Categories
мэдээ нийгэм цаг-үе эдийн-засаг

158989 дугаарт регистерээ илгээж хувьцаатай эсэхээ мэдэх боломжтой DNN.mn

Иргэд 1072 хувьцаа болон дансаа 158989 дугаар руу зурвас илгээж шалгах боломжтой. Тодруулбал, өөрийн регистерийн дугаараа өмнөх хоёр үсгийн хамт латинаар бичиж илгээх юм.

Ингэснээр таны зурвас илгээсэн утасны дугаарт хэдэн ширхэг хувьцаатай болон данстай эсэх мэдээлэл ирнэ. Өөрөөр хэлбэл Эрдэнэс Тавантолгой компанид хэдэх ширхэг хувьцаатай гэдгээ иргэн та ингэж мэдэх боломжтой гэсэн үг.

Энэ нь зөвхөн ЭТТ-н хувьцаа эзэмшигчдэд хамааралгүй бөгөөд 144 тэрбумын ногдол ашиг хуваарилах гэж буй орон нутгийн жижиг Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдэд хамааралгүй юм.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Хөргөгч, телевизор зэрэг эд зүйлээ хулгайд алдсан хохирогчийг хайж байна DNN.mn

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах иргэн “М”-ийн өвлийн сууцанд нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт сэжигтэй этгээдийг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар уг этгээдээс Sony Bravia загварын 43 инч, MI загварын 55 инч, Samsumg загварын 43 инчийн нийт гурван ширхэг телевизор, Hitachi брэндийн нэг ширхэг хөргөгч, Мedia брэндийн богино долгионы зуух нэг ширхэг, LG брэндийн тоос сорогч нэг ширхэг, долоон ширхэг мөнгөн аяга /дунд гарын-4, бага гарын 3/ эд зүйлсийг хураан авсан. Эдгээр эд зүйлсийн хохирогч тогтоогдоогүй байна.

Иймд дээрх эд зүйлсийг хулгайд алдсан иргэд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 88103211 дугаарын утсаар холбогдоно уу хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяраар ГССҮТ-ийн ачаалал 2 дахин нэмэгджээ DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 20-26-ныг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 2501 иргэн тусламж үйлчилгээ авчээ.

Нийт үйлчлүүлэгчийн 883 нь 0-17 насны хүүхдүүд байна.

Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд 1173 иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.

Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчинд өртсөн 366, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 257, зам тээврийн осолд өртсөн 258, түлэгдэж гэмтсэн 78, осголт хөлдөлтийн байдалтай 10 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“RFID чип”-ийг эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулна DNN.mn

“RFID чип” буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулна.

Улсын хэмжээнд орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Нэг сая орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна.

Эдгээр машинд гуравдугаар сарын нэгнээс эхлэн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулахаар болсон. Эхний ээлжинд 200 гаруй нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулж турших ажил үргэлжилж байна гэж Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга н.Мөнхнасан ярилаа.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Халимаг иргэний гадаад паспортын хугацаа дууссан учир хилээр нэвтрүүлээгүй DNN.mn

Халимаг иргэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд дөрөв дэх хоногтоо гацаж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн.

Энэ талаар ГХЯ “ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ. Одоогоор орогнол хүсээгүй, хил нэвтрэх бичиг баримтын зөрчил тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлага тавьж байна. Албан ёсны улс төрийн орогнол хүсээгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин, уулын гуу жалга, сайрын цас, мөс хайлж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна.

Иймд уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, мөсөө зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хөтөл“ ХХК-д холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 28-н хүртэл хойшлууллаа DNN.mn

Хөгжлийн банкнаас зээл авсан “Хөтөл” ХХК-тай холбоотой шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралдаанаар эл шүүх хурлын товыг гуравдугаар сарын 28 хүртэл хойшлуулсан байна.

Эл компани нь ХБ-наас цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд зээл авсан бөгөөд өнгөрөгч оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 108,7 сая ам доллар буюу 372.0 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Одоогийн байдлаар “Хөтөл” ХХК-ийн зээл, хүүгийн нийт өрийн үлдэгдэл 108.7 сая ам доллар болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ DNN.mn

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Танилын хүрээнд бус бизнесийн зарчмаар өдрөөр хүү тооцон зээл олгодог иргэд бий.

Эдгээр иргэд өнөөг хүртэл ямар нэгэн бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хуулиар зээл олгодог иргэд, ломбардууд тусгай зөвшөөрөл авахгүйгээр бүртгүүлээд л үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдэж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Мөнхнасан: RFID tag өгөгдөл дамжуулах технологи учир мөнгө байршуулах боломжгүй DNN.mn

3ам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасантай ярилцлаа.


-Тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил лхагва гаригт эхлэх талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

– Энэ нь тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем.

Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийг, нэгдсэн хяналт, зохицуулалтыг бий болгох, тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх юм.

Энэ хүрээнд RFID технологийг нэвтрүүлж, улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний эрчмийг хянах, хөдөлгөөнд оролцож байгаа мэдээллийг бодит цагийн горимоор цуглуулна. Ингэснээр замын хөдөлгөөний төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах нэгдсэн мэдээллийг цуглуулж, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийг мэдээллээр хангах боломжийг бүрдүүлнэ.

RFID технологийг нэвтрүүлж нэгдсэн мэдээллийн сан үүсгэх гол зорилго нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцох үйл ажиллагааг бүрэн цахимжуулж замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах боломжийг бүрдүүлэх юм.

Энэхүү төслийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох нэгдсэн санг үүсгэх, тулгамдсан асуудал, нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах. төлөвлөлт хийх, иргэдийг зам, тээвэртэй холбоотой мэдээллээр хангах боломжтой дэд бүтцийг бий болгоно.

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ буюу RFID tag суурилуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж энэ гуравдугаар сард багтаан суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгсэлд суурилуулахад туршилт, тохируулга болон мэдээллийн сангуудыг нэгтгэх, худалдан авах ажиллагаатай холбоотой зарим асуудлыг үе шаттайгаар төлөвлөх зайлшгүй шаардлага үүсэж байна.

Иймээс гуравдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслүүдэд суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Иргэдийн хувийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулах ажлыг эхлүүлэхээс 14 хоногийн өмнө байршил болон бүртгүүлэхтэй холбоотой нарийвчилсан мэдээллийг иргэдэд нэгдсэн журмаар мэдээлэл өгнө.

-Тээврийн хэрэгслийн RFID чипийг хаана суурилуулах вэ, хөдөө орон нутаг сумд, дүүргүүдэд хаанаас чип олгох вэ?

-Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ буюу RFID tag суурилуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төвүүдээр эхний ээлжид зохион байгуулна. Дараа нь үе шаттайгаар томоохон худалдааны төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний газруудад тусгайлсан цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна.

– Чип дотроо мөнгө байршуулах боломжтой болов уу. Иргэд чипэнд зориулан шинэ данс нээлгэх үү, эсвэл өөрсдийн данстайгаа холбуулж болох уу?

-Энэхүү RFID tag зөвхөн өгөгдөл дамжуулах технологи учир банкны карт, нийтийн тээврийн цахим карт шиг мөнгө байршуулах боломжгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь RFID уншигч байршуулах хэсэгт орж ирэхэд л таньж мэдээллийн санд өгөгдөл дамжуулах л технологи юм.

-Цуглуулсан мэдээллийн дагуу торгууль, хот хоорондын постонд мөнгө төлдөг мэдээлэл нь гарч ирнэ гэсэн үг үү?

– Иргэд өөрсдийн хүсэлтийн дагуу төлбөрийн нэгдсэн системийн хүрээнд авто замын хураамж болон тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой төлбөрийг RFID tag-ны тусламжтайгаар төлөх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төлбөрийн нэгдсэн системийг боловсруулах ажлыг Сангийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

– RFID системийг нэвтрүүлснээр гарах үр дүн нь юу вэ?

– Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд иргэдэд үйлчилгээг хурдан шуурхай, хялбар байдлаар хүргэхийн тулд бүх үйл ажиллагаагаа цахимжуулах жил болгон зарласан. Энэхүү технологийн хүрээнд тээврийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх бөгөөд үүгээр дамжуулан тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн цаашид авто замын хөдөлгөөнийг хянах, мэдээллийг шуурхай авах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, торгууль, татвар, даатгалын хяналтыг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Уушгины архаг бөглөрөлтийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Уушгины архаг бөглөрөлтийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор уушгины архаг бөглөрөлт болон бусад өвчний эмийн эмчилгээг 458-959 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг 393 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01, 02-р тогтоол
https://online.fliphtml5.com/scory/iaqv/
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
https://emd.gov.mn/news/207