван ‘’Эрдэнэс-Тавантолгой’’компанийн хувьцаагаар дамжуулаад 2-3 их наядын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий DNN.mn

Иргэдийн анхаарлыг татсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг болон хөрөнгийн зах зээлийн талаар “Гүүдсек” үнэт цаасны компанийн Гүйцэтгэх захирал У.Энхтайвантай ярилцлаа.


-Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Манай улсад үнэт цаас­ны зах зээл хөгжөөд 30 орчим жил болж байна. Энэ хугацаанд алдаатай, оноотой л явж ирлээ. Ер нь хөрөнгийн зах зээлийн идэвхжил 2017 оноос хойш нэлээд өндөр түвшинд бай­гаа. Тиймдээ ч 2021 онд дэлхийн хамгийн өндөр өсөлт­тэй хөрөнгийнзахзээ­лээртодорхойлогдсон байдаг. Хөрөнгийн зах зээл ийм идэвхтэй байгаа­гийн гол хүчин зүйл нь төрөөс хэрэг­жүүлж буй бод­логууд­тай шууд холбоотой гэж харж болно. Тухайлбал,Мон­голын санхүүгийн зах зээлийн 80 гаруй хувийг эзэлдэг банкны системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгохоор хуулийн шаард­лага тавигдсан. Одоо­гийн байдлаар Төрийн банк, Голомт банк нээлттэй хувь­цаат болсон байна. Хаан банк­ны тухайд оны өмнө Сан­хүү­гийн зохицуулах хо­­роо­­­ноос зөвшөөрөл нь гар­сан. Удахгүйолон нийтэд са­нал болгох анхдагчарил­жаа нь хийгдэх болов уу. Үүний дараа Худалдаа хөгж­лийн банк, Хас банк IPOгаргана. Эдгээртаван банк зах зээлд орж ирснээр хөрөнгийн зах зээлийн үнэл­гээг бараг хоёр дахин тэлж байгаа. Үүнээс гадна сая­хан үндэсний үйлд­вэр­лэгч “Газар шим” компани IPO хийх зөвшөөрлөө авсан байх жишээтэй.

Дээрээс нь төрийн өмчит компани дундаас Монголын хөрөнгийн бирж IPO хийгээд бирж дээр нээлттэй хувьцаат компани боллоо. Ер нь л зах зээл маань хөрөнгө оруулагчид, иргэдийн сонирхлыг маш их татаж байна л даа.

-Нэг үеэ бодвол монголчууд хөрөнгийн зах зээлийг сонирхдог, үр шимийг нь мэдэрдэг боллоо. Ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг нь зураглавал?

-Мэдээж цаашдаа хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэнэ. Хөрөнгийн зах зээлд санхүүгийн салбарын томоохон төлөөллүүд түлхүү орж дунд хугацаан­даа санхүүгийн салбар голлосон зах зээл байх болов уу. Яваандаа стратегийн том ордуудыг эзэмшигч төрийн мэдлийн компаниуд нээлттэй хувьцаат хэлбэр рүү орох байх. Үүний манлайлагч нь “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани байгаасай гэж хүсч байна. Монголын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг топ компаниуд хөрөнгийн бирж дээр бүрт­гэлтэй болоод, иргэд хувьцаагаараа дам­жуулаад тэдний ашгаас хүр­тээд явдаг хувилбар руу урт хугацаандаа шилжих хандлагатай байгаа. Нөгөө талдаа хүмүүс хувьцаа гэдэг зүйлийнхээ мөн чанарыг маш сайн ойлгох ёстой, хувьцаа бол тухайн хүний өөрийнх нь хөрөнгө. Тэгэхээр хөрөнгөө хадгалах, хамгаалах, түү­гээрээ дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэх эрхүүдээ хангуулах хэрэгтэй. “Эрдэнэс-Тавантолгой” 1072 хувьцаа ч мөн үүнд орно.

-Танай компани хөрөн­гийн зах зээлийн үйл­чилгээг орон даяар түгээж ажилладгийн хувьд хэчнээн харилцагчтай байна вэ?

-Одоогийн байдлаар бид 12 аймагт салбараа нээсэн. Нийт 40 гаруй хүний боловсон хүчинтэй мэргэжлийн баг ажиллаж байна. Манайх 600-гаад мянган харилцагчтай. Энэ тоогоороо Монгол Улсын хэмжээнд үйл ажил­лагаа явуулдаг брокерын компаниуд дундаа тэргүүлдэг гэх үү дээ. Хамгийн сүүлд хийсэн ажлууд гэвэл Төрийн банкны IPO-г олон нийтэд санал болгох ажиллагаанд туслах андеррайтераар ажилласан. Үүнээс гадна “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааг бүртгэл­жүүлэх, ногдол ашиг олгуулахад харилцагчийн тоо олон гэдэг утгаараа иргэдийн нэлээд хувьд хүрч ажилладаг.

-Сүүлийн үед “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцаа нийгмийн анхааралд орсон. Хувь­цааны ногдол ашигтай холбоотой иргэдийн зү­гээс ямар санал, хүсэлт ирж байгаа бол?

-Оны өмнөөс нүүрсний хулгайн асуудал нийгэмд ил болсон. Тэр дундаа хамгийн том экспортлогч “Эрдэнэс-Тавантолгой” компанитай холбоотой асуудлууд өндрөө авсныг бүгд мэдэж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хоёр жилийн ногдол ашгийг нөхөж олгох шийдвэр УИХ-аас гарсан. Мөн “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл төрсөн Монгол Улсын иргэдэд олгосон байдаг бол энэ өдрөөс хойш төрсөн хүүхэд бүрд 1072 хувьцаа олгохоор асуудлыг судалж танилцуулахыг Засгийн газарт даалгасан байна. Тиймээс ойрын өдрүүдэд манай компанид хандаж байгаа иргэдийн санал, хүсэлтүүдийн дийлэнх нь 1072 хувьцаатай холбоотой байна. Ер нь нийт иргэдийн дунд хувьцаатай холбоотой мэдээлэл, мэдлэг тун тааруу байдагнь бидэнд ирж бай­гаа асуулт, лавлагаанаас харагддаг. Хүмүүс буруу зөрүү ойлголттой байна. Тухайлбал, хамгийн анх “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2019 оны цэвэр ашгаас 2020 онд олгосон ногдол ашгийн талаар хү­мүүс их асууж байна. Ногдол ашгаа авч чадсан эсэхээ шалгуулах, мэдээлэл авах нь мөн их байна. Нэмээд хэлэхэд, 1072 хувьцааг иргэдэд олгосноос хойш өнгөрсөн арван жилийн хугацаанд нас барсан иргэдийн ар гэрийнхэн бидэнд их ханддаг. Бурхан болоочдын хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах талаар мэдээлэл зөвлөгөө хүсдэг л дээ.

-Ингэхэд нас барсан иргэдийн 1072 хувьцааг яаж өв залгамжлуулдаг юм бэ?

-Одоо мөрдөгдөж буй зохицуулалтын хүрээнд хашаа байшин, автомашин зэрэг үл хөдлөх хөрөнгийг өв залгамжилж авдаг шүү дээ. Тухайн иргэн нас барснаас хойш нэг жилийн дараа хөрөнгө нь өвлөгдөх эрх нээгддэг. Яг үүнтэй адилхан хувьцааг тодорхой бичиг баримтыг бүрдүүлээд өв залгамжилж авдаг. Гэхдээ 1072 хувьцааны хувьд өв залгамжлах эрх одоохондоо хаалттай байгаа. Сая УИХ-аас 2021, 2022 оны ногдол ашгийг иргэдэд нөхөж олгох болсонтой холбоотойгоор өв залгамжлах асуудал ч шийдэгдэх болов уу гэж бодож байна. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаатай багадаа 80-90 мянган хүн нас барсан байдаг. Дээр хэлсэнчлэн өв залгамжлалын бүх ажилбар нь цаасаар явдаг. Ар гэрийнхэн нь нотариат дээр очоод өв залгамжлалын гэрчилгээ хийгдэнэ. Тэр бичиг цаасыг нь үндэслээд Үнэт цаасны төвлөрсөн хад­галамжийн төв дээр эцсийн шилжүүлгийн ажил­бар төвлөрдөг болохоор багагүй хугацаа шаарддаг. Хэрэв 1072 хувьцааны өв залгамжлал зөвшөөрөгдөөд хэрэгжвэл ачаалал үүсэх нь тодорхой. Иймдиргэдийн зүгээс тодорхой хэмжээний бэлтгэлтэй, ойлголттой байх хэрэгтэй.

-2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээсхойштөр­сөн хүүхдүүд 1072 хувь­цааны дансаа хэзээнээс нээлгэж болох вэ?

-Ягөнөөдрийн байд­лаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа олгогдоогүй байна. Урьд­чилаад хувьцааны дансаа нээлгээд явж байгаа хүмүүс их байгаагаас харахад олгох хүлээлт ч хүмүүсийн дунд өндөр байгаа нь харагдаж байна. Үндсэндээ хувьцаа гэдэг зүйл бол хүний өмч хөрөнгө. Тэр хөрөнгийг хаа нэг газарт бүртгэж, баталгаажуулж, хадгалж байх ёстой. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв Монгол Улсын бүх үнэт цаасыг хадгалагддаг. Иргэдийн 1072 хувьцаа ч ялгаагүйтэндхадгалагддаг. Гол нь тухайн байгууллага дээр иргэд хувьцаагаа хадгалж, бүртгүүлэхийн тулд агуулах сав буюу дансаа өөрийн нэр дээр заавал нээлгэж тэр дотроо хувьцаагаа байршуулах шаардлагатай. Хувьцааны данс нээх ажлыг Монгол Улсад тусгайзөвшөөрөлтэй брокерын компани зуучлан гүйцэтгэдэг. Үүний дараа­гаар хувьцааны дансаараа дамжуулаад ногдол аш­гаа арилжааны банкны дансандаа олгуулж авдаг. Энэ үйл ажиллагаа өөрөө нийтийг хамарсан, цаг хугацаа шаарддаг болохоор ачаалал үүсгэдэг талтай.

-Хэрэв 2021, 2022 оны ногдол ашгийг тараах шийдвэр гарвал иргэд брокерын компаниудад байгаа арилжааны банкныдансныбүртгэлээ батал­гаажуулах шаардлагатай юу?

-Энэ жил өнгөрсөн хоёр жилийн ногдол ашгийг нөхөөд олгоно гэвэл хүр­тэх эрхтэй нийт 2.5 сая гаруй иргэн байна. Богино хугацаанд эдгээр иргэдийн өөрсдийнх нь нэр дээрх арилжааны банкны дансанд тухайн дүнгээр нь шилжүүлэг хийгээд явна гэхээр тэрийгээ баталгаажуулах том ажил өрнөнө. Өөрөөр хэлбэл, банкны данс нь тэр хүний нэр дээр байгаа эсэхийг шалгах, баталгаажуулах гэх мэт ажлууд хийгдэнэ. Дээр нь одоогоос гурван жилийн өмнө ногдол ашгаа олгуулж авсан 2 сая гаруй иргэний банкны данс нь хэрэглэгдэх үү, үгүй юү гэдэг асуудал бас бий. Иргэдийн хувьд зарим нь банкны дансаа хаачихсан байдаг. Нөгөө хэсгийнх нь ногдол ашиг орж байсан данс ньзээлийн данс болоод өөрчлөгдсөн байх жишээний. Хуучин бүртгэлтэй данс руу нь ногдол ашиг оронгуут зээ­лийн төлбөрт татагдах эрсдэлүүд байгаа. Иймд 2021, 2022 оны ногдол аш­гийг тараах шийдвэр гар­вал дахиад банкны дансыг бүртгэлжүүлж, батал­гаа­жуулах ажил хийгдэнэ гэж харж байна. Мөн 2020 оны ногдол ашгаа хараахан аваагүй байгаа 400-гаад мянган хүн байгаа.

-Тэгэхээр үлдэж байгаа 400-гаад мянган иргэнд “Эрдэнэс-Тавантолгой”-н 2019 оны ногдол ашиг одоо олгогдож байгаа юу?

-Тийм ээ. Банкны данс­ны дугаарыг нь бид бүртгэж аваад, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хүсэлт гаргаад явж байна. Төвлөрсөн хадгаламжийн төв банкны данс нь тухайн хүний нэр дээр байна уугэдгийг шал­­гаж баталгаажуулаад гүйлгээг нь хийдэг байгаа. Хэрэв 2021, 2022 оны ногдол ашиг нөхөж олгохоор болбол тэдгээр хүмүүст нэмэгдээд орно гэсэн үг. Аль болох “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны 2021, 2022 оны ногдол ашгийг нөхөж олгох ажил эхлэхээс өмнө иргэд сонгосон брокерын компани дээрээ байгаа мэдээллээ нягтлах ёстойг сануулж хэлмээр байна.

-Иргэд дансны бүрт­гэлээ баталгаа­жуулахдаа брокерынкомпаниа сольж болно биз дээ?

-Энэ бол нээлттэй. Товчхондоо иргэд банкаа сонгож үйлчлүүлдэгтэй адил гэж ойлгож болно. Жишээлбэл, Хаан банкаар цалингаа авдаг, жирийн төлбөр тооцоогоо Голомт банкаар, харин байр, цахилгаан, дулаан, СӨХ-ны мөнгөө Төрийн банкаар төлдөг хүмүүс байдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан брокерын компанийг ингэж хэрэглэж болдог. Магадгүй “Эрдэнэс-Тавантолгой”-н ногдол ашгийг авдаг, арилжаанд оролцдог брокерын компани нь өөр, өөр байхаар төрөлжүүлж хэрэглэж байх жишээтэй. Үүнээс гадна өөр брокерын компанид зайлшгүй данс нээлгэх шаардлага үүссэн хүмүүс гэж байдаг. Энэ нь шилжилт хөдөлгөөнд орж байгаа хүмүүст хамаатай. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээндшилжилт хөдөл­гөөн эрчимтэй хийгдэж байгаа. Тиймээс шилжилт хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийн хувьд брокерын компанид зайлшгүй биечилж очиж үйлчлүүлэх нөхцөл байдал үүсдэгталбий.Жишээлбэл, аль нэг аймагт амьдардаг байсан хүн орон нутаг дахь брокерын компаниасаа үйлчилгээ авдаг байв. ГэтэлӨмнөговь аймаг руу шилжиж очоод тухайн газрынхаа брокерын компаниас үйлчилгээ авч чадахгүй, заавал тухайн брокертоо биечлэн хандах асуудал үүсэж болно.Ийм нөхцөлд Өмнөговь аймаг­таа үйл ажиллагаа явуулж байгаа салбартай брокерын компани руу хувьцаагаа шил­жүүлж, тэндээ үйлчил­гээ­гээ авах бүрэн боломжтой.

-УИХ-аар 1072 хувь­цааны ногдол ашгийг нөхөж олгоё гэнгүүт ир­гэдийн дансанд хэзээнээс орох бол гэсэн хүлээлт нийгэмд үүслээ шүү дээ. Бэлтгэл ажил хангахад хэдий хугацаа орох уу?

СүүлдУИХ-аас“Эрдэнэс -Тавантолгой”-н 2021, 2022 оны ногдол ашгийг нөхөж олгох үүргийг Засгийн газарт өгсөн. Засгийн газраас тогтоол шийдвэр нь гараад, “Эрдэнэс-Тавантолгой” ком­панийн хувьцаа эзэм­­шигчдийн хурлаар эцэс­лэгдээд баталгаажсаны дараа иргэдэд ногдол ашиг тараагдахболов уу. Бид буюуүнэт цаасны компаниуд, оролцогч байгууллагууд өнгөрснөөс сургамж авах хэрэгтэй. Учир нь 2020 онд ногдол ашиг тараах үед олон мянган иргэн хувьцааны дансаа нээлгэж, бүртгэлээ баталгаажуулаагүй, банкны дансаа бүртгүүлээгүй байсан. 2020 оны дөрөв­дүгээр сард ногдол ашиг олгох шийдвэр эцэслэгдэн батлагдсанаас хойш таван сарын дараа иргэдийн дансанд шилжиж эхэлсэн. Одоо ч тухайн ногдол ашгаа аваагүй хүмүүсийн хувьд үргэлжлүүлээд олгогдоод явж байна.

-Одоо 2021, 2022 оны ногдол ашгийг тараахад ийм хэмжээний ажил хийгдэх үү. Хугацаа хэмнэхийн тулд цахим шийдлүүд байна уу?

-Өмнө ногдол ашгаа нэг удаа авчихсан хүмүүсийн хувьд харьцангуй гайгүй.Дийлэнх нь банкны дансаа өөрчлөхгүй болов уу. Мэдээж цахим шийдлүүд бий. 2020 онд ногдол ашиг тараах үед “И-баримт” болон хүүхдийн мөнгө авдаг данс руу тодорхой хэмжээний шууд шилжүүлэг хийгдсэн байдаг. Зарим хүмүүсийн хувьд банкны данс бүртгэх ажлыг нь “И-баримт”-ын системээр дамжуулж хийсэн. Энэ нь богино хугацаанд үр дүнтэй шийдэл байсан болохоор зөвхөн тухайн жилдээ л хэрэглэсэн. Одоо 2.5 сая иргэний дийлэнх нь банкны дансаа брокерын компанидаа бүртгүүлчихсэн. Иймд энэ удаагийн ногдол ашиг үнэт цаасны дансаар дамжаад олгогдоход харьцангуй хурдан цаг хугацаа бага орно. Мөн үнэт цаасныкомпаниуд цахим шийдлүүд ашиглаад харилцагчдынхаа банкны дансны дугаарыг хүлээн авч бүртгэх боломжтой болоод байгаа. Хувьцаа, хувьцаатай холбоотой ногдол ашиг нь үнэт цаасны компани дээрээ ажилбар нь бүрэн хийгддэг байх нь чухал гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд төрөөс олгосон хувьцаатай холбоотой ажлуудыг арилжааны банк, хөдөлмөр халамж, “И-баримт” зэргийг оролцуулан хийсэн нь нийтийн хувьцааны талаар ойлголтыг улам бүр төөрөлдүүлж байна.

-Нийгэмд 1072 хувь­цааны ногдол ашигтай холбоотой эргэлзээ байна. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” компани ногдол ашгаа тарааж ирсэн. Бүртгэлтэй брокерын компаниуддаа ханд гэсэн агуулгатай яриа, мэдээлэл зарим хэвлэлээр явсан. Үнэхээр тэгж мэдээлсэн шиг үнэт цаасны компаниуд иргэдийн хувьцааны ног­дол ашгийг эргэлдүүлэх боломж байдаг юм уу?

-Хувьцааны ногдол ашгийг брокерын компани олгуулж аваад тэрийг эргэлдүүлэх ямар ч боломж байхгүй. 1072 хувьцааных нь ногдол ашиг Монголбанкны багцынгүйлгээний системээр Төрийн сангаас шууд ту­хайн хүний баталгаажсан банкны данс руу шилждэг. Брокерын компани бол харилцагчийнхаа хувьцааны дансыг нээгээд, хувьцааг нь тоо ёсоор дансанд нь байршуулах, үүн дот­роо банкны дансыг нь бүртгүүлж өгөх оролцоотой. Товчхондоо, ногдол ашгаа авах гээд байгаа тухайн иргэний нэр дээр хувьцааны данс нээгээд арилжааны банкны дансыг нь хувьцааны данстай холбож, хүсэлтийг нь гаргаж өгдөг дундын зуучлалын байгууллага. Нэмээд хэлэхэд, энэ 1072 хувьцааны дансаараа дамжуулаад бусад олон төрлийн үнэт цаас, хувьцаа, бонд зэрэгт хөрөнгө оруулах боломжтой байдаг.

-Та ярилцлагынхаа эхэнд дурдлаа. Ер нь ир­гэд хувьцаагаа яаж хадгалж, хамгаалах вэ?

-Хувьцаа хэмээх хөрөн­гөө хадгалж, хамгаалж, бүртгэлжүүлэх нь иргэн хүний үүрэг. Ялангуяа төрөөс үнэгүй олгосон хувьцаануудын хувьд тун хариуцлагатай хандах ёстой. Хүмүүс “Эрдэнэс -Тавантолгой”-н 1072 хувьцааг л яриад байдаг. Үүн дээр нэмээд төрөөс “Эрднэс Монгол”-ындавуу эрхийн нэг ширхэг хувьцаа иргэн бүрд олгох шийдвэр гарсан байдаг. “Эрдэнэс Монгол” компани тухайн хувьцааг бүртгэлжүүлэх тал дээр хүн амын өсөлтөд тааруулаад дүрэмд бичсэн хувьцааны нь тоо ширхгийг нэмэгдүүлэх ажиллагааг хийн гэсэн ойлголттой байгаа.

Харин 1072 хувьцааны тухайд нэн түрүүнд иргэд өөрсдийн нэр дээрээ дансаа нээлгээд баталгаажуулах, ногдол ашиг олгогдох үед нь арилжааны банкны дансандаа олгуулах хэрэг­тэй. Нэгэнт төрөөс олгосон хөрөнгөөс үр шимийг нь хүртэх эрх нь үүсээд байна шүү дээ. Хувьцаа бол хөрөнгө, хөрөнгийнхөө үр шимийг хүртэх эрх эзэнд байх ёстой. Тэр утгаараа нас барсанхүмүүсийн хувьцааг, дагалдаад ирэх ногдол ашгийгар гэрийнхэн давхар өвлөж авах эрхээ шаарддаг болмоор байгаа юм. Гол нь улс даяар хамарсан маш том арга хэмжээ болох учраас иргэд зөв мэдээлэлтэй, өөрсдөө хувийн бэлтгэлтэй байх хэрэгтэйг дахин хэлье. Мөн оролцогч байгууллагууд маань тодорхой хэмжээний бэлтгэлийг хангасан байх ёстой. Тэгж байж ард түмнийг хамарсан том ажил үр дүнтэй болно.

-Мэдээж ногдол ашиг тараах үед нэлээд бужигнаан үүсэх байх. Танай компанийн зүгээс бэлтгэл ажлаа хэрхэн хангаад байна вэ?

-Манай компани Улаанбаатар хот, нэмээд орон нутагт 12 салбартай, 600-гаад мянган иргэний хувьцааныдансыгхариуц­даг гэдэг утгаараа ачаалал ихтэй байдаг л даа. Бэлтгэл ажлын хувьд ямартай ч нийтийг мэдээллээр хангаад явж байна. Ойрын хугацаанд хамтарч ажилладаг бай­гууллагуудтай уулзаж, хийгдэх ажлуудаа ярилцаад бэлтгэлээ хангана. Бидний хувьд хамгийн отгон салбараа Эрдэнэт хотод 2020 онд байгуулсан. Манай харилцагчдын дунд шилжилт хөдөлгөөн бас нэлээд бий. Одоо салбартай байгаа аймгуудад амьдарч байсан хүмүүс салбаргүй газарт нүүж очсоноор манай компанийн заримүйлчилгээг авч чадахгүйд хүрдэг. Цахимаар дийлэнх үйлчилгээг үзүүлж байгаа хэдий ч зайлшгүй биечилж авах ёстой үйлчилгээнд хүндрэл гардаг. Энэ ондоо багтаагаад үлдсэн 9 аймагт салбаруудаа нээнэ. Бүх 21 аймаг салбартай болж, орон даяар харилцагчдадаа үйлчилгээгээ улам бүр ойртуулахаар зорьж байгаа. Манай харилцагчид аль ч аймагт шилжсэн бай, магадгүй аяллаар явсан ч очсон орон нутгийнхаа салбараар үйлчлүүлэх бүрэн боломжтой болно. Шинээресөнаймагт салбар нээхтэй холбоотой тогтмол ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах ажилбар хийгдэж байна.

– Ажиллах хүчний нөөц боломж хэр зэрэг байгаа вэ.Ажлын байр­ны шалгуур нь юу байх вэ?

-Нөөц бол байгаа гэж харж байна. Нэн түрүүнд тавигдах шаардлага бол эдийн засагч, санхүүч, хуульч, инженер гэсэн дөрвөн мэргэжлийн аль нэгээр нь дээд боловсрол эзэмшсэн, энэ зах зээлийг сонирхдог байх, хөрөнгийн зах зээлд ажиллахын тулд 14 хоногийн сургалтад сууж, эрх авсан байх гэсэн үндсэн шаардлага тавьдаг. Сургалтын хувьд жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Манай компанийн зүгээс шинэ ажилчдаа нэгтгэж хөрөнгийн зах зээлд ажиллах эрхийн сургалтад хамруулдаг жишигтэй. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хөрөнгийн зах зээлд хүчээ үзэж, өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ орон нутагт ажиллах хүсэлтэй хүн бүхэнд “Гүүдсек” үнэт цаасны компанийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцаатай холбоо­той яригдсан дээрх асууд­луудын хүрээнд цаашид ямар ажлууд хийгдэх вэ?

-Ерөнхийд нь дөрөв хувааж авч үзэж болно. Хамгийн эхэнд УИХ-аас гарсан шийдвэрээр 2021, 2022 оны ногдол ашгийг нөхөж олгох ажил бий. Тэгэ­хээр хуучин ногдол ашгаа авч байсан, магад­гүй авч амжаагүй байгаа хүмүүсийн хувьд аль брокерын компанид үнэт цаасны данстай байгаагаа нягтлах ёстой.Дараагаар нь өмнө ногдол ашгаа авч байсан банкны данс хэрэглэгдэж байна уу гэдгээ давхар шалгах нь зөв. Дансаа солих шаардлагатай болбол хүсэлтээ гаргах ёстой. Гол нь ногдол ашиг тараах шийдвэр яг эцэслэж гараагүй болохоор урьд нь ногдол ашиг авч байсан, баталгаажсан банкны дансыг одоохондоо солих боломжгүй. Гэвч дараагийн ногдол ашиг олгох шийдвэр гарах үед эсвэл түүнээс өмнө мэдээж солих боломжтой болох ёстой. Хоёрдугаарт, 2012 оны 4 дүгээр сарын 11-нээс хойш шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгогдох бол эцэг, эхчүүд шинээр дансыг нь нээлгэж, бүртгүүлэх шаардлагатай болно. Хүүхдийн хувьцааны дансыг эцэг, эх, асран хам­гаалагч нь нээлгэдэг байгаа. Гуравдугаарт, “Эрдэнэс-Тавантолгой” компани тодор­хой хуга­цааны дараа Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болох, хувьцаа эзэмшигчид хөрөнгөө захиран зарцуулах эрх нь үүсэхээс өмнө магадгүй нас барсан иргэдийн ар гэрийнхэн нь хувьцааг нь өв залгамжлах ажил цаасаар хийгдэх тул асар их ачаалал үүсэх байх. Иймээс ар гэрийнхэн нь өв залгамжлалын та­лаар ойлголттой байх шаард­­лагатай. Дөрөв­дү­гээрт, сүүлийн арваад жил яригдсан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO хийх, нээлттэйхувьцааткомпани болгох асуудал он дамжаад УИХ-ын чуул­ганаар хэлэлцэгдсэн. Зариммэдээллийн хэрэгсэл, УИХ-ын гишүүдийн өгч байгаа мэдээллээс харахад Мон­голын хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг нь бүрт­гэе гэж байгаа юм байна. Мөн хувьцаагаа эргэлтэд оруу­лах, нэмж худалдаж авах эрхүүдийг нээж өгөх тухайяригдах байх. Нээлттэй компани болсноор мэ­дээллийн, санхүүгийн ил тод байдал хангагдах сайнталтай. Компанийн засаглал ч гэсэн дагаад сайжраад ирнэ. Энэ ажил хэрэгжинэ гэсэн нийтийн хүлээлт хүлээлт өндөр байх шиг байна. Тэр нь ч бидэнд ирж буй харилцагчдын санал, хүсэлт, лавлагаанаас хараг­даж байна. Цаг нь болохоор төрөөс иргэд олон нийтэд зарлах болов уу.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувь­цаа амь орвол эдийн за­сагт яаж нөлөөлөх вэ?

– 2.5 сая иргэний хувь­­цааны хувьд одоо байгаа Төрөөс тогтоосон үнэлгээгээр нь хялбархан тооцоод үзэхэд 2 гаран их наяд төгрөгийн хөрөнгө болдог юм. Биржид бүрт­гэлтэй болоод эдийн засгийн эргэлтэд орохоор 2-3 их наяд төгрөгийн хөрөнгө эргэлтэд орно. Энэ утгаараа эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ. Арваад жил хөдөлгөөнгүй байсан хувьцаанаас энэ хэмжээний үр шимийг хүртэх боломж гарах байх гэж өөдрөгөөр харж байна. Хөрөнгө гэдэг зүйлийг худалдаж, худалдан авч эргэлтэд оруулахаас гадна, барьцаалах, зээлэх зэргээр эргэлтэд оруулж үр шимийг хүртэх боломжтой. Ялангуяа ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад эдийн засгийн өсөлт удааширсан, иргэдийн санхүү хүндрэлтэй байгаа энэ үед “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаагэргэлтэдоруулах, үршимийг нь хүртээх нь олон талаасаа нүдээ олсон ажил болно.

Б.ТӨГӨЛДӨР

Categories
мэдээ нийгэм

Манай улсын 157 иргэн 17 улсад ял эдэлж байна DNN.mn

Одоогийн байдлаар дэлхийн 87 улсад 167,000 Монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд үүний 125 мянган хүн нь хууль ёсны оршин суугчид байгаа талаар ГХЯ-наас мэдээлжээ.

Тодруулбал, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2009-2022 онд 800 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. Тус санд 2022 онд 200 сая төгрөг, энэ онд 392 сая төгрөг төсөвлөсөн. Уг сангийн өнгөрсөн жилийн зарцуулалтыг харахад дийлэнх нь нас барсан иргэдийн шарилыг зөөх, эх орондоо ирэх боломжгүй хүмүүсийг авчрах зэрэгт зориулагдсан байна. Өнгөрсөн 2022 онд 762 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол 144 иргэн хилийн чанадад нас баржээ. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар 157 иргэн 17 улсад ял эдэлж байна.

Хилийн чанадад ял эдэлж буй Монгол иргэдэд консулын туслалцаа үзүүлж, ар гэртэй нь холбоо тогтоолгох, ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Хилийн чанадад ял эдэлж байгаа 132 иргэнийг Дипломат төлөөлөгчийн газруудаас эргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд 42.8 сая төгрөгийг зарцуулсан гэдгийг Б.Батцэцэг сайд онцлон хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Түмэн тэмээний баяр-2023” өвлийн наадам ирэх гуравдугаар сард болно DNN.mn

Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент “Түмэн Тэмээний Баяр”нь 24 дэх жилдээ Өмнөговь аймаг Даланзадгад суманд “Нээлттэй Өмнөговь” Монголд зочлох жилийн хүрээнд ирэх гуравдугаар сард болно.

“Түмэн тэмээний баяр” нь говьчуудын тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой. 1997 оноос анхлан зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр” өвлийн наадам нь 2016 онд Монгол орны тэмээчид, уралдаанчдыг хамарсан “Монгол тэмээ-999” тэмээний уралдаанд 1108 тэмээ барианд оруулж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Баярын хөтөлбөрийг ЭНД ДАРЖ харна уу.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна DNN.mn

Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна. Тиймээс хотын удирдлага иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад анхаарч, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулан, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Баянзүрх дүүрэгт ажиллаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хийж буй ажилтай танилцлаа.

Томоохон цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэх нь

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд Баянзүрх дүүрэгт хийх томоохон ажлуудын нэг нь тус дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэр усны нөөцийн 300 га талбайд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд амрах, чөлөөт цагаа зөв, зохистой өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү ажлыг санаачилжээ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгт хүрээлэнгийн 250 га талбай нь ашиглалтынх байх бөгөөд үүний 70-80 хувьд нь мод тарьж, зүлэгжүүлэх аж. Түүнчлэн 200 орчим машины зогсоол, авто зам, явган болон дугуйн замыг шийдэн тохижуулна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:

-Ундны усны эх үүсвэр болсон голын ай савыг хамгаалах, байгалийн унаган төрхийг нь хадгалж үлдэх, мөн мал орж ирэх, айл буухаас сэргийлэх нь нэн чухал. Тиймээс бид уг цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Олон улсын гэж тодотгосны учир нь Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран 25 га талбайг тохижуулахаар төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, нэг га талбайг улс үндэстнийхээ түүх, соёл, уламжлалыг таниулах байдлаар тохижуулах, бүтээн байгуулалт хийх саналыг Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудад тавьж эхэлсэн. Тэдний зарим нь энэ санаачилгыг дэмжихээ илэрхийлээд байна хэмээв.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт өнгөрсөн оноос эхэлж, талбайг хашаалсан бөгөөд ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг хариуцан ажиллах нэгж байрлах оффисын барилга, авто замын бүтээн байгуулалтыг 2023 онд хийх юм. Түүнчлэн ногоон байгууламжийн зарим ажлыг эхлүүлж, хоёр км урттай дугуйн зам тавихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжиж, ногоон байгууламж бий болгох, мод, суулгацаар хангах тал дээр тусалж ажиллана” хэмээлээ. Мөн ерөнхий төлөвлөлтийг нийслэл, дүүргийн хэмжээний бүтээн байгуулалттай уялдуулах, иргэд болон аж ахуйн нэгжийн оролцоог дэмжихэд анхаарахыг онцолж байв.

Бага зайд ч бүтээж болно

Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэг үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв гүйцэтгэсэн аж. Явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.

“Орчныг тохижуулаад сайхан болгочихоор хүмүүс ч хог хаяхаа больж, ойр орчмын айлууд хашаагаа сэлбэн засаж жигдрүүлсэн. Энэ хавийн иргэд ч орчныг цэвэрхэн байлгах, хүүхэд тоглох талбайг харж хамгаалахад анхаардаг” хэмээн тус хорооны иргэн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Гэр хорооллын бүсэд ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарч, дахин гурван байршилд ийм талбай байгуулах боломжтойг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлж байлаа.

Тэрбээр “Хотоо иргэддээ ээлтэй болгох, ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх, ая тухтай орчныг бүрдүүлэхэд илүү анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд төр, хувийн хэвшилтэй хамтран нэлээд ажлыг төлөвлөсөн. Түүнээс гадна боломж бололцоогоо ашиглан бага зайд ч бүтээн тохижуулах боломжийг эрэлхийлнэ. Тухайлбал, хороодод ийм бичил цэцэрлэг байгуулах, орчныг нь тохижуулах бүрэн боломжтой” хэмээв