Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана DNN.mn

Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Монгол Улсын Их Хурлын дэд хорооны хуралдаан болон хэлэлцүүлэгийн өнөөдрийн /2022.10.31/ товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

13.30

“Их Эзэн Чингис хаан”

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

15.30

“Жанжин Д.Сүхбаатар”

Categories
мэдээ цаг-үе

Халтиргаа, гулгаанаас сэргийлж 87 тонн бодис, 42 тонн давс цацжээ DNN.mn

Халтиргаанаас сэргийлж өнгөрсөн шөнө 130 гаруй тонн давс, бодис цацлаа |  News.MN

Нийслэлд өчигдөр үргэлжлэн орсон цасны улмаас ойролцоох замуудад халтиргаа гулгаа үүсжээ. Иймд нийслэлийн зам талбайд өчигдөр шөнийн 00:00 цагийн байдлаар 87 тонн бодис, 42 тонн давс цацсан тухай Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээллээ.

Тодруулбал:

  • Зайсан, Их тэнгэр, Жапен таун- 3 рейсээр-12 тонн
  • ЭТӨЧ-10 хороолол 2 рейсээр -6 тонн
  • 32 тойрог, Эвтэй 4 амьтан, Натур 2 рейс-6 тонн
  • Нарны зам, ЧӨЧ 2 рейсээр -8 тонн
  • Тасганы овоо, Монел , Их тойруу 2 рейс -13 тонн
  • Баянхошуу 2 рейс -8 тонн
  • Амгалан, Дүнжингарав 1 рейс 6 тонн нийт 14 рейсээр 59 тонн бодис нэмж цацсан байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН ахмадуудаа авч явдаг бол АН үсдэж чирдэг DNN.mn

Хятадын Коммунист намын XX их хурал хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөлөө. Тус хурлаас өдгөө 68 настай Си Жиньпинээр үргэлжлүүлэн улсаа удирдуулах шийдвэр гаргасан. Ингээд зогсохгүй Хятадын коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр ажиллахаар улстөрчид нь бүгд 60 гарсан эрхмүүд байсан нь анхаарал татлаа. БНХАУ-ыг удирдах долоон эр долуулаа 60-аас дээш настай. Манайхны үздэгээр бол бүгд тэтгэврийн хөгшчүүл. Ер нь манайд л хашир туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон хүмүүсээ хөгшин гэж гадуурхах хандлага байна. Гэтэл дэлхийн улс орнууд мэдлэг, туршлагад нь л ач холбогдол өгнө үү гэхээс насыг бол зүгээр л тоо гэж харж байна. Тухайлбал, ирэх сард болох Малайзын парламентын сонгуульд тус улсын Засгийн газрын тэргүүнээр хоёр ч удаа ажиллаж байсан 97 настай Махатхир Мохамад оролцохоор нэрээ дэвшүүлээд байна.

Манай улсад ийм өндөр настай, идэвхтэй улстөрч байхгүй ч 100 гаруй жилийн түүхтэй улс төрийн нам бий. Энэ бол зүүний үзэл баримтлалтай МАН. 100 жилийн хугацаанд энэ намын бүтэц, үйл ажиллагаа бүрэн төлөвшиж тогтсон гэж судлаачид үздэг. МАН 100 жил үзэл баримтлал, үйл хэрэг дээрээ үнэнч хэвээр байна гэдэг нь энэ намаас хэн нэгэн нь гарч ирээд намаа миний, чинийх гэж өмчилдөггүйд байгаа юм. Эрх баригч нам сүүлийн зургаан жил буюу 2016 оноос тасралтгүй төрийн эрх барьж байна. Тэд хоёр сонгууль дараалан монгол төрийн толгойд сууж байна. Ирэх сонгууль ч улаарахыг үгүйсгэхгүй. МАН-ыг ард түмэн байнга сонгож байна гэдэг бол МАН-д итгэл хүлээлгэж, амьдралаа даатгаж байна гэсэн үг. Арга ч үгүй юм. Өрсөлдөгчтэй нь харьцуулахад энэ намд эв нэгдэл, нэгдсэн бодлого, төлөвлөгөө байна. Энэ бүхэн нь гурван үеийнх нь залгамж халаа дээр тогтож байна. МАН-ын гишүүд ахмадуудаа хөгшин гэж гадуурхсангүй, залуучуудаа залуу гэж голсонгүй. Ялангуяа төдийгөөс өдий хүртэл ахмадуудаа хажуу бөөрөндөө авч ирсэн. Тэд ахмадуудаа өнгөрсөн үе гэж хаяж гээдэггүй. Ардын нам бол доод үеэ бэлдэж гаргаж ирдэг уламжлалтай, бэлтгэгдсэн залуучууд нь улс төрд гарахаараа ахмад үеэ ажлын байраар хангадаг жишиг тогтсон. Хэдхэн жишээ дурдъя. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман улсад айлчлах үеэрээ Германы эрх баригч Социал демократ намынхантай уулзсан. Соцдек нам бол манайхаар Ардын нам гэсэн үг. Одоогоор Германы төрийн эрхийг барьж байгаа энэ нам дэргэдээ Прогрессив Альянс гэх байгууллагатай. Прогрессив Альянс нь дэлхийн социалдемократ болон бусад дэвшилтэт үзэлтэй улс төрийн нам болон байгууллагуудаас бүрдсэн улс төрийн олон улсын байгууллага юм. Уг холбоо нь өөрийн гишүүн улс төрийн намуудыг дэмжиж хамтран ажилладаг. Дэлхийн өнцөг булан бүрээс 140 оролцогчтой. Зүүний үзэл баримтлалтай намуудын боловсон хүчинг бэлтгэхэд нь туслалцаа үзүүлдэг байгууллага юм. Уг байгууллагын удирдах зөвлөлийн 30 гишүүнийг сонгох хурал удахгүй болох гэж байгаа юм байна. Үүнд Монгол Улсаас УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг дэмжиж өгөхийг Ерөнхий сайд хүссэн талаар манай сэтгүүлч бичсэн. Энэ бол МАН ахмад үеэ дэмжиж буйгийн нэг илэрхийлэл. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл ЭМД-ын Үндэсний зөвлөлд зургаа дахь жилдээ ажиллаж байна. УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна. Түүнчлэн хамгийн залуу сайд болох 31 настай Ерөнхий сайдын зөвлөх, Социал Демократ-Оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон. МАН-ын ахмадууд бол залуу үе, дунд үе, ахмад үеийн алтан гинж хэмээн үздэгийн бодит жишээг энэ мэтээс харж болно. МАН-д өнөөдөр ажилгүй ахмад гэж байна уу. Бүгд л өөр өөрийн ажил албан тушаалтай сууж байна. Энэ нь тус намын соёл болоод тогтчихсон зүйл болжээ. Ингэж л бүхэл бүтэн гурван үеийнх нь амьдралын баталгаа нь болж байхад МАН-ыг дагахгүй гээд ч яахав. Гурван үеийн холбоо болж ажиллах чадвар чадамж энэ намд байна шүү дээ.

Харин АН-ын тухай ярихад Ардчилсан нам бол их харгис нам юм. Угтаа АН бол Монголын улс төрийн томоохон хүчний нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ намыг байгуулсан ахмад зүтгэлтэн партизануудаа анх ардчилсан холбоонд элссэнээс хойш л нийгэмд гадуурахсан. Өнөөдөр тэр хэвээрээ л байна. Партизан гэж амьдралаа дэнчинд тавьж үзэл санааныхаа бат зогссон хүмүүсийг хэлэх болов уу. Гэтэл энэ нам ахмадуудаа тоодоггүй. Өнөө хэд нь ганц баатрын батламжтай л байх. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг АН-ын гишүүн гэх Д.Алтанхуяг тайзан дээр, бүр намынх нь гишүүдийн нүдэн дээр үсдэж өшигчин зодсон. Э.Бат-Үүлийг ч Сүхбаатарын талбайд намынхаа гишүүдтэй явж байхад нь үсдэж л байлаа. Д.Сосорбарам руу гурил цацахад шоолж л байна. Энэ бол АН-ын ахмадууддаа хэрхэн ханддаг араншин нь. Зүй нь манай намын ахмад зүтгэлтэнг шившиглэлээ гээд ядахдаа мэдэгдэл гаргаж байх байв. Энэ нам итгэж дагасан ард иргэдээ байтугай журмын нөхдөө ч үл тоодог. АН засаг төр барьж улс удирдаж явсан. Тэд төрд гараад ирэхээрээ л намыхныгаа барьж хорьдог. Нэг ерөнхийлөгч нь гарч ирээд л Лу.Болд болон бас бус нөхдөө шоронд хийж элдэвлэсэн. Дараагийн ерөнхийлөгч нь дөнгөж гарч ирэв үү үгүй юү л М.Энхсайхан, Да.Ганболд Ч.Сайханбилэг, С.Баярцогт гээд бүгд л “аав”-ынд сууж үйл тамаа цайсан. Мөн нам нь засагт гарахлаараа өөрсдийн намыхнаасаа ажилд авдаггүй. Өрсөлдөгч намыхаа хүмүүсийг л ажилд аваад байдаг. Ард түмэнд шударга харагдах жүжиг тоглож байгаа шүү юм уу даа. Намынх нь гишүүд аанай л гудамжиндаа ядарч зүдрээд л явж байдаг. Тэдэндээ бизнес эрхлэх боломж ч гаргаж өгдөггүй. Нэг Ардчилсан намын томоохон зүтгэлтэн юу ярьж байсан гээч. “Би Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь духан дээр нь тамхиа унтраах нь халаг байдаг байв. Ээ мөн данагар байлаа. Сөрөг хүчин гээд. Энэ ерөнхийлөгчийг гарч ирсэн чинь чанга ч шүүмжилж чадахаа байлаа. Аягүйтвэл ачиж явчих гээд” гэж шивнэн ярьж байв. АН-ынхан намаа цаашаа өнгөтөй өөдтэй явах хэрэгтэй энэ намыг дагасан олон мянган гишүүдийн хувь заяа байдаг гэж огт боддоггүй. Дарга нар нь зөвхөн би л гарахгүй бол, би л төрийн сайд Ерөнхийлөгч Ерөнхий сайд хийж байхгүй юм бол энэ нам сүйрэх ёстой гэж боддог. Лидерүүд нь өөрсдөө л дарга даамал гишүүн биш байвал намаа бусадтай нийлээд ч хамаагүй унагах гэж дайрдаг. Намайг л тэжээх гэж, намайг л шүтэж байх гэж энэ намын гишүүд дэмжигчид байдаг гэж итгэдэг. Юун залуу үе ахмадуудаа халамжлах. Үе үеийн дарга нар нь ийм л бодолтой Ардчилсан намыг удирдсан. Тэгэхлээр гишүүддээ халгаатай байхаас ч яахав. Ийм байхад Ардчилсан нам эв түнжингүй байхаас яахав. Тарахаас ч яахав. Харин эсрэгээрээ МАН-д иргэд элсэхээс ч яахав. Зүтгэхээс ч яахав.

Categories
мэдээ цаг-үе

Э.Буджав туухай өргөлтийн ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ DNN.mn

БНЭУ-ын Шинэ Дели хотод аравдугаар сарын 27- 31-ний хооронд зохион байгуулагдаж байгаа ГИР буюу туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ын жинд түлхэлттэй болон огцом өргөлтийн төрлөөр дэд ахлагч Э.Буджав дэлхийн аваргын хос алтан медаль хүртжээ.

Тодруулбал дэлхийн 18 орны 250 гаруй тамирчид оролцож байгаа уг тэмцээнд энэ сарын 29-ний өдөр 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож дэлхийн аварга болсон бол дараагийн өдөр түлхэлттэй өргөлтийн төрөлд дахин түрүүлсэн байна.

Дэд ахлагч Э.Буджав 2018 онд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг төгсөж, ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид гурав дахь жилдээ суралцдаг. Тэрбээр 2022 онд туухай өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 кг-ийн жинд хос мөнгөн медаль, Олон улсын “Цагаан шөнө” тэмцээнээс алтан медалийг хүртэж байжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лакшми: Эрдэнэс Таван толгой ХК-д гэнэт онцгой дэглэм тогтоож байгаад гайхаж байна DNN.mn

Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


Эрдэнэс Таван толгойд онцгой дэглэм тогтоосон шалтгааныг юу гэж харж байна. Үнэхээр хүндрэлтэй байдал үүсч Эрдэнэс Таван толгой ХК улсад төвлөрүүлэх төсвөө өгч чадахгүй хэмжээнд хүрчихэв үү?

-Гэнэт онцгой дэглэм тогтоож байгааг гайхаж байна. Эрдэнэс Таван толгой ХК-тай холбоотой асуудал, судалгаа, шинжилгээнүүдийг харсан. Төрийн өмчит олон компани байгаа шүү дээ. Тэдгээр компаниудыг харьцуулж үзэхэд 2021 оны үзүүлэлтээр Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэс Таван толгой, Оюу толгой гурав хамгийн том татвар төлөгчийн тоонд орсон байна. Татвар төлсөн үзүүлэлтээс гадна компаниудын 2021 оны ашигт ажиллагааг харьцуулж үзсэн. Төрийн өмчит компаниуд хасах дүнтэй, алдагдалтай ажилласан гэсэн дүнтэй байхад Эрдэнэс Таван толгой ашигтай ажилласан байна лээ. Тиймээс гэнэт онцгой дэглэм тогтоож байгааг харахад гайхаж байна. Хэрвээ компанид санхүүгийн асуудал үүссэн гэж үзэж байгаа бол ашиггүй ажилласан компаниудад эхлээд хариуцлага тооцох нь зүйн хэрэг гэж бодож байна.

-Ашигтай ажилласан гэлээ. Гэтэл Эрдэнэс Таван толгой ХК 2022 оны сүүл гэхэд 500 сая ам.долларыг улсын төсөвт татан төвлөрүүлэх боломжгүй болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн шүү дээ. Тэгэхээр энэ улс төрийн тохироо байв уу?

-2021 онд ашигтай ажилласан байгаа юм.

Энэ онд ч гэсэн ашигтай ажиллах ажлуудаа зохион байгуулаад явж байгаа болов уу гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр нэг талаас улс төрийн зорилго ороод ирэв үү гэдэгт тантай санал нийлж байна. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад нэг талаас Эрдэнэс Таван толгой хязгаарлагдмал хувьцаат компани нүүрс экспортлох үүрэгтэй. Хоёрдугаарт, нүүрс хаашаа экспортолж байна гээд үзэхээр мэдээж хамгийн том худалдан авагч, экспортын гол түнш болох БНХАУ руу. Хятадын Коммунист намынх нь том хурал, мөн “Тэг ковид” бодлоготой холбоотойгоор тодорхой хэмжээнд хил хаалттай байсан. Үүнтэй холбоотойгоор экспорт хязгаарлагдмал нөхцөл байдалд байсан. Төлөвлөсөн хэмжээндээ хангалттай экспортолж чадахгүй байсан гэдэг дүр төрх нь харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, он дуусах арай болоогүй байна. Тэгэхээр мэдээж төвлөрүүлэх ёстой байсан валютыг он дуустал харах нь зүйтэй байсан болов уу гэж би харж байна.

-Онцгой дэглэм тогтоосноор компанид эдийн засгийн үр дүн талаас ямар өөрчлөлт гарах бол?

-Төрийн өмчит компаниудад төсвөөс гадуурх үүрэг хариуцлага нь өндөр байдаг. Жишээлбэл, төмөр замын төлбөрийг нүүрсээр гэрээ хийх, хэд хэдэн оффтэйк гэрээтэй холбоотой асуудлууд гарч байгаа шүү дээ. Мөн хоёр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд үүрэг хүлээж оруулж ирсэн. Мөн боловсруулах үйлдвэр асуудал ч байх шиг байсан. Эдгээр зүйлстэй холбоод үзэхээр төсвөөс гадуурх үүрэг хариуцлагууд, болоод давхар Засгийн газрын нөлөө их байгаад байдаг. Дээрээс нь оффтэйк гэрээтэй холбоотойгоор зах зээлийн үнээс тодорхой хэмжээнд хямдаар худалдах гэдэг ч юм уу давхар “дарамтууд бий”. Бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямдаар худалдах тодорхой чиг үүрэг өгчихдөг. Үүнтэй холбоотой эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах, тодорхой асуудлуудад шийдвэр гаргах эрх мэдлийг нь хязгаарладаг асуудал байна.

-Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбат оффтейк гэрээг ил болгоно хэмээсэн. Ил болгосноор яах юм бэ?

-Нэг талаасаа төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийг чөлөөтэй сонгодоггүй. Төр өөрсдийн хүмүүсээ томилдог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүс томилогддоггүй улс төрийн нөлөөтэй хүмүүс очдог. Тэртэй тэргүй төрийн оролцоо төрийн өмчит компаниудад байдаг л байсан. Онцгой дэглэм тогтоож байна гэдгээр дотоод үйл ажиллагаанд нь нөлөөлөх, төрийн шахалт, дарамт орж байна гэж нэг талаасаа харагдаж байна л даа. Хоёрдугаарт, улс төрийн тодорхой фракц бүлэглэл үүнийг бие биенийгээ дийлэх арга хэрэгсэл болгох гээд байна уу гэж харагдаад байна. Өөрөөр хэлбэл, оффтэйк гэрээ, бусад үүссэн асуудлуудыг ил болгохдоо нийгэмд тодорхой хэмжээний эсэргүүцлийг үүсгэх зорилгоор буруу пиар явуулж үйл ажиллагаагаа зөв явуулаагүй байна ч гэдэг юм уу олон нийтэд тархи угаах зорилгоор ашиглах гээд байна уу гэж харж байна.

-Тэгэхээр тодруулбал үүнийг нүүрсчдийн хоорон дахь зодоон гэж дүгнэж болох уу?

-Нүүрсний зах зээлтэй холбоотойгоор улс төрийн зорилгоор ашиглаж фракц хоорондын мөргөлдөөн сөргөлдөөн явж байна гэж харж болохоор болчихоод байгаа юм. Учир нь ашигтай ажиллаж байгаа Эрдэнэт Таван толгой компанийг зөвхөн онцолж гаргаж ирж байгаа нь ийн дүгнэхэд хүргэж байна. Алдагдалтай ажиллаж байгаа өчнөөн олон компаниудад асуудал яригдахгүй байна. Эрдэнэс Таван толгойд хяналтаа тогтоож, өөрийн хүмүүсээ томилж, үйл ажиллагааг нь өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэх асуудал гарч ирэх байх гэж харж байна.

-Б.Ганхуяг захирлыг албан тушаалаас нь буулгачихлаа. Удирдлагыг нь солих шийдвэр зөв зүйтэй арга хэмжээ гэж та хэрхэн харж байна. Уг нь ажлаа мэддэг хүн нь шинэ томилогдсон хүнтэйгээ хамтарч ажилласан дээр биш үү?

-Нүүрсний экспорт Монгол Улсын төсвийн орлогын томоохон хэсгийг нь бүрдүүлдэг. Ялангуяа 2023 оны төсвийг үзэхэд 36.5 сая тонн нүүрс экспортолно гэж оруулж ирсэн. Үүнтэй холбож харахад экспортыг нэлээн өөдрөгөөр төлөвлөсөн байна.

Ер нь аливаа компанийн удирдлагыг байнга солиод байхаар үйл ажиллагаа нь жигдрэхгүй. Шинээр томилогдсон нэг удирдлага нь очоод үйл ажиллагаагаа жигдрүүлээд явж байхад дахиад шинэ хүн очиж шинээр эхлүүлэх болчихоор ямар хэрэг байх вэ дээ. Ганц захирлаар зогсохгүй , зарим даргыг ч сольж таарах байх. Ингээд ихэнхдээ хүний нөөцөд нөлөөлөхүйц өөрчлөлтүүд орчихдог л доо. Үйл ажиллагаа нь жигдрэх гэж тодорхой хугацаа орно.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед улс төрийн зорилготой ийм өөрчлөлтүүд дахин дахин хийгээд байх нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал байна. Өөрсдийнхөө хүмүүсийг зохион байгуулалттайгаар эрх ашигтай өндөр албан тушаалд томилдог томоохон бүлэглэлүүд байгаа шүү дээ. Тийм ч учраас уул уурхайн салбар болон хил гаальд ажилладаг олон хүмүүс хоорондоо холбосон асуудал байгаа байх.

-Онцгой дэглэм тогтоож байгаа гол шалтгаан нь валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж тайлбарласан. Валютын нөөц бүрдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ юу байдаг вэ?

-Нүүрсний үнэ өндөр байгаа учраас бид сүүлийн үед төсвийн орлогынхоо дийлэнх хувийг нүүрсний экспортоос бүрдүүлнэ гэж оруулж ирж байгаа.

Ер нь валютын нөөц бүрдүүлэхэд хамгийн гол нөлөө үзүүлдэг хоёр зүйл бол экспорт болон гадаадын хөрөнгө оруулалт. Гадаад хөрөнгө оруулалт чиглэлд манай улс одоогийн байдлаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Гадаад хөрөнгө оруулалтын газар нь ч байгуулагдаагүй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дахиад шинэ хууль батална гээд явж байна.

Валютын нөөц бүрдүүлэхэд хамгийн гол ажил нь эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын газрыг байгуулах, үйл ажиллагааг нь хурдан хугацаанд жигдрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах болчихоод байна шүү дээ. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын газраа ч байгуулаагүй, шинэ хуулиа ч УИХ-аар хэлэлцүүлээгүй, батлагдаагүй байгаа энэ үед энэ нь хэрэгжиж эхэлтэл ихээхэн хугацаа алдах гээд байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын асуудал их чухал байна.

Харин экспортын тухайд, зөвхөн Эрдэнэс Таван толгой бус өөр олон төрийн өмчит компаниуд бий. Багануур, Шивээ-Овоо, Баянтээг, Могойн гол зэрэг олон нүүрсний компаниуд байна. Тиймээс эдгээр компаниудтай холбоотой асуудлуудыг ч ярих байх. Ганцхан Эрдэнэс Таван толгойд ингэж өөрчилснөөр томоохон нөлөө үзүүлэх нь бага.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин могой өдөр DNN.mn

2022.10.31, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.10.31, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 07.35-17.37
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ж.Батзандангийн ял, гавьяа хоёрын гавьяа нь илүү жин дарах байлгүй” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засгийн хөгжлийн
дэд сайд С.Наранцогт “Хөрөнгө оруулагчид
Монголыг Украин, Шри-Ланкаас
илүү эрсдэлтэй, төлбөрийн чадваргүй
гэж үзээгүй” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
гадаадын хөрөнгө оруулагчдыг
хохироосон 57 хэргийн талаар
танилцууллаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн
дарга О.Цогтгэрэл “Эрх баригчдын ам, ажил
алд алдаар зөрж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ж.Батзандангийн ял, гавьяа хоёрын гавьяа нь
илүү жин дарах байлгүй” хэмээн өгүүллээ.

“Нийслэлийн
Жижиг, дунд үйлдвэрлэл,
үйлчилгээг дэмжих төв”-
ийн дарга Г.Гангамөрөн “Шахмал түлшний шуудай
үйлдвэрлэх тендерт 1000 оёдолчныг
нэгтгэсэн кластер үйлдвэр оролцоход л 11
тэрбум төгрөг гадагшаа урсахгүй юм даа” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Спортын их эмч Л.Бат-Очир “БНСУ дахь лаборатори руу бөхчүүдийн
нэрс явдаггүй. Зөвхөн код л очно. Нэрс нь хар
жагсаалтад орох боломжгүй” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

IHC Esports баг Рио Мажорын эхний тоглолтоо маргааш хийнэ DNN.mn

CSGO-ын 2022 оны хоёр дахь мажор “Intel Extreme Masters Rio Major 2022” Бразилын Рио де Жанейро хотод маргааш эхэлнэ.

250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний Challenger шатанд Монголын IHC Esports баг оролцох бөгөөд эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 1-ний 00:30 цагаас Хойд Америкийн Evil Geniuses багтай хийнэ.

bLitz (Б.Гарьдмагнай), Techno4K (М.Содбаяр), Bart4k (Б.Баатархүү), kabal (Б.Бат-Энх), sk0R (Б.Тэнгис), ANNIHILATION (Н.Түвшинтөгс) нараас бүрдэх Монголын баг өчигдөр Бразилыг зорьсон юм. Багийн дасгалжуулагчаар maaRaa (Б.Эрдэнэдалай) ажиллаж байна.

Тэдний эсрэг тоглох АНУ-ын Brehze (Винсент Каёонте), Болгарын CeRq (Цветелин Димитров), АНУ-ын autimatic (Тимоти Та), Канадын HexT (Жадан Постма), Казахстаны neaLaN (Санжар Ишаков) нарын бүрэлдэхүүнтэй Evil Geniuses баг хамгийн сүүлд “BLAST Premier: Fall American Showdown 2022” тэмцээний хүрээнд Бразилын “Fluxo” багт хожигдоод буй.

Categories
мэдээ спорт

Монголын боксчид Йордан улсыг зорив DNN.mn

Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах элит ангиллын тэмцээн 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 13-нд Йорданы нийслэл Амманд хотод болно.

Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчин оролцох бөгөөд Ази тивийн АШТ-д 30 орны 320 гаруй ширэн бээлийтнүүд өрсөлдөх юм. Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар О.Батхүү, Б.Эрдэнэбаяр, Аброр, эмчээр Ч.Насанбат нар тус тус ажиллана.

Азийн аваргад тулалдах Монголын боксчид:

Эрэгтэйчүүдийн 48 кг: Орхонтунгалагийн Өнөболд

51 кг: Хархүүгийн Энхмандах

54 кг: Доржнямбуугийн Ганболд

57 кг: Гантөмөрийн Лундаа

60 кг: Баярхүүгийн Буяндалай

63.5 кг: Бямбацогтын Төгөлдөр

67 кг: Баатарсүхийн Чинзориг

71 кг: Отгонбаатарын Бямба-Эрдэнэ

75 кг: Жаргалын Отгонжаргал

Эмэгтэйчүүдийн 48 кг: Бейсенбейгийн Жанаргуль

50 кг: Балсангийн Мөнгөнсаран

52 кг: Лутсайханы Алтанцэцэг

54 кг: Оюунцэцэгийн Есүгэн

57 кг: Монхорын Намуун

60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ

63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг

70 кг: Энхбаатарын Эрдэнэтуяа

Ташрамд дуулгахад, Монголын боксын холбооны баг тамирчдаас Иордан улсын Амман хотод болох Ази тивийн АШТ, Герман улсын Кёльн хотод болох Дэлхийн цом мөн Испани улсын Ла Нукиа хотод болох Залуучуудын дэлхийн аваргад оролцох нийт 62 хүний өргөн бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ базаасан юм. Энэхүү 3 том тэмцээний нэгдсэн бэлтгэлийг шигшээ багийн хамт олон Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд сарын турш хийсэн юм.

Баасан гарагт буюу 2022.10.28-ны өдөр Монголын боксын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан дахь Монголын шигшээ багийн бэлтгэлийн баазаар зочилж тамирчдад амжилт хүсэж, бэлтгэлийн хувцас гардуулсан байна.