Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ DNN.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сонгон шалгаруулалт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгөх аж.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
  • 168 см-ээс дээш өндөртэй
  • Биеийн зөв хөгжилтэй
  • Цэргийн алба хаасан бол давуу тал болно
  • Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
  • Ял шийтгэлийн лавлагаа
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн найман хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
  • Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
  • Зураг 4*6 хэмжээтэй гурван ширхэг, 2*3 хэмжээтэй зураг гурван ширхэг байна.
Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-наас үйлчилгээнд явж эхлэх 100 автобус Эрээний хил дээр иржээ DNN.mn

БНХАУ-аас авч буй 100 автобус Эрээний хил дээр иржээ

Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж байгаа.

Энэ хүрээнд БНХАУ-аас авч буй 100 автобус Эрээний хил дээр ирснийг албаны эх сурвалж мэдээлэв. Хэрэв гааль дээр ямар нэг асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, энэ сарын 15-наас үйлчилгээнд явуулж эхлэх аж.

Харин үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.

Энэ онд нийтийн тээврийг сайжруулах, парк шинэчлэл, паркийн бүтээн байгуулалтад зориулж, улсын төсөвт 340 тэрбум төгрөгийг тусгасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин гарчээ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр “Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арванхоёрдугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогджээ. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байгаа юм” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням хэллээ.

зураг

Мөн “2023 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар объектын гал түймэр 87, аврах ажиллагааны 15, малын гоц халдварт өвчний нэг, нийт 103 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлт” гэсэн

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбадорж: Хүүхдийн орны ачаалал 80 хувьтай байна DNN.mn

Улаанбаатар хот

Томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Тэрбээр, “Түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж байгаагаас 985 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 80 хувьтай байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 хүн яаралтай тусламжаар ирж, хэвтэн эмчлүүлсэн” гэлээ.

Мөн нийслэлийн хэмжээнд коронавирус болон томуугийн хариу арга хэмжээний бэлэн байдлын эмчилгээний гурван сарын нөөцтэйг танилцуулав.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох журмыг энэ 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар батлуулна DNN.mn

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор тооцож, төсөвт тусгасан.

Иймд ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгох тухай журмыг боловсруулахаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд ажлын хэсэг томилогдон ажилласан юм.

Тус яамнаас журам гарсан эсэх талаар тодруулахад “Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батална. Үүний дараа нийтэд мэдээлэх бөгөөд түүнээс өмнө нь мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь “Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна.

ҮСХ, ХНХЯ дээр байгаа болон төрд буй тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна” хэмээж байв.

Categories
мэдээ цаг-үе

Сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна DNN.mn

Сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээг ЭМД-аас 100 хувь хариуцахаар боллоо.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээ 776 мянгаас 18.2 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 4071 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 700 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ХХҮЕГ: 73.2 мянган хүний цалин 550 мянган төгрөг болон нэмэгдэж байна DNN.mn

Монголчуудын цалин дэлхийн дунджаас 3.5 дахин бага

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550, 000 төгрөгөөр тогтоосон. Уг шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр ажлын нэг цагийн хөлс 3,273 төгрөг 81 мөнгө болж байна.

Ингэснээр 73.2 мянган хүний цалин 550,000 төгрөг болон нэмэгдэж байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.7 хувь юм.

Өнгөрсөн 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан бөгөөд шинэ он гарснаар 130,000 төгрөгөөр нэмэгдэж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 66.2 мянган иргэн гурван саяас дээш төгрөгийн цалинтай байгааг ҮСХ-ноос мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм

Ууланд алхахаар явсан 2 иргэн төөрч, нэг нь нас баржээ DNN.mn

Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн  мэнд олжээ – updown.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Манзуширын хийд” гэдэг газар 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар Богдхан уулын оргил Цэцээ гүний чиглэлд алхахаар явжээ.

Гэвч буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тухайн хоёр иргэний байршлыг “What3words” аппликэйшнээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн хоёр иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Г өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай нэгдүгээр сарын 2-ны 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд иргэн О-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 31-нд 144 хүүхэд мэндэлжээ DNN.mn

Он солигдох өдөр буюу энэ сарын 31-нд улсын хэмжээнд 144 хүүхэд мэндэлжээ. Харин арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 179 хүүхэд төрсөн байна.

Сануулахад, энэ сарын 1-ны өдөр буюу шинэ оны эхний өдөр Ховд аймагт 2 ихэр хүүхэд мэндэлсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Узбекистаны их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа DNN.mn

Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа | Peak News

“Торгоны зам” Аялал жуулчлал, соёлын өвийн олон улсын их сургууль нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны төрийн өмчит англи хэлний сургалтын хөтөлбөртэй сургууль бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарласан байна.

Суралцуулах мэргэжлийн чиглэл:

-Аялал жуулчлалын логистик

-Аялал жуулчлал /үйл ажиллагааны чиглэлээр/

-Музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, засварлах

-Соёлын өвийн менежмент

-Бүтээлч үйлдвэрлэл

-Археологи

Бүрдүүлэх баримт бичиг:

-Гадаад паспорт/Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын хамт;

-3х4 хэмжээтэй цээж зураг;

-CV буюу товч намтар; /Холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг заавал оруулах/

-Гадаад хэлний шалгалтын оноо

/IELTS 6.0, CEFR-B2, TOEFL IBM-72 ба түүнээс дээш/;

-Эсээ /Төгссөний дараах төлөвлөгөө, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нь сэвдийн хүрээнд A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй байх;

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/125075 холбоосоор авна уу.