Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг : МАН-аас сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шаардана DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр болсон ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт, МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон албаны хүмүүс мэдээлэл өгсөн байна. Аудитын ерөнхий газраас дүгнэлт хүргүүлж байгаа ч удаа дараа алдаагаа засахгүй байгаа тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тодрууллаа. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгааг нуун далдалж, Ирээдүйн өв сангийн мөнгийг үүнд оруулж тооцоолж байна. Бодит алдагдлын хэмжээнээс гурав дахин их байгаа талаар тодруулж, Үндэсний Аудитын газар нь Засгийн газрын харьяа бус байгууллага ч үндсэн дүгнэлтүүд хэт бөөрөнхий Засгийн газрын үйл ажиллагааг зөвтгөсөн тайлбар бүхий дүгнэлт гаргаж буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын 2020 оны сонгуулийн таван бүлэг, 702 заалт бүхий мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж, амлалт ажлын хооронд зөрүү их байгааг сануулах ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ хүрээнд

1.Хүний хөгжлийн бодлого

2.Эдийн засгийн бодлого

3.Засаглалын бодлого

4.Ногоон хөгжлийн бодлого

5.Нийслэлийн хөгжлийн бодлого гэсэн амлалт бүхий МАН-ын 5 зорилтын биелэлтийг асуухаар “Амлалт ажлын зөрүү” хөтөлбөрт ажлыг санаачилжээ. Энэ долоо хоногт тус намын бүлэг эрх баригчдын “Хүний хөгжлийн бодлого” бүлэгт тусгагдсан амлалтуудад дүгнэлт хийж, ард иргэдтэй хамтарч шаардлага тавьж ажиллана гэв.

Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монголбанкны мөнгөний бодлогын заалтад зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувь болгоно гэсэн. Гэтэл өнөөдөр зээлийн хүү өндөр, зээл олдохгүй байгаа. Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн. Тухайн үед ядуурал 28 хувьтай байсан бол үүнийг хоёр дахин бууруулахаар 10 гаруй хувьтай болсон байх ёстой. Гэтэл одоо 42 хувь болсон. Эсрэгээрээ дахин нэмэгдсэн тоо баримт олон байгааг Бүлгийн дарга О.Цогтгэрэл онцоллоо. Өрийг багасгана гэж амлалт өгч олонх болсон ч багасгах тал дээр бус нэмэгдүүлэхээр улсын төсвийг батлах гэж байна. Иргэд, аж ахуйн нэгжийн төлөх өр улам нэмэгдэнэ. Жилдээ 150 мянган тонн мах экспортолно гэж амласан ч өнөөдрийн байдлаар 1000 тонн мах л экспортолж байна. Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолборыг мөн л ашиглалтад оруулж чадсангүй. Амлалт бүрийг ард түмэнтэйгээ хамтарч асууна гэж УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Шахмал түлшний нөөц болон үйлдвэрлэлт хэвийн байна DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний жин хэмжээ, чанар стандартад шалгалт хийгдэж  байна

Өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар холбогдох албаны хүн мэдээлэл өгөв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой дөрвөн чиглэлээр үүрэг хүлээн ажиллаж байна. Үүнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын ажил багтаж байгаа.

Одоогийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоон шугам, зүүн үйлдвэрийн дөрвөн шугамаар хоногт 2,000 тонн түлш үйлдвэрлэж байна. Цаашид хоёр шугам нэмнэ.

Шахмал түлшний 116 мянган тонн нөөцтэй. 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр түлшийг зөөж байна.

Энэ жил борлуулалтын 670 цэг нээхээр төлөвлөснөөс өдгөө 520 цэг ажиллаж байгаа. Цаашид үе шаттайгаар 150 цэгийг нээнэ” гэв.

“Таван толгой түлш” ХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мишээл “Түлшний нөөц болон үйлдвэрлэлт хэвийн байгаа”-г хэллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 2 хэргийн 10 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулав DNN.mn

АТГ: Худалдан авах ажиллагааны газрын ажилтнуудыг саатуулав | News.MN

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 125 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 716 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 2 хэргийн 10 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

• СХД-ийн 170 дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

• Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан “О” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 56,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэх;

• “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Г” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх;

• Төв аймгийн Батсүмбэр сумын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

• “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “М” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;

• Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь гүүрийн засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;

• Төв аймгийн Заамар сумын “Өлийн даваа” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон гэх;

• Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх;

• Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

• Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийтийн албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулсан гэх.

Categories
гадаад мэдээ

Японд ижил нэртэй хүмүүс цуглав DNN.mn

Японы нийслэл Токио хотод болсон арга хэмжээнд 178 хүн цугларсан нь бүгд Хироказү Танака нэртэй байжээ. Ингэснээр ижил нэртэй хүмүүс нэг дор хамгийн олуулаа цугларсан дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Өмнөх дээд амжилтыг Марта Стюарт нэртэй 164 хүн Нью-Йорк хотод цугларсан 2005 оны арга хэмжээ эзэмшиж байжээ. Дэлхийн дээд амжилтыг эвдэхийн төлөө Токио хотын Шибуяа дүүрэгт болсон энэхүү арга хэмжээндгурваас 80 настай Хироказү Танака нар цугларсан байна. Тэдний нэг нь бүр Вьетнамын Ханой хотоос нисэж иржээ. Арга хэмжээг “Танака Хироказү” холбооноос зохион байгуулсан аж. Гиннессийн дээд амжилтын номын шаардлагын дагуу тэд бүгд ижил нэртэй цамц өмсөж, театрын танхимд таван минутын хугацаанд суужээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийнханд шагнал гардуулав DNN.mn

No description available.

ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хороооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн баг тамирчдад батламж гардуулж, шагнал гардуулах ёслол болов.
Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр О.Оюунбат, Жуух тэмдгээр Н.Мөнхбаяр нарыг шагнасныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан гардууллаа. Энэ үеэр “Moon dance” хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүү “ДАШТ-ий мөнгөн медаль бол бидний олон жилийн зорилго, мөрөөдөл байсан.
Монголын залуус ямар их авьяастай, Монголын соёл, урлаг болон ондоошлыг бүжгийнхээ дэглэлтээр дэлхий нийтэд харуулахыг хичээлээ. Энэ өндөр амжилтанд хүрэхэд бүжигчдийн маань гэр бүл, төр засгийн дэмжлэг туслалцаа их байлаа” хэмээн онцоллоо.
“Moon dance” хамтлаг нь ХБНГУ-ын Брауншвейг хотод болсон бүжгийн спортын латин болон стандарт төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Монголын бүжгийн спортын “Moon dance” хамтлаг ДАШТ-д нийт найман удаа оролцсон бөгөөд мөнгөн медаль хүртсэн нь оргил амжилт юм.
Categories
гадаад мэдээ

Европын Төв банкнаас бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөв DNN.mn

Бодлогын хүүгийн өөрчлөлт инфляцад яаж нөлөөлдөг вэ?

Европын Төв банкнаас бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөжээ. Бодлогын хүүг дараалан гурав дахь удаагаа өсгөж байгаа юм. Удирдах зөвлөл энэ сарын 27-ноос эхэлж, инфляцыг дунд хугацааны зорилтот хоёр хувьд цаг тухайд нь буцаахын тулд зээлийн хүүг цаашид нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа ажээ.

Есдүгээр сард Евро бүсийн инфляц 9.9 хувьд хүрсэн. Сүүлийн саруудад эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, нийлүүлэлтийн гацаа, тахлын дараах сэргэлт зэрэг нь үнийн дарамтыг нэмэгдүүлж, инфляцыг өсгөхөд хүргэсэн юм. Тиймээс дээрх Удирдах зөвлөлийн мөнгөний бодлого нь эрэлтийг бууруулах, инфляцын хүлээлт тасралтгүй өсөх эрсдэлээс хамгаалахад чиглэдэг.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Илон Маск “Twitter” компанийг худалдан авав DNN.mn

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээг эцэслэн байгуулсан талаар Америкийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

И.Маск өөрийн “Twitter” хуудсандаа “шувуу чөлөөлөгдлөө” хэмээн жиргэж гэрээг байгуулсныг илэрхийлсэн байна. Үүнээс гадна, “Twitter”-ийн захирал Параг Агравал тэргүүтэй өндөр албан тушаалтнууд халагдсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Ингэснээр “Twitter” И.Маскийг худалдан авах гэрээнээсээ буцсан хэмээн шүүхэд хандсан дуулиан намжиж байна. “Twitter” компанийн зүгээс гэрээний талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа ч тус компанийн нэгэн хөрөнгө оруулагч гэрээ байгуулсан болохыг “BBC” телевизэд мэдээлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Өнгөрсөн долоо хоногт 971.3 мянган тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулъя! | News.MN

Аравдугаар сарын 21-ээс 27-ны өдрүүдэд 7,005 автомашин, 1649 чингэлэг нийт 971.3 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 22,559.4 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 65 хувиар өсөв.

Тухайн хугацаанд 280 автомашин, 196 чингэлэг буюу оны эхнээс 1,189.1 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 4 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 980 автомашин, 1559 чингэлэг буюу оны эхнээс нийт 3,824.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 40 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 27-ны өдрийн байдлаар 16.89 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 125.3%, зэсийн баяжмал 98%, төмөр 75.6%, алт 84.5%, газрын тос 49%, цайр 118%, хайлуур жонш 43.6% тус тус байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төлөөлөгчийн танхимын даргын нөхөр халдлагад өртөв DNN.mn

Сэжигтэн 42 настай Дэвид Депапе гэгч нь хатагтай Нэнси Пелоситой уулзуулахыг шаардсан байна. Тухайн үед Нэнси Пелоси нь Вашингтон хотноо ажлаар явж байсан бөгөөд нөхрөө сахихаар Сан-Францискод эргэж иржээ. Халдлага үйлдсэн этгээд ариун цэврийн өрөө орох үеэр Пол Пелоси911 дугаарт тусламж дуудаж амжсан аж.

Ирэхсарын 8-нд болох парламентын сонгуулийн өмнө топ улстөрчийн гэрт халдлага гарсан нь олон хүний санааг зовоож байна. Улмаар сонгуулийн үеэр ямарваа халдлага гарахаас сэргийлэн санал хураах ажилчид болон улстөрчдийг хамгаалахын тулд хууль хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг Засгийн газраас үүрэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар мэдээлэхдээ, улс төрийн нөхцөл байдал хүчирхийллийг өдөөж байна гэв.

Нэнси Пелоси бол АНУ-ын хүчирхэг улстөрчдийн нэг юм. Тэрбээр 2021 онд дөрөв дэх удаагаа Төлөөлөгчийн танхимын даргаар улиран сонгогджээ. Өдгөө Ардчилсан намын сонгуулийн компанит ажилд оролцож байгаа ажээ. Түүний нөхөр нь хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулагч, тэрбумтан юм. Тэд 1963 онд гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 76 жолооч согтуугаар жолоо барьж, 137 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1821 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1480, хулгайтай холбоотой 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 106, гэмт хэргийн шинжтэй 76 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 76, хүний биед халдсан 60, эрүүлжүүлэх байранд хоносон 137 тохиолдол гарчээ.