Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мэдээллээ шинэчлүүлсэн иргэдийн хүүхдийн мөнгө 16-наас орно DNN.mn

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохицуулалттай олгож, орлогоос хамаарч зарим хүүхдийг тус тэтгэмжээс хассан. Систем болон шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлтэй холбоотойгоор иргэд алдаа гарсан тохиолдолд мэдээллээ шинэчлүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим өрхийн хүүхдийнх нь мөнгө орсон хэрнээ 1-2 хүүхдийнх нь ороогүй зэрэг тохиолдол гарч байгаа аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас тодрууллаа.

Тус яамнаас өгсөн мэдээллээр “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. И-Монголиа цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд очиж биеэр хүсэлт гаргасан хүмүүс ч байгаа. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. 16-наас хүүхдийн мөнгөн тэтгэмж орно.

Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэх тайлбарыг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүүхдийн хөл дайрсан автомашины жолоочийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” DNN.mn

Хүүхдийн хөл дайрсан приус маркийн автомашины жолоочийг олж, тогтоожээ.

Тодруулбал, “2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр СХД-ийн ес дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.

Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, хүүхдийн хөл дайрсан гэх приус маркийн автомашины жолоочийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүлж байна” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чанарын шаардлага хангаагүй эмийг импортлох боломжгүй гэв DNN.mn

Эмийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ өсч чанар муу байгаа талаар иргэд ярих болсон. Иймээс импортоор орж ирдэг эмийн чанар болон үйлдвэрлэлд хэрхэн хяналт тавьдаг талаар тодрууллаа.

Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эм байдгаас 79 хувь нь импортоор орж ирж, үлдсэн 21 хувийг дотоодод үйлдвэрлэдэг байна.

Чанартай, аюулгүй эмээр монголчуудыг хангах үүргийг нэг хэсэг Эрүүл мэндийн яам дангаар хариуцдаг байсан бол одоо тусгай хэрэгжүүлэгч агентлаг эмийн чанарт анхаардаг болсон. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар энэ үүргийг хүлээдэг болсон байна. Тиймдээ ч эм, эмийн бүтээгдэхүүний бүртгэл хяналт сүүлийн жилүүдэд илүү нарийн дэс дараалал, стандарттай болсныг албаныхан онцлов.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр “Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжид зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараагаар найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтооно. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг.

Импортын эмийн чанарт эргэлзэх хүн цөөнгүй байдаг. Гэхдээ импортын эмэнд дээрх шаардлагуудаас гадна тухайн улс орондоо гурваас дээш жил худалдаалагдсан, бусад 3-5 оронд экспортлодог байх шаардлагыг тавьдаг .

Эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн байвал импортоор оруулж ирдэг. Эмийн зах зээлд хугацаа зааж өгдөг нь тухайн эмийн гаж нөлөө зэрэг илрэх хугацааг тооцоолсон. Хэрэв шинээр үйлдвэрлэгдэж байгаа эм бол судалгааны явц, хорт хавдар үүсгэх магадлалыг харгалздаг” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Аюурзана: Зарим хүн миний өмнөөс баярлаж, зарим нь боож үхэх гэж явна лээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………….

Зохиолч, орчуулагч Г.Аюурзанатай ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан юм.


-Юуны өмнө танд зохиолчдын байгууллагын 80 жилийн ойгоор соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсанд баяр хүргэе. Утга зохиолын салбарт хамгийн залуу гавьяатаар тодрох шиг боллоо. Энэхүү шагналын үнэ цэнийг юу гэж ойлгон хүлээн авч байна вэ?

-Бөхчүүл шиг цол дагаж бяр нэмэгдэх тухай ойлголт уран бүтээлч хүнд байдаггүй. Шагнал гэдэг зохиол бичихэд тус болох зүйл биш. Шагналд хөөрцөглөж баярлана гэдэг шагнуулсангүй гээд гомдож, гутрахтай адилхан мунхаг хэрэг. Яахав, нэгэнт зарлиг гарчихсан юм чинь, байгууллагынхаа ойг хүндэтгээд авч л орхилоо. Харин ямар учраас шагнаж байгаа тухай Ерөнхийл өгчийн зарлигийн үг зүгээр санагдсан шүү. “Уран зохиолын шинэлэг сэтгэлгээ, уншигч олны уран сайхны болон гүн ухааны боловсролыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж” ч гэл үү, тиймэрхүү үг байна лээ.

-Та Ерөнхийлөгчийн ивээл дор хэвлэгдэж буй дэлхийн уран зохиолын шилдэг 50 ботийг гаргалцаж байгаа. Энэ талаараа тодорхой ярихгүй юу?

-Ажлын хэсэг гээд 10 гаруй хүн бий. Би ердөө л хэвлэлд бэлтгэх үйл явцад нь хариуцлагатай редактор гэсэн үүрэгтэйгээр оролцож байна. 30-аад нь урьд хэвлэгдсэн номууд. Тэдгээрт шинээр редакци хийж, уг зохиолын тухай алдарт зохиолчдын үгээр оршил бэлдэж байгаа. -Дэлхийн сонгомол зохиолчдоос ихэд хүндэтгэдэг авьяас билэгтнүүд гэвэл? -За, баахан нэр хөврүү- лэх хэрэг байна уу даа. Миний хамгийн дуртай зохиолч Фолкнер, Борхэс хоёр байж магадгүй. Аль алинаас нь би бага сага орчуулсан. Энэ 50 ботид зориулж Сартрын “Үг”, Борхэсийн 20 гаруй өгүүллэгийг орчуулж бэлдсэн.

-Өнөөгийн утга зохиолын чиг хандлагыг ямар нэгэн хэмжээгээр тодорхойлолцож яваа хүнийхээ хувьд Монголын утга зохиолын талаар ямар бодолтой байна вэ. Утга зохиолын хөгжил, дэвшил танд хэрхэн мэдрэгдэж байна?

-Наад сэдвээр чинь санаа бодлоо яриад л учиргүй олон дайсантай болчихсон хүн шүү дээ, би. Ний нуугүй хэлэхэд, чамлалттай санагддаг. Түүнийгээ хэлчихээр л хү- мүүс надад муу болцгоочихдог юм. -Аль нэгэн салбарт ахиц дэвшил илүүтэй мэдрэгдэх юм уу. Эсвэл нэгэн жигд байна уу?

-Хэлэхэд хэцүү шүү дээ, олон хүний эрх ашигт халдах хэрэг гарна. 90-ээд оны эхэн үеийн Б.Галсансүх шиг, Батжаргалын Одгэрэл шиг тийм гоё, сонирхолтой найрагчид гарч ирэхгүй л байх шиг санагдах юм.

-Л.Өлзийтөгс найрагч та хоёр Монголын болон дэлхийн сонгомол зохиолуудыг өөрсдийнхөө сонголтоор шигшиж гаргасан. Энэ нь утга зохиолд хамрагдаж буй бүх хүнд чиг өгсөн гэж боддог. Үүнд таны бодол?

-Чиг баримжаа болоосой л гэж бодож хийсэн ажил л даа. Зорилгодоо хүрч чадаж байгаа эсэхийг нь сайн мэдэхг үй л байна.

-Сонгомол цувралын дараагийн ботиуд хэдийд гарах вэ. Мэдээж сайн бүтээлүүд төрөх цаг хугацаа хэрэгтэй байх л даа. Энэ талаар бодож сэдсэн юм бий юу?

-Санаа байвч одоохондоо зав алга аа. Энэ 50 ботийн ажил маш их цаг авч байна. -Сая манайхан зохиолчдын байгууллагынхаа 80 жилийг ойг багагүй өргөн хэмжээнд тэмдэглэлээ. 80 жилийн түүхээс харахад Монголын уран зохиол дэлхийн утга зохиолын нэгэн ай сав болж чадаж уу. Эсвэл их эрт дэлхийн уран зохиолын хэмжүүрт хүрсэн болов уу?

-Зурагтаар ч тэр, сонин хэвлэлээр ч манай уран зохиол дэлхийн хэмжээнд аль эрт хүрчихсэн бололтой л юм ярьцгаагаад байна лээ. “Монголын нууц товчоон”-ыг тэгж хэлж болно, бусад нь ч хөөрхий дөө, юу л бол. Бүр нэг судлаач “Мишигийн Цэдэндорж постмодерн шүлэг бичиж байсан” гэж ярихыг сонссон. 1988 онд хэвлэгдсэн Эко, Рушди гэсэн хоёр зохиолчийн бүтээлээр постмодернизмын оргилыг тогтоосон юм. Манайхан тэгэхэд бүр 1950-60-аад онд дэлхийн уран барилгад ч тодорч илрээг үй байхад нь постмодернд тэргүүлсэн болж таарах гээд байна. Тэгэхээр бүр дэлхийгээс түрүүлчихсэн ч юм шиг (инээв).

-Ойгоор хөдөө орон нутгаас олон зохиолч, уран бүтээлчид ирсэн харагдсан. Та хөдөөд суудаг найрагчидтай хэр холбоотой байдаг вэ?

-Надад танихгүй зохиолч гэж байхгүй ээ, бүгдтэй нь л мэнд устай явдаг. Гэхдээ үнэндээ хөдөө суудаг уран бүтээлчидтэй, М.Уянсүх, Ц.Цэнд хоёрыг л эс тооцвол дотно холбоотой биш.

-МЗЭ-ийн Удирдах зөвл өлд яруу найргийг төлөөлж байгаагийн хувьд танаас “Болор цом” наадмын тухай, цаашлаад яруу найргийн хөгжлийн талаар асуух гэсэн юм. Энэ жилийн “Болор цом”-д шинэ үеийн шүлэгч Л.Хасар түрүүллээ. Үүнд ямар бодолтой байна?

-“Болор цом” яруу найргийн хөгжилд нэмэр болж чадахуйц арга хэмжээ биш л дээ. Энэ тухай би олон удаа бичсэн. Хүмүүс хүсэн хүлээдэг л юм гэнэ лээ, тэгээд л хийгээд байдаг юм болов уу даа. Танай сонин дээр Ж.Гангаа их зөв бичсэн харагдана лээ, “Бөх тал руугаа яваад байна” гэж. Ер нь яруу найраг тал руу нь явуулъя гэвэл тэмцээн биш, цар хүрээтэй уншлага, цуглаан болгох хэрэгтэй.

-Танаас асуулгүй өнг өрч боломгүй нэг зүйл байна. Та Монголын топ таван яруу найрагчийг нэрлэж, сонин хэвлэлээр зарласан. Б.Лхагвасүрэнг шилдэгт багтаагүйд дургүйцсэн хүмүүс цөөнгүй байгаа дуулдсан. Энэ тухайд юу хэлэх бол?

-Би арав хүртэл эрэмбэлж үзсэн, тав нь л сонин дээр гарсан юм. Б.Лхагвасүрэн гуай бол 1980-аад оны супер гурван яруу найрагчийн нэг гэдэг нь хэнд ч илэрхий зүйл шүү дээ. Үгүй, ингэхэд, намайг хайртай найрагчдаа нэрлэсний төлөө тэр цөөнгүй нөхөд чинь яахлаараа дург үйцдэг хэрэг вэ? д төрийн шагналд нэр дэвшсэн. Тэдгээр бүтээл үүдээсээ нэрлэхгүй юу? -Ямар номыг минь дэвш үүлснийг санахгүй байна. Нэг яруу найргийн ном, нэг хүүрнэл зохиолын ном байсан болов уу. Яг тэр үеэр чинь би Америкт байсан юм аа.

-“Арван зүүдний өр”, “Илбэ зэрэглээ”, “Цуурайнаас төрөгсөд” гэх гурван романаа нэгтгэж “Гурамсан цадиг” нэртэйгээр гаргасан. Гадуур их л эрэлттэй байна. Эдгээр зохиолуудынхаа тухай яриач. Роман нэг ийм хэмжээнд л байх ёстой гэсэн таны бодол…?

-Одоогоор гол найдлага тавьж буй зохиолууд минь тэр гурван роман ч байж магадг үй. Монгол ертөнцийн гурван хоосноор нэрсийг нь занги дотоод ертөнцийг нэлээд бэлгэдлийн маягаар харуулахыг зорьсон юм. Орчин үеийн роман нэг иймэрхүү хэмжээнд очсон гэдгийг тэр “Гурамсан цадиг”-аас олж харж харин болно шүү.

-Утга зохиолын оны тэргүүн наадам “Алтан- Өд”-ийн шагналыг та хэд хэдэн удаа хүртсэн. Харин энэ жил чимээгүй байна. Сүүлд ямар уран бүтээл туурвиж байна. Орчуулгын бүтээлүүд юу байна?

-Одоо би чинь хөгширч байна, “Алтан өд” мөдөд залуучууд уралдаг. Сүүлийн үед манай утга зохиолын амьдралд гарсан хамгийн эрүүл арга хэмжээ шүү. Хийж байгаа томоохон зохиол ч алга даа, ойрмогхон нэг шүлгийн ном гаргадаг юм билүү гэж бодож байгаа.

-Ингэхэд та өөрийгөө ямар хэмжээний орчуулагч гэж боддог вэ?

-Боломжийн. Монтенийн эсээнүүдийг би тун гайгүй орчуулсан. Бас тэр “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог зүгээр, сайн ажил болсон.

-Мэргэжлийн зохиолч гэх утгатай үг, өгүүлбэр таны амнаас үе үе цухалзах нь бий. Мэргэжлийн зохиолч гэж яг ямар хүнийг хэлээд байна?

Зохиолч хүн мэргэжиж байж л зохиол бичих хэрэгтэй. Сонирхогч уран сайханчийн түвшний зохиолчид дэндүү олон байгаагаас л манай уран зохиол зөв гольдролдоо орохг үй, уншигчид зөв сэтгэлгээтэй болохгүй байна. “Зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ?” гэж Набоковоос асуухад “Өөрөөсөө өмнө бичигдсэн бүх сайн зохиолыг нэвтэрхий мэддэг хүнийг хэлнэ” гэж хариулсан байдаг юм.

-Манайд мэргэжлийн юм уу, жинхэнэ зохиолч олон уу?

-Биднээс өмнө бичигдсэн бүх сайн зохиолыг боломжийн хэмжээнд мэддэг хүн нэг их олонгүй байх аа. Гэхдээ жинхэнэ сайн зохиолчид бий шүү.

-Топ найрагчдыг нэрлэсэн шигээ үргэлжилсэн үгийн топ таван зохиолчийг нэрлэх боломж байгаа юу?

-Яагаад болохгүй гэж, бүр нэрлэж ярьж байх ёстой шүү дээ. Инжаннаш, Нацагдорж, Сэнгийн Эрдэнэ, Дарамын Батбаяр, Пүрэвжавын Баярсайхан.

-Үе тэнгийнхээ нөхдийн тухайд юу хэлэх вэ. 1990- ээд оныхон өнөөдөр утга зохиолын хөгжлийг тодорхойлох хэмжээнд очсон уу?

-Хүссэн ч, эс хүссэн ч, магтсан ч, муулсан ч, өнөөдрийн манай уран зохиолын хамаг хариуцлагыг 90-ээд оныхон л үүрч явна. Өнөөгийн уран зохиол муу байгаа бол, бидний л муугийнх, гайгүй байгаа бол, бидний л гайг үйнх.

-Шинэ үеийн найрагчид шүлэг зохиолоо бичиж эхэлсний нэг илрэл энэ жилийн “Болор цом” боллоо гэж ойлгох хүмүүс байна. Үүнд таны бодол?

-Би “Болор цом” үзээгүй л дээ. Уг нь санаагаар болдог сон бол, авьяастай залуучууд “Болор цом” руу хальтраад уначихмааргүй л байгаа юм. Мөнхийн хэмжүүрт тэнцэх юм руу л тэмүүлж явбал өөрсдөд нь хэрэгтэй.

-Сонирхуулахад, таны ширээний ном…?

-Дахин дахин эргэж уншдаг ном гэж надад байхгүй. Яг одоо миний хажууд Харолд Блумын “Мэргэн ухаан хаанаас төрдөг вэ?”

гэсэн ном байна. Сервантэсийг Шекспиртэй, Монтэнийг Фрэнсис Бэконтой, Фройдыг Прүсттэй гэх мэтээр харьцуулсан өгүүллүүд юм л даа.

-“Утга зохиолын тухай яриа” гэсэн шүүмж, судлалын ном гаргаж байсан. Манайд өнөөдөр судлал, шүүмж ямар хэмжээнд байна?

-Үнэндээ чамлалттай санагддаг.

-Зохиолчдынхоо ойгоор тантай ижил олон хүн шагнууллаа. Нүдээ олсон шагнал олон байв уу? -Шагнал яахаараа нүдээ олдгийг би сайн ойлгодоггүй юм аа. Жишээлбэл, надад соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг цол өгсөн нь нүдээ олсон хэрэг үү, олоогүй хэрэг үү. Зарим хүн миний өмнөөс баярлаж, зарим нь боож үхэх гэж явна лээ. Хэдэн жилийн өмнө Пүрэвжавын Баярсайхан төрийн шагналд нэр дэвшээд аваагүй. Минийхээр бол энэ нүдээ олоогүй явдал байсан. Гэтэл цөөнгүй нөхөд Баяраа ахыг шагналаас мултарсанд баярлаж, “Зөв” гэж байсан юм даг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батцэцэг: Орос руу гарсан иргэдийг барууны орнууд хүлээж авахгүй байна гэдэг мэдээлэл худлаа DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Гуравдагч хөршийн бодлогыг ямар байдлаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ бодлого бол улстөрчдийн хувьд мөрөөдлийн бодлого байсаар ирсэн байдаг шүү дээ?

-Монгол Улсын гадаад бодлого эв нэгдлийг илэрхийлсэн, олон тулгуурт зарчмыг баримталдаг. Тэр утгаараа гуравдагч хөршийн бодлогыг Монгол Улс гадаад бодлогынхоо баримт бичигт албан ёсоор томьёолон оруулж өгсөн байдаг. Тиймээс энэ бодлого бол манай улсын хувьд маш чухал. Нөгөөтэйгүүр гуравдагч хөршүүддээ бид нөхцөл байдлаа маш сайн тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. Энэ чиглэлд манай яам төвлөрч ажилладаг. Хоёр хөршдөө мөн адил нөхцөл байдлаа ойлгуулах чиглэлд ажилладаг. Тусгаар тогтносон улс орон гэдэг утгаараа өөрсдийнхөө аюулгүй байдлыг дипломат аргаар яаж хамгаалж, хадгалах вэ, өөрийн ашиг сонирхолд нийцсэн энэ бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь Монгол Улсын гадаад харилцааны яамны үндсэн хийх ёстой ажлуудын нэг. Монгол Улс бол бүх улс орнуудтай найрсаг харилцаатай байгаа. Үүнийг би тэнцвэртэй байдал гэж хэлээд байгаа юм. Зарим талаараа гуравдагч хөршийн бодлогод дургүй хүмүүс бас байна. Хоёр хөрштэй чинь адилхан гуравдагч орон манайхтай ийм харилцаанд хүрч ажиллаж чадахгүй гэдэг. Энэ бол тийм биш. Өнөөдөр дэлхий дахинд мэдээллийн харилцаа ямар өндөр түвшинд байгаа билээ. Тэр утгаараа бидэнд гуравдагч хөршийн бодлого үнэхээр чухал. Үүнийгээ ч бид хоёр хөршдөө байнга хэлж ярьдаг.

-Энэ онд хэрэгжүүлэх айлчлалын ерөнхий прогнозыг та хэлэхгүй юү. Хэчнээн оронд ямар, ямар айлчлал болохоор байна вэ?

-Бид өнгөрсөн жил 10 гаруй төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг хийсэн. Айлчлал гэдэг бол нөгөө айлуудтайгаа буюу очих гэж буй улс орнуудтайгаа харилцан тохиролцож байж хийгддэг зүйл. Тиймээс урьдчилаад айлчлалын талаар зарлаж болдоггүй. Гэхдээ та ерөнхий прогноз асуулаа. Бид энэ жил ерөнхийдөө 40 гаруй айлчлалыг төлөвлөж байгаа. Төрийн гурван өндөрлөгийн айлчлал болон бусад хүрээнд зохион байгуулагдах айлчлалуудын талаарх төлөвлөгөөгөө гаргаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлуулчихсан ажиллаж байна. Дэлхий даяараа айлчлалын ийм жишиг байдаг юм. Айлын талтай эхлээд тохирчихоод өдөр, цагаа товлодог. Ийм бичигдээгүй соёл бий. Нөгөөтэйгүүр маш олон шалтгааны улмаас айлчлалын мэдээллийг түрүүлж зарладаггүй юм шүү.

-ОХУ руу зорчсон монголчууд барууны орнууд руу зорчиход хүндрэл үүсдэг гэх албан бус мэдээлэл гадуур их явж байна. Албан ёсоор иймэрхүү олон улсын хориг манай улсад үйлчилж байна уу. Үүнд та тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Орос руу гарсан иргэдийг барууны орнууд хүлээж авахгүй байна гэдэг мэдээлэл бол олон нийтийн сүлжээгээр явагддаг худлаа мэдээллүүдийн нэг. Ийм үндэслэл огт байхгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдийн зорчих хөдөлгөөнд дээрх асуудлаас үүдэн хязгаарлалт авч байгаа гэсэн зүйл байхгүй.

Манай яаманд энэ асуудлаар албан ёсны хүсэлт, гомдол гаргасан иргэн одоогоор алга. Хэрэв яг ийм баттай, мэдээлэлтэй, өөрөө энэ асуудлаас болоод хохирчихсон иргэн байгаа бол Гадаад харилцааны яаманд хандахыг зөвлөж байна.

-Эдийн засгийг сэргээхийн тулд гадаад худалдааг нэмэгдүүлэх асуудлыг бодлогын түвшинд эрх баригч нам ярьж байгаа. Энэ асуудалд танай яамны хувьд ямар байдлаар уялдаа холбоотой ажиллахаар байгаа вэ?

-Гадаад айлчлал гэдэг бол нэг талдаа худалдаа эдийн засгаа сайжруулах асуудлыг түлхүү хэлэлцдэг. Цаашлаад улс орныхоо экспортыг нэмэгдүүлэх, худалдааг эрчимжүүлэх чиглэлд манай яам бодлогын уялдаатай ажилладаг гэж ойлгож болно. Ер нь бүх улс оронд гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, ашигтай ажиллах сонирхол байдаг. Тэр утгаараа сүүлийн үеийн айлчлалуудын хүрээнд нэг зүйл хийгдэж байгаа. Тэр нь тухайн орны бодлогын баримт бичигт өөрсдийнхөө баримт бичгийг уялдуулах чиглэлд анхаарч ажилладаг. Тухайлбал, шинэ сэргэлтийн бодлогод заасан бүх ажлуудаа БНХАУ-ын худалдаа, эдийн засагтаа авч хэрэгжүүлж байгаа бодлогод уялдуулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоёр улсын бодлогын баримт бичигт энэ асуудлыг анхаарах чиглэлд яриа хэлэлцээрүүдээ хийдэг гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр айлын бодлоготой уялдахгүй байх нь бидэнд л ашиггүй. Бид мянга сайхан тийм юм аваач, ийм юмаа заръя, худалдаалъя гээд нөгөө айлынхаа бодлогод түүнийгээ уялдуулж чадахгүй бол ямар ч ашиггүй гэсэн үг. Тэр утгаараа айлынхаа бодлого, худалдаа эдийн засгийн сонирхлыг эхлээд мэдэх, улмаар өөрсдийнхөө саналыг сонсгох зарчмаар энэ асуудлыг зохицуулах ёстой гэж хардаг. Мэдээж гадаад харилцааны нэг чухал асуудал бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа. Тэр утгаараа манай яам энэ асуудалд харилцааны хувьд онцгой анхаарч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Та хөлбөмбөг, бөх, сагс үзэхийн тулд зөвхөн “юнивишн”-д сард 70.000 төгрөг төлнө DNN.mn

Спортын хорхойтнууд юнивишнтэй л нөхөрлөхөөс өөр аргагүй болов. Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лиг, Английн хөлбөмбөгийн премьер лиг, NBA, үндэсний бөх зэрэг спортын тэмцээнийг шууд дамжуулдаг SPS, Un­isport сувгуудыг цаашид зөвхөн юнивишнээр л хүлээж авч үзэх нь. Дээрх спортын сувгууд зөвхөн юнившнээр л гарахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, юнивишн спорт сонирхогчдын хүсэлд дөрөөлж өрсөлдөгчдөө зах зээлээс шахлаа. Өрсөлдөгч нараа ингэж шахаж зах зээл эзэлмэгцээ шууд үнээ нэмж 70.000 төгрөг болгов. Хэрэглэгчид спорт үзэхийн тулд сар бүр энэ үнийг төлөхөөс өөр гарцгүй болж байгаа юм. Юнивишний дээрх үйлдэл нь спортын хорхойтнуудын дунд шүүмжлэл дагуулав. Энэ үйлдэлтэй холбоотойгоор спорт сонирхогчид байр сууриа илэрхийлснийг хүргэе.


Б.Дөлгөөн: Юнивишнмонополь тогтоогоод үнээнэмж байгаань хууль зөрчсөнүйлдэл

-Хөлбөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх үзэхийн тулд зөвхөн юнивишнийг сонгох болсон нь спорт сонирхогчдыг бухимдуулж байх шиг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Юнивишн монополь тогтоож байгаа үйлдэл юм даа.

Ингэж монополь тогтоогоод үнээ нэмж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж харж байгаа. Нийт зах зээлийн гуравны хоёрыг эзэлчихээд үнийг нь зориуд өсгөх чинь өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа ноцтой үйлдэл. Ингэхдээ спорт сонирхогчдын сонирхолд дөрөөлж байгаа нь хамгийн зэвүүн. Амралтын өдрөөр бөх үзэхийн тулд зөвхөн юнивишнийг л сонгох нь. Үүндээ өндөр үнэ тогтоож байгаа нь нөгөө талаараа үндэстний дархлаа өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд саад хийж байна гэж би хувьдаа харж байгаа. Бөх үздэг хүмүүст сар бүр 70.000 төлөх чадамж байгаа бил үү. Орон нутгийн иргэдэд энэ нь илүү хүнд тусна. Тэдний эрхэд халдаж байгаа үйлдэл болж байгаа юм. Үнээ шууд нэмсэн үйлдэлд нь хууль хяналтын байгууллага хариуцлага тооцох ёстой. Ер нь энэ юнивишн, юнителийн зүгээс иргэдийг шулсан луйврын шинжтэй олон ажил хийдэг.

-Тухайлбал?

-Наад захын жишээг л энд дурдъя л даа. 5 GB дата аваад талыг нь ч хэрэглэж амжаагүй байхад тав хоноод л дуусчихдаг. Хугацаа нь дууслаа л бол тухайн дата дууссан эсэхээс үл хамаарч үлдсэн датаг нь хамаад авчихдаг. Авсан датаг нь дуустал хэрэглүүлдэггүй. Гадаадын өөр ямар ч улс оронд үүрэн телефоны оператор компаниуд ийм бүдүүлэг, иргэдийг шулсан үйлдэл хийдэггүй. Энэ бол хэрэглэгчдээ дэндүү дорд үзэж доромжилж байгаа хэрэг. Мөн хэрэглэгчийн төрсөн өдрөөр тэдэн цаг ч юм уу үнэгүй ярих эрх бэлэглэдэг. Үүнийгээ уйдтал нь рекламддаг. Төрсөн өдрөөр нь тэдэн цаг үнэгүй яриулна гээд л. Гэсэн ч тухайн өдрийн 00:00 цаг өнгөрөхөд л буцаагаад авчихдаг. Шилний цаанаас чихэр долоолгож байгаа юм шиг.

-Хэдэн жилийн өмнөхийг бодоход малын бэлчээрээс л дэлхийтэй хөл нийлүүлж алхдаг болсон. Энэ том дэвшил биз?

-Тийм. Монгол орны хаанаас ч ухаалаг утсаараа мэдээлэл авч байгаа нь 20 жилийн өмнөхөөс том дэвшил мөн. Гэхдээ үндэсний хэмжээний оператор компани хэрэглэгчийн мэдлэггүй дээр нь дөрөөлж, халаасыг нь сэгсэрч байгаа нь ямар ёс зүй вэ. 21 аймаг 365 суманд юнителийн сүлжээ нэвтэрсэн нь үнэн. Үүнийг дагаад бүр л олон хүнийг луйвардаж байгаа. Уулын бэлд суугаа малчин утсандаа дата авч хэрэглэнэ. Дата нь дуусахад утсан дахь нэгж нь шууд урсаад дуусдаг.

Дата нь дуусч байгаа тухай тодорхой мэдээлэл хэрэглэгчид очдоггүй. Дата нь дуусав уу үгүй юү нэгж нь урсаад л дуусдаг. Хэрэглэгч энэ мэт луйврыг анзаардаггүй. Өөр нэг жишээ нь юнивишнд кино багц идэвхжүүлэхэд автоматаар сунгагдаад төлбөр бодогдоод явдаг. Энэ мэтээр л хэрэглэгч бүрээ мэрж ашиг олж байгаа байгууллага бол юнивишн. Энэ увайгүй үйлдэл нь цагаандаа гарч монополь тогтоогоод шууд үнээ нэмж байна. Хууль хяналтын байгууллагууд энэ мэт бусармаг үйлдлүүдийн хаагуур нь өнгөрөөд байдаг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 4, Санчир гариг. Билгийн
тооллын 14, найралт эх одтой,
харагчин могой өдөр. Өдрийн
наран 8:16 цагт мандан, 17:56
цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх,
сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан
үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын
ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам
нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн
суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
баруун хойшоо мөрөө гаргавал зохистой.
Усан туулай жилийн Хаврын уур орох улирал
10 цаг 50 минутад эхэлнэ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, мал арвидна

Categories
мэдээ нийгэм

Хугацаат цэргийн хоёр алба хаагч Зэвсэгт хүчний гардан тулааны АШТ-ээс медаль хүртлээ DNN.mn

Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах туухай өргөлт, гардан тулаан, цэрэгжлийн гимнастикийн тэмцээн 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 2-нд болсон.

Тухайлбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, спортын дэд мастер, байлдагч А.Мөнхцэнгэл гардан тулааны 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Мөн 65 кг-ын жинд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Д.Батзаяа мөнгөн медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

“Тоёота Приус” маркийн автомашин хулгайлсан хэргийг илрүүллээ DNN.mn

“Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна зогсоолоос автомашинаа алдчихлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 2-нд 07:00 цагийн орчимд бүртгэгджээ. Энэ мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж,

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлж дохиолол суурилуулах, автомашин дотроо эд зүйл орхихгүй байх, хяналтын камертай болон харуул хамгаалалттай зогсоолд байрлуулж хэвшихийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо DNN.mn

Хүүхдийн осол гэмтлийн өвчлөл нэмэгджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяны хүрээнд /2023.02.02/ Баянгол дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд сургалт зохион байгууллаа.

Тус дүүргийн 25 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч зэрэг нийт 102 ажилтан сургалтанд хамрагдсан бөгөөд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Нарантунгалаг нар нээж үг хэллээ.

Энэ удаагийн сургалтаар:

  • НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэлэнгэ “Осол гэмтлийн өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар”,
  • ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Нарантунгалаг “Хүүхдийг түлэгдэлтийн гэмтэл, осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх нь”,
  • ССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Энхбаяр “Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлье”, “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх, хариу арга хэмжээ авах нь”,
  • НЭМҮТ-ийн ТШУА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Номуунтуул “Химийн бодисын хордлого, авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр мэдээлэл хүргэсэн юм.

Түүнчлэн ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Золжаргал “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн сургалтын модуль багц-”ыг танилцууллаа.