Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Хятадын хаврын баярын эргэн тойронд DNN.mn

Гурван жилийн хөл хорины дараа 2023 оны хаврын баяраар Хятад даяар гэр орондоо буцаж, ахан дүүс төрөл төрөгсдөдөө очих, гэр бүлээрээ аялах нүүдэл өрнөлөө. Хаврын баярын амралтын үеэр нийт зорчигчдын урсгал 2 тэрбум 950 саяд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 99.5 хувиар нэмэгджээ.

Хятадын төмөр замаар 8 сая 591 мянган, авто замаар 24 сая 350 мянга, агаараар 1 сая 456 мянган зорчигч зорчжээ. Хаврын баяраар аялал жуулчлалын бүтээгдэхүүний захиалга 2022 онтой харьцуулахад 40 хувиар, нэг хүнд ногдох аялал жуулчлалын зардал 50 хувиар өсжээ.

Киноны зах зээлийн орлого 6 тэрбум 400 саяас давсан байна. Онгоцны тийзийн захиалга 15 орчим хувиар нэмэгдэж, Бали арал руу нисэх онгоцны тийз 30 дахин, Сингапурынх 8 дахин, Манила 5 дахин, Бангкокийн Пукетийнх 4 дахин нэмэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ISS.GOV.MN

Categories
мэдээ цаг-үе

Нулимсны эрхтэний эмгэгийн үйлчилгээг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Нулимсны эрхтэний эмгэгийн мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор нулимсны эрхтэний эмгэг мэс заслын тусламж үйлчилгээг 490 мянган сая төгрөг байхаар зохицуулсан.

Та ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоолтой доорх линкээр орж танилцаарай.

https://online.fliphtml5.com/scory/iaqv/

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.

https://emd.gov.mn/news/207

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Буш: Залбирал надад ухаарал, эрч хүч өгдөг DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………

Ж.Буш АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд өчигдөр хамгийн сүүлчийн удаа ард түмэндээ хандан үг хэлсэн билээ. Хэдхэн хоногийн дараа албан ажлаа өгөх гэж байгаа түүний “Die Welt” сонинд өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя.


-Таныг Ерөнхийлөгчийн ажлаа авсны дараахан би ярилцлага хийж байсан юм. Түүнийгээ дахин уншлаа. Тэр үед та төсвийн алдагдал санаа зовох зүйл биш, Конгрессын хийх ёстой ажил гэж хэлсэн байсан. Одоо та энэ үгэндээ ямар нэгэн тайлбар хийх үү?

-Бид саяхан санхүүгийн хямралтай холбогдуулан татварын хэмжээг бууруулсан. Ингэхэд төсвийн алдагдал багассан. Гэсэн хэдий ч есд үгээр сарын 11-нээс хойш бид улс орноо хамгаалахын тулд урьдынхаас илүү их мөнгө зарлагадах болсон. Би хүмүүст төсвийн алдагдалд бус нийгмийн системийн доголдолтой талыг анхаарах ёстой гэж хэлдэг байсан. Энэ бол бидний хамгийн том алдагдал. Одоо хэсэг хугацаанд алдагдал багасна, учир нь эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авна.

-Нөхцөл байдал ямар байгаа тухай танаас нэг бус удаа асууж байсан. Байдал ямар болчихоод байгааг та хэдийд мэдсэн бэ? ?

-Цагаан ордны Ягаан танхимд Сангийн сайд Н.Полсон, Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке нартай уулзах үеэр “Ноён Ерөнхийлөгч өө, та яаралтай арга хэмжээ авахгүй бол санхүүгийн зах зээлийн байдал тэр жил болсон дэлхийн эдийн засгийн хямралаас ч дордох төлөвтэй байна” гэж тэд хэлсэн. АНУ-ын Ерөнхийл өгчийн хувьд “Өөрийнхөө баримталдаг зарчмаас ухрахг үй, бүх юм сайхан болно гэдэгт найдаж байна” гээд бодоод зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Эсвэл муу юм болохоос урьдчилан сэргийлж арга хэмжээ авах ёстой. Би үүнийг л хийсэн. Би чөлөөт зах зээлийн зарчмын эсрэг юм хийсэн гэдгээ хүлээнэ. Хэрвээ нөхцөл байдал хэвийн байсан бол би буруу шийдвэр гаргасан гэж хэлнэ. Асуудлын хамгийн гол нь уналтын байдал жирийн ажилчдад маш их хохирол учруулсанд байгаа юм. -Тэгвэл ер нь зарчим гэж байгаад яах юм бэ? -Зарчим бол түүнийг хамгаалж зөв шийдвэр гаргахын тулд байдаг зүйл. Өөрөөр хэлэх юм бол бид ирээдүйд ч чөлөөт зах зээлтэй байх болно. Ихэнх хүмүүс биднийг бодит байдлыг хэтрүүлэн ярьсан гэж байсан. Эдийн засгийн зөвлөхүүд маань хэлээд байхад “Та нар арай л дэгсдүүлээд байгаа байх. Юу болохыг харж байя” гээд сууж байж чадахгүй.

-Та Бүгд Найрамдах намын тэргүүний гаргасан шийдвэрийг мэдэж байгаа байх. Өөрөөр хэлэх юм бол та компаниудыг аварч, үйлдвэрүүдийг улсын болгосон. Төр улам их нөлөө- тэй болж нэг ёсондоо социализмд орж, татварыг нэмэгдүүлж, хувийн аж ахуйн эрх чөлөөг хязгаарлана гэсэн үг. Зарим нь тодруулах юм бол танай намын дэд дарга Жеймс Бопп таныг социалист гэж нэрлэсэн . . .

-Тэр шийдвэрийн талаар би дуулаагүй. Ямар ч байсан эдийн засгийг сүйрлээс аврахын тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай байсан -Би таны үгээс иш татахыг төдийлөн хүсдэггүй. Харин Алабама мужийн захирагч асан Ж.Уэльс 1960- аад онд “Намуудын хооронд онцын ялгаа байхгүй” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Бүгд Найрамдах намын гишүүн байхын утга учир юунд байна? -Бидний хувьд баримталж буй зарчмаа тайлбарлахын тулд нам маш чухал. Надад болон манай намын бусад нөхдөд энэ нь сонгуульд ялалт байгуулах боломж олгож, бидний явуулах бодлогын үндэс нь болдог. Жишээ нь эрх чөлөөний утга учрын тухайд. Эрх чөлөө бол энхтайвныг авчирдаг ер бусын зүйл гэсэн зарчмыг манай нам баримталдаг байх ёстой. Хүмүүс эх орондоо, гэртээ сэтгэл тайван амьдрах ёстой гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй. Тиймээс ч 50 сая хүнийг эрх чөлөөтэй болгож, ардчиллыг хөгжүүлэхэд нь тусалсан. Манай нам чөлөөт зах зээлийг хөгжүүлж, татварыг аль болох бага болгохыг эрмэлздэг.

Намайг Ерөнхийл өгч байхад бид татварыг нэг бус нэлээд хэдэн удаа багасгасан. Мөн хувь хүмүүсийг улам хүчтэй болгодог бөгөөд хариуцлага, хууль эрх зүйд итгэдэг. Хэрвээ та Ерөнхийл өгч байхад хүүхдүүдэд аюул учраад байвал үүнийг өөрчл өхийн тулд бүгдийг хийнэ. Би цэрэг, батлан хамгаалахын салбарын төсвийг нэмэгдүүлсэн. Ард иргэдээ хамгаалахын тулд шүү дээ. Учир нь бид дайны байдалд байсан.

-Та өөрийнхөө шүтлэг бишрэлийг хамгаалдаг гэж номлогчид ярьсан байсан. Ерөнхийлөгчийн албыг хашиж байх энэ хугацаанд өдөр болгон Библи уншдаг гэсэн.

-Тэр үнэн.

– Таны өмнөх Ерөнхийл өгч нар өөрийн шүтлэг, бурханд итгэдэг тухайгаа ярьж байсан. Таны хувьд энэ нь ямар утга учиртай вэ. Таныг шүүмжлэгчид “Тэр бол бурхантай холбоотой гэдэг нь тодорхой. Тиймээс ч бурхан биднийг Ирак руу явуулсан” гэдэг. Та бурхны хэлснээр шийдвэрээ гаргадаг гэдэг нь инээдэмтэй юм шиг санагдахгүй байна уу?

-Энэ тухай надаас хүмүүс асуухад нь би залбирал гэдэг хувь хүний нууц гэж хэлдэг. Гэтэл хүмүүс миний шүтлэг бишрэлийг ертөнцийг үзэх үзлийн эсрэг болгон ярьдаг. Залбирал нь намайг өөрийгөө барьж, улам хүчтэй болгодог. Тиймээс ч залбиралд талархаж явдаг. Би заримдаа аз жаргалтай, заримдаа тийм ч их аз жаргалтай бус байдаг. Гэхдээ өдөр бүр баяр баясгалан дүүрэн байдаг. Энэ бол үнэн үг.

-Би таныг сайн ойлгохыг хичээе. Нэг жишээ аваад үзье. Та чухал шийдвэр гарах гэж байна гэж бодъё, С.Хусейныг түлхэн унагах гэж байна. Ийм үед “Бурхан минь, хэрвээ энэ шийдвэр буруу бол болиулж өгөөч” гэдэг үү?

-Залбирал надад ухаарал, эрч хүч өгдөг. Мөн миний гэр бүлийг, цэргүүдийг маань хамгаалдаг. Хүн шийдвэр гаргахдаа тухайн нөхцөл байдлынхаа хамгийн боломжтойг нь сонгож, бусдын зөвлөгөөг сонсдог. Би бол оюуны чадвартай хүн, хийсвэр зүйлд автдаггүй.

-Энэ чинь юу гэсэн үг вэ. Тайлбарлаач?

-Хаа нэгтээгээс хэн нэгний дуу хоолойг сонсдоггүй гэсэн үг. Би амаргүй шийдвэр гаргах гэж байгаа тул баримт дээр тулгуурлан гаргадаг. Тиймээс ч би залбирал гэдгийг хүний хувийн асуудал гэж хэлээд байгаа юм шүү дээ.

-Харри Трумэн Цагаан ордноос явахдаа ядуу л байсан. Д.Эйзенхауер Ерөнхийл өгчөөс болиод өмнө нь амьдарч байсан байшиндаа очсон. Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа эхний хэдэн жилд ном бичих зэргээр нэлээд мөнгө олдог. Та албан ажлаа өгснийх өө дараа юу хийх вэ. Ном бичих үү эсвэл?

-Би ном бичнэ. South Methodist University их сургуулийн дэргэд хүрээлэн байгуулна. Энэ хүрээлэнд та бид хоёрын ярилцсан асуудлаар мэтгэлцээн зохионо. Мөн түүгээр дамжуулан дүрвэгсэд болон эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг чөлөөлүүлэхийн тулд ажиллана. Лора Афганистан болон Ойрхи Дорнодын эмэгтэйчүүдийн тухай асуудлыг хөндөнө. Мөн Ойрхи Дорнодод шинэчлэл хийх бөгөөд америкчууд нааштай өөрчлөлт гарахыг хараасай гэж хүсч байна. Америк дахь шашны байгууллагуудын нийгмийн салбарт явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Энэ хүрээлэн нь хүмүүс хажууд байгаа хүнээ, бие биеэ хайрладаг болгох үндэс суурийг тавьж өгнө гэж бодож байгаа.

-Гэхдээ танай хүрээлэн улс орны дотоод бодлогын зарим нэгэн тодорхой асуудлаар ажил хийнэ биз дээ?

-Би боловсролын салбарт явуулж байсан бодлогоо цаашид хэрэгжүүлнэ. Техас мужийн захирагч байхдаа бусад салбарын шинэчлэлийн хамт боловсролын салбарыг үндсээр нь шинэчилсэн. Энэ хүрээлэнгээр дамжуулан хийх зүйл маш их байгаа бөгөөд музей, архивтай холбоотой ажиллана. South Methodist University их сургууль Далласын яг төвд байдаг, Лора бид хоёрын худалдаж авсан байшингаас холгүй. Би үүнд маш их баяртай байгаа шүү. -Өнгөрсөн бүхнийг дахин хийх боломж олдвол та юуг өөрөөр хийх вэ? -2004 оны сонгуулийн дараа нийгмийн системийн шинэчлэлд бус цагаачлалын бодлогод шинэчлэл хийх байсан. -Яагаад? -Нийгмийн бодлогод шинэчлэл хийх нь миний сонгуулийн хөтөлбөрт тусгагдсан байсан. Улстөрчдийн дийлэнх нь энэ сэдвийг хөнд өхгүй байхыг хичээдэг. Учир нь энэ нь маш аюултай сэдэв л дээ. Би нийгмийн даатгалын системийг шинэчлэлийн нэг хэсэг болгохоор Конгресст санал оруулсан. Энэ нь амарг үй хуулинд баригдсан байгууллагууд нь хямралд автсан тохиолдолд үүнийг хүлээн авна гэдгийг би мэдэж байсан. Тиймээс цагаачлалын асуудалд шинэчлэл хийсэн бол илүү зөв байх байсан. Энэ нь хилийн аюулгүй байдал, гадаадаас орж ирсэн ажилчид зэрэгтэй холбоотой.

Categories
мэдээ нийгэм

“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаярыг өнгөрсөн шөнө цагдан хорьсон байна DNN.mn

“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёрдугаар сарын 1-ний шөнө баривчлан 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Уг койныг зах зээлд гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргээр гэр, оффист нэгжлэг хийжээ.

Тухайн койныг зах зээлд нэвтрүүлсэн түүнтэй холбоотой гомдол, санал иргэдээс цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хохирсон гэх иргэд өчигдөр мэдээлэл хийж байсан юм

Categories
мэдээ нийгэм

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ DNN.mn

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 17 хүний нэрийг зарлаад буй. Одоогийн байдлаар уг асуудлаар 36 хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай мэдээлсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АТГ-аас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

“Прокурор хэрэг бүрэн нотлогдсон байна гэж үзвэл мөрдөгчийн саналын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Шүүх хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай эсэхийг шийднэ. Ингэж байж Үндсэн хууль, эрүүгийн хуульд заагдсаны дагуу энэ хүн гэм буруутай байна гэж тооцогддог” хэмээн Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд тайлбарлаж байсан юм.

УИХ-ын гишүүдээс А.Адъяасүрэнд нүүрсний хэргийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас гаргаад байгаа бол Ж.Мөнхбат гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуулийн байгууллага шалгах шаардлагатай бол бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Хятад цахилгаан машины үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд тэргүүлэв DNN.mn

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан статистик мэдээгээр 2022 онд Хятадын цахилгаан авто машины үйлдвэрлэл 7.058 сая, борлуулалт 6.887 саяд хүрч найман жил дараалан дэлхийд тэргүүлэв. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 35 хувиар өсөж 9 саяд хүрнэ гэж 2023 онд таамаглаж байна. Шинэ эрчим хүчний машины борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс хэрэглэгчдийг 2023 он хүртэл татвараас чөлөөлсөн юм. Энэ онд тус салбарын өрсөлдөөн ширүүсэж, Baidu, Xpeng, Nio зэрэг үйлдвэрлэгчид олон арван шинэ загвар гаргах төлөвтэй байна. Хятад улс цахилгаан машинд ашигладаг батерейн үйлдвэрлэлээр ч дэлхийд тэргүүлдэг. Хятадын нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй тус салбар цаашид ч хурдацтай хөгжих төлөвтэй байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 127 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 01-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1765 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1449, хулгайтай холбоотой 30, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 110, гэмт хэргийн шинжтэй 67 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 62, хүний биед халдсан 82, эрүүлжүүлэх байранд хоносон 127 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш 19319 жуулчин манай улсад иржээ DNN.mn

Он гарснаас хойш манай улсад БНСУ-аас 2167 жуулчин иржээ. 2022 онд нэг тур компани БНСУ-аас 400 багийн 1800 жуулчин хүлээн авч, 1 сая долларын орлого оруулсан байнан. Цаашид энэ тоог нэмэх боломжтой бөгөөд үүний тулд отоглох цэгийн тоог нэмэх, модон жорлонгоос бүрэн татгалзах хэрэгтэйг салбарынхан онцолжээ.

Он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 1-31-ний хооронд 19319 жуулчин манай оронд иржээ. Харин өнгөрсөн онд 290414 жуулчин аялж, 428,6 сая долларын орлого оруулсан аж

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ гараад сураггүй болсон 19 настай эмэгтэйг хайж байна DNN.mn

Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн хоёрдугаар гудамжинд Иргэн М-нь энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул эрэн хайх хүсэлтийг өчигдөр аймгийн Онцгой байдлдын газарт ирүүлсэн байна.

Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, мөн 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, мөн 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн 19 настай эмэгтэй М- г өчигдөр өдрийн 13:25 цагаас эхлэн, Бугат сумын Улаантолгой багийн Шинэ даваа гэх газраас Өлгий сумын Хөх толгой багийн Хүрэн зуух, Цагаан-Эрэг, Алтан-Өлгий гэх газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоожээ. Эрлийг өнөөдөр үргэлжлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Хичээл эхэлсэнтэй холбоотойгоор томуугийн дэгдэлт ихсэх хандлагатай байна DNN.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хичээл сургууль эхэлсэн учир ирэх долоо хоногт томуугийн дэгдэлт нэмэгдэхийг анхааруулж байна. Одоогоор улсын хэмжээнд томуугийн халдвар алаг цоог “улбар шар” түвшинд байгаа ч хүндрэх эрсдэл ихэсчээ. Мөн ханиад томуу их байгаагаас цэцэрлэг, сургуульд явах хүүхдүүдийн ирц буурсан байна. Тиймээс ХӨСҮТ-өөс амны хаалт заавал зүүхийг уриаллаа.

Томуугийн өвчлөлийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд долоо хоног тутамд энэ хувь нэмэгдэх үзүүлэлттэй байгаа гэлээ. Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн томуугийн дархлаажуулалт Улаанбаатарт 80, орон нутагт 89, улсын хэмжээнд 85 хувьд хүрчээ.Томуугийн вакцины тухайд 5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бусад байгууллагын ажилтнуудад хийж байна.\
Томуу, томуу төст өвчний эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах нус гоожих, ханиалгах, амьсгаадах. Дэлхий нийтэд томуугийн AH3N2 вирус давамгайлж байна. БНХАУ-д AH3N2, B, БНСУ-д AH3N2, Японд AH3N2, А, ОХУ-д AH3N2, AH1N1, B хүрээний вирус давамгайлан эргэлдэж байгаа мэдээлэлтэй байна гэдгийг халдварт өвчин судлалын төвөөс онцоллоо.
Харин нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт амбулаторийн үзлэг нийт 77 мянган хүн хамрагдсан. Тэдгээрийн 12,9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Насны бүлгийн хувьд зонхилон 0-8 насныхан өвдөж байгаа. Тодруулбал:
0-1 насныхан 21 хувь
2-4 насныхан 24 хувь
5-9 насныхан 13 хувь томуугаад өвджээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2200 ор дэлгэснээс 1720-д нь хүүхэд хэвтэн эмчлүүьж байгаа аж. Ингэснээр орны ачаалал 77 хувьд хүрчээ.