Categories
мэдээ нийгэм

Ч.Болортуяа: ТНБД П.Сайнзориг, ХХААХҮЯ-ны ТНБД нарыг жинхэллээ DNN.mn

Ч.БОЛОРТУЯА: Хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэг, сургуулиуд 100 хувь  танхимаар хичээллэнэ

Хуваарь ёсоор өнөөдөр /2022.11.30/ Засгийн газрын хуралдаж дараах шийдвэр гаргасныг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг олон улсын баялгийн сангийн жишигт нийцүүлж, групп компанийн хэлбэрээр ажиллахаар шийдвэрлэж, шинээр удирдлагын багийг томиллоо. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Одоо гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланг ерөнхий менежерээр томилсон. Нэг жил гаруйн хугацаанд О.Хулан захирлаар удирдуулсан мэргэжлийн багийн ажлын үр дүнд энэ жил анх удаа ашигтай ажиллах мэдээллийг танилцууллаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийн 2014-2021 оны хугацаанд хийсэн санхүү, үйл ажиллагааны хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Эдгээр төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгнө. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг жинхэлсэн.

Categories
мэдээ нийгэм

Онон голын төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа DNN.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын өмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажилласан.

Тус гүүр нь өрөмдмөл шон суурь, хүчитгэсэн дам нуруу, 500м хайрган замтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн тул Зам, тээврийн хөгжлиын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлээ.

Categories
мэдээ нийгэм

Шахмал түлшний нөөц хангалттай байна DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний 124 цэг ажиллана | News.MN

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийг 2018 онд байгуулсан.

Байгуулагдсан цагаасаа хойш Тавантолгой түлш компани жилд дунджаар 600,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нийслэл хотын хэрэгцээг бүрэн хангаж ирсэн.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд манай компани 120,000 тн түлш үйлдвэрлэж нөөцөлсөн. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгөөр өвөлтэй залгасан үзүүлэлт юм. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлшний нөөцтэй өвлийг угтдаг байсан.

Одоогийн байдлаар компанийн гурван үйлдвэрийн 14 шугам тасралтгүй ажиллаж хоногт дунджаар 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажлын хүрээнд стандартыг шинэчлэн батлуулж, шохойлог чулуулгийн агууламжтай доломит хэмээх бүтээгдэхүүнээр түлшээ барьцалдуулж эхлээд байна. Ингэснээр шаталтаас үүсэх хүхэрлэг хийн агууламж стандартын хэмжээнээс 3-4 дахин буурах боломж бүрдээд байна.

Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн болон Дөрөвдүгээр үйлдвэрт техникийн шинэчлэл хийж хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нөөцийн 97 агуулахад 110,000 тонн түлшний нөөцтэй байна. Шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлинг буюу баяжуулсан нүүрсний нөөц 330,000 тонн байна. Мөн одоогийн байдлаар 12,500 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Энэ нь 140 хоногийн нөөц юм. Шуудайн нөөц 5 сая 300 мянга байна.

Шахмал түлшний нөөц хангалттай, үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа, мөн түүхий эдийн олон сарын нөөцтэй байгаа үед гадаадаас импортоор шахмал түлш оруулж ирэх ямар ч шаардлагагүй бөгөөд нийслэл хотын хэрэгцээг Тавантолгой түлш компани өөрийн бүтээгдэхүүнээрээ бүрэн хангаж борлуулалтын 650 цэгээр шахмал түлшээ борлуулж байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гэр, сургуулийн хоорондох зай дунджаар 2,7 километр байна DNN.mn

Оюуны өмчтэй онцгой зургууд ”Шөнийн Улаанбаатар”

Үндэсний статистикийн хорооноос нийслэлийн ЕБС-д сурч байгаа сурагчдын гэр, сургууль хоорондын дундаж зай 2.7 км байна гэж мэдээллээ. Мөн “Улаанбаатар хотын төв цэгээс 2 км-ийн радиус дотор 52 сургуульд нийт 36423 хүүхэд суралцдаг аж.

Arslan.mn

Arslan.mn

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ: Өөрсдийгөө л ухаантай, мундаг гэдэг нь үндэстэн болгонд илэрдэг шинж DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2015 ОНЫ АРХИВ: Философич С.Молор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.


Түрүүч нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ны дугаарт

Улс төр судлаач, философич С.Молор-Эрдэнээй ярилцлаа.


-Одоо философийн ямар урсгал чиглэл нийгэмд хүч түрэн орж ирж байна вэ. Одоо юу чухал вэ?

-Одоо реализм чухал болж байгаа. Бодит байдал. Бид яг ямар байгаа билээ, тэр бодит байдлаа зөв гаргаж ирье. Хий хоосон магтахаа больё. Бодит байдлыг буруугаар дүрслэхээ больё. Яг байгаагаар нь дүрсэлж чаддаг болъё. Уран зургийн галлерейд очоод зураг үзэж явахдаа зураачдад “Та нар өнөөдрийн Монголын бодит байдлыг гаргаач. Уул, морь, гэр зураад л байх юм” гэдэг. “Нарантуул” захыг зурчих хүн байхгүй л байна ш дээ. “Нарантуул” зах дээр цагаан сар дөхөхөөр ууц нь овоорчихдог ш дээ. Тэрийг нь зурчихсан хүн байна уу.

-Та нийгмийн бүхий л чиглэлээр лекц уншдаг. Лекцүүдийн тань нэрийг анзаарахад хөндөөгүй сэдэв бараг байгаагүй санагдана. Өнгөрсөн болон ирээдүй, найз нөхөрлөл, хайр, эдийн засаг гээд?

-Найз нөхөрлөл ч эрх чөлөөтэй байх ёстой. Найздаа баяртай гээд явах эрх чөлөө. Найзаас илүү хөгжихгүй эсвэл найзаасаа болоод өөрийнхөө амьдралыг баллаад, найзаасаа болоод нөхөр, эхнэрээсээ салж болохгүй шүү дээ. Тэгэхээр найз бол хүнд нэг их чухал биш. Эхний ээлжинд гэр бүл, гэр орон, мэргэжил, боловсрол хувь хүнд хэрэгтэй. Найз бол хоёр, гурав, дөрөвдүгээрт л явах ёстой. Хамгийн нэгдүгээрт надад юу хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлоод түүнийгээ нэгдүгээрт тавих хэрэгтэй. Хүн эхлээд өөрөө хөгжих ёстой. Гэхдээ чөлөөт цагийг хамт өнгөрөөдөг найз нөхөд хэрэгтэй. Бид нийгмийн энэ дотоод амьдрал, хандлага, ойлголтуудаа засч залруулж үүнийгээ зөв хэрэглэж чадахгүй байж яаж улс төрийн зөв сонголт хийх юм. Яаж бид зөв хүнийг таньж мэдэх юм. Ганц хоёр үг хэлэхэд нь л бид итгэчихэж байгаа шүү дээ. Маш амархан хууртагддаг. Яаж амархан хууртагддаггүй, тархиндаа дархлаатай болох вэ. Би хүмүүсийг дархлаатай л болгох гээд байна шүү дээ. Тархиндаа дархлаатай бол. Толгойдоо юм бод. Ямар ч мөнгө хэрэггүй, зүгээр л бод. Хамгийн гоё юм, үнэтэй өмч чинь бидний бодож чадах чадвар.

-Таныг МУИС-д багшилдаг байхдаа бусад багш нараа шүүмжилдгээсээ болж сургуулиасаа хөөгдсөн гэдэг. Ер нь аливаад шүүмжлэлтэй ханддаг нь эргээд таныг хавчигдахад хүргэсэн гэж ойлгож болох уу?

-Хавчигдана ш дээ. Гэхдээ хавчигдана гэдэг чинь тухайн хүнээс өөрөөс нь л хамаарна. Манайд философи, мэдлэг боловсрол худлаа явчихсан. Яг одоо манайд философийн мэргэжлийн хүн байхгүй. Өөрсдөө философид дуртай, философич гээд нэрлэчихсэн. Англи, герман хэлгүй. Хүн төрөлхтний сонгодог философийн ном уншаагүй тийм хүмүүс л философич гээд байгаад байна. МУИС-ийн багш нарыг оюутнуудад худлаа юм заахаа болиоч ээ, наадахаа одоо зогсоо гэсэн байхгүй юу.

-Уламжлалт ойлголтоос нь өөр зүйл ярихаар хүмүүс яаж хүлээж авдаг вэ?

-Та сая асуулаа, хавчигдсан гэдэг юм уу, дургүйцсэн эсвэл эсэргүүцсэн гэдэг нь нүүрэн дээрээ ил гаргасан үйлдэл. Цаанаа бүгдээрээ хүлээгээд авчихсан байдаг юм. Намайг бүгдээрээ цаанаа хүлээгээд авчихсан байдаг мөртлөө наанаа шууд хэлчихсэнд минь жаахан эвгүйрхээд байдаг. Би чинь МУИС-ийн хоёрдугаар байрны хаалгыг цоожил гээд хэлчихдэг байсан. Тэгэхээр надад аягүй уурлаж байгаа юм чинь. Тийм болохоор хүн болгон тархиндаа оюуны дархлаатай байх хэрэгтэй. Хэн нь зөв юм ярьж байна, хэн мэдлэгтэй байна вэ, хэн нь худлаа дипломтой байна, хэн мэдлэггүй, чадваргүй байж худлаа профессор болчихсон байна. Тэднийг ялгаж чаддаг байх ёстой.

-Таныг анзаараад байхад өнгөрсөн нийгмийг магтан дуулдаг, баячуудыг үзэн яддаг юм шиг сэтгэгдэл төрж байна?

-Магтан дуулах ч юу байх вэ. Тэнд бидэнд хэрэгтэй маш олон зүйлс байсан юм. Одоо бидэнд тэр маань эргээд хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. Хүмүүс хуучны юм сэргэчихлээ гэж ойлгоод байдаг. Үгүй байхгүй юу. Хэрэгтэй зүйлийг бид хэрэглэх ёстой. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан буцаад хөгжихгүй. Боловсролын систем арван жилийн сургалт үнэгүй болох ёстой. Боловсрол үнэгүй болж их сургуулийн оюутнуудад хангалттай тэтгэлэг өгдөг болох хэрэгтэй. Нэг өрөө байр хөлслөөд амьдрах боломжтой тэр хэмжээний тэтгэлгийг төр өгөх ёстой. Хоёрын хооронд дал, наян мянган төгрөг өгөхөөр үрээд шоудчихдаг. Мөнгөтэй болгоод амьдрах, сурч боловсрох нөхцөлийг нь хангаад өгчихвөл аяндаа хичээл рүүгээ төвлөрдөг.

-Монголчуудыг өөрсдөө философилог, олон зууны өмнөөс л философи сэтгэлгээтэй ард түмэн байсан гэдэг. Бид өөрсдийн гэсэн философитой байхад таны яриад байгаа гадны философийг сурах шаардлагатай юу?

-Тийм философи бидэнд байгаагүй. Ном нь ч байхгүй. Хоёулаа номын дэлгүүрээр явъя л даа. Хэн гэж философич зуун жилийн өмнө ном бичсэн юм, 200, 300 жилийн өмнө ном бичсэн философич байна уу. Байхгүй ш дээ. Худлаа юм ярих хэрэггүй. Хоёрдугаарт, ямар ч үндэстэн өөрсдийгөө мундаг гэдэг байхгүй юу. Тэр чинь үндэстэн бүрийн шинж чанар. Япончууд, хятадууд, америкчууд, оросууд өөрсдийгөө хамгийн мундаг, ухаантай гэж байгаа. Үндэстэн болгон өөрсдийгөө ингэж магтдаг. Бидний тэгж өөрсдийгөө магтдаг нь хаана ч байдаг зүйл.

-Та инженер байж байгаад философи руу орсон бил үү?

-Физик инженер байснаа 1990 онд мэдлэг боловсрол устаж үнэгүйдэхэд хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх гээд философи руу явсан.

-Философи танд юу өгсөн бэ?

-Оюуны эрх чөлөө. Мэдлэг. Гэхдээ диплом биш шүү. Жинхэнэ мэдлэг өгсөн. Бодож сурсан. Тархины дархлаатай болсон. Баргийн юманд хууртаж залилуулахааргүй. Тэгээд жинхэнэ би болж чадсан. Одоо би өөрийгөө жинхэнэ би болсон гэж хэлэх бүрэн боломжтой. Насанд хүрсэн. Хүний тархи оюун насанд хүрнэ гэдэг маш хэцүү. Санааны юм биш. Маш их ном уншиж, зөрчилдөж алдаж онож, маш их бодож, ядарч байж л хүн амжилтад хүрнэ. Тэгж л дархлаатай болно.

-Та Германаас хэдэн онд ирлээ?

-2007 оны намар.

-Та тэгэхэд хар үстэй байсан?

-Насанд хүрч байхгүй юу. Улам л эр хүн болж байна шүү дээ. Их юм бодохоор үс цайдаг юм биш. Гэхдээ тийм байж болно л доо. Бид чинь нэг л амьдарна. Залуу хүн хөгширнө. Хөгшин хүн өөд болно. Гэхдээ би чинь үсээ буддаггүй болохоор буурал харагдаад байгаа юм. Улаанбаатарт байгаа миний үеийнхэн чинь бүгдээрээ үсээ хараар будчихсан явдаг. Би будахгүй (инээв).

-Эрдэмтэн, философич гэх мэтийн мэргэжилтэй улсууд ихэвчлэн хүний нүднээс далд байхыг хичээдэг. Гэтэл та тэгдэггүй. Та “Playboy” сэтгүүлийн нүүрнээ гарсан шүү дээ?

-Би нийгэм рүү орж, тэдэн рүү ойртож хүмүүстэй ойр явж байж философидох ёстой гэж боддог юм. Эртний том гүн ухаанчид ард түмэнтэй ойр явсан. Ард түмний дунд ингээд л яриад явж байсан. Би гэртээ бүгээд хүмүүсээс зожигроод тусдаа тэгээд явчихдаг хүн биш. Гэхдээ ном бичих болохоороо сарын хугацаагаар ганцаараа байж төвлөрдөг. Бусад үед бол гарч ирээд юмаа яриад явчихдаг. Ер нь нийгэм, ард түмэнтэй ойр байх хэрэгтэй л дээ. Тэднийг мэдэрч байх хэрэгтэй.

“Playboy” чинь хүссэн хүн болгоныг тэгээд гаргачихдаг юм биш. Дараа нь маш олон хүн тус сэтгүүлийн редакц руу утасдсан гэсэн, би гаръя, мөнгийг нь төлье гэж. Цаанаасаа, Америкаасаа асууж ийм хүмүүс гаръя гэж байна гэсэн чинь үгүй гэсэн байна лээ. Политик нь өөр юм билээ. Тэд хэнийг гаргахаа мэдэж байна шүү дээ. Тэрнээс биш гарах дуртай, мөнгөө төлсөн болгон нь гараад байдаггүй. Улстөрчдөөс гарч чадахгүй. Тэдний хэнийг ч гаргахгүй. Тэд чинь мэдлэг боловсролгүй хувь хүмүүс байхгүй юу. Энэ 76 гишүүн дотор олигтой боловсролтой хүн хэн байгаа юм. Байхгүй шүү дээ (Инээв). Та тэр байна гээд ганцхан хүний нэр хэлчих. Надаас хүн болгон ингэж асуудаг. Бүгдээрээ дипломтой, мөнгөтэй, сайхан харагддаг, худлаа ярьдаг. Цаанаа бол огт хоосон. Эд чинь зүгээр нэг дүрүүд шүү дээ. Баримал дүрүүдэд л бид хууртагдаад байна.

-Манай хоёр хөрш ялалтын баяруудаа өргөн дэлгэр тэмдэглэж, зэр зэвсгийн сүр хүчийг харуулав. Тэдний агссан зэвсэг бидэнд айдас төрүүлээд ч амжсан?

-Бид нар руу энэ хоёр ерөөсөө шагайх ч үгүй. Энэ хоёр бидний дайсан биш. Бидний дайсан өөр газар яваа. Орж ирээд бидний бүх юмыг худалдаад авчих хөрөнгөтнүүд бидний дайсан. Харин Орос, Хятад хоёр бол бидэнд тусалдаг хөрш. Бидний найз, анд нөхөд. Урд, хойд хилийг баталгаажуулсан бидний найз. Найз, хөрш хүмүүс чинь хэзээ ч нэгнээ ходордоггүй юм.

-Өнөө айхавтар хэлмэг­дүү­лэлтийн үед тэд хаана байсан юм бэ, манай найзууд. Хаалга, үүд, тооныг маань битүүлж байгаад их хэлмэгдүүлэлтийг хийсэн биш гэж үү?

-Хэлмэгдүүлэлт гэдэг бол бид өөрөө өөрсдийгөө алсан явдал. Чингисээс хойш овгууд чинь хоорондоо байлдсаар л байсан. Тэр байхгүй юу. Арван жилийн сургууль, эмнэлэг бариад хөгжих гэсэн чинь лам нар үгүй гэсэн. 17 хүртэлх насны хүүхдүүдийг шавь суулгахгүй, танхимд суулга гэсэн чинь лам нар боссон. Тэгээд хоорондоо бослого гаргаж нэг нэгнээ алсан байхгүй юу. Хоёр хөрштэй ямар ч хамаагүй. Энэ хоёр биднийг “Хөгж” гэсэн. Хөгжихийн тулд юу ч хийж болно оо гэсэн ч харин бид далимдуулсан. Өөрөө өөрсдийгөө л бид алдаг шүү дээ. Тэгээд хүнд очиж хэлдэг.

-Бидний гуравдагч хөрш?

-Казахстан. Хажуу талд хамгийн ойрхон байгаа чинь Казахстан ш дээ. Шууд худалдаа наймаа хийгээд харьцаад явчих боломжтой. Таны ойлгож байгаагаар дэлхийн хаана ч юм нэг газар гуравдагч хөрш гэсэн нэг улс байна аа даа, Европ, Америк ч юм уу. Тэд улс төрийн хувьд бидэнтэй гуравдагч хөрш байж болно. Тэд эдийн засаг, аж амьдрал, нийгмийн хувьд гуравдагч хөрш байж чадахгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Аравдугаар сард 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд 779 иргэн хамрагджээ DNN.mn

Орон сууцны зээл авсан хүнд үхэх эрх байхгүй | News.MN

Аравдугаар сард орон сууцны санхүүжилтийн зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд шинээр 779 зээлдэгчид 73 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингэснээр зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэл аравдугаар сарын эцсийн байдлаар нэг их наяд 16 тэрбум төгрөг давсныг Монголбанк мэдээллээ.

Аравдугаар сард 682 зээлдэгчээс 64.1 тэрбум төгрөгийн зээл хүссэн өргөдөл иржээ. 2022 он дуустал Цар тахлын тухай хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байгаа юм.

Аравдугаар сард зургаан хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлт 3.3 тэрбум төгрөг байсан бол хугацаанаасаа өмнө нэг тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн аж.

Орон сууцны санхүүжилтийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн УИХ-ын тогтоолын төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр тусгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойших нийт санхүүжилтийн үлдэгдэл 6.2 их наяд төгрөгийг шилжүүлэх болж байгаа аж.

Аравдугаар сард арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээс 62.1 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосноор нийт үлдэгдэл 1.5 их наяд төгрөг хүрчээ. Арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээс олгож буй зээлийн жилийн хүү хамгийн ихдээ 24 хувьтай байгаа бол жигнэсэн дундаж хүү 13.7 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 42 жолооч согтуугаар жолоо барьж, 112 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Өчигдөр 94 жолооч согтуугаар жолоо барьж, 145 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 29-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1546 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1140, хулгайтай холбоотой 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 78, гэмт хэргийн шинжтэй 88 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 42, хүний биед халдсан 40, эрүүлжүүлэх байранд хоносон 112 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулах ажил хийгдэж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой дараах багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Засгийн газраас Үндэсний баялгийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн зарчмаар ажиллуулах шийдвэрийг 2022 оны тавадугаар сард гаргасан. Энэхүү шийдвэрийн үргэлжлэл болгож өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр тус компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, компани цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, IPO босгох, хөрөнгийн зах зээл дээр ажиллах, харьяандаа ажиллаж буй уул уурхайн компаниудын менежмент, зохион байгуулалт, хүний нөөц, худалдан авалтын бодлогуудыг нэгдсэн байдлаар явуулах боломжийг бүрдүүлэх юм.
2. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ажиллуулах шийдвэр 2022 оны тавдугаар сард гарсантай холбоотой юм. Энэхүү шийдвэр гарснаар дээрх хоёр ТӨҮГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт, бүтэц, үр ашигт байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулна.
3. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-г “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд ажиллуулж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулалт, бусад асуудлыг шийдвэрлэн зохион байгуулахаар боллоо. Мөн тус компанид хэрэгжиж байсан Концессын гэрээг цуцалсны дараа хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.
4. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр зогсоож, “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэн өөрчлөн зохион байгуулна. Энэ нь төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг шуурхай зохион байгуулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Тогтоол батлагдсанаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5,6 тэрбум төгрөгийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэмнэнэ.
5. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн санхүүжүүлж, төмөр замын үйл ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд “Монголын төмөр зам” ТӨХК мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.

Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина

Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуулчлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзэж эдгээр хуулийн төслийг боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад буй юм.

Товч мэдээ
· Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn

UBCab онлайн такси үйлчилгээний хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, сайн дурын үндсэн дээр автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар л гэхэд ҮНЭГҮЙ UBCAB-аар 200 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаагаа хүйтний эрч сулартал үргэлжлүүлэх зорилготой байгаа бөгөөд иргэд та бүхэн үнэгүй UBCab-тай таарвал чиглэлийнхээ дагуу үнэгүй хүргүүлэх боломжтой аж.

Categories
гадаад мэдээ

Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm

Он гарсаар ОХУ-с гадагшаа чиглэсэн мөнгөний урсгал түүхэн дээд амжилт тогтоон, есдүгээр сар хүртэлх хугацаанд оросууд нийт 32 тэрбум ам.долларыг хувийн данснаасаа гадаадын банкуудад шилжүүлснийг “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна. Энэ оны хоёрдугаар сард буюу Украинд дайн эхэлсэн сард хувийн данснаас гарсан мөнгөний хэмжээ 4.3 тэрбум доллар болж, түүхэн дээд хэмжээ тогтоож байсан бол энэхүү хэмжээ энэ хугацаанд дахин гурван удаа шинэчлэгдсэн байна. Оросын төв банк гадаад гүйлгээний хэмжээг хязгаарласны улмаас гуравдугаар сард $1.7, дөрөвдүгээр сард $1.4 тэрбум гадаадын банкууд руу шилжжээ. Харин тавдугаар сард хязгаарлалтын дээд хэмжээг өсгөсний дараа $1.7 тэрбум болж, зургаадугаар сард $5.2 тэрбум болж шинэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Хязгаарлалт нэмж суларсны улмаас долдугаар сард $5.6 тэрбум болж, наймдугаар сард $5.4 тэрбумд хүрчээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласан есдүгээр сард гадагшаа урссан мөнгөний хэмжээ $6.7 тэрбум болж, бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээнд хүрсэн аж. Оросын Төв банк аравдугаар сарын статистик мэдээллээ одоогоор зарлаагүй байгаа бөгөөд дээрх тоонууд нь зөвхөн гадаадын банкуудад шилжсэн мөнгөний хэмжээ бөгөөд бэлнээр хил давсан мөнгөний хэмжээг тооцоогүй юм байна.